Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 201/МА2023/00011

 

******* нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны "В" танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 138/ШШ2022/01129 дүгээр шийдвэртэй,

 Нэхэмжлэгч *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдох,

Газар худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, газар өмчлөх эрхүүдийг нэхэмжлэгч нарын нэр дээр сэргээн бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай иргэний хэргийг,

 Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч ******* болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нарын өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******, *******, ******* бид Хэрлэн сумын 2-р баг Жуковын музейн зүүн талд 3 айлын газрыг хуульд заасан шаардлагын дагуу өмчилж авсан. ******* ******* нэгж талбарын дугаартай ******* дугаартай нэг хүний газрыг, ******* ******* нэгж талбарын дугаартай дугаартай хоёр хүний газрыг, ******* нэгж талбарын дугаартай дугаартай гурван хүний газрыг тус тус өмчилж авсан. Дээрх газарт хуулийн дагуу өмчилж авсан учраас боломж бүрдэхээр хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан бөгөөд бусдад зарах, барьцаалах ямар нэгэн зорилго бид гурвын хэнд маань ч байгаагүй. Ах маань өвчний улмаас 2017 онд нас барсан. 2019 онд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс дээр очиход бидний газрыг төрсөн ах А. нь биднээс худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхүүдийг маань өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болохыг мэдсэн. *******гийн газрыг 2009.12.04, *******ийн газрыг 2009.12.10, *******гийн газрыг 2009.12.07-ны өдөр тус тус нотариатч Ч.Тунгалагтамиртай үгсэж бидний буюу нийт 6 хүний гарын үсгийг хуурамчаар өөрөө зурж худалдах, худалдан авах гэрээг гэрчлүүлэн газруудын өмчлөх эрхийг хууль бусаар өөртөө шилжүүлсэн байгааг мэдсэн.

2017 онд ах нас бараад өвлөх эрхийн дагуу ахын хүү ******* дээрх газруудыг өв нээлгэж өөрийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Өвлүүлэгчийн хууль бусаар үйлдсэн гэрээний үндсэн дээр хариуцагч *******д шилжсэн газар өмчлөх эрх нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олдсон тул мөн л хүчин төгөлдөр бус байна. Өв хүлээн авагчийн хувьд ******* нь өвлүүлэгчийн үүргийг мөн хүлээх ёстой тул хариуцагчаар тодорхойлсон.

Улсын бүртгэлийн хэлтсийн хувьд Үндсэн хуулиар олгогдсон бусдын өмчлөх эрхийг хэрэгжүүлэхдээ өмчлөх эрхийг шилжүүлж авагч болон эрх шилжүүлэгчийг байлцуулаагүй, хэлцлийн үнэн бодит байдалд зохих ёсны хяналт тавиагүйгээс иргэд бид хохирч байгаа тул хариуцагчаар тодорхойлсон.

... Улсын бүртгэлийн хэлтсээс Туяа гэдэг хүний хүүхэд Сайхнаа гэдэг хүний нэрийг улсын бүртгэлийн гэрчилгээнд бичихдээ Санжаа гэж буруу бүртгэсэн нь Улсын бүртгэл үнэн зөв байх хуулийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй байна.

...Шинжээчийн дүгнэлтээр ******* гарын үсэг зураагүй болох нь тогтоогддог. Тунгалаг, Туяа нар нь тухайн үед ийм хэлцэл хийгдэж байгааг мэдэх боломжгүй байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан заншлын хэлбэрийг зөрчиж хийсэн байна. Хүсэл зоригийн илэрхийллийг хангаж чадаагүй, төлбөр төлөгдөөгүй гэх мэт үндсэн дөрвөн үндэслэл байна. ... Энэ хүмүүс өөрсдийн хүсэл зоригийн эсрэг ноцтой төөрөгдсөн гэж үзэж байгаа юм. Хэлцлийн агуулгыг мэдэхгүй зурсан байх боломжтой. Ах л гарын үсэг зурчих гэдэг байсан яг юун дээр зурж байгаагаа мэддэггүй байсан. Ахдаа л итгэдэг байсан гэдгээ илэрхийлдэг. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасны дагуу шүүх сонирхогч этгээдийн хүсэлтийн дагуу ноцтой төөрөгдөлийн улмаас хийгдсэн хэлцэлд тооцож, хэргийг шийдвэрлэж болохоор заасан. ...Өмчлөх эрхийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж ойлгож болно.

... Нотариатын хууль бус үйлдлээр баталгаажсан *******гийн газрыг 2009.12.04-ний өдөр, *******ийн газрыг 2009.12.10-ны өдөр, *******гийн газрыг 2009.12.07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээнүүд нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд, мөн ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болохыг тус тус тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж газар өмчлөх эрхүүдийг нэхэмжлэгч нарын нэр дээр сэргээн бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* болон түүний өмгөөлөгч Д.Урансувд нар хариу тайлбартаа: ... Дээрх маргаан болж буй газрыг аав маань өөрийн нэр дээр шилжүүлэн авахдаа нэхэмжлэгч нартай 2009 оны 12-р сард хүн тус бүртэй, тэдгээрийн хамтран өмчлөгч нараас зөвшөөрөл авч худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийн өмчлөлдөө шилжүүлсэн. Дээрх гэрээнүүд бүгд худалдагч нарын гарын үсэг зөвшөөрөлтэй, нотариатын баталгаатай, улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр гэрээ бөгөөд улсын бүртгэлийн газраас өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байдаг. Нэг ёсондоо эдгээр хүмүүсийн өмчлөх эрх дуусгавар болсон байна. Иймд миний аавтай байгуулсан нэхэмжлэгч нарын худалдах, худалдан авах гэрээ нь эрх зүйн чадамжтай этгээд, өөрийн үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгон, хуульд зааснаар нотариатчаар гэрчлүүлж өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн болох нь нотлох баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрөхгүй.

.. Нэхэмжлэгч тал хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг талаар баримтаа бүрэн гаргаж өгч чадахгүй байна. Хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах саналыг гаргаж байгаа юм байна. Зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэж хэлж байгаа ч энэ талаар нотолсон нотлох баримт байхгүй. Худалдан авсан юм бол төлбөрийг төлж үүргээ биелүүлсэн юм уу гэж асуугаад байх юм. Харамсалтай нь худалдан авагч тал нас барсан. Хүү нь буюу Ханхүү одоо энэ асуудлын талаар нарийн сайн мэдэхгүй байгаа. Тиймээс төлбөр төлөгдсөн эсэхийг өнөөдөр үнэхээр мэдэх боломжгүй. Энэ бол өөрөө нэхэмжлэгч талын үүрэг юм. Нотариатаар орж гэрээ байгуулсан болох нь гэрээ нотариатын баталгаагаар тодорхой нотлогдож байна. Нотариатын үйлдлийг хүчингүй болгосон баримт, шийдвэр ч хэрэгт байхгүй. Энэ бол хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл юм. Галхүү, Туяа, Тунгалаг нар өөрийн биеэр ирж гэрээг хийсэн болох нь бүрэн нотлогддог. Өөрсдөө ч энэ талаараа тайлбарлаж хэлдэг. Нотариатын үйлдэл дээр бусдын нэрийг буруу бичсэн талаар маргаан гаргадаг. Үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээн дээр Санжаа, Баянбат, Туяа гэх хүмүүсийн нэр бичигдсэн байсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр Сайханаа гэх хүний нэрийг Санжаа гэж бичсэн нь алдаатай байж болох юм. Гэвч энэ нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. ... Туяагийн хувьд манай хүүхдийн нэрийг буруу бичсэн байна гэж хэлж байгаагүй, гомдол гаргаж байгаагүй болох нь харагдаж байна. ...

Шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлсэн байлаа ч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоход учир дутагдалтай. Энэ хэрэгт хоёр ч удаа шинжээчийн дүгнэлт хийгдсэн. 2972 тоот шинжээчийн дүгнэлт гарсны дараа 1292 тоот шинжээчийн дүгнэлт гарсан. *******гийн хувьд өөрийн бичгийн хэвийн туршилтын загварыг шүүхэд гаргаж өгөөгүй. Бусад оролцогч нарын хувьд бичгийн хэвийн туршилтын загварыг гаргаж өгсөн байгаа. ..Галхүү тухайн үеийн гарын үсгээ субектив санаа зорилгоор өөрчилж зурах боломжтой гэж үзэж байна. Санаа зорилгынхоо хувьд өөрчлөн зурах бүрэн боломжтой байгаа нь харагддаг. Тиймээс заавал хөдлөшгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй юм.

...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил, 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байхаар заасан. Гэтэл 11 жил 6 сарын дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг харуулж байна. ... Хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоох буюу түдгэлзүүлэх асуудлын талаар хуульд заасан байдаг. Гэхдээ энэ талаар маргаан өрнөсөн зүйл байдаггүй. 2020 онд Галхүү нь өөрөө иргэн Саранчимэгт маргаан бүхий газрын хажууд талд байгаа газрыг худалдаж байсан. Энэ үеэс эхлэн тухайн газартай холбоотой маргаан үүссэн байдаг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагч Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганзориг нар хариу тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Дорнод аймаг Хэрлэн сумын 2-р баг Жуковын музейн зүүн талд байрлах 700 мкв талбай бүхий иргэн *******гийн 000026087 тоот газрын гэрчилгээг, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Дорнод аймаг Хэрлэн сумын 2-р баг Жуковын музейн зүүн талд байрлах 700 мкв талбай бүхий иргэн *******, Б.Одхүү нарын 000050441 тоот газрын гэрчилгээг, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлиэй, Дорнод аймаг Хэрлэн сумын 2-р баг Жуковын музейн зүүн талд байрлах 700 мкв талбай бүхий иргэн *******, , нарын 000026156 тоот газрын гэрчилгээг 2010 оны 06 сарын 04-ний өдөр иргэн А.ын өмчлөлд шилжүүлэн бүртгэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5-д заасан холбогдох нотлох баримтыг үндэслэн бүртгэж олгосон. ... Худалдан авч байгаа болон өгч байгаа талууд заавал хамт байх шаардлагагүй байдаг. Худалдан авч байгаа тал мэдүүлэг гаргаад бүртгэлээ үүсгэдэг. Худалдан авах гэрээн дээр гарын үсэг зурагдсан эсэхийг бид шалгадаг эрх бүхий байгууллага биш. 2009 оны бүртгэлийн хувьд хуульд заагдсаны дагуу бүртгэл хийгдсэн гэж үзэж байна. Худалдах худалдан авах гэрээний үнийн дүнд заасан тодорхойлолтыг заавал авдаг. Тодорхойлолтын дагуу үнийг төлсөн гэж үзэж гэрээг шилжүүлдэг байгаа. Манай байгууллага хуульд нийцүүлж бүртгэлээ хийсэн гэж үзэж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие иргэн А.Ханхүү, ******* нартай тэдний хүсэл зоригийн дагуу газар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Надад тухайн өмчлөлийн газраа худалдахад *******гийн өмчлөлд шилжсэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй, эрхийн зөрчил байгаагүй. Түүнчлэн бодит байдал дээр газраа очиж кадастрын зураглалаар үзэхэд огт айл амьдарч байгаагүй байсан. ... Тухайн үед нэхэмжлэгч нар нь өөрийн төрсөн ахтайгаа худалдах, худалдан авах гэрээ хийгээд өмчлөлд авсан газраа шилжүүлсэн болохоор энэ тухай 12 жил ямар нэгэн маргаан гараагүй, бусдад шилжүүлсэн болохоор газар дээрээ амьдрахгүй байсан байх гэж үзэж байна. Ямар ч байсан миний хувьд ямар нэгэн хүний эрхийг зөрчиж, хууль бусаар тухайн маргаан бүхий газруудыг худалдаж аваагүй, шударга өмчлөгч юм. Иймд миний хувьд худалдагч талын хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг өмчлөл эзэмшилдээ олж авсан нь хэн нэгэн хүний ашиг сонирхлыг хөндөөгүй юм. Би газартай холбоотой асуудалд маш нарийн хандаж яг л хуулийн дагуу өөрийн өмчлөлд шилжүүлж ямар нэгэн хүний эрх ашгийг хөндөхгүйгээр шилжүүлж авдаг гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг баримтлан 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ******* болон А. нарын хооронд хийгдсэн газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч *******гээс 10 000 000 /арван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, газар өмчлөх эрхийг өөрийн нэр дээр сэргээн бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай шаардлагыг, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасныг баримтлан хариуцагч ******* болон Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэгч *******, ******* нарын Газар худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, газар өмчлөх эрхүүдийг нэхэмжлэгч нарын нэр дээр сэргээн бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******, *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид нийт 195 933,3 төгрөгийг гаргуулан үүнээс 20 983,3 /хорин мянга есөн зуун наян гурван төгрөг гурван мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 174 950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод оруулж,... шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт *******, ******* нар нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4, 43 дугаар зүйлийн 43.2.3, 182 дугаар зүйлийн 182.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж, мөн *******, ******* нарыг гэрээний гол нөхцлийн талаар тохирсон ба гэрээний шинж, байдал, хэлцлийн үнэ, гэрээ байгуулах сэдэлт зэргийн талаар ноцтой төөрөгдсөн байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь бодит нөхцөл байдалтай илэрхий зөрүүтэй байна.

1.Тухайлбал *******гийн хувьд хийгдсэн гэрээний хувьд газар өмчлөх гэрчилгээн дээрх өмчлөгч нарын нэр илэрхий зөрүүтэй, тухайн үед эрх зүйн зарим чадамжтай этгээдүүдийг гэрээ хийхэд оролцуулаагүй талаар гэрчийн мэдүүлэг авагдсан, худалдах худалдан авах гэрээ хийгдэж түүнийг бүрэн хэрэгжсэн гэж үзэх үндэслэл болох төлбөр төлөгдөөгүй зэрэг үйл баримтыг анхан шатны шүүх бодитой үнэлээгүй. Гэрээг хийхэд *******, ******* нарыг оролцсон талаар хариуцагч өөрийн татгалзлаа нотолж чадаагүй. Ганцхан хариуцагч нартай нэгдмэл сонирхолтой гэрчийн мэдүүлгийг үнэлсэн атлаа нэхэмжлэгчийн хүсэлтээр оролцсон гэрчийн мэдүүлэгт тал бүрээс нь бодитой дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Улсын бүртгэлийн газраас газар өмчлөх гэрчилгээнд өмчлөгч нарын мэдээлэл илтэд буруу байхад гэрээг нотариат байгуулсан нь өмчлөгч нарыг гэрээ хийх үйл ажиллагаанд оролцуулаагүй, бичиг баримтад нотариатын үйлдэл хийх зааврыг мөрдөөгүй, Улсын бүртгэлийн байгууллага илэрхий алдаатай бүртгэл хийсэн болохыг хүлээн зөвшөөрсөн. Гэрээнд өмчлөгч нарын насанд хүрээгүй хүүхдүүдийг байлцуулсан талаар гэрч мэдүүлсэн байдаг. Хэрвээ гэрээ хийхэд эдгээр насанд хүрээгүй өмчлөгч нар нь оролцсон бол Санжаа/Сайхнаа гэх нэрийн зөрүүтэй бичиг баримтыг нотариат бүртгэхгүй байсан нь нотлогдож байна.

Тиймээс л дээрх гэрээнүүд нь хууль зөрчиж байгуулагдсан нь нотлогдоно. Эндээс дүгнэхэд *******гийн хувьд гэрээ хийхэд биечлэн оролцоогүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Нөгөөтэйгүүр ******* нь бичиг үсгийн чадвар муутай учраас өөрийн том ахын хийсэн, хэлсэн аливаа шийдвэрийг үг дуугүй аялдан дагадаг шинжтэй хүн юм. Тиймээс гэрээний гол үнэ, гол нөхцөл, шинж байдлын талаар бодитой дүгнэлт өгөх чадвар султай, ахын хэлснийг шууд гүйцэтгэдэг тул гэрээг байгуулахаас өмнө гарын үсэг зурсан байх бүрэн магадлалтай.

2.Хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдал тогтоогдсон гэж анхан шатны шүүх үзэхдээ эдийн бус эрхтэй холбоотой харилцаанд хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх хуулийг хэрэглээгүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Өмчлөх эрхтэй холбоотой эрхэнд хөөн хэлэлцэх хугацааг тооцох ёсгүй.

3.*******гийн хувьд тухайн хэлцлийг хийгээгүй, гэрээнд гарын үсэг зураагүй гэж анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн. Гэрч Ч.Тунгалагтамир *******г гэрээг хийхэд эгч нарын хамт байлцсан гэж илэрхий худал мэдүүлсэн нь тогтоогдож байна. Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн бол талууд хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй талаар 56.5-д заасан боловч *******д газрыг буцаан өгөх боломжгүй гэж үзэж дээрх газрыг *******гийн өмчлөлд сэргээн бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлагыг хангахгүй орхисон нь Үндсэн хуульд заасан хүн өмчтэй байх эрхийг илтэд зөрчсөн үйлдлүүдийг зөвтгөсөн Үндсэн хууль, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна гэж үзэж байна.

Анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдийг хийсэн *******, ******* нарын хэлцлийг хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Мөн газрыг буцаан өгөх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Буцаан өгөх боломжгүй гэдэгт тухайн газарт бүтээн байгуулалт хийгдсэн, хууль ёсны өмчлөгч тухайн газрыг ашиглах боломжгүй болсон байхыг ойлгох бөгөөд харин маргаан бүхий *******гийн өмчлөлийн газарт ямар нэгэн бүтээн байгуулалт хийгдээгүй байгаад анхан шатны шүүхээс бодитой дүгнэлт өгөөгүй орхисон байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж өгөхийг хүсье.

*******гийн газрын хувьд буцаан өгөх боломжтой бөгөөд зөвхөн бүртгэлийн үйл ажиллагаа хийгдсэнээр асуудлыг шийдвэрлэх ба *******гийн хувьд хууль бус хэлцлийн үр дүнгээр олж авсан хууль бус эрхийн хүрээнд *******тэй анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцлийг байгуулсны хохирлыг арилгах үүрэгтэй байгаа талаар давж заалдах шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүхэлд нь хянаж хууль ёсны өмчлөгчийн эрхийг хангаж Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

Анхан шатны шүүхээс газрыг *******д буцаан өгөх боломжгүй болсон тул тухайн газрыг бусдад худалдсан үнэ болох 10 000 000 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулж *******д олгохоор шийдвэрлэсэн нь өмчлөгчийн хууль ёсны эрхийг дордуулж байна. ******* нь *******тэй тухайн газрыг худалдсан үнийг *******гийн хууль ёсны үл хөдлөх эд хөрөнгийн үнэ гэж шүүх ямар нэгэн үнэлгээний аргачлалд үндэслэхгүйгээр хэт өрөөсгөлөөр үнэлгээг хийсэн нь талуудын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, өмчлөгчийн үнэ цэнийг дордуулсан, зах зээлийн бодит үнэлгээнээс даруй дор хаяж 4 дахин бага үнээр үнэлж дур зоргын байдлаар шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмуудтай зөрчилдөж байна. Зохигчдын зүгээс газрын зах зээлийн үнэлгээний талаар шүүх хуралдаан дээр мэтгэлцээгүй, үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад нэхэмжлэлийн хүрээнээс хальж, илэрхий бага үнэлгээгээр *******гийн улсаас нэг удаа үнэ төлбөргүй өгсөн өмчийг үнэгүйдүүлж байгааг зөвшөөрөхгүй байна.

Иймд *******гийн хийсэн хэлцэл хууль зөрчсөн болохыг тогтоож, *******д газрын үнэ 10 000 000 төгрөг хариуцагчаас гаргуулах шийдвэрийг өөрчилж *******гийн газар өмчлөх эрхийг Улсын бүртгэлд сэргээн бүртгэхийг даалгаж, *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. ...Миний бие Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг баримтлан 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ******* болон А. нарын хооронд хийгдсэн газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч *******гээс 10 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож гэсэн хэсгийг эс зөвшөөрч байна.

Шүүхээс *******г худалдах худалдан авах гэрээг хийхдээ хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэн, гарын үсэг зурсан байх шаардлагад нийцээгүй буюу шинжээчийн дүгнэлтээр *******гийн гарын үсгийн чөлөөт, харьцангүй чөлөөт, туршилтын загваруудтай ерөнхий, хувийн онцлог шинж тэмдгээр тохирохгүй байна гэж дүгнэсэн дүгнэлтүүдээр үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэгч *******г тухайн хэлцлийг хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлт нь хэргийг шийдвэрлэхэд нөлөөлсөн бөгөөд бодит байдлыг тогтооход эргэлзээтэй байхад шүүхээс хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна.

1. Шинжээчийн дүгнэлтийг хариуцагч *******, түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй дахин гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хүлээн аваагүй татгалзсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл нь *******гийн гарын үсгийн адилтгалын шинжилгээг хийхдээ бусад шинжлүүлэгч нартай адилхан харьцангуй чөлөөт болон туршилтын загваруудтай жиших боломж байхгүй байтал шинжээч дээрх дүгнэлт гаргасан нь үндэслэл муутай. *******, ******* нар шинжээчийн дүгнэлтийг хийлгэхдээ харьцангуй чөлөөт, туршилтын загварт бичгийн хэвийн загварыг Шинжилгээний тухай хуульд зааснаар 3-аас дээш хуудсанд бичгийн хэвээ өгөөд байхад яг ижил шинжлүүлэх *******д давуу байдал олгон бичгийн хэвийн чөлөөт туршилтын загваруудыг үнэлэх боломж байхгүй байтал дээрх аргыг хийсэн мэт дүгнэсэн нь учир дутагдалтай байна гэж маргаж байсан. ******* нь гарын үсгийн туршилтын загварыг өгөхдөө илэрхий субьектив санаа зорилгоор өөрчлөн бичсэн гэдэг нь энгийн нүдээр харагдах байтал шүүх дотоод итгэл үнэмшилгүй хэт шинжээчийн дүгнэлтэд итгэж шийдвэр гаргасан нь Иргэний хуулийг буруу хэрэглэх үндэслэл болсон учраас гомдолтой байна. Хууль шүүхийн өмнө хүн нэг бүр адил тэгш эрхтэй байтал тухайн дүгнэлтэд нөлөөлхүйц нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй.

2. Хөөн хэлэлцэх хугацааг шүүхээс *******гийн хувьд өөрийн өмчлөлийн газрыг бусадтай худалдах худалдан авах гэрээг байгуулаагүй байх тул уг гэрээтэй холбоотой шаардлага гаргахад Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал хамаарахгүй гэжээ. Яагаад ингэж дүгнэсэн талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ тодорхой заагаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангаж чадаагүй. Аливаа юм цаг хугацаатай, тийм ч учраас хуульд гэрээ, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тодорхой зааж өгсөн. Гэвч 11 жил гаруй огт ашиглаагүй нэг ч удаа газрын төлбөрийн татвар төлөөгүй байгаа ******* нь газрын гэрчилгээ өөр хүний нэр дээр шилжсэн гэж мэдсэн нь өөрөө үнэн зөв гэхэд эргэлзээтэй байна. Яагаад ахыгаа, бэргэн эгчийгээ нас барсан хойно энэ талаар маргаан үүсгэв. Яагаад яг дэргэд нь байх газрыг худалдав, яагаад өв залгамжлагчаас их хэмжээний мөнгө нэхэв гээд бодоод байхад зөвхөн *******тэй холбоотой л А. гэх хүний өмч хөрөнгө, компани, хувьцаа гээд бүхий л зүйлд үүсчихлээ шүү дээ. Бүх л гаргасан маргаан хэрэгсэхгүй болох буюу өөрөө нэхэмжлэлээ татан авч байсан. Миний зүгээс шударга л байгаасай гэж хүсэж байна.

3. Тухайн иргэдийн хооронд хийсэн газар худалдах худалдан авах тухай гэрээг нотариатын газарт бичгээр үйлдэн, баталгаажуулан улсын бүртгэлд бүртгэсэн байдаг. Энэхүү гэрээг нотариатын үйлдэл хийн баталгаажуулсан нотариатч Ч.Тунгалагтамир гэрчээр мэдүүлэхдээ *******г өөрийн биеэр ирж гарын үсэг зурсан гэдэг. Тэгвэл гэрчийн мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж байна вэ. Нотариатын үйлдэл хүчингүй болсон тухай ямар ч хуулийн байгууллагын шийдвэр байхгүй, нөгөө талаар нотариатын үйлдэл хийсэн тухай нотлох баримтууд хэргийн материалд хавсаргаагүй. Мэдээж энэ талаар нэхэмжлэгч тал хүсэлт гаргаагүй. Нотлох ажиллагаа хийлгэх нь тэдний талд ашиггүй гэж хандсан байх. Иймэрхүү маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт бичиг дутуу байхад иргэд өөрсдийн боломжоор гаргуулж чадахгүй үед шүүхээс шаардан гаргуулж болох байтал шүүх ач холбогдол тавиагүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

4. Шүүхээс газрын үнэд 10 000 000 төгрөг гаргуулах шийдвэрээ тухайн газрыг бусдад худалдсан үнэ болох хэмжээгээр тооцсон. Тэгвэл гэрээ хүчин төгөлдөр бусад тооцож буй бол гэрээ байгуулсан үеийн үнийг гэрээндээ тусгасан байхад тухайн үеийн ханш, гэрээний үнийн дүнгээр тооцох байтал 10 гаруй жилийн дараах үнээр тооцон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

5. Яг нэг цаг хугацаанд, яг нэг ижил асуудлаар, яг нэг нотариатчид очиж гэрээ хэлцэл хийн баталгаажуулсан байхад нэг хүнийг нь оролцуулахгүйгээр гэрээг баталгаажуулсан гэж шүүх дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. ...Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... А.Галхүү хэлцэл хийгээгүй учир хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүх зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч болон хариуцагч талаас 2 удаа шинжээч томилуулсан бөгөөд дүгнэлтээр *******гийн гарын үсгийн чөлөөт загвар нийцэхгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ байдлаар хэлцэл хийгээгүй болох нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. ... Шүүх нэгэнт хэлцэл хийгээгүй гэж дүгнэсэн атлаа *******гийн өмчийг шүүх Саранчимэг, Галхүү нарын хооронд хийсэн хэлцлийн үнээр үнэлж байгаа нь агуулгын хувьд логикийн алдаатай дүгнэлт хийсэн байна. ... Иймээс бид нарын зүгээс газрыг үнэлэхгүй газраа авна гэсэн байр суурьтай байна. ... *******ийн гарын үсгийн загвар нийцэж байна гэсэн тул энэ талаар гомдол гаргаагүй. *******гийн хувьд хамтран өмчилж байсан тухайн үед насанд хүрээгүй буюу 15 настай байсан Сайхнаа гэх залууг Санжаа гэж иргэний бүртгэл дээр бүртгэсэн байсныг нотариатч нотариатын үйлдэл хийх зааврын дагуу тодруулалгүй бүртгэл хийсэн, мөн Улсын бүртгэл мөн уг алдааг залруулалгүй бүртгэсэн нь тус тус хууль ёсны буюу үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна. ... Иймээс Туяагийн газар өмчлөх хууль ёсны эрхийг сэргээх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймээс давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Хариуцагч *******гийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Ханхүүгийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж гомдол гаргасан.

1.Шүүх шинжилгээний байгууллагаас гаргасан шинжээчийн 2972, 1292 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ******* гарын үсэг зураагүй байна гэж дүгнэсэн. Шинжэлгээнд гарын үсгийн болон бичгийн хэвийн загварыг хүн тус бүр 3 түүнээс дээш хуудсан дээр бичгийн хэлбэрийн загварыг туршилтын журмаар өгнө гэсэн. Гэтэл энэ 2 шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа ******* нь нэг ч удаа бичгийн хэвийн туршилтын загварыг өгөөгүй. Туршилтын загварыг өгөөгүй учир *******гийн зөвхөн гарын үсгийн загвартай харьцуулсан дүгнэлт хийсэн нь Шинжилгээний тухай хууль тогтоомж зөрчсөн байна гэж үзсэн. ... Шинжилгээний тухай хууль зөрчиж гаргасан шинжээчийн дүгнэлтийг шүүх баримталж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

2. 2009 оны 12 сарын 04, 07, 10-ны өдрүүдийн худалдах худалдан авах гэрээг баталгаажуулж нотариатын үйлдэл хийсэн нотариатч Ч.Тунгалагтамирыг гэрчээр асуулгасан. Ч.Тунгалагтамир энэ гэрээг байгуулахдаа хүн тус бүр ирж гэрээ байгуулсан гэдэг мэдүүлгийг өгсөн. Гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зөрүүтэй байхад шүүх түүнийг арилгах ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Нэхэмжлэгч тал мөн нотариатын үйлдлийг хууль бус гэж үзэж байгаа боловч нотариатын үйлдэлтэй холбогдуулан шүүхийн шийдвэр гараагүй. Нотариатын үйлдэл одоо хүртэл хүчинтэй байгаа.

3. Шүүхийн шийдвэрт *******гээс 10 000 000 төгрөгийг гаргуулж *******д олгохоор заасан. Энэ гэрээний зүйл болсон газрын үнэ нь өөрөө хэлцэл хийх үед нэг сая төгрөг байсан. Шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн бол хэлцэл хийсэн анхны үнийг баримтлах ёстой байсан. ... Гэрээн дээр үнийг тодорхой тусгасан. Энэ нөхцөл байдлуудыг шүүх анхаараагүй нь хэргийг алдаатай шийдвэр гаргахад нөлөөлсөн. Нэхэмжлэл нь анхнаасаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан... Иймээс миний хувьд Ханхүүгийн гаргаж байгаа гомдол үндэслэлтэй гэж үзэж дэмжиж байна гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгч нарын төлөөлөгч *******, хариуцагч ******* нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь хариуцагч ******* болон Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдуулан өөрсдийн өмчлөлийн газруудыг А.од худалдсан худалдах, худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, газар өмчлөх эрхүүдийг нэхэмжлэгч нарын нэр дээр сэргээн бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар тус бүр эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... Бид Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт Жуковын музейн зүүн талд 3 айлын газрыг хуульд заасны дагуу өмчилж авсан. ... Гэтэл бидний төрсөн ах А. нь 2009 онд нотариатч Ч.Тунгалагтамиртай үгсэж бидний гарын үсгийг хуурамчаар өөрөө зурж худалдах, худалдан авах гэрээг гэрчлүүлэн бидний өмчлөлийн газруудын өмчлөх эрхийг хууль бусаар өөртөө шилжүүлсэн. Нотариатч нь үнэн зөв бүртгэлийг нэхэж авахгүйгээр нотариатын үйлчилгээг хийсэн, нотариатын үйлдэл хуульд нийцээгүй. ... Хариуцагч ******* нь аав А.ыг нас барсны дараа өв хүлээн авч, ахын өөрийн нэр дээр шилжүүлэн авсан бидний газрыг *******т худалдсан тул хариуцагчаар тодорхойлсон. Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэс нь бүртгэл хийхдээ үнэн зөв байх хуулийн заалтыг огт хэрэгжүүлээгүй. ... Нэхэмжлэгч *******, ******* нарын хүсэл зоригийн эсрэг хийгдсэн ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн хэлцэл гэж үзэж байна. Харин нэхэмжлэгч ******* нь тухайн хэлцэлд оролцоогүй, тэрээр хэлцэлд гарын үсэг зураагүй нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан заншлын хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл байна. Энэ нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. ... гэж,

4.Хариуцагч ******* болон түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ: ... миний аавтай байгуулсан нэхэмжлэгч нарын худалдах, худалдан авах гэрээ нь эрх зүйн чадамжтай этгээд, өөрийн үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгон, хуульд зааснаар нотариатчаар гэрчлүүлж өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн болох нь нотлох баримтаар нотлогдож байна. Худалдан авагч нь нас барсан тул төлбөр төлөгдсөн эсэхийг өнөөдөр үнэхээр мэдэх боломжгүй. Нотариатын үйлдлийг хүчингүй болгосон баримт, шийдвэр хэрэгт байхгүй. Энэ бол хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл. Хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг талаарх баримтаа бүрэн гаргаж өгч чадахгүй байна. Улсын бүртгэлийн гэрчилгээнд Сайханаагийн нэр алдаатай гарлаа гээд хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан. ..., мөн шинжээчийн дүгнэлт хуульд заасны дагуу хийгдээгүй байхад шинжээчийн дүгнэлтийг баримтласан нь хэргийн бодит байдалд нийцээгүй. ... гэж,

5. Хариуцагч Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар татгалзлын үндэслэлээ: ... газрын гэрчилгээг иргэн А.ын өмчлөлд шилжүүлэн бүртгэхдээ холбогдох хууль, журамд заасны дагуу, холбогдох нотлох баримтыг үндэслэн бүртгэж олгосон. ... Худалдан авах гэрээн дээр гарын үсэг зурагдсан эсэхийг бид шалгадаг эрх бүхий байгууллага биш. Манай байгууллага хуульд нийцүүлж бүртгэлээ хийсэн. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй. ... гэж тус тус тайлбарлан маргадаг.

6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, түүний өмгөөлөгч нар: ... Саранчимэгийн хувьд тухайн газрыг худалдаж аваад өөрийн нэр гэрчилгээ гаргуулж авсан. Энэ үед зөвхөн ын Ханхүү гэдэг хүний нэр дээр эзэмшилтэй байсан. Тиймээс төлбөрийг төлөөд өөрийн өмчлөлд шилжүүлсэн. Энэ үед ямар нэг хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэл байхгүй байсан. ... гэж тайлбар гаргажээ.

7. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгч нар нь 2005 онд хуульд заасны дагуу Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Жуковын музейн зүүн талд байрлах 3 айлын газруудыг тус бүрдээ өмчилж авсан үйл баримт,

нэхэмжлэгч нарын төрсөн ах болох А. нь газар худалдах, худалдан авах гэрээг 2009 оны 12 сарын 04-ний өдөр *******тэй, 2009 оны 12 сарын 07-ны өдөр *******тай, 2009 оны 12 сарын 10-ны өдөр *******тай тус тус байгуулж, уг гэрээнүүдийг нотариатчаар /Ч.Тунгалагтамир/ гэрчлүүлсэн, хариуцагч Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь нотариатын үйлдлийн дагуу дээрх гэрээнүүдийг бүртгэн, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000082455, 000082453, 000082452 дугаар гэрчилгээнүүдийг А.ын нэр дээр олгосноор А. нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Жуковын музейн зүүн талд байрлах 3 айлын газруудыг 2009 онд хуульд заасны дагуу өмчилж авсан үйл баримт, /1хх 40-41, 45-46, 50, 52/

хариуцагч *******гийн аав А. нь 2017 оны 02 сарын 13-ны өдөр нас барсан байх ба нотариатч /Д.Энхтуяа/-ийн гэрчилсэн 2020 оны 12 сарын 17-ны өдрийн 0089 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээгээр А.ын өмчлөлд байсан дээрх газруудыг түүний төрсөн хүү болох хариуцагч *******д өвлүүлэхээр өвлөх эрхийг гэрчилгээг олгосон үйл баримт,/1хх 41-42, 46-47, 51-53/

хариуцагч ******* нь өвөөр хүлээн авсан дээрх 3 газраа тус хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож буй *******т 2021 оны 01 сарын 13-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан тус тус худалдсан үйл баримтууд тус тус тогтоогдсон байна. /1хх 43-44, 48-49, 54-55/

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, тэдний 2009 оны 12 сарын 07, 2009 оны 12 сарын 10-ны өдөр А.той тус тус байгуулсан газар худалдах худалдан авах тухай гэрээнүүд нь талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн гэрээний гол нөхцлийн талаар тохиролцож байгуулсан хүчин төгөлдөр гэрээ болох, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлүүд тус тус тогтоодоогүй, Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр насанд хүрээгүй өмчлөгч Сайханааг Санжаа гэж буруу бичсэн нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй, мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан тэдний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

9. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг дангаар нь шийдвэрийн үндэслэл болгож, 2009 оны 12сарын 04-ний өдөр нэхэмжлэгч ******* А. нарын байгуулсан газар худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч *******гээс газрын үнэд 10 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлыг /10,0 сая төгрөг/ шийдвэрлэсэн нь буруу байна.

10. Нэхэмжлэгч талын хүсэлтээр хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминиластикийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 01 сарын 07-ны өдрийн 2972 дугаартай дүгнэлтэд: ...2009.12.04 гэсэн огноотой, Газар худалдах, худалдан авах гэрээ гэх баримтын Худалдагч ******* гэсний ард зурагдсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн *******гийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй, худалдагч *******, ******* нарын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирно. ... гэжээ. /1хх 107-144 дэх тал/

11. Мөн хариуцагч *******гийн өмгөөлөгч Д.Урансувдын хүсэлтээр хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминиластикийн шинжилгээний газрын ахлах шинжээчийн 2022 оны 05 сарын 04-ний өдрийн 1292 дугаар дүгнэлтэд: ... Дорнод аймгийн Улсын бүртгэлтийн хэлтсийн архивт хадгалагдах 2009.12.04 гэсэн огноотой, Газар худалдах худалдан авах гэрээ гэсэн баримтын Гэрээ байгуулсан худалдагч ******* гэсний ард зурсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн болон архивт хадгалагдах *******гийн гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай ерөнхий, хувийн онцлог шинж тэмдгээр тохирохгүй байна. ... гэжээ. /1хх 183-202 дахь тал/

12. Зохигчдын хүсэлтээр хийгдсэн дээрх 2 удаагийн шинжээчийн дүгнэлт /2972, 1292/ гаргуулахад нэхэмжлэгч *******гийн гарын үсгийн туршилтын загвар-ыг хүргүүлснээс бус бичгийн хэвийн туршилтын загвар-ыг хүргүүлээгүй байна./1хх 108, 184 дэх тал/

13. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******гийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан нотариатч Ч.Тунгалагтамир: ... Худалдагч нар өөрсдийн биеэр ирж гарын үсгээ зурсан. ******* нь гарын үсгээ зурсан. ... ******* нь тухайн үед ах А.ынхоо бүх ажилд нь туслаад байнга хамт явдаг байсан. Компанитай холбоотой нотариатаар гэрчлүүлэх үйлдлээ манайхаар байнга хийлгэдэг байсан. Энэ маргаан нь А.ыг нас барах хүртэл огт байгаагүй. ... гэж мэдүүлжээ. /2хх 38-39 дэх тал/

14. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд гэрч Ч.Тунгалагтамирын мэдүүлгийг үгүйсгэсэн баримт хэрэгт байхгүй, уг мэдүүлэг шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн, мөн 2009 онд нэхэмжлэгч нарын А.той байгуулсан газар худалдах худалдан авах тухай гэрээнүүдийг гэрчилсэн нотариатч Ч.Тунгалагтамирын нотариатын үйлдэл хүчинтэй байгаа зэргээр шинжээчийн дүгнэлтүүд дангаараа нотолгооны хэрэгсэл болж чадахгүй юм.

15. Мөн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр насанд хүрээгүй өмчлөгч Сайханааг Санжаа гэж буруу бичсэн нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй. гэж давж заалдах гомдолд дурдсаныг хүлээн авах боломжгүй гэж үзнэ. Учир нь 2002 оны 02 сарын 22-ны өдөр олгосон Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр 3 өмчлөгчийн нэрийг Алтангэрийн Туяа, , гэж бичигдсэн байх ба Сайханаа гэсэн нэрийг гэж буруу бичигдсэн бол тухайн үед, тухайн байгууллагад хүсэлт гаргаснаар алдааг залруулах боломжтой байсан байна. Түүнээс гадна өмчлөгчийн нэрийг Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр буруу бичигдсэн гэдэг үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл болохгүй.

16. Дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.1-т заасан үндэслэлүүд тус тус тогтоогдоогүй, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2-т зааснаар нэхэмжлэгч нарын шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэгч нарыг өөрсдийн газраа ах А.од худалдсан газруудын өмчлөлийн талаар шаардах эрхгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

17.Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын ...*******гийн газар өмчлөх эрхийг сэргээж өгөхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах, нэхэмжлэгч Б.Туяагийн нэхэмжлэлийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч *******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэсэн гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ******* болон Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдох нэхэмжлэгч *******, *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

18. Нэхэмжлэгч нарын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******гээс төлсөн 174 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 138/ШШ2022/01129 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.1, 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2-т тус тус зааснаар хариуцагч *******, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдох Газар худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, газар өмчлөх эрхүүдийг нэхэмжлэгч нарын нэр дээр сэргээн бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэгч *******, *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нарын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******гээс төлсөн 174 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

Г.УРТНАСАН