Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2022/01085

 

 

 

 

 

2022 оны 2 сарын 02 өдөр

Дугаар 38/ШШ2022/008*******

аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сумын ******* дугаар баг, *******ийн *******-******* тоотод оршин суух бүртгэлтэй, ******* сумын ******* дугаар баг, “******* *******” ХХК-ийн *******ийн *******ны ын уурхайн байранд түр оршин суух, регистрийн дугаартай, овогт ын гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: аймаг, сумын дүгээр баг, 0-6 тоотод оршин суух, ЖЭ80407******* регистрийн дугаартай, овогт ын д холбогдох, 

“Бэлэглэлийн гэрээ болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, газрыг буцаан олгуулж, газар өмчлөх эрхийг сэргээлгэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

           Нэхэмжлэгч Ө.

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хүрэлсүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Ө. нь хариуцагч Ө.д холбогдуулан “бэлэглэлийн гэрээ болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, газрыг буцаан олгуулж, газар өмчлөх эрхийг сэргээлгэх тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

       Миний бие 209 оны ******* сарын 22-ны өдөр төрсөн дүү болох Ө.тай 402******* тоот бэлэглэлийн гэрээ байгуулж 206007700 нэгж талбарын, 0003*******9290 улсын бүртгэлийн дугаартай, аймаг сум -р баг гийн гудамжны -******* тоотын 248 м.кв хэмжээтэй, гэр бүлийн хэрэгцээний газрыг түүнд бэлэглэсэн билээ. Дээрх газар нь Ө. бидний болон аав, ээжийн амьдарч байсан хувийн орон сууц бүхий гал голомт болсон үл хөдлөх эд хөрөнгө юм. Ө.ын хүсэлтээр уг газар, хашаа байшинг засан тохицуулж, бусдад зарж худалдахгүйгээр өөрийн нэр дээр шилжүүлж авъя гэж шахаж шаардсаны дагуу эгчийн хувьд удмынхаа гал голомтыг маань залгуулж яваарай гэж захин өөрийн өмчлөлийн газраа бэлэглэсэн.  Гэтэл аав, ээжийнхээ нас барсны дараа өөрсдийн гал голомт болсон дээрх газрыг бусдад зарж үрж байгаа тухай сонсон туйлын ихээр гомдож байна. Зарж үрэхгүй додомждож авч явна гэсэн газрыг бусдад зарж борлуулан аав ээжийнхээ бурхан тахилыг хөсөр хаяж, сууц байшин, гэр доторх миний болон бусдын эд хөрөнгийг үгүй хийн гал голомтоороо тоглож тохуурхан доромжилж буйд хэлэх үг ч олдохгүй байна. Энэхүү газрын талаарх хүн чанаргүй, хууль бус үйлдлийн талаар дүү Ө.д удаа дараалан хэлж сануулахад өөдөөс дарамталж, доромжлон загнаж, зүй бусаар байнга харьцсан төдийгүй адаг сүүлдээ утсаа ч авахаа больж хаа байгаа нь мэдэгдэхгүй сураггүй алга болдог. Иймд бэлэглэгч миний эрх ашгийг дүү Ө. нь үл ойшоон туйлын ихээр гомдоож өрх гэрийнхээ гал голомтоор тоглож дураар авирласан тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.., 280.2-т заасан үндэслэлээр Ө. миний 209 оны ******* сарын 22-ны өдөр төрсөн дүү болох Ө.д бэлэглэсэн 402******* тоот бэлэглэлийн гэрээ, эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож газрыг буцаан олгуулж, миний газар өмчлөх эрхийг сэргээн шийдвэрлэж өгнө үү. 

       Бид эцэг эхээс тавуулаа. Аав, ээж маань амьдралынхаа сүүлийн жилүүдэд энэ газар дээр миний хоёр хүүхдийг хараад амьдарч байсан. 209 оны ******* сарын 20-нд аавынхаа ажил явдлыг гаргасан. Энэ үеэр ах дүү нар маань бүгд цугласан байсан учир бид “аас бусад нь одоогоор аймагт байхгүй. аймагт ганцаараа, эхнэр хүүхэдгүй, орох оронгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байна. Энэ байдлыг нь харгалзаад энэ газраа д шилжүүлье” гэж ярилцаад, би “миний дүү гал голомтоо сайн сахина шүү. Хүнд ажил төрөл захисан байгаа. Тэр хүнтэй уулзаж ажил төрөлд ороорой. Гэр орноо сайхан өөд нь татаж яваарай. Хэдүүлээ энд тэндээс цуглахдаа энэ гэртээ л цуглана шүү дээ. Гал голомтоо сайхан авч яваарай” гэж хэлж дүү д газраа өөрийн сайн дураар шилжүүлсэн. Би уг нь бэлэглэлийн гэрээн дээрээ “зарж үрэхгүй” гэсэн нөхцөл тусгая гэсэн боловч нотариатч “бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн зүйлийг зарах нь байтугай барьцаанд ч тавьдаггүй шүү дээ” гэж хэлж намайг тайвшруулсан. Тиймээс би ийм нөхцөл болзол тусгалгүйгээр гэрээгээ хийж, дүүдээ энэ газрыг шилжүүлсэн. Тэгэхэд гэр орноо өөд нь татсан зүйлгүй, арчаагүй байдалтай амьдарч байсан. Тэгээд ах, дүү нараа ч гэртээ оруулахгүй, намайг залгахад утсаа авахгүй, эсхүл шөнө орой согтуугаар над руу залгаж элдвээр хэлж “чаддаг юм бол шүүхдээд энэ газраа аваарай. Нэгэнт өгсөн юм бол би эргүүлж өгөхгүй” гэх мэтээр маш их дарамталдаг байсан. Гэрээс зурагт, хөргөгч гэх мэт өөрт хэрэгтэй зүйлүүдээ авчихаад бусад нохой шувуу, бурхан тахилаа хаячихсан байсан. Үлдсэн юмнууд одоо ч байж л байгаа. 248м2 талбайтай газрын 624м2 газрыг нь Дэлдээ гэж хүн нь авсан. Энхээлэй гэж хүний барилга барьчихаад үлдсэн 624м2 газрын гэрчилгээ нь гараагүй байгаа. Авсан хүмүүс нь орчихсон, байшин барьчихсан, манай үлдсэн юмнууд дээр өөрсдийнхөө юмыг хийчихсэн, юмаа ав ч гэхгүй эзэгнээд байж байна. Тиймээс бэлэглэлийн гэрээгээ хүчингүй болгож, өөрийн газраа нэр дээрээ авах хүсэлтэй байна.

       ын хувьд зарж үрж болохгүй гэсэн шаардлагыг нь зөрчсөн, бэлэглэгчийг буюу нэхэмжлэгчийг удаа дараа ноцтой гомдоосон үйлдлүүдийг гаргасан зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрчүүдийн мэдүүлгээр болон нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар нотлогддог. 209 оны ******* сарын 22-ны өдөр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээний 4.3-т “Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280..-т зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол гэрээг хүчингүй болгохыг шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Түүнчлэн өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч өөрөө биечлэн ирж тайлбараа гаргах нь зөв зүйтэй байсан боловч яг үнэндээ үнэнд гүйцэгдэж, хэлэх үг нь олдохгүй учраас ирээгүй гэж ойлгож байна. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280..-д заасан бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гаргасан гэдэг нь нотлогдож байна гэж үзэж байгаа учраас бэлэглэлийн гэрээ, эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, газрыг буцаан олгуулж, газар өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой гэдэг үүднээс өмгөөлөгчийн хувьд байр сууриа илэрхийлж байна гэв.

Хариуцагч Ө. хариу тайлбартаа: Ө. би эгч Ө.гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь 209 оны ******* сарын 22-ны өдөр нэгж талбарын 206007700, улсын бүртгэлийн 0003*******9290 дугаартай, аймаг сум -р баг равдангийн гудамжны -******* тоотын 248 метр квадрат хэмжээтэй газрыг бэлэглэлийн гэрээгээр хариу төлбөргүйгээр шилжүүлсэн нь үнэн. Ө. би эгч Ө.г гомдоосон ноцтой үйлдэл гаргаж байгаагүй бөгөөд дарамталж, доромжлон дагнаж, зүй бусаар харьцсан зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн утга, агуулгаа тодорхойлохдоо бодит байдалд нийцээгүй, үнэн бодит бус байдлаар бичсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч талаас өөрийн иргэний үнэмлэхийн болон 209.*******.22-ны өдрийн 402******* дугаартай “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”, 0003*******9290 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, маргаан бүхий газар дээр байгаа зохигчийн эцэг, эх амьдарч байсан гэх байшин, уг байшин доторх байдлыг харуулсан, мөн тус газар дээр шинээр байшин барьж буй байдал, бусад хэсгүүдийг харуулсан гэрэл зургууд, хариуцагчид хүргүүлсэн гэх 2022.07.24-ний өдрийн мэдэгдэл, шаардлага, “Шийдэл консалтинг” ХХН-ийн захирал, өмгөөлөгч Б.Хүрэлсүхийн 2022.07.26-ны өдрийн 24 дугаартай албан бичгээр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, харин хариуцагч талаас бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй байна. (хх 4-0, 30-34 тал)

            Шүүх нэхэмжлэгч талаас гаргасан “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах тухай” хүсэлтийг үндэслэн аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс аймаг сум дүгээр баг гийн гудамжны -******* тоот хаягт байрлах газрын “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа”-г гаргуулан авч, улмаар шүүгчийн 2022.09.6-ны өдрийн 38/ШЗ2022/0232 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч шийдвэрлэсэн бөгөөд тус захирамжийн дагуу аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар холбогдох ажиллагааг хийсэн тухай албан бичгийг хавсралтын хамт шүүхэд ирүүлсэн, мөн нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрчээр , , нарыг асууж мэдүүлэг авах ажиллагааг тус тус хийсэн болно. (хх 29, 3*******-44, 47-*******3, 60-6 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө. нь тус шүүхэд хариуцагч Ө.д холбогдуулан “209 оны ******* дүгээр сарын 22-ны өдрийн 402******* дугаартай бэлэглэлийн гэрээг болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, газрыг буцаан олгуулж, газар өмчлөх эрхийг сэргээлгэх тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. (хх -2 тал)

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон бөгөөд ба нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “...Бэлэглэгч миний эрх ашгийг дүү Ө. нь үл ойшоон туйлын ихээр гомдоож өрх гэрийнхээ гал голомтоор тоглож дураар авирласан, газрыг зарж үрж болохгүй гэсэн шаардлагыг нь зөрчсөн, бэлэглэгчийг буюу нэхэмжлэгчийг удаа дараа ноцтой гомдоосон үйлдлүүдийг гаргасан. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280..-д заасан бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гаргасан гэдэг нь нотлогдож байна. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.., 280.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй...” гэж тайлбарладаг.

Хариуцагч Ө. нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан бөгөөд татгалзлын үндэслэлээ “...Ө. би эгч Ө.г гомдоосон ноцтой үйлдэл гаргаж байгаагүй бөгөөд дарамталж, доромжлон дагнаж, зүй бусаар харьцсан зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн утга, агуулгаа тодорхойлохдоо бодит байдалд нийцээгүй, үнэн бодит бус байдлаар бичсэн байна...” гэж тайлбарлан маргадаг. (хх 26 тал)

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

.    Нэхэмжлэгч Ө. нь 2006 онд аймгийн сумын дүгээр баг гийн гудамж -******* тоот хаягт байршилтай, 206007700 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-064002680 дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 248 м.кв талбайтай газрыг охин Т.Түвшинзаяагийн хамт анх өмчилж авч байсан байх ба 208 оны 0 дугаар сарын 02-ны өдөр хамтран өмчлөгч өөрчлөгдөн нэхэмжлэгч Ө. дангаар тус газрын өмчлөгч болж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0003*******9290 дугаартай гэрчилгээг авчээ. (хх 6, 37 тал)

2.    Нэхэмжлэгч Ө. нь дээрх өмчлөлийн газраа 209 оны ******* дүгээр сарын 22-ны өдөр өөрийн төрсөн дүү болох хариуцагч Ө.д үнэ төлбөргүй шилжүүлэхээр харилцан тохиролцож, тэд 402******* дугаартай бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулан нотариатчаар гэрчлүүлж, улмаар улсын бүртгэлд бүртгүүлж, нэхэмжлэгч Ө. нь эд хөрөнгө буюу газрыг хариуцагч Ө.д шилжүүлэн өгчээ (хх ******* тал).

3.    аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн 04/*******8 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа” болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...248 м2 хэмжээтэй газрын 624 м2 газрыг нь Дэлдээ гэж хүн нь авсан. Энхээлэй гэж хүний барилга барьчихаад үлдсэн 624 м2 газрын гэрчилгээ нь гараагүй байгаа...” гэх тайлбар зэргээр хариуцагч Ө.ын өмчлөлийн 248 м.кв талбайтай газар нь 202 оны 2 дугаар сарын 30-ны өдөр өмчлөгчийн хүсэлтээр бүртгэл салгаснаар хэмжээ өөрчлөгдөж, хариуцагч Ө.ын өмчлөлд одоо 624 м.кв талбайтай газар бүртгэлтэй байгаа зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. (хх 37-38 тал) Талууд дээрх үйл баримтуудын талаар маргадаггүй.

            Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ө., хариуцагч Ө. нар нь хэлцлийн гол нөхцөл буюу нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газраа хариуцагчид хариу төлбөргүй шилжүүлэхээр, хариуцагч нь уг газрыг буюу бэлгийг хүлээн авахыг зөвшөөрч, тэд харилцан хүсэл зоригоо илэрхийлж, гэрээг бичгээр байгуулан нотариатчаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39., 42 дугаар зүйлийн 42., 43 дугаар зүйлийн 43.2.3, 276 дугаар зүйлийн 276.-д тус тус заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр “Бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байна.

Талууд уг бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд тэдний тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дээрх гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар хариуцагч Ө.тай байгуулсан дээрх 402******* дугаартай бэлэглэлийн гэрээг “...газрыг зарж үрж болохгүй гэсэн шаардлагыг хариуцагч зөрчсөн, бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн...” гэж тайлбарлан Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280..-д зааснаар хүчингүй болгуулахаар шаардсан.  

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.-д зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол, мөн бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан бол тус тус бэлэглэгч нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхтэй байна.

Хуульд ийнхүү зааснаар нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхтэй хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг хангахад хариуцагч нэхэмжлэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн нь тогтоогдсон байх шаардлагатай.

Нэхэмжлэгч Ө. нь шүүхэд болон шүүх хуралдаанд маргаан бүхий дээрх газрыг цааш нь бусдад шилжүүлэхгүй, зарж үрэхгүйгээр эцэг, эхийнхээ гал голомтыг залгуулан, гэр орноо өөд нь татаж авч явах гэсэн шаардлагыг тавьж газраа хариуцагч Ө.д бэлэглэсэн гэж тайлбарлаж, мөн гэрч , , нар энэ талаар мэдүүлдэг /хх 48-*******3 тал/ хэдий ч талуудын хооронд 209 оны ******* дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан “Бэлэглэлийн гэрээ”-нд энэ талаар тусгаагүй байна.

Тодруулж хэлбэл нэхэмжлэгч нь гэрээг байгуулах үед дээрх болзол шаардлагыг тавьж байсан бол энэ хүсэл зоригоо илэрхийлэн хуульд зааснаар нотариатчаар гэрчлүүлж байгуулсан бэлэглэлийн гэрээнийхээ 3.3-т тодорхой, ойлгомжтойгоор тусгах бүрэн боломжтой байсан.

Гэвч “Бэлэглэлийн гэрээ”-ний 3.3-т “Бэлэглэгч бэлэглэж байгаа үл хөдлөх хөрөнгийг шилжүүлснээр бэлэг хүлээн авагчид болзол, тусгай зориулалт заасан эсэх:” гэсэн хэсэгт “өөрийн хүсэлтээр” гэж бичсэнээс өөр ямар нэгэн болзол заагаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Ө., хариуцагч Ө. нарыг дээрх бэлэглэлийн гэрээг байгуулахдаа “...газрыг цааш нь бусдад шилжүүлэхгүй, зарж үрэхгүйгээр эцэг, эхийнхээ гал голомтыг залгуулан, гэр орноо өөд нь татаж авч явах...” гэсэн болзлыг зааж хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. 

Иргэний хуулийн 0 дүгээр зүйлийн 0.-д зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгч болсон Ө. нь өөрийн өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж байгааг бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл байна гэж үзэх боломжгүй байхаас гадна энэ нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй. 

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280..2-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар шаардлага гаргаагүй тул шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Дээрх бүгд үндэслэлүүдээр маргааны зүйл болсон аймаг сум дүгээр баг гийн гудамжны -******* тоот хаягт байршилтай, 248 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг бэлэглэсэн 209 оны ******* дүгээр сарын 22-ны өдрийн 402******* дугаартай бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Мөн уг гэрээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох, газрыг нэхэмжлэгчид буцаан олгох болон түүний газар өмчлөх эрхийг сэргээх үндэслэлгүй байна.   

Иймд хариуцагч Ө.д холбогдуулан гаргасан “209 оны ******* дүгээр сарын 22-ны өдрийн 402******* дугаартай бэлэглэлийн гэрээг болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, газрыг буцаан олгуулж, газар өмчлөх эрхийг сэргээлгэх тухай” нэхэмжлэгч Ө.гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76..2-т зааснаар шүүх хуралдааны товыг оролцогч нарт мэдэгдсэн боловч хариуцагч Ө. нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Хариуцагчид шүүх хуралдаанд оролцох болон мэтгэлцэх боломжийг олгох үүднээс шүүх хуралдааныг өмнө нь 2 удаа хойшлуулж байсан боловч тэрээр энэ шүүх хуралдаанд мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******..2-т зааснаар ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх байдаг тул уг эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.

            Иймд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан “...Хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байна...” гэсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...Хариуцагч нь удаа дараагийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж оролцоогүй. Иймд шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлүүлье...” гэсэн тайлбар, шүүх хуралдаанд хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй зэргийг тус тус үндэслэн, хариуцагч Ө.ын шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 00 дугаар зүйлийн 00.3, 00.4-д заасны дагуу шүүх хуралдааныг хариуцагч Ө.ын эзгүйд явуулсан болно.

            Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн хариуцагч Ө.ын өмчлөлд бүртгэлтэй, маргаан бүхий аймгийн сумын дүгээр баг, гийн гудамжны -******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Г-064002680 дугаарт бүртгэгдсэн, 206007700 нэгж талбарын дугаартай, 248 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг бусдад барьцаалах болон шилжүүлэх, худалдах, өр төлбөрт шилжүүлэх зэргээр захиран зарцуулах ажиллагааг гүйцэтгэхгүй байхыг хариуцагч овогт ын /ЖЭ80407*******/-д даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 6-ны өдрийн 38/ШЗ2022/0232 дугаартай захирамж нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдах нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Ө.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4274******* төгрөгийг аймгийн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.2.3, *******6, *******8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280..-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ө.д холбогдуулан гаргасан 209 оны ******* дүгээр сарын 22-ны өдрийн 402******* дугаартай бэлэглэлийн гэрээг болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, газрыг буцаан олгуулж, газар өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэгч Ө.гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  *******6 дугаар зүйлийн *******6., 60 дугаар зүйлийн 60., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ө.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 74******* төгрөгийг аймгийн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар хариуцагч Ө.ын өмчлөлд бүртгэлтэй, маргаан бүхий аймгийн сумын дүгээр баг, гийн гудамжны -******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Г-064002680 дугаарт бүртгэгдсэн, 206007700 нэгж талбарын дугаартай 248 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг бусдад барьцаалах болон шилжүүлэх, худалдах, өр төлбөрт шилжүүлэх зэргээр захиран зарцуулах ажиллагааг гүйцэтгэхгүй байхыг хариуцагч овогт ын /ЖЭ80407*******/-д даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 6-ны өдрийн 38/ШЗ2022/0232 дугаартай захирамж нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн *******9.3-т заасан 4 хоногийн хугацаа өнгөрмөгц 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 *******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 4 хоногийн дотор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.7-д зааснаар талууд мөн хуулийн *******9.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА