Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 104/ШШ2022/00526

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, *******д байрлах, ******* ХХК /РД:/,

Хариуцагч: , , , , тоот хаягт оршин суух, овогт гийн /РД:/ нарт холбогдох

Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, 38,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

хариуцагч Б. /цахимаар/,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх хариуцагч Б. ******* ХХК-ийн 1 давхрын 36,82 метр квадрат байрыг авахаар орон сууц захиалгын гэрээ байгуулсан байсан. Захиалгын гэрээ байгуулагдаж ******* ХХК-д төлбөрийг бүрэн төлсөн байсан тул хариуцагч Б.тэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн байрны төлбөр төлөгдсөн тул орон сууц захиалан бариулах 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр захирал Ц., Г. нартай хамт нотариат дээр очиж гэрээг шинэчлэн байгуулсан. Уг байр хугацаандаа ашиглалтад орохгүй байсан учраас гэрээний дагуу ******* ХХК-аас төлбөрийг шаардсан, мөн шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Бид анх Б.тэй гэрээг байгуулсан учраас түүнийг хамтран хариуцагчаар татсан юм. Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 38,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Орон сууц захиалгын гэрээг цуцлах шаардлагыг ХХК-д холбогдуулж, 38,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг ХХК болон Б. нарт холбогдуулан гаргаж байгаа гэв.

 

2.  Хариуцагч Б. шүүх хуралдаанд тайлбартаа: Тухайн үед энэ компани ******* ХХК гэсэн нэртэй байгаагүй. ХХК гэх нэртэй байсан бөгөөд уг 2 компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ц. юм. Би 2018 оны 7 дугаар сард Ц.тэй уулзаад нэг паб, лоунжны 120 метр квадрат түрээслэх гэрээ байгуулахаар тохиролцсон. Тэгээд би бүх бэлтгэл ажил базаагаад тодорхой хэмжээний зардал гарсан. Мөн тоног төхөөрөмжийн зардал байсан. Би 30,000,000 төгрөгийг бэлнээр, хүнээс 20,000,000 төгрөгийг зээлж нийт 50,000,000 төгрөгийг Ц.эд түрээсийн төлбөрт өгсөн. Ц. нь надад объектоо түрээслэхгүй янз бүрийн шалтаг хэлээд намайг залилсан. Би залилуулсан гэдгээ мэдээд Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл өгсөн. Ц. нь надтай тохиролцоод 50,000,000 төгрөгтөө багтаагаад баригдаж байгаа байрнаасаа нэгийг өгье гэхээр нь би зөвшөөрсөн. Бид тохиролцоог хуульд заасан журмын дагуу хийсэн бөгөөд *******т холбоонд байрлах н. гэх нотариатч дээр очиж ******* ХХК болон түүний захирал Ц. бид уг байрыг өгнө, авна гэж гэрээг байгуулсан. Би мөнгөнийхөө зөрүүнд 8 ширхэг усан тамхи, хөгжим гэх мэт зүйлсийг Ц.ийн ахад хүлээлгэж өгсөн. Эд хөрөнгө хүлээлгэж өгөхдөө ямар нэг нь акт үйлдээгүй, гэхдээ гэрчлэх гэрчүүд байгаа. Ингээд бид өр ширээ дуусгая гэж тохиролцож, бидний хоорондох эрх зүйн маргаан дууссан учраас би Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдлөө татаж авсан. Ингээд бидний хоорондох асуудал дууссан. Би Ц.ээс авсан байраа хэзээ ашиглалтад орох вэ гэж асуухад хавар ашиглалтад орох байх гэж хэлсэн. Би Ц.эд мөнгө өгөхдөө хүмүүсээс мөнгө зээлсэн, өртэй байсан учраас unegui.mn-д зар тавьж байраа зарсан. Нэхэмжлэгч нь надтай зарын дагуу холбогдож, надад учир шалтгаанаа хэлсэн учраас уг байрыг 38,000,000 төгрөгөөр би зарсан. Би Ц.тэй уулзаж миний орон сууц захиалан бариулах гэрээг П.******* руу шилжүүлээд өг гэхэд Ц. зөвшөөрсөн. Тэгээд Ц. бид 2 орон сууц захиалан бариулах гэрээг нотариатч н. дээр очиж эрх шилжүүлэх гэрээг хийсэн. Нэхэмжлэгч П.******* нь бүх зүйл баталгаатай боллоо гээд над руу 38,000,000 төгрөгийг шилжүүлж, мөн тэр гэрээг үндэслэж холбоонд байрлах нотариатч дээр очоод ******* ХХК-тай гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч П.******* болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ 2019 бил үү, 2020 онд дахин шинэчлэгдсэн байсан. Би П.*******д байр өгсөн, авсан гэх зүйл дээр маргах зүйл байхгүй. ******* ХХК болон П.******* нарын хооронд гэрээ байгуулагдаад энэ асуудал дууссан. Тэгээд нэхэмжлэгч нь надад хандаж гэнэт л байраа авч чадахгүй байгаа талаар яриад эхэлсэн гэсэн. Би нэхэмжлэгчид шүүхэд хандаарай гэж зөвлөсөн. Би хуулийн дагуу эрхээ шилжүүлж, мөнгө авсан. Иймд надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. нотариатын гэрчилсэн нийслэлийн архиваас авах гэтэл Нийслэлийн архивт байхгүй гэсэн хариуг өгсөн.... гэв.

 

3.  Хариуцагч тух ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг яагаад ******* ХХК-д холбогдуулан гаргаж байгааг ойлгохгүй байна. Манай компани нь нэхэмжлэгчтэй тухайн орон сууцны 1 метр квадратыг 1,300,000 төгрөг, нийт 36 метр квадрат байрыг 47,866,000 төгрөг байхаар тохиролцож орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан байдаг. Гэтэл энэ гэрээний дагуу нэхэмжлэгчийн зүгээс ******* ХХК-д өнөөдрийн хүртэл хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй. Хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэгч П.*******г төлбөрөө төлөөгүй учраас тухайн орон сууцыг худалдан авахаа больсон гэж ойлгосон. Нэхэмжлэгч нь орон сууц захиалан бариулах гэрээнд заасан төлбөрөө төлөхгүй байгаа учраас бид түүнд орон сууц өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Гэрээ байгуулагдсан хэдий ч төлбөр тооцоо хийгдээгүй. Өөрөөр хэлбэл орон сууц худалдан авах гэрээ байгуулсан хэр нь нэхэмжлэгч нь үүргээ биелүүлээгүй. Б. болон ******* ХХК нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй. Нэхэмжлэгч нь ******* ХХК-д биш, хариуцагч Б.т мөнгө өгсөн байдаг. Тийм учраас 38,000,000 төгрөг өгсөн Б.ээс тухайн мөнгийг гаргуулах нь үндэстэй. Орон сууц захиалгын гэрээг цуцлах шаардлагыг зөвшөөрч байна гэв.

 

4.  Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 20/49 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ, Х.ын дансны дэлгэрэнгүй хуулга, тохиролцооны бичиг /нотлох баримтын шаардлага хангахгүй/, хариуцагч Б.ээс ирүүлсэн Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, Тохижилтын түрээсийн гэрээ, хохирогчийн мэдүүлэг, Б.ийн дансны дэлгэрэнгүй хуулга, гэрчийн мэдүүлэг, Баянгол дүүргийн Прокурорын газрын 190503258 дугаартай прокурорын тогтоол, шүүхийн журмаар бүрдүүлсэн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019 оны 190503258 дугаартай тогтоол, Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гаргасан өргөдөл, гэрчийн мэдүүлэг, Б.ийн дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогчийн мэдүүлэг, тохижилтын түрээсийн гэрээ, Монголын нотариатчдын танхимын албан бичиг, нийслэлийн тойргын нотариатч Х.Маярагүлийн албан бичиг зэрэг баримтууд авагджээ. /хэргийн 5-6, 26, 37-50, 69-89, 97-р хуудас /

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2.  Нэхэмжлэгч тал хариуцагч ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээг цуцлах, ХХК болон Б. нарт холбогдуулан 38,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3.  Хариуцагч ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч орон сууц захиалгын гэрээг цуцлах шаардлагыг зөвшөөрч, 38,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

4.  Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

5.  Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

-Нэхэмжлэгч П.*******, хариуцагч ХХК нар 2020 оны 09 сарын 29 өдөр *******ы 1 давхрын А1 тоот 36,82 м.кв байрыг 47,866,000 төгрөгөөр захиалан бариулахаар Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулжээ.

-Нэхэмжлэгч П.*******, хариуцагч Б. нар *******ы 2-р ээлжийн барилгын 1 давхрын 36,8 м.кв байрыг 38,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ.

-Нэхэмжлэгч тал орон сууцны үнэ 38,000,000 төгрөгийг хариуцагч Б.т бэлнээр болон Х.ын тоот дансаар дамжуулан өгсөн байна.

-Иргэн Б.ийн гомдлоор Баянгол дүүргийн Прокурорын газар 190503258 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгажээ.

 

Нэхэмжлэгч П.******* хариуцагч ХХК-н хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан гэдэгт зохигч /нэхэмжлэгч болон хариуцагч ХХК/-ын хэн аль нь маргахгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч талын гэрээ цуцлах шаардлагыг хариуцагч ХХК зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэв.

 

Хариуцагч Б.ийн ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээ /Ц.ээс хохиролд тооцож байр өгөхөөр тохирч байгуулсан гэрээ/-ний захиалагчийн эрхийг нэхэмжлэгч П.*******д 38,000,000 төгрөгөөр худалдсан /шилжүүлсэн/ гэх тайлбарыг нэхэмжлэгч тал зөвшөөрч байна. Харин хариуцагч ХХК-с уг тайлбарыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн Баянгол дүүргийн Прокурорын газрын салбар архиваас ирүүлсэн нотлох баримт /гэрчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг/-д Ц. болон Б. нарын хооронд хохирлоо орон сууц захиалгын гэрээгээр тооцсон тухай дурьдагдаагүй, ХХК болон Б. нарын хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн нэхэмжлэгч П.******* болон ХХК-н хооронд хийгдсэн захиалгын гэрээнд Б.ийн захиалагчийн эрхийг шилжүүлэн авсан тухай, Б.т 38,000,000 төгрөгийг шилжүүлснээр ХХК-тай захиалгын үнийг тооцох тухай талууд тохиролцоогүй байна.

 

Хариуцагч Б. ХХК-с орон сууц шаардах захиалагчийн эрхтэй байсан болох нь баримтаар нотлогдоогүй тул захиалагчийн эрхээ бусдад худалдсан нь хууль бус буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзлээ.

 

Иймд хариуцагч Б.ээс 38,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч ХХК-с байрны захиалгын үнэ гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч тал шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ХХК 2020 оны 09 сарын 29 өдөр орон сууц захиалан бариулах гэрээг шинэчилж байгуулахдаа өмнө нь байгуулсан захиалгын гэрээг хурааж авсан гэж, хариуцагч Б. 2019 онд ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулж байсан гэж тус тус тайлбарласан.

Мөн хариуцагч Б. шүүх хуралдааны нэмэлт тайлбар хэсэгт 2022 оны 10 сарын 06 өдрийн 104/ШЗ2022/01604 дугаар захирамжийг биелэлтийг хангуулах, шаардлагатай хүмүүсийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтэй тухай тайлбар гаргасан.

 

Монголын нотариатчдын танхим болон нийслэлийн тойргийн нотариатч нараас ирүүлсэн албан бичгээр талуудын хооронд урьд өмнө нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Мөн хариуцагч Б. Нийслэлийн архивын газарт нотариатч Т.гийн гэрчилсэн гэх гэрээ хадгалагдаагүй талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад тайлбар гаргасан тул хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхийн зүгээс дүгнэсэн болно.

 

6.  Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-с 70200 төгрөг, хариуцагч Б.ээс 277,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.ээс 38,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч ******* ХХК-с байрны төлбөр гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 2020 оны 09 сарын 29 өдрийн 20/49 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хариуцагч ХХК-н зөвшөөрлийг баталж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 347,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХК-с 70200 төгрөг, хариуцагч Б.ээс 277,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА