Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 145/ШШ2022/00475

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 14*******/ШШ2022/0047*******

Өвөрхангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* тоотод байрлах ******* ******* ХХК,

Хамтран нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* *******, ******* дугаар хороо 12*******-122 тоотод оршин суух, 19*******8 онд төрсөн, настай, овгийн нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын  01 дүгээр ба, тоотод оршин суух,  онд төрсөн, 4******* настай, овогт холбогдох

6*******00000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , О., хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох, нарийн бичгийн дарга А.Ундрахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч , О. нь хариуцагч Р. холбогдуулан 6*******00000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч нар татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн суманд үйл ажиллагаагаа явуулдаг ******* ******* ХХК-ны захирал миний бие Өвөрхангай аймгийн сумын Бөөрөлжүүтэт компанийн /алт олборлох/ үйл ажиллагаа явуулж байх үедээ НОРД БЕНЗ өөрөө буулгагч самосвалыг аман гэрээгээр түрээслэсэн. Ингээд нь 2016 оны 08 дугаар сард түрээсээ өг гэхээр нь би өөрийн нөхөр О.д түрээсийн 6*******00000 төгрөг Р. өгөөрэй гэж хэлсэн. Нөхөр маань компанийн нярав түрээсийн мөнгийг Р. өгөөрэй гэж даалгасан байсан. Нярав нь Р. түрээсийн мөнгийг бэлнээр өгөх гэхэд нь хөдөө нэмэргүй миний данс руу хийчих гэж хэлсний дагуу нярав хот руу ажлын шугамаар явах үедээ буюу 2016 оны 08 дугаар сарын 1*******-ны өдөр ******* сумын Хаан банкны салбарт очин гийн эзэмшлийн Хаан банкны **************470218*******2 гэсэн тоот данс руу миний нөхрийн нэрээр 6*******00000 төгрөгийн гүйлгээг бэлнээр хийсэн байдаг. Гэвч нь би энэ мөнгийг хүлээж аваагүй гэж худал хэлэн манай компаниас 8400000 төгрөг гаргуулахаар 20******* онд Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба бидний хоорондын маргаан 2020 оны 12 дугаар сард Улсын Дээд Шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Манай компаний хувьд гийн Хаан банкны данс руу 6*******00000 төгрөгийг хийсэн дансны хуулгын баримтыг тухайн үед анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүйн улмаас гийн нэхэмжилж байсан үнийн дүнгээс 6*******00000 төгрөгийг хасуулж чадалгүй хэргийг шийдвэрлүүлсэн болно. Анх манайхаас нэхэмжилсэн анхны шүүх хурлын шийдвэр нь 20******* оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гарсан. Энэ нь давж заалдах, дээд шүүхээр явсан. гийн нотлох баримтаар нэмж өгч байгаа 8800000 төгрөгийг бид нар аль хэдийн төлөөд дуусчихсан. Энэ хэрэг дууссан. 6*******00000 төгрөг тухайн үед ******* ******* ХХК-н захирал байсан О.аас шилжсэн. Бид нар 6*******00000 төгрөг гаргуулах өргөдлийг шүүхэд өгсөн. Энэ нь нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг, гийн гаргаж өгч байгаа дансны хуулгаар нотлогдож байна. Анх нэхэмжилсэн 8800000 төгрөгийг төлөөд дуусгасан. Шүүхийн шийдвэр гараад дээд шүүхээр явсан. Тухайн үед 8800000 төгрөгөөс 6*******00000 төгрөг төлсөн гээд хасуулах гэтэл нотлох баримтгүй гээд хасаагүй. Сүүлд 6*******00000 төгрөг тушаасан мөнгөний баримтыг бид нар олж авч 2022 онд шинээр нэхэмжлэл гаргасан. Энэ төлсөн төлбөр 6*******00000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бид нарын хооронд өмнөх шүүхээр орж давж заалдаад, дээд шүүхээр яваад энэ мөнгийг нь шийдвэрээр Р. төлчихсөн. Би 8800000 төгрөгөөс 6*******00000 төгрөгөө хасуулах гээд хасуулж чадаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт бичсэнээр Р. өгсөн гэх 6*******00000 төгрөг баримтаар нотлогдохгүй байна. Хэзээ өгсөн нь тодорхойгүй, энэ нь бусад байдлаар тогтоогдоогүй учраас хассангүй гэсэн шийдвэртэй. Тэгээд 8800000 төгрөгийг тэр чигээр нь тогтоогоод үүнийг шүүхийн шийдвэрээр нь төлчихсөн. 6*******00000 төгрөг бол одоо тогтоогдчихсон байгаа. Банкнаас хуулгыг нь авсан. Энэ хүний данс руу орсон нь ч нотлогдож байгаа. Энэ мөнгөө нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 20******* оны шүүх хурлаар 8800000 төгрөгөөс 6*******00000 төгрөгийг хасуулна. Манай компанийн нярав Р. тушаасан гэж өөрийнхөө биеэр оролцоод өөрт нь өгсөн гэсэн чинь аваагүй гэдэг. Тухайн үед шүүгч шийдэхдээ 6*******00000 төгрөг өгсөн нь баримтаар нотлогдоогүй учир 8800000 төгрөгөөс хасах боломж алга гээд хасаж тооцоогүй шийдсэн. Тэгээд 8800000 төгрөгийг бид нар төлөөд дуусгасан байгаа. 6*******00000 төгрөгийн баримтыг манай компанийн нярав Р. сүүлд надад энэ байнаа гээд авчирч өгсөн. Үүгээр банкинд очсон өдрөөр баталгаажуулж авчирсан. Бид нар үүнийгээ л нэхэмжилж байгаа. Баримтаа хавсаргасан. Энэ хүн 8800000 төгрөгөө авсан. Тухайн үед 6*******00000 төгрөгөө хасуулж тооцуулах гэхэд надад өгөөгүй, баримт байхгүй гэж байгаад 20******* оны шүүхэд хасуулж чадаагүй. Бид нар дахиад буцаагаад гээс 6*******00000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие суманд алт олборлодог ******* ******* ХХК-д 2016 оны 0******* дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сарын 6*******00000 төгрөгөөр тохирч Норд Бенз өөрөө буулгагч машиныг түрээслүүлэн ажиллуулсан. 2016 оны 08 дугаарсарын 1*******-ны өдөр дансаар өгсөн 6*******00000 төгрөг бол миний 7 сарын ажлын хөлс болно. 8,9 сар болон 10 сард ажилласан 20 хоногийн төлбөр *******300000 төгрөгнөөс 9000000 төгрөг төлөөд үлдэгдэл 8800000 төгрөгийг төлөхгүй гэснээс шалгаалж 20******* оны 8 дугаар сард Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж тус компаниас авсан үлдэгдэл мөнгө гэх мэт өөрсдийнх нь тулгасан баримтыг эд мөрийн баримт болон хавсаргаж өгсөн. Шүүх хуралдаанд гэх этгээд надад 6*******00000 төгрөгийг бэлэн тоолж өгсөн гэж гүтгээд энэ нь батлагдаагүй бөгөөд энэ 8800000 төгрөгийг ******* ******* ХХК төлөх шийдвэр гарч 2018 оны 10 дугаар сард гарч дээд шүүхэд дахин батлагдсан. Уг шийдвэрийг биелүүлээгүй учир 2018 оы 12 дугаар сарын 27-нд Өвөрхангай аймгийн ШШГГазарт хандсан бөгөөд нийт 3 жил гаруй хугацаанд 2019 оны 02 сард 490000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 13-нд 2686000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 04-нд 1447268 төгрөгийг барагдуулсан бөгөөд одоогоор 4*******6000 төгрөгийг барагдуулаагүй болно. Би ******* сар 20 хоног ажилласан. ******* дугаар сарын 01-ний өдрөөс ******* дугаар сарын 30-ны хүртэл ажилласан хөлс 6 сард, 6 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хөлс 7 дугаар сарын 10-д бэлнээр, 7 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хөлс 8 дугаар сарын 1*******-нд 6*******00000 төгрөг авсан. 8,9 сар болон 10 сарын 20 хоногийн хөлснөөс 9000000 төгрөгийг өгч 8800000 төгрөгийг өгөөгүй. О. гуайн нэхэмжлээд байгаа 6*******00000 төгрөг бол миний 7 дугаар сарын цалин хөлс. эгчийн бичиж өгсөн баримт дээр 6000000 төгрөг гэж бичээд *******00000 төгрөгийн зөрүүтэй байна. Таны баримтанд 6*******00000 төгрөгийг 6000000 төгрөг гэж бичсэн байна шүү гэж би өмнөх шүүх хуралдаанд дээр эгчид хэлж байсан. Анхны шүүх хурал дээр надад болохоор ковш экскаваторын хажууд зогсож байхад 6*******00000 төгрөгийг бэлнээр тоолоод өгсөн гэж байсан. Би үгүй ээ дансаар орсон мөнгө. Урьдны тооцоонд орсон *******00000 төгрөг гэж хэлж байсан. Одоо банкны хуулга гаргаж ирээд өмнө өгсөн 6*******00000 төгрөгөө дахиж өгсөн гэж давхардуулж яриад байна. Энэ дээр зөрүү гараад байгаа. Анхны баримт дээр миний гарын үсэг зурснаас дор 6000000 төгрөг дахиад дансаар 9000000 төгрөг өгсөн гээд бичсэн байсан. Нэг өгсөн мөнгөө хоёр болгоод нэхэмжлээд байна. Одоо *******00000 төгрөгийн зөрүү байгаа. эгч бүх төлбөрөө барагдуулчихсан гэж яриад байгаа. Одоо Улаанбаатар хотын шүүхийн шийдвэр дээр миний нэхэмжлэл байгаа. Одоо сая гаруй төгрөг үлдсэн. Тэрнээсээ би *******00000 төгрөгөө суутгуулна, хасуулна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. ******* ******* ХХК, О. нарын нэхэмжлэлтэй, Р. холбогдох 6*******00000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч , О. нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: ...2016 оны 08 дугаар сард түрээсээ өг гэхээр нь би өөрийн нөхөр О.д түрээсийн 6*******00000 төгрөг Р. өгөөрэй гэж хэлсэн. Нөхөр маань компанийн нярав түрээсийн мөнгийг Р. өгөөрэй гэж даалгасан байсан. Нярав нь Р. түрээсийн мөнгийг бэлнээр өгөх гэхэд нь хөдөө нэмэргүй миний данс руу хийчих гэж хэлсний дагуу нярав хот руу ажлын шугамаар явах үедээ буюу 2016 оны 08 дугаар сарын 1*******-ны өдөр ******* сумын Хаан банкны салбарт очиж гийн эзэмшлийн Хаан банкны **************470218*******2 гэсэн тоот данс руу миний нөхрийн нэрээр 6*******00000 төгрөгийн гүйлгээг бэлнээр хийсэн байдаг. Гэвч нь би энэ мөнгийг хүлээж аваагүй гэж худал хэлж манай компаниас 8400000 төгрөг гаргуулахаар 20******* онд Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба бидний хоорондын маргаан 2020 оны 12 дугаар сард Улсын Дээд Шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Манай компаний хувьд гийн Хаан банкны данс руу 6*******00000 төгрөгийг хийсэн дансны хуулгын баримтыг тухайн үед анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүйн улмаас гийн нэхэмжилж байсан үнийн дүнгээс 6*******00000 төгрөгийг хасуулж чадалгүй хэргийг шийдвэрлүүлсэн болно.... Тухайн үед 8800000 төгрөгөөс 6*******00000 төгрөг төлсөн гэж хасуулах гэтэл нотлох баримтгүй гээд хасаагүй. Сүүлд 6*******00000 төгрөг тушаасан мөнгөний баримтыг бид нар олж авч 2022 онд шинээр нэхэмжлэл гаргасан... гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч зөвшөөрөхгүй үндэслэлээ ...нэхээд байгаа 6*******00000 төгрөг нь миний 7 дугаар сарын ажилласан хөлс байгаа. Энэ мөнгөө би 8 дугаар сарын 1*******-ны өдөр авсан... гэж тайлбарлаж байна

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

*******. ******* ******* ХХК нь гийн автосамсомол автомашиныг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл түрээслэж сарын 6*******00000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд ******* ******* ХХК-г түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж тус шүүхэд 8800000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан болох нь зохигчдийн гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

6. Тус шүүхийн 20******* оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 602 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 3*******9 дүгээр зүйлийн 3*******9.1, 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-наас 8800000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р. олгож шийдвэрлэжээ.

 

7. 2016 оны 08 дугаар сарын 1*******-ны өдөр гийн Хаан банкны **************470218*******2 тоот дансанд -с түрээс 991169 гэх гүйлгээний утгатайгаар 6*******00000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд хариуцагч нь уг мөнгийг 7 сарын түрээсийн төлбөр гэж маргажээ.

 

8. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаанд дурдсанаар О. нь 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 0******* дугаар сарын *******-ны өдөр хүртэл ******* ******* ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд уг компаний захирлаар ажиллаж байх хугацаандаа хариуцагч Р. 6*******00000 төгрөгийг түрээс гэх гүйлгээний утгатайгаар 2016 оны 08 дугаар сарын 1*******-ны өдөр шилжүүлсэн байна.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.2-т зохигчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасан бөгөөд хариуцагч нь 7 сарын хөлс 6*******00000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 1*******-ны өдөр ******* ******* ХХК-наас авсан талаархи баримтаа шүүхэд ирүүлээгүй, энэ талаар нотлож чадаагүй байна.

 

10. Иймд хариуцагч гээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 6*******00000 төгрөгийг гаргуулан ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 1189*******0 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1189*******0 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.ыг хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулсан хэдий боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хариуцагч нь нэхэмжлэгч О.д 6*******00000 төгрөгийг төлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч гээс 6*******00000 төгрөгийг гаргуулан ******* ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 1189*******0 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1189*******0 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА