Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2022/04101

 

 

 

 

 

 

                              2022        10          07

                   101/ШШ2022/04101  

           

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Д. Г /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:   Г. Т /рд:,

Хариуцагч:   Ж. Э /рд:/,

Хариуцагч: Г.Т /рд:/ нарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд, бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Сүхбаатар дүүрэг, ,, хороо,  дугаар хороолол-1, Олимпын гудамж,  байрны  тоот, зоорийн давхарын  тоот хаягт тус тус байршилтай  м.кв талбайтай өрөө орон сууц, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж, С.И, Э.Ж, хариуцагч Г.Тийн төлөөлөгч Х.Д, хариуцагч Ж.Эгийн өмгөөлөгч Х.Б, хариуцагч Г.Тий төлөөлөгч Л.Г, хариуцагч Г.Тий өмгөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.          Д.Г болон Г.Т нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах

2.          Г.Т болон Ж.Э нарын хооронд 2016 оны 1,, сарын 11- ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах

3.          Ж.Э болон Г.Т нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах

4.          Хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас нэхэмжлэгчийн Сүхбаатар дүүрэг, -р хороо, -р хороолол 1 Олимпын гудамж  байр  тоот  м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай болон зоорийн давхар  тоот хаягт байршилтай гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнүүдийн өмчлөх эрхийг сэргээлгэх тухай

Миний бие Д.Г нь анх 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Д.Бтай Зээлийн гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлсэн ба Д.Б нь зээлийн гэрээний хүүг урьдчилан хасаж 72,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүрэгт Сүхбаатар дүүрэг, хороо, ,, хороолол 1 Олимпын гудамж ,, тоот  м.кв талбайтай 4 өрөө орон сууц болон зоорийн давхрын тоот хаягт байршилтай гаражийг нийт 400,000,000 төгрөгөөр үнэлэн барьцаалж байсан.

Зээлийн гэрээний хугацаа дуусаж 5 сар өнгөрсний дараа Д.Б нь зээлийн үлдэгдэл дээр төлөгдөөгүй гэх хүүг нэмэн нийт 112,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул энэхүү үлдэгдэл дээр дахин зээлийн гэрээ байгуулахыг шаардсан. Шаардлагын дагуу бидний хооронд 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэг сарын хугацаатай Зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээ дээр зээлийн хэмжээ 112,000,000 төгрөг гэж бичигдсэн боловч бодит байдал дээр тус өдөр Д.Бгаас нэг ч төгрөг орж ирээгүй. Мөн энэхүү зээлийн гэрээний үүрэгт Сүхбаатар дүүрэг, хороо, 13- р хороолол 1 Олимпын гудамж ,, тоот ,,, м.кв талбайтай 4 өрөө орон сууц болон зоорийн давхрын 1-2 тоот хаягт байршилтай гаражийг нийт 450,000,000 төгрөгөөр үнэлэн барьцаалж байсан.

Ийнхүү зээлийн гэрээний хугацаа дуусаж 2 сар өнгөрсний дараа Д.Б нь өөрийн нөхөр Г.Ж-ийн төрсөн дүү Г.Тийг дагуулж ирсэн (тухайн үед танихгүй хүн гэж танилцуулж байсан бөгөөд төрсөн дүү болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн). Д.Б нь Г.Тээс миний бие Д.Гийг орон сууцаа барьцаалан зээл авч Д.Бгийн зээлийг төлөхийг шаардсан.

Ингэхдээ Г.Т нь “зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хийхгүйгээр худалдах худалдан авах гэрээ байгуулан орон сууцаа барьцаалсан тохиолдолд мөнгө зээлнэ. Зээлээ эргүүлэн төлсөн тохиолдолд орон сууцыг буцаан шилжүүлнэ. Худалдах худалдан авах гэрээгээр нэр рүү шилжүүлэхгүй тохиолдолд мөнгө зээлүүлэхгүй’'’ гэж тайлбарлаж байсан ба Д.Б нь “Мөнгө зээлүүлэх хүн олж ирж байхад хэлснээр нь хий” гэж сүрдүүлж байсан.

Миний бие Д.Гийн хувьд Д.Бтай өмнө нь байгуулж байсантай адил Г.Ттэй орон сууц барьцаалан зээлийн гэрээ байгуулах хүсэл сонирхолтой байсан бөгөөд Д.Гт орон сууцаа худалдан борлуулах хүсэл зориг огт байгаагүй бөгөөд хариуцагч Г.Т ч тухайн үед мөнгө төлсөн тохиолдолд орон сууцыг буцаан шилжүүлэхээр тохирч байсан. Талуудын бодит тохиролцоо, хүсэл зоригийн илэрхийлэл бол зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд орон сууц болон гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалах хүсэлтэй байсан. Гэтэл талуудын тохиролцоонд үл нийцсэн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” байгуулагдсаны улмаас миний бие Д.Г нь 450,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгөө Д.Бгаас авсан 72,000,000 төгрөгт л алдаж хохироод байгаа юм. Түүнчлэн, миний бие Д.Г нь Г.Тээс огт мөнгө аваагүй бөгөөд тухайн гэрээ байгуулагдах өдөр Г.Т нь нотариатаас гараад мөнгөө машинаас аваад өгнө гэсэн боловч нотариатаас гараад Г.Т болон Д.Б нар нь “бид хоорондоо мөнгөө өгөөд авчихна” гэж хэлээд явсан юм. Харин Г.Т нь 4,400,000 төгрөгийг л “Т-с зээлийн үлдэгдэл” гэх утгатай миний данс руу шилжүүлсэн байдаг. Иймд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Д.Г болон Г.Т нарын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл буюу зээлийн гэрээ болон барьцааны гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах хүсэлтэй байна.

Мөн дээрх өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл болох Д.Г болон Г.Т нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг хариуцагч Г.Т нь Ж.Эд 2016 оны 1,, сарын 11-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” байгуулж 15,000,000 төгрөгөөр цааш худалдсан байсан.

Ж.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэгтээ "Байрны гэрчилгээ бол Тий өөрийн нэр дээр байсан гэхдээ түүнтэй хамт Болд гэх хүн байсан бөгөөд Болд нь уг байрны өмнөх эзэн нь гэж байсан ба тухайн байрыг Тд 150 сая төгрөгийн барьцаанд тавьчхаад авч чадахаа болиод зарж байгаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь нөхөр бид хоёр хаширлаад Болд болон Т нартай хоёулантай нь худалдах худалдан авах гэрээ хийгээд миний нэр дээр шилжүүлж авсан” гэж мэдүүлсэн байдаг бөгөөд Д.Г миний нөхөр Д.Бнь Ж.Эгийн нөхөр С.Бтай гэрээ байгуулсан ба энэхүү гэрээ нь хэдий худалдах худалдан авах гэрээ гэж нэрлэсэн боловч гэрээний нөхцөл нь 204,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлсэн ба хэрэв 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө 204,000,000 төгрөгийн төлбөрөө бүтэн төлбөл гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсон байдаг. Дээрх гэрчийн мэдүүлэг болон Г.Тий нэр дээр орон сууц шилжсэн хэдий ч Д.Г миний нөхөр Д.Бнь давхар гэрээ байгуулж байгаа нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө бодит байдал дээр Г.Тд шилжээгүй, худалдаагүй, барьцаалсан болох нь харагдаж байгаа билээ.

Түүнчлэн, Г.Т нь миний орон сууцыг огт ашиглаагүй, орж амьдраагүй бөгөөд миний бие гэр бүлийн хамт орон сууцандаа амьдарч байсан нь худалдах хүсэл зориг огт байхгүй байсан нь тодорхой харагдахаар байна.

Мөн хариуцагч Ж.Э нь тус орон сууцтай холбоотой иргэний маргаан шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх шатанд хянагдаж байгааг мэдсээр байж зориуд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ү бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүрэг, хороо, ,, хороолол 1 Олимпын гудамж ,, тоот ,,, м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай болон зоорийн давхар 1-2 тоот хаягт байршилтай гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг салган Ү бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн, хороо, ,, хороолол 1, Олимпын гудамж ,, тоот хаягт байршилтай ,,м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон Ү улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн хороо, ,, хороолол 1, Олимпын гудамж 12в байр зоорийн давхар тоот хаягт байршилтай  м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болгон тус тус гэрчилгээ гаргуулан авсан.

Түүнчлэн тус өдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч Ж.Э нь Г.Т гэх хүнтэй “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ” байгуулж маргаан бүхий орон сууц болох Ү бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн, хороо, ,, хороолол 1, Олимпын гудамж ,, тоот хаягт байршилтай ,,м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй бэлэглэсэн байна.

Иймд өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл болох Д.Г болон Г.Т нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр байгуулагдсан Г.Т болон Ж.Э нарын хоорондын 2016 оны 1,, сарын 11-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”, Ж.Э болон Г.Т нарын хоорондын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ” нь тус тус хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан хэлцлүүд гэж үзэхээр байх тул дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах хүсэлтэй байна.

Өнөөдрийн байдлаар Г.Т, Ж.Э нар нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч биш бөгөөд аль хэдийн Г.Тд орон сууцыг бэлэглэсэн байх тул эцсийн өмчлөгч Г.Т болон Ж.Э нарын хоорондын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулснаар бодитоор нэхэмжлэгч Д.Гийн өмчлөх эрх сэргэх боломжтой байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 56.1.2-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”, 56.1.10-д “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэж заасны дагуу Д.Г болон Г.Т нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэн, Г.Т болон Ж.Э нарын хооронд 2016 оны 1,, сарын 11-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”, Ж.Э болон Г.Т нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, нэхэмжлэгчийн Сүхбаатар дүүрэг, хороо, ,, хороолол 1 Олимпын гудамж ,, тоот ,,, м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай болон зоорийн давхар 1-2 тоот хаягт байршилтай 22.98 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнүүдийн өмчлөх эрхийг сэргээж өгнө үү.

Нэхэмжлэгч би Бтай 80 саяын зээлийн гэрээ байгуулж орон сууц болон гаражаа барьцаалсан. Эхний сар хүүгүй гэдэг боловч 72 саяыг шилжүүлсэн. Учрыг асуухад эхний сарын хүүгээ авсан гэсэн. Би Бд 2 сарын хүүд 16 саяыг төлсөн. Үүнээс хойш ажлын доголдол гарч мөнгөө төлж чадахгүй байсан тул Б мөнгөө нэхээд 2016.5.28-нд гэрээг шинэчилж хийсэн. Ингэхдээ хүүгээ тооцоод 112 саяар гэрээ хийсэн. Энэ үед мөнгө аваагүй. Энэ гэрээний хугацаа дуусахад надаас бага хүүтэй мөнгө зээлдэг хүн байна гээд дуудсан. Очиход Б Т нар байсан. Би бага хүүтэй мөнгө зээлэх хүн оллоо гэсэн. Нотариат дээр ороход нотариат нь зээл байж худалдах худалдан авах гэрээг гэрчлэхгүй гэсэн тул өөр нотариат дээр очиж худалдах худалдан авах гэрээ хийсэн. Т нь худалдах худалдан авах гэрээ хийхгүй бол мөнгө зээлэхгүй гэсэн. Б нь Тээс 112 саяыг аваад би Тд 4 хувийн хүүтэй төлөхөөр тохиролцсон. Т нь байрыг очиж үзээгүй. Бид өөрсдөө байрандаа амьдарч байсан. Зуучлалын гэрээ байгуулах үед нь Т манай байрыг ирж үзээд 1 түлхүүрийг авсан. 2016 оны 11 сард Т Б нар дахиад мөнгөтэй хүн оллоо гээд дуудсан. Манай нөхөр очиж уулзахад Эгийн нөхөр Бямбасайхантай уулзаад энэ хүнээс мөнгө авч Т уруу зээлүүлсэн мөнгийг шилжүүлнэ гэсэн. Ттэй гэрээ байгуулах үед мөнгийг надад өгөөгүй харин Б тэр 2 хоорондоо өгч авалцана гэсэн. Харин үдээс хойш нь миний данс уруу зээлийн үлдэгдэл гэж 4.4 сая гэж шилжүүлсэн. Манай нөхөртэй Бямбасайханы хийсэн гэрээ нь 6 хувийн хүүтэй 6 сараар байсан. Хугацаа болоод Бямбасайхан мөнгөө нэхэж эхэлсэн. Бид Тий мөнгийг өгөхөөр байраа зарахын тулд байрандаа засвар хийсэн. Энэ хооронд Т нь Э уруу шилжүүлсэн байсан. Байраа зарж чадахгүй үнэ дээрээ тохиролцохгүй байсан. Бямбасайхан нь дараа гэрт ирээд ахыг хөөж гаргаад цоожилсон байсан юм. Бид цагдаад гомдол гаргасан. Гэтэл Бямбасайхан нь наад байр чинь миний нэр дээр гэсэн. Манай бүх зүйл тэнд байгаа бөгөөд тэр цагаас хойш юу ч авч чадахгүй байгаа юм. Шүүх дээр маргаан хянагдаж байхад хэргээр Э нь Т уруу шилжүүлсэн байсан. Ингэхдээ гэрчилгээг салгаад байрыг Тд гаражийг өөрийн нэр дээр авсан байсан. Бтай бол зээлийн гэрээ байсан бөгөөд дараагийн Ттэй байгуулсан гэрээ нь зээлийг халхавчилж хийсэн гэрээ юм. Энэ хүмүүс хоорондоо хамааралтай хүмүүс байсан юм билээ. Г миний нөхрийн үйл ажиллагаанд доголдол гарсан тул анх удаа зээл авч дарамтад орсон. Хуулийн мэдлэггүйгээс болж ийм байдалд хүрсэн байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.И нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаад өгсөн хохирогчийн мэдүүлэгт 140 сая төгрөг авсан талаарх мэдүүлэг гаргаж байгаагүй юм. Харин мөнгө аваагүй гэсэн тайлбар өгсөн байдаг юм. 4.4 саяыг зээлийн үлдэгдэл гэж шилжүүлсэн байдаг. Үүнийг татвар төлөх мөнгө гэдэг. Гэтэл татвар нь 1.2 сая гэсэн байдаг. Энэ баримтыг Т шүүхэд гаргаж өгсөн байдаг. Үүнийг Т өөрөө татварыг төлсөн байдаг. Нэхэмжлэгчийг эрх зүйн чадамжтай хүсэл зоригоо илэрхийлсэн гэдэг. Гэтэл Иргэний хуулийн 56-д эрх зүйн чадамжгүй байхыг заагаагүй. Иргэний хуульд хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлах талаар зохицуулагдсан байдаг. Тий тайлбар, мөнгө болон татварын баримтаар зээл байсан нь тогтоогддог. Э нь энэ маргаан байгааг мэдсээр байж шилжүүлсэн тул гуравдагчаар татагдсан, цаашлаад 69-н хүсэлт гаргахад хариуцагч биш гээд хангаагүй. Энэ байдлыг мэдсэн даруйдаа 6 хоногийн дараа Т уруу байрыг шилжүүлсэн байдаг юм. Иймд Т Э нарын талын тайлбар үндэслэлгүй. Барьцаалах хүсэл зоригтой байсан болох нь анх л 450 000 000 төгрөгөөр үнэлж байснаар тогтоогдох ба ийм хямд зарах уу. Татварын 1,2 саяыг Т өөрөө төлсөн байдаг гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн хуульд эд хөрөнгө шударгаар олж авах зохицуулалттай. Т нь худалдах худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгө худалдаж аваагүй, тийм хүсэл зориг байгаагүй нь харагдаж байна. Бямбасайхан нь 6 сарын дотор мөнгөө төлөхгүй бол байр үлдэнэ, Тий барьцаанд байгаа гэдэг. Хэргийн 3 дугаар хавтас 87 дугаар талд байгаа тайлбараар хариуцагч Т ч гэсэн өөрөө хэлсэн нь бас тогтоогдож байна. Тухайн байрыг худалдаж аваагүй харин барьцаанд авсан л хүсэл зориг байна. Энэ нь талх авч байгаа зүйл биш. Одоогоор уг байр нь 700-аад сая төгрөгийн үнэ бүхий хөрөнгө байна. Иймд нэхэмжлэгч нь авсан зээлээ төлөх ёстой бөгөөд өнөөдөр зээл чөлөөлөх ажиллагаа яг энэ шиг явагдаж байна. Хариуцагч Эгийн өмгөөлөгч хүртэл хэлэхдээ Алтаншагайгаас зээл аваад байрыг шилжүүлээд зээлээ төлөөд буцаагаад авсан байдаг. Хариуцагч Эгийн хувьд бол Эгийн нэр дээр боловч Бямбасайхан л бүх шийдвэрийг гаргаж байна. Тэрээр нэр шилжсэн боловч өмчлөх эрх нь Тд байгаа гэдэгт эргэлзээд Болдтой давхар гэрээ хийсэн байдаг. Хамаатан садан гэдэг асуудал яригдаад эхлэнгүүт Т уруу шилжүүлчихсэн. Энэ хүмүүс нэгдмэл ашиг сонирхолтой байсан байж болох юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тий данснаас харахад барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулаад байна. Орон сууц зарсны татварыг Т төлөөд байгааг анхаарах ёстой. Гээс Бд мөнгө төлсөн баримт байдаггүй гэв.

 

Хариуцагч Г.Т нь шүүхэд, түүний төлөөлөгч Л.Гг, өмгөөлөгч С.Э нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 2 сарын 16 өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Гийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа Д.Гт буцаан худалдахаар тохироогүй бөгөөд гуравдагч этгээдэд илүү үнэ хүргэн борлуулах боломжийг олгосон. 2016 оны 11 сарын 11-ны өдөр гуравдагч этгээдэд тус байрыг талуудын хүсэл эрмэлзлийн дагуу худалдсан болно. 2016 оны 7-р сарын дундуур иргэн Д.Б нь "Могул скай ХХК-ны захирал н.Болд 4 өрөө байраа хямд үнээр зарах гэж байна. Сонирхох уу? эхнэр Д.Гийн нэр дээр байр нь байдаг яаралтай зарах гээд зээлийн барьцаанаас чөлөөлсөн байгаа," гэсэн саналын дагуу байрыг үзэж, үл хөдлөхийн хөрөнгийн лавлагаа авхуулсан. Тухайн үед Д.Г нь "нөхөр бид 2 банканд муу зээлтэй (нөхөр “Могул скай” ХХК-ний захирал н.Болд) тул зээл авах боломжгүй, бусдаас зээлсэн мөнгө, өр төлбөрөө барагдуулах шаардлагатай байна. Эдийн засгийн энэ хямралтай хүнд үед бэлэн мөнгөтэй хүн байвал 4 өрөө байраа маш сайн хямдруулаад зарах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

Г.Т миний бие нь 2016 оны 7-р сарын 29-ны өдөр Д.Гтэй харилцан тохиролцож Сүхбаатар дүүргийн 1 хороо, 13 дугаар хороолол, Олимпын гудамж ,,,тоот, зоорийн 1-2 тоот хаягт байрлах 4 өрөө байрыг 141,875,000 төгрөгөөр худалдан авсан. Гэрээ хийхдээ зах зээлийн үнээс хямдруулан зарж байгаа, мөн миний бие банкнаас орон сууцны зээл хөөцөлдөх хугацаа зэргийг харгалзан 3 сарын хугацаанд (2016 оны 10-р сарын 29-ны өдөр гэхэд) гуравдагч талд илүү үнэ хүргэж борлуулах гуйлтыг зөвшөөрч, зээлийн гэрээний ард гуравдагч талд борлуулахыг зөвшөөрсөн нэмэлт тэмдэглэл хийсэн. Тус гэрээний ард тэмдэглэсэн нотлох баримтыг эх хувийг Д.Гээс гаргуулах хүсэлтэй байна. Үл хөдлөх хөрөнгийн татварыг тушаах болоход Д.Г болон түүний нөхөр н.Болд нар “татварыг ихээр төлөх сонирхолгүй байна, төлөх мөнгө байхгүй" гэсэн шалтгаанаар гэрээг бага үнээр хийхийг санал болгосон. Ингээд Сүхбаатар дүүргийн үл хөдлөх бүртгэлийн газарт байрлах УБХ банканд данснаас болон өөрийн хэтэвчинд байсан 200 ам.долларыг арилжиж үл хөдлөхийн хөрөнгө борлуулсны татвар төлөхөд нь зориулан 1,200,000 төгрөг түр зээлүүлсэн. ҮХХБГазарт мэдүүлгээ өгч, төлбөр тооцоо эцэслэсний дараа үдээс хойш байрны түлхүүр хүлээлгэн өгөхдөө зарим мебель тавилга байрандаа үлдээсэн байгаа байртайгаа хамт зарах сонирхолтой байна, дараа нь тооцоо хаая, боломжоороо мөнгө олоод өг гэж гуйсан. Гуйлтын дагуу амаар тохиролцон өмнө зээлүүлсэн 1,200,000 төгрөг дээрээ нэмээд 4,400,000 төгрөгийг олж, 16 цагт шилжүүлсэн. 2016 оны 11 сарын 11-ны өдөр буюу гурван сар 13 хоногийн дараа Д.Г, н.Болд нар гуравдагч тал болох Ж.Э түүний нөхөр Бямбаа нарт илүү үнээр борлуулахаас тохирсон тул байрны гэрчилгээ, түлхүүрийг шилжүүлж өгөхийг хүсэн, тэдний шаардлагын дагуу байр СӨХ-ийн төлбөрөө бүрэн төлж дуусгасан. 2016 онд байрны мөнгө огт төлөөгүй байсан бөгөөд 1,315,000 төгрөг төлснөө баталгаажуулан баримтаа Viber-ээр над руу илгээсэн. Байр, СӨХ-ийн төлбөр тооцоо дуусгаж, тавилга хогшлоо нүүлгэсний дараа Ж.Эгийн нөхөрт нь түлхүүрүүдийг хүлээлцүүлсэн. Энэ үйлдлүүдээрээ тус хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзлээ илэрхийлсэн. 2016 оны 11 сарын 14-ний өдөр гуравдагч тал болох Ж.Э нь байрны үнэнд 150 сая төгрөгийг миний Хаан банкны ,,, тоот дансанд тушаасан. Байр борлуулсан үнийн зөрүү болох 8,125,000 төгрөгийг нь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой татвар, нотариатын хураамж, хүүгийн зардлууд болон авлага 5,6 сая төгрөгөө суутган авсан. Г.Т миний бие тус байрыг худалдан авахын тулд Н.Ганхуягаас 130 сая төгрөг зээлж, хүүд 6,141,000 төгрөг төлсөн.

Энэ нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгөө барьцаалаад худалдаад алдчихсан юм уу гэдэг нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нь анх иргэний хуулийн 56.1.1 гэдэг боловч одоо 3 байдлаар нэхэмжлэлийн үндэслэлийг ярьдаг. Хариуцагч нар нь хоорондоо хамааралтай этгээдүүд гэдэг боловч энэ нь хэрэгт ямар хамааралтай нь тодорхойгүй. Анх нэхэмжлэл гаргахдаа зээлээс 4.4 саяас өөр мөнгө өгөөгүй гэдэг. Цагдаад өргөдөл өгөхдөө зээл авсан боловч миний байрыг буцааж өгөх зорилгогүй байна гэж байна. Бтай байгуулсан зээлийн гэрээ нь Ттэй байгуулсан худалдах худалдан гэрээ хамааралтай эсэх нь чухал бөгөөд энэ талаар хэрэгт баримт байхгүй. Анх Бгаас авсан зээлийн гэрээнд орон сууцыг барьцаалсан байсан. 2017 онд Бгийн зээлийг төлөхийн тулд танихгүй хүн ирээд зээл өгөөд худалдах худалдан авах гэрээ хийсэн гэдэг. Энд хүсэл зоригийн асуудал яригдана. Гэрээ нотариатаар батлагдаж улсын бүртгэлд бүртгэгдсэн. Нэхэмжлэгч нь өөрөө улсын бүртгэлд хүсэлт гаргаснаар бүртгэл хийгддэг. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор гэдэг. Гэтэл Ттэй ямар нэг зээлийн харилцаа байгаагүй. Энэ хэлцэл дүр үзүүлсэн эсхүл халхавчилсан гэдэг. Цагдаад мэдүүлэг өгөхдөө Бд зээл төлөхдөө худалдсан байдаг. Мөн 4.4 сая нь худалдах худалдан авах гэрээний татварыг төлөхийг тулд өгсөн мөнгө юм. Учир нь худалдагч нь татвар төлөх учиртай бөгөөд нэхэмжлэгч хүсэлт гаргасан тул зээл гэж шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг хамааралтай гэдгийг сүүлд мэдсэн гэдэг бөгөөд тийм бол танихгүй хүнд байраа шилжүүлэхдээ энэ талаар бодох эрх зүйн чадвартай хүн байна. Гэрээг сайн дурын үндсэн дээр хийсэн байдаг. 2016.7.29-ний өдөр гэрээний дагуу мөнгө аваагүй гэдэг. Нотариат дээр яагаад гарын үсэг зурсан юм бэ. Нотариатын үйлдлийн талаар ямар нэг маргаан байхгүй. Нотариат дээр 141 саяыг авсан талаар баримт хэрэгт байдаг. 141 саяыг авсан талаар акт үйлдсэн байдаг. Цагдаа дээр ч нотариатын үйлдлийн талаар яригдаагүй. Гэрээ нь ойлгомжгүй үйлдэл байгаагүй. Худалдах худалдан авах гэрээний харилцаа бүрэн байдаг. Т уг байранд амьдраагүй нь түүнийг байраа бусдад худалдах эрхийг хязгаарлахгүй. Хэн нэг нь санхүүгийн хүндрэлийн улмаас байраа хямдхан зарчхаад дараа нь зарах сонирхолгүй байсан гэх үндэслэлгүй. Уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл юм. Нэхэмжлэгч нь 145 сая төгрөгийг хүлээгээд авчихсан байдаг юм. Хийгдэх ёсгүй хууль зөрчсөн хэлцэл биш юм. Бтай зээлийн гэрээ дууссан бол Ттэй шинэ л харилцаа юм. Тухайн үед би байраа үнэтэй зарж болно гэсэн санал хэлсэн бөгөөд Т тэг гэсэн байдаг. Нэхэмжлэгч нь 145 саяыг авсан үйл баримт тогтоогдсон юм. Одоо үнэтэй зарах байсан юм гэж болохгүй. Би хэлэхдээ анх цагдаад гомдол гаргасныг хэлсэн. Ингэхдээ 145 саяыг зээлсэн бөгөөд байрыг худалдсан юм гэсэн талаар тайлбарласан юм. Худалдах худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Энэ гэрээнд үр дагаврыг бүрэн ойлгож байна гэсэн бөгөөд энэ хүнд сонголт хийх боломж байсан гэж хэлж байгаа юм. Ттэй холбогдуулж Бгийн зээлийг л ярьдаг. Гэтэл энэ зээлийн харилцаа дуусчихсан. Ттэй өөр харилцаа үүсгэчихсэн. Шүүх хэлцэл хуулийн шаардлага хангаж хийгдсэн үү гэдгийг л харна. Худалдах худалдан авах гэрээний шинжийн агуулаагүй гэж шаардлага тавиагүй боловч мөнгөө аваагүй мэт л ярьж байна.

Болсон үйл баримтыг харахад хэний санаачилгаар явагдаад байгаа нь харагддаг. Нэхэмжлэгч нь хуулийн мэдлэггүй гэж байна. Гэтэл манай үйлчлүүлэгч бас л хууль зүйн мэдлэггүй юм. Нотариатыг гэрчээр асуухад худалдах худалдан авах болон зээл, барьцааны гэрээ гэдэг өөр гэдгийг тайлбарлаж өгсөн байдаг. Гэтэл худалдах худалдан авах гэрээ л хийсэн. Гэрээ хийгээд нэр шилжсэн байдаг тул худалдах худалдан авах гэрээ л хийгдсэн байдаг. Бэлнээр мөнгө өгсөн баримт байдаг. Дэвсгэртийг нь тоолбол яг таардаг. Цаашаа гэрээ хийгдээд явсан асуудал байна. Г гэрээ хийгээд явахаар л Болд гээд нөхөр нь ирээд л юм яриад ирдэг. Үнэлгээний хувьд 2020 оны үнийг яриад байдаг. Тухайн үед энэ байрыг 600 сая гэдэг нь эргэлзээтэй. Тухайн үед хоорондоо тохиролцдог. Улмаар Болд ирээд би арай үнэтэй заръя гэхээр нь зөвшөөрсөн л байдаг. Нэхэмжлэгч нь өмчлөх эрх тогтоолгох гэж сүүлд хэллээ. Гэвч хууль ёсоор бусдын өмчлөлд шилжсэн байна. Хэрэв хууль бус гэж үзэж байгаа бол нотариатын үйлдэл, бүртгэлийн асуудлыг яагаад ярьдаггүй юм бэ. Өмчлөх эрхээ сэргээлгэнэ гэдэг. Гэтэл яаж сэргээлгэх гэж байгаа юм. Мөнгө авсан нь үйл баримтаар нотлогдсон байдаг. Иргэний хуулийн 56.1.1-56.1.3 гэдэг үндэслэлийг хэрхэн тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Ямар хууль зөрчигдсөн талаар асуухад хариулахгүй, баримтгүй байна. Дүр үзүүлсэн хэлцэл гэх тайлбарын хувьд давах шат дүгнэсэн. Г Т нарын хооронд өөр гэрээ байхгүй тул халхавчилсан зүйл байхгүй. Хэрэв байраа буцаагаад авчихвал нөгөө хүмүүсийн мөнгө хаачих вэ. Улсын бүртгэл дээр Г л өөрөө хүсэлт гаргаад байгаа ш дээ гэв.

 

Хариуцагч Ж.Эгийн төлөөлөгч О.Дашжаргал нь шүүхэд, өмгөөлөгч Х.Батбаатар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Гийн Г.Т, Ж.Эд холбогдуулан гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон “Г.Т болон Ж.Э нарын хооронд 2016 оны 1,, сарын 11-ний өдөр байгуулагдсан "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ж.Э нь Г.Ттэй уг орон сууцыг худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр 200 гаруй сая төгрөгөөр худалдан авсан юм. Худалдан авахад Д.Г гэдэг хүний тухай огт сонсоогүй, бичиг баримтаар Г.Т өмчлөгч байсан. Үл хөдлөх рүү хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлээд авсан. Д.Г Г.Т нар хоорондоо асуудалтай бол яагаад хариуцагчаар оролцоод байгааг ойлгохгүй байна. Иймд Д.Гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүйг үүгээр мэдэгдье.

Нэхэмжлэгч Д.Гийн Г.Т, Ж.Эд холбогдуулан гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон “Г.Т болон Ж.Э нарын хооронд 2016 оны 1,, сарын 11-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд дараах нэмэлт тайлбар гаргаж байна.

1.          Ж.Э нь тухайн орон сууцын өмчлөгч болох Ттэй орон сууц худалдах худалдан авах гэрээг 2016 оны 11 сарын 11-ний өдөр байгуулсан бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлсэн уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл юм.

Тухайн үед Ттэй хамт Болд гэх уг орон сууцны өмнөх эзэн нь хамт байсан тул Ж.Э, нөхөр Бямбасайхан нар нь хаширлах үүднээс мөн өдрөө Болдтой уг орон сууцыг худалдах худалдан авах гэрээг хийсэн байдаг. Д.БС.Б нарын хооронд байгуулагдсан орон сууц ХХАГ-ний 5 дугаар зүйлд “2017.05.11-ний өдрөөс өмнө төлбөрөө бүтэн 204 сая-г төлж гэрчилгээг шилжүүлнэ.” Мөн гэрээний 6.2-т “сарын 6 хувь, 6 хугацаатай, хугацаа сунгахгүй” гэх утгатай заалт орсон буюу Болд нь Бямбасайханд хэлэхдээ 6 сарын дотор 204 сая төгрөгөө олоод ирвэл орон сууцаа эргүүлж авахаар тохиролцсон хэрэв 6 сарын хугацаа хэтэрвэл, дээрх нөхцөл хүчингүй болно гэдгийг мэдэж байснаас гадна 6 сарын дараа Д.Бнь ирж байраа авч чадахааргүй болсон гэдгээ Бямбасайханд хэлсэн. Энэ нь 2018.11.23-ны өдөр Ж.Эгийн гэрчээр өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

2.          Ж.Э нь уг байрыг худалдан авснаас хойш нэг ч удаа тухайн байранд амьдарч байгаагүй, бусдад түрээслүүлж байсан. Түүний нөхөр Бямбасайхан нь Доржпалам гэдэг хүнээс 200 сая төгрөгийн тоног төхөөрөмж зээлээр авч, уг байрыг барьцаанд тавьсан байсан бөгөөд зээлээ төлж чадахгүйн улмаас 2020 онд тухайн орон сууцыг зээлийн өрөнд шилжүүлсэн. Доржпалам нь тухайн байрыг зээлдээ тооцон авахдаа өөр хүний нэр дээр шилжүүлж байсан гэх бөгөөд хэний нэр шилжүүлснийг бид санахгүй бөгөөд тухайн шилжүүлэгтэй холбоотой ямар нэгэн гэрээ, баримт бидэнд байхгүй юм. Иймд одоо уг маргаан бүхий орон сууц Ж.Эгийн нэр дээр байдаггүй болно.

3.          Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу иргэн Ганчимэг, Эгийн хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй бөгөөд иргэн Ганчимэгт хохирол учирсан гэж үзэхээр бол Т Эгийн хооронд үүссэн худалдах худалдан авах гэрээ нь Ганчимэгийн ямар ч эрхийг зөрчөөгүй бөгөөд энэ гэрээ нь Ганчимэгт ямар ч хохирол учруулаагүй болно.

Иймд Т Эгийн хооронд үүссэн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулснаар Ганчимэгийн ямар эрх нь зөрчигдөөд байгаа нь тодорхойгүй, үүнийг хүчин төгөлдөр бусад тооцуулснаар Ганчимэгийн ямар эрх нь хэрхэн сэргэж, сэргэснээр ямар эрхтэй болох нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Ж.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 15:30 цагт товлогдсон Д.Гийн нэхэмжлэлтэй, Г.Т, Ж.Э, Г.Т нар холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд дараах тайлбарыг гаргаж байна.

Ж.Э нь 2016 оны 11 сард тухайн байрны гэрчилгээ нь нэр дээр нь улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөгч болох Г.Ттэй үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулсны үндсэн дээр 150 сая төгрөгийг түүнд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөгч болсон юм. Гэтэл уг байрны өмнөх өмчлөгч гэх Д.Г нь 3 жилийн дараагаас “Би Тд байраа худалдана гээгүй, зээлийн барьцаанд тавих хүсэл зорилготой” байсан хэмээн нэхэмжлэл гаргаж, Ж.Эг хариуцагчаар, мөн Т гэж хүнийг хариуцагчаар татаад өмнөх бүхий л хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах замаар өмчлөх эрхийг сэргээхийг шаардаж байраа эргүүлж авна гэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Ж.Э нь Г гэдэг хүнтэй иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан эрх зүйн харилцаанд ороогүй. Т гэдэг хүнээс тухайн байрыг худалдаж авсан. Улмаар Ж.Эгийн нөхөр Бямбасайхан нь Доржпалам гэдэг хүнээс 200 сая төгрөгийн тоног төхөөрөмж зээлээр авч, уг байрыг зээлийн барьцаанд тавьсан байсан бөгөөд зээлээ төлж чадахгүйн улмаас 2020 онд тухайн орон сууцыг зээлийн өрөнд шилжүүлсэн бөгөөд улмаар Доржпаламын хүсэлтээр байрны өмчлөх эрхийг Тийн нэр дээр бэлэглэлийн гэрээ байгуулж шилжүүлсэн юм.

Гэтэл нэхэмжлэгч Г нь байраа хямдхан зарсан тул Ттэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, дараа нь Э Т нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах замаар орон сууц өмчлөх эрхээ сэргээлгэнэ гэж одоо нэхэмжилж байгаа нь Эг хохироох гэсэн залилангийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна. Хэрэв шүүх нэхэмжлэгчийн одоо гаргаж байгаа энэ утгагүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд хүрвээс бид зохих журмын дагуу Г нарын үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандах ёстой болно.

Учир нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжих үндэслэл нь худалдах худалдан авах гэрээ биш харин өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг. Бүртгэл үнэн зөв байх зарчмын дагуу Г.Тээс Ж.Эд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хууль ёсоор шилжсэн. Харин Д.Гийн хувьд үл хөдлөх хөрөнгөө худалдах хүсэл зоригийнхоо дагуу эрх зүйн үр дагаврыг нь ойлгож, Ттэй гэрээ байгуулан, өмчлөх эрхээ түүний нэр дээр шилжүүлсэн байна. Гэтэл одоо байраа худалдах биш зээлийн гэрээ байгуулах зорилготой байсан учир буцаан авна гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэгч Гийн тайлбарлаад байгаа Бтай байгуулсан зээлийн гэрээ, Ттэй байгуулсан гэрээ, мөнгө төгрөгөө солилцсон асуудлын талаар Ж.Эгийн хувьд мэдэхгүй, мэдэх ч үүрэггүй юм.

Ийнхүү нэхэмжлэгч Д.Г нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрхээ бүр мөсөн шилжүүлсэн байтал Д.Г Т нарын хоорондын гэрээний хүчин төгөлдөр байдлын асуудлаас болж Ж.Э, Ттэй байгуулсан 2016 оны 11 сард байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах авах гэрээ хүчин төгөлдөр бус болох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Г Т нарын хоорондын маргаанаас болж, Ж.Э, Доржпалам, Т нарын эрх, ашиг сонирхол хохирох ёсгүй болохыг шүүхээс анхаарч үзнэ үү. Иймд нэхэмжлэгч Гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Ж.Эгийн төлөөлөгч нь байхгүй байгаа тул түүний тайлбарыг нь тайлбарлая. Т Бямбасайхан уруу хандаад, улмаар уулзаад 150 сая төгрөгөөр худалдсан байдаг. Т нь Болд гэдэг хүнтэй хамт ирсэн. Болд нь бид зээл авсан бөгөөд зээлээ төлж чадаагүй байгаа тул зарж байгаа гэсэн юм. Улмаар Болд илүү үнээр зарах боломж олгооч гэхэд Бямбасайхан зөвшөөрөөд 6 сарын дотор зарахаар болсон. Ингээд Э байрны өмчлөгч болоод бодитоор хүлээн авсан. Үүнээс хойш тухайн байрыг түрээсэлдэг байсан. Ингээд өөр хүнээс мөнгө зээлсэн ба зээлдүүлэгч нь шаардсан тул байрыг Алтаншагай уруу шилжүүлсэн. Дараа нь буцааж Алтаншагайгаас өөрийн нэр дээр авсан. Үүнээс хойш эрхэлдэг үйл ажиллагаатай холбоотойгоор экскаватор хэрэгтэй болсон тул 300 гаруй саяар авах болоод барьцаалсан юм. Цар тахлаас болж төлбөр төлөх боломжгүй байсан тул 2021 оны 3 сард бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн юм. Ингэхдээ зөвхөн байрыг барьцаалсан тул гаражийн гэрчилгээг салгаж авсан. Т нь худалдах худалдан авах гэрээгээр авсан бөгөөд зээлийн харилцаа байгаагүй юм. Гэрээг халхавчлах болон хууль бус гэдэг нь шударга эзэмшигчийн хувьд хамааралгүй юм. Анхнаасаа яагаад энэ эд хөрөнгийг худалдаад байгаа юм бэ гэдэг асуудал яригдахгүйгээр үр дагаврыг нь ярих боломжгүй. Худалдах худалдан авах гэрээг 15 саяар хийчхээд цаанаа өөр гэрээ байна гээд байна. Иргэний хуулийн 109, 110-д өмчлөх эрх олж авах зохицуулалтууд байна. Үл хөдлөхөд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэж, дуусгавар болдог. Т Э нарын гэрээнд талууд нь маргадаггүй. Өмнөх гэрээ хүчин төгөлдөр бус эсэх нь дараагийн гэрээг хүчингүй гэх шууд үндэслэл хамаарахгүй талаар магадлалд дүгнэгдсэн гэв.

 

Хариуцагч Г.Т, түүний өмгөөлөгч Х.Доржпалам нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Танай шүүхээс миний үл таних Г гэгч хүний нэхэмжлэлтэй иргэний хэрэгт холбогдуулан намайг түүнийг хохироосон иргэний хариуцагч болгож, шүүх хуралд оролцуулахаар удаа дараа дуудаж миний амгалан тайван байдлыг алдагдуулсаар байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Би Г гэдэг хүнтэй гэрээний эрх зүйн харилцаанд орох байтугай, түүнтэй уулзан учирч нэг ч үг сольж үзээгүй болохоор Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасан шиг “нэхэмжлэгч Гийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, түүнд учирсан хохирлыг хариуцах ёстой” хариуцагч биш тул намайг хариуцагчаар татсан алдаатай шийдвэрээ залруулна уу. Миний бие өвчин эмгэгтээ шаналан буй насан өндөр эх, нялх хүүхэд хоёроо асардаг завгүй ажилтай тул танай байгууллага дээр цаашид болох шүүх хуралд очих боломжгүйг үүгээр учирлая.

Иргэн Эгаас СБД-н хорооны Олимпын ,,,тоотын 4 өрөөг түүнд 2020 оны 6 сард өгсөн Хуандай 500 маркийн экскаваторын өрөнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж 2021 оны 3 сард шилжүүлж авсан. Уг байр Г Тэмүүлэн нарын маргааны бай болсон байр гэдгийг мэдээгүй. Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний хоорондын эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Доржпалам оролцож хийсэн тул үүнийг нотлох баримтуудыг хурлаас өмнө манай итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргаж өгөх болно. Шүүх хуралд намайг төлөөлөгч оролцох болно.

Миний бие 2018 онд өөрийн бүл дүү Г.Тээс 210 сая төгрөг зээлж Dooson DX500LCA маркийн DWGCAFCC 1010104 арлын дугаартай улаан шар өнгийн экскаватор худалдан авч, Өмнөговьд хөрс хуулалтад ажиллуулж байсан. Уг мөнгийг хүүгийн хамт Г.Тд өгөх бололцоогүй болоход арга буюу Ж.Эд 2020 оны 6 сарын 2-ны өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлж өгсөн. Ж.Э гэрээний үүргээ биелүүлэх баталгаа болгон 2020 оны 06 сарын 09-ны өдөр барьцааны гэрээ хийж, өөрийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй СБД-ийн хороо ,, хороолол, Олимпын гудамж элит ,,,тоот хаалганд орших ,,, м.кв /гаражийн хамт/ 4 өрөө байрыг барьцаалуулсан. Ж.Э нь 2020 оны 10 сарын 25-нд экскаваторын үнийг төлж дуусгана гэсэн боловч үүргээ биелүүлэлгүй байсаар барьцаалуулсан дээрх хаягт буй оршин байраа 2021 оны 3 сарын 29-нд шууд Г.Тийн нэр уруу бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн. Энэ өдөр Г.Т байрны үнийн зөрүү 50 сая төгрөг, мөн оны 6 сарын 17-нд 17 сая 900,000 төгрөг шилжүүлж өгч Ж.Эд байрны үнийн төлбөр тооцоо дуусахад буюу 2021 оны 5 сарын 24-ны өдөр иргэн Доржпалам би Тийн өрөнд өгөх ёстой байсан 70-90 УН улсын дугаартай Dooson DX500LCA маркийн экскаваторыг Ж.Эгийн нэр уруу шилжүүлж өгсөн.

Ж.Эгийн барьцаалуулсан ,,, м.кв гэх байрыг Г.Т өөрийн нэр уруу шилжүүлж авахдаа хэмжилт хийлгэж үзэхэд гаражгүйгээр 134.14 м.кв байсан. Гаражийг Э тусад нь гэрчилгээ гаргуулж өөртөө авч хоцорсон.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Доржпалам миний бие Г.Тд төлөх ёстой мөнгөний өрөнд Ж.Этай гэрээ хийж байрыг барьцаалж, түүнд экскаватор өгсөн болохоор тэд байр шилжүүлж өгч авах үед хамт байсан. Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь өөр төлбөр тооцоогүй, элдэв маргаан гарахгүй учир татвар төлөхгүй гэж л тийнхүү шилжүүлцгээсэн.

Хэрэгт Этай миний байгуулсан гэрээ явж байдаг юм. Иймд би төлөөлөгчөөр оролцож байгаа юм. Учир нь би Тээс мөнгө зээлсэн байсан. Улмаар экскаваторын мөнгийг төлж чадаагүй тул Эд зээлээр худалдсан байсан. Ингэхдээ уг байрыг барьцаалсан зээлсэн байсан. Ингээд Бямбасайхан мөнгөө төлөөгүй тул миний мөнгө зээлсэн Т уруу байрыг шууд шилжүүлсэн юм. Би болон Т нь Гтэй ямар нэг харилцаанд орж байгаа юм. Гэнэт л Тийг шүүхээс дуудсан юм. Ингээд шударга эзэмшигч Тийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан. Өмнө нь бас цагдаагаар шалгуулсан байдаг. Анхны өмчлөгч нь Г бас юм билээ. Тэр үед байрны үнэ 100 хэдэн сая байсан. Бгаас зээл аваад төлж чадахгүй болохоороо Тээр төлүүлсэн байдаг. Т нь 3 сарын дотор мөнгийг хүүтэй нь өгвөл байрыг буцааж өгөхөөр тохирсон байдаг. Ингээд мөнгийг нь төлөөгүй тул дараагийн үйл явдал болсон. Т нь бусад хүмүүстэй ямар нэг холбоо байхгүй бөгөөд энэ талаар хэрэгт баримт байхгүй юм. Татвар төлөхгүй гэсэн тул л бэлэглэлийн гэрээ хийсэн. Байрны үнэ өссөн тул 145 саяар зарсан байраа буцаагаад авчихвал 400-500 сая төгрөг болно гэж бодоод байгаа юм. Магадлалд дурдсанаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой тул шударга шийдэгдэнэ гэж үзэж байна. Г нь мөнгө авахгүйгээр өөр хүний нэр уруу шилжүүлнэ гэж байхгүй шүү дээ. Эд экскаватораа өгөөд байрны гэрчилгээг барьцааны гэрээний хамт авч үлдсэн. Ингээд мөнгөө өгөөгүй тул байрыг шилжүүлж өг гэхэд шууд шилжүүлсэн юм. 10 гаруй сар хүлээгээд байрыг шилжүүлж өгсөн юм. Зөрүүг нь өгөөд шилжүүлж авсан юм гэв.

 

Нэхэмжлэгч Д.Г нь шүүхэд: 2015 оны 12 дугаар сарын 24-ны өдөр зээлийн гэрээний хуулбар /1-р хх12/, мөн тус өдрийн барьцааны гэрээний хуулбар /1-х хх15-16/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /1-р хх18/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ,,, дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх19, 22/, 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээний хуулбар /1-р хх20/, мөн тус өдрийн барьцааны гэрээний хуулбар /1-р хх21/, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр цагдаагийн ерөнхий газарт гаргасан гомдол /1-р хх23-24/, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2560 дугаар тогтоолын хуулбар /1-р хх25-26/, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Д.Гийг хохирогчоор асуусан тэмдэглэлийн хуулбар /1-р хх27-30/, Улсын ерөнхий газрын прокурорын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/96 дугаар тогтоолын хуулбар /1-р хх31-33/, Д.Гийн Хаан банк дахь дансны хуулга /1-р хх38/, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хэлцэл (мөнгө хүлээлцсэн баримт) /1-р хх39/, 2015 оны 12 дугаар сарын 24 өдөр Голомт банкны мемориалын баримт /1-р хх40/, 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /1-р хх66-68/, дансны хуулганы төгсгөл хэсэг /1-р хх82/, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах  худалдан авах гэрээний хуулбар /2-р хх40/, маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн Д.Гт олгосон гэрчилгээний хуулбар /2-р хх41/, “П” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 20/29 дүгээр албан тоотын хуулбар /2-р хх42/, хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх147-181/, 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдөр зуучлалын гэрээ /орон сууц худалдаа/-ний хуулбар /3-р хх246-247/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч Г.Т нь шүүхэд: 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний хуулбар /1-р хх37/, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын банкны дансны хуулга, 2016 оны 1,, сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын банкны дансны хуулга мөн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын банкны валютын арилжааны баримт /1-р хх69/, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын банкны гүйлгээний баримтын хуулбар /1-р хх70/, 4 ширхэг гэрэл зураг /1-р хх72/, Г.Тий Хаан банкны дансны хуулга /1-р хх75/, 2016 оны 1,, сарын 15-ны өдөр Бэлчээр ашиглагчдын үндэсний холбоо ТББ-ын Хаан банкны орлогын мэдүүлэг, мөн тус өдрийн Хаан банкны зарлагын мэдүүлэг /1-р хх76/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч Г.Т нь шүүхэд: 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар /3-р хх3/, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр барьцааны гэрээний хуулбар /3-р хх4/, 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн бэлэглэлийн гэрээний хуулбар /3-р хх5/, тээврийн хэрэгслийн лавлагаа /3-р хх6/, Хаан банкны гүйлгээний баримтууд /3-р хх7-11/, “Элит” СӨХ-ны нэхэмжлэх, төлбөрийн тооцоо /3-р хх12-13/, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Зээлийн гэрээний хуулбар /3-р хх195/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр: Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 7/5410 дугаар албан тоотоор маргаж буй эд хөрөнгийг талаарх лавлагаа, холбогдох баримтын хуулбар /1-р хх106-120/, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2021 оны 0,, сарын 28-ны өдрийн 1/480 дугаар албан тоотоор эрүүгийн 180904097 дугаартай хэргээс холбогдох баримтууд /1-р хх196-202/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 11/683 дугаар албан тоотоор төрөл садангийн лавлагаа /1-р хх203-235/,

Хариуцагч Г.Тий хүсэлтээр: Хил хамгаалах ерөнхий газраас Д.Бгийн талаар лавлагаа /1-р хх135/, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх205-206/,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Улсын бүртгэлийн ерөнхийг газраас 2021 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 7/4252 дугаар албан тоотоор маргаж буй эд хөрөнгийн талаарх лавлагаа, холбогдох баримтуудын хуулбар /2-р хх74-99/, “Хаан банк” ХХК-с 2021 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн 50/7777 дугаар албан тоотоор данс эзэмшигчийн талаарх лавлагаа /2-р хх229/, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1/3863 дугаар албан тоотоор 180904097 дугаартай хэргээс холбогдох баримтуудын хуулбар /2-р хх233-246/-г тус тус нотлох баримтаар гаргуулсан.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр Д.Г болон Г.Т нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, Г.Т болон Ж.Э нарын хооронд 2016 оны 1,, сарын 11- ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, Ж.Э болон Г.Т нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Сүхбаатар дүүргийн ,, хороо, 13 дугаар хороолол-1, Олимпын гудамж, ,,,тоотод байрлах ,, м.кв талбайтай 4 өрөө орон сууц болон дээрх хаягт байрлах зоорийн давхрын тоот авто зогсоолын зориулалттай  м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг тус тус нэхэмжлэгч Д.Гт олгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Г нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Г.Тд холбогдуулан тэдгээрийн хооронд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэн Сүхбаатар дүүрэг, хороо, ,, хороолол-1, Олимпын гудамж ,, тоот ,,, м.кв талбайтай 4 өрөө орон сууц болон тус хаягт байрлах зоорийн давхар  тоот авто зогсоолыг өөрийн өмчлөлд буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. /хх1-н 1-2/

Улмаар 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ж.Эг хамтран хариуцагчаар татсан. Ингэхдээ дээрх нэхэмжлэлийн шаардлага дээр Г.Т болон Ж.Э нарын хооронд 2016 оны 1,, сарын 11-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох гэж нэмэгдүүлсэн. /1-н 236-238/

Үүний дараа 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Тийг хамтран хариуцагчаар татсан. Цаашлаад 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг Ж.Э болон Г.Т нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох гэж нэмэгдүүлсэн. /хх2-н 101-102, 230-237/

Эцэст нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг Д.Г болон Г.Т нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, Г.Т болон Ж.Э нарын хооронд 2016 оны 1,, сарын 11- ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, Ж.Э болон Г.Т нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Сүхбаатар дүүрэг, хороо, ,, хороолол-1, Олимпын гудамж ,, тоот хаягт байрлах ,,, м.кв талбайтай, 4 өрөө орон сууц болон тус хаягт байрлах зоорийн давхар  тоот авто зогсоолыг өмчлөх эрхийг сэргээх гэж тодруулсан. /хх3-н 226-229/

 

Хариуцагч Г.Т нь худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, үнийг төлсөн гэж маргасан.

 

Хариуцагч Ж.Э нь маргаж буй орон сууц нь хариуцагч Г.Тий эд хөрөнгө байсан бөгөөд түүнтэй хуульд зааснаар худалдах худалдан авах гэрээ байгуулж, үнийг төлсөн гэж маргасан.

 

Хариуцагч Г.Т нь экскаваторын төлбөрт тооцож авсан бөгөөд зөрүү үнийг төлсөн, Ж.Э бидний дунд маргаангүй, татвар төлөхгүй байхын тулд бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Д.Г нь анх Д.Бгаас 80,000,000 төгрөг зээлсэн бөгөөд зээлийг эргэн төлөх боломжгүй болсны улмаас хариуцагч Г.Тээс зээл авч, улмаар Д.Бгийн зээлийг төлсөн. Ингэхдээ Д.Бд өөрийн өмчлөлийн орон сууц, авто зогсоолыг барьцаалсан байсан бөгөөд харин Г.Т нь зээлийн гэрээний оронд худалдах худалдан авах гэрээ байгуулахыг шаардсан. Цаашлаад хариуцагч Г.Т нь худалдах худалдан авах гэрээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Эд шилжүүлсэн. Үүний дараа хариуцагч Ж.Э нь орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг тус тусад нь гаргуулж, орон сууцыг хариуцагч Г.Тд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Эдгээр хүмүүс нь хамаарал бүхий этгээдүүд юм. Иймд эдгээр худалдах худалдан авах, бэлэглэлийн гэрээнүүд хууль зөрчсөн, дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилготой, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус юм. Нэгэнт хэлцлүүд хүчин төгөлдөр бус тул өөрийн өмчлөлд байсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан авах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

Зохигчдын маргаж буй Сүхбаатар дүүрэг, хороо, ,, хороолол-1, Олимпын гудамж ,, тоот хаягт байрлах ,,, м.кв талбайтай, 4 өрөө орон сууц болон тус хаягт байрлах зоорийн давхар тоот авто зогсоолын өмчлөх эрх нь 2015 оны 1,, сарын 06-ны өдөр худалдах худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Гийн, 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдөр худалдах худалдан авах гэрээний дагуу хариуцагч Г.Тий, 2016 оны 1,, сарын 11-ны өдөр худалдах худалдан авах гэрээний дагуу хариуцагч Ж.Эгийн өмчлөлд тус тус бүртгэгдсэн. Цаашлаад 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр орон сууц, авто зогсоолын эрхийн улсын бүртгэлээс 22.98 м.кв талбайтай авто зогсоолыг салгаж бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 7/4252 дугаар албан тоотоор тогтоогдсон. /2-р хх74/

Улмаар хариуцагч Ж.Э нь 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу орон сууцыг хариуцагч Г.Тийн өмчлөлд шилжүүлж, харин авто зогсоолыг өөрийн өмчлөлд үлдээсэн байна. /2-р хх95-96, 97, 98/

 

Нэхэмжлэгч Д.Г нь 2015 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 80,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийг гэрээг Д.Бтай байгуулсан байна. /1-р хх12/

Улмаар энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар маргаж буй Сүхбаатар дүүрэг, хороо, ,, хороолол-1, Олимпын гудамж ,, тоот хаягт байрлах орон сууцыг авто зогсоолыг хамт барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан. /1-р хх 15-16/

Энэхүү барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангаагүй тул мөн зүйлийн 156.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Гэвч зээлийн гэрээний талууд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг нийт 400,000,000 төгрөгөөр үнэлж байсан болохыг дурдах нь зүйтэй.

Цаашлаад нэхэмжлэгч Д.Г нь 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 112,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг Д.Бтай дахин байгуулжээ. /1-р хх20/

Ингэхдээ мөнгөн хөрөнгө хүлээж аваагүй бөгөөд өмнөх зээлийн гэрээний хүүг нэмж тооцон шинээр зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна.

Мөн сүүлийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, маргаж буй орон сууц, авто зогсоолыг барьцаалсан. Энэхүү барьцааны гэрээ нь дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус байх боловч тухайн үед барьцааны зүйлийн үнэлгээг 450,000,000 төгрөгөөр тохиролцож байжээ. /1-р хх21/

 

Нэхэмжлэгч Д.Г нь Д.Бтай байгуулсан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүйн улмаас хариуцагч Г.Ттэй уулзаж, иргэний эрх зүйн харилцаанд орох шалтгаан болсон үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргахгүй байна.

 

Харин нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Г.Тээс зээл авч, маргаж буй эд хөрөнгийг барьцаалсан гэж тайлбарласан бол хариуцагч Г.Т нь худалдах худалдан авах гэрээ байгуулсан, үнийг төлсөн гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Д.Г болон хариуцагч Г.Т нар нь 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай 60,000,000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулсан. /1-р хх37, 2-х хх81/

Энэхүү гэрээний зүйл нь маргаж буй Сүхбаатар дүүрэг, хороо, ,, хороолол-1, Олимпын гудамж ,, тоот хаягт байрлах ,,, м.кв талбайтай, 4 өрөө орон сууц болон тус хаягт байрлах зоорийн давхар 1-2 тоот авто зогсоол байна.

 

Гэрч Д.Б нь 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн шүүх хуралдаанд “Би өгсөн мөнгөө авъя гэхэд Болд ах одоо барилгын мөнгө орж ирнэ гэдэг. Болд мөнгөтэй хүн хайсан боловч олоогүй учраас надаас мөнгөтэй хүн байгаа эсэхийг асуусан. Тэгээд би оюутан дүүгээ санал болгож түүний сургалтын төлбөрөөр мөнгөө олж авсан” гэж, даргалагчаас “Д.Гийн нөхөр Болд зээлээ төлж чадахгүй байсан тул та зээлээр олгосон мөнгөө авахын тулд барьцааг өөр хүнд барьцаалуулж өөрийн мөнгийг авах шаардлага бий болсон уу” гэхэд “тийм” гэж мэдүүлжээ. /2-р хх53-54/

 

Хариуцагч Г.Т нь цагдаагийн байгууллагад гэрчээр “Г нь би 3 сарын дараа үнэд хүргэж өөр хүнд зарж болох уу гэхээр нь би болно гэж зөвшөөрсөн. Тэгээд тухайн өдөр нотариат орж худалдах худалдан авах гэрээ байгуулаад 134,000,000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь данснаас бэлнээр аваад нотариатын гадаа Гт өгсөн.” гэж мэдүүлсэн болох нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2560 дугаар тогтоол, 2018 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн гэрчийн мэдүүлгийн хуулбараар тус тус тогтоогдож байна. /1-р хх25, 198-199/

 

Нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Г.Т нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдөр хариуцагч Г.Тий данснаас бэлнээр 50,000,000 төгрөг, мөнгөн шилжүүлгээр 60,000,000 төгрөг болон 4,400,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна. /1-р хх197/

 

Улмаар энэхүү 60,000,000 төгрөгийг хүлээн авсан Хаан банк дахь 5026256957 тоот дансыг хариуцагч Г.Тий ах Г.Жавхаа эзэмшдэг болох нь төрөл садангийн тухай лавлагаа, “Хаан банк” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн 50/7777 дугаар албан тоотоор тогтоогдсон. /1-р хх206, 2-р хх229/

 

Хариуцагч Г.Тий төлөөлөгч Л.Ганчимэг шүүх хуралдаанд ийнхүү 60,000,000 төгрөгийг өөрийн ахын данс уруу шилжүүлээд буцааж бэлнээр авсан гэж хэлдэг гэх агуулгаар тайлбарлаж байна. Улмаар үндэслэлийг гадаад валют аваад буцаан зарах зорилготой байсан гэдэг гэж тайлбарласан. Гэвч хариуцагч Г.Тий энэхүү тайлбар нь валют арилжааны баримтаар үгүйсгэгдэж байх бөгөөд өөрийн ахын данснаас энэхүү мөнгийг буцаан авсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй. /1-р хх69/

Түүнчлэн энэхүү 60,000,000 төгрөгийг өөрийн ахын дансанд шилжүүлээд тухайн өдөр бэлнээр буцаан авч нэхэмжлэгч Д.Гт өгсөн гэх тайлбар нь уг гүйлгээний утгад “Т-с зээл шилжүүлэв” гэж бичигдсэнээр үгүйсгэгдэж байна.

Иймд уг 60,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Гт олгосон гэж үзэх үндэслэлгүй.

 

Цаашлаад хариуцагч Г.Т нь шүүхэд 1,200,000 төгрөгийг татвар төлөх зорилгоор нэхэмжлэгч Д.Г, түүний нөхөр Д.Бнарт зээлүүлсэн бөгөөд 4,400,000 төгрөгийг тавилгын үнэнд шилжүүлсэн гэж тайлбарлажээ. /1-р хх65/

 

Хариуцагч Г.Тий энэхүү тайлбар нь Д.Г нэрээр үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан орлогын албан татварт 1,200,000 төгрөг төлсөн Улаанбаатар хотын банкны 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн баримтыг хариуцагч Г.Т гаргасан байгаа байдал болон тухайн өдөр нэхэмжлэгч Д.Гийн дансанд 4,400,000 төгрөг зээлийн үлдэгдэл гэх утгаар шилжигдсэн баримтаар үгүйсгэгдсэн. /1-р хх70, 38, 197/

Энд хариуцагч Г.Тий төлөөлөгч Л.Ганчимэг нь шүүх хуралдаанд дээрх 1,200,000 төгрөгийг хариуцагч Г.Т төлсөн гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Г.Т нар нь гэрээ байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдөр байрны төлбөр гэх утгаар 141,875,000 төгрөг хүлээлцэн тухай баримтыг үйлдэж нотариатаар гэрчлүүлсэн баримт авагдсан байна. /1-р хх39, 2-р хх238/

Улмаар хариуцагч Г.Т нь мөнгийг нотариатын газрын гадаа гарч өгсөн бөгөөд Д.Г, Д.Б нар тоолж авсан гэж тайлбарласан, харин нэхэмжлэгч Д.Г нь гадаа гараад өгнө гэсэн боловч өгөөгүй, Д.Б, Г.Т нар хоорондоо өгч авна гээд явсан гэх тул нотариатын үйлдэл нь мөнгө олгосон гэдгийг шууд нотлохгүй юм. Өөрөөр хэлбэл, энэхүү мөнгө хүлээлцсэн гэх баримт нь шийдвэрийн үндэслэл болох боломжгүй. Учир нь нотариатчийн дэргэд мөнгө хүлээлцээгүй талаар хэн аль нь маргаагүй. /1-р хх25/

 

Мөн хариуцагч Ж.Эгийн нөхөр гэрч С.Б нь 2021 оны 1,, сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд “Ттэй уулзахад Болдын байр, тэрээр мөнгөө өгч чадахгүй тул байраа зарж байна гэсэн. Тэгээд би Болдтой уулзъя гээд давхар гэрээ хийсэн. Банк юм уу банк бусад тавьчихгүй яасан юм бэ гэхэд би муу мэдээлэлтэй тул болохгүй гээд 204 сая төгрөгийн гэрээ хийсэн” гэж мэдүүлжээ. /1-р хх204, 3-р хх84/

Цаашлаад тэрээр энэхүү үйл баримтын талаар шүүхэд бичгээр тайлбар гаргасан. /3-р хх55/

 

Үүнээс гадна гэрч С.Сүрэнжав нь 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн шүүх хуралдаанд “зээлийн гэрээний барьцаа нь байшин нь байсан. Би тухайн зээлийн гэрээг хийсэн гэдгийг санаж байна. Байшингаас нь бага хэмжээний зээл байсан. Сүүлд дахиж байшингаа худалдана гэж орж ирсэн. Тэгэхэд би зээлийн гэрээ, худалдах худалдан авах гэрээ 2 өөр гэрээ. Би ийм хууль зөрчсөн хэлцэл хийхгүй гэж хэлсэн” гэж мэдүүлсэн. /2-р хх52/

 

Хариуцагч Г.Тий төлөөлөгч, өмгөөлөгч нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 343 дугаар магадлалын хянавал хэсгийн 6, 6а хэсэгт худалдах худалдан авах гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл биш гэж дүгнэгдсэн гэж тайлбарласан.

Магадлалын хянавал хэсгийн 6-д зааснаас үзэхэд дүр үзүүлсэн хэлцэл гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, өөрөөр хэлбэл дүгнэлтийг дутуу гэж үзсэн байна.

Харин 6а хэсэгт нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Г.Т, Ж.Э нарт эд хөрөнгө худалдаж, худалдсан үнээр Г.Тий өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн эсэхийг тодруулаагүй гэж дүгнэжээ. /3-р хх171/

 

Нэхэмжлэгч Д.Г болон хариуцагч Г.Т нар нь худалдах худалдан авах гэрээг 60,000,000 төгрөгийн үнэтэйгээр байгуулсан бөгөөд нэхэмжлэгч Д.Г нь 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 112,000,000 төгрөгийн үнэ бүхий Д.Бтай байгуулсан зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн, гэхдээ мөнгийг Д.Б авсан гэж тайлбарласан бол харин хариуцагч Г.Т нь гэрээний үүрэгт 141,875,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан.

Улмаар Д.Б нь шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэхдээ өөрийн зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн агуулгатай тайлбар хийсэн. /2-р хх53/

Цаашлаад хариуцагч Г.Т нь маргаж буй эд хөрөнгийг хариуцагч Ж.Эгийн өмчлөлд шилжүүлэхээс өмнө түүний дансанд 150,000,000 төгрөг шилжиж орсон талаар тайлбарласан бөгөөд энэхүү тайлбар нь түүний Хаан банк дахь дансны 2016 оны 1,, сарын 14-ны өдрийн хуулгаар тогтоогдож байна. /1-р хх25, 2-р хх241/

 

Иймд хариуцагч Г.Тий төлөөлөгч, өмгөөлөгчийн дүр үзүүлсэн хэлцэл биш талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэгдсэн гэх тайлбар үндэслэлгүй.

 

Хариуцагч Г.Тий төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэгч Д.Г нь улсын бүртгэлийн байгууллагад өөрөө хүсэлт гаргаж өмчлөх эрх шилжүүлсэн тул худалдах хүсэл зориг байсан гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар гэрээний аль нэг тал улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаж болох бөгөөд хэрэгт нэхэмжлэгч Д.Г хүсэлт гаргасан баримтгүй тул дээрх тайлбар үндэслэлгүй.

 

Эдгээр үйл баримтыг харьцуулан дүгнэвэл Д.Б нь оюутан дүү гэх хариуцагч Г.Тий сургалтын төлбөрөөр өөрийн зээлийн гэрээний үүргийг хангуулсан, хариуцагч Г.Тий өөрийн данснаас бэлэн мөнгө авч нэхэмжлэгч Д.Гт олгосон гэх тайлбар үгүйсгэгдсэн, хариуцагч Г.Т нь 3 сарын дотор буцаан мөнгө төлж, маргаж буй эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг зөвшөөрсөн, тэрээр тухайн өдөр 141,875,000 төгрөгийг өөрийн данснаас бэлнээр гаргуулж, нэхэмжлэгч Д.Гт олгосон гэх тайлбар нь хариуцагч Г.Тий дансны хуулгаар үгүйсгэгдсэн, нотариатчийн дэргэд мөнгө хүлээлцээгүй, гэрч С.Б нь “Т нь байрыг Болдынх гэж хэлсэн” гэж, гэрч С.Сүрэнжав нь “худалдах худалдан авах болон зээлийн гэрээ ялгаатай тул ийм хууль зөрчсөн гэрээ хийхгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг зэрэг үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Гийн хариуцагч Г.Тээс мөнгө зээлж, Д.Бгаас авсан зээлийг төлсөн бөгөөд орон сууц, авто зогсоолыг Г.Ттэй амаар байгуулсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан гэх тайлбар нотлогдож байна гэж үзлээ.

 

Улмаар дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Г болон хариуцагч Г.Т нар нь маргаж буй эд хөрөнгийг худалдах худалдан авах хүсэл зориг байгаагүй гэж үзэхээр байна.

Харин нэхэмжлэгч Д.Г нь Д.Бтай өмнө нь байгуулсан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх зорилгоор хариуцагч Г.Ттэй зээлийн гэрээг аман хэлбэрээр байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар маргаж буй эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээ байгуулах замаар барьцаалсан байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар гэрээ байгуулагдсан боловч талууд гэрээнд заасан ямар нэг эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй, ямарваа үр дагавар гаргахыг хүсээгүй байхыг дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

 

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Г.Т нар нь зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор, өөрөөр хэлбэл, худалдах худалдан авах зорилгогүйгээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах юм.

 

Хариуцагч Г.Т, хариуцагч Ж.Э нар нь 2016 оны 1,, сарын 11-ны өдөр 15,000,000 төгрөгийн үнэ бүхий худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. /1-р хх114/

Энэхүү гэрээний зүйл нь маргаж буй Сүхбаатар дүүрэг, хороо, ,, хороолол-1, Олимпын гудамж ,, тоот хаягт байрлах ,,, м.кв талбайтай, 4 өрөө орон сууц болон тус хаягт байрлах зоорийн давхар 1-2 тоот авто зогсоол байна.

 

Нэхэмжлэгч Д.Г нь гэрч Д.Болдыг өөрийн гэр бүлийн гишүүн буюу нөхөр гэж тайлбарласан. Харин хариуцагч Ж.Эгийн нөхөр нь гэрч С.Б болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. /1-р хх204/

Мөн маргаж буй орон сууц, авто зогсоол нь нэхэмжлэгч Д.Гийн өмчлөлд бүртгэлтэй байсан, улмаар хариуцагч Ж.Эгийн өмчлөлд бүртгэгдсэн боловч уг эд хөрөнгийг зээлийн гэрээний барьцаанд барьцаалах, худалдах худалдан авах  болон бэлэглэлийн гэрээ байгуулах шийдвэрийг Д.Болд, С.Б нар гаргаж байсан үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргаагүй.

 

Энэхүү үйл баримт нь гэрч С.Бы 2021 оны 1,, сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд “Ттэй уулзахад Болдын байр, тэрээр мөнгөө өгч чадахгүй тул байраа зарж байна гэсэн. Тэгээд би Болдтой уулзъя гээд давхар гэрээ хийсэн. Банк юм уу банк бусад тавьчихгүй яасан юм бэ гэхэд би муу мэдээлэлтэй тул болохгүй гээд 204 сая төгрөгийн гэрээ хийсэн” гэх мэдүүлэг, түүний 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан “2016 онд иргэн Б нь Т гэж хүн хямдхан байраа зарах гээд байна. Та үзэх үү гэхээр нь очиж сонирхоход өмнөх эзэн Болд гэж хүн хамт байсан. Болд Тд байраа 150,000,000 төгрөгийн барьцаанд тавьчхаад авч чадахгүй зарж байгаа гэж байсан. Байрны гэрчилгээ нь Тий нэр дээр байсан бөгөөд Ттэй уг байрыг худалдах худалдан авах гэрээг манай эхнэр байгуулж, хаширлах үүднээс Болдтой ч мөн худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Болдтой байгуулсан гэрээнд 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдрөөс өмнө 204 сая төгрөгөө олоод ирвэл байрыг Болд нь эргүүлж авахаар тохиролцсон ба энэ хугацаа өнгөрөөд удахад мөнгөө олж ирээгүй юм. . . . Уг байрыг тухай үеийнх нь зах зээлийн ханшаар тооцож 150,000,000 төгрөгөөр худалдаж авсан.”  гэх тайлбараар тогтоогдож байна. /1-р хх204, 3-р хх84, 55/

 

Цаашлаад гэрч С.Б нь 2021 оны 1,, сарын 19-ны өдрийн шүүх хуралдаанд “Чадвал хүүтэй нь төлөөд байрыг буцааж авна. Надад мөнгөний боломж байхгүй гээд 204 сая төгрөг дээр Болд гарын үсэг зурсан” гэж, хариуцагчийн өмгөөлөгч нь “Т гэх хүн барьцааныхаа мөнгийг аваад яваад өгнө. Тэгэхээр цааш эрх зүйн үр дагавраа Болдтой ярина биз дээ” гэхэд “тэгнэ” гэж мэдүүлсэн. /3-р хх85/

 

Улмаар хариуцагч Г.Т, хариуцагч Ж.Э нар гэрээ байгуулсан 2016 оны 1,, сарын 11-ны өдөр Д.Бболон С.Б нар 16/01 дугаартай 204,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулжээ. /1-р хх201-202/

Энэхүү гэрээний зүйл нь маргаж эд хөрөнгө мөн болох нь эрхийн улсын бүртгэлийн Ү гэсэн  дугаараар тогтоогдсон.

Гэрээний 5 дугаар зүйлд 2017.05.11-с өмнө төлбөрөө төлбөл бүтэн 204 сая-г төлж гэрчилгээг шилжүүлнэ, 6.2-т сарын 6%, 6 сарын хугацаатай, хугацааг сунгахгүй гэж заасан байна.

Үүнээс үзэхэд хариуцагч Ж.Э нь хариуцагч Г.Тд 150,000,000 төгрөг шилжүүлж, маргаж буй эд хөрөнгөний өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан боловч сард 6 хувийн хүү тооцож, 204,000,000 төгрөг буцаан авахаар тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхий зөрчилгүй эд зүйлийг хүлээлгэн өгөх, худалдан авагч нь тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээдэг.

Харин Иргэний хуулийн 28,, зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлох эд зүйлийг шилжүүлэх бөгөөд зээлдэгч нь тохиролцсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээнэ.

 

Эдгээрээс үзэхэд хариуцагч Ж.Э нь маргаж буй эд хөрөнгийг худалдан авах хүсэл зориг байгаагүй, харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гэж үзэхээр байна.

Тодруулбал, хариуцагч Ж.Э нь нэхэмжлэгч Д.Гийн хариуцагч Г.Ттэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг шилжүүлж, улмаар 6 сарын хугацаанд сарын 6 хувийн хүү тооцож, 204,000,000 төгрөг буцаан авахаар тохиролцсон байна. Ингэхдээ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд маргаж буй эд хөрөнгийг барьцаалах зорилгоор худалдах худалдан авах гэрээ байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч Г.Т, хариуцагч Ж.Э нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

 

Хариуцагч Ж.Э нь Сүхбаатар дүүрэг, хороо, ,, хороолол-1, Олимпын гудамж ,, тоот хаягт байрлах ,,, м.кв талбайтай, 4 өрөө орон сууц болон тус хаягт байрлах зоорийн давхар 1-2 тоот авто зогсоолын өмчлөх эрхийн улсын бүртгэлийг салгаж 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдөр орон сууц болон авто зогсоолыг тус тусад нь бүртгүүлсэн болох нь улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан өргөдлийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000850531, 000850532 дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /2-р хх91, 94, 98/

 

Улмаар хариуцагч Ж.Э нь маргаж буй орон сууц болон авто зогсоолыг улсын бүртгэлд салгаж бүртгүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдөр хариуцагч Г.Ттэй Сүхбаатар дүүрэг, хороо, ,, хороолол-1, Олимпын гудамж ,, тоот хаягт байрлах 134.14 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээ байгуулжээ. /2-р хх95-96/

Энэхүү гэрээний дагуу маргаж буй дээрх орон сууц нь хариуцагч Г.Тийн өмчлөлд шилжсэн болох нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /2-р хх97/

 

Хариуцагч Г.Тийн төлөөлөгч Х.Д нь шүүх хуралдаанд “би хариуцагч Г.Тээс авсан зээлийн мөнгөөр экскаватор худалдаж авсан. Улмаар зээлийг буцаан төлж чадаагүйн улмаас экскаваторыг хариуцагч Ж.Эд худалдсан. Ж.Э нь экскаваторын үнэнд маргаж буй орон сууцыг шилжүүлж, үнийн зөрүүнд хариуцагч Г.Т  нь хариуцагч Ж.Эд төлбөр төлсөн” гэх агуулгаар тайлбар хийсэн.

Хариуцагч Г.Тийн төлөөлөгч Х.Д энэхүү тайлбар нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн зээлээр худалдах худалдан авах гэсэн нэртэй гэрээний хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн барьцааны гэрээний хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа, хариуцагч Г.Тээс 2021 оны 07 дугаар сарын 29-ны өдөр 50,000,000 төгрөг, 06 дугаар сарын 10-ны өдөр 17,900,000 төгрөгийг хариуцагч Ж.Эд шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /3-р хх3, 4, 6, 7, 8/

 

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгийг хариу төлбөргүйгээр шилжүүлдэг.

 

Эдгээрээс үзэхэд хариуцагч Г.Т нь өөрийн төлөөлөгч Х.Д авах зээлийн гэрээний үүргийг түүний хариуцагч Ж.Эгаас авах худалдах худалдан авах гэрээний үүргээр гүйцэтгүүлж, үнийн зөрүүг тухайн үед орон сууцны өмчлөгч байсан Ж.Эд төлсөн байна.

 

Түүнчлэн хариуцагч Г.Тийн төлөөлөгч Х.Д нь шүүх хуралдаанд дээрх бэлэглэлийн гэрээ байгуулах зорилгыг үл хөдлөх эд хөрөнгө худалсан орлогын албан татвар төлөхгүй байх гэж тайлбарласан.

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4-т зааснаар хөрөнгө борлуулсан орлого нь татвар ногдох орлогод хамаарна.

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хуулиар ногдуулсан татвар төлөх нь иргэний үндсэн үүрэг бөгөөд ёсчлон биелүүлэх учиртай.

 

Дээрхээс дүгнэвэл хариуцагч Ж.Э, хариуцагч Г.Т нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөртэй, өөрөөр хэлбэл Иргэний хуульд заасан бэлэглэлийн гэрээний шинжийг агуулаагүй , хууль зөрчсөн, худалдах худалдан авах гэрээг халхавчилж хийгдсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

 

Түүнчлэн шүүх хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэлүүд байгаа эсэхийг бүхэлд нь хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар мөн зүйлийн 56.1-д заасан хэлцлийг хийсэн этгээдүүд нь хэлцлээр шилжүүлсэн зүйлийг буцаан шилжүүлэх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 09679 дүгээр захирамжаар хариуцагч Г.Тийн өмчлөлийн дээрх орон сууц, хариуцагч Ж.Эгийн өмчлөлийн дээрх авто зогсоолыг тус тус худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр ямар нэг тодорхой ажиллагаа явуулахыг хориглож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан байна. /2-р хх105-109/

Энэхүү захирамжийг тус шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 2129 дүгээр албан тоотоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. /2-р хх111/

Захирамжид хариуцагч Ж.Эгийн төлөөлөгч О.Д гомдол гаргасныг тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 00284 дүгээр тогтоолоор захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /2-р хх132-135/

 

Иймд эдгээр худалдах худалдан авах болон бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл бөгөөд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэх боломжтой байх тул хариуцагч Г.Тээс орон сууцны, хариуцагч Ж.Эгаас авто зогсоолын өмчлөх эрхийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Гт олгох нь зүйтэй.

 

Үүнээс гадна хариуцагч Г.Тий төлөөлөгч, өмгөөлөгч нь хэрэв нэхэмжлэгч Д.Г нь орон сууц, авто зогсоолыг буцаан авсан тохиолдолд хариуцагч нарын мөнгөн хөрөнгө хэрхэн нь ойлгомжгүй гэх тайлбарыг гаргасан.

Шүүх энэхүү шийдвэрээр зохигчдын хооронд байгуулагдаж иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн хэлцлүүд хүчин төгөлдөр эсэх, улмаар үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх шилжсэн нь хуульд нийцэж буй эсэхийг дүгнэсэн.

Мөн хариуцагч Г.Т, хариуцагч Ж.Э нар нь гэрээ байгуулагдсан даруйд төлбөрийг хүлээн авч байсан байна.

 

Иймд зохигч хэн аль нь энэ шийдвэрийн үр дагаврын улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл зохих этгээдэд холбогдуулан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар жич нэхэмжлэл эрх нээлттэй юм.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 690,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Тд холбогдох шаардлагад дутуу төлсөн 70,200 төгрөгийг нөхөн гаргуулж, хариуцагч нараас нийт улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.          Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Г.Т нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, хариуцагч Г.Т, хариуцагч Ж.Э нарын хооронд 2016 оны 1,, сарын 11-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, хариуцагч Ж.Э, хариуцагч Г.Т нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Г.Тээс эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн ,, хороо,  дугаар хороолол-1, Олимпын гудамж, ,,,тоотод байрлах ,, м.кв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг, хариуцагч Ж.Эгаас дээрх хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн зоорийн давхрын тоот авто зогсоолын зориулалттай  м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Гт олгосугай.

 

2.          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 690,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Г.Т, Ж.Э, Г.Т нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 761,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД