Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2022/04958

 

 

 

 

 

 

 

 

                              2022        11          23

            101/ШШ2022/04958

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч:  Н.О /рд:/-ын нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: “А” ХХК /рд:/-д холбогдох

 

Орц, гарц гаргахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.О, хариуцагчийн төлөөлөгч И.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.О миний бие нь 2019 оны 02 дугаар сарын 15 өдрийн Нийслэлийн Засаг даргын А/101 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн  дүгээр хороонд  м.кв газар эзэмшдэг. Гэтэл “А” ХХК нь миний үйл ажиллагаа явуулдаг Баянзүрх дүүргийн -р хороо, гудамж, ТБТЭ ХХК-ны баруун талийн  тоот газартаа орох орц, гарцыг болох 65 м.кв газраас /“М” ХХК-ний 2022.09.13 өдрийн кадастрын зурагт тусгагдсан/ 15 м.кв газрыг “ТҮЦ”-ээр хааж үйл ажиллагаа явуулах аргагүй болгон өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад хийсэн. Улмаар орц, гарцаа чөлөөлүүлэх талаар дүүрэг, нийслэлийн газрын албанд удаа дараа хандсан бөгөөд Нийслэл, дүүргийн газрын албанаас тухайн компанид “Газрын тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5-т заасныг зөрчин 512 м.кв газраасаа илүү газар эзэмшиж байгаа газрынхаа талбайн хэмжээг дур мэдэн нэмэгдүүлж, илүү талбай ашиглаж байгаа зөрчил гаргасан тул газар чөлөөл гэсэн мэдэгдлийг удаа дараа өгч хууль бусаар байрлуулсан “ТҮЦ"-ийг нүүлгэх гэсэн боловч хэрүүл маргаан хийж доромжлон манай орц гарцыг чөлөөлсөнгүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “...Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй...” гэж, 106.2-т “...Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй...” гэж тус тус заажээ. Иймд А ХХК-ийн захирамжаар олгогдсон газраасаа илүү эзэмшиж, дур мэдэн шунахай сэдлээр байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэж орц, гарц гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье.

Бид хамт зэрэгцэж байдаг газартай ба 2009 онд гэнэт үүд хаалгыг хаасан. Гэтэл хэлэхэд өөр газраар гарц гарга гэсэн. Улмаар шүүхэд хандаад 2016.10.24-нд дээд шүүхийн тогтоолоор маргааныг шийдсэн. Орц гарц хаасан нь буруу байна гэсэн. Улмаар 2019 онд хариуцагч нь нийслэлийн газрын албанд хүсэлт гаргаад кадастрын зургийг өөрчилж шүүхийн шийдвэрийг биелүүлье гээд орц гарц гаргагдсан. Улмаар кадастрын зураг дахин хийгдсэн боловч орц гарцаа чөлөөлж өгөөгүй. Улмаар газрын албанд хандаж, газрын алба мэдэгдэл өгч эхэлсэн. Гэтэл мэдэгдлийг авсан гэдэг боловч биелүүлдэггүй. Хариуцагчийн төлөөлөгч кадастраас илүү гаргасан талаараа тайлбарладаг. Иймд орц гарц гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү. 405 захирамжийн хугацаа сунгагдаад дугаар нь өөрчлөгдсөн юм. 101 нь манай хүнсний дэлгүүр байдаг ба энэ нь тодорхой стандарттай байдаг. Бид өөр төрлийн үйл ажиллагаа явуулдаг тул орлого хуваах зүйл байхгүй. 2016 онд шүүхийн шийдвэр гараад хэрэгжсэн. Хариуцагчийн хүсэлт байдаг. Өөрөө хүсэлт гаргаж шинэ кадастр хийлгэсэн боловч сүүлд нь зөвшөөрөхгүй гэдэг. Нэхэмжлэл ойлгомжгүй гэж байна. Энэ нь тодорхой байгаа юм. Кадастрын зураг дээр тодорхой байгаа юм. Илүү гарсан 15 м.кв газрыг л чөлөөлөх гэх нэхэмжлэл гаргасан. Энэ нь 3 метр л газар юм. ТҮЦ-ээ өөрийнхөө 500 м.кв газар дээрээ л тавихад болно гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч И.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд, түүний өмгөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О нь бидний тохижуулсан газарт 2001 онд ирж буусан цагаас биднийг гуравдах удаагаа шүүхэд өгч, нэхэмжлэл гаргах болгондоо биднийг гүтгэж, Төрийн албан тушаалтнуудад захиалга өгч хууль бус хуурамч нотлох баримтуудыг гаргуулан авч шүүхийн хавтаст хэрэгт хийдгээрээ гаршсан. Одоо ч гэсэн орц гарц гол нь биш газраа томруулах зорилго бүхий байгаа нь нэхэмжлэлээс нь харагдаж байна. 512 м.кв газраасаа илүү газар эзэмшиж газрынхаа талбайн хэмжээг дур мэдэн нэмэгдүүлж илүү талбай ашиглаж байгаа гэж бичсэн нь худлаа. Бид 1996 онд 3 ш павилон тавиад БЗД-н түр зөвшөөрлөө 2000 онд НГАлбанд 30*40 хэмжээтэй газар хүссэн ч О биднийг 2001 онд БЗД-н шүүхэд өгснөөр хугацаа сунжирч 2006 онд манай газрын хэмжээ /бага 210 м.кв-д/ газар эзэмших зөвшөөрөл НЗД-н 122-р захирамжаар баталгаажсан. Одоо ч бид 512 м.кв газраа эзэмшиж, ашиглаж чадахгүй 24 м.кв павилондоо ажил хийж чадахгүй шүүх, цагдаа, прокуророор явж эдийн засаг, эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирсоор 2016 оноос хойш 512 м.кв газрын төлбөрийг төлсөөр харин Н.О нь шүүхээр явах хугацаандаа өөрт байхгүй дутуу бичиг баримтуудаа гүйцээхээс гадна 4-н ч удаа хууль зөрчсөн захирамж гаргуулж чадсан. 1. Захирамж нь 2001 оны 70 м.кв павилоныг 460 тоот зөвшөөрөл нь нийслэлийн засаг дарга павилоны зөвшөөрөл гаргах ёсгүй. Тэгээд ч тэр нь 16-р хороололд хаягтай НГА-ны Чингэлтэй дүүрэг хариуцсан Сумъяагаас худалдаж авсан, 2006 оны 10.25-ны НГА-с БЗД-н ЗДарга Э.Мт гэх албан бичигт 2001.10.12-нд архитектор төлөвлөлтийн даалгавар, 14 тоот мэдэгдэл авсан гэх Ч.М албан бичиг байдаг. Гэтэл түр 70 м.кв павилоны түр зөвшөөрөлд мэдэгдэл, архитектор төлөвлөлтийн даалгавар өгдөггүй. 70 м.кв газраа одоогийн дэлгүүрийн суурь 119 м.кв болгон томсгон барилга бариад зогсохгүй аваагүй газраа том хашаа татаж а/а-н нэгжид түрээслүүлэн бидний газарт хундаам цутгаж, хундаамыг нурааж байсан хүнийг зодож байсан. 2-р захирамж нь 2001 оны 70 м.кв-г 119 м.кв болгон томруулсан газрынх нь захирамж 2007 онд 7 жилийн дараа гарсан байдаг. 3-р захирамж нь ТБТЭ-н Эрхэмбаяртай шүүхээр явж 2007 онд БЗД-н ЗД-н 405 тоот захирамжийг гаргуулан авахдаа мөн л дээд шүүхийн 100-р тогтоолоор надад газар олгохыг БЗД-н ЗД-д даалгасан гэж худал ярьж шугам сүлжээтэй замд ойр НЗД-н эрр мэдлийн хүрээнд шийдвэр гаргах газарт ИТХ-н 21-н 2.3 мөн хуулийн 33-ын 1.2-ыг зөрчин захирамж гаргуулчхаад гэрээ хийгээгүй төлбөр 1 ч төгрөг төлөгдөөгүй, кадастрын зураггүй, НМС-д кадастр нь 2013 онд орсон. Иймд Н.О нь Газрын тухай хуулийн 27.1 зөрчсөнөөр газар эзэмших эрхгүй гэж 2014 оны ИХГЗЗГ-н шинжээчийн дүгнэлтээр дүгнэлт гарсан байдаг. Шүүхийн хавтаст хэрэгт “Богц оюут” “Заяа бандид” гэх 2 ч газраас хуурамчаар тодорхойлолт хийлгээд зогсох өөрийн өргөдөлдөө 250 машин шороо асгаж уг газрыг тохижуулсан худал ярьж бичсэнийг нь БЗД-н 1-р хэлтсийн мөрдөн байцаагчид тохижуулаагүй болохыг нь олж тогтоосон байдаг. О нь 2001 оноос хойш 1 өдрийг алдалгүй шүүхээр явж албан тушаалтнуудаар захиалга өгч хуурамч бичиг баримт үйлдүүлдгээс гадна өөрөө худлаа ярих хуурамч бичиг баримт үйлдэхдээ гаршсан хүн. Жишээ нь 21031263 тоот зузаан 6 хавтаст үнэн зөв бичиг баримт нэг ч байхгүй. ЗХШүүхийн шүүгч Т.Энхмаагийн 2010.03.23-ны №141-р шийдвэрийг 100% өөрчлөн хавтаст хэрэгт оруулсан. О 2008 онд танай кадастрын зураг урагшилсан байна гэж надад хэлж байсан байж уг буруу зургаар биднийг ЗХШ-д өгч далимд нь бидний газраас авах санаархлаа нэгтгэн оруулсан. Давхцалыг БЗД-н эрүүгийн №330 дээд шүүхийн №301 тоот 2017.12.08-ны тогтоолоор холбогдогч этгээдүүд ял сонссон ч өршөөлийн хуулиар ялаас мултарч чадсан. Тэгсэн ч нөхдүүд шүүх шатанд /ЗХШүүх/ Б.Батчимэгийн баллаж сохолсон он саргүй, манай 2006 оны эскиз 2003 оны шүүхийн үеэр гарсан схем 0 тэнхлэгийн АКТ гарсан газар дээгүүр Оын орц гарц байсан юм шиг баталгаат хэмжээ тогтоосон акт гэж 30-аад хуурамч баримтаар хонзогнож, А/101 захирамж гаргаж чадлаа. Газар зохион байгуулалт кадастрын хэлтсийн дарга нь А/101 захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхээр яв гэж энэ оны 8 сарын эхээр хэлтсийн нийт ажилчдын өмнө хэлсэн. Н.Оын ТҮЦ гэж нэрлээд байгаа павилоныг 1996 онд уг газрыг устай, хогтой, хэвгий байхад нь тохижуулан павилоныг яг энэ байдлаар тавьсан. Н.Оаас өмнө нь 2001-2003 оны Баянзүрх дүүргийн үед манай 210 м.кв газрын схем, техникийн зөвлөлийн хурлаар батлагдан гарчихсан байсан. Мөн 2006 онд барилга барих эскиз зургаа Улаанбаатар хотын ерөнхий архитектор н.Нацагдоржоор байгуулсан. Тэр ондоо О тэнхлэгийн актыг гаргасан. Хэнийх нь бичиг баримт үнэн зөв, он сар, цаг хугацааны хувьд түрүүлж гарсан, хэн нь үнэн зөв ярьж байгаа эсэхийг нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь шүүгч шүүхийн оронд мөрдөн байцаагч, прокурортой хуйвалдан хэт нэг талыг барьж шийдвэр гаргасныг 21031263 тоот 6-н зузаан хавтаст хэргээс харж болно. Манай эрх ашиг, сонирхлыг дэндүү их зөрчсөн. Б.А шүүгчийн Н.От орц, гарц гаргах гэж улайрсан баримтуудаас

1. Цаг хугацааг сунгуулан үнэнийг үүдэнд сөхрүүлж, худлыг хойморт залж, бидний 2000 онд газар хүссэн хүсэлтээр 6 жилийн дараа 2006 онд 1996 оны газраа тануулж, 2003 оны шүүхийн явцад гарсан схемийн дагуу 210 м.кв газрын захирамжаар газар эзэмших эрхтэй болсныг нэг ч удаа хүлээн зөвшөөрөөгүй.

2. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхэд дахин хандсан ч хүлээж аваагүй. 2006 оны захирамжтай байсан асуудлаа шүүх дээр ярих байсан гээд хүлээж аваагүй.

3. 2012-2014 онуудын ГХБЗЗБ-ын шинжээчийн дүгнэлт дээр Н.Оын буруутай асуудал хууль бус захирамж, газар эзэмших эрхгүй талаар бичигдсэн байсан болохоор Б.Адъяасүрэн шүүгч уг дүгнэлтүүдийг хавтаст хэрэгт авахаас татгалзаж байсан.

4. Шүүх хуралдааны бүрэлдэхүүнд 1 хэрэг дээр Э.З 3, Э.Х 2, С.П 2, дахин дахин орж анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байсан.

5. Хавтаст хэрэгт Баянзүрх дүүргийн газрын албаны архитектор байсан Б.Б Н.От хийж өгсөн 30-аад БХГ-акт гэх баллаж, сохолсон, он саргүй, одоогийн орц, гарцын шийдэлтэй нотлох баримтын хэмжээнд үнэлээд энэхүү баримтаас гадна мөрдөн байцаагч Д.Энхболд нь НМХБ-д очиж Б.Ууганбаяр байцаагчаар 2012 оны 01 сард бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд оролцсон байтал 2012 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн ГХБЗЗБ-ийн дүгнэлтийн эсрэг яг тэр өдрийн он сар /2012.06.19/ тавиулж Н.От зориулсан тамга, тэмдэггүй ШШТХ-ийн 20.1 мөн ЭХ-ийн 254.1-ийг зөрчүүлэн дүгнэлт хийлгэснийг прокурор Т.Амарзаяа, Н.Оюунцэцэг хоёрын он сараас бусад нь конандсан юм шиг Н.От шүүхийн шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн 2007 оны 405 тоот захирамж нь гарсан гэх тогтоолууд, Б.Батхишиг болон бусад прокурорууд 5-6 удаа хэрэгсэхгүй болгож байхад нь ШШБА-аас бичиг НБА-ын дагуу явуулж Н.Оын кадастрыг НМС-д оруулж, 7 хоногийн дотор гэх бичиг. НБА-аас Н.Оын кадастрыг НМС оруулчихлаа гэх албан бичиг. НБА-ын н.Төмөрбаатар даргын гарын үсэгтэй, 2014 онд ГХБЗЗБ-ын шинжээчийн дүгнэлтээр Н.О газар эзэмших эрхгүй 27.1 зөрсөн гэсний дараа шүүх хурал болохоос 7 хоногийн өмнө нэртэй байсан, төлбөр төлсөн байсан баримтууд, кадастрын зураг нь А/303 захирамжаар Н.Оын 405 тоот захирамжийг нь 5 жилээр сунгаж баталгаажуулсан. Д.Пүрэвдаваа гэх хүн 20 гаруй Монгол улсын ШТХ-ийн 76.1-ийг зөрчиж хавтаст хэрэгт хийсэн байсан.  Би 10 гаруй хоногийн өмнө шүүхийн төв архиваас анхны шүүхэд өгч байсан бичиг баримтаа авах гэж очоод үзтэл дээрх 20-оод хуурамч, нөхөж хийсэн баримтуудыг буцаан авсан байсан. Мөн олон хуурамч хууль зөрчсөн бичиг баримтаар 6 зузаан хавтаст хэргийг дүүргэсэн. Эцэст нь: Н.О нь н.Адъяасүрэн шүүгчид 2016 оны 11 сарын 11-ний хүсэлт гаргаж өргөдөл өгчхөөд 2016 оны 11 сарын 10-нд хүлээж авч тамга дарж, гарын үсгээ зурсан байдаг. 20 гаруй жилийн дарамт гүтгэлгийг 2, 3 цаасан дээр бичихэд хэцүү байлаа. Заавал газар эзэмших эрхгүй хууль бус захирамжид Нийслэлийн хууль зөрчөөгүй захирамж нь орц, гарц гаргах ёсгүй гэж бодож байна.

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэлд нь миний хаяг буруу. Дээд шүүхийн шийдвэр гарсан гэж байна. Тийм шийдвэр гарсан. 405 тоот захирамж нь хэрэгт байхгүй. Энүүгээр нэхэх байтал 101 захирамжаар нэхэж байна. 101 нь урд захирамжаа сунгасан захирамж юм. 101 нь сул задгай газарт гаргасан захирамж юм. Улмаар А289 гэдэг захирамжийг 2021 онд гаргуулсан байна лээ. Мөн хувийн компаниар кадастрын зураг хийлгэсэн байна. Энэ зураг нь ямар захирамжтайг мэдэхгүй байна. Газрын алба надад миний кадастрын зургийг өгдөггүй байсан ба арай гэж олж авсан. Миний павилон нь 1996 оноос тэндээ байсан юм. Нэхэмжлэгч нь дандаа хууль бус шийдвэр гаргуулдаг. 2006 онд миний үгийг хүлээж аваагүй. Энэ захирамж дээр нэхэмжлэгчийн нэр байхгүй. Үүнийг би урд нь хэлж байсан. Дүүргийн Засаг даргын 405 захирамж нь хууль бус юм. Нэхэмжлэгч нь нэг ч үнэн баримтгүй байдаг. Нэхэмжлэгч нь нэг ч газрын төлбөр төлдөггүй. Нэхэмжлэгч нь мөрдөн байцаагч прокурор шүүгчид нөлөөлсөн. Адьяасүрэн захиргааны хэргийн шүүгч нь нэхэмжлэгч хүсэлт өгөөгүй байхад нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргасан. Газрыг тохижуулаагүй нь цагдаа дээр тогтоогдсон байдаг. Өмнө нь өөр захирамжаар шүүхэд өгсөн. Одоо 101 тоотоор нэхэж байна. Хуурамч захирамж гаргуулсан байдаг. Буруу нэхэмжлэл гаргаснаа мэдэнгүүтээ 2021 онд захирамж гаргуулсан байна. Хувийн компаниар хуурамч кадастр гаргуулсан. Миний барилга барих зөвшөөрөл 2006 онд батлагдсан. Би газраа сунгуулахад газрыг урагшлуулсан байсан. Энэ талаар би маш их явсан. Надад шүүхээр явж байгаа гэсэн боловч нэхэмжлэгчид болохоор зөвшөөрөл олгосон байдаг. Цагдаа прокурор нь шинжээчийн дүгнэлтийг хүртэл засварласан. Шүүхийн шийдвэрийг засварлаад хэрэгт хийсэн байдаг. 405-р орц гарц нэхэх байтал 2019 оны А101 захирамжаар нэхэж байна. Энэ захирамжийг шинээр гаргуулчихлаа. Би 2000 онд Оыг ирэхээс өмнө хүсэлт гаргаад тохижуулсан байсан юм. Гэтэл нэхэмжлэгч өөрөө тохижуулсан гэдэг. 405 нь 303-р сунгагдсан юм. Ингэж сунгахдаа шүүх хурал болохоос хэдхэн хоногийн өмнө өгсөн. Би газраа гинжилсэн зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрсөн гэх өргөдөл дээр миний гарын үсэг байхгүй. Хашаагүй тул араараа чөлөөтэй нэвтэрч байгаа юм. Шаардах хуудасны хувьд бүх байцаагч нар ирж танхайрсан. Шийдвэр гүйцэтгэх хуудас нь хаана байна гэхэд их хурдан гүйцэтгэгч ирсэн. Кадастр байхгүй байхад шийдвэр гүйцэтгэгч Оын кадастрыг мэдээллийн санд оруул гэж даалгавар өгсөн байдаг.

Нэхэмжлэлийн шаардлага нь орц гарц гаргахыг даалгах гэсэн. ТҮЦ-г нүүлгэж орц гарч гаргана гэж байна. Үндэслэлийг 101 тоот захирамжаар гаргасан бөгөөд энэ нь аль газар нь мэдэгдэхгүй. Захиргааны хэргийн захирамжтай. Шүүх орц гарц гаргахыг даалгасан гэж байна. Иймд 405-р орц гарц гаргах асуудал юм. Нэхэмжлэгч нь гаргуулах биш газрын алба нь гаргуулах асуудал юм. Мөн аль хэсгээр нь гаргуулах нь ойлгомжгүй байна. Үүнийг тодруулах шаардлагатай юм. Иймд кадастрын зургийг гаргуулахгүйгээр мэтгэлцэж болохгүй байгаа юм. Иргэний хуулийн 106.1-р нэхэмжлэлийг гаргасан. Гэтэл тэр ТҮЦ нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газар дээр биш юм. Газар өмчлөөгүй юм. Зүгээр л эзэмшдэг юм. 101 нь хамааралгүй газар бөгөөд хариуцагч нь хашаагүй тул дуртай газраараа орж гарч болно. Чөлөөтэй зорчиж байгаа газар хаагуур нь орц гарц гаргахыг даалгах нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нь дэлгүүртэй, хариуцагч нь ТҮЦ-тэй юм байна. Орлого хуваагдаж байгаа тул ТҮЦ-г холдуулах гээд байгаа юм. 1996 онд хариуцагч нь тэнд 3 ТҮЦ буюу павилонтой байсан юм. Нэхэмжлэгч нь дараа нь нүүж ирээд газар авч эхэлсэн. Өмнө нь хариуцагч нь газрыг эзэмшдэг байсан. Үйл ажиллагаа явуулж байгаа хүнд газар олгохдоо орц гарцыг нь шийдэх ёстой. Дараа нь газар авч байгаа хүн нь өмнө нь авсан хүний газраас орц гарц гаргуулах үндэслэлгүй. 101 захирамжаар орц гарц гаргуулна гэх боловч сая 2022 онд хийлгэсэн кадастрын зургаар гаргуулна гэж байна. Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар бол 303-р нэхэмжлэл гаргах байсан. Гэтэл нэхэмжлэл дээр дурдагдаагүй кадастрын зургаар  нэхэмжлэлээ тайлбарласан тул сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагатай байна. Иймд хуралдааныг 15 минут завсарлуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02-06/2165 дугаар албан тоотын хуулбар /хх4/, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, зураг /хх11-12/, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01110-2019/00246 дугаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар /хх28-31/, иргэний газар эзэмших эрхийн ,,, дугаар гэрчилгээний хуулбар /хх32/, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01110-2021/03993 дугаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар /хх33-36/, 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гэх хүсэлтийн хуулбар /хх43/, гэрэл зургийн хуулбар /хх44/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5/1611 дүгээр албан тоотын хуулбар /хх46/, 2014 оны шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх47-51/, “Цагаан шонхор” ХЭАА-н албан тоотын хуулбар 2 ширхэг /хх52, 65/, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 7/257 дугаар албан тоотын хуулбар /хх53/, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2013 оны 6/536 дугаар албан тоотын хуулбар /хх54/, Н.Оын эзэмшиж буй газрын кадастрын зургийн хуулбар /хх55/, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/339 дүгээр албан тоотын хуулбар /хх56/, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/303 дугаар захирамжийн хуулбар /хх57/, Н.Оын 2012 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн газрын албан гаргасан өргөдлийн хуулбар /хх58/, газар эзэмших эрхийн 0143735 дугаар гэрчилгээний хуулбар /хх58/, төлбөрийн тооцоо нийлсэн актын хуулбар /хх59/, мөнгөний баримт 2 ширхэг /хх60/, 2013 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар /хх61-62/, Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн 2003 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1259 дүгээр албан мэдэгдлийн хуулбар /хх63/, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн албан тоотын хуулбар /хх64/, Н.Оын эзэмшиж байгаа газрын экспликаци зургийн хуулбар /хх66/, шинжээчийн дүгнэлтийн хавсралт зураг /хх68/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5/1611 дүгээр албан тоотын хуулбар /хх71/, . . . албан тоотын сүүлийн 2 хуудасны хуулбар /хх72-73/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2354 дүгээр тогтоолын эхний нүүр хуудасны хуулбар /хх76/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 100 дугаар тогтоолын хуулбар /хх77-81/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 324 дүгээр тогтоолын хуулбар /хх103-112/, “А” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаар албан тоотын хуулбар /хх113/, И.Бямбасүрэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн газрын албанд гаргасан хүсэлтийг хуулбар /хх114/, 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 01110-2021/03993 дугаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар /хх116-119/, “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-н хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хавсралтын хуулбар /хх120-123/, Н.Оын эзэмшиж буй газрын кадастрын зургийн хуулбар /хх124-125/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 396 дугаар шийдвэрийн хуулбар /хх126-142/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2016/0516 дугаар магадлалын хуулбар /хх143-157/, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/303 дугаар захирамж, хавсралтын хуулбар /хх191-193/, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Н.О 2016 оны 11 дүгээр сарын 11-нд гаргасан гэх хүсэлтийн хуулбар /хх194/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд: газрын палан зураг /хх41/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 643 дугаар тогтоолын хуулбар /хх42/, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 12ё-3/6926 дугаар албан тоот /хх45/, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 3/3599 дүгээр албан тоот /хх67/, Мөрдөн байцаах газрын 2016 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 11/2-2457 дугаар албан тоот /хх69/, 2016 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 11/6-2801 дүгээр албан тоот /хх70/, Улсын ерөнхий прокурорын газрын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 5/449 дүгээр хариу мэдэгдэх хуудас /хх74/, Улаанбаатар хотын Захирагчийн албаны 2003 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 5/41 дүгээр албан тоотын хуулбар /хх82/, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01110-2019/00249 дүгээр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар /хх83-85/, “А” ХХК-ийн эзэмшиж буй газрын кадастрын зураг /хх86-87/, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 01-08/3357 дугаар албан тоотын хуулбар /хх102/, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн ,,, дугаар гэрчилгээний хуулбар /хх159/, газар эзэмших зөвшөөрлийн хуулбар /хх173/, газрын төлбөр тогтоох тухай актын хуулбар /хх174/, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаар захирамжийн хуулбар /хх175-178/, газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөгдөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтын хуулбар /хх180/, “А” ХХК-ийн үйлчилгээний барилгын эскиз зургийн хуулбар /хх181-183/, барилга, байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан тухай акт /хх184/, 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 26 дугаар мэдэгдлийн хуулбар /хх185/, архитектор төлөвлөлтийн даалгаврын хуулбар /хх186/, газрын палан зургийн хуулбар /хх187-188/, 2 ширхэг гэрэл зураг /хх189/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 52 дугаар тогтоолын хуулбар /хх195-198/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 330 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх199-206/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 661 дүгээр магадлалын хуулбар /хх207-2010/, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гэсэн Ц.Гансүхийн 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 13 дугаар хүсэлтийн хуулбар /хх117/-г тус тус нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр орц, гарц гаргахыг даалгаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь эзэмшиж буй газраасаа илүү гаргаж зөвшөөрөлгүй ашиглаж буй газарт байршуулсан эд зүйлийг нүүлгэж, орц, гарц гаргахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч нь уг газрыг олон жил ашиглаж байгаа бөгөөд газарт барилга барих зөвшөөрөлтэй, хариуцагчийн зөвшөөрөл хууль бус тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх хуралдаан даргалагчаас хуралдааныг нээж, хуульд зааснаар шүүх хуралдааны дэгийг танилцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан эрхийг тайлбарлан өгч, татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг лавласан. Шүүх хуралдаанд оролцогчид татгалзан гаргах хүсэлт гаргаагүй тул хуралдаан үргэлжилж, хариуцагчийн өмгөөлөгч нь нотлох баримт гаргуулах, үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан. Улмаар шүүх хуралдааныг завсарлуулан хүсэлтүүдийг хэлэлцэж, хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гаргасан. Энэ үед хариуцагчийн өмгөөлөгч нь хүсэлтийг хүлээн авахаас татгалзсантай холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан.

Шүүх хуралдаан тодорхой дэг, дэс дарааллаар явагдах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг тайлбарласан боловч татгалзан гаргах хүсэлт гаргаагүй байна. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар татгалзан гаргах үндэслэл тогтоогдсон тухайн үед гэж зохицуулсан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм. Учир нь хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх нь шүүхэд олгосон бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагаа юм. Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2 дахь заалтад үндэслэл тогтоогдсон үед гэдэг нь татгалзан гарах этгээдэд холбогдох үүргийн талаар бөгөөд харин зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ талаар мэдэгдэх тухай зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны явцад өөрт таалагдахгүй ямар нэг нөхцөл байдал үүссэн дурын үед шүүгчийг татгалзан гаргах эрх олгосон зохицуулалт биш. Иймд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асууж, байхгүй гэж хариулснаас хойш хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарах хүртэл хугацаанд шүүгчийг татгалзан гаргах үндэслэл бий болсон гэж үзэх боломжгүй. Эдгээр үндэслэлээр шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт нэгэнт гаргаагүй, улмаар үндэслэлгүйгээр хүсэлт гаргасан нь шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзсэн болно. Иймд шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Н.О нь 2007 оноос Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ТБТЭ-н баруун талд 385 м.кв худалдаа, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж байсан бөгөөд 2013 онд эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгасан болох нь газар эзэмших эрхийн 0143735 дугаар гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/303 дугаар захирамж, түүний хавсралтын хуулбар, 2013 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ,,,дугаар гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдсон. /хх58, 191-193, 61-62/

Цаашлаад нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны  02 дугаар сарын 15-ны өдрийн 01110-А/101/2019 тоот шийдвэрээр Баянзүрх дүүргийн  дүгээр хорооны нутаг дэвсгэрт Да хүрээ гудамж, ТБТЭ-н баруун талд нэгж талбарын ,, дугаартай, м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх авсан болох нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01110-2019/00246 дугаар гэрээний хуулбараар тогтоогдсон. /хх28-31/

Мөн дээрх байрлалд худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалтаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01110-А/289/2021 тоот шийдвэрээр нэгж талбарын  дугаартай, 326 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх авсан болох нь иргэний газар эзэмших эрхийн,,, дугаар гэрчилгээний хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01110-2021/03993 дугаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хх32-36/

 

Хариуцагч “А” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд оёдлын үйлдвэрийн барилгын зориулалтаар 210 м.кв газар эзэмших эрх авсан байна. /хх175-178/,

Улмаар тус хуулийн этгээд нь Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороонд оёдлын үйлдвэрийн зориулалтаар эзэмших эрх олгогдсон өмнөх 210 м.кв газрыг 512 м.кв болгон өөрчилж, газар эзэмших эрх авсан болох нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 217 дугаар захирамж, түүний хавсралтын хуулбараар тогтоогдсон. /хх179-180/

Цаашлаад “А” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/102 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд үйлдвэрлэлийн барилга байгууламжийн зориулалтаар 512 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн ,,, дугаар гэрчилгээ олгожээ. /хх159/

Мөн энэхүү шийдвэрийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 01110-2019/00249 дүгээр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулагдсан. /хх83-85/

 

Эдгээр баримтуудаас үзэхэд зохигч хэн аль нь газар эзэмших эрхтэй байх бөгөөд тэдгээрийн газар нь хөрш зэргэлдээ байрладаг гэх үйл баримтын талаар маргаагүй.

 

Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 396 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2016/0516 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 324 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Н.Оын эзэмшиж буй газрын орц, гарцын асуудлыг шийдвэрлэж дахин шинээр акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2009 оны 217 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлжээ. /хх126-142, 143-157, 103-112/

 

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч “А” ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэл газрын албанд 512 м.кв газрын кадастрын зургийн хэлбэрийг өөрчлөн, гэрээ, гэрчилгээг шинэчилж өгөх тухай хүсэлт гаргасан байна. /хх113/

Энэхүү хүсэлтийн дагуу хэдийгээр хариуцагч зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байх боловч шинээр кадастрын зураг хийгдсэн болох нь хариуцагч талаас гаргасан 2019 онд хэвлэгдсэн кадастрын зургаар тогтоогдсон. /хх86-87/

 

Цаашлаад хариуцагчийн төлөөлөгч нь энэхүү кадастрын зургийг зөвшөөрөхгүй тул уг зурагт заагдсанаас илүү газар ашиглаж байгаа талаар тайлбарласан.

Гэвч газар эзэмших эрх олгосон шийдвэр, батлагдсан кадастрын зургийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна.

Мөн хариуцагч нь ийнхүү зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байгаа болох нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02-06/2165 дугаар, 2022 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 01-08/3357 дугаар албан мэдэгдлээр тус тус тогтоогдож байна. /хх4, 102/

 

Дээрх үйл баримтаас дүгнэвэл хариуцагч нь өөрийн эзэмших эрхтэй газраас илүү газрыг ашиглаж байгаа буюу зөвшөөрөлгүйгээр павилон гэх эд зүйлийг байршуулсан болох нь холбогдох мэдэгдэл болон хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

 

            Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь холбогдох газрын алба нь хууль бус шийдвэр гаргасан гэж маргасан боловч энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэж тэрээр тайлбарласан. Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхтэй холбогдох захирамж болон мэдэгдэл хууль бус гэдэг нь тогтоогдохгүй, хэн алины газар эзэмших эрх хүчин төгөлдөр байна.

 

            Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар эд хөрөнгө эзэмшигч нь гуравдагч этгээдийн хувьд тухайн эд хөрөнгийн өмчлөгчийн адил эрх эдэлнэ.

            Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар шударга эзэмшигч нь өөрийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглахад хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.

 

Үүнээс гадна хариуцагч нь уг газарт барилга барих зөвшөөрөлтэй гэж маргасан. 

            Хариуцагч “А”      ХХК-д үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга барих зөвшөөрөл олгогдсон болох нь эскиз зураг, барилга, байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан тухай акт, 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 26 дугаар мэдэгдлийн хуулбар, архитектор төлөвлөлтийн даалгаврын хуулбараар тус тус тогтоогдсон. /хх181-183, 184, 185, 186/

 

            Гэвч ийнхүү барилга барих зөвшөөрөл олгогдсоны дараа дээрх 3 шатны шүүхийн шийдвэр гарч хариуцагчийн эзэмших эрхтэй газрын хэлбэр, байршилд өөрчлөлт оруулснаар павилон гэх эд зүйл нь хариуцагчийн эзэмших эрхтэй газрын хилээс хэтэрсэн байна.

 

            Иймд хариуцагчийн эзэмших эрхтэй газраас илүү гаргаж зөвшөөрөлгүй ашиглаж байгаа газрыг чөлөөлөх замаар нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газарт орц, гарч гаргахыг даалгах нь зүйтэй.

 

            Түүнчлэн захиргааны хэргийн шүүхийн дээрх шийдвэр, магадлал, тогтоолоор Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газрын орц, гарцыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хариуцагчийн газар эзэмших эрхийг түдгэлзүүлсэн байх тул энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох орц, гарч гаргахыг даалгах тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж үзээгүй болно.

 

            Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэг дуусах шатанд сөрөг нэхэмжлэл гаргах үндэслэлээр хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдааны дэг, дэс дарааллын дагуу энэхүү хүсэлтийг хүлээн авах, хянан шийдвэрлэх үндэслэлгүй байсан болохыг дурдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

            Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар хариуцагч “А” ХХК-д өөрийн эзэмшлийн ,, нэгж талбарын дугаартай газраас илүү гаргаж ашиглаж байгаа газрыг чөлөөлөх замаар нэхэмжлэгч Н.Оын эзэмшлийн  нэгж талбарын дугаартай газарт орц, гарц гаргахыг даалгасугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД