Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
Хэргийн индекс | 135/2021/00097/И |
Дугаар | 104/ШШ2022/00511 |
Огноо | 2022-11-17 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 104/ШШ2022/00511
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаархэ
Нэхэмжлэгч: , , *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын******* /РД:*******/,
Хариуцагч: , ,, *******,*******,******* тоотод оршин суух овгийн ын /РД:/
Хариуцагч: , , *******, ******* тоотод байрлах ХХК /РД:/-д холбогдох
143,940,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хэлцлийн тодорхойлолтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй
иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Гэрч П.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь хариуцагч Т., ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлт 143,940,000 төгрөг гаргуулахыг шаардаж байгаа. Нэхэмжлэгчийн төрсөн эх Ё.тай хамтран амьдарч байсан Т. 2011 оны 8 дугаар сард компанийн үйл ажиллагаатай холбоотой мөнгө зээлэх санал тавьсан.
Нэхэмжлэгч Ц. хариуцагч Т.т хөрөнгө оруулалт хэлбэрээр 100,000,000 төгрөгийг зээлж, түүний бизнесийн үйл ажиллагаа жигдрэхээр буюу 2015 оноос эхлэн сар бүр 2,500,000 төгрөг, тухайн жилдээ 30,000,000 төгрөг, 2016, 2017 онуудад сар бүр 5,000,000 төгрөг, тухайн 2 жилдээ 120,000,000 төгрөг буюу 2017 ондоо багтааж нийт 150,000,000 болгон буцааж төлөхөөр харилцан тохиролцож, 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ХХК-ны Хаан банк дахь тоот дансанд 100,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалт гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн.
Мөн 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хэлцлийг албан бичгээр үйлдсэн болно. Гэтэл Т. тохиролцсон үүргээ зөрчиж 2015-2016 онд 6,060,000 төгрөгийг буцааж төлсөн. Т.аас удаа дараа тохиролцсон ёсоор үүргээ биелүүлэхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл миний хөрөнгө оруулалт хэлбэрээр зээлдүүлсэн мөнгийг буцааж төлөөгүй. Миний бие Т.тай 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн ээж Ё.гийн хамт уулзаж гэрээний үүргийг шаардахад мөнгийг чинь 2018 ондоо багтаагаад төлнө гэх агуулгатай бичгээр баталгаа гаргаж өгсөн боловч мөн өнөөдрийг хүртэл төлөөгүй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг.
Мөн хэлцлийн дагуу 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээнд талууд заавал өгнө, авна гэсэн хэлбэрийн шаардлага хангана гэсэн зүйл хуульд байхгүй. Тухайн зээлийг хүлээн зөвшөөрөөд хариуцагч нь ХХК-ийн албан бланк дээр хүүгийн асуудлыг хоорондоо харилцан тохиролцоод, ямар хугацаанд төлөх вэ гэдгийг мөн харилцан тохиролцож, бланк дээр гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан. Зээлийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх боломжтой.
Иймд иргэн Т., түүний нэр дээрх ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 143,940,000 төгрөг гаргуулж өгнө үү. ... Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн аль хэсэгт заасны дагуу хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах буюу хүчингүй болгуулах гээд байгаа нь тодорхойгүй байна.. гэв.
2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талуудын хооронд ийм зээлийн гэрээ огт байгуулагдаагүй. Талуудын хооронд байгуулагдсан хэлцэл, гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангах ёстой байсан боловч хангаагүй. Уг мөнгийг Ц. өөрөө шилжүүлээгүй, нэхэмжлэгч Ц.гийн данснаас мөнгө шилжээгүй. Тухайн мөнгийг хөрөнгө оруулалт гэсэн хэлбэрээр шилжүүлсэн. Тухайн үед Ц. нь Малайз улсад нисэхийн сургуульд суралцаж байсан. Сургуульд суралцаж байх явцад хөрөнгийн баталгаа гэх зүйл шаардлагатай болсон учир үүний дагуу үйлдсэн баримтууд юм.
Учир нь Ц.гийн ээж Ё. нь тухайн үед ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, удирдан зохион байгуулж үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Гэтэл тухайн цаг хугацаанд хариуцагч Т. болсон үйл баримтын талаар мэдээгүй. Тухайн мөнгийг 20,000,000 төгрөг, 80,000,000 төгрөг гэж 2 хувааж шилжүүлсэн байдаг. 80,000,000 төгрөгөөс 65,000,000 төгрөгийг машин худалдаж авахаар данснаас бэлэн гаргасан байдаг. Машиныг П. гэх хүнээс автомашин авсан. Т. тэр мөнгийг зээлж аваад компанийн үйл ажиллагаанд зарцуулах байсан бол тодорхой эд материал, эд зүйлсийг аваад дуусах байсан.
Талуудын хооронд байгуулсан хэлцэл нь хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Нэг талаараа дүр үзүүлж хийсэн хэлцэл. Оролцогч талууд ямар нэг нь эрх үүрэг, эрх зүйн үр дагавар үүсгэх шаардлага, зорилго байхгүй. Шаардлагатай материалыг гэр бүлийн хүрээнд бий болгосон.
ХХК бол тухайн үед байнгын үйл ажиллагаа явуулаагүй байсан учир гэх компани байгуулж, цаашид буяны үйл ажиллагаа явуулсан гэж мэдүүлсэн байдаг.
Тэгэхээр Ц. нь 100,000,000 төгрөгийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсэгт заасан үйл баримт тогтоогдож байна гэж үзэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгч тал итгэмжлэл, Ц.гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, юу си ай ар ХХК-ийн компанийн дүрмийн хуулбар /нотлох баримтын шаардлага хангаагүй/, Ц.ын иргэний үнэмлэхийн хуулбар /нотлох баримтын шаардлага хангаагүй/, 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 489998 дугаартай Хаан банкны орлогын мэдүүлэг, 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 490666 дугаартай Хаан банкны орлогын мэдүүлэг, 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ХХК-н депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ц.гийн диспозит дансны хуулга, дансны шүүсэн хүснэгт, ХХК-ийн 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1/10 тоот албан бланк, дэвтрийн хуудас, ХХК-н гэрчилгээний хуулбар /нотлох баримтын шаардлага хангаагүй/ баталгаа гаргах тухай баримтыг шүүхэд өгсөн.
Хариуцагч тал итгэмжлэл, Х.ийн депозит дансны хуулга /нотлох баримтын шаардлага хангаагүй/, ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Т.ын иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А.Хаянхярваагийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ё.гийн дансны хуулга /нотлох баримтын шаардлага хангаагүй/, 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2222 дугаартай дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар зэргийг шүүхэд өгсөн.
Шүүхийн журмаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 10/4200 тоот албан бичиг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч Ё., П.ын мэдүүлэг, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ц. хариуцагч Т., ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 143,940,000 төгрөг гаргуулах,
Хариуцагч ХХК нэхэмжлэгч Ц.д холбогдуулан хэлцлийг тодорхойлолтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.
3. Хариуцагч тал талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
- Хариуцагч ХХК-н эзэмшлийн Хаан банк дахь тоот дансанд 2011 оны 08 сарын 25 өдөр хөрөнгө оруулалт, Ц.гаас гэх гүйлгээний утга бүхий 100,000,000 төгрөгийн орлого орсон /хэргийн 11-13-р хуудас/
-Хариуцагч ХХК 2011 оны 09 сарын 09 өдөр 21/10 дугаартай албан бичгээр Ц. 100,000,000 төгрөгийг бэлнээр хийсэн. 2015-2017 онуудад 150,000,000 төгрөг болгон төлж барагдуулна гэх агуулгатай хэлцлийн тодорхойлолт гэх баримтыг үйлджээ. /хэргийн 20-р хуудас/
-Ё.гийн нэхэмжлэлээр ХХК, Т. нарт холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгох, дундын өмчөөс оффисын барилга, газрын хамт, 8 автомашины зогсоол, дутуу баригдсан барилга газрын хамт, оршуулгын зориулалттай 3 газрыг гаргуулах шаардлагад Дархануул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэжээ. /хэргийн ...-р хуудас/
Нэхэмжлэгч Ц., Хариуцагч ХХК-н хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.-д заасан 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагджээ.
Зээлдэгч ХХК нь 2015-2016 онуудад зээлдүүлэгч Ц.д 6,060,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь нэхэмжлэгч талын тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч тал ХХК-н 2011 оны 09 сарын 09 өдрийн 1/10 дугаартай хэлцлийн тодорхойлолт гэх баримтыг дүр үзүүлэн хийсэн, ямар нэг хууль зүйн үр дагавар бий болгохыг хүсээгүй тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардсан.
Харин нэхэмжлэгч тал дээрхи баримтыг зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр нөхөж хийсэн гэх тайлбарыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргасан.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж тооцохоор, 282 дугаар зүйлийн 282.3-д ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус хуульчилсан.
ХХК-н 2011 оны 09 сарын 09 өдрийн 1/10 дугаартай хэлцлийн тодорхойлолт гэх баримтад зээлдүүлэгч талын гарын үсэг зурагдаагүй, зээлийн хүүг хэрхэн тооцох талаар тусгагдаагүй байх тул бичгээр хийсэн хэлцэл /гэрээ/ гэж үзэх үндэслэлгүй, харин талуудын хооронд амар хэлбэрийн зээлийн гэрээ байгуулагдсан болохыг нотолсон бичгийн нотлох баримт гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагч тал нэхэмжлэгч Ц.г 2011 оны 08 сарын 25 өдөр Монгол улсад байгаагүй, мөнгийг шилжүүлээгүй тул шаардах эрхгүй гэж маргаж, татгалзалаа нотлохоор гэх хүний хаягаар******* ******* / / гэх фейсбүүк хаягт үзлэг хийлгэсэн.
Үзлэг хийсэн******* ******* // гэх хаяг нэхэмжлэгч Ц.гийн хаяг мөн эсэх нь тодорхойгүй, мөн зээлдүүлэгч зээлийг заавал өөрөө шилжүүлнэ гэх хуулийн шаардлага байхгүй тул хариуцагч талын татгалзал үндэслэлгүй гэж үзсэн.
Мөн хариуцагч тал 100,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг буцаан авсан, үлдэх 80,000,000 төгрөгөөс 65,000,000 төгрөгөөр нь Ё. автомашин худалдан авсан гэж тайлбарлаж байх боловч 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц. хүлээн авсан тухай, Ё. зээлийн үлдэгдэл мөнгөөр автомашин худалдан авсан тухай бичгийн баримтуудыг хэрэгт ирүүлээгүй, гэрч П.ын мэдүүлэг тодорхой бус, гэрчийн мэдүүлэг бичгийн бусад баримтаар нотлогдоогүй тул хариуцагч талын татгалзал үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Дархан-уул аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 2222 дугаартай иргэний хэрэг үүсгэх захирамжид нэхэмжлэгч Ё. нэхэмжлэлийн шаардлагыг хамтын амьдралтай байсныг тогтоолгох, дундын өмчөөс оффисын барилга, газрын хамт, 8 автомашины зогсоол, дутуу баригдсан барилга газрын хамт, оршуулгын зориулалттай 3 газрыг гаргуулах гэж тодорхойлсон байна. Ё.гийн нэхэмжлэлтэй хэргийн маргааны хүрээнд, Ц.гийн нэхэмжлэлийн шаардлага давхцахгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч тал 100,000,000 төгрөгийн зээлийг хуулийн этгээд буюу ХХК-д олгосон байх тул хувь иргэн болох Т.ыг хариуцагчаар татаж, зээлийн төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч ХХК-с зээлийн төлбөрийн үлдэгдэл 93,940,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх мөнгөн шаардлага болон хариуцагч Т.аас зээлийн төлбөрийн оногдох хувийг гаргуулах шаардлага, хэлцлийн тодорхойлолт гэх баримтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 877,450 төгрөг, хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод үлдээж хариуцагч ХХК-с тэмдэгтийн хураамж 627,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 43 дугаар зүйлийн 43.2.1.-д заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 93,940,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.д олгож, нэхэмжлэлийг үлдэх хэсэг /Т.аас зээлийн гэрээний үүрэг гаргуулах, 50,000,000 төгрөг гаргуулах/-ийг, 2011 оны 09 сарын 09 өдрийн 1/10 дугаартай хэлцлийн тодорхойлолтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 877450 төгрөг, хариуцагч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 627,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА