Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2022/03636

 

 

 

 

 

 

 

 

2022 08 30 101/ШШ2022/03636

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,   тоот хаягт байрлах, РД: , З ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,   тоот хаягт байрлах, РД: , Т ХХК,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,  тоот хаягт оршин суух, РД: Б-ны М ,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух, РД:, Л-ийн Б,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,  тоот хаягт оршин суух, РД:, Б-гийн М нарт холбогдох,

Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр нийлүүлсэн дизель түлшний үлдэгдэл төлбөр 94,900,000 төгрөг, алданги 438,311,926 төгрөг, торгууль 33,145,440 төгрөг, нийт 566,357,366 төгрөг гаргуулах, 2019-05-22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны 1  дугаартай гэрээний дагуу Б.М, Л.Б, Б.М нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагч бөгөөд хариуцагч Л.Б, Б.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.М  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, төлөөлөгч Б.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З ХХК нь Т ХХК-тай 2019-05-22-ны өдөр   дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж   дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг мөн өдөр байгуулсан.

Манай компанийн зүгээс дээрх гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авагчаас ирүүлсэн захиалгын дагуу 2019-06-11-ний өдөр 88,046,000 төгрөгний 46,340 литр, 2019-06-13-ны өдөр 88,046,000 төгрөгний 46,340 литр, 2019-07-30-ны өдөр 86,192,400 төгрөгний 46,340 литр, 2019-07-30-ны өдөр 18,600,000 төгрөгний 10,000 литр, 2019-07-31-ний өдөр 90,358,800 төгрөгний 48,580 литр, 2019-08-01-ний өдөр 86,192,400 төгрөгний 46,340 литр, 2019-08-03-ны өдөр 90.358.800 төгрөгний 48,580 литр, 2019-08-16-ны өдөр 86, 192.400 төгрөгний 46,340 литр, 2019-08-15-ны өдөр 11,322,000 төгрөгний 6120 литр, 2019-09-14-ний өдөр 17,600,000 төгрөгийн 10,000 литр дизель түлшийг нийт 10 удаагийн ачилтаар 348,860 литр буюу 651,586,800 төгрөгний дизель түлшийг нийлүүлж үүргээ биелүүлсэн. Хариуцагч нь гэрээний дагуу 662,908,800 төгрөгийн төлбөрийг төлөхөөс 568,008,800 төгрөгийг төлж, үндсэн төлбөрөөс 94,900,000 төгрөгийг төлөөгүй.

Дээр дурдсан   дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг манай компани барьцаанд авсан. Үүнд:

Иргэн С  овогт Б-ны М-ын өмчлөлийн улсын бүртгэлийн 000 дугаар бүхий гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн   тоот хаягт байршилтай 117 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууц, С  овогт Б-ийн М-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн 000  дугаар бүхий гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220  дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн  тоот хаягт байршилтай 39.14 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, Б.М / /, Б.М / , Л.Б / / нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн 000 дугаар бүхий гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220  дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн   тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууц.

Гэвч хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан   дугаартай гэрээний дагуу нийт 568,008,800 төгрөгийн төлбөрийг төлсөн боловч тус гэрээний 5.2.1. 5.2.2-т заасны дагуу ачилт хийсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор төлөх хугацааг удаа дараа хэтрүүлсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу анзын хэмжээг тооцож үзэхэд нийт 33,145,440.00 төгрөгийн торгууль, нийт 651,586,800 төгрөгний алданги 438,311,926 төгрөг, нийт төлөх тооцоо гарч байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2019-05-22-ны өдрийн   дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр нийлүүлсэн дизель түлшний үлдэгдэл төлбөр 94,900,000 төгрөг, алданги 438,311,926 төгрөг, торгууль 33.145,440.000 төгрөг, нийт 566,357,366.00 төгрөгийн төлбөрийг хариуцагч "Т ХХК-иас гаргуулж,

Дээрх төлбөрийг хариуцагч нь сайн дураараа биелүүлэхгүй байх тохиолдолд гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2019-05-22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны   дугаартай гэрээний дагуу эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөр 94,900,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа.

Харин нэмэгдүүлсэн хүү, торгууль болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2019-02-18-ны өдөр Л.Б, Б.М нар Б.М-т өөрсдийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж зээл авах, барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, гэрээг байгуулах, холбогдох газарт өгөх, буцаан авах гэсэн эрх олгосон итгэмжлэл олгосон. Итгэмжлэл нь Иргэний хуульд зааснаар бичиг үсэг мэдэхгүй, өвчний улмаас гарын үсэг зурах чадваргүй тохиолдолд өөрсдийгөө төлөөлүүлж гарын үсэг зурах эрхээ олгодог. Гэтэл Л.Б, Б.М нар нь дээд боловсролтой, бичиг үсэг мэднэ, эрүүл мэндийн хувьд гарын үсэг зурах боломжтой хүмүүс байх тул итгэмжлэл хууль бусаар олгогдсон байна. Барьцааны гэрээ нь 2019-05-22-ны өдөр байгуулагдсан, мөн тухайн өдөр үл хөдлөх хөрөнгийн газрын тухай хууль батлагдсан байна. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 6.1.2-т гэрээний хугацааг талууд тохиролцсон байдаг бөгөөд тус гэрээний хугацаа нь 1 жил байна гэсэн байдаг. Тухайн итгэмжлэлээр хүчин төгөлдөр гэж үзлээ гэхэд 2019-02-18-ны өдөр итгэмжлэл олгосон тул итгэмжлэлийн хугацаа 2020-02-18-ны өдөр дуусгавар болж байна. Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ 2020-05-22-ны өдөр дуусгавар болж байгаа. Итгэмжлэл зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс өмнө дуусгавар болчихсон байгааг мэдсээр байж авч байгаа нь хууль бус тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй.

Аж, ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.17-д Бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл авна гэж зохицуулсан. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн улсын бүртгэлийн гэрчилгээг интернэтийн лавлагаагаар шалгаж үзэхэд таарч байсан. Гэрчилгээний ар талаас харахад бөөний худалдааны тусгай зөвшөөрлийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлээд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл авсан байна. Жижиглэнгийн худалдааны тусгай зөвшөөрлийг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл авсан байна. Үүнээс З ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр шатахууныг худалдан борлуулах үйл ажиллагаа эрхлэх ёстой байсан боловч улсаас тусгай зөвшөөрөл авалгүй эрхэлсэн нь тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 56.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд мөн тус хуулийн 56.1.10-т заасны дагуу барьцааны гэрээ мөн адил хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэв.

Хариуцагч бөгөөд хариуцагч Л.Б, Б.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК-ийн хариу тайлбартай адил байр суурьтай байна гэв.

Нэхэмжлэгчээс 2019-05-22-ны өдрийн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт /хх-ийн 9-12 тал/, 2019-05-22-ны өдрийн №  дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /хх-ийн 13-14, 105-114 тал/, Ү-220  дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх-ийн 15 тал/, Ү-220  дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх-ийн 16 тал/, Ү-220  дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх-ийн 17 тал/, 2019-02-18-ны өдрийн итгэмжлэл /хх-ийн 18-19 тал/, З ХХК болон Т ХХК-ийн хоорондын тооцоо /хх-ийн 20 тал/, нэхэмжлэх /хх-ийн 21 тал/, шатахуун тослох материалын зарлагын падаан /хх-ийн 22-26 тал/, Т ХХК-ийн анзын тооцоолол /хх-ийн 103 тал/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагчаас шүүхэд бичгийн нотлох баримтыг ирүүлээгүй.

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч З ХХК нь Т ХХК-д холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээгээр нийлүүлсэн дизель түлшний үлдэгдэл төлбөр 94,900,000 төгрөг, алданги 438,311,926 төгрөг, торгууль 33.145,440 төгрөг, нийт 566,357,366 төгрөгийг гаргуулах, Б.М, Л.Б, Б.М нарт холбогдуулан 2019-05-22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны дугаартай гэрээний дагуу Б.М, Л.Б, Б.М нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч Т ХХК нь зээлээр худалдах худалдан авах гэрээгээр нийлүүлсэн дизель түлшний үлдэгдэл төлбөр 94,900,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 471,457,366 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, З ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр шатахууныг худалдан борлуулах үйл ажиллагаа эрхлэх ёстой байсан боловч улсаас тусгай зөвшөөрөл авалгүй эрхэлсэн нь тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 56.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд мөн тус хуулийн 56.1.10-т заасны дагуу барьцааны гэрээ мөн адил хүчин төгөлдөр бус, Иргэний хуульд зааснаар бичиг үсэг мэдэхгүй, өвчний улмаас гарын үсэг зурах чадваргүй тохиолдолд өөрсдийгөө төлөөлүүлж гарын үсэг зурах эрхээ олгодог. Гэтэл Л.Б, Б.М нар нь дээд боловсролтой, бичиг үсэг мэднэ, эрүүл мэндийн хувьд гарын үсэг зурах боломжтой хүмүүс байх тул итгэмжлэл хууль бусаар олгогдсон гэх үндэслэлээр үгүйсгэсэн.

3. Нэхэмжлэгч З ХХК-ийн хариуцагч Т ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 566,357,366 төгрөг гаргуулах, Б.М, Л.Б, Б.М нарт холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 142,350,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс 424,007,366 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

4. Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч Т ХХК-тай 2019 оны 05 сарын 22-ны өдөр   тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулан худалдагч З нь 207,000 литр дизель түлш, 1 литрийг нь 1,930 төгрөгөөр, нийт 399,510,000 төгрөгийн дизель түлшийг худалдан авагч Т ХХК-д нийлүүлэхээр, Худалдан авагч Т ХХК нь барааны төлбөрийг нийлүүлсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор З ХХК-ийн Хаан банк дахь 51  тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохирчээ.

Дээрх гэрээнд талууд хүсэл зоригийн илэрхийлэлээ болгон гарын үсгээ зурж, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Талууд 2019-05-22-ны өдөр   дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 348,860 литр буюу 651,586,800 төгрөгний дизель түлшийг нийлүүлсэн, хариуцагч уг төлбөрөөс 556,686,800 төгрөгийг төлсөн үлдэгдэл 94,900,000 төгрөг төлөх дээр маргаагүй.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж нийт 348,860 литр дизель түлшээ нийлүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх тул хууль болон гэрээнд зааснаар үлдэгдэл төлбөр 94,900,000 төгрөг, алданги 47,450,000 төгрөгний алдангийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч Т ХХК нь зээлээр худалдан авсан түлшний төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлэн төлж зөрчил гаргаж байсан хэдий ч нэхэмжлэгч хууль болон гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3-т зааснаар нийлүүлэлтийг зогсоох эрхээ хэрэгжүүлээгүй, нийлүүлэлтээ хийж байсныг тухайн үедээ зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Иймд нийт нийлүүлсэн түлшний төлбөр 651,586,800 төгрөгнөөс алданги 438,311,926 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна гэж зохицуулсан.

Талуудын хооронд байгуулагдсан 2019-05-22-ны өдөр 108/2019/TT/02 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээнд алданги, торгуулийг аль алиныг авахаар тусгасан нь хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн торгууль 33.145,440 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох.

5. Нэхэмжлэгч З ХХК нь бүх төрлийн шахахуун бөөний худалдаа эрхлэх зөвшөөрлийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр авсан нь 5272378 гэрчилгээгээр нотлогдож байна. Иймд хариуцагчийн Гэрчилгээний ар талаас харахад бөөний худалдааны тусгай зөвшөөрлийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлээд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл авсан гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

6. Мөн худалдан авагч Т ХХК нь худалдагч З ХХК-тай 2019-05-22-ны өдөр  тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан дээрх худалдах, худалдан авах гэрээний үүрэгт С  овогт Бы Мын өмчлөлийн улсын бүртгэлийн 000  дугаар бүхий гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн   тоот хаягт байршилтай 117 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, С  овогт -ийн М-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн 000  дугаар бүхий гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22  дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн   тоот хаягт байршилтай 39.14 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, С  овогт Б-ийн М / /, С  овогт Б-ы М / , Д овгийн Л-ийн Бы / / (гурван иргэний өмч) өмчлөлийн Улсын бүртгэлийн 00  дугаар бүхий гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220  дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан нь 2019 оны 05 сарын 22-ны өдрийн барьцааны гэрээ, зохигчдын тайлбар, хэрэг авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

7. Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2019 оны 05 сарын 22-ны өдрийн   тоот барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 142,350,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З ХХК-д олгож, нэхэмжлэлээс 424,007,366 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Т ХХК худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох С овогт Бы Мын өмчлөлийн улсын бүртгэлийн 000 дугаар бүхий гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн   тоот хаягт байршилтай 117 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, С овогт Б-ийн М-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн 000 дугаар бүхий гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220  дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн  тоот хаягт байршилтай 39.14 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, С овогт Б-ийн М / /, С  овогт Бы М / , Д  овгийн Л-ийн Бы / / (гурван иргэний өмч) өмчлөлийн Улсын бүртгэлийн 000 дугаар бүхий гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220  дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан борлуулж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-иас 142,350,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 424,007,366 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө С  овогт Б-Н М-ын өмчлөлийн улсын бүртгэлийн 000  дугаар бүхий гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220  дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн  тоот хаягт байршилтай 117 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, С овогт Б-ийн М-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн 00  дугаар бүхий гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22  дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн  тоот хаягт байршилтай 39.14 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, С овогт Б-ийн М / /, С  овогт Бы М / , Д  овгийн Л-ийн Б-ы / / (гурван иргэний өмч) өмчлөлийн Улсын бүртгэлийн 00  дугаар бүхий гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220  дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан борлуулж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,217,886.83 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т ХХК-иас 939,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З ХХК-д олгосугай.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА