Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2022/00950

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн 32 дугаар гудамжны 7 тоотод оршин суух, Хатгин Чын С -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багт оршин суух, Бөхчүүд Жийн Х -д холбогдох,

5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сайханжаргал,

Хариуцагч Ж.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ууганжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян  нар оролцов.                                                                                                                             

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.С нь шүүхэд 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

А.Шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:...2021 оны 10 дугаар сард Ж.Х нь өөрийн эзэмшлийн Бекап маркийн хар өнгийн, ЗАН83-18 улсын дугаартай тээврийн хэрэгслийг 6,000,000 төгрөгөөр худалдахаар Мөрөн суманд манай дүү Эрдэнэбатад үлдээсэн байсан. Би уг машиныг худалдаж авахаар болж Ж.Хтэй тохиролцож, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээг амаар байгуулж, уг машиныг нийт 5,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Би машины үнэд бэлнээр 4,000,000 төгрөг, 1,500,000 төгрөгөд сарлагийн тугалтай, бяруутай 3 толгой үхэр өгөхөөр харилцан тохиролцсон. 3 толгой сарлагийн үнээ, сарлагийн тугал, сарлагийн бяруу нийт 3 толгой үхэрийг болон мөнгийг Ж.Хд хүлээлгэн өгч би машинаа өөрийн эзэмшилд хүлээн авахад машины тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх өмчлөгчийн нэр Ж.Х биш Дарьсүрэнгийн Гарамрагчаа гэх хүний нэр дээр бүртгэлтэй машин болохыг мэдсэн тул би тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг шилжүүлж авч байж мөнгөө өгнө гэтэл би маргааш гэхэд факсаар бичиг баримтыг нь аваад шилжүүлээд өгчихнө, 3 хоногийн дотор зохицуулна, ямар ч асуудалгүй, би бүгдийг зохицуулна, надад одоо мөнгө хэрэгтэй байна. Одоо мөнгөө шилжүүлчих гэхээр нь би итгээд түүний дансанд мөнгийг шилжүүүлж, 3 толгой үхэрээ өгсөн боловч тэрээр тээврийн хэрэгслийн ззэмшигчийн эрхийг шилжүүлж өгөөгүй. Би түүнд боломжит хугацаа өгч хүлээсэн боловч Ж.Х нь гэрээний үүргээ биелүүлээгүй. 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн орчимд би Ж.Хтэй уулзаж тээврийн хэрэгслийн эзэмшигчийн эрхийг шилжүүлж өг, эсвэл гэрээгээ цуцалъя, авсан өгснөө буцаана гэхэд 1 сар хүлээчих гэсэн. Би түүнд боломж олгож хүлээсэн боловч үүргээ биелүүлсэнгүй. Улмаар 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр машиныг Ж.Хийнд хүргэж өгөхөөр очиход Ж.Х нь гэртээ байгаагүй, түүний эхнэр, хүүхдүүд гэртээ байсан. Эхнэр хүүхдүүдэд нь уг тээврийн хэрэгслийг болон машины түлхүүр, гэрчилгээний хамт хүлээгэж өгсөн. Тухайн үед Ж.Х нь малаа хужирлах гээд явсан байсан. Улмаар би Ж.Хд тээврийн хэрэгслийн үнэд өгсөн мөнгө, малаа авахыг удаа дараа шаардсан боловч өгөхгүй, маргасаар өнөөдрийг хүрлээ.

      Иймд Ж.Хээс Бекап маркийн хар өнгийн ЗАН-8318 улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах тухай гэрээний үнэнд өгсөн сарлагийн бор тарлан үнээ 1 толгой, үнэ 800,000 төгрөг, хар тарлан сарлагийн бяруу /тугал/ 1 толгой, үнэ 200,000 төгрөг, хар зүстэй сарлагийн шүдлэн /бяруу/ 1 толгой 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг болон бэлнээр 5911006897 дугаартай данс руу хийсэн 4,000,000 (дөрвөн сая) төгрөг, нийт 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

   Б.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сайханжаргал шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан өгсөн тайлбартаа: Миний бие Я.Сайханжаргал нь наймаагаа буцаая, өгсөн мөнгөө буцааж авъя гэсэн байр суурьтай байна. Ж.Х нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манай нөхөр Ч.Стай машины наймаа хийсэн.

Наймаа хийсэн өдрөөс хойш машины бичиг баримтыг шилжүүлж өгөлгүй явсаар бараг 1 жил болсон. Ингээд Ж.Х тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байсан машиныг нь  Ж.Хд буцааж өгсөн. Тухайн машины гэрчилгээ нь Гарамжав гэсэн хүний нэр дээр байдаг юм билээ. Мөн Ж.Х машиныг эвдлээд авчирч өгсөн гэж тайлбарлаж байна. Энэ бол худлаа. Манайх мөн жижиг машинтай. Ж.Хээс авсан машиныг нэг удаа ч унаагүй. Бид өөрсдөө уг машиныг унаад 120 километр замыг туулж Ж.Хд аваачиж өгсөн. Ж.Хийн гэрт машиныг аваачиж өгөхөд өөрөө байхгүй байсан учраас түүнийг 1 хоног хүлээсэн. Тэгээд эхнэр, хүүхдэд нь хүлээлгэж өгсөн. Ж.Х мотор цохиулсан гэж тайлбарлаж байгаа бол түүнтэй холбоотой нотлох баримтаа гаргаж өгөх байсан. Эвлэрэх боломжгүй. Гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаая гэж байна. Машиныг нь буцаагаад өгчихсөн. Харин одоо өгсөн мөнгөө гаргуулж авмаар байна, одоо машин буцааж авахгүй гэв.

Хариуцагч Ж.Х нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэж буй татгалзалаа дараах байдлаар тайлбарсан.Үүнд:

А.Шүүхэд гаргасан тайлбартаа:...2022 оны 8 дугаар сард Завхан аймгийн Их Уул сумын иргэн Ц.Болдбаатар L-200 маркийн машин худалдан авч Шинэ-Идэр сумын харьяат Мөрөн суманд суудаг. Ч.Ст 2022 оны 10 дугаар сард зарсан нь үнэн. Тэгээд Ц.Болдбаатар нь шилжүүлж өгнө гээд өдий болтол шилжүүлж өгөөгүй. Машин бол үзлэг оношилгоондоо орсон, татвар торгуулгүй байсан. Шилжүүлж авах гэж 6 удаа очоод чадаагүй. Тэгсэн цаад эзэн нь нас барсан хүн байгаад сая бичиг баримт нь бүрдээд Завхан аймаг явсан. Одоо удахгүй шилжүүлэг нь ирэхээр бичиг браимтаа аваад очно гэжээ.

Б. Шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:...Я.Сайханжаргал нь миний эхнэрийн ахынх нь эхнэр юм. Би тухайн машиныг анх авахдаа трубин гэдэг  зүйлийг нь шатсан байсныг мэдэлгүй аваад, 450,000 төгрөгөөр янзалчихаад хадам дүүдээ “энэ машиныг зараад өгөөч” гээд үлдээсэн байсан. Гэтэл Ч.С машинаа надад зарчих, би чамд 4,000,000 төгрөг, мөн тугалтай үнээ өгье гэж хэлсэн. Тухайн үед би ах, дүү хүмүүс наймаа хийгээд дэмий юм биш үү гэж хэлж байсан. Машины гэрчилгээ Болдбаатар гэдэг хүний нэр дээр байгаа гэж бодож байсан боловч  Гарамжав гэдэг хүн дээр байсан. Гарамжав нь нас барчихсан юм билээ. Би саяхан Гарамжав гэх хүний бичиг баримтыг авчирсан, одоо машины бичиг баримт шилжүүлэхэд асуудалгүй. Ч.С нь машины моторыг цохиулсан байсан.

Машиныг минь худалдаж аваад удаагүй буцааж өгсөн бол наймаа буцах боломжтой байсан. Гэтэл машиныг минь эвдчихээд, шүүхэд хандаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Завхан аймгаас ямар ч асуудалгүй машин Шинэ-Идэр суманд унаж авчираад, Мөрөн суманд оруулж ирж засварт өгч байсан. Ямар ч доголдолгүй, асуудалгүй машиныг минь авч эвдчихээд буцааж өгч байна шүү дээ. Би эд хөрөнгөө хүнд эвдүүлье гэж өгөөгүй. Ч.С Шинэ-Идэр сум ороод 3-4 хонь ачаад явж байсан төдийгүй Арбулаг сум орж яваад моторыг нь цохиулсан  гэж би хүнээс сонссон. Ч.С тугалтай үнээ өгье гэхээр нь би аваагүй. Мөн Ч.С архи уучихаад намайг эрэмдэгээр нь дууддаг. Архи ууж яваад машиныг минь эвдсэн гэж хүмүүсээс сонсож байсан. Машины маань моторыг цохиулсан учир дээрх мөнгийг өгөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Миний хувьд гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагын 50 хувийг өгч эвлэрч болох юм. Гэхдээ бэлнээр өгөх боломжгүй мал өгч болно гэв.

Нотлох баримтаар:

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар 01 хуудас, ХААН банк ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Чын Сын Депозит дансны дэлгэрэнгүй хуулбар 01 хуудас, Дарьсүрэнгийн Гарамрагчаа гэх тээврийн  хэрэгслийн гэрчилгээний хуулбар 01 хуудас зэрэг бармтуудыг ирүүлжээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.С нь хариуцагч Ж.Хд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

           Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар Ч.С болон Ж.Х нар нь 2021 оны 10 дугаар сард “Худалдах, худалдан авах гэрээ”-г амаар  байгуулж, уг гэрээгээр Бекап маркийн хар өнгийн ЗАН 83-18 улсын дугаартай тээврийг хэрэгслийг нийт 5,500,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож,  худалдан авагч сарлагийн үнээ 1 толгой 800,000 төгрөг, сарлагийн бяруу /шүдлэн/ 1 толгой 500,000 төгрөг, сарлагийн бяруу /тугал/ 1 толгой 200,000 төгрөг буюу  1,500,000 төгрөг,  дансаар 4,000,000 төгрөг, нийт 5,500,000 төгрөгийг Ж.Хд төлсөн үйл баримт тогтоогдох ба эдгээр үйл баримтад зохигч маргаагүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ худалдан авсан эд хөрөнгө нь эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн тул худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж байна гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч худалдаж авсан тээврийн хэрэгслийг миний зөвшөөрөлгүй, намайг байхгүйд, худалдаж авснаас хойш 10 сарын дараа буюу 2022 оны 8 дугаар сард гэрийн гадаа орхиж явсан. Ингэхдээ моторыг нь цохиулсан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

Шүүх, зохигчдыг гэрээ байгуулагдсан эсэхэд маргаангүй тул  уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн бусдын дарамт шахалтгүйгээр хийсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх..., худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг ба худалдан авагч Ч.С нь эд хөрөнгийг хүлээн авч, гэрээнд зааснаар эд хөрөнгийн үнийг төлөх үүргээ биелүүлжээ.

Харин худалдагч Ж.Х нь гэрээний үүрэг зөрчсөн талаар болон худалдсан эд хөрөнгийн эрхийн доголдлын талаар   маргадаггүй.

Үүнээс үзвэл хариуцагч  Ж.Х нь  худалдах худалдан авах гэрээний үндсэн шинж болох эрхийн доголдолгүй эд хөрөнгийн эзэмшил, улмаар өмчлөх эрхийг худалдан авагчид бүрэн шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бөгөөд  нэхэмжлэгч Ч.С нь худалдан авсан эд зүйлийг эзэмших, өмчлөх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.  

Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэх ба гэрээний нэг тал зөвхөн хуульд зааснаар, эсхүл гэрээнд зааснаар гэрээнээс татгалзах эрх эдлэнэ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээтэй холбоотой гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах тухай зохицуулсан заалтууд болох 249, 254, 256 дугаар зүйлүүдэд заасныг үзвэл гэрээний талуудын аль нэг тал нь гэрээний үүргийг зөрчсөн, гэрээний үүргийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал үүссэн, эсхүл худалдсан эд хөрөнгийн биет байдлын болон эрхийн доголдолтой холбоотойгоор нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй байхаар тус тус зохицуулжээ.

Мөн Иргэний хуулийн ерөнхий ангийн 204 дүгээр зүйлд гэрээнээс татгалзах журмын талаар, 205 дугаар зүйлд гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаварын талаар, 221, 225 дугаар зүйлүүдэд хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээнээс татгалзах, гэрээний үүрэг зөрчсөнөөс гэрээнээс татгалзах үндэслэлүүдийг тус тус заасан.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д гэрээний аль нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар заасан тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.   

Мөн хариуцагч нь тээврийн хэрэгслийг миний зөвшөөрөлгүй, намайг байхгүйд, гэрийн гадаа орхиж явсан ба мотор нь цохиж, эвдэрсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй хэмээн маргаж байх боловч энэ талаар шаардлага гаргаагүй болно.

Дээрхийг нэгтгэвэл, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний төлбөрт төлсөн 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгөө хариуцагч Ж.Хээс шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Хээс 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ст олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар хариуцагч Ж.Хээс улсын тэмдэгтийн хураамжид 102,950 (нэг зуун хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ст олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               Г.ДАВААХҮҮ