Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 201/МА2023/00006

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, ерөнхий шүүгч З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0************** оны 11 дүгээр сарын *******3-ны өдрийн 138/ШШ*******0**************/010************** дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

Дорнод аймаг, Хэрлэн сумын 7 дугаар баг, Маршал хотхон 76Б байрны 0******* тоот орон сууцны гадна хэсэгт зөвшөөрөлгүй баригдсан өргөтгөлийн барилгыг албадан буулгуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай гэр бүл Дорнод аймгийн Хэрлэн сумын Маршал хотхоны ******* байрны ******* тоотод амьдардаг. Доод айл буюу ******* тоотод Мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн дарга ******* оршин суудаг ба гэрийн цонхон доор нийтийн эзэмшлийн гадна тал руу үйлчилгээний зориулалттай өргөтгөл барьснаар манай гэр бүлийн эд хөрөнгө, амь нас, аюулгүй байдлыг онц ноцтой эрсдэлд оруулж байна. Тус өргөтгөлийг хууль бусаар барьсан хүмүүс нь МХГ-ын эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн дарга *******, хүү нь прокурорын газарт ажилладаг ба өргөтгөлийн зөвшөөрөл, гэмт хэргийн нөхцөлийн талаар маш сайн мэддэг хэрнээ ийм зүй бус үйлдэл гаргаж байгаа нь санаатайгаар өөрсдийн эрх мэдэл, албан тушаал, ажлын байрны давуу талыг ашиглан дур зоргоороо аашлан бүхэл бүтэн нэг гэр бүлийг маш том эрсдэлд оруулж байна. Манай гэр бүлийн зүгээс *******0*******1 оны 10 сараас эхлэн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга *******, иргэдийн төлөөлөгчийн хурлын нутгийн удирдлага, өргөдөл, гомдол, хяналтын үнэлгээний бодлогын хорооны дарга *******, аймгийн МХГ-ын дарга ******* нарт өргөдөл гомдлыг өгч хариуг авч 14 хоногийн хугацаанд буулгана гэсэн хариу өгсөн боловч өнөөдрийн байдлаар дотоод засал хийж байгаа нь төр захиргааны өгсөн үүрэг чиглэлийг үл хүндэтгэж байна. Манайх бага болон өсвөр насны 3 охинтой. 7 хоног бүрийн амралтын өдрүүдээр хөдөө мал руугаа гэр бүлээрээ болон хүүхдүүдээ бие даалган орхих тохиолдол байнга гардаг. Тиймээс ирээдүйд үүсэх, байж болох бүх л аймшигтай эрсдэлийг бодохоос ч айж байна. Бидний амьдралыг айдастай, түгшүүртэй, тухгүй байдалд оруулж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйгүй, хууль дүрэм журмыг уландаа гишгэсэн, мөнгө олж байвал бусдын амар амгалан амьдрал хамаагүй гэсэн хандлагатай дээрх албан хаагчдад маш их гомдолтой байна. Гомдлыг минь хүлээн авч, зөвшөөрөлгүй баригдсан өргөтгөлийг яаралтай буулгах тал дээр шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Энэ талаар өөрт нь удаа дараа сануулж хэлэх, эрх бүхий байгууллагуудад хандаж, хууль зөрчсөн үйлдэл хийж байгааг нь анхааруулж албан бичгээр мэдэгдэх хуудас өгөх зэргээр зөрчлөө арилгах шаардлагуудыг удаа дараа тавьсан. Гэвч хүлээж аваагүй тул манай гэр бүлийн өмчөө хэрэгжүүлэхэд саад учруулж буй энэхүү хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Иймд орон сууцны зориулалттай барилгын нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад тухайн өргөтгөлийн барилга нь зөвшөөрөлгүй байна, гэмт хэрэг гарах нөхцөл бүрдсэн байна. Тиймээс бидний аюулгүй байдлыг хангаж энэ хууль бус өргөтгөлийг буулгуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч ******* хариу тайлбартаа: Иргэн ******* гэх залуу надад хамаагүй асуудлыг удаа дараа надад хамаатай мэтээр худал гүжир гүтгэлэг тарааж төрийн бүх албан байгууллага, хууль хүчний байгууллагад өргөдөл гомдол гарган миний нэр төрийг гутаан, худал буруу ташаа мэдээлэл өгч байгаад туйлын гомдолтой байна. Миний бие хавдарын урьтал шат гэсэн оноштойгоор шинжилгээ өгч, эмчилгээ хийлгээд явж байгаа. Онош тодорсны дараа миний бие байгаа эд хөрөнгүүдээ хүүхдүүддээ хувааж өгсөн. Охиндоо энэ 76Б байрны 0******* тоот байрыг шилжүүлсэн юм. Манай охинд гадаадын *******, 3 их сургуулийн урилга ирсэн. Төлбөр мөнгөний боломжгүйгээс өөрийн энэ байрыг ахдаа зарж, тэр мөнгөөрөө магистрт суралцахаар гадагшаа явах гэж байна. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа нийтийн эзэмшлийн талбай гэдэг нь манайх зүүн тийш харсан шилэн хаалгатай. Шилэн хаалганаасаа уруудсан шаттай. Тэр хэсэгтээ манай хүү таамбар барьсан. Би ойлгохдоо энэ хэсэг бол хувь хүний өмчлөлийн хэсэг гэж ойлгож байгаа. Хүү маань үүнийг нэгэнт хөрөнгө мөнгө зарцуулаад барьчихжээ. Тиймээс миний зүгээс буулгахгүйгээр хоорондоо тохироод эвлэрье гэсэн саналыг хэлээд байгаа юм. Бидний хувьд давуу байдал ашигласан янз бүрийн асуудал байхгүй. Би 40 гаруй жил төрд ажиллаж байна. Хүнд аль болох тус болоод явж байснаас биш ус болж явсангүй. Манайх төв талбай руугаа харсан учир нэлээн камертай. Шаардлагатай бол нэмж камер суурилуулах, цонхонд нь хаалт хамгаалалт тавьж өгөх саналыг нэхэмжлэгчид хэлээд байгаа юм. Өргөтгөл барихад миний хувьд гар бие оролцоогүй, байгаагүй. Би хариуцагч нь биш. Би энэ өргөтгөлийг барь гэж хэлээгүй. өөрөө бие дааж шийдээд барьсан асуудал учраас өөртэй нь яриач ээ гээд байгаа юм. Би *******018 онд нурууны хагалгаанд орсон. Хүнд юм өргөж чадахгүй. Нөхөр маань 40 настай байхдаа нас барсан. Би төрийн албатай зүүгдэж ******* хүүхдээ хоолонд хүргэсэн. Надад энэ барилгыг буулгах чадал байхгүй. энэ хүүхэдтэй ах аа энэ тэр гээд уулзаж ярьсан боловч хүлээж аваагүй юм шиг байна лээ. Энэ хүүхдүүд бие биеэ түшээд эвтэй найртай явах ёстой хүүхдүүд л гэж боддог. Үнэхээр нураахдаа хүрэх юм бол тэр өргөтгөлийг барьсан гэж хүнийг нь ирэхээр уулзаж ярилцаад, хуралдаа оролцуулаад шийдвэл яасан юм бэ гэсэн саналтай байна. гэжээ.

Хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн овогтой би Дорнод аймаг, Хэрлэн сум, 7-р баг, ******* байрны 0******* тоот үл хөдлөхийг гэрчилгээгээр өмчилдөг нь үнэн. Тухайн байрыг миний ээж ******* *******019 онд намайг тусдаа гарахад бэлэглэсэн. Миний бие *******019 оноос хойш Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажиллаж байгаа ба гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж амжихгүй явсаар *******0************** оны ******* сард Дорнод аймагт очихдоо нэр дээрээ шилжүүлж авсан. Би *******0*******0 оноос хойш гадагшаа явж суралцахаар хөөцөлдөж, *******0*******1 оны 11 сард англи хэлний шалгалт өгч тэнцсэн /сертификат хавсаргав/. Миний төрсөн ах болох Г. нь тус байранд үйлчилгээ явуулах сонирхлоо илэрхийлж, худалдан авах санал удаа дараа тавьж байсан ба миний бие гадаадад сурахаар болж, мөнгөний хэрэг гарсан тул ахтайгаа аман байдлаар хэлцэл хийж харилцан тохиролцон *******0************** оны 8 сарын 6-ны өдөр 87 сая төгрөгөөр зарсан /банкны хуулга ба сургуульд тэнцсэн урилгыг хавсаргав/. Миний бие тус байрыг бичиг баримтаар өмчилж байгаа боловч, хууль ёсны шударга өмчлөгч нь юм. Иймээс энэ асуудлыг тухайн иргэнийг байлцуулж байж шийдвэрлэх нь зүйтэй байх гэсэн байр суурьтай байна. гэжээ.

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.*******, Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 40 дүгээр зүйлийн 40.1.16, 46.4, Орон сууцны тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1-д тус тус заасныг баримтлан Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Маршал хотхон 76Б байрны ******* тоот орон сууцны гадна хэсэгт баригдсан өргөтгөлийн барилгыг буулгахыг хариуцагч *******д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, *******6 дугаар зүйлийн *******6.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******-т тус тус зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 *******00 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 70 *******00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож,... шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: ...Орон сууцны зориулалттай байранд өргөтгөл барьж болохгүй гэсэн хууль журмын заалт байдаг байх. Анхнаасаа үйлчилгээний зориулалттай баригдсан, үйлчилгээний зориулалттай байранд өргөтгөл барьж болохгүй гэсэн заалт байдаг гэж бодохгүй байна. Иргэн *******ын эрхийг хэрхэн, яаж зөрчсөн болохыг шүүх шийдвэртээ тодорхой дүгнэж бичээгүй байна.

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн акт, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын албан бичиг зэрэг нь хамааралгүй хүний нэр дээр гарсан байсан ба шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримт болгон ашигласан нь хууль бус гэж үзэж байна. Хэрэв уг баримтууд миний нэр дээр ирсэн бол би өөрийн өмч хөрөнгөө хамгаалах арга хэмжээ авч болох байсан. Өөрөөр хэлбэл өмч хөрөнгөө хамгаалах миний эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа тул энэ эрхийг эдлэхийг хязгаарлаж буй шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Монгол Улсын Орон сууцны тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1-т зааснаар ...нэмэлт ачаалал өгч давхарлаж, өргөтгөл хийхийг хориглоно. гэсэн байна. Миний орон сууцны өргөтгөл нь уг байшингийн хаана, ямар нэмэлт ачаалал хэрхэн үүссэн талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоолгох хүсэлтэй байна. Шинжээчийн дүгнэлтийн дагуу уг хуулийн заалтыг үндэслэн шийдвэр гаргах ёстой гэж би ойлгож байна.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.******* зөрчигдсөн эрхийг хамгаалах заалтыг үндэслэл болгосон байна. Яг хэний эрхийг, яаж зөрчсөн нь тодорхойгүй байна. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь яг ямар баримтаар тогтоогдож зөрчигдөж байгаа юм бэ. Нэг хүний гаргасан хүсэлтийг огт баримтгүйгээр эрх нь зөрчигдсөн байна гэж үзэж байгааг зохисгүй гэж бодож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******0*******1 оны 10 дугаар сард тухайн байранд өргөтгөл хийж эхэлсэн байгаа. ... Мэргэжлийн хяналтын газраас хүртэл хууль бус барилга тул буулгах тухай үүрэг даалгавар, албан бичгийг удаа дараа хүргүүлсэн байсан. Гэвч үүнийг үл ажиран, одоо дотоод засал чимэглэлээ хийж байна лээ. Анх өргөтгөлийг барьж эхлэхэд энэ байр Мөнхнайрамдалын нэр дээр, өмчлөгч нь Мөнхнайрамдал байсан. Одоо охин гийнхээ нэр дээр шилжүүлсэн юм байна лээ. Мөнхнайрамдлын хүү , охин нар нь Дорнод аймагт амьдаргүй. 76Б байрны ******* тоотод одоо ч Мөнхнайрамдал амьдарч байгаа. Баригдсан өргөтгөлийн дээврийн хэсгээс манай цонх 30 орчим см-ийн зайтай байдаг юм. Би Цагдаагийн газарт *******-3 удаа дуудлага өгч байсан. Яагаад гэхээр шөнийн цагаар өргөтгөлийн дээвэр дээр хүмүүс гараад манай гэрийн цонхыг тогшоод зогсож байсан. ... Би өсвөр насны 3 охинтой. Ирээдүйд ямар эрсдэл учрахыг хэлж мэдэхгүй байна. Иймд энэ хууль бус өргөтгөлийг буулгаж өгч, бидний эрүүл мэнд, амь насыг хамгаалж өгнө үү. гэж хүсч байна гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч *******гийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

*******. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Дорнод аймаг, Хэрлэн сумын 7 дугаар баг, Маршал хотхон 76Б байрны 0******* тоот орон сууцны гадна хэсэгт зөвшөөрөлгүй баригдсан өргөтгөлийн барилгыг албадан буулгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... ******* нь үйлчилгээний зориулалттай өргөтгөл барьснаар манай гэр бүлийн эд хөрөнгө, амь нас, аюулгүй байдлыг онц ноцтой эрсдэлд оруулж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад тухайн өргөтгөлийн барилга нь зөвшөөрөлгүй, гэмт хэрэг гарах нөхцөл бүрдсэн байна. Тиймээс бидний аюулгүй байдлыг хангаж энэ хууль бус өргөтгөлийг буулгуулж өгнө үү. ... гэж,

4. Хариуцагч хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ: ... Тухайн өргөтгөлийн барилгыг миний бие бариагүй. Барих үед нь ч би Дорнодод байгаагүй. Би хүүдээ энэ өргөтгөлийн барилгыг барь гэж хэлээгүй. Бусдад нөлөөлсөн зүйл надад байхгүй. Гэтэл намайг буруутгаад байгаад нь гомдож байна. Яагаад гэж хүнтэй өөртэй нь ярихгүй намайг хутгаад байгаа юм бэ. Би хариуцагч нь биш. өөрөө бие дааж шийдээд өргөтгөлийг барьсан учраас түүнийг ирэхээр уулзаж ярилцаад, хуралдаа оролцуулаад шийдвэл яасан юм бэ. ... гэж,

*******. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ: ...Миний төрсөн ах болох Г. нь тус байранд үйлчилгээ явуулах сонирхлоо илэрхийлж, худалдан авах санал удаа дараа тавьж байсан. Миний бие гадаадад сурахаар болж, мөнгөний хэрэг гарсан тул ахтайгаа аман байдлаар хэлцэл хийж харилцан тохиролцон *******0************** оны 8 сарын 6-ны өдөр 87,0 сая төгрөгөөр зарсан. Миний бие тус байрыг бичиг баримтаар өмчилж байгаа боловч, хууль ёсны шударга өмчлөгч нь юм. Иймээс энэ асуудлыг тухайн иргэнийг байлцуулж байж шийдвэрлэх нь зүйтэй. ... гэж тус тус тайлбар гарган марган мэтгэлцжээ.

6. Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч ******* нь *******01******* оны 08 сарын *******0-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Маршал хотхоны 76Б байрны ******* тоот үйлчилгээний зориулалттай орон сууцны өмчлөгч болсон, *******0*******1 оны 1******* сарын 31-ний өдөр төрсөн охин *******д уг орон сууцаа бэлэглэж, *******0************** оны 0******* сарын *******4-ний өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэнээр тус орон сууцны өмчлөгч хариуцагч ******* болсон, одоо 76Б байрны ******* тоотод хариуцагч *******, ******* тоотод /хариуцагч нарын дээд давхарт/ нэхэмжлэгч *******ынх тус тус амьдардаг зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна. Энэ талаар зохигчид маргаагүй. /хх 1*******-13, 37/

7. Хариуцагч *******, ******* нар нь ...тус байрыг гадаадад сурах гээд ах Г.од худалдсан, байрны хууль ёсны шударга өмчлөгч нь . Өргөтгөлийн барилгыг Г. барьсан. ... гэж тайлбарлаж, ХААН банкны дансны хуулга, *******019 оны 01 сарын 17-ны өдрийн IELTS өгсөн онооны баримт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлжээ. /хх **************-*******3/

8. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй. гэж, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж тус тус заасан бөгөөд хуулийн энэхүү шаардлагыг хариуцагч ******* хэрэгжүүлээгүй байх тул 76Б байрны ******* тоотын өмчлөгчийг хариуцагч *******г гэж үзнэ. Хариуцагч *******гийн тайлбарт дурдсан түүний ах Г.ыг тус байрны өмчлөгч гэж үзэх үндэслэл байхгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

9. Хариуцагч *******ын амьдардаг 76Б байрны ******* тоот үйлчилгээний зориулалттай орон сууцны залгаа, гадна талд өргөтгөлийн барилга баригдсан ба энэ талаар хариуцагч ******* анхан шатны шүүх хуралдаанд ...манайх зүүн тийш харсан шилэн хаалгатай. Шилэн хаалганаасаа уруудсан шаттай. Тэр хэсэгтээ манай хүү таамбар барьсан. Би ойлгохдоо энэ хэсэг бол хувь хүний өмчлөлийн хэсэг гэж ойлгож байгаа. ... гэсэн тайлбарыг гаргажээ.

10. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д нийтийн эдэлбэрийн газар гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг ойлгоно. гэж, мөн хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн. гэж, ******* дугаар зүйлийн *******.4-т Газар өмчлөгч нь газар өмчлөх эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ. гэж тус тус заасан тул хариуцагч *******ын ... энэ хэсэг бол хувь хүний өмчлөлийн хэсэг гэж ойлгож байгаа. ... гэсэн тайлбар үндэслэлгүй юм.

11. Орон сууцны тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1-д Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно. гэж, Газрын тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. гэж, Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ. гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.16-д барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх гэж, 46 дугаар зүйлийн 46.1.1-д хууль тогтоомж, норм, нормативын баримт бичигт заасан шаардлагыг дагаж мөрдөх гэж, 46.4-д Өмчлөгч, эзэмшигч барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. гэж тус тус заасан бөгөөд хариуцагч З.Мөнхайрамдал, ******* нар дээрх хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

1*******. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зохигчдын маргааны зүйл болж байгаа 76Б байрны ******* тоот орон сууцны гадна талд залгаа баригдсан өргөтлийн барилга нь оршин суугч иргэд гэмт халдлагад өртөж болзошгүй нөхцлийг бий болгож байгаа тул өргөтгөлийг буулгуулах талаар Дорнод аймгийн Цагдаагийн газар, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар зэрэг байгууллагуудад өргөдөл хүсэлт гаргаж, зохих хариуг авсан бөгөөд уг албан бичгүүд нь хариуцагч *******, ******* нарыг зөвшөөрөлгүй өргөтгөлийн барилга барьсан болохыг нотолсон байна. /4-*******, *******9, 39-40,/

13. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хууль болон холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.*******-т заасан хуулийн шаардлагатай нийцсэн байна.

14. Харин анхан шатны шүүх хариуцагч ******* нь дээрх орон сууцны өмчлөгч биш учраас түүнд тус орон сууцны гадна хэсэгт баригдсан өргөтгөлийн барилгыг буулгахыг даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж, түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. гэсэн дүгнэлт хийж хариуцагч *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар 76Б байрны ******* тоот орон сууцны өмчлөгч нь хариуцагч ******* болов чиг ******* нь тухайн орон нутагт, уг орон сууцанд амьдардаггүй, тус орон сууцанд хариуцагч ******* амьдардаг, уг орон сууцыг эзэмшдэг болох нь тогтоогдсон байна.

1*******. Хариуцагч ******* дээрх орон сууцны өргөтгөлийн барилгыг /таамбарыг/ манай хүү Г. барьсан гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан баримтаар Г.ыг өргөтгөлийн барилгыг барьсан гэж үзэх үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэгч *******ын гаргасан хариуцагч *******ын хүү Г., охин ******* нар нь тус аймагт ажиллаж, амьдардаггүй. Энэ өргөтгөлийн барилгыг *******0*******1 оны 10 сараас эхэлж барихад нь гомдол гаргаж зохих байгууллагуудад хандсан боловч одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Одоо ч энэ өргөтгөлийн барилгын дотор засал хийгдэж байгаа. ... гэсэн тайлбар, мөн хариуцагч *******ын гаргасан ... өөрөө бие дааж шийдээд өргөтгөлийг барьсан учраас түүнийг ирэхээр уулзаж ярилцаад, хуралдаа оролцуулаад шийдвэл яасан юм бэ. ... гэсэн тайлбар зэргээс үзэхэд хариуцагч *******ын хүү Г., охин ******* нар нь тухайн орон нутагт амьдардаггүй бөгөөд хариуцагч *******ыг 76Б байрны ******* тоот орон сууцны гадна талд /залгаа/ баригдсан өргөтгөлийн барилга барьсан үйл ажиллагаатай холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн хариуцагч *******ыг дээрх орон сууцны өмчлөгч биш гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

16. Хариуцагч *******гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 *******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.******* дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0************** оны 11 сарын *******3-ны өдрийн 138/ШШ*******0**************/010************** дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.*******, Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 40 дүгээр зүйлийн 40.1.16, 46 дугаар зүйлийн 46.4, Орон сууцны тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1-д заасныг тус тус баримтлан Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Маршал хотхон 76Б байрны ******* тоот орон сууцны гадна хэсэгт /залгаа/ баригдсан өргөтгөлийн барилга буулгахыг хариуцагч *******, ******* нарт даалгасугай. гэж,

*******. дахь заалтын ... хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 70 *******00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг... гэснийг хариуцагч *******, ******* нараас тус бүр 3******* 100 төгрөгийг... гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* дугаар зүйлийн 16*******.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 *******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.*******, 17******* дугаар зүйлийн 17*******.******* дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

З.ЭНХЦЭЦЭГ