Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2022/01129

 

 

 

 

 

*******0************** оны ******* сарын ******* өдөр

Дугаар *******8/ШШ*******0**************/0*******9

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сумын ******* дугаар баг, ******* *******-******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн ,

Нэхэмжлэгч: ******* аймаг, сумын дүгээр багт оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт *******ийн ,

Нэхэмжлэгч: ******* аймаг, сумын дүгээр багт оршин суух, ЖИ03**************06 регистрийн дугаартай, ******* овогт *******ийн нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сумын дугаар баг, тоотод оршин суух бүртгэлтэй, ******* сумын дугаар баг, хотхоны *******-******* тоотод түр оршин суух, ЖЮ90930 регистрийн дугаартай, овогт ын ,

Хариуцагч: ******* аймаг, ******* сумын 6 дугаар баг, ******* сумын даргын Тамгын дүгээр давхарт байрлах, 336989 регистрийн дугаартай, ******* аймгийн тус тус холбогдох,  

“Газар худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, газар өмчлөх эрхүүдийг нэхэмжлэгч нарын нэр дээр сэргээн бүртгэхийг даалгах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

           Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.

           Хариуцагч Б. /цахимаар/

            Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.

            Хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.  

            Гэрч Э.  

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч А., А., А. нар нь хариуцагч Б. болон ******* аймгийн тус тус холбогдуулан “Газар худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, газар өмчлөх эрхүүдийг нэхэмжлэгч нарын нэр дээр сэргээн бүртгэхийг даалгах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч А., А., А. болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

А., А., А. бид ******* сумын *******-р баг Жуковын музейн зүүн талд 3 айлын газрыг хуульд заасан шаардлагын дагуу өмчилж авсан. А. 09006 нэгж талбарын дугаартай Г-06000383 дугаартай нэг хүний газрыг, А. 090090 нэгж талбарын дугаартай Г-0600083******* дугаартай хоёр хүний газрыг, А. 0900535 нэгж талбарын дугаартай Г-060009 дугаартай гурван хүний газрыг тус тус өмчилж авсан. Дээрх газарт хуулийн дагуу өмчилж авсан учраас боломж бүрдэхээр хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан бөгөөд бусдад зарах, барьцаалах ямар нэгэн зорилго бид гурвын хэнд маань ч байгаагүй. Тухайн үед бидний том ах А. бизнес хийдэг байсан бөгөөд бид ч ахынхаа ажлыг дор бүрнээ боломжоороо дэмжиж байсан. Ах маань өвчний улмаас *******0 онд нас барсан. *******09 онд аймгийн хэлтэс дээр очиход бидний газрыг төрсөн ах А. нь биднээс худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхүүдийг маань өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болохыг мэдсэн. А.гийн газрыг *******009.*******.0, А.ийн газрыг *******009.*******.0, А.гийн газрыг *******009.*******.0-ны өдөр тус тус нотариатч тамиртай үгсэж бидний буюу нийт 6 хүний гарын үсгийг хуурамчаар өөрөө зурж худалдах, худалдан авах гэрээг гэрчлүүлэн газруудын өмчлөх эрхийг хууль бусаар өөртөө шилжүүлсэн байгааг мэдсэн. *******0 онд ах нас бараад өвлөх эрхийн дагуу ахын хүү Б. дээрх газруудыг өв нээлгэж өөрийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Өвлүүлэгчийн хууль бусаар үйлдсэн гэрээний үндсэн дээр хариуцагч Б.д шилжсэн газар өмчлөх эрх нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олдсон тул мөн л хүчин төгөлдөр бус байна. Өв хүлээн авагчийн хувьд Б. нь өвлүүлэгчийн үүргийг мөн хүлээх ёстой тул хариуцагчаар тодорхойлсон. хэлтсийн хувьд Үндсэн хуулиар олгогдсон бусдын өмчлөх эрхийг хэрэгжүүлэхдээ өмчлөх эрхийг шилжүүлж авагч болон эрх шилжүүлэгчийг байлцуулаагүй, хэлцлийн үнэн бодит байдалд зохих ёсны хяналт тавиагүйгээс иргэд бид хохирч байгаа тул хариуцагчаар тодорхойлсон. Нотариатын хууль бус үйлдлээр баталгаажсан А.гийн газрыг *******009.*******.0-ний өдөр, А.ийн газрыг *******009.*******.0-ны өдөр, А.гийн газрыг *******009.*******.0-ны өдөр худалдах, худалдан авах гэрээнүүд нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56..-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж газар өмчлөх эрхүүдийг нэхэмжлэгч нарын нэр дээр сэргээн бүртгэхийг даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

хэлтсээс эрх шилжүүлсэн бүртгэлийг бүртгэхдээ төлбөрийн баримтыг шаардах эрхтэй. Гэтэл ийм баримт байхгүй байна. Хариуцагч гийн хувьд мөн мөнгөн төлбөр төлж худалдаж авсан талаар тайлбарыг огт гаргадаггүй. Хүсэл зоригийн дагуу эрх мэдлийг мэдэлдээ авах талаар Иргэний хуульд тодорхой заасан байгаа. Б.гийн хувьд хүсэл зоригийн эсрэг эрх олж авсан газрыг эзэмшиж байгаа нь жинхэнэ эзэмшигч биш болохыг харуулж байна. гэдэг хүний хүүхэд Санжаа гэдэг хүний газрыг буруу бүртгэсэн байгаа. Гэрчээр шүүх хуралдаанд орж ирээд тодорхой хэлж гэрчилнэ. гэдэг хүнийг Санжаа гэж бүртгэсэн байгаа юм. Энэ талаар хэлтэс тайлбараа гаргана байх гэж бодож байна. Үнэн зөв байх хуулийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй байна. Дараагийн дугаарт Иргэний хуулийн 96 дугаар зүйлд заасныг дурдах нь зүйтэй байна. Гэрээ байгуулах ёстой байсан. Гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлж гарын үсгээр баталгаажуулах ёстой. Энэ хэлцлийн хувьд гэрээ байгуулсан байгаа мэт харагддаг. Шинжээчийн дүгнэлтээр гэдэг хүн гарын үсэг зураагүй болох нь тогтоогддог. , нар нь тухайн үед ийм хэлцэл хийгдэж байгааг мэдэх боломжгүй байсан. Иргэн бүр газар эзэмших эрхтэй гэж заасны дагуу газар эзэмшсэн. Насанд хүрээгүй хүүхдүүд байсан учраас ирээдүйд юу болохыг ойлгож мэдэх боломжгүй байсан. Хүсэл зоригийн эсрэг хийгдсэн байх боломжтой байна. Биеийн байцаалтыг нотариатч заавал тулгах ёстой байдаг. Хэрэв эргэлзээтэй бол эрх бүхий байгууллагаас лавлагаа тайлбар авах ёстой байдаг. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна. Гэрчийн хувьд нотариатын газарт бүгд очсон гэж хэлдэг. Үнэхээр өөрөө очсон бол төрсний гэрчилгээг тулгаж үзэх ёстой байсан. Санжаа, нар нь нэг хүн эсэхийг шалгаж үзэх ёстой байсан. Нэгэнт эд хөрөнгийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6..*******-т маш тодорхой зааж өгсөн байгаа. Гэтэл анхнаасаа улсын гэрчилгээ нь хуурамч байхад нотариатчийн хувьд үнэн зөв байна гэж үзээд бүртгэсэн байна. Нотариатын энэ үйлдэл нь оролцогч талуудыг бүрэн оролцуулаагүй байгааг нотолж байна. Хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56..-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан заншлын хэлбэрийг зөрчиж хийсэн байна. Хүсэл зоригийн илэрхийллийг хангаж чадаагүй, төлбөр төлөгдөөгүй гэх мэт үндсэн дөрвөн үндэслэл байна. Талууд магадгүй , нарын гарын үсэг байна гэж мэтгэлцэх байх. Үнэхээр энэ гарын үсэг нь нотариатын газарт зурагдсан эсэхийг мэдэхгүй байна. Мэдэх ч боломжгүй байна. Энэ хүмүүс хүсэл зоригийн эсрэг хийгдсэн төөрөгдсөн гэж үзэж байгаа юм. Хэлцлийн агуулгыг мэдэхгүй зурсан байх боломжтой. Ах л гарын үсэг зурчих гэдэг байсан яг юун дээр зурж байгаагаа мэддэггүй байсан. Ахдаа л итгэдэг байсан гэдгээ илэрхийлдэг. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу шүүх сонирхогч этгээдийн хүсэлтийн дагуу хэргийг шийдвэрлэж болохоор заасан. Энэ хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг зааж өгөөгүй. Хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж ойлгож болно. ерөнхий хуулийн 3..-д заасан эх баримттай тулгах үүргээ хариуцагч байгууллага хэрэгжүүлээгүй байна. Энэ талаар баримтыг хариуцагч байгууллагын төлөөлөгч өөрөө нотолж хэлж байна. Хуулийг зөрчсөн гэдгээ өөрөө хэлж байна. Нэр нь буруу бичигдсэн бол буруу бүртгэгдсэн гэж үзэхээр байна. Тиймээс үнэн зөв бүртгэлд тооцогдохгүй гэдэг нь тодорхой байна. Хариуцагч байгууллагын төлөөлөгч өөрөө хэлж гэрчиллээ. Гэрч гийн тайлбараар Санжаа гэж хүн байхгүй болох нотлогдож байна. Нотариатчийн хувьд хувийн байдлыг шаардаж авч тулгах үүрэгтэй. Үнэн зөв бүртгэлийг нэхэж авахгүйгээр нотариатчийн гэрчилгээг хийсэн болох нь тогтоогдож байна. Хуульд заасан хэлбэрийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Нотариатын тухай хуулийн *******.3-т бичиг баримттай нь тулгахгүйгээр гэрчлэхийг хориглодог. Буруу бүртгэсэн хэлцлийг хүчин төгөлдөрт тооцох боломжгүй. Хуулиар заавал гэрчлүүлсэн байхыг шаарддаг. Нотариатын тухай хуулийн *******6.3-т бүхий л оролцогчийг байлгахыг шаарддаг. Энэ хэсэгт нас заадаггүй. Гэтэл төрийн байгууллагын төлөөлөгч нь ирээд эцэг, эх нь гарын үсэг зурна гэж хэлээд суугаад байх юм. Тухайн үед хүүхдүүд нь хүртэл ирсэн гэдгийг хэлсэн хүн байгаа. Гэтэл гэдэг хүн байсан эсэх нь тодорхой бус байна. 6 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээг хуулбарлах үүрэгтэй. Хэдийгээр насанд хүрээгүй хэдий ч өмчлөх эрх нь хэвээр байгаа этгээд юм. Шууд эцэг, эх нь төлөөлөөд байх боломжгүй. Ялангуяа үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал хэлэлцэж байна. Хүмүүс хүсэл зоригоо илэрхийлж оролцсон эсэх нь эргэлзээтэй байна. гийн хувьд нотариатын газарт очоогүй хэлцэлд оролцоогүй болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Шинжлэх ухааны тусгай мэдлэг бүхий этгээдүүд хоёр ч удаа дүгнэлт гаргасан. Тиймээс хуульд заасан шаардлага хангаагүй хэлцэл болсон. Гарын үсгийг хуурамчаар зурсан, бусдын эзгүйд гэрчилсэн, баримтаас өөр нэр ус дурдсан байна, хянаж шалгаагүй байна. Эдгээр байдлаар хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдож байна. Хариуцагч байгууллагын хувьд ч гэсэн энэ байдлаа хүлээн зөвшөөрч байна. нь ахынхаа болон бусад хүмүүсийн нөхцөл байдалд төөрөгдсөн гэдгээ хэлсэн. гийн хувьд хөдөө амьдардаг. Бичиг үсэг сайн мэдэхгүй этгээд юм. Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Б. болон түүний өмгөөлөгч Д. нар хариу тайлбартаа: Дээрх маргаан болж буй газрыг аав маань өөрийн нэр дээр шилжүүлэн авахдаа нэхэмжлэгч нартай *******009 оны *******-р сард хүн тус бүртэй, тэдгээрийн хамтран өмчлөгч нараас зөвшөөрөл авч худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийн өмчлөлдөө шилжүүлсэн. Дээрх гэрээнүүд бүгд худалдагч нарын гарын үсэг зөвшөөрөлтэй, нотариатын баталгаатай, улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр гэрээ бөгөөд улсын газраас өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байдаг. Нэг ёсондоо эдгээр хүмүүсийн өмчлөх эрх дуусгавар болсон байна. Иймд миний аавтай байгуулсан нэхэмжлэгч нарын худалдах, худалдан авах гэрээ нь эрх зүйн чадамжтай этгээд, өөрийн үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгон, хуульд зааснаар нотариатчаар гэрчлүүлж өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн болох нь нотлох баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрөхгүй. Манай аав ямар ч байсан худал хуурмаг хүн байгаагүй. Бүх ах дүү нараа орон байр, ажлын байраар хангаж авч явж ирсэн. Одоо байхгүй болсон хойно нь ийм зүйл яриад байгаад нь харамсаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай аав бичиг үсэг мэдэхгүй хүмүүсийг залилсан мэт яриад байна. Тийм зүйл байх боломжгүй. жилийн хугацаанд ямар ч маргаан гаргаагүй. Эмээгээс минь өвлөж авсан газраа Сараа эгчид зарсан. Тэрний дараа гэнэт газар яриад эхэлж байгаа нь хууль бус санагдаж байна.

Хүчин төгөлдөр бус хэлцэл, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах саналыг гаргаж байгаа юм байна. Зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэж хэлж байгаа ч энэ талаар нотолсон нотлох баримт байхгүй. Худалдан авсан юм бол төлбөрийг төлж үүргээ биелүүлсэн юм уу гэж асуугаад байх юм. Харамсалтай нь худалдан авагч тал нас барсан. Хүү нь буюу одоо энэ асуудлын талаар нарийн сайн мэдэхгүй байгаа. Тиймээс төлбөр төлөгдсөн эсэхийг өнөөдөр үнэхээр мэдэх боломжгүй. Энэ бол өөрөө нэхэмжлэгч талын үүрэг юм. Нотариатаар орж гэрээ байгуулдаг. Нотариатаар орж гэрээ байгуулсан болох нь гэрээ нотариатын баталгаагаар тодорхой нотлогдож байна. Нотариатын үйлдлийг хүчингүй болгосон баримт, шийдвэр ч хэрэгт байхгүй. Энэ бол хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл юм. , , нар өөрийн биеэр ирж гэрээг хийсэн болох нь бүрэн нотлогддог. Өөрсдөө ч энэ талаараа тайлбарлаж хэлдэг. Нотариатын үйлдэл дээр бусдын нэрийг буруу бичсэн талаар маргаан гаргадаг. Үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээн дээр Санжаа, Баянбат, гэх хүмүүсийн нэр бичигдсэн байсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр гэж бичигдсэнийг Санжаа гэж бичсэн бол алдаатай байж болох юм. Гэтэл гэрчилгээн дээр Санжаа гэдэг нэр бичигдсэн байгаа. Аль ч талын хүмүүс миний эрх ашиг хөндөгдөж байна гэж гомдол гаргасан зүйл байхгүй. гийн хувьд манай хүүхдийн нэрийг буруу бичсэн байна гэж хэлж байгаагүй, гомдол гаргаж байгаагүй болох нь харагдаж байна. , нар нь нотариатын үйлдэл хийсэн тухай баримтыг гэрчийн мэдүүлэг давхар нотолдог. Энэ хэрэгт хоёр ч удаа шинжээчийн дүгнэлт хийгдсэн. ******* тоот шинжээчийн дүгнэлт гарсны дараа *******9******* тоот шинжээчийн дүгнэлт гарсан. гийн хувьд өөрийн бичгийн хэвийн туршилтын загварын шүүхэд гаргаж өгөөгүй. Бусад оролцогч нарын хувьд туршилтын загварыг гаргаж өгсөн байгаа. Яагаад гарын үсгийн загвар өгөөгүй вэ гэдэг асуудал яригдах ёстой. Бичгийн хэвийн загварыг л гаргаж өгсөн байдаг. тухайн үеийн гарын үсгээ субектив санаа зорилгоор өөрчилж зурах боломжтой гэж үзэж байна. Санаа зорилгынхоо хувьд өөрчлөн зурах бүрэн боломжтой байгаа нь харагддаг. Тиймээс заавал хөдлөшгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй юм. Нотариатчийн хувьд тухайн үед хийсэн ажлаа бүрэн нотолдог. Нэхэмжлэлийн шаардлага дээр тухайн газарт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан бөгөөд хэн нэгэнд худалдан борлуулах санаа зорилго байгаагүй гэж бичдэг. Гэтэл энэ нөхцөл байдал үүсээд жил 6 сарын хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ хугацаанд өмчлөгч нар гэж хэлээд байгаа хүмүүс нь нэг ширхэг шон ч хатгаагүй байна. Өөр байдлаар ч ашиглах талаар санаа сэдэл гаргаж байгаагүй юм. гийн хувьд *******09 онд мэдсэн гэж тайлбарладаг. Гэтэл дараа нь *******0*******0 онд би хэлтсээс мэдсэн гэж нэхэмжлэл дээрээ дурдсан байна. *******0*******0 онд т газар худалдаж байсан. Тэгээд тухайн газраас ашиг олох боломжтой юм байна гэдгийг мэдсэн байх боломжтой байна. Хөөн хэлэлцэх хугацааны талаар Иргэний хуульд тодорхой зааж өгсөн. Энэ хуулийн 5 дугаар зүйлтэй нийцэхгүй байна. Ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 0 жил. Гэтэл жил 6 сарын дараа нэхэмжлэл гаргаж байна. Мөн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг 6 жил. Шүүхээс нэхэмжлэл гаргах эрхийг хүлээн авах боломжтой. Энэ бол нээлттэй асуудал юм. Хүлээн авах үедээ *******009 оны маргааныг одоо авахгүй гэж хэлэх эрх байхгүй. Шаардах эрх хэзээ үүссэн, хэзээ дуусгавар болсон гэдгийг мэтгэлцээний үед дүгнэлт гаргах шийдвэрлэх боломжтой юм. Иргэний хуулийн 56-р зүйлийн 56..-д заасныг дурдаж нэхэмжлэлийг гаргаж байсан. Гэтэл шүүх хуралдааны явцад мөн хуулийн 5 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргаж байгаа юм гэж өөрчилж ярьж байна. Хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг талаар баримтаа бүрэн гаргаж өгч чадахгүй байна. Нотариатын үйлдэл хүчин төгөлдөр бус байсан гэж тайлбарлаж байна. Тэгвэл энэ талаар нотолсон шийдвэр огт байхгүй байна. Өнөөдөр ч энэ талаар шийдвэрлэсэн шийдвэр байхгүй. газраас хууль зөрчиж гэрчилгээ олгосон талаар хуулийн баримттай шийдвэр байхгүй. Санжаа гэж буруу бичигдсэн өмнө нь олгогдсон регистрийн дугаартай тохирч байна. Иргэний хуулийн 5 дүгээр зүйлд алдаа гаргасан бол засварлах эрхтэй талаар дурдаж өгсөн. Тэрнээс биш алдаа гарлаа гээд хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. гийн ээж нь тухайн гэрээн дээр гарын үсэг зурсан болох нь тодорхой болсон. Нотариатч ч гэсэн өөрөө байсан гэдгийг хэлсэн. Тиймээс ноцтой төөрөгдсөн зүйл огт байхгүй гэж үзэж байна. өөрөө энэ гэрээнд оролцоогүй гэдгийг хэлсэн. Гэхдээ энэ мэдүүлгийг шинжээчийн дүгнэлтээр нотолсон. Гэхдээ нотариатчийн хувьд өөрөө ирсэн гэдгийг хэлсэн. Энэ шинжээчийн дүгнэлт гаргах баримтыг явуулахдаа туршилтын хэв загвараа явуулаагүй гэж хэлмээр байна. Би гомдол гаргасан ч шүүхээс хүлээж аваагүй. Шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлсэн байлаа ч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоход учир дутагдалтай. Шаардах эрх хэзээ үүссэн бэ гэдэг асуудлыг орхигдуулж болохгүй. *******009 оны ******* дугаар сарын *******0-ны өдөр гэхэд төлбөр дуусгавар болсон байхаар заасан байна. Энэ цаг хугацаанаас эхлэн шаардах эрх үүсч байгаа юм. Энэ цаг хугацаанаас тоолж үзэх хэрэгтэй. Энэ асуудлыг хэзээ мэдсэн гэх асуудлыг мөн ярьдаг. бүртгэлий гомдол гаргасан гэж хэлж байгаа боловч нотлох баримт байхгүй. Эрхээ хамгаалах боломжит хугацаа дуусгавар болсон. Түр зогсоох буюу түдгэлзүүлэх асуудлын талаар хуульд заасан байдаг. Гэхдээ энэ талаар маргаан өрнөсөн зүйл байдаггүй. *******0*******0 онд нь өөрөө иргэн т маргаан бүхий хажууд талд байгаа газрыг худалдаж байсан. Энэ үеэс эхлэн тухайн газартай холбоотой маргаан үүссэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.*******.3-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

Хариуцагч ******* аймгийн хэлтсийн дарга Д.Оюунбаяр болон тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. нар хариу тайлбартаа: Эрхийн улсын Г-06000383 дугаарт бүртгэлтэй, ******* аймаг ******* сумын *******-р баг Жуковын музейн зүүн талд байрлах 00 мкв талбай бүхий иргэн А.гийн 0000*******608 тоот гэрчилгээг, Эрхийн улсын Г-0600083******* дугаарт бүртгэлтэй, ******* аймаг ******* сумын *******-р баг Жуковын музейн зүүн талд байрлах 00 мкв талбай бүхий иргэн А., Б.Одхүү нарын 000050 тоот гэрчилгээг, Эрхийн улсын Г-060009 дугаарт бүртгэлиэй, ******* аймаг ******* сумын *******-р баг Жуковын музейн зүүн талд байрлах 00 мкв талбай бүхий иргэн А., Э.Санжаа, Э.Баянбат нарын 0000*******656 тоот гэрчилгээг *******00 оны 06 сарын 0-ний өдөр иргэн А.ын өмчлөлд шилжүүлэн бүртгэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын тухай хуулийн ******* дүгээр зүйл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5-д заасан холбогдох нотлох баримтыг үндэслэн бүртгэж олгосон. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Худалдан авч байгаа болон өгч байгаа талууд заавал хамт байх шаардлагагүй байдаг. Худалдан авч байгаа тал мэдүүлэг гаргаад бүртгэлээ үүсгэдэг. Худалдан авах гэрээн дээр гарын үсэг зурагдсан эсэхийг бид шалгадаг эрх бүхий байгууллага биш. *******009 оны хувьд хуульд заагдсаны дагуу бүртгэл хийгдсэн гэж үзэж байна. Худалдах худалдан авах гэрээний үнийн дүнд заасан тодорхойлолтыг заавал авдаг. Тодорхойлолтын дагуу үнийг төлсөн гэж үзэж гэрээг шилжүүлдэг байгаа. Манай байгууллага хуульд нийцүүлж бүртгэлээ хийсэн гэж үзэж байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л., түүний өмгөөлөгч Д. нар хариу тайлбартаа: Нэхэмжлэлтэй нь танилцлаа. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие иргэн А., А. нартай тэдний хүсэл зоригийн дагуу газар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Надад тухайн өмчлөлийн газраа худалдахад Б.гийн өмчлөлд шилжсэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй, эрхийн зөрчил байгаагүй. Түүнчлэн бодит байдал дээр газраа очиж кадастрын зураглалаар үзэхэд огт айл амьдарч байгаагүй байсан. *******009 онд газар өмчлөх эрх аваад ******* жил болж байхад энэ газраа мартсан юм шиг байхгүй шүү дээ. Тухайн үед нэхэмжлэгч нар нь өөрийн төрсөн ахтайгаа худалдах, худалдан авах гэрээ хийгээд өмчлөлд авсан газраа шилжүүлсэн болохоор энэ тухай ******* жил ямар нэгэн маргаан гараагүй, бусдад шилжүүлсэн болохоор газар дээрээ амьдрахгүй байсан байх гэж үзэж байна. Ямар ч байсан миний хувьд ямар нэгэн хүний эрхийг зөрчиэ, хууль бусаар тухайн маргаан бүхий газруудыг худалдаж аваагүй, шударга өмчлөгч юм. Иймд миний хувьд худалдагч талын хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг өмчлөл эзэмшилдээ олж авсан нь хэн нэрэн хүний ашиг сонирхлыг хөндөөгүй юм. Би газартай холбоотой асуудалд маш нарийн хандаж яг л хуулийн дагуу өөрийн өмчлөлд шилжүүлж ямар нэгэн хүний эрх ашгийг хөндөхгүйгээр шилжүүлж авдаг юм.      

ийн хувьд тухайн газрыг худалдаж аваад өөрийн нэр гэрчилгээ гаргуулж авсан. Энэ үед зөвхөн ын гэдэг хүний нэр дээр эзэмшилтэй байсан. Тиймээс төлбөрийг төлөөд өөрийн өмчлөлд шилжүүлсэн. Энэ үед ямар нэг хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэл байхгүй юм. Үүний дараа гээс мөн газар худалдаж авсан. Энэ үед ч гэсэн маргаантай газар шүү гэдэг асуудлыг хэлж байгаагүй. , нарын дунд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Хууль зөрчсөн үйлдэл байхгүй учраас шударга ёсны өмчлөгч юм. Эрхийг нь хуулиар хязгаарлах боломжгүй. Шүүхийн шийдвэрийг хязгаарлуулахаар авсан арга хэмжээгээ шүүхээс цуцалсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй юм. Бүхэл бүтэн ******* жилийн асуудал яригдаж байна. тэй холбоотой , , гэдэг нэртэй холбоотой асуудлыг л ярьж байна. ийн хувьд нь хэдэн төгрөгөөр газар худалдаж авсан болохыг асууж байсан. Тэгэхэд нь чамаас газар авсан үнэтэй адил үнээр авсан гэдгээ илэрхийлсэн гэж хэлдэг. Энэ бүхнээс хамаарч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч талаас өөрсдийн иргэний үнэмлэхийн болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын 000050, 0000*******608, 0000*******656 тоот гэрчилгээнүүд, *******009.*******.0, *******009.*******.0, *******009.*******.0 гэсэн огноотой “Газар худалдах, худалдан авах гэрээ”-нүүд, А., А., А. нарын өмчилж байгаа байршлын кадастрын зураг, тэдний ******* аймгийн гаргасан гэх өргөдлүүд зэрэг баримтуудын нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбарыг, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тухай итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны *******0**************.05.*******-ний өдрийн 8/ШЗ*******0**************/08*******5 дугаартай тэмдэглэл болон мөн шүүхийн шүүгчийн *******0**************.05.*******-ний өдрийн 8/ШЗ*******0**************/0838 дугаартай захирамж зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн *******0******* оны 0 дугаар сарын *******-ны өдрийн 5 дугаартай магадлалын эх хувь зэргийг тус тус гаргаж өгсөн. ( дэх хх-н 6-*******0, *******5-*******6, *******6-**************6, ******* дахь хх-н 59-6******* тал) 

Хариуцагч Б. болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л. нарын талаас *******9 дугаартай *******0*******0.0.**************-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” болон гуравдагч этгээд Л.ийн иргэний үнэмлэх, 0888 дугаартай *******0*******0.0.*******0-ны өдрийн “Итгэмжлэл” зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгсөн, харин хариуцагч ******* аймгийн хэлтэс нь шүүгчийн захирамжаар гаргуулахаар шийдвэрлэсэн нотлох баримтуудаас өөр бичгийн баримт гаргаж өгөөгүй болно. (******* дахь хх-н 55-58 тал)

Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч ******* аймгийн хэлтсээс *******009.*******.0, *******009.*******.0, *******009.*******.0 гэсэн огноотой “Газар худалдах, худалдан авах гэрээ”-нүүд, 0089 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ”, Газар өмчлөх эрхийн улсын 00060065, 0006009, 00060068, 00060080, 00060066, 0006008 дугаартай гэрчилгээнүүд, 0093, 009, 0095 дугааруудтай *******0*******.0.*******-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-үүд, ******* аймгийн ******* сумын даамал С.ээс аймгийн хүргүүлсэн *******0*******0.*******.*******8 гэсэн огноотой албан бичиг зэрэг баримтуулын нотлох баримтын шаардлага хангасан хуулбарыг, мөн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Л.ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах ажиллагааг, шинжээч томилуулах тухай хүсэлтийг үндэслэн гарын үсгийн шинжилгээ хийлгүүлэхээр шинжээч томилж дүгнэлт гаргуулах ажиллагааг тус тус хийсэн. Харин нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ” авсан боловч уг арга хэмжээ авсантай холбогдуулан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хянаж үзээд уг шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан захирамжаа хүчингүй болгож шийдвэрлэсэн болно. ( дэх хх-н 5, 3-55, 6*******-6, 68-0, *******-, 93-96, 05- тал, ******* дахь хх-н *******-6 тал),

хариуцагч талын хүсэлтээр дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах ажиллагааг, шүүхийн даалгавар гүйцэтгүүлж гэрчээр Ч.тамирыг асуулгах ажиллагааг тус тус хийсэн болно. ( дэх хх-н 8, 5-55, 8-*******0*******, ******* дахь хх-н *******-3, 3-39 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч А., А., А. нар нь тус шүүхэд хариуцагч Б. болон ******* аймгийн тус тус холбогдуулан “Газар худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, газар өмчлөх эрхүүдийг нэхэмжлэгч нарын нэр дээр сэргээн бүртгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжэгдсэн төлөөлөгч Ч. нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж оролцсон болно. ( дэх хх-н -******* тал)

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “...Бидний төрсөн ах А. нь нотариатч тамиртай үгсэж гарын үсгийг хуурамчаар өөрөө зурж худалдах, худалдан авах гэрээг гэрчлүүлэн газруудын өмчлөх эрхийг хууль бусаар өөртөө шилжүүлсэн. Нотариатч нь үнэн зөв бүртгэлийг нэхэж авахгүйгээр нотариатчийн үйлчилгээг хийсэн, нотариатын үйлдэл хуульд нийцээгүй. хэлтэс нь бүртгэл хийхдээ үнэн зөв байх хуулийн заалтыг огт хэрэгжүүлээгүй. Хэлцэлд талууд хүсэл зоригоо илэрхийлж орох ёстой. Нэхэмжлэгч нар нь хэлцэл хийх хүсэл зоригоо илэрхийлж оролцсон эсэх нь эргэлзээтэй, мөн хэлцлийн дагуу төлбөр төлөгдөөгүй гэх үндэслэлүүд байна. Нэхэмжлэгч А., А. нарын хүсэл зоригийн эсрэг хийгдсэн ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн хэлцэл гэж үзэж байна. Харин нэхэмжлэгч А. нь тухайн хэлцэлд оролцоогүй нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56..-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан заншлын хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл байна. Энэ нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэж тайлбарладаг.

Хариуцагч талууд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалздаг бөгөөд татгалзлын үндэслэлээ хариуцагч Б. болон түүний өмгөөлөгч Д. нар “...миний аавтай байгуулсан нэхэмжлэгч нарын худалдах, худалдан авах гэрээ нь эрх зүйн чадамжтай этгээд, өөрийн үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгон, хуульд зааснаар нотариатчаар гэрчлүүлж өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн болох нь нотлох баримтаар нотлогдож байна. Худалдан авагч нь нас барсан тул төлбөр төлөгдсөн эсэхийг өнөөдөр үнэхээр мэдэх боломжгүй. Нотариатын үйлдлийг хүчингүй болгосон баримт, шийдвэр хэрэгт байхгүй. Энэ бол хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл. Хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг талаар баримтаа бүрэн гаргаж өгч чадахгүй байна. гэрчилгээнд нэр нь алдаатай гарлаа гээд хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******.3-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж,

хариуцагч ******* аймгийн хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “... гэрчилгээг иргэн А.ын өмчлөлд шилжүүлэн бүртгэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын тухай хуулийн ******* дүгээр зүйл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5-д заасан холбогдох нотлох баримтыг үндэслэн бүртгэж олгосон. Худалдан авах гэрээн дээр гарын үсэг зурагдсан эсэхийг бид шалгадаг эрх бүхий байгууллага биш. Манай байгууллага хуульд нийцүүлж бүртгэлээ хийсэн. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй...” гэж тус тус тайлбарлан маргадаг.

Мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л., түүний өмгөөлөгч нар “...Би газартай холбоотой асуудалд маш нарийн хандаж яг л хуулийн дагуу өөрийн өмчлөлд шилжүүлж ямар нэгэн хүний эрх ашгийг хөндөхгүйгээр шилжүүлж авдаг. ийн хувьд тухайн газрыг худалдаж аваад өөрийн нэр гэрчилгээ гаргуулж авсан. Энэ үед зөвхөн ын гэдэг хүний нэр дээр эзэмшилтэй байсан. Тиймээс төлбөрийг төлөөд өөрийн өмчлөлд шилжүүлсэн. Энэ үед ямар нэг хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэл байхгүй...” гэж тайлбар гаргадаг.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч А. нь *******005 онд ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг Жуковын музейн зүүн талд байршилтай, 0900535 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 00 м.кв талбайтай газрыг Э.Баянбат, Э. / хэлтэс нь Э. гэх хүнийг Э.Санжаа гэж бүртгэж/ нарын хамт анх өмчилж авч, хариуцагч ******* аймгийн хэлтсээс тэдний газрыг эрхийн улсын Г-060009 дугаарт бүртгэн, газар өмчлөх эрхийн улсын 0000*******656 дугаартай гэрчилгээг,

- Нэхэмжлэгч А. нь *******005 онд ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг Жуковын музейн зүүн талд байршилтай, 090090 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 00 м.кв талбайтай газрыг Б.Одхүүгийн хамт анх өмчилж авч, хариуцагч ******* аймгийн хэлтсээс тэдний газрыг эрхийн улсын Г-0600083******* дугаарт бүртгэн, газар өмчлөх эрхийн улсын 0000055 дугаартай гэрчилгээг,

- Нэхэмжлэгч А. нь *******005 онд ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг Жуковын музейн зүүн талд байршилтай, 09006 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 00 м.кв талбайтай газрыг анх өмчилж авч, хариуцагч ******* аймгийн хэлтсээс түүний газрыг эрхийн улсын Г-06000383 дугаарт бүртгэн, газар өмчлөх эрхийн улсын 0000*******608 дугаартай гэрчилгээг тус тус олгожээ.  

*******. Нэхэмжлэгч нарын төрсөн ах болох А. нь “Газар худалдах, худалдан авах гэрээ”-г *******009 оны ******* дугаар сарын 0-ний өдөр нэхэмжлэгч А.тэй, *******009 оны ******* дугаар сарын 0-ны өдөр нэхэмжлэгч А. /тэрээр Э.Баянбат, Э. нарыг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан/-тай, *******009 оны ******* дугаар сарын 0-ны өдөр нэхэмжлэгч А. /тэрээр Б.Одхүүг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан/-тай тус тус байгуулсан гэх хэлцлүүдийг нотариатч Ч.тамир гэрчилж, хариуцагч ******* аймгийн хэлтэс нь нотариатчийн гэрчилсэн уг хэлцлүүдийг үндэслэн газар өмчлөх эрхийн улсын 00008*******55, 00008*******53, 00008*******5******* дугаар гэрчилгээнүүдийг А.ын нэр дээр олгожээ. ( дэх хх-н 0-, 5-6, 50, 5******* тал)

3. Дээрх 3 өмчлөгч болсон А. нь *******0 оны 0******* дугаар сарын *******-ны өдөр нас барсан байх ба нотариатч /Д.Энхтуяа/-ийн гэрчилсэн *******0*******0 оны ******* дугаар сарын -ны өдрийн 0089 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ”-гээр А.ын өмчлөлд байсан дээрх газруудыг түүний төрсөн хүү болох хариуцагч Б.д өвлүүлэхээр өвлөх эрхийг гэрчилгээг олгосон байна. Уг өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн хариуцагч ******* аймгийн хэлтэс нь:

- анх нэхэмжлэгч А. нарын 3 хүний өмчлөлөөс А.ын өмчлөлд шилжиж байсан 00 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Засгийн газрын *******09 оны 3*******5 дугаар тогтоолоор батлагдсан “Гудамж зам, талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах журам”-ын дагуу өөрчлөгдсөн “******* аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* гудамж *******0в тоот” гэсэн хаягжилттайгаар, эрхийн улсын Г-060009 дугаарт бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын 00060065 дугаартай гэрчилгээг,  

- анх нэхэмжлэгч А.гийн өмчлөлөөс А.ын өмчлөлд шилжиж байсан 00 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг дээрх журмын дагуу өөрчлөгдсөн “******* аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* гудамжны *******0а тоот” гэсэн хаягжилттайгаар, эрхийн улсын Г-06000383 дугаарт бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын 00060066 дугаартай гэрчилгээг,  

- анх нэхэмжлэгч А. нарын ******* хүний өмчлөлөөс А.ын өмчлөлд шилжиж байсан ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг Жуковын музейн зүүн талд байршилтай /өмнөх хаягжилт хэвээр/, 00 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг эрхийн улсын Г-0600083******* дугаарт бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын 00060068 дугаартай гэрчилгээг тус тус хариуцагч Б.гийн нэр дээр олгожээ. ( дэх хх-н -*******, 6-, 5-53 тал)

. Хариуцагч Б. нь хүлээн авсан өв буюу дээрх 3 газраа тус хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.т *******0******* оны 0 дүгээр сарын *******-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулан худалдаж, тэд тус гэрээгээ нотариатчаар гэрчлүүлжээ. Уг нотариатчийн гэрчилсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг үндэслэн хариуцагч ******* аймгийн хэлтэс нь ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* гудамж *******0а, *******0б, *******0в тоот хаягт тус тус байршилтай 3 газрыг улсын бүртгэлд бүртгэн газар өмчлөх эрхийн улсын 0006008, 0006009, 00060080 дугаартай гэрчилгээнүүдийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.ийн нэр дээр олгожээ. ( дэх хх-н 3-, 8-9, 5-55 тал)

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр *******009 оны ******* дугаар сарын 0, 0, 0-ны өдрүүдийн “Газар худалдах, худалдан авах гэрээ”-нүүдэд тус тус зурагдсан А., А., А. гэх гарын үсгүүд нэхэмжлэгч А., А., А. нарын гарын үсэг мөн эсэхэд шинжилгээ хийх шинжээчээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилсон ба тус хүрээлэнгийн Криминиластикийн шинжилгээний Бичиг, баримтын шинжилгээний лабораторийн мэргэшсэн шинжээч, цагдаагийн ахмад Г.Оюунболдын гаргасан *******0************** оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн *******9******* дугаартай дүгнэлтэд “...******* аймаг дахь бүртгэлтийн хэлтсийн архивт хадгалагдаж буй ...“*******009.*******.0” гэсэн огноотой, “Газар худалдах, худалдан авах гэрээ” гэх баримтын “Худалдагч А.” гэсний ард зурагдсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн А.ийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирно. ...“*******009.*******.0” гэсэн огноотой, “Газар худалдах, худалдан авах гэрээ” гэх баримтын “Худалдагч А.” гэсний ард зурагдсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн А.гийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй. ...“*******009.*******.0” гэсэн огноотой, “Газар худалдах, худалдан авах гэрээ” гэх баримтын “Худалдагч А.” гэсний ард зурагдсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн А.гийн гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирно...” гэжээ. ( дэх хх-н 0- тал)

6. Мөн хариуцагч Б.гийн өмгөөлөгч Д.ын хүсэлтээр *******009 оны ******* дугаар сарын 0-ний өдрийн “Газар худалдах, худалдан авах гэрээ”-нд зурагдсан А. гэх гарын үсэг нэхэмжлэгч А.гийн гарын үсэг мөн эсэхэд дахин шинжилгээ хийх шинжээчээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилсон ба тус хүрээлэнгийн Криминиластикийн шинжилгээний Бичиг, баримтын шинжилгээний лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч С.Сэлэнгийн гаргасан *******0************** оны 05 дугаар сарын 0-ний өдрийн *******9******* дугаартай дүгнэлтэд “...******* аймгийн бүртгэлтийн хэлтсийн архивт хадгалагдах “*******009.*******.0” гэсэн огноотой, “Газар худалдах, худалдан авах гэрээ” гэсэн баримтын “Гэрээ байгуулсан, Худалдагч А.” гэсний ард зурсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн болон архивт хадгалагдах А.гийн гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай ерөнхий, хувийн онцлог шинж тэмдгээр тохирохгүй байна...” гэжээ. ( дэх хх 83-*******0******* тал)

. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.гийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрчээр нотариатч Ч.тамирыг асууж, мэдүүлэг авсан бөгөөд тэрээр “...Худалдагч нар өөрийн биеэр ирж гарын үсгээ зурсан. А. нь гарын үсгээ зурсан...” гэж мэдүүлжээ. (******* дахь хх *******-3, 38-39 тал)

Дээрх бүгдээс үзэхэд нэхэмжлэгч А., А. нар нь өөрсдийн төрсөн ах А. /талийгаач/-той үл хөдлөх эд хөрөнгө буюу газрыг худалдах, худалдан авах талаар хүсэл зоригоо илэрхийлж, хэлцлийн гол нөхцөл /худалдах зүйл, үнэ, хугацаа г.м/-ийн талаар хэлэлцэн тохиролцож, гэрээг бичгээр байгуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба тэдний хооронд Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******., *******., 3 дугаар зүйлийн 3.*******.3, 8******* дугаар зүйлийн 8*******., *******3 дугаар зүйлийн *******3.-д тус тус заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч А., А. нар нь “...нотариатч тамиртай үгсэж бидний буюу нийт 6 хүний гарын үсгийг хуурамчаар өөрөө зурж худалдах, худалдан авах гэрээг гэрчлүүлэн газруудын өмчлөх эрхийг хууль бусаар өөртөө шилжүүлсэн. Иргэний хуулийн 56-р зүйлийн 56..-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү...” гэж нэхэмжлэл гаргасан бол тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч А., А. болон А. нарын хооронд хийгдсэн дээрх хэлцлийг “...нэхэмжлэгч нарын хүсэл зоригийн эсрэг хийгдсэн. Хэлцлийн агуулгыг мэдэхгүй зурсан байх боломжтой. Ах л гарын үсэг зурчих гэдэг байсан яг юун дээр зурж байгаагаа мэддэггүй байсан. Ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн хэлцэл...” гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч тал дээрх үндэслэлээ баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.*******, 38 дугаар зүйлийн 38.-д заасан өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Нөгөөтэйгүүр ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн хэлцэл байна гэж үзэхэд гэрээний зүйлийн шинж байдал, хэлцлийн үнэ, гэрээ байгуулах сэдэлт зэргийн талаар ноцтой төөрөгдсөн байхыг ойлгохоос гадна талуудын хүсэл зоригоос эрс зөрүүтэй нөхцөл байдлын талаар хэлцэл хийх үед мэдээгүй, мэдэх боломжгүй байсныг шаардана.

Гэвч хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч А., А. нарын иргэн А.той *******009 оны ******* дугаар сарын 0, 0-ны өдрүүдэд хийсэн дээрх хэлцлүүдийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.*******-т зааснаар хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, эсрүл хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэх нөхцөл байдлууд болон мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасан ноцтой төөрөгдсөн гэж үзэж болох үндэслэлүүд тус тус тогтоогдохгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэгч А., А. нарын иргэн А.той *******009 оны ******* дугаар сарын 0, 0-ны өдрүүдэд газар худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцлүүдийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56..-д зааснаар “хууль зөрчсөн”, 58 дугаар зүйлийн 58.-д зааснаар “ноцтой төөрөгдсөн” гэх үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч А., А. нар нь төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн гэж үзэж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д зааснаар төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй боловч гэрээ байгуулсан *******009 оны ******* сараас хойш гэрээний нөгөө тал болох А.од түүнийг *******0 оны 0******* сард нас барах хүртэлх хугацаанд мэдэгдээгүй байхаас гадна мэдэгдэж байсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Түүнээс гадна нэхэмжлэгч нарын төлөөлөгч нь улсын бүртгэлд Э. гэж хүнийг Э.Санжаа гэж буруу бүртгэсэн хэлцлийг хүчин төгөлдөрт тооцох боломжгүй гэж маргадаг.

Нэхэмжлэгч А. нь тухайн маргаан бүхий газрыг ******* хүүхдийн хамт *******005 онд анх өмчлөн авч, тэдэнд хариуцагч ******* аймгийн хэлтсээс өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байх бөгөөд энэ үеэс хүү Э.гийн нэр улсын бүртгэлд буруу бичигдсэн байгааг мэдэх боломжтой байсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-д бүртгэлд бүртгэлтэй жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд байгууллагад гаргах эрхтэй талаар хуульчилсан.

Гэвч нэхэмжлэгч А. нь гэрчилгээ олгосноос хойших хугацаанд болон мөн *******009 онд А.той газар худалдах, худалдан авах гэрээ байгуулж гарын үсэг зурах үедээ дээрх хуульд заасны дагуу улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг хариуцагч ******* аймгийн гаргах эрх нь нээлттэй байсан боловч өргөдөл гаргаагүй, хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй атлаа мөн насанд хүрээгүй хүүхдүүдээ төлөөлөн А.той газар худалдах, худалдан авах гэрээг байгуулснаас хойш шүүхэд ******* жилийн дараа уг гэрээ хэлцэлтэй холбоотой буюу хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа байгаагаас үүдэж хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй.

Мөн Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******.*******-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байх ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог. Иргэн, хуулийн этгээдээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдсон, хуулиар тогтоосон хугацааг хөөн хэлэлцэх хугацаа гэнэ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А., А. нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагаа хуульд заасан хугацааны дотор шаардах эрхтэй боловч тэд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд *******0******* оны 06 дугаар сарын 03-ны өдөр гаргасан байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Түүнчлэн Иргэний хуулийн 8, 9 дүгээр зүйлүүдэд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх нөхцөл байдал нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч А., А. нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...ах А. нь нотариатч тамиртай үгсэж бидний нийт 6 хүний гарын үсгийг хуурамчаар зурж худалдах, худалдан авах гэрээг гэрчлүүлэн газруудын өмчлөх эрхийг хууль бусаар өөртөө шилжүүлсэн байгааг *******0*******0 онд /*******09, *******0*******0 он гэж өөр өөр бичсэн/ мэдсэн...” гэж бичсэн байх боловч энэ нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл тэд *******009 онд газар худалдах, худалдан авах гэрээг хуульд зааснаар нотариатаар гэрчлүүлэн иргэн А.той байгуулж гэрээнд гарын үсэг зурсан атлаа “газар шилжүүлсэн байгааг *******0*******0 онд мэдсэн” гэж нэхэмжлэлээ гаргасан байгааг үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд шүүх дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б. болон ******* аймгийн холбогдуулан гаргасан “Газар худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, газар өмчлөх эрхүүдийг нэхэмжлэгч нарын нэр дээр сэргээн бүртгэхийг даалгах тухай” нэхэмжлэгч А., А. нарын нэхэмжлэлийг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Харин нэхэмжлэгч А.г *******009 оны ******* дугаар сарын 0-ний өдөр иргэн А.той Иргэний хуульд заасан шаардлагыг хангасан газар худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсан байна гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэдийгээр гэрч Ч.тамир нь “А. нь гарын үсгээ зурсан” гэж мэдүүлдэг боловч энэ нь шинжээчийн *******0************** оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн *******9******* дугаар болон *******0************** оны 05 дугаар сарын 0-ний өдрийн *******9******* дугаартай “...*******009 оны ******* дугаар сарын 0-ний өдрийн “Газар худалдах, худалдан авах гэрээ”-нд зурагдсан А.гийн гэх гарын үсэг нь нэхэмжлэгч А.гийн гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай ерөнхий, хувийн онцлог шинж тэмдгээр тохирохгүй байна...” гэж дүгнэсэн дүгнэлтүүдээр үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэгч А.г тухайн хэлцлийг хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56..-д “Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” нь хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.*******.3-т зааснаар “бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн тохиолдолд” хэлцэл хийсэн гэж үзэх хэдий ч мөн дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.*******.-д зааснаар “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” байхыг шаардана.

Гэвч нэхэмжлэгч А. нь дээрх хэлцлийг хийх талаар хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурсан гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүх нотариатч Ч.тамирын гэрчилсэн *******009 оны ******* дугаар сарын 0-ний өдрийн газар худалдах, худалдан авах тухай хэлцлийг Иргэний хуульд заасан шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56..-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч А.гийн хувьд өөрийн өмчлөлийн газрыг бусадтай худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй байх тул уг гэрээтэй холбоотой шаардлага гаргахад Иргэний хуулийн 5 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал хамаарахгүй. 

Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн бол талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй талаар мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан. Хуулийн энэ зохицуулалтаас үзэхэд талууд хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн байх, шилжүүлсэн хөрөнгийг буцаах боломжтой байх шаардлага тавигдана. 

Гэвч хариуцагч Б.гийн хувьд дээрх хүчин төгөлдөр бус байх хэлцлээр А.ын өмчлөлд шилжсэн байсан өмчлөлийн газрыг нь ******* аймгийн тойргийн нотариатчийн гэрчилсэн *******0*******0 оны ******* дугаар сарын -ны өдрийн 0089 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ”-ний дагуу өвөөр хүлээн авч, хариуцагч ******* аймгийн хэлтэс нь уг өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн эрхийн улсын бүртгэлийг хийж, хариуцагч Б.д газар өмчлөх эрхийн улсын 00060066 дугаар гэрчилгээг *******0******* оны 0 дүгээр сарын *******-ны өдөр олгосныг буруутгах үндэслэлгүй, өөрөөр хэлбэл хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. 

Мөн хариуцагч Б.гийн хувьд ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* гудамжны *******0а тоот хаягт байршилтай 00 м.кв талбайтай өмчлөгч болсныг буруутгах үндэслэлгүй бөгөөд тэрээр уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсны хувьд Иргэний хуулийн 0 дүгээр зүйлийн 0.-д зааснаар бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.  

Хуульд ийнхүү заасан эрхийнхээ хүрээнд өөрийн өмчлөлийн газраа *******0******* оны 0 дүгээр сарын *******-ны өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.тэй “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 0 000 000 төгрөгөөр худалдсанаар хариуцагч Б.гийн тус газрыг өмчлөх эрх Иргэний хуулийн 0 дугаар зүйлийн 0.-д зааснаар дуусгавар болж, харин гуравдагч этгээд Л.т газар өмчлөх эрх үүссэн байна.

Өөрөөр хэлбэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.ийн хувьд тухайн маргаан бүхий газрыг шударгаар олж авсан, шударга өмчлөгч гэж үзэхээр байх тул тус газрыг өмчлөх эрхийг нэхэмжлэгч А.гийн нэр дээр сэргээн бүртгэхийг хариуцагч ******* аймгийн даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй байна. 

Харин хариуцагч Б. нь Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.-д  зааснаар өвлөгчийн хувьд өвлүүлэгч А.ын гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ.

Гэвч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйл буюу газрыг нэхэмжлэгч А.д буцааж өгөх боломжгүй болсон байх тул тухайн газрыг бусдад худалдсан үнэ болох 0 000 000 төгрөгийг хариуцагч Б.гээс гаргуулж нэхэмжлэгч А.д олгох нь зүйтэй гэж үзлээ. 

Иймд дээрх бүгд үндэслэлүүдээр шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.., 56.5-д зааснаар *******009 оны ******* дугаар сарын 0-ний өдөр А. болон А. нарын хооронд хийгдсэн гэх газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Б.гээс 0 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.д олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас “хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, газар өмчлөх эрхийг өөрийн нэр дээр сэргээн бүртгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг, мөн Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******.*******-т зааснаар хариуцагч Б. болон ******* аймгийн тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэгч А., А. нарын “Газар худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, газар өмчлөх эрхүүдийг нэхэмжлэгч нарын нэр дээр сэргээн бүртгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А., А., А. нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6******* 950 /хэлцлүүдийн нийт үнэ 3 000 000 төгрөгт ногдох/ төгрөгийг ******* аймгийн ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гээс газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж *******0983,3 /6*******950:3/ төгрөг, 0 000 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 950 төгрөг, нийт 95 933,3 төгрөгийг гаргуулж, үүнээс *******0983,3 төгрөгийг нэхэмжлэгч А.д олгож, үлдэх 950 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод оруулж шийдвэрлэлээ.

Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6..*******-т зааснаар шүүх хуралдааны товыг оролцогч нарт мэдэгдсэн. Ийнхүү мэдэгдэхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л. нь “Би шүүх хуралдаанд оролцохгүй, өмгөөлөгчөө оролцуулна” гэсэн хариу өгч шүүх хуралдаанд ирээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5..*******-т зааснаар ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх байдаг тул уг эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.

            Иймд шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн гаргасан “...Өмнө нь шүүх хуралдаанаар энэ асуудал хэлэлцэгдсэн. Тиймээс заавал оролцуулах шаардлагагүй гэж үзэж байна...” гэсэн, хариуцагч Б. болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан “...Шүүх хуралдаанаас чөлөөлөхөд татгалзах зүйлгүй...” гэсэн тайлбарууд болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.ийн “Би шүүх хуралдаанд оролцохгүй, өмгөөлөгчөө оролцуулна” гэсэн хариуг өгч шүүх хуралдаанд ирээгүй зэргийг тус тус үндэслэн, гуравдагч этгээд Л.ийн шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж шүүх хуралдааныг түүний эзгүйд явуулсан болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******.*******, 5.*******.3, 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.., 56.5-д заасныг баримтлан *******009 оны ******* дугаар сарын 0-ний өдөр А. болон А. нарын хооронд хийгдсэн газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Б.гээс 0 000 000 /арван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.д олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, газар өмчлөх эрхийг өөрийн нэр дээр сэргээн бүртгэхийг даалгах тухай” шаардлагыг, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******.*******-т заасныг баримтлан хариуцагч Б. болон ******* аймгийн тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэгч А., А. нарын “Газар худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, газар өмчлөх эрхүүдийг нэхэмжлэгч нарын нэр дээр сэргээн бүртгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60., 56 дугаар зүйлийн 56., 56.*******, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн ..-д тус тус зааснаар нэхэмжлэгч А., А., А. нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6******* 950 төгрөгийг ******* аймгийн ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гээс улсын тэмдэгтийн хураамжид нийт 95 933,3 төгрөгийг гаргуулан үүнээс *******0 983,3 /хорин мянга есөн зуун наян гурван төгрөг гурван мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч А.д олгож, үлдэх 950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг ******* сумын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.*******, 9.-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасан хоногийн хугацаа өнгөрмөгц хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.*******-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.-д зааснаар талууд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА