Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 131/шш2022/00737

 

 

2022 оны 11 сарын 18 өдөр Дугаар 131/ШШ2022/00737 Баянхонгор аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, ******* дүгээр баг, ******* худалдааны төв 01 тоотод оршин суух,******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******гийн *******,

Хариуцагч: Баянхонгор аймаг, Өлзийт сум, 6 дугаар багт оршин суух, ВО9*******0217 регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******ы ,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 47,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.*******, өмгөөлөгч С.Должинсүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч Л.Бор

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Номингоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Ж.ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 47.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 23.300.000 төгрөг гэж тодорхойлжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар гаргасан байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж. 1 сарын хугацаатай 25,000,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 6 хувийн хүүтэй зээлж авсан. Тэрээр зээлсэн мөнгөө хугацаандаа өгөхүй байсан ба мөнгөө нэхсээр 2020 оны 6 дугаар сар хүргэсэн. 2020 оны 6 дугаар сарын 29-ний байдлаар нийт 4,600,000 төгрөгөөр тооцож 2 сарын дараа өгье, 25,000,000 төгрөгийг 2 сарын хугацаанд 1 сарын 10 хувийн хүүтэй бодож дахин нэмэлт гэрээ байгуулъя гэснээр 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр зээлийн нэмэлт гэрээг Ж.ийн хүсэл зоригийн дагуу 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатайгаар сунгаж, нэг сарын хүү болох 2,500,000 төгрөгийг сар тутам төлөх үүрэг хүлээж зээлийн нэмэлт гэрээг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр үйлдэж гарын үсэг зурж батлуулсан. Иймд гэрээний үндсэн төлбөр 25,000,000 төгрөг, хүү 9,600,000 төгрөг, алданги 12,500,000 төгрөг, нийт 47,100,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.. 1.2. Нэхэмжлэгч Ч.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Ч.******* нь *******9 оны 10 сарын 30-ны өдөр 30 хоногийн хугацаатай 6 хувийн хүүтэй, 25.000.000 төгрөгийг Ж.ид зээлүүлж зээлийн гэрээг бичгээр хийсэн. Уг гэрээний үүргээ Ж. нь хугацаандаа биелүүлээгүй тул дахин хүсэл зоригоо илэрхийлэн өмнөх зээлийн гэрээний үүргээ харилцан тохиролцож нэмэлт гэрээгээр өөрчлөн 2020 оны 06 сарын 29-ний өдөр гэрээ байгуулсан. Уг гэрээг өмнөх зээлийн гэрээний үндсэн төлбөр 25.000.000 төгрөг, хүүний төлбөр 4.600.000 төгрөгийг нэмж нийт 29.600.000 төгрөгийг 2 сарын хугацаагаар 10 хувийн хүүтэй бодож Ч.*******ид өгөхөөр тохирч нэмэлт гэрээг байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш Ж. гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй ч Ч.*******ид мөнгийг нь хугацаа хэтрүүлэн нийт 23.800.000 төгрөгийг цувуулан өгсөн. Одоо хариуцагч Ж. 23.300.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Ч.******* хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас бэлнээр нэг ч төгрөг авч байгаагүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна ..гэжээ. 1.3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: нь Ч.*******ид 40.850.000 төгрөг төлсөн үүнээс дансаар 24.050.000 төгрөг, бэлнээр 16.800.000 төгрөг нийт 40.850.000 төгрөг өгсөн. Илүү төлсөн 15.850.000 төгрөг гэсэн бөгөөд энэ мөнгө нэхэмжлэх тухай хариу тайлбарыг гаргасан байна. Нэхэмжлэгч Ч.******* нь өөрийн болон эхнэрийн дансаар нийт 23.800.000 төгрөг хүлээн авсанг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд *******ийн аав *******гийн дансруу 2 удаагийн үйлдлээр нийт 250.000 төгрөг шилжүүлсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч өөрийн аав Л.*******гийн ХААН банкин дахь харилцах дансаар Ж. болон түүний ээж нараас зээлийн гэрээтэй холбоотой нэг ч төгрөг аваагүй болно. Мөн түүнчлэн маргаан бүхий зээлийн гэрээтэй холбоотойгоор бэлнээр 16.800.000 төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарт бичсэн үйл явдлаар нэг ч удаа авч байгаагүй болно. Харин *******9 оны 11 сарын 15-ны өдөр хариуцагч нь зээлийн гэрээгүйгээр харилцан тохиролцож нэхэмжлэгч Ч.*******оос 47.000.000 төгрөгийг богино хугацаатай зээлж авч байсан ба тухайн 47.000.000 төгрөгийг *******9 оны 12 сарын 02-ны өдөр 20.000.000 төгрөг, *******9 оны 12 сарын 04-ний өдөр 10.000.000 төгрөгийг бэлнээр өгч, *******9 оны 12 сарын 10-ны өдөр найз Лхагвасүрэнгийн дансаар дамжуулан 17.500.000 төгрөгийг 3 удаагийн үйлдлээр буцааж нийт 47.500.000 төгрөгийг хүлээн авч тооцоо дууссан. Энэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй асуудал юм.

Иймд шүүхэд гаргасан зээлийн гэрээний хүү, алданги нийт 47.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 23.800.000 төгрөгийг хүлээн авсныг зөвшөөрч үлдэгдэл 23.300.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна..гэжээ. 1.4. Нэхэмжлэгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.******* *******9 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ж. гэдэг хүнд 25.000.000 төгрөг 6 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай гэрээ хийгээд зээлсэн. Барьцаа хөрөнгө гэдэгт Портер автомашин бичсэн боловч надад өгсөн зүйл байхгүй. Гэрээний үүргээ биелүүлээгүй тул удаа дараа залгаж, мөнгө, хүүгээ нэхсэн. Удаа дараа мөнгө өгөөгүй учраас 2020 оны 06 дугаар сарын 29-нд нэмэлт гэрээ хийсэн. Нэмэлт гэрээ хийхдээ үндсэн мөнгө 25.000.000 төгрөг дээрээс *******9 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс гэрээний хүү бодсон 4.600.000 төгрөг хүү нэмсэн. Ж. өрөө зөвшөөрч нотариат дээр гэрээ хийсэн. ,, гэдэг хүний дансаар мөнгө орсон гэж хэлж байна. ын гэдэг нь миний эхнэр байгаа юм. Манай эхнэр, *******гийн *******ийн дансаар 23.800.000 төгрөг авсан үнэн, тооцоонд орсон. Би огт бэлнээр мөнгө аваагүй. Бэлнээр өгсөн гээд байгаа мөнгө нь өөр гэрээний үүрэг гэдгийг анхаарч үзнэ үү. Анх нэхэмжлэл гаргахдаа бидний дундах тооцоог нарийн гаргаагүй байсан тул нийт нэхэмжлэлийн дүнгээр нэхэмжлэл гаргасан юм. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж. нь надаас 47.000.000 төгрөг нэг удаа зээлээд түүний хүү төлбөрийг төлж байсан энэ төлбөрт өгсөн мөнгийг хариуцагчийн төлөөлөгч оруулж тооцоод байх шиг байна..гэв. 1.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******9 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээг нэхэмжлэгч хариуцагч нар хоорондоо хийсэн. Зээлийн гэрээнд хүү алданги хугацаа зааж зээлийн гэрээг нотариатаар батлуулсан. Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлүүдэд зааснаар гэрээ хийгдсэн. Гэрээнд барьцаалбар гэж Портер автомашин бичсэн боловч албан ёсоор барьцаалж Ч.*******ид өгч авсан асуудал байхгүй. Зөвхөн гэрээн дээр бичигдсэн үйлдэл байгаа. Мөнгөний хувьд *******9 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойших 1 сарын дараа буюу *******9 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд хариуцагч мөнгөө үндсэн мөнгө 25.000.000 төгрөгийг хүүгийн хамт төлөөгүй.

Нэхэмжлэгч мөнгөө хүүгийн хамт нэхдэг боловч өгөөгүй байсаар 2020 оны 06 дугаар сарын 29-нд нэхэмжлэгч хариуцагч нар хоорондоо тохиролцоод Ж.ийн хүсэл зоригийн үндсэн дээр 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өмнөх гэрээг дуусгавар болгож дахин нэмэлтээр гэрээ хийсэн. Энэхүү гэрээг хийхдээ үндсэн 25.000.000 төгрөг дээр хүү 4.600.000 төгрөг нэмж хийгээд алдангитай 2 сарын хугацаанд хийсэн. Нотариатаар батлагдаж хууль ёсны болсон. 2 тал гарын үсэг зурж гэрээ хийсэн. Үүнээс хойш Ж. зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй. Шүүхэд маргаан үүссэнээс хойш Ч.*******ид 23.800.000 төгрөг өгсөн болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгчийн зүгээс нийт нэхэмжилж байгаа 47.100.000 төгрөгөөс 23.800.000 төгрөг хасаад 23.300.000 төгрөг авах байр суурьтай байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. *******9 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасан шаардлага хангаж хийгдсэн. Иргэд хоорондын хийсэн зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримт, хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй байсаар байгаад хариуцагчтай 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр харилцан тохиролцож өмнөх зээлийн гэрээний үүргийг дахин шинэ гэрээгээр сольж нэмэлт гэрээ хийсэн гэж үзэж байна. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа нөхцөл байдлаас харагдаж байна. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар талууд өмнөх гэрээг солихоор тохиролцсон гэрээ байна гэж үзэж байна. Гэрээтэй холбогдуулан нэхэмжлэгч хүү алдангитай нийлсэн нийт 47.100.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Үүнээс өгсөн 23.800.000 төгрөгийг хасаад 23.300.000 төгрөг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлага хангаж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж марган, хариуцагч Ж.ид холбогдуулан зээлийн гэрээний хүү төлбөрт илүү төлсөн 15.850.000 төгрөг гаргуулахыг хүсэн сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ. 2.1. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ч.*******оос *******9 оны 10 сарын 30-ны өдөр 25.000.000 төгрөгийг авч нийт 40.850.000 төгрөг болгон буцаан төлсөн байна. Ч.*******, Ж. нар нь уг зээлийг өгч авахдаа албан бичгээр гэрээ хийгээгүй нь ямар хугацаатай, хэдэн хувийн хүүтэй төлөхийг гэрчлэх зүйл байхгүй байгаа албан ёсны гэрээ хийгээгүйг нотолж байна. Ж. нар нь 2020 оны 05 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ гэж хийсэн боловч тус гэрээнд Ж.ийн авсан мөнгөнөөс хэдийг нь төлсөн, одоо хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа зэргийг тусгаагүй, энэ хугацаанд огт мөнгө төлөөгүй юм шиг харагдаж байна. Гэтэл Ж.ийн ХААН банкны тоот дансны хуулга, *******ид Залаа цагаан хоршооны , гийн тоот дансаар болон бэлэн мөнгөөр нийт 40.850.000 төгрөгийг Ж.ийн талаас төлсөн байна. Иймд Залаа цагаан хоршоо болон гаас *******ид илүү төлсөн 15.850.000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна..гэжээ. 2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.*******ийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн нэхэмжлэлд *******9 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 25.000.000 төгрөгийн гэрээ хийсэн. Дахиад 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нэмэлт гэрээ хийсэн. Энэ хугацаанд нэхэмжлэлд нэг төгрөг төлөөгүй гэсэн нэхэмжлэл шүүхэд ирүүлсэн. Ж.ийн хувьд гэрээ хийгээд зээлсэн хугацаанаас хойш боломжоороо мөнгө төлж байсан. Энэхүү зээлийн гэрээнээс өмнө Ч.*******оос Ж. 47.000.000 төгрөг зээлээд 48.500.000 төгрөг болгож төлж байсан. Ж. итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд барьцаатай мөнгө зээлэх гэрээг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлөөр банк бус санхүүгийн байгууллагын хувиар хийх хуультай. Аймаг орон нутагт Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөл байхгүй бол иргэн хүний хувьд Аймгийн засаг даргаас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч мөнгө зээлэх үйл ажиллагаа эрхлэх ёстой. Ийм учраас энэ гэрээ хүчингүй. Төлсөн мөнгөний хувьд ******* гэдэг хүнд 250.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Бусад мөнгөний хувьд тооцоо зөрсөн зүйл байхгүй. Баримтын хувьд бэлэн бусаар хийгдсэн мөнгөө дансны хуулгаар гаргаж өгсөн. Ч.******* ганц өөрийн дансаар бус ,, гэх мэт хүмүүсийн дансаар мөнгө авсан. Бэлнээр өгсөн мөнгийг зөвшөөрөхгүй гэж байна. Бэлнээр өгсөн 5.000.000 төгрөгийн хувьд 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Голомт банкны ард манай машины хажууд саарал өнгийн Прадо маркийн машинтай зогсож, Ж. бэлнээр мөнгө өгсөн. Ч.******* хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог. Ж. эхнэртэйгээ Өлзийт сум руу яваад буцаж ирэх хооронд Ч.******* араас чинь хөөгөөд Өлзийт сум орчихоод ирлээ гэж хэлээд 2.000.000 төгрөг бэлнээр Ж.оос авсан. Танай хүүхэд доромжилж байгаа юм шиг 2.000.000 төгрөг өглөө гэж хэлж байсан. Нийт 9.800.000 төгрөг бэлнээр өгсөн. Манай зүгээс нийт 30.600.000 төгрөг төлсөн байдаг. Ж.ийн төлсөн мөнгө, Залаа цагаан хоршооноос төлсөн мөнгийг тусд нь жагсаасан жагсаалт надад байгаа. Нэхэмжлэгч талаас 23.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байгаа бол сөрөг нэхэмжлэлээ тохирч болно. 7.000.000 төгрөг бэлнээр өгсөн тухайд өмнөх 47.000.000 төгрөгтэй холбоотой андуурагдсан зүйл байхгүй. 47.000.000 төгрөгийг *******9 онд аваад тэр ондоо өгч дуусгасан. 47.000.000 төгрөгийг хэзээ авсан яаж төлсөн талаар сайн мэдэхгүй байна. 25.000.000 төгрөгийн хувьд сүүлийн хэдэн төлөлтөд оролцож өгөх ёстой мөнгө юм байна гэж бодож төлсөн. Нэмэлт гэрээний талаар мэдэхгүй. Байнгын дарамттай, гэрийн хаалга нүдэж дарамттай байсан. Шүүх хуралдаанд бэлнээр өгсөн 7.000.000 төгрөгийн хувьд үнэн шударгаар хэлэхгүй байна гэв.

2.3. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Бор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Талуудын хооронд хийгдсэн 47.000.000 төгрөгийн зээлийн хувьд өмнө нь 47.850.000 төгрөг болгож төлж дууссан. Дараагийн 25.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан боловч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд эрх зүйн дүгнэлт хийхэд талуудын хооронд барьцаалан зээлэх гэрээ хийгдсэн гэж үзэж байна. Зээлийн гэрээнд автомашин барьцаалсан байгаа. 25.000.000 төгрөг зээлүүлэхдээ Портер автомашиныг барьцаалж зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ хэрэгт авагдсан. Барьцаалан зээлэх журмаар зээл олгох харилцааны бусад зээлийн төрлөөс ялгагдах гол шинж нь зээлдүүлэгч зээлдэгчид зээл олгох, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулах, гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд тухайн хөрөнгийг худалдан борлуулдаг онцлогтой. Хавтас хэрэгт авагдсан гэрээнд хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах тухай Монгол улсын хууль 2021 онд батлагдсан. Хуулийн этгээд болон иргэнээс хамаарч мөнгөний болон зээлийн үйл ажиллагаа явуулахдаа Санхүүгийн зохицуулах хороо, Аймгийн Засаг даргаас зайлшгүй зөвшөөрөл авч байж мөнгөний болон зээлийн үйл ажиллагаа явуулах онцлогтой. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар иргэн, хуулийн этгээд барьцаалан зээлэх үйл ажиллагаа явуулах ёсгүй ердийн зээл. Эд хөрөнгө барьцаалсан бол 282 дугаар зүйлд заасан гэрээ ялгаатай. Мөнгө хүүлэх зорилгоор мөнгө зээлж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх заалтын шаардлагыг хангадаггүй. Бусад гэрээнээс ялгаатай. Хариуцагч талаас тусгай зөвшөөрөл авсан талаар миний хувьд маргаж байна. Барьцаат зээлийн гэрээ хуульд нийцээгүй байгуулсан. Хууль бус гэрээ тул хүчин төгөлдөр бусад тооцуулж, өгсөн авсан зүйлийг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар буцаах нь зүйтэй гэж бодож байна. Нэхэмжлэгч иргэний хувьд бусдад өндөр хүүтэй мөнгө зээлдэг гэж байна. Зээлж байгаа асуудал нь 282 дугаар зүйлийн 282.1-д заасан заалтыг хангахгүй. Ч.*******ийн хувьд 47.000.000 төгрөг төлсөн байдлыг бэлэн мөнгөөр төлсөн асуудал байхгүй. Ч.******* шүүх хуралдаанд 5.000.000 төгрөгөөр 2 удаа буюу 10.000.000 төгрөг бэлнээр авсан хүлээн зөвшөөрсөн. Зээлийн төлбөрт 10.000.000 төгрөг авсан байна гэж үзэж байна. 7.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн талаар яригдсан нийт үнийн дүнгээс бэлнээр өгсөн үнийн дүнгээс хасаж өгнө үү.. гэв.

Шүүх хуралдаанаар *******9 оны 10 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, Ж., Ч.******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, 25.000.000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2000.000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2020 оны 06 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, Ж.ийн ХААН банкны дугаар дансны хуулга, иргэний үнэмжлэхний хуулбар, Ж.Буманаюушийн 5247136309 дугаарын дансны хуулга, Залаа цагаан гэсэн эзэмшигчийн Төрийн банкны дугаар дансны хуулга, гийн дугаар дансны хуулга, Ч.*******ийн 5225264951 дугаар дансны хуулга, Ж.ын Төрийн банкны 232100442044 дугаар дансны хуулга, ХААН банкны Баянхонгор салбарын 2022 оны 11 сарын 16-ны өдрийн 5225/10/820 дугаар албан бичиг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Ж.ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 47.100.000 төгрөг гаргуулахыг хүсэн шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 23.300.000 төгрөг болгон багасган шаарджээ. Харин хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж марган, зээл, хүүгийн төлбөрт илүү төлсөн 15.850.000 төгрөг гаргуулахыг хүсэн сөрөг нэхэмжлэл гаргасан байна. 1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэгч Ч.*******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

2.1. Ж. нь *******9 оны 10 сарын 30-ны өдөр 25.000.000 төгрөг зээлэх хүсэлтийн дагуу 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар батлуулж, зээлийг олгосон. Зээлдэгч нь тогтоосон хугацаанд зээл, хүүг төлөөгүй тул гэрээнд өөрчлөлт оруулж, 2020 оны 06 сарын 29-ний өдөр зээлийн гэрээний төлбөр 25.000.000, хүү 4.600.000 төгрөг дээр 2 сарын хугацаатай, 10 хувийн хүү тооцох нөхцөлөөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан, нэмэлт гэрээ байгуулсан. Иймд гэрээний үндсэн төлбөр 25,000,000 төгрөг, хүү 9,600,000 төгрөг, алданги 12,500,000 төгрөг, нийт 47,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шатанд тооцоо нийлэх явцад хариуцагч Ж. нь зээлийн хүү төлбөрт 23.800.000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдсон маргаангүй тул нэхэмжлэлийн шаардлагаа 23.300.000 төгрөгөөр багасган шаардаж байна..гэжээ.

3. Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй зээлийн гэрээний хүү төлбөрт бэлнээр болон бэлэн бусаар 40.850.000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээг хуульд заасан нөхцөл журмын дагуу байгуулаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулснаар үндэслэлгүй хүүнд их хэмжээний мөнгө төлсөн тул илүү төлсөн 15.850.000 төгрөгийг буцаан гаргуулна. Зээлийн үндсэн мөнгө 25.000.000 төгрөгийг төлсөн..гэж маргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон байна. 4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Ж. нарын хооронд *******9 оны 10 сарын 30-ны өдөр зээлийн гэрээ бичгээр хийгдэж, гэрээгээр *******9 оны 10 сарын 30-ны өдрөөс *******9 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл 25.000.000 төгрөгийг сарын 6 хувь хүүтэй, 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэй байхаар тохиролцсон байна. 4.2. Улмаар гэрээний талууд 2020 оны 06 сарын 29-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж урьд зээлсэн 25.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувь хүү төлөх, 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэй байхаар өөрчлөн байгуулжээ.

4.3. Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлалдаа талууд *******9 оны 10 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд портер маркийн автомашин барьцаалсан зээлийн гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар иргэд хооронд барьцаалан зээлдэх журмаар зээл олгож, зээлийн гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн, 2020 оны 06 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр 25.000.000 төгрөгийг бодитой зээлдүүлсэн зүйл байхгүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан ....зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ...гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, бодитой бус дүр үзүүлсэн хэлцэл хийсэн тул дээрх 2 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох, гэрээгээр өгсөн авсан зүйлийг буцаах ..гэсэн тайлбар гаргаж маргасан.

4.4. Шүүх маргаан бүхий 2 зээлийн гэрээнүүдийг Иргэний хуульд заасан хэлцэл болон зээлийн гэрээнд тавигдах шаардлагуудыг хангасан эсэх, зээлийн гэрээ бодитой байгуулагдсан эсэхийг шалгахад хариуцагч Ж. нь зээлдэгч Ч.*******ид зээл авах хүсэлт гаргаж, зээлийн гэрээг бичгээр байгуулан 25.000.000 төгрөгийг хүлээн авснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр болсон, *******9 оны 10 сарын 30-ны өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 40, 42, 43 дугаар зүйлд заасан хэлцэлд тавигдах хуулийн шаардлагуудыг бүрэн хангасан байна. 4.5. Түүнчлэн 2020 оны 06 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээгээ талууд шинээр гэрээ байгуулж, эд хөрөнгө шилжүүлээгүй боловч өмнө байгуулсан *******9 оны 10 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа, хүүгийн хэмжээнд өөрчлөлт оруулж, энэ байдлаа гэрээний хэлбэрээр өөрчлөн байгуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцсэн байна гэж үзэв. 4.6. *******9 оны 10 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний 4 дэх хэсэгт зээлийн гэрээний төлбөрийн гүйцэтгэлд портер маркийн автомашин барьцаалсан мэтээр бичсэн байгаа ч зохигчдын тайлбараар автомашин барьцаалаагүй болох нь тогтоогдсон, хэлбэрийн хувьд автомашин барьцаалсан мэтээр бичигдсэн ч бодит байдал дээр энэ байдал нь үгүйсгэгдэж байх тул уг гэрээг барьцаалан зээлдэх журмаар олгосон зээлийн гэрээ гэж үзэх боломжгүй байна.

4.7. Иймд дээрх 2 гэрээг үндэслэн зохигчдын хооронд зээлийн хүү тооцсон зээлийн гэрээ бодитой байгуулагдсан, зээлдэгч нь зээлийн гэрээний хугацааг хэтрүүлж, зээлийн хүү, төлбөрийг төлөөгүй гэх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй...мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 д Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй.. 222.7-д Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй..гэж тус тус шаардах эрхийг тодорхойлсны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах, нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ. 4.8. Улмаар зохигчдын дунд хийгдсэн зээлийн гэрээний төлбөрийн тооцоо, харилцах дансны хуулга, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн дээрх 2 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцоолон үзвэл а. Хариуцагчийн төлөөлөгчөөс зээлийн гэрээний төлбөрт 40.850.000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн гэж байгаач 23.800.000 төгрөгийг банкны мөнгөн гүйлгээгээр шилжүүлсэн болох нь зохигчдын банкин дахь дансны мэдээллээр нотлогдсон, энэ тухайд нэхэмжлэгч маргаангүй 23.800.000 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрсөн байна. б. *******9 оны 10 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдэгч нь 25.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувь хүү төлөх нөхцөлтэй байхаар гэрээ хийсэн тул уг гэрээний үүрэгт 1.500.000 төгрөгийн хүү зээлдүүлэгчид төлөхөөр байна. в. Харин 2020 оны 06 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний өөрчлөлтөөр 25.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувь хүү төлөх нөхцөлтэй байхаар хийсэн тул энэ гэрээний хүүгийн төлбөр 5.000.000 төгрөг, нийт 2 гэрээний хүүгийн төлбөрийн хэмжээг 6.500.000 төгрөг гэж тооцов. г. Ингэснээр нэхэмжлэгч нь зээл, хүүгийн төлбөрт 31.500.000 төгрөг шаардах эрхтэй гэж үзвэл энэ төлбөрөөс хариуцагчийн зээлийн хүүнд сүүлд байгуулсан гэрээний хугацаа дуусах өдөр хүртэл төлсөн төлбөр болох 10.000.000 төгрөгийг хасаж, 21.500.000 төгрөг байхаар тооцов. д. Улмаар нэхэмжлэгч нь гэрээний алданги нэхэмжлэх эрхийн дагуу гүйцэтгээгүй үүрэг 21.500.000 төгрөгийн 50 хувь болох 10.750.000 төгрөгийг нэмж тооцвол нэхэмжлэгчийн шаардах эрхийн дүн 32.250.000 төгрөг байхаар гарч байна.

4.9. Иймд шүүх 32.250.000 төгрөгөөс хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 23.800.000 төгрөгийн үлдсэн хэсэг 13.800.000 төгрөгийг хасаж 18.450.000 төгрөгийг хариуцагч Ж.оос гаргуулан, нэхэмжлэгч Ч.*******ид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч нь *******9 оны 10 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг өөрчлөн 2020 оны 06 сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулахдаа *******9 оны 11 сарын 30-ны өдрөөс 2020 оны 06 сарын 29-ний өдөр хүртэл алданги тооцож, гэрээнд тусгаагүй байх тул шүүх энэ хугацааны алдангийг тооцон гаргуулах шаардлагагүй гэж үзэн, харин 2020 оны 08 сарын 30 -ны өдрөөс хойш төлөгдөөгүй үүргийн үнийн дүнд 0.5 хувийн алданги 10750000 төгрөг гаргуулах шаардлагатай гэж үзсэн болохыг дурдав.

6. Хариуцагчийн төлөөлөгч нь гэрээний төлбөрт 40.850.000 төгрөг төлсөн гэж марган, 17.050.000 төгрөгийг хариуцагчид бэлнээр өөр өөр цаг хугацаанд өгсөн гэж маргаж байгаач энэ байдлаа нотлоогүй, нэхэмжлэгч талаас бэлнээр огт мөнгө хүлээн аваагүй гэж маргасан , хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар Ж. нь Ч.*******ид 17.050.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй, няцаагдаж байна. Иймд хариуцагч Ж.ийн 15850.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна...57 дугаар зүйлийн 57.1Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ.

Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно..гэснээр нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 393450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.оос 250200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******ид олгох, хариуцагч Ж.оос сөрөг нэхэмжлэл гаргахдаа хугацааг хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 237200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төвлөрсөн төсвийн орлогод оруулахаар тус тус шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.оос зээлийн гэрээний үүрэг 18.450.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.850.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.ийн нэхэмжлэгч Ч.*******оос 15.850.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.оос 250200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******ид олгох, хариуцагч Ж.оос сөрөг нэхэмжлэл гаргахдаа хугацааг хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 237200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ч.БАЯРЦЭНГЭЛ