Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 137/ШШ2022/00504

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: ... ХЗХ /Хувийн хэргийн дугаар: ..., РД:.../, төлөөлж тус салбарын захирал Г.Д /утас: ..., .../-ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч: ... Замын-Үүд салбарын ... ажилтан, ... овогт Б-ийн Х., утас:...,

Хариуцагч: Дорноговь аймаг ... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ... овогт Ө-ын У. /РД: ..., утас .../,

Хариуцагч: Дорноговь аймаг ... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ... овогт Ө-ын Х. /РД: ..., утас .../ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 4,846,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Х., хариуцагч нарын өмгөөлөгч Ю.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Зээлдэгч Ө.Х., Ө.У. нар нь ... Замын-Үүд дэх салбартай 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн шугамын ... тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн барьцаанд ... улсын дугаартай, ... гэрчилгээний дугаартай автомашин, тоног төхөөрөмж /Спининг хот пот/-ыг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зээлдэгчийн Хаан банк дахь ... тоот дансанд шилжүүлсэн. Зээлдэгч нь ... дугаартай зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт нэг буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, хоршооны зүгээс зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа ... дугаараар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч ... Замын-Үүд салбарт ноцтой хохирол учруулж байна. зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 4,213,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 551,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 81,580 төгрөг, нийт 4,846,080 төгрөг болж хуримтлагдсан байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24:3, талуудын хооронд байгуулсан ... тоот зээлийн гэрээг үндэслэн дараах зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үндсэн зээл 4,213,000 төгрөг, үндсэн хүү 551,500 төгрөг, нийт 4,846,080 төгрөгийг гаргуулж, ... өргүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нараас 4,846,080 төгрөгийг нэхэмжилж байна. Тайлбарт 2,084,000 төгрөгийг хүүнд төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хүүнд 1,261,799 тыгрыг 99 мөнгө төлсөн, 780,000 төгрөгийг үндсэн зээлэнд төлсөн байгаа. Хариуцагч нар нь 2021 оны 11 сарын 03-нд зээл авсан байгаа. 11 сарын 20-ноос эхлэн төлөлт хийх байсан боловч эхний төлөлтөө 12 сарын 01-нд 517,000 төгрөг, 12 сарын 20-ны төлөлтийг 12 сарын 27-нд 524,000 төгрөг, 2022 оны 03 сарын 31-нд 2022 оны 01, 02, 03 сарын хүү нийт 554,000 төгрөгийг төлсөн, 04 сарын 26-нд 156,000 төгрөг, 06 сарын 10-нд 150,000 төгрөг, 06 сарын 28-нд 183,000 төгрөгийг тус тус төлсөн. 2022 оны 06 сарын 28-наас хойш ямарч төлөлт хийгээгүй байгаа. Манай байгууллагаас 2022 оны 03 сараас хойш нэмэгдүүлсэн хүү тооцож авсан байгаа, үүнээс өмнө нь нэмэгдүүлсэн хүү аваагүй. Иймд  хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөрт 4,213,000 төгрөг, үндсэн хүү 551,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 81,580 төгрөг, нийт 4,846,080 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ю.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Х, Ө.Унар нь ...-ноос 2021 оны 11 сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5 сая төгрөгийг 3,5 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээний дагуу зээлийн хүүг сар бүр хугацаандаа төлж нийт 2,084,000 төгрөгийг хүүнд төлсөн. Үндсэн зээлээ төлж чадаагүй байгаа нь үнэн юм гэжээ.  

Нэхэмжлэгч талаас:

-...-ны итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 04-06/

-2021 оны 11 сарын 03-ны өдрийн ... дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 11 сарын 03-ны өдрийн ... дугаартай барьцааны гэрээ /хх-ийн 07-13/

- Ө.У-ийн депозит дансны харилцагчийн монгол хуулга  /хх-ийн 29-30/

Хариуцагч талаас:

-Ө.У, Ю.С нарын хооронд байгуулагдсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 31/

-2022 оны 11 сарын 08-ны өдрийн ... дугаартай итгэмжлэл /хх-ийн 32/ гаргаж өгсөн болно.

Хавтаст хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... Замын-Үүд салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

Нэхэмжлэгч ... Замын-Үүд салбар нь хариуцагч Ө.У, Ө.Х нартай 2021 оны 11 сарын 03-ний өдөр ... зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авч, зээлийн барьцаанд ... улсын дугаартай, ... гэрчилгээний дугаартай автомашин, тоног төхөөрөмж /Спининг хот пот/-ыг барьцаалсан байна. Хариуцагч нар нь 2022 оны 06 сарын 28-наас хойш график зөрчигдөн хугацаа хэтэрсэн, төлбөр хийхийг шаардаж боловч зээлээ төлөөгүй.  Зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 4,846,080 төгрөг үлдсэн тул шүүхэд нэхэмжлэл гарган шаардсан.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах байдлаар зөвшөөрөөгүй.

Зээлийн хүүнд нийт 2,084,000 төгрөгийг төлсөн тул зээлийн хүүг бүрэн төлж барагдуулсан гэж үзэн төлөхгүй, харин үндсэн зээлийн үлдэгдэл 4,213,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөн гэж зарим хэсгээс татгалзсан. 

Хэрэгт авагдсан болох шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Ө.У, Ө.Х нар нь ... Замын-Үүд салбараас 2021 оны 11 сарын 03-ны өдөр ... зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, зээлийн эргэн төлөх хугацааг 2021 оны 11 сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-ны өдөр 517,500 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгөөр зээл авсан нь зээлийн гэрээ /хх-ийн 07-09/, талуудын тайлбар зэргээр тогтоогдсон.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасан зээлийн гэрээний шаардлагыг хангасан гэрээ байгуулагдсан байна.

Хариуцагч нар нь 2021 оны 11 сарын 20-ны өдрөөс эхлэн төлөлтийг хийх үүргээ зөрчсөн, хугацаа хэтрүүлж төлөлтийг хийж байсан нь нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн тайлбар, хариуцагч Ө.Х-ийн зээлийн дансны хуулга зэргээр тодорхойлогдож байна. Хариуцагч Ө.У, Ө.Х нар нь 2022 оны 06 сарын 28-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг огт хийгээгүй, гэрээний үүргээ зөрчсөн тал дээр зохигчид маргаагүй. Иймд нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Зээлийн гэрээний 2.1.4-д “зээлийн хүү сарын 3,5 хувь байна. Зээлийг олгосон олгосон өдрөөс эхлэн хүүг жилийн 365 хоногоор тооцоно”, 2.1.5-д “нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүний 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд ...гэрээний хугацаа хэтрүүлсэнд тооцож зээлийн дүнгээс энэхүү гэрээний 2.1.4-т заасан зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцно” гэх нөхцөлүүдийг гэрээний талууд зөвшөөрч гарын үсэг зурж, гэрээг баталгаажуулсан байна.

Хариуцагч Ө.У-ийн өмгөөлөгч Ю.С нь зээлийн хүүнд 2,084,000 төгрөгийг төлж барагдуулсан тул хүүг төлөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч нар нь тайлбарынхаа үндэслэлээ нотлох баримтын хүрээнд нотолж чадаагүй болно.

Нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч Ө.У, Ө.Х нарын төлсөн гэх 2,084,000 төгрөгийг гэрээний 2.2.6-д зааснаар зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүнд тооцон авсан нь зээлийн дансны хуулга /хх-ийн 30/-аар, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Өөрөөр хэлбэл хариуцагч өөрийн тайлбар, татгалзалтай холбоотой буюу нэхэмжлэлийг үгүйсгэх аливаа баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй бөгөөд хариуцагч нар нь ажил эрхлээгүй байдал нь хариуцагч нарыг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.    

Иймд шүүх зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 4,213,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 551,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 81,580 төгрөг нийт 4,846,080 төгрөгийг хариуцагч Ө.У, Ө.Х нараас гаргуулж нэхэмжлэгч ... Замын-Үүд салбарт олгож шийдвэрлэв.

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 92,487.28 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч  Ө.У, Ө.Х нараас 92,487.28 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Хариуцагч Ө.У, хариуцагч Ө.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.У-т шүүх хуралдааны товыг 2022 оны 12 сарын 09-ний өдрийн 15 цаг 15 минутад түүний ... дугаарын гар утас руу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т зааснаар хариуцагч Ө.У, Ө.Х нараас үндсэн зээлийн төлбөр 4,213,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 551,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 81,580 төгрөг нийт 4,846,080 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ... Замын-Үүд салбарт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,487.28 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.У, Ө.Х нараас 92,487.28 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.Б