Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/03954

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 10 өдөр

    Дугаар 102/ШШ2022/03954

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Д.М

           

Хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн аваад

 

            Шүүх хуралдаанд оролцогчид:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн

           Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М-ийн хүсэлтээр иргэний хэргийг эзгүйд хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.М, хариуцагч НШШГГт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

 

          2.Нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө нар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0000 дугаартай Шүүгчийн захирамжаар Д.М-с 65.717.662 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Х-д олгохоор шийдвэрлэсэн.

НШШГГ ажиллагаа явуулж буй төлбөрийн барьцаа болох Д.М-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороолол, 0 дугаар хороо, “Замчид”-ын гудамжны 0 дугаар байрны 0 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, 50 метр квадрат талбайтай орон сууцыг хариуцагч байгууллага үнэлүүлсэн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудыг харилцан тохиролцуулах боломжгүй бол шинжээч томилж  үнийн санал авна гэсний дагуу нэхэмжлэгчийн үнийн саналыг харгалзан үзэлгүй шууд 124.000.000 төгрөгөөр үнэлсэн нь  зах зээлийн үнээс хэтэрхий доогуур байна гэдэг гомдол  гаргасан.

Шинжээчийн үнэлгээг 2022 оны  05 дугаар сарын 16-ны  өдрийн 4165/0000 дугаартай “Мэдэгдэл”-ээр танилцуулсан.

Энэхүү албан бичигт төлбөр төлөгчийн хөрөнгийг 123.409.290 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ байдаг.

Тухайн хөрөнгийн үнэлгээг хийхдээ хөрөнгийн үнэлгээний тайланг гардуулж өгөөгүй,  гарын үсэг зуруулахдаа 2022  оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэж бич гэдэг байдлаар тулгасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7  дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний гомдол гаргах хуулиар олгосон хугацааг зөрчих зорилготой хууль бус үйлдэл гэж үзэж байна. 

Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3  дахь хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээг танилцуулсан гэж үзэх боломжгүй буюу үнэлгээг танилцуулах, санал, хүсэлт явуулах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй.

Шинжээч хөрөнгийн үнэлгээг ямар аргачлалаар яаж дүгнэсэн талаар үнэлгээнд танилцаагүй, ойлгомжгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. 

Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  62 дугаар зүйлд  заасны дагуу хөрөнгөө бие даан худалдан борлуулах боломж олгоогүй, мэдэгдээгүй,  хүлээлгэн өгсөн албан бичигт энэ талаар дурдаагүй байсан тул ‘’Хөрөнгө эстимэйт’’ ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү, гэжээ.

        

          3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            НШШГГт 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0000 дугаартай Шүүгчийн захирамжтай, хариуцагчийн зөвшөөрлийг баталсан хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж дээр  Д.М-с 65.717.662 төгрөгийг гаргуулж, Ж.Х-д олгохоор шүүхийн шийдвэр гарсан.

           Төлбөрөө сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаалсан эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 2 дугаар хороолол, 0 дугаар хороо, “Замчид”-ын гудамжны 0 дугаар байрны 0 тоот, Эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, 50 метр квадрат талбайтай орон сууцыг  худалдан борлуулж төлбөрийг барагдуулахаар 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр НШШГГ ажиллагаа хийж эхэлсэн.

            Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүйг мэдэгдэж, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох орон сууцыг битүүмжилж хураасан.

             Битүүмжилж хураахдаа 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 152618/000 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоолоор  хураасан.

            Эд хөрөнгийг хураасны дараа талуудаас үнийн санал авсан.

           Төлбөр төлөгч Д.М нэг метр квадрат талбайг 5.000.000 төгрөгөөр үнэлэн нийт барьцаа  хөрөнгөө 250.000.000 төгрөгөөр үнэлээд манай байгууллагад энэ тухайгаа бичгээр ирүүлсэн.

          Мөн төлбөр авагч  Ж.Х-ийн өв залгамжлах эрх үүссэн түүний охин Х.Э дээрх үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй, хэтэрхий өндөр үнээр үнэлж зөрүүтэй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар шинжээч томилж өгнө үү  гэсэн хүсэлтийн дагуу мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар талууд зах зээлийн үнийг харилцан тохиролцож тогтоогүй тохиолдолд үнийг тогтоолгохоор хөндлөнгийн шинжээч томилно гэж заасны дагуу 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шинжээч томилсон.

           Шинжээч байрыг 123.409.290 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлангаа ирүүлсэн.

           2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 4-165/0000 дугаартай “Мэдэгдэл”-ээр төлбөр төлөгч, авагч  нарт шинжээчийн үнэлгээг танилцуулж мэдэгдсэн.

           Мөн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа явагдах байсан боловч тус шүүхийн шүүгчийн захирамжаар 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

            Иймээс нэхэмжлэгч шүүхийн шийдвэрлэсэн асуудлаар удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

           Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан, гэжээ.

 

             4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М шүүхэд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хариуцагчийн өгсөн хариу тайлбартай ижил байр суурьтай байгаа тул шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

           

            5.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

                       

 6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, “Х-Э” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, “Х-Э” ХХК-ийн 01/00 дугаартай “Итгэмжлэл”, “Х-Э” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”, НШШГГ-ын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 4-165/00000 дугаартай Албан бичиг, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6/0 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” Тогтоол, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0000 дугаартай Шүүгчийн захирамж, Дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0000 дугаартай Шүүгчийн захирамж, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Гүйцэтгэх хуудас

 

7.Хариуцагчаас 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Б.Н-д олгосон “Итгэмжлэл”, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5/000 дугаартай “Шинжээч томилох тухай” Тогтоол, НШШГГ-ын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, “Х-Э” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/00 дугаартай Албан бичиг, “Х-Э” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”, Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, “Х-Э” ХХК-ийн 01/00 дугаартай “Итгэмжлэл”, НШШГГ-ын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 4-165/0000 дугаартай Албан бичиг, НШШГГ-ын  2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл”, НШШГГ-ын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 4-165/0000 дугаартай Албан бичиг, НШШГГ-ын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, НШШГГ-ын даргын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/00 дугаартай “Ээлжийн амралт хуваарь батлах тухай” Тушаал, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Үнийн санал өгөх тухай” хүсэлт, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Үнэлгээний санал гаргах тухай” хүсэлт, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Гүйцэтгэх хуудас, Дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0000 дугаартай Шүүгчийн захирамж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0000 дугаартай Шүүгчийн захирамж, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15/0000 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” Тогтоол, 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 4247/00 дугаартай “Шүүхийн шийдвэр, захирамж, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл”, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 4743/00 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” Тогтоол, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 324/0 дугаартай “Эд хөрөнгө хураасан тогтоол”, 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 324/0 дугаартай “Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл”, 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 14 дугаартай “Шинжээч томилох тухай” Тогтоол, “Х-Э” ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 3/00000 дугаартай Албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 3/00000 дугаартай Албан бичиг, 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Албаны дуудлага худалдааны комисст санал оруулах тухай”, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4/00 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай” Тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 3/00000 дугаартай Албан бичиг, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 00000 дугаартай Шүүгчийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 1/000 дугаартай “Итгэмжлэл”, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1/00000 дугаартай Албан бичиг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0000 дугаартай Шийдвэр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 00000 дугаартай Шүүгчийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/00000 дугаартай “Итгэмжлэл”, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0000 дугаартай Шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 000 дугаартай Магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 001/ХТ2016/00000 дугаартай Тогтоол, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр К.М-д олгосон “Итгэмжлэл”, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ”, НШШГГ-ын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 15261318/000 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай” Тогтоол, НШШГГ-ын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 165/00 дугаартай “Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл”

 

8.Гуравдагч этгээдээс иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр К.М-д олгосон “Итгэмжлэл”

ҮНДЭСЛЭХ нь:

 

 1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “нэхэмжлэгчийн үнийн саналыг харгалзан үзэхгүй зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлэн, үнэлгээ хийхдээ хөрөнгийн үнэлгээний тайланг гардуулж өгөөгүй, гарын үсэг зуруулахдаа тулгасан учраас үнэлгээг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлав.

 

          3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэгч зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэдгээ баримтаар нотлож чадаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж татгалзлаа илэрхийлж байна.

 

  4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

           5.Анх нэхэмжлэгч Ж.Х, хариуцагч Д.М-д холбогдуулан 65.457.000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандахад Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0000 дугаартай Шүүгчийн захирамжаар Ж.Х-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.М-д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 65.457.000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар төлбөрөө төлөөгүй тохиолдолд Д.М-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороолол, 0 дугаар хороо, “Замчид”-ын гудамжны 0 дугаар байрны 0 тоот, Эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, 50 метр квадрат талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

          6.Нэхэмжлэгч дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасныг шүүх ханган 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 0000 дугаартай Шүүгчийн захирамж мөн өдрийн 000 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэн НШШГГ-т хүргэгдэж, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан нь талуудын тайлбар, бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

         7.Үүний дараагаар нэхэмжлэгч дахин үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гарахад Дүүргийн иргэний хэргийн 1 дүгээр шүүх 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 00000 дугаартай Шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0000 дугаартай Шийдвэрээр нэхэмжлэгч Д.М-ийн эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

        8.Нэхэмжлэгч дахин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан үл хөдлөх хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүх 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0000 дугаартай Шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 000 дугаартай Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаж 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2016/00000 дугаартай Тогтоолоор 0000 дугаартай Шийдвэр, 000 дугаартай Магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байна. 

 

        9.Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд зохигчид үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжлэгдсэн орон сууц Д.М-ийн өмчлөлийн эд хөрөнгө мөн эсэх талаар маргаагүй болно.

       

         10.Улмаар нэхэмжлэгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөрөө сайн дураараа төлөөгүй талаар мэтгэлцээгүй бөгөөд харин үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж маргаж байна.

 

          11.Талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд, хариуцагч байгууллага маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд доорхи ажиллагааг явуулжээ.    

 

12.НШШГГ-т Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0000 дугаартай Шүүгчийн захирамж мөн өдрийн 000 дугаартай “Гүйцэтгэх хуудас”-ын хамт хүргүүлж, тус байгууллага 000 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Б-д шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг нээн, 15/0000 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол” гарсан байна.

 

13.Шийдвэр гүйцэтгэгч 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 4743/00, дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 324/0, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 15261318/000 дугаартай Тогтоолоор эд хөрөнгийг хураасан нь тогтоогдож байна.

         

14.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч талуудад үнийн саналаа ирүүлэх “Мэдэгдэл”-ийг хүргүүлэх ажиллагааг явуулсан нь бичгийн баримтаар тогтоогдож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгтэй нийцсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна гэж дүгнэлээ.

 

15.Уг “Мэдэгдэл”-ийн дагуу төлбөр авагч, төлбөр төлөгч нар үнийн санал дээрээ харилцан тохиролцоогүй үр дүнд хүрээгүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 00 дугаартай “Шинжээч томилох тухай” Тогтоол гарч, “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, эрх бүхий байгууллагаас томилсон шинжээч 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 29/00 дугаартай Шинжээчийн дүгнэлтээ ирүүлж, НШШГГ, төлбөр авагч, төлбөр төлөгч нарт 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 3/00000, 3/00000 дугаартай “Мэдэгдэл”-ээр Д.М-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 0 дугаар хороо, “Замчид”-ын гудамжны 0 дугаар байрны 0 тоот, 50 метр квадрат талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө 77.490.700 төгрөгөөр үнэлэгдэн мөн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4/00 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг төлбөр төлөгчид 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 8/00000 дугаартай “Мэдэгдэл”-ийг хүргүүлсэн ба 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаагаар орон сууц худалдан борлогдоогүй нь баримтаар нотлогдож байна.

 

16.Хариуцагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан учраас дахин 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 5/000 дугаартай “Шинжээч томилох тогтоол” гарган, шинжээчээр “Х-Э” ХХК-ийг томилж, шинжээч 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 01/00 дугаартай Шинжээчийн дүгнэлтээ ирүүлж, НШШГГ төлбөр авагч, төлбөр төлөгч нарт 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 4-165/0000, 4-165/0000 дугаартай “Мэдэгдэл”-ээр Баянгол дүүргийн 2 дугаар хороолол, 0 дугаар хороо, “Замчид”-ын гудамжны 0 дугаар байрны 0 тоот, 50 метр квадрат талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө 123.409.290 төгрөгөөр үнэлэгдсэнийг мэдэгдэхэд үнийн саналыг нэхэмжлэгч эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

          17.Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасанчлан нэхэмжлэгч зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө шинжээчийн тогтоосон үнээс илүү үнээр зарагдах байсан гэх тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагч, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         18.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

           

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  

           115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Д.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.АРИУНАА