Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/ма2023/00350

 

 

 

 

 

 

 

 

* 23 02 10 210/МА* 23/00350

 

 

К ХХК дахьб-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн * 22 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ* 22/03152 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч К ХХК дахьб-ийн хариуцагч Б ХХК-д холбогдуулан гаргасан үндсэн зээлийн төлбөр 2,305,000,000 төгрөг, зээлийн хүү 1,244,398,493 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 145,385,506 төгрөг, нийт 3,694,834,399 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2* 1028968 дугаарт бүртгэлтэй, А дүүргийн * дугаар хороо, 18132 *-гийн зам гурамж, * тоот хаяг байрлах * м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон газар, 9 ширхэг сүлжих машиныг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Б ХХК нь К ХХК-тай * 15 оны 10 дугаар сарын 02-ны өдөр * тоот зээлийн гэрээг байгуулж, 5,000,000,000 төгрөгийг сарын 0.75 хувь, жилийн 9.0 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 36 сарын хугацаатай зээлэн авахаар тохиролцсон. Банк зээлийн гэрээний 3.1.4-т заасан зээлдэгчийн К ны * 14019319 тоот харилцах /депозит/ дансанд нийт 2,305,000,000 төгрөгийг хэсэгчлэн олгосон. * 15 оны 10 дугаар сарын 02-ны өдөр * тоот барьцааны гэрээг байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Б ХХК-ийн дангаар өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2* 1028968 дугаарт бүртгэлтэй, А дүүрэг, * дугаар хороо, 18132 *-гийн зам гудамж, * тоот хаягт байршилтай * м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Мөн 9 ширхэг сүлжих машин барьцаалуулсан. Зээлийг авч ашигласнаас хойш зээлийн хүүд 32,000,000 төгрөгийг төлсөн. Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү * 22 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,305,000,000 төгрөг, зээлийн хүү 1,244,398,493.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 145,385,506.85 төгрөг, нийт 3,694,783,999.96 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан зардал 50,400 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагаас 2,949,555,397 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 745,228,602 төгрөгийг зөвшөөрөхгүй. К ХХК-аас * 15 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000,000 төгрөгийг сарын 0,75 хувь, жилийн 9 хувийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатай зээлж авахаар тохиролцсон. К ХХК-аас 2,305,000,000 төгрөгийг зээлж авсан мөнгөө тодорхой хугацаагаар төлөхийг зөвшөөрнө. Мөн зээл хэсэгчлэн олгосон хугацаанаас хойш нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл буюу * 19 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 655,185,* 5 төгрөгийн хүү төлөхөөс төлсөн 32,000,000 төгрөгийг хасч үлдэх 623,185,* 5 төгрөгийг төлөхийг зөвшөөрөх ба 621,213,287 төгрөгийг хүүг зөвшөөрөхгүй. Нэмэгдүүлсэн хүүгийн тухайд, талууд зээлийн гэрээгээр үндсэн төлбөрийн * 15 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс төлөхөөр тохиролцсон боловч банк зээлийг * 16 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хооронд олгосон тул үндсэн зээлийн төлбөр төлөх хугацааг * 18 оны 10 дугаар сарын 02-ны өдөр буюу зээлийн гэрээний дуусах хугацаа гэж ойлгох тул банкийг татан буулгах шийдвэр гарсан * 19 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 188 хоногийн нэмэгдүүлсэн хүү 21,370,191 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөх ба үлдэх 124,015,315 төгрөгийг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээгээр 5,000,000,000 төгрөгийн зээл олгохоор тохиролцсон боловч 2,305,000,000 төгрөг олгосон тул барьцааны гэрээнд тусгагдсан бүх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах үндэслэлгүй. Мөн газрыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд барьцаалбарт бүртгүүлээгүй тул эзэмших эрхтэй газрыг барьцаалаагүй гэж үзэх тул шаардах эрхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995/-ийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, хариуцагч Б ХХК /5980429/-аас зээлийн гэрээний үүрэгт 3,013,4* ,000 төгрөг гаргуулан К ин дахьб-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 681,414,399 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Б ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2* 1028968 дугаарт бүртгэлтэй, А дүүргийн * дугаар хороо, 18132 *-гийн зам гудамж, * тоот хаягт байрлах, * м.кв талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгөд ногдох газрын хамт, Герман улсад үйлдвэрлэгдсэн* L маркийн сүлжих машин 6 ширхэг, Япон улсад үйлдвэрлэсэн * маркийн сүлжих машин 3 ширхэг, * маркийн хэвлэх машин 1 ширхгийг тус тус хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.9, 3.1.2, 4.2.5-д заасны дагуу зээлийг төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээний 6.2-т зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн банкнаас нотариатын үйлчилгээний хураамжийн зардал гарсан бол зээлдэгч хариуцан төлөх-өөр харилцан тохиролцсон, зээлдэгч зээлийн үүргийг гүйцэтгэсэн байсан бол 50,400 төгрөгийн зардал нэхэмжлэгчээс гарахгүй байсан. Дээрх үндэслэлээр гомдлыг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх гэрээний хугацаанд буюу * 18 оны 10 дугаар сарын 02-ны хүртэл хугацааны үндсэн хүүг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ үнийн дүнтэй холбоотой хариуцагч тал маргаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс * 18 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацааны хүүг гаргуулахаар давж заалдах гомдол гаргасныг зөвшөөрөхгүй. Учир нь * 19 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр К ны тусгай зөвшөөрөл хүчингүй болсон. Тэгэхээр * 19 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргасан хугацаа буюу * 22 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны хүүг нэхэмжлэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. 1999 онд батлагдсан банкны зээлийн үйл ажиллагаатай холбоотой хуулийн 25 дугаар зүйлд хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасны дагуу * 18 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс * 19 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэжээ.

6. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх нь нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тооцож гаргахдаа тооцож гаргасан зээлийн хүүгийн нийлбэр дүнгийн * хувь гэж гаргасан нь буруу. Шүүх нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 118,070,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг дүнгээс 7,123,397.2 төгрөг төлөхийг зөвшөөрч, 110,946,602.8 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 болон Монгол банкны Ерөнхийлөгчийн * 18 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-* 3 дугаартай тушаалын хавсралт Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын тухай журмын 1.3.9-д Нэмэгдүүлсэн хүү гэж гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд Иргэний хуульд заасан хувиас хэтрэхгүй хэмжээгээр үндсэн хүүг нэмэгдүүлж тооцсон хүүгийн хувь хэмжээг ойлгоно гэсэн байна. Тус журмын 1 дүгээр хавсралт Мөнгөн хадгаламж, зээлийн хүү болон үнэт цаасны өгөөж, хямдруулалтын хувь хэмжээг бодох ерөнхий аргачлал-д нэмэгдүүлсэн хүүг бодох томьёог заасан. Уг томьёогоор зээлийн гэрээний тооцогдох нэмэгдүүлсэн хүүг тооцож үзвэл дараах байдалтай байна. Нэмэгдүүлсэн хүү 7,123,397.2 төгрөг * 15 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн * тоот зээлийн гэрээний хавсралтаар зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөх хуваарьт зааснаар зээлийн үндсэн төлбөрийг * 15 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Гэвч банк зээлийг * 16 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс * 16 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хооронд олгосон байх ба гэрээний хавсралт хэрэгжих боломжгүй, зээлийн үндсэн төлбөрийг эргүүлэн төлөх хугацаа хэрэгжих боломжгүй тул зээлийн үндсэн төлбөрийг гэрээний хугацаа дуусах * 18 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлөх үүрэгтэй гэж үзнэ. * 18 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш К ны банк байгуулах тусгай зөвшөөрлийн хүчингүй болгох тухай шийдвэр гаргах өдөр буюу * 19 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 188 хоног болж байх ба энэ хугацаанд тооцогдох нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нь 7,123,397.2 төгрөг болж байна. 110,946,602.8 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 110,946,602.8 төгрөгийг хасч тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Хэргийн 21 дүгээр хуудсанд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцоолол байдаг. Өөрөөр хэлбэл, нэмэгдүүлсэн хүү 115,671,023 төгрөг юм. Иймээс * 18 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс тооцсон нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол үндэслэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хэргийг хяналаа.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн үнийн дүнгийн болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгуулах талаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч К ХХК дахьб- нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 2,305,000,000 төгрөг, зээлийн хүү 1,244,398,493 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 145,385,506 төгрөг, нийт 3,694,834,399 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2* 1028968 дугаарт бүртгэлтэй, А дүүргийн * дугаар хороо, 18132 *-гийн зам гудамж, * тоот хаяг байрлах * м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон газар, 9 ширхэг сүлжих машиныг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч Б ХХК зээлд 2,305,000,000 төгрөг, * 19 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 655,185,* 5 төгрөгийн хүү төлөхөөс төлсөн 32,000,000 төгрөгийг хасч үлдэх хүү 623,185,* 5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,370,191 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, хүү 621,213,287 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,015,315 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1. К ХХК, Б ХХК-тай * 15 оны 10 дугаар сарын 02-ны өдөр * тоот зээлийн гэрээ байгуулж, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох төслийн зориулалтаар 5,000, 000,000 төгрөгийг, сарын 0,75 хувь, нэг жилийн 9 хувийн хүүтэй, зээлийн гэрээг 36 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр тохиролцсон байна. /хх13-17/

4.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б ХХК-ийн өмчлөлийн А дүүргийн * дугаар хороо, 18132 *-гийн заам гудамж, * тоот хаягт байрлах, * м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгөд ногдох газрын хамт, Герман улсад үйлдвэрлэгдсэн* L маркийн сүлжих машин 6 ширхэг, Япон улсад үйлдвэрлэсэн * маркийн сүлжих машин 3 ширхэг, * маркийн хэвлэх машин 1 ширхэгийг тус тус барьцаалж К ХХК-тай үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж барьцаалуулан, 11-539957 дугаартай барьцаалбар үйлдэн улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх18-21/

4.3. Монголбанкны Ерөнхийлөгчийн * 19 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/96 дугаар тушаалаар К ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн А/97 дугаар тушаалаарб-ийг 1 жилийн хугацаагаар томилсон бөгөөд уг хугацааг * 22 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А-268 дугаар тушаалаар сунгасан байх баб- нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.6 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна. /хх9, 108-109/

5. Зээлдүүлэгч буюу К ХХК нь зээлдэгч Б ХХК-д зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө 5,000,000,000 төгрөгөөс хэсэгчлэн буюу 2,305,000,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна. Хариуцагч Б ХХК зээлийн гэрээний хүүд 32,000,000 төгрөгийг төлсөн үүнээс хойш төлбөр хийгээгүй үндэслэлээр нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрөө гэрээгээр тохирсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нэхэмжилжээ. /хх-28-32 /

6. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт тус тус заасан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь зөв.

7. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.3-т зээлдэгч гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс үндсэн хүүний * хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцно, мөн гэрээний 3.9-д гэрээнд заасан ерөнхий хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан ерөнхий хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан ба гэрээний дээрх заалт нь зээлийг төлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн хүү тооцогдох агуулгатай байна. Иймд зээлийн гэрээнд хүүгийн хэмжээг жилийн 0.75 хувь байхаар талууд харилцан тохиролцсон байх тул нэмэгдүүлсэн хугацааны хүү тодорхойгүй гэж үзэх боломжгүй.

7.1. Хэрэгт авагдсан төлбөрийн графикаас үзэхэд Б ХХК-ийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоос үзвэл үндсэн зээл 2,305,000,000 төгрөг, зээлийн хүү 1,244,398,493 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 145,385,506 төгрөг, нийт 3,694,783,999 төгрөг төлөх үүрэгтэй байх тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчээс нэмэгдүүлсэн хугацааны хүү шаардах эрхтэй.

8. Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хугацаа хэтэрсэн хүүгийн хэмжээг тодорхой зааж тохиролцоогүй байх тул нэхэмжлэгчийг хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын хэтэрсэн хугацааны хүүд хамаарах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг буюу Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасантай нийцээгүй байна.

9. Иймд хариуцагч Б ХХК-аас үндсэн зээл 2,305,000,000 төгрөг, зээлийн хүү 1,244,398,493 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 145,385,506 төгрөг, нийт 3,694,783,999 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК дахь эрх хүлээн авагчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байх тул уг үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

9.1. Түүнчлэн, шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж байгаа тул тухайн маргаанд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг баримтлах шаардлагагүй байсныг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас хасч өөрчлөлт оруулна.

10. Зээлдэгч зээлсэн мөнгөө, тогтоосон хүүгийн хамт гэрээний хугацаа дуусах хүртэл тохиролцсон хуваарийн дагуу төлснөөр гэрээний хугацаа дуусгавар болоход төлбөр бүрэн барагдах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй, гэрээний хуваарь зөрчигдсөнөөс үндсэн зээлийн төлбөр хасагдахгүй, үүнээс шалтгаалж сар тутамд төлөх зээлийн хүүгийн хэмжээ буурахгүй, түүнчлэн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг гэрээ болон хуулиар хүлээдэг тул ...нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тооцож гаргахдаа зээлийн хүүгийн нийлбэр дүнгийн * хувь гэж шууд тооцсон нь буруу, * 19 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр банкны тусгай зөвшөөрлийг хүчингүй болсон учраас нэмэгдүүлсэн хүүг тооцох эрхгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

10.1. Учир нь талууд анхнаасаа банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээ байгуулагдсаны дараа банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болсон нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахад хамаарахгүй юм. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг дээрх гэрээний үндсэн дээр шаардах эрхтэй байх тул уг гомдол хангагдахгүй.

11. Мөн нэхэмжлэгчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээ цуцлагдсан тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нотариатын зардал 50,400 төгрөгийг нэхэмжлэгч хохиролд тооцож шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул уг шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

12. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн үнийн дүнгийн болон хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн * 22 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ* 22/03152 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б ХХК-аас 3,694,834,399 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч К ХХК дахьб-ид олгосугай. гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б ХХК-аас 18,632,122 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК дахьб-ид олгосугай. гэж 3 дахь заалт болгон нэмж,

3 гэж дугаарласныг гэснийг 4 гэж, 4 гэж дугаарласныг 5 гэж тус тус дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч К ХХК дахьб- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 712,684 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН