Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2022/03771

 

 

 

 

 

 

 

                  2022           11            23

                                      184/ШШ2022/03771

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ***дүгээр хороо, ****** тоот хаягт байрлах “****** банк” ХХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, **** гудамж, **** тоот хаягт оршин суух ***** овогт ************* /РД:*************/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ****** дугаар хороо, ******* гудамж, ***** тоот хаягт оршин суух ******* овогт *************** /РД:**************/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 30,066,178 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Анударь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зээлдэгч ***************** нар нь ********** банктай 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 105400326038 тоот зээлийн гэрээ байгуулан, 30,000,000 төгрөгийн хашаа байшин барьцаалсан хэрэглээний зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******** дугаар хороо, ***********гудамж ******* тоот 63 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, /хувийн сууц зориулалттай/ үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 306 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг 105400326038 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулан барьцаалуулсан. Банк зээлийн гэрээний дагуу 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээлдэгч **********ийн 105400326038 тоот зээлийн дансанд 30,000,000 төгрөгийн зээлийн олголт хийж, зээлийн гэрээний 2.1.3-д заасны дагуу ***************** банк дах 10540032601 тоот ************ийн харилцах дансанд 30,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон.

105400326038 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч нар нь зээл, хүүгийн төлбөрийг cap бүр бүрэн төлөх үүрэгтэй боловч 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн тул банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөх тухай “Мэдэгдэл”-ийг зээлдэгчид өгч, мөн удаа дараа биечлэн уулзалт хийж зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаардлага тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч ************банк ХХК-д хохирол учруулж байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 9,552,387.29 төгрөг, хүүнээс 12,766,841.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 772,105.28 төгрөг, нийт 23,091,333.78 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэнээр үндсэн зээлийн төлбөр 20,447,612.71 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 9.405,659.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 198,905.01 төгрөг, нийт 30,052,177.67 төгрөг болж хуримтлагдсан байна.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 30 дугаар зүйлийн 30.1, талуудын хооронд байгуулсан 105400326038 тоот хашаа байшин барьцаалсан хэрэглээний зээлийн гэрээ зэргийг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах үндсэн зээлд 20,447,612.71 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 9,405,659.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 198,905.01 төгрөг, нотариатын зардалд 14,000 төгрөг, нийт 30,066,177.67 төгрөг болно.

Зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ***** дугаар хороо, *********гудамж ******** тоот 63 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, /хувийн сууц зориулалттай/ үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 306 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрын хамт албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү” гэв.

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*********** намайг хариуцагчаар татсан тус шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй учир нь миний бие нэхэмжлэгч байгууллагатай зээлийн эрх зүйн харилцаа үүсгээгүй. 2019, 2020, 2021, 2022 онуудад давагдашгүй хүчин үүссэн буюу ковид 19 цар тахлын улмаас зөвхөн бид гэлтгүй Монгол улс тэр чигтээ өртөж Монгол улсын засгийн газраас банкны зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулж арга хэмжээ авсан байх атал ********** банк биднийг үүргээ гүйцэтгээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд зээлийн гэрээ цуцлах нөхцөл үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт:  нэхэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, итгэмжлэл, ********* банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагч нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн *********ийн хүсэлт, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 105400326038 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн 105400326038 дугаартай барьцааны гэрээ, зээлийн дансны харилцагчийн хуулга, Сонгинохайрхан дүүрэг, ****дугаар хороо, ***** гудамж **** тоот 63 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, /хувийн сууц зориулалттай/ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, мөн хаягт байрлах 306 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрын гэрчилгээний хуулбар, барьцаалбар №11-1268816, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ***********гээс ***********т олгосон итгэмжлэлүүд, Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүд, Зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгт, **********ийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн өргөдөл, ***********ийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тайлбар, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаарх зээлийн дансны үлдэгдлийн баталгаа, хүү тооцооллын хүснэгт.

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Хариу тайлбар.

3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банкнаас нь хариуцагч **************** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээлийн төлбөрт 20,447,612.71 /хорин сая дөрвөн зуун дөчин долоон мянга зургаан зуун арван хоёр төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөг, зээлийн хүү 9,405,659.95 /есөн сая дөрвөн зуун таван мянга зургаан зуун тавин есөн төгрөг ерэн таван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198,905.01 /нэг зуун ерэн найман мянга есөн зуун таван төгрөг нэг мөнгө/ төрөг, нотариатын зардалд нийт 14,000 /арван дөрвөн мянга/ нийт 30,066,177.67 /гучин сая жаран зургаан мянга нэг зуун далан долоон төгрөг жаран долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, ********дугаар хороо, ********** гудамж ********* тоот 63 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хувийн сууц болох нь үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 306 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрын хамт албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч *********** 2019, 2020, 2021, 2022 онуудад давагдашгүй хүчин зүйлийн улмаас /Ковид-19/ Монгол Улсын Засгийн газраас банкны зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулах арга хэмжээ авсан байх атал ******* банк зээлийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй гэж үзсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч***********би Т*********** банктай зээлийн гэрээ байгуулаагүй тул энэхүү зээлийг төлөх үндэслэлгүй гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрдөг бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн ********** нь зээлийн үндсэн төлбөрийг давагдашгүй хүчин зүйлийн улмаас төлөх боломжгүй байсан, бусад төлбөрийг төлөх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан итгэмжлэл болон зээл төлөхийг шаардсан банкны мэдэгдэл, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан банкны эрх бүхий албан тушаалтнууд банкийг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүх хуралдаанаар мэтгэлцэх боломжгүй байна, зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэхэд эргэлзэж байна гэж маргадаг.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Зохигчид 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 105400326038 дугаар Зээлийн гэрээ байгуулсан болох нь 105400326038 дугаар Зээлийн гэрээний хуулбараар тогтоогддог.

 

3. Зохигчид 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 105400326038 дугаар Зээлийн гэрээний 2.1.1, 2.1.3, 2.1.4, 2.1.5, 2.1.6-т зааснаар 30,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэйгээр зээлж, уг 30,000,000 төгрөгийг зээлдэгч *********ийн ***************банкин дахь 105400326014 тоот дансанд хийхээр харилцан тохиролцож байгуулсан болох нь зээлийн гэрээний хуулбараар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 48 сарын хугацаатай үндсэн зээл, зээлийн хүү, нийт сар болгон 980,002.75 төгрөгийг төлж байхаар харилцан тохиролцсон нь тус тус тогтоогдож байна.

 

4. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг” хэлнэ гэж заасан. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн баримтаар нэхэмжлэгч “************* банк” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “мөнгөн хадгаламж, зээл, төлбөр тооцоо....... үйл ажиллагаа явуулах” гэж бүртгэсэн байх тул нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тус тус зааснаар банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ажээ. /хх-6х/

Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.....” гэж, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус зааснаар талууд энэ тухай маргаагүй тул нэхэмжлэгчийг төрийн эрх бүхий байгууллагаас банкны үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна гэж үзэв.

 

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа

эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, гэж тус тус заасан байна. 

Өөрөөр хэлбэл, талууд зээлийг хүүтэй байхаар тохиролцож болох бөгөөд ийнхүү олгохдоо Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж зааснаар зээлдэгчийн дансанд шилжүүлэх агуулгатай.

Зохигчдын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ170835608 дугаар зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

6. Нэхэмжлэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 105400326038 дугаар

Зээлийн гэрээний 2.1.1, 2.1.3-т зааснаар 30,000,000 төгрөгийг зээлдэгч ****************ийн ************ банкны 105400326014 тоот дансанд шилжүүлсэн болох нь ************ийн ************ банкны 105400326014 тоот дансны хуулгаар 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 30,000,000 төгрөгийн орлого орсон баримтаар болон хариуцагч тал 30,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар хүлээн зөвшөөрч, маргаагүй.

            Нэхэмжлэгч нь 30,000,000 төгрөгөөс зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу 9,552,387.29 төгрөгийг төлсөн, зээлийн үлдэгдэл 20,447,612.71 төгрөг үлдсэн талаар тайлбарладаг ба зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 20,447,612.71 төгрөг болох нь Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь Хавсралт№1-т, *********ийн **************** банкны 105400326014 тоот дансны хуулга, хүү тооцооллын хүснэгтээр тус тус тогтоогдож байна.

            Хариуцагчаас зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй байх тул зээлийн үндсэн төлбөрт 20,447,612.71 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

7. Харин зээлийн хүү 9,405,659.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198,905.01 төгрөг

гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч нар зээлийн гэрээний Хавсралт №1-т зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу сар болгон 980,002.75 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй, зөрчсөн нөхцөл байдлаа Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд зааснаар зээл төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлтээ нэхэмжлэгчид гаргасан болох нь ***********ийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ******* банкны Дунд голын тооцооны төвд гаргасан өргөдөл /хх-35х/, *************ийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ************* банкинд тайлбар гаргасан бичигт /хх-36х/ зээлийг хойшлуулах, банкнаас авсан мөнгийг хүнд зээлээд алдсан, барилгын ажлын мөнгө ороогүйн улмаас зээл төлөх боломжгүй байна гэж, банкнаас зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгтэд зээлийн ажилтан хамтран зээлдэгч *******тэй 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, 12 дугаар сарын 11-ний өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус тус 89052379 дугаарын утсаар ярьсан тэмдэглэлд /хх-33, 34х/ “*******г нь Сэлэнгэ, Хэнтий аймгуудад ажлаар явсан, Ковид-19 цар тахлын улмаас орлого тасарсан үндсэн зээлээ хойшлуулах, зээлийн хүү төлөөд явах боломж олгохыг хүссэн, ********банкны дунд гол тооцооны төвийн захирал *********аас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай 20/60 дугаартай мэдэгдэлийг хүргүүлсэн бөгөөд мэдэгдлийг хамтран зээлдэгч ********** мөн өдөр хүлээн авсан /хх-32х/, ****** банкны дунд гол тооцооны төвийн захирал **********аас 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай 21/01 дугаартай мэдэгдэлийг хүргүүлсэн бөгөөд мэдэгдлийг хамтран зээлдэгч ****** мөн өдөр хүлээн авсан /хх-31х/, ********* банкны дунд гол тооцооны төвийн захирал *********аас 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай 22/01 дугаартай мэдэгдэлийг хүргүүлсэн бөгөөд мэдэгдлийг мөн өдөр *******ийн нагац ах **************хүлээн авч, дамжуулж өгөхөөр үлдсэн /хх-30х/ баримтуудаар зээлдэгч *********** нар нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй, санхүүгийн чадваргүй болсон, орлого тасарсан зэрэг нөхцөл байдлаа удаа дараа илэрхийлж зээлийн хугацааг хойшуулах хүсэлтээ амаар болон бичгээр гаргаж байсан нь тогтоогдож байна.

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ЗГ170835608 дугаар зээлийн гэрээний 6.2.1, 6.2.2, 6.2.5-т зааснаар зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байгаа талаар мэдэгдлийг хүргүүлсэн боловч зөрчлийг арилгаагүй, зээлдэгч зээлийг гэрээнд зааснаар өөр зориулалтаар ашиглаж өөр этгээдэд дамжуулан зээлдүүлсэн, зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон зэрэг зээлийн гэрээний 6.2-т заасан гэрээг нэг талын буюу банкны санаачлагаар цуцлаж, зээлийн үндсэн төлбөр, гэрээ цуцлах өдрийг хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхээ хэрэгжүүлж ажиллах нөхцөл байдал 2020 онд үүсээд байхад нэхэмжлэгчээс энэхүү гэрээний заалтыг хэрэгжүүлэхгүй нэгэнт санхүүгийн чадваргүй зээлдэгчийг зээлийн гэрээний хугацааг дуустал зээлийг нэмэгдүүлэн төлүүлэх санаа зорилго агуулж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож байгаа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.8-т “Зээлийг зээлийн гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах бөгөөд олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, олгосон зээлийг нэн даруй буцаан зээлдэгчээс төлөхийг шаардана”, 19.13-т “Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болохоор, эсхүл болсон бол зээлдүүлэгч зээл олгохоос татгалзах, эсхүл олгосон зээлийг буцаан төлөхийг шаардах эрхтэй” гэж заасантай зөрчилдөж байх бөгөөд зээлдүүлэгч нь зээлдэгчийн зээлийн төлбөрийг төлүүлэх үүргийг хүлээнэ гэсэн нь зээлдэгчийн зээлийг эргүүлэн төлөх санхүүгийн чадвар илтэд доройтсон даруй гэрээг нэн даруй цуцлаж, гэрээ цуцласан өдрөөр зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож шаардах эрхээ хэрэгжүүлсэн байхыг ойлгоно.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан хүү тооцооллын хүснэгтэд бичснээр хариуцагч нар 2020 оны 03, 06, 07, 08, 09, 11, 12 дугаар сарууд, 2021 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарыг хүртэл зээлийн гэрээний үндсэн төлбөрт мөнгө төлөөгүй, мөн 2019 оны 07 дугаар сараас эхлэн зээлийн хүү төлөх хуваарийг зөрчиж энэхүү зөрчил 2021 оны 09 дүгээр сарыг хүртэл үргэжилсэн байна.

Иймд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ЗГ170835608 дугаар зээлийн гэрээний 6.2.1, 6.2.2, 6.2.5-т заасан нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэгч зээлийн гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тооцон цуцлах нь хууль зүйн үндэслэлтэй байсан гэж дүгнэж байгаа тул 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн төлбөрт 20,447,612.71 төгрөг, зээлийн хүү 48,808.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 00 төгрөг байхаар байна.

Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчаас 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүд 8,658,563.29 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 897,193.21 төгрөгийг гаргуулахаар тооцсон бөгөөд зээлийн гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс цуцласанд тооцсон тул дээрхи зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй тул хасч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс дээрх гэрээ цуцласан өдрөөс буюу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар хариуцагчаас шаардах зээлийн хүү 13,513,937.87 төгрөг бөгөөд хариуцагчаас зээлийн гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл өгөх хүртэлх хугацаанд зээлийн хүүнд 12,766,841.21 төгрөгийг төлсөн тул 13,513,937.87-12,766,841.21=747,096.66 төгрөг зээлийн хүүд төлөхөөр байна.

Харин гэрээ цуцласан өдрөөс буюу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар хариуцагчаас шаардах нэмэгдүүлсэн хүү 73,817.08 төгрөг байна. Хариуцагчаас зээлийн гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл өгөх хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн хүүд 772,105.28 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх бөгөөд 698,288.02 төгрөгийн илүү төлөлттэй байх тул илүү төлсөн нэмэгдүүлсэн хүү 698,288.02 төгрөгийг зээлийн хүү болох 747,096.66 төгрөгөөс хасч тооцох нь зүйтэй ба 747,096.66-698,288.02=48,808.64 төгрөг зээлийн хүүд төлөхөөр гарч байна.

Иймд хариуцагчаас зээлийн хүү 48,808.64 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэмэгдүүлсэн хүү 00 төгрөг болохыг дурьдаж байна.

 

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нь 2018 оны 09 дүгээр

сарын 12-ны өдөр 105400326038 дугаар Зээлийн гэрээний зээлдүүлэгч талыг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан ******* банкны *********** тооцооны төвийн захирал ************гийн тухайн тооцооны төвд захирлаар ажиллаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус гэж, хариуцагч нарт *********** банкны дунд гол тооцооны төвийн захирал *******аас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай 20/60 дугаартай мэдэгдэл, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай 21/01 дугаартай мэдэгдэл, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай 22/01 дугаартай мэдэгдэлийг тус тус хүргүүлсэн захирал ***********ыг ********* банкны дунд гол тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан эсэх талаар түүнийг томилсон тушаал зэрэг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул банкны салбарыг төлөөлөх эрхтэй байсан гэж үзэх боломжгүй байна гэж тус тус маргадаг.

2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 105400326038 дугаар Зээлийн гэрээний зээлдүүлэгч талыг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан ******** банкны *******л тооцооны төвийн захирал ************** гарын үсэг зурж зээлийн гэрээг баталгаажуулсан бөгөөд энэхүү гэрээг байгуулж байхад хариуцагч нар зээлийн гэрээнд банкийг ************төлөөлөх эрхтэй гэж үзэн харилцан гэрээний зүйл, заалтыг болон зээлийн эргэн төлөх хуваарь, барьцааны гэрээг тус тус байгуулснаар, мөн зээлийн гэрээ, зээлийн гэрээний Хавсралт№1 зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон барьцааны гэрээнд банкийг төлөөлж ************* гарын үсэг зурж, тус тооцооны төвийн тамга дарж баталгаажуулснаар ******* банкны Дунд гол тооцооны төвийн захирал, тамга түшигч мөн гэдгээр тус тус няцаагдаж байна. Мөн Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т зааснаар 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 105400326038 дугаар Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй болох, хариуцагч нар гэрээний хүчин төгөлдөр бус байдлын талаар маргаан үүсгээгүй талаар дурьдах нь зүйтэй байна.

Хариуцагч нарт ********* банкны ********* тооцооны төвийн захирал *********аас дээрх 3 мэдэгдлийг хүргүүлэхдээ тус мэдэгдэлүүдэд ******* банкны ********** тооцооны төвийн захирал ******** гарын үсэг зурж тооцооны төвийн тамгыг дарж баталгаажуулснаар ******* банкны ******** тооцооны төвийн захирал, тамга түшигч гэдэг нь баталгаажиж байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********ийн хүчин төгөлдөр бус гэрээ, банкийг төлөөлөх эрхгүй этгээд гэж маргаж байгаа нь тогтоогдохгүй байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар өөрийн татгалзлын шаардлага нотлох үүргээ биелүүлээгүй тул түүний тайлбар үндэслэлгүй байна.

 

9. Зохигчид 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 105400326038 дугаар зээлийн гэрээ байгуулах үедээ барьцааны зүйлээр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг *****дугаар хороо, хамбын ******дугаар гудамж ********тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн 408025 дугаар, ******** дугаартай 306 м.кв *********ийн өмчлөлийн газар, Улаанбаатар хот, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн 551994 дугаар,  Ү-2201049699 дугаартай 63 м.кв  гэр бүлийн хэрэгцээний зориулалттай /хувийн сууцны зориулалттай/ *******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар тусгаж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг зохигчид 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 105400326038 дугаартай байгуулсан /хх-16-17х/.

            Барьцааны гэрээний газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ****** нь хариуцагч ********ийн төрсөн эх бөгөөд *********т өөрийн үл хөдлөх эд хөрөнгө, газрыг банкны барьцаанд барьцаалахыг, барьцааны гэрээнд гарыг үсэг зурах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг тус тус зөвшөөрсөн итгэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Нотариатаар батлуулан итгэмжлэл үйлдсэн байна /хх-27, 28х/. Мөн Улсын бүртгэлийн байгууллагад 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан 105400326038 дугаартай барьцааны гэрээний дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газрыг тус тус барьцаалбар №11-1268816 дугаарт бүртгүүлэн улсын бүртгэгч бүртгэлийг баталгаажуулсан тэмдэглэгээ хийгдсэн бөгөөд уг барьцаалбар дээр хариуцагч ************ нар гарын үсэг зурсан, барьцааны эд хөрөнгийн өмчлөгч ******* гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан 105400326038 дугаартай барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан хуульд заасан зохих шаардлагыг хангасан Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна. Барьцааны гэрээний дагуу шаардах эрхийг барьцаалагч буюу ******* банкны эрх хүлээн авагч шаардах эрхтэй бөгөөд тус шаардах эрх нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д, Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй., түүнчлэн 41.2-т, Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэсэн зохицуулалтуудаар тодорхойлогдож байна.

            Иймд барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагыг барьцаалуулагч буюу зээлдэгч талуудаас шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

10. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч ********** нараас зээлийн үлдэгдэл төлбөрт 20,447,612.71 төгрөг, зээлийн хүү 48,808.64 төгрөг, нотариатын зардалд 14,000 төгрөг, нийт 20,510,421.35 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********* банкинд олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,555,756.32 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378,480.89 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ************ нараас улсын тэмдэгтийн хураамжид 260,502 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч ****** нараас 20,510,421.35 /хорин сая таван зуун арван мянга дөрвөн зуун хорин нэгэн төгрөг гучин таван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******** банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,555,756.32 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох  ************* өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг ***** дугаар хороо, ***** дугаар гудамж ****тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн 408025 дугаар,  ***** дугаартай 306 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг *** дугаар хороо, ******* дугаар гудамж ********* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн 551994 дугаар, *********дугаартай 63 м.кв Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай /хувийн сууцны зориулалттай/ үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378,480.89 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********* нараас улсын тэмдэгтийн хураамжид 260,502 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.АРИУНБОЛД