Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2022/04622

 

 

 

 

 

 

                                2022       11          02

                   101/ШШ2022/04622

           

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Б. Г /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Н. Д /рд:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 320,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Н.Д, хариуцагчийн өмгөөлөгч Г.М, Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний тодруулга болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н. Д нь Б.Г надаас 201 оны 12 дугаар сарын 17-ноос 2015 оны 12 дугаар сарын 25-ны хооронд 13 удаа зээлийн харилцаа үүсгэж нийтдээ 538 000 000 төгрөгийг зээлж авсан, энэ зээлээс энэ хугацаанд 218 000 000 төгрөгийг эргүүлж төлсөн, үлдэх 320 000 000 төгрөгийг төлөхгүй удахгүй төлнө, ийм тийм хөрөнгө борлуулаад төлнө гэсээр өдий хүрсэн. Б.Г би мөнгөө олж авч чадахгүй аргагүй байдалд хүрсэн тул 2017 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл гаргаснаар эрүүгийн 170602458 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж 3 жил гаруй болсны эцэст 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан. Цагдаагийн байгууллага Н.Дын энэ үйлдлийг эрүүгийн хэргийн шинжтэй гэж үзээд хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж олж тогтоосон баримтуудаар Б.Г надад хохирол учруулсан болох нь тогтоогдож байна гэж үзсэний эцэст дээрх үндэслэлээр хэргийг хаасан тул бусдад зээлүүлээд олж авч чадахгүй байгаа эд хөрөнгө болох зээлийн мөнгийг хариуцагч этгээдээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2021 оны 05 дугаар сард хариуцагчийн зээл авахдаа өгч байсан хаягаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч, хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үүний дараа нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж шүүхийн шийдвэр гарсныг үндэслэн Цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, хариуцагчийн оршин суух хаягийг тодорхой болгосноор энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Н.Д нь надтай энгийн сайн харилцаатай байх үедээ, телевиз байгуулж байгаа, удахгүй буцаагаад төлнө, тийм ийм орлогоосоо төлнө, ийм хөрөнгөө борлуулаад төлнө гээд удаа дараа мөнгө зээлж авч зарим хэсгийг нь буцаан төлж байсан боловч одоо үлдэж байгаа, нэхэмжлэлээр шаардаж байгаа мөнгийг төлөхгүй байгаа. Бидний хооронд итгэлцлийн үндсэн дээр зээлийн гэрээний харилцаа үүсэж, Иргэний хуульд зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул зээлийн гэрээ хийгдсэн талаарх баримтуудыг нэхэмжлэлд нотлох баримтаар хавсарган шүүхэд гаргаж байна. Нийтдээ бид 2-ын хооронд дараах мөнгөн дүнгээр зээлийн гэрээний харилцаа үүссэн. Үүнд:

1.         2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 22,000,000 төгрөг,

2.         2015 оны 01 сарын 13-ны өдөр 25,000,000 төгрөг,

3.         2015 оны 01 сарын 25-ны өдөр 25,000,000 төгрөг,

4.         2015 оны 02 сарын 11-ний өдөр 8,000,000 төгрөг,

5.         2015 оны 03 сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг,

6.         2015 оны 04 сарын 01-ны өдөр 260,000,000 төгрөг,

7.         2015 оны 05 сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөг,

8.         2015 оны 06 сарын 24-ны өдөр 30,000,000 төгрөг,

9.         2015 оны 07 сарын 10-ны өдөр 50,000,000 төгрөг,

10.       2015 оны 08 сарын 30-ны өдөр 28,000,000 төгрөг,

11.       2015 оны 09 сарын 08-ны өдөр 50,000,000 төгрөг,

12.       2015 оны 12 сарын 17-ны өдөр 6,000,000 төгрөг,

13.       2015 оны 12 сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг.

 

Нийтдээ 538 000 000 төгрөгийг Н.Д надаас зээлж авснаас 218 000 000 төгрөгийг эргүүлж төлсөн, одоо 320 000 000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн байгааг нэхэмжилж байгаа юм.

Нэхэмжлэгч Б.Гээс хариуцагч Н.Дт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 320 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар дэлгэрүүлэн тодруулж байна.

Хариуцагч Н. Д нь Б.Г надаас 2014 оны 12 дугаар сарын 17-с 2015 оны 12 дугаар сарын 25-ны хооронд 13 удаа зээлийн гэрээний дагуу нийтдээ 538 000 000 төгрөгийг ХААН банкин дахь өөрийн ..тоот дансаар болон бусад хүмүүсийн дансаар шилжүүлэн зээлж авсан, авсан зээлээ тохиролцсон хугацаандаа бүрэн төлөхгүй, удахгүй төлж барагдуулна, үл хөдлөх эд хөрөнгө зарж борлуулаад төлнө гэх зэрэг үнэн худал нь мэдэгдэхгүй тайлбар гарган зээлээ төлөхөөс зайлсхийсээр байсан тул 2017 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргаснаар эрүүгийн 170602458 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж 3 жил гаруй болсны эцэст 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан. Цагдаагийн байгууллага Н.Дын энэ үйлдлийг залилан мэхлэх эрүүгийн хэрэг болохыг тогтоосон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан нь иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэлийг бүрдүүлсэн.

1.         2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 22,000,000 төгрөгийг Н.Дын ХААН банкны ..тоот дансанд шилжүүлсэн нь мөнгөн шилжүүлгийн баримт, Б.Гийн ... тоот дансны хуулга баримтаар,

2.         2015 оны 01 сарын 13-ны өдөр 25,000,000 төгрөгийг Н.Дын ХААН банкны ..тоот дансанд шилжүүлсэн нь мөнгөн шилжүүлгийн баримт, Б.Гийн ... тоот дансны хуулга баримтаар,

3.         2015 оны 01 сарын 25-ны өдөр 25,000,000 төгрөгийг Н.Дын ХААН банкны ..тоот дансанд шилжүүлсэн нь мөнгөн шилжүүлгийн баримт, Б.Гийн ... тоот дансны хуулга баримтаар,

4.         2015 оны 03 сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөгийг Н.Дын ХААН            банкны ..тоот дансанд шилжүүлсэн нь мөнгөн шилжүүлгийн баримт, Б.Гийн ... тоот дансны хуулга баримтаар,

5.         2015 оны 04 сарын 01-ний өдөр 260,000,000 төгрөгийг Н.Дын ХААН банкны ..тоот дансанд шилжүүлсэн нь мөнгөн шилжүүлгийн баримт, Б.Гийн ... тоот дансны хуулга баримтаар,

6.         2015 оны 05 сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөгийг Н.Дын ХААН банкны ..тоот дансанд шилжүүлсэн нь мөнгөн шилжүүлгийн баримт, Б.Гийн ... тоот дансны хуулга баримтаар тус тус тогтоогдож байгаа.

7.         2015 оны 02 сарын 11-ний өдөр 8,000,000 төгрөгийг Ханбүргэдийн ....дансанд шилжүүлсэн бөгөөд хариуцагч Н.Д энэ зээлийг шилжүүлэн авсан гэдгийг шүүхэд хүсэлт гарган үзлэг хийлгэсэн Н.Доос ирүүлсэн и-мэйлд байгаа “зээл шилжүүлэн авсан гэрээ” тооцоо нийлсэн акт, зээлийг төлөхөөр санал болгосон эд хөрөнгийн жагсаалт зэрэг баримтаар тодорхой илэрхийлж, хүлээн зөвшөөрдөг.

8.         2015 оны 06 сарын 24-ний өдөр 30,000,000 төгрөгийг Цэрэндоржийн Насанбатын .... дансанд хариуцагч Н.Дын хүсэлтээр шилжүүлсэн бөгөөд Н.Д хажууд нь байж байгаад мөнгө шилжиж орсны дараа валют болгон авч өөрөө хэрэглэсэн, үүнийгээ мөн шүүхэд хүсэлт гарган үзлэг хийлгэсэн мэйлд байгаа тооцоо нийлсэн акт баримтад тодорхой зааж эргүүлж төлөх зээлийн үлдэгдэл төлбөрт оруулан тооцсон. Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Б.Батзоригт гэрчийн мэдүүлэг өгөхдөө “ченжийн зах дээр байсан учир хүний дансаар дамжуулан би өөрөө хүлээн авсан” гэж мэдүүлэн байдаг. Д дээрх мөнгийг “охин гадаад явах боллоо доллар авах гэсэн юм” гэж хэлэн зээлж авсан болно.

9.         2015 оны 07 сарын 10-ны өдөр 50,000,000 төгрөгийг Дашцовоогийн Цэдэвийн ... дансаар /сонгох эрх ТББ нэвтрүүлгийн үнэ гэж/ шилжүүлэн авсан гэдгээ мөн шүүхэд нотлох баримтаар гарган өгч үзлэг хийлгэн бэхжүүлсэн баримт болох мэйлд байгаа хариуцагчийн өөрийнх нь надад ирүүлсэн зээл шилжүүлэн авах гэрээ баримтад тодорхой зааж, уг мөнгийг зээлж авснаа 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр баталгаажуулсан байгаа. Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Б.Батзоригт гэрчийн мэдүүлэг өгөхдөө Дашцовоогийн Цэдэв гэх хүнд төлбөрт уг мөнгийг дансаар шилжүүлж өгсөн. Одоо тэр хүний нэрээс өөр мэдэх зүйл байхгүй” гэж мэдүүлэн надаас авсан 50,000,000 төгрөгийг юунд зарснаа хэлсэн байдаг.

Мөн энд SBN телевизийн гүйцэтгэх захирал Б.Ундраагийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 109/17 тоот албан бичигт “... манай байгууллагад сонгох эрх НҮТББ-аас 50 сая төгрөг орж ирсэн гэх баримт болон байгууллагын бүртгэл байхгүй, хийсэн гэрээ байхгүй...” гэж тодорхойлсон байгаа нь хариуцагч Н.Д уг 50 сая төгрөгийг ТББ-ын нэвтрүүлгийн үнэ гэж бусдын дансаар шилжүүлж өөрөө авч захиран зарцуулсан болохыг давхар нотолж байгаа.

10.       2015 оны 08 сарын 25-ны өдөр 28,000,000 төгрөгийг хариуцагч Н.Д SBN телевизийн захирлаар ажиллаж байхдаа ажилчдынхаа цалинг тавих зорилгоор шилжүүлэн авсан бөгөөд телевизээс дараа нь уг мөнгийг захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Дт буцаан бүрэн төлсөн болохыг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 109/17 тоот албан бичгээр гүйцэтгэх захирал Б.Ундраа өөрийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн баримтад авагдсан байгааг тодорхойлж ирүүлсэн байгаа.

11.       2015 оны 09 сарын 09-ний өдөр 50,000,000 төгрөгийг Н.Дын ..тоот дансанд 14:26, 14:42 цагт Н.Отгонбаатараас шилжиж орсон. Энэ мөнгө нь миний 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Н.Отгонбаатарт түр зээлсэн мөнгө байсан бөгөөд Н.Дыг надаас мөнгө зээлье гэхэд нь Н.Отгонбаатарт зээлсэн 50,000,000 төгрөгийг Н.Отгонбаатараар Н.Д уруу шилжүүлсэн болно. Б.Г надаас Н.Отгонбаатар уруу Н.Отгонбаатараас Д уруу шилжсэн банкны шилжүүлгийн баримт байгаа болно. Уг зээлийг надаас авсан, эргүүлж надад төлөх ёстой гэдгээ өөрийн мэйлээр ирүүлж байсан тооцоо нийлсэн акт, зээлийн тооцоо баримтуудад тодорхой илэрхийлж, хүлээн зөвшөөрч байгаа нь шүүхэд гарган өгч үзлэг хийлгэн бэхжүүлсэн баримтаар тогтоогдож байгаа. Мөн гэрчийн мэдүүлэгтээ “Отгонбаатар гэдэг хүний данснаас орж ирсэн байдаг. Ийм учраас энэ 50,000,000 төгрөгийг Г нэхэмжлэх эрхтэй болох нь тогтоогдвол төлөхөд бэлэн байна” гэж мэдүүлдэг.

12.       2015 оны 12 сарын 17-ны өдөр 6,000,000 төгрөгийг би өөрийн ... тоот данснаас бэлнээр гарган авч, Г.Амартүвшиний Голомт банкин дахь ... дансанд “төхөөрөмжийн үнэ Гээс” гэж шилжүүлсэн болох нь ХААН банкны зарлагын, Голомт банкны орлогын мэдүүлэг баримтаар тогтоогддог ба энэ мөнгийг сүплер авахдаа зарцуулсан төлөхөө надад ирүүлсэн мэйлдээ тодорхой дурдсан.

13.       2015 оны 12 сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөгийг микрофон авах гэж надаас шилжүүлэн авсан. Энэ байдлаа хүлээн зөвшөөрч над уруу ирүүлсэн мэйлдээ тодорхой дурдаж төлөхөө илэрхийлсэн байгаа.

Энэ 12, 13-т бичигдсэн нийт 10,000,000 төгрөгийг зээлж авсан, хариуцан төлөх болохоо хариуцагч Н.Д мөн шүүхэд гарган өгч үзлэг хийлгэн бэхжүүлсэн мэйлд байгаа тооцоо нийлсэн баримтаар хүлээн зөвшөөрдөг, маргаангүй гэдгээ илэрхийлдэг.

Н.Доос 2016 оны 4 сарын 19-ны өдрөөс 2017 оны 01 сарын 20-ны хүртэл 218,000,000 төгрөгийг банкны дансаар шилжүүлэн төлөхдөө шилжүүлгийн утга дээр “Доос зээл, зээл төлөлт” гэж байсан нь Н.Д нь Б.Г надаас мөнгө зээлсэн зарим хэсгийг нь төлж байсныг харуулж байгаа юм.

Хариуцагч Н.Д дээрх хэмжээний зээлийн үлдэгдэлтэй гэдгийгээ нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч үзлэг хийлгэн бэхжүүлж хавтаст хэрэгт авагдсан мэйл баримтад зээлээ хүлээн зөвшөөрсөн, ямар нэг маргаангүй болохыг маш ойлгомжтой, тодорхой бичиж “тооцоог бүрэн дуусгах” 8 төрлийн саналаа тодорхой илэрхийлэн ирүүлсэн байгаа.

Хариуцагч нь 2013.12.17-2015.12.25 хооронд 13 үйлдлээр нийт 538 сая төгрөг зээлсэн. Энэ хугацаанд үүнээс 218 саяыг төлсөн. Үлдэх 320 саяыг төлнө гэсэн, ажлын хөлсөөр төлнө гэсээр өдий хүрсэн. Энэ хугацаанд мөнгөө авч чадахгүй байгаад 2017.10 сард цагдаад өргөдөл гаргасан. Улмаар эрүүгийн хэрэг үүссэн. 3 жил шалгаад 2021.1.5-ны тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хаасан. Цагдаа эрүүгийн хэргийн шинжтэй гээд тогтоогдсон гэж үзсэн. Иймд мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч нь ТВ байгуулж байгаа удахгүй буцаагаад өгнө гэдэг байсан. Гэвч одоог хүртэл төлөөгүй. Анх 2014 онд ТВ9-д ажиллаж байхдаа Отгонбаатараар дамжуулж зээл хүссэн. Энийг буцаагаад төлөөд дууссан. Дараа нь дахин зээл аваад төлж байсан. Энэ хугацаанд миний итгэлийг олж ТВ байгуулах нь миний мөрөөдөл юм надад туслаач гэдэг байсан. Банкнаас зээл авах гэхээр барьцаа хөрөнгө алга. Иймд банканд төлж байгаа шиг хүү төлнө гэж хэлж байсан. Надад итгэ насаараа хийсэн ажлаа хийж чадна надад зээл аваад өгөөч гэсэн тул туслах гээд зээл олгосон. Хариуцагч нь үйл ажиллагаа явуулдаг байсан байрандаа орчуулгын продакшн ажиллуулдаг байсан ба үүнийгээ өргөтгөж кабель татах хэрэгтэй байгаа тул 25 сая төгрөгийг 2015.1.13-нд авсан. 25-нд нь дахин 25 саяыг авсан. Үүнийг Юнивишнэд холбох кабель татуулна гэсэн. 2014.12.17-нд  22 саяыг зээлээч гээд өөрийн дансандаа авсан. 2015.2.11-нд Дын нөхрийн дүү Ханбүргэдийн дансаар 8 саяыг авсан. Энэ Ханбүргэдтэй зээлийн гэрээ байгуулсан байдаг. 2015.3.20-нд хичээл гэдэг нэрээр өгсөн. Учир нь намайг студи дээрээ дуудаад очиход 3 хүнтэй байж байсан бөгөөд би хүмүүст зөвлөгөө өгдөг. Чамд бас мөрөөдөл байдаг юм байна хүмүүст зөв ярьж сурах хэрэгтэй тул энэ хүмүүсээр хичээл заалгана гээд 10 саяыг авсан. Гэтэл тэр хүмүүстэй нь дахиж уулзаагүй тул зээл болсон шүү гэж хэлсэн. 2015.4.1-нд ТВ-д байр хэрэгтэй байгаа тул байр авна гээд 260 саяыг зээлсэн. Ингэхдээ би байрыг миний нэр дээр авна шүү гэхэд за гэсэн боловч байрны үлдсэн мөнгийг зээл авч байгаа тул нэг хүний нэр дээр байх ёстой тул өөрийн нэр дээр авлаа гэсэн. 2015.5.23-нд 20 саяыг тоног төхөөрөмж хэрэгтэй гээд зээл өгч туслаач гэсэн. Ингээд дансаар мөнгийг өгсөн. 2015.6.24-нд ТВ-д дахин тоног төхөөрөмж авах гээд доллар авч АНУ-с авах тул ченжийн захын хүн уруу 30 саяыг хэлснээр нь шилжүүлсэн. 2015.7.10-нд SBN ТВ-н Болдхэт захирал гадагшаа явах гээд мөнгө нэхэж байна намайг хариуцан ажиллаж байгаа тул надаас мөнгө нэхсэн тул нягтлан Цэдэв уруу 50 саяыг шилжүүлж өгөөч гэхээр нь шилжүүлсэн. Эгч нь чамд буцааж өгнө гэж хэлсэн. Сонгуулиар 150 сая болгож өгөөд өөрийн өрнөөс салъя гэж хэлсэн. ТВ-н захирал байгаа тул сонгуулиар төлнө гэсэн тул шилжүүлсэн. Энэ үед сонгох эрх төрийн бус байгууллагыг байгуул гэсэн. Ингээд ТББ-г байгуулсан ба нэр дээр нь сурталчилгаа явуулж ашиг олно гээд энэ 50 саяыг авсан. 2015.8.30-нд надаас бэлнээр 28 саяыг SBN ТВ-н цалин тавих хэрэгтэй байна гээд авсан. ТВ дээр орлого ороод ирэхээр өгнө гэсэн. 2015.9.8-нд утсаар залгаад нөхөр түүний дүүгийн нэр дээр ааваас нь өвлүүлсэн хашаа байшинг дүү нь барьцаанд тавьсан байна. Энийг зараад л чиний мөнгийг өгнө гэсэн болохоор нь найз Отгонбаатарт өгсөн байсан мөнгө болох 50 саяыг Д уруу шилжүүлүүлсэн. Үүнээс гадна ББСБ уруу би 90 саяыг шилжүүлсэн боловч би энийг нэхээгүй. 2015.12.17-нд 6 саяыг мөн шилжүүлсэн. 2015.12.25-нд хариуцагч нь хөдөө явж байна гээд 4 саяыг өгөөч гэсэн тул шилжүүлсэн. Ингэж нийт 538 сая төгрөгийг зээлсэн. Сарын 2.5 хувийн хүүтэй гэж тохироод хүүд 20 орчим саяыг өгсөн. Энд заримыг нь бараагаар өгсөн. Надад буцаагаад 218 саяыг л төлсөн. Иймд 320 саяыг нэхнэ. Тухайн үед хариуцагч нь надаас мөнгө зээлэхдээ эгчийнхээ мөрөөдлийг биелүүлж ТВ байгуулахад туслаач гээд тэврээд баярлалаа гэж байсан. Надаас дандаа мөнгө гуйдаг тул үүнээс хойш би уулзаагүй. Ингээд 2016 оны 5 сард сонгуульд дэвшихээр болсон. Би надад өглөгтэй тул мөнгөнөөсөө тооцоод ТВ дээр сурталчилгаа явуулж өг гэхэд боломжгүй гэсэн. Би бол үнэгүй ажиллана харин сонгуулийн ажилчдын цалинг төлж өгөөрэй гэсэн. Би сонгуульд ажилласан бүх зардлыг би өөрөө төлсөн байдаг. Энэ талаарх баримтыг шүүхэд өгсөн байгаа юм. Энэ хугацаанд хариуцагч нь цагдаад мэдүүлэг өгөхдөө мөнгийг нь өгнө гэж 2017 онд хэлсэн байдаг. Жоохон хүлээгээч гэсэн байсан тул би хүлээсэн. Манай дүү 2018 онд хариуцагчийг АНУ уруу гэр бүлээрээ гарах гэж байгаа юм байна гэж хэлсэн. Ингээд би мөнгөө авах гээд явж эхэлсэн. Утсаа ч авахаа больсон. Цэдэвийн 50 саяын хувьд уг нь гэрээ хийсэн боловч тамгалуулаад өгнө гээд аваад үлдсэн юм. Би Д эгчид үнэхээр их итгэж байсан юм гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баян-Очир нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа Б.Гийн нэхэмжлэлтэй Н.Дт холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан тайлбар, баримтууд нь талуудын маргаж буй зээлийн харилцаанд хамаарахгүй, тухайн үед УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн Б.Г сонгуулийн сурталчилгааны бүх зардлыг өөрөөсөө гаргаж байсан болохыг нотлох баримтуудаа хавсарган дараах няцаалт, тайлбарыг гаргаж байна. Үүнд.

1.         Хариуцагч Н.Д нь шүүхэд 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх гэрээ, нэр дэвшигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах итгэмжлэл болон 2016 оны УИХ-ын Архангай аймгийн 2-р тойрогт нэр дэвшигч Б.Гийн ТВ-ийн зар сурталчилгааны хуваарь, сурталчилгааны зардлын товчоог хавсарган

•           2016 06 10-ны өдөр ТВ-9 телевиз буюу “B” ХХК-д 15,049 250 төгрөг, 2016.06.24-ны өдөр ТВ-9 телевиз буюу “B” ХХК-д 8,050,000 төгрөг,

•           2016.06.10-ны өдөр 25-р суваг телевиз буюу “А” ХХК-д 21,500,000 төгрөг, 2016.06.24-ний өдөр 25-р суваг телевиз буюу “А” ХХК-д 2,487,500 төгрөг нийт 47,086,750 төгрөгийн төлбөрийг Н.Д өөрөөсөө төлсөн, зээлээс хасаж тооцогдоно гэсэн тайлбартайгаар гаргаж өгсөн байна.

Эдгээр сонгуулийн сурталчилгаатай холбоотой бүх төлбөр, зардлыг нэр дэвшигч Б.Г өөрөө хариуцан гаргаж байсан болох баримт, тайлбарыг хариуцагчийн гаргаад байгаа мөнгөн дүнгээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь гаргаж байгаа болно

а/. Нэр дэвшигч Б.Гээс ТВ-9 телевиз буюу “B” ХХК-д сонгуулийн сурталчилгааны зардалд 2016.06.10-ны өдөр “B” ХХК-ий Хаан банкин дахь ,, тоот дансанд 4,675,000 төгрөг, 2016.06.24-ний өдөр мөн дансанд 3,375.000 төгрөг шилжүүлсэн нь Б.Гийн Хаан банк дахь ,,,тоот дансны хуулга, орлогын мэдүүлгээр нотлогдоно, мөн 2016.06.10-ны өдөр ээж Б.Даваасүрэн өөрийнхөө данснаас 45,000,000 төгрөг бэлнээр авч, тэр өдрөө Н.Дт 17,000,000 төгрөг хүлээлгэж өгсөн. /энэ мөнгийг хүлээлгэж өгсөн талаар Б Даваасүрэнг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан/-өөр “B” ХХК-д Б.Г нь нийтдээ 25,050,000 төгрөг сурталчилгааны зардалд төлсөн.

б/.Нэр дэвшигч Б.Гээс 25-р суваг телевиз буюу “А” ХХК-д сонгуулийн сурталчилгааны зардалд 23,875,000 төгрөг төлсөн бөгөөд үүний 21,487,500 төгрөгийг ээж Б.Даваасүрэн 2016.06.10-ны өдөр өөрийнхөө данснаас бэлнээр авсан 45,000,000 төгрөгөөс Н.Дт бэлнээр өгсөн, /энэ мөнгийг хүлээлгэж өгсөн талаар Б.Даваасүрэнг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан/ мөн 2016.06.23-ны өдөр 2,387,500 төгрөгийг 25-р суваг телевизэд шилжүүлсэн нь Б.Гийн дансны хуулга баримтаар тогтоогдож байгаа.

Энэ 2 телевизэд сурталчилгааны зориулалтаар нийтдээ 48,925,000 төгрөгийг Б.Г өөрөө хариуцан төлсөн бөгөөд энэ төлбөр нь зээлийн тооцоонд огт хамааралгүй, 2016 оны 06 сарын 10-аас 24-ний хооронд л хийгдсэн тусдаа гүйлгээнүүд юм.

Н.Д нь Б.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон тул тухайн гэрээ хийсэн ТВ-үүдтэй орлогын тооцоо хийсэн баримтыг ашиглан сурталчилгааны төлбөрийг Б.Гээс авсан зээлээсээ хариуцан төлсөн мэт ойлголт шүүхэд өгөхөөр тайлбар, баримт гаргасан нь огт үндэслэлгүй юм.

Үүнээс гадна Н.Д нь 2016.06.02-ны өдөр ТВ-3 телевизийн контент үйлдвэрлэлд гэж өөрөө зориулалтыг нь бичиж, 10,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг тус тус гарын үсэг зурж Б.Гийн дүү Өсөхбаяраас хүлээж авсан. Н.Дт бэлнээр болон өөрийн нь хамаарал бүхий, гэрээ байгуулсан ТВ-дэд шилжүүлэн нийтдээ 63,925,990 төгрөг сонгуулийн сурталчилгааны зориулалтаар өгсөн бөгөөд энэ мөнгийг Б.Г болон Н.Д нарын хоорондын зээлийн харилцааны эргүүлж Б.Гт төлөх төлбөрт оруулж тооцоогүй.

Нэхэмжлэгч Б.Г нь 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших сонгуулийн сурталчилгааны зардалд дээрх 63,925,000 төгрөгийн зардлаас гадна сонины эх бэлдэх, зураг авалт, бичлэг хийлгэх, сэтгүүлчдийн цалин болон бусад зардалд 32,880,000 төгрөгийг мөн нэмж зарцуулсан, нийтдээ 97,805,000 төгрөгийн зардал хувиасаа гаргасан талаарх жагсаалт, баримтыг тайлбарт хавсарган гаргаж байгаа болно.

Ингэж тайлбар, баримт гаргаснаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа биш харин хариуцагчийн тайлбар баримтад няцаалт өгөх, бодит байдал, маргааны үйл баримтыг тодотгох, сурталчилгааны зардлыг нэр дэвшигч хувиасаа гаргаж төлбөр хийж байсныг нотлох зорилго агуулсан болно.

Эдгээр сонгуулийн сурталчилгааны төлбөр тооцоог Б.Г өөрөө хариуцан хувиасаа төлж байсныг нотлох, сонгуулийн сурталчилгаа явуулж байсан ТВ-үүдтэй хариуцагч Н.Д тухайн үед ямар тохиролцоо хийж ажиллаж байсныг нотлох нэг баримт нь ТВ-9 телевиз буюу “B” ХХК-с гаргаж өгсөн тодорхойлолт баримтад Н.Д уг телевизэд сонгуулийн үеэр оруулсан нийт орлого болох 37,900,000 төгрөгөөс зуучлалын хөлс гэж үнийн дүнгийн 10 хувь болох 3,790,000 төгрөгөөс ХАОАТатварт 379,000 төгрөг суутгуулан, үлдэх 3,411,000 төгрөгийг бэлэн мөнгө олгох өргөдөл бичиж хүлээн авсан байгаа нь төлбөр тооцоо хариуцан барагдуулж байсан биш харин телевизүүдэд зуучлан орлого оруулж, зуучлалын хөлс авч байсан нь тодорхой болж байгаа.

Эдгээр баримт нотолгоогоор хариуцагч Н.Дын шүүхэд гаргасан баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл бүхий нотлох баримт болж чадахгүйг харуулж байна.

2. Н.Д нь Б.Гээс 2014 оны 12 дугаар сарын 17-ноос 2015 оны 12 дугаар сарын 25-ны хооронд авсан 13 удаагийн зээл болох 538,000,000 төгрөгийн зээлээс нийтдээ 218,000,000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд үлдэх 320,000,000 төгрөгийг төлөөгүй учир зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчийн шүүхэд гаргасан зээл төлөлтийн баримтууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан Н.Доос Б.Гт буцаан төлсөн зээл болох 218,000,000 төгрөгийн төлбөрт хамаарах л баримтууд байгаа бөгөөд Б.Г нь өөрийн эзэмшлийн ХААН банк дахь ... тоот дансанд Н.Дын авсан зээлээсээ буцаан төлж байсан 218,000,000 төгрөгийн төлбөрт холбогдох хуулга баримтыг шүүхэд тайлбарын хамт гарган өгч байгаа болно.

Хариуцагч Н.Д нь нэхэмжлэгч Б.Гээс зээлж авсан нийт 538,000,000 төгрөгийн зээлээс эргүүлж төлсөн зээлийг огноо, үнийн дүнгээр жагсаавал:

а/. 2016.04.19-ний өдөр 60,000,000 төгрөг,

б/ 2016.07.09-ний өдөр 100,000,000 төгрөг,

в/. 2016.12.28-ны өдөр 10,000,000 төгрөг /Батбаярын дансанд/

г/. 2017.01 06-ны өдөр 10,000,000 төгрөг,

д/. 2017.01,09-ний өдөр 10,000,000 төгрөг,

е/. 2017.01,13-ны өдөр 10,000,000 төгрөг,

ё/. 2017.01 16-ны өдөр 10,000,000 төгрөг,

ж/ 2017.01,20-ны өдөр 8,000,000 төгрөг, бүгд 218,000,000 төгрөг төлсөн.

Хариуцагчийн шүүхэд гаргасан баримтуудад дээрх төлөлтийн жагсаалтын а/, б/, в/, г/. е/, ё/. ж/-д бичигдсэн нийт 208,000,000 төгрөгийн баримтууд байна.

Харин хариуцагч Н.Дын шүүхэд гаргаж өгсөн баримтад байгаа 2015.05.04-ний өдөр Б.Гт шилжүүлсэн 6,500,000 төгрөг, 2015.01 09-ний өдөр шилжүүлсэн 4,450,000 төгрөг, 2015.07 04-ний өдөр шилжүүлсэн 13,292,000 төгрөг, нийт 24,242,000 төгрөгийн баримтууд нь Н.Дын өмнө буюу 2014 оны 09 сарын 15-ны өдөр Б.Гээс зээлж авсан 20,000,000 төгрөгийн зээл, зээлийн хүүг төлсөн баримтууд юм. /Зээлийн 20,000,000 төгрөгийг Н.Дт шилжүүлсэн баримтыг тайлбарт хавсаргав/.

Дээр нь нэмж тайлбарлахад энэ 20,000,000 төгрөгийн зээл нь Б.Г миний шүүхэд гаргасан нэхэмжлэлд орж тооцогдоогүй, шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зээлийн тооцоо хийгдээд дуусгавар болсон баримт юм.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан бөгөөд зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч гэрээнд заасан мөнгийг өгөх, зээлдэгч хүлээн авах үүрэгтэй гэж зааснаас үзэхэд Б.Г, Н.Д нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, харилцаж байсан талаар ямар нэг маргаангүй гэж үзэж байгаа.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасны дагуу Б.Г, Н.Д нарын хоорондох зээлийн гэрээнд хүүтэй байхаар тохиролцсон, хариуцагч Н.Д нь хүүгийн төлөлт хийж байсан баримтууд байдаг.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан, хуулийн энэ зохицуулалт нь зээлдүүлэгч Б.Гт хамаарах заалт бөгөөд нэхэмжлэгчээс зээлийн хүү шаардах эрхгүй болохыг тодорхойлж өгсөн заалт юм. Ийм ч учраас нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагчаас зээлийн хүү шаардаагүй.

Харин зээлдэгч Н.Д нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, талуудын хооронд өмнө нь зээлийн гэрээ байгуулагдаж, авч байсан зээлийн хүүг зөвшөөрч төлснийгөө одоогийн шүүхийн маргаанд зээл төлсөн баримт гэж шүүхэд гарган, төлөгдсөн хүүг буцаан шаардаж байгаа агуулгаар баримт гаргаж өгөөд байгаа нь хуулийн 282.3 дугаар зүйлийн агуулгад нийцэхгүй, өөрөөр хэлбэл зээлдэгчийн өмнө нь зөвшөөрч төлсөн хүүгээ буцаан шаардах эрхийн үндэслэлд дээрх хуулийн зохицуулалт хамаарахгүй тул үндэслэлгүй баримт, тайлбар болж байгаа.

Иймд хариуцагч Н.Д нь нэхэмжлэгч Б.Гтэй, түүний одоо шүүхэд гаргасан нэхэмжлэлд хамаарахгүй, өмнө нь байгуулж байсан зээлийн гэрээний дагуу зээлийн хүүд тооцон зарим эд зүйл авч өгсөн баримтаа зээл төлсөн баримт мэтээр тайлбар гаргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй тайлбар болж байгааг шүүх харгалзан үзнэ гэдэгт итгэлтэй байна.

Эдгээр үндэслэлээр хариуцагч Н.Дын зээлийг буцаан төлж барагдуулсан гэх баримт, тайлбар нь үндэслэлгүй болох нь нотлогдож байгаа тул шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гаргасан баримт нотолгоог үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагчийн гаргасан баримт бүрд нэхэмжлэгчийн зүгээс тайлбар 3 удаа гаргаж өгсөн. Хариуцагч нь заримыг зөвшөөрч заримыг зөвшөөрөхгүй гэж байна. 2 удаагийн 25 саяыг сургалтын гэж байна. Гэтэл сургалтын гэх баримт хэрэгт байхгүй. 10 саяыг сургалтад гэж аваад үүний дараа сургалт ороогүй. Сургалт явуулах талаар гэрээ байхгүй. Отгонбаатарын данснаас 2 удаа үйлдлээр Гээс зээл гээд 50 шилжүүлсэн. Үүнийг Д өөрөө зөвшөөрсөн мэйлийг Г уруу явуулсан байдаг. Мөн цагдаад өгсөн мэдүүлгээр 50 сая орж ирсэн Гийнх гэдэг нь тогтоогдвол төлнө гэдэг. 30 саяыг ченжийн данс уруу доллар авна гэж шилжүүлүүлсэн ба үүнийг мэйл дээр бичсэн байдаг. 28 саяыг цалин гэж авсан ба үүнийгээ SBN ТВ-с авсан баримт байдаг боловч Гт өгөөгүй. Цэдэв уруу шилжүүлсэн 50 саяыг авснаа мэйлээр зөвшөөрсөн байдаг. Шилжүүлсэн санхүүгийн баримттай холбоотойгоор бид тайлбар гаргасан байдаг. ТВ-н үйл ажиллагаанд зориулсан төлбөрийн баримтыг Гт өгсөн мэтээр ярьсан байдаг. Мөн ихэнх баримт нь хуулбар шаардлага хангахгүй баримт байдаг. Мөн зарим нь хэн бичсэн нь мэдэгдэхгүй байдаг. Үүнийг шүүх анхаарах байх гэж бодож байна. Өмнө зээл аваад хүү төлсөн баримтаа зээл төлсөн мэтээр хэлж байгаа нь үндэслэлгүй. Нэгэнт хүү гээд төлсөн бол буцаан нэхэмжлэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь олгосон зээлтэй холбоотой баримтаа шүүхэд гаргасан. Харин хариуцагч нь сонгуультай холбоотой баримт гаргасан ба зарим баримт нь шаардлага хангахгүй байгаа юм. Хэрэв сонгуулийн ажилтай холбоотой маргаан байгаа бол тусдаа шийдвэрлүүлэх нь зүйтэй. Сургалтад 60 саяыг авсан гэж байгаа боловч үүний зарцуулалт нь баримтгүй байгаа юм. Хариуцагч нь сонгуультай холбоотой баримт гаргасан тул бид сонгуулийн зардлыг нэхэмжлэгч төлсөн гэдэг баримтуудыг гаргасан. Төлсөн төлбөрүүд нь хүү байсан бөгөөд анх тохиролцохдоо хүү төлнө гэсэн тул хүү юм. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2017.12-нд хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө цагдаад гомдол гаргасан. Цагдаа шалгаад залилангийн шинжтэй гэсэн боловч цааш шалгах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзсэн. Хариуцагч нь бусдын дансаар дамжуулж авдаг. Буцаан авсан 218 саяыг заримыг нь өөр хүний дансаар авсан боловч бид зөвшөөрсөн. Отгонбаатарын мөнгөний хувьд тэрээр АНУ-д байгаа тул нотлоход хүнд байна. Талууд маргаан үүсээгүй байхад харилцан мэйл бичсэн байдаг. Иймд зээл авсан нь нотлогдож байх тул үлдэл зээлийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 13 удаагийн зээл олгосон гэж байна. Шүүхэд өгсөн баримт нь давхацсан байна. 4 баримт буюу 136 сая нь надад хамаагүй байна. 2015.6.24, 2015.7.10, 2015.9.8, 2015.12.25 өдрийн мөнгө нь баримтаар хамааралгүй байна. Миний дансаар шилжүүлсэн 2015.1.13-ны 25 сая, 2015.1.25-ны 25 саяыг сургалтын төлбөрт шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь сургалт аваагүй гэж байна. Гэтэл 132 цагийн сургалтыг өгсөн. 2014.12.17-ны 22 саяыг миний дансаар дамжуулж Ханбүргэдийн зээлийг шилжүүлсэн. 2015.4.1-нд дараа тооцоогоор 260 саяыг авснаа зөвшөөрдөг. Хэрэгт байгаа баримтаар 8 удаагийн гүйлгээгээр 468 сая төгрөг байна. Үүний 136 сая надад хамаагүй. Товъёогт энэ талаар байгаа юм. Цагдаад шалгагдсан гэж байна. Тэр үед 638 саяыг зээлсэн гэдэг бөгөөд одоо шүүх дээр өөр дүн ярьж байна. Би баримгүй ч гэсэн 2015.5.23-ны 20 саяыг авснаа зөвшөөрнө. Надтай хамааралтай 280 сая төгрөг дээр 22 саяыг нэмээд 302 саяыг авснаа зөвшөөрдөг. Үүнээс 364,628,450 төгрөгийг хэрэгт байгаа баримтаар 33 удаагийн гүйлгээгээр төлсөн. Иймд төлбөрийн үлдэгдэлгүй бөгөөд 57,628,450 төгрөгийн авлага үүссэн. Зээлийг намайг ТВ байгуулах гэж авсан гэж байна. Сургалт хийснээр сонгуульд нэр дэвших бололцоог гаргаж өгсөн. Гэтэл миний хувьцаа эзэмшдэг ТВ3 нь 1999 онд байгуулагдсан ба тусгай зөвшөөрлийг 2013 онд авсан. Үнэн зөв хуулийн дагуу шийдвэр гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Мэйл бичих шалтгаан байсан. Нэхэмжлэгч нь манай оффис дээр ирээд мэйл бичихийг шахаж шаардсан. Эрх үүргийг шилжүүлбэл миний хөрөнгийг өндөр үнээр борлуулж өгнө гэж хэлж байсан. Нэхэмжлэгчийн байранд одоо ч гэсэн миний эд хөрөнгө байгаа юм. Үүргийг шилжүүлээд авчих гэж шахсан юм. Маш олон төрлийн сургалтад орсон. 1605 тоотыг надад өгөх юм бол үүргийг хүлээж авъя гээд л гэрээ бичсэн гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхбуян нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ихэнх зүйлийг тайлбарлалаа. Талууд 2015.1.10-нд гэрээ байгуулсан ба үүгээр нэхэмжлэгчид сургалт орсон. Сонгуультай холбоотойгоор 60 саяын сургалт өгсөн. 2015.3.20-ны төлбөр нь сургалтын  төлбөр юм. Сонгуульд нэр дэвшихтэй холбоотойгоор мөнгөний харилцаа байсан. Хариуцагчтай уулзахаас зайлсхийдэг гэх боловч итгэмжлэл олгож байнга нь уулзаж байсан байна. Хариуцагчийн зүгээс бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хэргийн 180, 195-д байгаа баримтын мөнгөн дүн нь шаардлагад байхгүй юм. Отгонбаяр нь зээлийн харилцааг мэдэхгүй гэдэг. Бусдаар дамжуулж мөнгө олгосон гэх боловч үүн дээр шаардах эрх үүсэхгүй юм. Мэйлээр гэрээ явуулсан боловч цахимаар гэрээ байгуулсан гэж үзэхгүй. Учир нь үүнийг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй байна. Иргэний эрх зүйн харилцаанд бусдаар дамжуулж зээл олгох зохицуулалт байхгүй. Эрүүгийн хэрэг үйлдсэн гэдэг болон иргэний журмаар шаардах эрх хэрэгжүүлэх гэдэг нь тусдаа ойлголт юм. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэв зээлийн үлдэгдэл байна гэж үзвэл Иргэний хуулийн 82-д зааснаар татгалзах эрх үүссэн байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Жанчив нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 538 саяын зээл өгөөд үлдэх 320 саяыг нэхэж байна. Талууд 2.5 хувийн хүүтэй тохирсон гэх боловч ийм асуудал байхгүй. Иргэний хуульд зааснаар бичгээр байгуулаагүй гэрээнд хүү тооцохгүй. Иймд хүүгийн талаар маргаан байх ёсгүй. Талуудын хооронд шилжсэн мөнгөн дүнгээс үзэхэд Насанбат гэж хүн уруу шилжүүлснийг ченж уруу шилжүүлсэн гэж байна. Үүнийг нэхэмжлэгч өөрөө нотлох ёстой. Гэтэл шилжүүл гэхээр нь шилжүүлдэг асуудал байхгүй. Хэрэв нэхэмжлэгчийн тайлбар үнэн бол Гээс Дт гэж шилжүүлэх байсан. Цэдэвт нэвтрүүлгийн төлбөр гэж шилжүүлсэн байдаг. Д гэж хүнийг шилжүүл гэхээр шилжүүлсэн гээд байна. ТББ байгуулах нь хэнд хэрэгтэй вэ гэвэл нэхэмжлэгчид хэрэгтэй. Гэтэл 50 саяыг шилжүүлсэн Цэдэв нь хариуцагчтай хамааралгүй юм. ТВ-ээр гарсан зүйлийг хэн ашигласан бэ?. ТББ дээр утас ажиллуулаад нэхэмжлэгч л ашигласан. Үүний төлбөрт шилжүүлсэн мөнгөө нэхэх эрхгүй. Түүнчлэн Отгонбаатарт шилжүүлсэн мөнгөө Доос шаардах эрхгүй. Отгонбаатараар яагаад дамжуулж байгаа юм бэ?. Амартүвшин уруу 6 сая төгрөг шилжүүлэхдээ төхөөрөмжийн үнэ гэсэн байдаг. Амартүвшинээс төхөөрөмж авчхаад Доос нэхэж байгаа нь үндэслэлгүй юм. Үүнээс гадна өөр хүмүүс уруу шилжүүл гэж хэлсэн баримтгүй. Зээлсэн гэх мөнгөнөөс 136 нь үндэслэлгүй. Хариуцагч уруу 302 сая орсон ба сургалтын 60 сая нийт 362 сая л хариуцагчид олгогдсон. Хариуцагчийн зарим гаргасан баримт нь шаардлага хангахгүй байгаа боловч зохигчдын хооронд сургалтын харилцаа үүссэн гэдгийг шүүх анхаараасай. Ажил гүйцэтгэх гэрээ нь хуулбар боловч Гийн гарын үсэг зурагдсан байдаг. Энэ 60 сая төгрөгийг зарцуулсантай холбоотой хангалттай баримт хэрэгт байгаа юм. Ханбүргэдийн 22 саяын зээл Дын дансаар орсон тул 302 дотор орсон байгаа юм. Буцаан төлсөн төлбөрийн талаар товъёогоор гаргаж өгсөн байгаа болно. Эрүүгийн журмаар хэрэг бүртгэлийн хэрэг нээх нь хэрэг үйлдсэн гэх баримт биш юм. Залилах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээр тогтоогдохгүй. Нэхэмжлэгч нь залилуулсан эсхүл зээлийн гэрээний харилцаа үүссэн гэдгээ ялгахгүйгээр 2 зүйлийг хольж ярьж байна. Мөн зээлийн гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил тул дууссан. Зээл ярьж байгаа тул цагдаагийн асуудал хамааралгүй. Мэйлээр нотлогдсон гэж үзэхгүй. Нэхэмжлэгч нь 538 саяыг өгсөн нь тогтоогдохгүй байна. Баримтаар 362 саяыг нэхэмжлэгчээс шилжүүлсэн байна. Үүнээс хэдийг төлсөн бэ гэдгийг ярих ёстой. Зохигчдын хооронд сургалтын харилцаа үүссэн гэдэг нь нотлогдсон. Харин нэхэмжлэгч нь 10 саяыг л сургалтад төлсөн боловч сургалт болоогүй гэдэг. Гэрээ байгуулснаас хойш 3 удаагийн шилжүүлгээр 60 сая орж ирсэн нь зээл гэж үзэх боломжгүй үйлдэл байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь худалдаа аж үйлдвэрийн танхимд СЕО сургалтад суусан. Энэ нь 300,000 төгрөг гэх боловч төлбөр нь ийм байх боломжгүй. Хариуцагч төлбөрийг 60 саяас төлсөн. Мөн Тамирт төлөх 10 саяын 5 саяыг хариуцагч төлсөн. Сонгуулийн зардлыг Д төлсөн талаар маргаагүй бөгөөд харин Г бэлнээр мөнгө өгөөд дамжуулж төлсөн гэж байна. Гэвч Г мөнгө өгсөн гэдэг нь нотлогдоогүй бөгөөд харин хариуцагч нь өр төлбөртэй байсан тул өмнөөс нь өөрийн мөнгөөр төлсөн юм. Баримтаар 242,200,000 төгрөг төлбөр төлсөн нь тогтоогдож байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлага нь баримтаар нотлогдоогүй. Хууль зүйн үндэслэлийн хувьд зээлийг бүрэн төлсөн. Мөн хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дээр гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэж заасан. Шилжүүлсэн 302 саяын харилцаа 2015 онд дуусгавар болсон. Шаардах эрх хэзээ үүсэх вэ гэдэг асуудал гарна. Талуудын хооронд 2016 онд мэйл бичигдсэн. Энд бусдын зээлийн үүргийг хүлээж авсан хэсгийг нэхэмжлэгч зөвшөөрнө гэж хэлсэн. Ингэснээр нэхэмжлэгч нь шаардаад эхэлсэн байна. Энэ үед шаардах эрх үүссэн тул одоо хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хөөн хэлэлцэх хугацаа зогссон гэж байна. Иргэний хуулийн 78-д хугацаа зогсох талаар заасан. Эдгээр нөхцөл байхгүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа зогсоогүй. Мөн цагдаад гомдол гаргасан нь хугацаа тасалдахад хамаарахгүй. Учир нь цагдаад гомдол гаргах нь тасалдахад хамаарахгүй. Гэм бурууг гагцхүү шүүх тогтоодог. Залилах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоосон зүйл байхгүй. Бусдад мөнгө өгчхөөд мэйл явуулснаар нотлогдсон гэж үзэхгүй. Шаардах эрх шилжих асуудал нь Иргэний хуулийн 126-д заасан байгаа юм. Мөнгө шилжүүлэгч нар нь Дтой гэрээ байгуулсан байх ёстой. Иргэний хуулийн 281-д зааснаар бусдад шилжүүлсэн мөнгө дээр зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэхийг шүүх дүгнэнэ. Зохигчдын хооронд 302 саяас өөрөөр зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна. Бусдад өгсөн мөнгийг мэйлээр өгсөн гэж үзэх боломжгүй. Иргэний хуулийн 282 дээр бичгээр гэрээ хийгээгүй бол хүү авах эрхээ алдана. Гэтэл төлсөн төлбөрийг зээлийн хүүд авсан гэж байна. Иймд хүүд авсан гэх төлбөрийг нэмбэл 242 сая төгрөг төлсөн нь нотлогдож байна гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн  26ж2-3/698 дугаар албан тоот /1-р хх6/, Голомт банкны орлогын мэдүүлэг /1-р хх7, 13, 200-201, 2-р хх53, 180, 184-185/, Хаан банкны мөнгөн шилжүүлэг /1-р хх8-12, 180, 187, 192, 203, 206, 208-215, 2-р хх65, 67-68/, Хаан банкны орлогын мэдүүлэг /1-р хх14, 182, 193-198, 207/, Хаан банкны зарлагын мэдүүлэг /1-р хх15, 202/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дүгээр тогтоолын хуулбар /1-р хх17/, 2015 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 956 дугаар зээлийн гэрээний хуулбар /1-р хх139/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /1-р хх144-146, 183-184, 225, 247-248, 2-р хх36/, Хаан банк дахь Б.Даваасүрэнгийн дансны хуулга /1-р хх188/, Gem stone restaurant & Lounge тооцооны баримт /1-р хх204/, “B” ХХК-ийн албан тоот /огноо дугааргүй/ /1-р хх219/, “B” ХХК-ийн-н санхүүгийн тэмдэг дарсан бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл болон бэлэн мөнгөний зарлагын баримт /1-р хх220/, “B” ХХК-ийн тэмдэг дарсан мөнгө тушаасан талаарх гараар бичсэн баримт /1-р хх221/, мөнгө олгосон талаарх гараар бичсэн баримт /1-р хх228/, Сонгох эрх ТББ-н дүрмийн хуулбар /1-р хх249-250/, Сонгох эрх ТББ-н бэлэн мөнгөний зарлагын баримт /тэмдэг дарагдаагүй/ /2-р хх39, 41, 44, 46, 48-51, 56-57, 60, 62, 64, 66, 69, 71, 73, 76-77, 79, 82, 85, 87, 89, 91-92, 94-95, 98, 100-104, 106, 108, 110, 112, 116, 118, 121, 123, 125, 127, 129, 131, 134, 136, 138, 140, 142, 144, 149, 151, 153, 155, 157, 159, 161, 163, 167, 169, 171, 173, 175, 177, 179, 181, 183/, “Блү голд” ХХК-ийн зарлагын баримт /2-р хх40, 45, 52, 54, 61, 72, 86, 90, 93, 117, 122, 128, 135, 137, 141, 147, 156, 164-165, 182/, “БСБ мегастор” ХХК-ийн барааны баримт /2-р хх43/, дэлгүүрийн кассын талон /2-р хх47, 111, 119-120, 158/, “Макро линк” ХХК-ийн зарлагын баримт /2-р хх58-59/, “МЦХ” ХК-ийн зарлагын баримт /2-р хх63/ “Би Ти СИ” ХХК-ийн зарлагын баримт /2-р хх74, 97/, Сонгох эрх ТББ-н орлогын ордер /2-р хх75/, “Ган инженеринг” ХХК-ийн төлбөрийн баримт /2-р хх78, 133/, “МЦХ” ХК-ийн төлбөрийн баримт /2-р хх80-81, 83-84/, “Мөнх модон бар” ХХК-ийн зарлагын баримт /2-р хх88, 105, 107/, Төрийн банкны орлогын мэдүүлэг /2-р хх109, 178/, К төвийн кассын орлогын баримт /2-р хх113/, К төвийн зарлагын баримт /2-р хх115, 152/, “Синчи ойл” ХХК-ийн баримт /2-р хх130/ орлогын ордер /2-р хх132/, зарлагын баримт /2-р хх143/, “Цэнхэр талст” ХХК-ийн зарлагын баримт /2-р хх145, 148, 150/, “Гранд ворк интернэшнл” ХХК-ийн зарлагын баримт /2-р хх154, 172/, Namuu Studio захиалга олох хуудас /2-р хх160/ Шунхлай ШТС-н баримт /2-р хх162/, Петровисын баримт /2-р хх168, 170, 176/, “Инк колор” ХХК-ийн зарлагын баримт /2-р хх174/, Сонгох эрх ТББ-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан /2-р хх187-198/, эрэн хавтастай 2 талаас нь бичилт хийгдсэн дэвтрийг тус тус нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд: “B” ХХК-с олгосон и-баримт /1-р хх108/, “B” ХХК-ийн авлагын дансны туслан дэвтрийн тайлан /1-р хх109/, “B” ХХК-ийн орлогын баримт /1-р хх110/, 2016 оны 06 дугаар сарын 09, 10-ны өдрийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх гэрээ /1-р хх11-113, 3-р баримт 96-98, 100-101, 105-107/, нэр дэвшигчийн сонин /1-р хх114/, сонгуулийн сурталчилгааны зураг /1-р хх115, 3-р баримт 84/, сонгуулийн сурталчилгааны танилцуулга /1-р хх116, 2-р баримт 109, 3-р баримт 86-87/, Сонгох эрх НҮТББ-н гүйцэтгэх захирлын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тушаал /тэмдэг дарагдаагүй/ /1-р хх117/, Хаан банкны мөнгөн шилжүүлэг /1-р хх118, 122-124, 126, 1-р баримт 219, 306, 2-р баримт 416/, Хаан банкны орлогын мэдүүлэг /1-р хх119-121, 125, 1-р баримт 305, 2-р баримт 433, 436, 3-р баримт 118/, Голомт банкны төлбөрийн баримт /1-р хх127, 1-р баримт 207, 211, 2-р баримт 16, 19, 21, 412-415/, 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /1-р хх128-130/, “А Э энд Жааг” ХХК-ийн орлогын ордер ширхэг /1-р хх131-132, 2-р баримт 20/, тус компанийн төлбөрийн баримт /1-р хх133/, 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн сурталчилгаа нэвтрүүлэх зөвшөөрөл /1-р хх134/, зар сурталчилгааны хуваарь /1-р хх135-136/, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл /2-р хх...-..../, гараар бичсэн зүйл /1-р баримт 35, 38, 44, 46, 47, 49, 78, 91-92, 2-р баримт 2-3, 51-93, 108, 309-324, 333-342/, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ /1-р баримт 97-99, 3-р баримт 92-94/, зөвлөх үйлчилгээний тайлан /1-р баримт 103-105/, зөвлөх үйлчилгээний тайлан /1-р баримт 106, 109-110/, зөвлөх үйлчилгээний явцын тайлбар /1-р баримт 107-108,/ Хаан банкны орлогын мэдүүлэг /1-р баримт 191, 208/, Голомт банкны зарлагын мэдүүлэг /1-р баримт 192-193, 212, 224, 309, 2-р баримт 417, 434/ “Хас транс” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт /1-р баримт 194/, төлбөрийн баримт /1-р баримт 195, 196, 238, 291 (197-205, 214-217, 235, 256-257, 270 нь уншигдахгүй) 2-р баримт 8-10, 12, 111-114, 116-123, 125-227, 232-305/, Хаан банкны гадаад гуйвуулгын даалгавар /1-р баримт 209/, Soho mebel бараа худалдсан баримт /1-р баримт 213/, Голомт банкны орлогын мэдүүлэг /1-р баримт 210, 227-230, 236, 240, 284, 301-302, 307-308, 310, 312-314, 2-р баримт 18, 418, 420-432, 435, 437/, зарлагын баримт /1-р баримт 218, 220, 225, 231-233, 242-243, 245-254, 257-267, 275-283, 288-290, 292-297, 315, 2-р баримт 13, 15, 3-р баримт 112, 114-117, 135/, нотариатын үйлчилгээний мөнгөний тасалбар /1-р баримт 221/, нэхэмжлэх /1-р баримт 226, 289, 2-р баримт 14/, “Блү голд” ХХК-ийн зарлагын баримт /1-р баримт 234/, “Протек” ХХК-ийн зарлагын баримт /1-р баримт 271/, “Кибер ком” ХХК-ийн зарлагын баримт /1-р баримт 272/, кассын зарлагын ордер /1-р баримт 300, 303-304/, “Адмон” ХХК-ийн кассын орлогын ордер /1-р баримт 311/, ECCO гэсэн баримт /1-р баримт 316/, “Д” ХХК-ийн орлогын ордер /2-р баримт 4-5/  Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер /2-р баримт 6, 3-р баримт 122/, Төрийн банкны орлогын мэдүүлэг /2-р баримт 17/, Хаан банкны зарлагын мэдүүлэг /2-р баримт 419/, “Ди Ви продакшн” ХХК-ийн кассын зарлага /2-р баримт 438-467/, Д.Энхбаатар, Б.Баярмаа, Б.Тамир, Э.Цэлмэг, Э.Оюу, Э.Жавхлан, Н.Баяржаргал нарын шүүхэд ирүүлсэн тодорхойлолт /3-р баримт 3-9/, гэрэл зургууд /3-р баримт 10-17, 19-83, 89-91/, “АЭ энд Жааг” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 18/16 дугаар албан тоот /3-р баримт 95/, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн санамж хүргүүлэх тухай баримт /3-р баримт 99, 104, 109/, “Ар Би Эм Ти” ХХК гэсэн баримт /3-р баримт 102-103/, нэвтрүүлэг гарсан хуваарь гэх баримт /3-р баримт 108, 110/, “Адмон” ХХК-ийн нэхэмжлэх /3-р баримт 111, 120, 123/ орлогын баримт /3-р баримт 113, 119/, ажил гүйцэтгэх, туслал үзүүлэх гэрээ /3-р баримт 124-129/, захиалгат мэдээ, нэвтрүүлэг цацах ажлын хөлс төлбөр гэх баримт /3-р баримт 130-134/, тооцоо нийлсэн акт /3-р баримт 136/, техник хүлээлцсэн акт /3-р баримт 137/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдөр цахим шууданд үзлэг хийсэн /1-р хх56-86/, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эс Би Эн телевизийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 109/17 дугаар албан тоотын хуулбар, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус тус Н.Дыг гэрчээр асуусан тэмдэглэлийн хуулбар,  /1-р хх91-103/, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Н.Отгонбаатарыг гэрчээс асуусан тэмдэглэлийн хуулбар /1-р хх104-105/-г нотлох баримтаар гаргуулсан, 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдөр гэрчээр Б.Даваасүрэн, Э.Цэлмэг, Д.Өсөхбаяр нарыг гэрчээр асуусан /1-р хх237-245/,

Хариуцагч талын хүсэлтээр 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Н.Баярсайханыг гэрчээр асуусан /2-р хх15-16/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

     ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Н.Доос 144,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 176,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Г нь зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 320,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Н.Д нь зээлийн гэрээний дагуу 302,000,000 төгрөгийн зээл олгогдсон бөгөөд 364,628,450 төгрөг төлөгдөж, улмаар 57,628,450 төгрөгийн авлага үүссэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Энд хариуцагч нь нэхэмжлэлд бичгээр тайлбар гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанд тайлбар, нотлох баримтын товчоо гэж гаргасан боловч гарын үсэг зурагдаагүй тул шүүхэд ирүүлсэн хариу тайлбар гэж үзэхгүй.

Улмаар шүүх хуралдаанд нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

Түүнчлэн хариуцагч нь олгосон зээлээс илүү хэмжээний мөнгөн дүнгээр буцаан төлөлт хийж 57,628,450 төгрөгийн авлага үүссэн гэж тайлбарлаж байх боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй.

 

Зохигчдын хооронд тодорхой хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд бичгийн хэлбэрээр гэрээ хийгдээгүй талаар хэн аль нь маргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул шүүх зохигчдын маргаагүй үйл баримтыг нотлох шаардлагагүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу хүү, алданги шаардаагүй тул зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулах шаардлагагүй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйлийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нь тохиролцсон хугацаанд буцаан төлөх үүрэг хүлээдэг.

Мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй бол үүрэг гүйцэтгүүлэгч хэдийд ч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч нэн даруй биелүүлэх үүрэгтэй.

 

Зохигчид олгосон зээл болон буцаан төлсөн мөнгөн дүнгийн талаар маргаж байх тул нэхэмжлэлд дурдсан олгосон гэх, хариуцагчийн маргаж буй буцаан төлсөн гэх мөнгөн дүн тус бүрээр дүгнэлт хийх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 13 удаагийн үйлдлээр нийт 538,000,000 төгрөгийн зээл олгож, үүнээс 218,000,000 төгрөг төлөгдсөн тул үлдэх 320,000,000 төгрөгийг гаргуулна гэж шаардаж байна.

Нэхэмжлэлд дурдсан дарааллаар дүгнэвэл:

1.         2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр олгосон гэх 22,000,000 төгрөгийн хувьд Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Гээс хариуцагч Н.Дт уг мөнгийг олгосон байна. Иймд энэхүү зээлийг олгосон гэж үзэх үндэслэлтэй. /1-р хх10/

2.         2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр олгосон гэх 25,000,000 төгрөгийн хувьд Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид уг мөнгийг олгосон байна. Иймд энэхүү зээлийг олгосон гэж үзэх үндэслэлтэй. /1-р хх9/

3.         2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр олгосон гэх 25,000,000 төгрөгийн хувьд Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид уг мөнгийг олгосон байна. Иймд энэхүү зээлийг олгосон гэж үзэх үндэслэлтэй. /1-р хх8/

4.         2015 оны 02 дугаар сарын 11-ны өдөр олгосон гэх 8,000,000 төгрөгийн хувьд нэхэмжлэгчийн Хаан банк дахь ... тоот данснаас мөн өдөр 8,000,000 төгрөг тус банкны ....тоот дансанд шилжигдсэн болох нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдож байна. /2-р хх36/ Гэвч нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэмэлт тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа мөнгийг хүлээн авсан данс хариуцагчийн гэр бүлийн хүний дүү С.Ханбүргэдийн данс болох талаар тайлбарласан. Иймд хариуцагч энэхүү 8,000,000 төгрөгийг хүлээн авсан нь тогтоогдохгүй байх тул буцаан төлөх үүрэг үүсээгүй байна. Харин энэ мөнгөтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч нь зохих этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй юм.

5.         2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр олгосон гэх 10,000,000 төгрөгийн хувьд нэхэмжлэгчийн Хаан банк дахь ... тоот данснаас мөн өдөр 10,000,000 төгрөг Lesson гэх утгаар тус банкны ..тоот дансанд шилжигдсэн байна. /1-р хх248/ Энэхүү хүлээн авсан дансыг хариуцагч эзэмшдэг болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч уг мөнгийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй. /1-р хх8, 10 зэрэг/ Улмаар хариуцагч нь энэхүү 10,000,000 төгрөг, дээрх 2 удаагийн үйлдлээр олгогдсон тус бүр 25,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөг нь сонгуультай холбоотойгоор бусдаар хичээл заалгах зориулалтаар олгогдож зориулалтын дагуу зарцуулагдсан гэж маргасан. Харин нэхэмжлэгч нь энэхүү 10,000,000 төгрөг нь анх хичээл заалгах зориулалтаар олгогдсон боловч уг хичээл заалгах ажил хэрэгжээгүй тул аман хэлбэрээр тохиролцоод зээл болгосон гэж тайлбарласан. Хэрэгт болон хариуцагчаас гарсан 3 хавтас нотлох баримтыг бүхэлд нь үзэхэд 60,000,000 төгрөгийн төлбөртэй сургалт явагдсан гэдэг нь санхүүгийн анхан шатны болон бусад баримтаар тогтоогдоогүй. Мөн 3 дугаартай баримтад авагдсан гэрэл зургууд нь сургалт явагдсан гэдгийг шууд нотлохгүй байна. Түүнчлэн 1 дүгээр хавтас баримтад авагдсан сургалттай холбоотой гэх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийн үндэслэл болж нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй. Цаашлаад хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу 10,000,000 төгрөг сургалтад зарцуулагдсан гэх тайлбараа нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн уг мөнгөний зориулалтыг өөрчилж зээл болгосон гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна. Иймд энэхүү зээлийг олгосон гэж үзлээ.

6.         2015 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр олгосон гэх 260,000,000 төгрөгийн хувьд Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь уг мөнгийг хариуцагчид олгосон байна. /1-р хх11/ Иймд энэхүү зээлийг олгогдсон гэж үзэх үндэслэлтэй.

7.         2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр олгосон гэх 20,000,000 төгрөгийн хувьд нэхэмжлэгчийн Хаан банк дахь ... тоот данснаас мөн өдөр уг мөнгө тус банкны хариуцагчийн эзэмшдэг ..тоот дансанд шилжигдсэн бөгөөд гүйлгээний утгыг зээл гэжээ. /1-р хх247/ Иймд энэхүү зээл олгогдсон гэж үзэх үндэслэлтэй.

8.         2015 оны 06 дугаар сарын 24-ны өдөр олгосон гэх 30,000,000 төгрөгийн хувьд Хаан банкны шилжүүлгийн баримтаас үзэхэд тус банк дахь .... тоот Ц.Насанбатын эзэмшдэг данс хүлээн авсан байна. /1-р хх12/ Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтдээ валютын арилжаа эрхэлдэг этгээдэд шилжүүлсэн гэж тайлбарласан бол хариуцагч нь ийм хүсэлт гаргаагүй гэж маргасан. Мөн уг мөнгийг шилжүүлэхдээ гүйлгээний утгыг тодорхойлоогүй байна. Иймд хариуцагч нь энэхүү мөнгийг буцаан төлөх үүрэг үүсээгүй гэж үзнэ. Харин нэхэмжлэгч нь мөнгийг хүлээн авсан Ц.Насанбаттай ямар нэг байдлаар иргэний эрх зүйн харилцаанд ороогүй байсан гэж үзэж байгаа бол зохих этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн энэ асуудлаар шаардах эрх нээлттэй байна.

9.         2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр олгосон гэх 50,000,000 төгрөгийн хувьд Д.Цэдэвийн ... тоот дансанд Сонгох эрх ТББ-с нэвтрүүлгийн гэрээний үнэ гэсэн утгаар бэлэн мөнгө шилжүүлсэн байна. Иймд энэхүү мөнгөн хөрөнгө нь хариуцагчид олгогдсон зээл биш байх тул нэхэмжлэгч шаардах эрхгүй.

10.       2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр олгосон гэх 28,000,000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч нь уг мөнгөн хөрөнгийг бэлнээр хариуцагчид олгосон гэж тайлбарласан бөгөөд хариуцагч үүнийг үгүйсгэж, аваагүй гэж маргасан. Хэдийгээр бэлэн мөнгө олгосон гэх боловч ямар нэг баримтаар олгосон гэх үйл баримтыг нэхэмжлэгч хуульд заасан үүргийн дагуу нотлоогүй. Иймд нэхэмжлэгчид энэхүү мөнгийг шаардах, хариуцагчид буцаан төлөх үүрэг үүсээгүй байна.

11.       2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр олгосон гэх 50,000,000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч нь Н.Отгонбаатараас авах ёстой байсан 50,000,000 төгрөгийг түүний данснаас хариуцагчид зээл олгох журмаар шилжүүлсэн гэж тайлбарласан. Улмаар нэхэмжлэгч нь 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Н.Отгонбаатарын 5122006666 тоот дансанд 50,000,000 төгрөгийг зээл гэсэн утгаар шилжүүлсэн болох нь Хаан банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байна. /1-р хх14/ Улмаар хариуцагч Н.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Гээс биш Отгонбаатар гэдэг хүний данснаас орж ирсэн байдаг. Ийм учраас энэ 50,000,000 төгрөгийг Г шаардах эрхтэй болох нь тогтоогдвол төлөхөд бэлэн байна.” гэж тайлбарлажээ. /1-р хх99/ Цаашлаад Н.Отгонбаатар нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Д эгчийг таньдаг юм. Тэгээд ... яаралтай мөнгөний хэрэг гараад зээл өгөх хүн байна уу гэхээр нь дээд сургуулийн ангийн Г гэх найзтай ... холбож өгсөн. Би тэдний хоорондын асуудалд оролцоогүй, хоорондоо юу гэж тохиролцсон, хэдэн төгрөг зээлсэн талаар надад мэдэх зүйл байхгүй” гэж тайлбарлажээ. /1-р хх105/ Эдгээр мэдүүлгийг харьцуулан үзвэл Н.Отгонбаатараас хариуцагч Н.Дт 50,000,000 төгрөг олгогдсон боловч уг мөнгийг нэхэмжлэгч нь өөрийн авлагыг шилжүүлэх замаар хариуцагчид шилжүүлсэн гэх тайлбар үгүйсгэгдсэн. Иймд энэхүү мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй. Харин нэхэмжлэгч 50,000,000 төгрөгтэй холбоотой асуудлаар зохих этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэл гаргах эрх нээлтэй.

12.       2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр олгосон гэх 6,000,000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч нь мөн өдөр А.Гомбожавын ... тоот дансанд төхөөрөмжийн үнэ гэсэн утгаар шилжүүлсэн байна. Улмаар нэхэмжлэгч нь уг мөнгийг хариуцагчийн хүсэлтээр шилжүүлсэн гэж тайлбарласан бол хариуцагч нь үүнийг үгүйсгэж, энэ талаар хүсэлт гаргаагүй гэж маргасан. Улмаар нэхэмжлэгч нь өөрийн тайлбарыг нотолж чадаагүй тул энэхүү 6,000,000 төгрөгийг хариуцагчид олгосон зээл гэж үзэх үндэслэлгүй. Иймд уг мөнгийг хариуцагчаас шаардах эрхгүй. Харин зохих этгээдэд холбогдуулах жич нэхэмжлэл гаргах эрх нээлттэй.

13.       2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон гэх 4,000,000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч нь хариуцагчийг орон нутагт зорчиж байхдаа утсаар хүсэлт гаргасны дагуу зээл олгосон гэж тайлбарласан бол хариуцагч нь ийм хүсэлт гаргаж мөнгө хүлээн аваагүй гэж маргасан. Нэхэмжлэгчийн Хаан банк дахь ,,, тоот дансны хуулганаас үзэхэд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэр данс зөрүүтэй гэсэн агуулгаар 4,000,000 төгрөг 11:01 цагт орлогоор бүртгэгдэж, улмаар 11:19 цагт төхөөрөмж гэсэн утгаар зарлага бүртгэгдсэн байна. Иймд энэхүү мөнгө нь хариуцагчид олгогдсон зээл гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй.

 

Эдгээр үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэлд 1 гэж дугаарласан 22,000,000 төгрөг, 2 гэж дугаарласан 25,000,000 төгрөг, 3 гэж дугаарласан 25,000,000 төгрөг, 5 гэж дугаарласан 10,000,000 төгрөг, 6 гэж дугаарласан 260,000,000 төгрөг, 7 дугаар дугаарласан 20,000,000 төгрөг, нийт 362,000,000 төгрөгийн зээл олгосон нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдож байна.

Энд хариуцагчийн өмгөөлөгч Г.Жанчив нь хэрэгт байгаа баримтаар буюу нэхэмжлэгчээс хариуцагчид шууд олгосон мөнгөн дүн нь 362,000,000 төгрөг байгаа талаар тайлбарласныг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2016 оны УИХ-н сонгуульд өрсөлдсөн бөгөөд хариуцагч нь энэхүү сонгуулийн сурталчилгааны ажилд оролцсон үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Иймд сонгуулийн ажилтай холбоотойгоор хариуцагчид олгогдсон гэж гараар бичиж хариуцагч хүлээн авснаа зөвшөөрсөн 15,000,000 төгрөг энэхүү зээлийн гэрээтэй холбогдох маргаанд хамааралгүй юм. /1-р хх228/

Мөн нэхэмжлэгч нь 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагчид 20,000,000 төгрөг олгосон болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар, 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1,400,000 төгрөг олгосон болох Хаан банкны орлогын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх боловч эдгээр мөнгө нь энэ хэрэгт хамааралгүй гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй. /1-р хх18, 195/

 

Улмаар хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 364,628,450 төгрөг буцаан төлсөн гэж маргаж байх тул санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдсон буцаан хувьд:

•           Хариуцагч нь 2016 оны 07 дугаар сарын 09-ны өдөр 100,000,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон. /1-р хх118/

•           Хариуцагч нь 2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 60,000,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлгээр тогтоогдсон. /1-р хх119/

•           Хариуцагч нь 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр 4,500,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлгээр тогтоогдсон. /1-р хх120/ Хэдийгээр энэхүү баримтын бичилт бүдгэрсэн байгаа боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Доос гэсэн бичилтэй гэж тайлбарласан.

•           Хариуцагч нь 2015 оны 05 дугаар сарын 04-ны өдөр 6,500,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлгээр тогтоогдсон. /1-р хх121/

•           Хариуцагч нь 2017 оны 01 дугаар сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон. /1-р хх122/

•           Хариуцагч нь 2017 оны 01 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон. /1-р хх123/

•           Хариуцагч нь 2017 оны 01 дугаар сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон. /1-р хх124/

•           Н.Баярсайханаас 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгчид 10,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон. /1-р хх126/ Улмаар гэрч Н.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гэрчээр асуугдахдаа “өөрийн данснаас Н.Дын мөнгийг шилжүүлсэн” гэх тайлбарыг өгсөн. /2-р хх16/ Иймд энэхүү мөнгө нь хариуцагчийн зээлийн буцаан төлөлт гэж үзэх үндэслэлтэй.

Харин 2015 оны 07 дугаар сарын 04-ны өдөр нэхэмжлэгч Б.Гийн ... тоот дансанд 13,292,000 төгрөгийн орлого орсон байна. /1-р хх125/ Гэвч энэхүү орлого нь хариуцагчийн шилжүүлсэн буюу зээлийн буцаан төлөлт гэдэг нь нотлогдохгүй байна. Тодруулбал, гүйлгээний утгад энэ талаар дурдагдаагүй.

Мөн н.Баярсайхан нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр н.Батбаярын ,,,тоот дансанд 10,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь Голомт банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байна. /1-р хх127/ Энэхүү шилжүүлэгт гүйлгээгүй утгыг “Доос Гт зээл төлөлт” гэсэн байх боловч нэхэмжлэгч нь үүнийг үгүйсгэж маргасан, хүлээн авагч нь нэхэмжлэгч биш байх тул хариуцагчийг нэхэмжлэгчид зээлийн буцаан төлөлт хийсэн гэж үзэх боломжгүй.

Харин энэхүү 10,000,000 төгрөгтэй холбоотойгоор зохих этгээд холбогдуулан жич нэхэмжлэл гаргах эрх нээлттэй. Учир нь гэрч Н.Баярсайхан нь шүүхэд мэдүүлэг өгөхдөө мөнгийг хүлээн авсан н.Батбаяр гэх хүнийг танихгүй гэж тайлбарлажээ.

 

Улмаар хариуцагчаас гаргасан санхүүгийн анхан шатны бусад баримтууд нь нэхэмжлэгчид зээлийг буцаан төлсөн гэж үзэх боломжгүй байна.

Мөн хэрэгт байгаа бусад баримтууд нь зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаанд хамааралтай гэж үзэхээргүй байна.

 

Үүнээс гадна зохигчид өөрийн тайлбарыг нотлох зорилгоор нэхэмжлэгч тал нь 3 дугаар баримтын 94, эрээн хавтастай дэвтрийн ар талаас 1, хариуцагч тал нь 1 дүгээр баримтын 304, 314, 316, 2 дугаар баримтын 6, 7, 14, 15, 17, 18, 19, 20, 3 дугаар баримтын 10,11, 19, 20 дугаар талд байгаа баримтыг тусгайлан судалсан. Эдгээрийг дүгнэвэл:

•           1 дүгээр баримтын 94 дүгээр талд зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний төгсгөл байх бөгөөд уг гэрээний оролцогч нь нэхэмжлэгч биш байна.

•           Эрээн хавтастай дэвтрийн ар талаас эхний хуудсанд Дт мөнгө олгосон талаар бичигдсэн боловч хүлээлгэн өгсөн гарын үсэггүй. Түүнчлэн зориулалт нь сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэж үзэхээр байх тул энэ хэрэгт хамааралгүй.

•           1 дүгээр баримтын 304 дүгээр талд н.Отгонбаатарт ажлын хөлсний үлдэгдэл олгосон талаарх баримт байх бөгөөд санхүүгийн тэмдэг дарагдаагүй. Мөн нэхэмжлэгчид хамааралгүй.

•           1 дүгээр баримтын 314 дүгээр талд Э.Болдбаатарт орчуулгын үйл ажиллагаатай холбоотойгоор мөнгө олгосон баримт байна. Энэ нь энэ хэрэгт буюу нэхэмжлэгчид хамааралгүй.

•           1 дүгээр баримтын 316 дугаар талд ECCO гэх баримт авагдсан. Уг баримтад Г гэх нэрийг нэмж бичсэн байна. Тодруулбал, уг баримт нь 2 дугаар хувь бөгөөд Г гэх нэр нь 1 дүгээр хувьд бичигдээгүй, уг 2 дугаар хувьд нэмж бичжээ. Иймд энэ нь нэхэмжлэгчид зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн төлбөрт хамааралтай гэж үзэх боломжгүй.

•           2 дугаар баримтын 6 дугаар талд Сонгох цаг ТББ-с 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Супер вижн медиа групп” ХХК-д хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн төлбөрийн баримт байх тул энэ хэрэгт хамааралгүй.

•           2 дугаар баримтын 7 дугаар талд баримт авагдаагүй бөгөөд 4, 5 дугаар талд “Д” ХХК-д төлбөр төлсөн байгаа нь энэ хэрэгт хамааралгүй байна.

•           2 дугаар баримтын 14 дүгээр талд “М” ТББ-н нэхэмжлэх байх бөгөөд төлбөр төлсөн баримт биш бөгөөд энэ хэрэгт хамааралгүй.

•           2 дугаар баримтын 15 дугаар талд байгаа зарлагын баримт нь энэ хэргийн маргааны зүйл болох зээлийн гэрээний харилцаатай хамааралгүй байна.

•           2 дугаар баримтын 17 дугаар талд байгаа Төрийн банкны орлогын мэдүүлэг нь МҮОНРТ-д төлбөр төлсөн баримт бөгөөд энэ хэрэгт хамааралгүй.

•           2 дугаар баримтын 18 дугаар талд байгаа Голомт банкны орлогын мэдүүлэг нь “Г” ХХК-д төлбөр төлсөн баримт бөгөөд энэ хэрэгт хамааралгүй.

•           2 дугаар баримтын 19 дүгээр талд байгаа баримт нь дээрх 18 дугаар талд байгаа “Г” ХХК-тай холбоотой баримт тул энэ хэрэгт хамааралгүй.

•           2 дугаар баримтын 20 дугаар талд байгаа орлогын ордер нь зар сурталчилгаа холбоотой бөгөөд энэ хэргийн маргааны зүйл болох зээлийн гэрээний харилцаатай хамааралгүй байна.

•           3 дугаар баримтын 10-11, 19-20 дугаар талд байгаа гэрэл зураг нь хариуцагчийн сургалт явуулсан гэх тайлбарыг шууд нотлохгүй байна.

 

Иймд хариуцагчийн буцаан төлсөн төлбөр нь нийт 209,000,000 төгрөг болох нь баримтаар нотлогдож байна. Гэвч нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн дагуу 218,000,000 төгрөг буцаан төлөгдсөн гэж нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд тайлбарлаж байх тул хариуцагчийн буцаан төлсөн мөнгөн дүнг 218,000,000 төгрөг гэж үзэх үндэслэлтэй.

 

Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь нийт 362,000,000 төгрөгийн зээл олгож, хариуцагч нь 218,000,000 төгрөгийг буцаан төлсөн нь тогтоогдсон тул хариуцагчийн гүйцэтгээгүй үлдэгдэл үүрэг нь 144,000,000 төгрөг юм.

 

Үүнээс гадна хариуцагчийн өмгөөлөгч Г.М нь зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.

Зохигчид энэхүү зээлтэй холбоотойгоор нэхэмжлэгч гомдол гаргаснаар хариуцагч цагдаагийн байгууллагад тодорхой хугацаанд шалгагдсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт байгаа прокурорын байгууллагаас ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна.

Улмаар уг хэрэг бүртгэлийн хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор хаасан байна.

Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, мөн зүйлийн 79.7-д зааснаар дээрх 49 дүгээр тогтоол гарсан өдрөөс дахин шинээр тоологдож эхэлсэн байна.

 

Үүнээс гадна 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдөр хийгдсэн үзлэгээр зохигчид зээлийн гэрээг харилцан шуудан явуулсан байх боловч энэхүү гэрээнд гарын үсэг зурагдаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т нийцэхгүй. Иймд нэхэмжлэгчийн зарим төлөлт нь хүү байсан гэх тайлбар үндэслэлгүй тул буцаан төлөлт бүрийг олгогдсон зээлээс хасаж тооцно.

Мөн үзлэгээр хариуцагчаас тооцоо нийлсэн актыг нэхэмжлэгчид ирүүлсэн нь тогтоогдсон боловч гарын үсэг зурагдаагүй, хариуцагч нь үүнийг үгүйсгэж шахалт үзүүлэх замаар цахим шуудан бичүүлсэн гэж маргаж байх тул үзлэгээр бэхжүүлсэн баримт нь шийдвэрийн үндэслэл болох боломжгүй байна.

 

Түүнчлэн зохигчид сонгуулийн сурталчилгаа болон бусад ажилд хамтран ажиллахад зарцуулагдсан мөнгөн хөрөнгийн талаар энэ хэрэгт маргаагүй бөгөөд хариуцагч нь олгогдсон зарим мөнгөн хөрөнгө нь сонгуулийн ажилд зарцуулагдсан гэх тайлбараа нотолж чадаагүй.

 

Эдгээрийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 144,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 176,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлэх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Н.Доос 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд олгогдсон зээлийн гэрээний үүрэгт 144,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 176,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,757,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 877,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ГАНБОЛД