Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 138/ШШ2022/01025

 

 

 

 

 

22 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 138/ШШ22/010*******

******* аймаг

 

                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сумын ******* дугаар баг, ******* дугаар байрны *******2 тоотод оршин суух бүртгэлтэй, ******* сумын ******* дугаар баг, ******* хотхон **************Б байрны ******* тоотод түр оршин суух, ЖЭ8210*******18 регистрийн дугаартай, овогт ын ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сумын ******* дугаар баг, дүгээр байрны 2******* тоотод оршин суух бүртгэлтэй, ******* сумын ******* дугаар баг, ******* хотхон **************Б байрны тоотод түр оршин суух, ЖЭ*******3041401 регистрийн дугаартай, овогт н ,

Хариуцагч: ******* аймаг, ******* сумын ******* дугаар баг, дүгээр байрны 2******* тоотод оршин суух бүртгэлтэй, хот, дүүргийн 2******* дугаар хороо, монгол хорооллын 90******* байрны тоотод түр оршин суух, 9*******0*******20 регистрийн дугаартай, овогтын нарт холбогдох,  

******* аймаг, ******* сумын ******* дугаар баг, ******* хотхон **************Б байрны тоот орон сууцны гадна хэсэгт зөвшөөрөлгүй баригдсан өргөтгөлийн барилгыг албадан буулгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

           Нэхэмжлэгч Э.

           Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Э. нь тус шүүхэд хариуцагч З., Г. нарт холбогдуулан ******* аймаг, ******* сумын ******* дугаар баг, ******* хотхоны **************Б байрны тоот орон сууцны гадна хэсэгт зөвшөөрөлгүй баригдсан өргөтгөлийн барилгыг албадан буулгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай гэр бүл ******* аймгийн ******* сумын ******* хотхоны **************б байрны 5 тоотод амьдардаг. Доод айл буюу 2 тоотод Мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн дарга З. оршин суудаг ба гэрийн цонхон доор нийтийн эзэмшлийн гадна тал руу үйлчилгээний зориулалттай өргөтгөл барьснаар манай гэр бүлийн эд хөрөнгө, амь нас, аюулгүй байдлыг онц ноцтой эрсдэлд оруулж байна. Тус өргөтгөлийг хууль бусаар барьсан хүмүүс нь МХГ-ын эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн дарга З., хүү нь прокурорын газарт ажилладаг ба өргөтгөлийн зөвшөөрөл, гэмт хэргийн нөхцөлийн маш сайн мэддэг хэрнээ ийм зүй бус үйлдэл гаргаж байгаа нь санаатайгаар өөрсдийн эрх мэдэл, албан тушаал, ажлын байрны давуу талыг ашиглан дур зоргоороо аашлан бүхэл бүтэн нэг гэр бүлийг маш том эрсдэлд оруулж байна. Манай гэр бүлийн зүгээс 21 оны 10 сараас эхлэн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Д., иргэдийн төлөөлөгчийн хурлын нутгийн удирдлага, өргөдөл, гомдол, хяналтын үнэлгээний бодлогын хорооны дарга Б., аймгийн МХГ-ын дарга Д. нарт өргөдөл гомдлыг өгч хариуг авч 14 хоногийн хугацаанд буулгана гэсэн хариу өгсөн боловч өнөөдрийн байдлаар дотоод засал хийж байгаа нь төр захиргааны өгсөн үүрэг чиглэлийг үл хүндэтгэж байна. Манайх бага болон өсвөр насны 3 охинтой. ******* хоног бүрийн амралтын өдрүүдээр хөдөө мал руугаа гэр бүлээрээ болон хүүхдүүдээ бие даалган орхих тохиолдол байнга гардаг. Тиймээс ирээдүйд үүсэх, байж болох бүх л аймшигтай эрсдэлийг бодохоос ч айж байна. Бидний амьдралыг айдастай, түгшүүртэй, тухгүй байдалд оруулж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйгүй, хууль дүрэм журмыг уландаа гишгэсэн, мөнгө олж байвал бусдын амар амгалан амьдрал хамаагүй гэсэн хандлагатай дээрх албан хаагчдад маш их гомдолтой байна. Гомдлыг минь хүлээн авч зөвшөөрөлгүй өргөтгөлийг яаралтай буулгах тал дээр шийдвэрлэж өгнө үү.

            Энэ талаар өөрт нь удаа дараа сануулж хэлэх, эрх бүхий байгууллагуудад хандаж, хууль зөрчсөн үйлдэл хийж байгааг нь анхааруулж албан бичгээр мэдэгдэх хуудас өгөх зэргээр зөрчлөө арилгах шаардлагуудыг удаа дараа тавьсан. Гэвч хүлээж аваагүй тул манай гэр бүлийн өмчөө хэрэгжүүлэхэд саад учруулж буй энэхүү хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Иймд орон сууцны зориулалттай барилгын нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад тухайн өргөтгөлийн барилга нь зөвшөөрөлгүй байна, гэмт хэрэг гарах нөхцөл бүрдсэн байна. Тиймээс бидний аюулгүй байдлыг хангаж энэ хууль бус өргөтгөлийг буулгуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч З. хариу тайлбартаа: Иргэн Э. гэх залуу надад хамаагүй асуудлыг удаа дараа надад хамаатай мэтээр худал гүжир гүтгэлэг тарааж төрийн бүх албан байгууллага, хууль хүчний байгууллагад өргөдөл гомдол гарган миний нэр төрийг гутаан, худал буруу ташаа мэдээлэл өгч байгаад туйлын гомдолтой байна. Миний бие хавдарын урьтал шат гэсэн оноштойгоор шинжилгээ өгч, эмчилгээ хийлгээд явж байгаа. Онош тодорсны дараа миний бие байгаа эд хөрөнгүүдээ хүүхдүүддээ хувааж өгсөн. Охиндоо энэ **************Б байрны тоот байрыг шилжүүлсэн юм. Манай охинд гадаадын 2, 3 их сургуулийн урилга ирсэн. Төлбөр мөнгөний боломжгүйгээс өөрийн энэ байрыг ахдаа зарж, тэр мөнгөөрөө магистрт суралцахаар гадагшаа явах гэж байна. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа нийтийн эзэмшлийн талбай гэдэг нь манайх зүүн тийш харсан шилэн хаалгатай. Шилэн хаалганаасаа уруудсан шаттай. Тэр хэсэгтээ манай хүү таамбар барьсан. Би ойлгохдоо энэ хэсэг бол хувь хүний өмчлөлийн хэсэг гэж ойлгож байгаа. Хүү маань үүнийг нэгэнт хөрөнгө мөнгө зарцуулаад барьчихжээ. Тиймээс миний зүгээс буулгахгүйгээр хоорондоо тохироод эвлэрье гэсэн саналыг хэлээд байгаа юм. Бидний хувьд давуу байдал ашигласан янз бүрийн асуудал байхгүй. Би 40 гаруй жил төрд ажиллаж байна. Хүнд аль болох тус болоод явж байснаас биш ус болж явсангүй. Манайх төв талбай руугаа харсан учир нэлээн камертай. Шаардлагатай бол нэмж камер суурилуулах, цонхонд нь хаалт хамгаалалт тавьж өгөх саналыг нэхэмжлэгчид хэлээд байгаа юм. Өргөтгөл барихад миний хувьд гар бие оролцоогүй, байгаагүй. Би хариуцагч нь биш. Би энэ өргөтгөлийг барь гэж хэлээгүй. өөрөө бие дааж шийдээд барьсан асуудал учраас өөртэй нь яриач ээ гээд байгаа юм. Би 2018 онд нурууны хагалгаанд орсон. Хүнд юм өргөж чадахгүй. Нөхөр маань 40 настай байхдаа нас барсан. Би төрийн албатай зүүгдэж 2 хүүхдээ хоолонд хүргэсэн. Надад энэ барилгыг буулгах чадал байхгүй. энэ хүүхэдтэй ах аа энэ тэр гээд уулзаж ярьсан боловч хүлээж аваагүй юм шиг байна лээ. Энэ хүүхдүүд бие биеэ түшээд эвтэй найртай явах ёстой хүүхдүүд л гэж боддог. Үнэхээр нураахдаа хүрэх юм бол тэр өргөтгөлийг барьсан гэж хүнийг нь ирэхээр уулзаж ярилцаад, хуралдаа оролцуулаад шийдвэл яасан юм бэ гэсэн саналтай байна гэв.

Хариуцагч Г. итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн овогтой би ******* аймаг, ******* сум, *******-р баг, **************б байрны тоот үл хөдлөхийг гэрчилгээгээр өмчилдөг нь үнэн. Тухайн байрыг миний ээж З. 20 онд намайг тусдаа гарахад бэлэглэсэн. Миний бие 20 оноос хойш Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажиллаж байгаа ба гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж амжихгүй явсаар 22 оны 2 сард ******* аймагт очихдоо нэр дээрээ шилжүүлж авсан. Би 20 оноос хойш гадагшаа явж суралцахаар хөөцөлдөж, 21 оны 11 сард англи хэлний шалгалт өгч тэнцсэн /сертификат хавсаргав/. Миний төрсөн ах болох Г. нь тус байранд үйлчилгээ явуулах сонирхлоо илэрхийлж, худалдан авах санал удаа дараа тавьж байсан ба миний бие гадаадад сурахаар болж, мөнгөний хэрэг гарсан тул ахтайгаа аман байдлаар хэлцэл хийж харилцан тохиролцон 22 оны 8 сарын *******-ны өдөр 8******* сая төгрөгөөр зарсан /банкны хуулга ба сургуульд тэнцсэн урилгыг хавсаргав/. Миний бие тус байрыг бичиг баримтаар өмчилж байгаа боловч, хууль ёсны шударга өмчлөгч нь юм. Иймээс энэ асуудлыг тухайн иргэнийг байлцуулж байж шийдвэрлэх нь зүйтэй байх гэсэн байр суурьтай байна гэжээ.

Нэхэмжлэгч талаас өөрийн иргэний үнэмлэхийн лавлагааны болон ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 21.10.28-ны өдрийн /314 дугаартай албан бичиг, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 21.10.-ний өдрийн 1/*******30 дугаартай албан бичиг, ******* аймаг дахь Цагдаагийн газрын 22.08.-ны өдрийн “Мэдэгдэл” зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг, хариуцагч талаас ХАСХОМ-ын мэдүүлгийн хэсэг болон эмчлүүлэгчийн картын хуулбар, 22.10.04-ний өдрийн 0498 дугаартай итгэмжлэл, дүүргийн 2******* дугаар хорооны Засаг даргын 22.*******.*******-ны өдрийн тодорхойлолт, гададаад суралцах эрхийн бичиг гэх “IELTS гэх баримтын эх хувь, Хаан банк дахь Г.гийн 54200**************8 тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа”-г, ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус газрын улсын байцаагчийн 21.10.21-ний өдрийн 12-0*******-04*******/2******* дугаартай акт зэргийг тус тус гаргуулах ажиллагааг хийсэн болно. (хх 3-5, 29, 3*******-40, 48, 51-53 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Э. нь тус шүүхэд хариуцагч З.д холбогдуулан “******* аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* хотхон **************Б байрны 2 тоот орон сууцны гадна хэсэгт зөвшөөрөлгүй баригдсан өргөтгөлийн барилгыг албадан буулгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Г.г татан оролцуулах хүсэлт гаргаж, шүүх уг хүсэлтийг хангаж Г.г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан. (хх 1, 42-45, 48-50 тал)

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон ба нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “...З. нь үйлчилгээний зориулалттай өргөтгөл барьснаар манай гэр бүлийн эд хөрөнгө, амь нас, аюулгүй байдлыг онц ноцтой эрсдэлд оруулж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад тухайн өргөтгөлийн барилга нь зөвшөөрөлгүй байна, гэмт хэрэг гарах нөхцөл бүрдсэн байна. Тиймээс бидний аюулгүй байдлыг хангаж энэ хууль бус өргөтгөлийг буулгуулж өгнө үү...” гэж тайлбарладаг.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалздаг бөгөөд татгалзлын үндэслэлээ хариуцагч З. “...Тухайн өргөтгөлийн барилгыг миний бие бариагүй. Барих үед нь ч би *******од байгаагүй. Би хүүдээ энэ өргөтгөлийн барилгыг барь гэж хэлээгүй. Бусдад нөлөөлсөн зүйл надад байхгүй. Гэтэл намайг буруутгаад байгаад нь гомдож байна. Яагаад гэж хүнтэй өөртэй нь ярихгүй намайг хутгаад байгаа юм бэ. Би хариуцагч нь биш. өөрөө бие дааж шийдээд өргөтгөлийг барьсан учраас түүнийг ирэхээр уулзаж ярилцаад, хуралдаа оролцуулаад шийдвэл яасан юм бэ...” гэж,

хариуцагч Г. нь “...Миний төрсөн ах болох Г. нь тус байранд үйлчилгээ явуулах сонирхлоо илэрхийлж, худалдан авах санал удаа дараа тавьж байсан ба миний бие гадаадад сурахаар болж, мөнгөний хэрэг гарсан тул ахтайгаа аман байдлаар хэлцэл хийж харилцан тохиролцон 22 оны 8 сарын *******-ны өдөр 8******* сая төгрөгөөр зарсан. Миний бие тус байрыг бичиг баримтаар өмчилж байгаа боловч, хууль ёсны шударга өмчлөгч нь юм. Иймээс энэ асуудлыг тухайн иргэнийг байлцуулж байж шийдвэрлэх нь зүйтэй...” гэж тус тус тайлбарлан маргадаг.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.  

Нэхэмжлэгч Э. нь ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* хотхоны **************Б байрны 5 тоот орон сууцанд, харин хариуцагч З. нь тус байрны 2 тоот орон сууцанд буюу нэхэмжлэгчийн доод давхарт тус тус амьдардаг байх ба хариуцагч тал нь нэхэмжлэгч Э.ыг уг 5 тоот орон сууцны өмчлөгч мөн эсэх талаар маргадаггүй.

Хариуцагч З. нь анх 2015 оны 08 сарын 20-ны өдөр дээрх **************Б байрны 2 тоот үйлчилгээний зориулалттай орон сууцны өмчлөгч болж, 21 оны 12 сарын 31-ний өдөр уг орон сууцаа өөрийн төрсөн охин Г.д бэлэглэж, хариуцагч Г. нь дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр 22 оны сарын 24-ний өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь хариуцагч З., Г. нарын тайлбар, ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа” зэргээр тогтоогдож байна. (хх 12-13, 3******* тал)

Хариуцагч З., Г. нар нь “...тус байрыг гадаадад сурах гээд Г.од худалдсан, байрны хууль ёсны шударга өмчлөгч нь . Өргөтгөлийн барилгыг Г. барьсан...” гэж тайлбарлаж, үүнтэй холбогдуулан гададаад суралцах эрхийн бичиг гэх “IELTS гэсэн баримтын эх хувийг болон Хаан банк дахь Г.гийн 54200**************8 тоот харилцах дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. (хх 52-53 тал)

Гэвч хариуцагч Г. болон түүний төрсөн ах Г. нарын хооронд Иргэний хуулийн 109 болон 110 дугаар зүйлүүдэд заасны дагуу ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* хотхоны **************Б байрны 2 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай хэлцэл хийгдсэн гэх, мөн уг хэлцлээ нотариатчаар гэрчлүүлж, хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсон гэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл хуульд заасан нөхцөл журмын дагуу иргэн Г.од дээрх орон сууцыг өмчлөх эрх үүсээгүй байх тул түүнийг тухайн орон сууцны өмчлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байхаас гадна нэхэмжлэгч өөрөө хариуцагчийг тодорхойлдог тул Г.ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд оролцуулах үндэслэлгүй юм.

Иймд Иргэний хуульд зааснаар болон Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4“орон сууц өмчлөгч” гэж тухайн орон сууцыг захиран зарцуулах эрх бүхий иргэн, хуулийн этгээд, төрийн эрх бүхий байгууллагыг ойлгоно гэж зааснаар хариуцагч Г.г тус орон сууцны өмчлөгч гэж үзнэ.

Нэхэмжлэгч Э., хариуцагч Г. нарын дээрх үл хөдлөх хөрөнгүүд буюу орон сууцууд нь Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар хөрш залгаа эд хөрөнгө байх бөгөөд 21 онд хариуцагч Г.гийн өмчлөлийн орон сууцны гадна хэсэгт өргөтгөлийн барилга баригдсан нь нэхэмжлэгч Э.ын гэр бүлийн эрхийг зөрчсөн үйлдэл болжээ. Үүнээс үүдэж нэхэмжлэгч Э. нь хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зөрчөөгүй байх бөгөөд түүнийг эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгохоор дээрх нэхэмжлэлийг гаргах эрхтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Э. нь тус шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө холбогдох хууль, хяналтын байгууллагуудад дээрх эрх зөрчсөн үйлдлийн талаар хандаж байсан байна. Тодруулбал, ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь 21 оны 11 сарын -ний өдрийн 1/*******30 дугаар албан бичгээр “...Нийтийн орон сууцанд өргөтөл хийх, үндсэн хийцийг өөрчлөх нь Газрын тухай хууль ...Орон сууцны тухай хуулийн заалтуудыг зөрчиж байгаа тус асуудлыг холбогдох газар буюу Мэргэжлийн хяналтын газарт уламжлан зөрчлийг арилгуулах тухай албан бичгийг хүргүүлээд байна...” гэсэн хариуг,

******* аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь 21 оны 10 сарын 28-ны өдрийн /314 дугаар албан бичгээр “...Шалгалтаар үйлчилгээний зориулалттай барилгын гадна хэсэгт газрын зөвшөөрөлгүй, эрх бүхий байгууллагын эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, батлагдсан зураг төсөлгүйгээр өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэсэн тул тус барилгын үйл ажиллагааг 21.10.21-ний өдрөөс өргөтгөлийн барилгыг буулгаж хэвийн байдалд оруулах хүртэлх хугацаагаар улсын байцаагчийн актаар зогсоох арга хэмжээ авч ажилласан...” гэсэн хариуг тус тус нэхэмжлэгч Э.т өгч байжээ. (хх 4-5 тал)

Мөн ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч нь 21 оны 10 сарын 21-ний өдрийн 12-0*******-04*******/2******* дугаартай “Үйл ажиллагааг зогсоох тухай” акт тогтоож, тус актаар өргөтгөлийн барилгын үйл ажиллагааг 21 оны 10 сарын 21-ний өдрөөс эхлэн өргөтгөлийн барилгыг буулгаж хэвийн байдалд оруулах хүртэлх хугацаагаар зогсоож шийдвэрлэсэн байх бөгөөд актыг иргэн Г.од гардуулан өгчээ. (хх 39-40 тал)

Эдгээрээс гадна ******* аймаг дахь Цагдаагийн газар нь 22 оны 08 сарын -ны өдөр иргэн З. танд гэж “...Тус байрны 2 тоотын өргөтөл хийсэн иргэн нь Газрын тухай хууль, ...Орон сууцны тухай хуулийн ...заалтуудыг тус тус зөрчиж байгаа нь Мэргэжлийн хяналтын газрын .../314 дугаартай, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ...1/*******30 дугаартай албан бичгүүдээр тогтоогдож байна. Мөн уг байрны 2 давхарын оршин суугчийн цонх хамгаалалтын төмөр торгүй бөгөөд тусгаар тогтнолын талбайд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулагдах болон бусад үед иргэд уг өргөтгөл дээр гарч, тус айлын цонхоор харах, шагайх зэрэг үйлдлүүдийг санаатай болон санамсаргүй байдлаар хийж байгаа нь Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна. ...Иймд Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу танд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй шалтгаан нөхцөлийг арилгахыг мэдэгдэж байна...” гэсэн мэдэгдлийг гаргаж, хувийг нэхэмжлэгч Э.т өгсөн зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. (хх 29 тал)

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Г.гийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай орон сууцны гадна хэсэгт баригдсан өргөтгөлийн барилга нь холбогдох хууль тогтоомж зөрчин, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр баригдсан болох нь тогтоогдож байна.

Хариуцагч нар тухайн өргөтгөлийн барилгыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр баригдсан талаар маргадаггүй, өөрөөр хэлбэл барилгын ажлыг эхлүүлэн барихдаа эрх бүхий байгууллагын шийдвэр, зөвшөөрлийг авч барьсан болохоо нотолж чадаагүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж буй татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасан үүргээ биелүүлээгүй, хэрэгжүүлээгүй болно.

Харин ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.*******-д “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах...” гэж заасан хуулийн хэрэгжилтийг хангаж, өргөтгөлийн барилгын үйл ажиллагааг зогсоож тус барилгыг буулгаж хэвийн байдалд оруулахаар акт тогтоож шийдвэрлэсэн байх боловч хариуцагч Г. нь уг актаар тогтоосон арга хэмжээг өнөөдрийг хүртэл авч хэрэгжүүлээгүй байна. 

Хариуцагч З. нь шүүх хуралдаанд “...манайх зүүн тийш харсан шилэн хаалгатай. Шилэн хаалганаасаа уруудсан шаттай. Тэр хэсэгтээ манай хүү таамбар барьсан. Би ойлгохдоо энэ хэсэг бол хувь хүний өмчлөлийн хэсэг гэж ойлгож байгаа...” гэж тайлбарладаг боловч тухайн өргөтөл барьсан газар нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д зааснаар нийтийн эдэлбэрийн газар буюу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газар тул хариуцагчийн уг тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр зөвшөөрөлгүй баригдсан өргөтгөлийн барилгыг хэн барьсан гэхээс илүү уг орон сууцны өмчлөгч болох хариуцагч Г. нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой аливаа асуудалд хууль тогтоомжид заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээх нь шударга үнэнд нийцэх бөгөөд тэрээр өөрийн өмчлөлийн орон сууцны гадна хэсэгт өргөтгөлийн барилгыг барих /бариулах/-даа:

- Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно” гэж,

- Газрын тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж,

- Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ” гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.1******* барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх” гэж, 4******* дугаар зүйлийн 4*******.1.1-д “хууль тогтоомж, норм, нормативын баримт бичигт заасан шаардлагыг дагаж мөрдөх” гэж, 4*******.4-д “Өмчлөгч, эзэмшигч барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Ийнхүү хууль болон барилга байгууламжийн аюулгүй ажиллагааны норм нормативыг зөрчиж барилгын ажил эхлүүлэн өргөтгөлийн барилга барьсан байгаа нь ******* сумын ******* дугаар баг ******* хотхон **************Б байрны иргэд, оршин суугчид тэр дундаа нэхэмжлэгч Э.ын гэр бүл болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгч Э. нь эрх зөрчсөн үйлдлийг зогсоолгохоор буюу “зөвшөөрөлгүй баригдсан өргөтгөлийн барилгыг буулгахыг даалгах”-аар шаардсан нь үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1*******, 4*******.4, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д тус тус заасныг баримтлан эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр, зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* хотхон **************Б байрны 2 тоот орон сууцны гадна хэсэгт баригдсан өргөтгөлийн барилга байгууламжийг буулгахыг тус орон сууцны өмчлөгч болох хариуцагч Г.д даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Харин хариуцагч З. нь дээрх орон сууцны өмчлөгч биш учраас түүнд тус орон сууцны гадна хэсэгт баригдсан өргөтгөлийн барилгыг буулгахыг даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх үзэж түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0 200 төгрөгийг ******* аймгийн ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.гээс улсын тэмдэгтийн хураамжид *******0 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.т олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 11*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1*******, 4*******.4, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д тус тус заасныг баримтлан ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* хотхон **************Б байрны 2 тоот орон сууцны гадна хэсэгт баригдсан өргөтгөлийн барилгыг буулгахыг хариуцагч Г.д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч З.д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1, 5******* дугаар зүйлийн 5*******.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Э.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0 200 төгрөгийг ******* аймгийн ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.гээс улсын тэмдэгтийн хураамжид *******0 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 1.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.*******-д зааснаар талууд мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА