Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2022/03533

 

оны 11 сарын 09 өдөр

Дугаар 4/ШШ/03533

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* *******, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн******* /РД: *******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, Москва *******, байр, тоот хаягт оршин суух, овогт ын /РД: /

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, оны сарын -ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Ц. болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ганжууржав нь хариуцагч Ц.д холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэхээр нэхэмжилж үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Сонгинохайрхан дүүрэг, хороо, Москва *******, байр, тоот орон сууцнаас хариуцагч Ц., болон гэр бүлийн гишүүдийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Миний бие Ц.ын гуйлтаар оны сарын -ний өдөр /53 дугаар зээлийн гэрээ байгуулж, наас 87 500 000 төгрөгийн зээл авч, уг мөнгөө Ц., нарт дансаар нь шилжүүлсэн. Үүнтэй холбоотой баримтыг шүүх хуралдааны өмнө өгсөн, хариуцагч нарын өгсөн баримттай тулгаж үзэхэд таарч байна, нийт 1******* 500 000 төгрөг шилжүүлсэн нь нотлогдоно. Зээл авснаас хойш би Ц.ын өмнөөс хэд хэдэн удаа зээлийг нь төлж байсан бөгөөд тэрээр зээлээ төлөхгүй явсаар наас шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргасан. Энэ хэрэгт Ц., нар гуравдагч этгээдээр оролцохдоо барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхгүй гэсэн тайлбар гаргасан. Миний бие анд 1 430 850 төгрөг төлж, орон сууцны өмчлөгч болсон боловч орон сууцандаа одоог хүртэл амьдрах боломжгүй болоод байна. Хариуцагчийн зөвшөөрөл баталсан шүүх хуралдаан дээр хоорондоо тохиролцоод зээлээ төлөөд явна гэдгээ хариуцагч илэрхийлсэн бөгөөд захирамжийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн бол яагаад гуравдагч этгээдээр оролцохдоо миний эрх ашиг хөндөгдөхгүй гэж тайлбарласан нь ойлгомжгүй байна. Өөрт хамаагүй, эрх ашиг хөндөгдөхгүй гээд хаясан, нэхэмжлэгч хохироод үлдэж байна. Захирамж гарснаас хойш хариуцагч төлбөрөө төлөхгүй байсан тул хүнээс хүүтэй мөнгө зээлээд төлбөрийг төлөөд орон сууцны өмчлөгч болсон.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. наас хариуцагчийн орон сууцыг барьцаалж зээл авсан нь үнэн боловч хариуцагч зээлээ төлөөгүй. Шүүгчийн захирамж дээр нэг жилийн хугацаанд албадан гүйцэтгэх хүсэлт гаргах эрхгүй гэж бичсэн боловч хариуцагч үүнийгээ хэрэгжүүлээгүй. Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 72 000 000 төгрөг төлсөн гэдэг боловч цаад утгаараа тухайн орон сууцанд амьдарсны хөлс төлж байгаа хэрэг юм. Өмнө нь түрээсийн гэрээ гээд буруу ярьсан, орон сууц хөлслөх гэрээний дагуу төлбөр төлсөн гэж харагдаж байна. Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулснаар ямар үр дагавар үүсэх нь тодорхойгүй байна. Иймд Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ц., бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлд дурдсан үйл баримт бодит байдалд болоогүй. Учир нь Ц. онд мөнгөний хэрэг болоод найз орон сууц нэр дээрээ шилжүүлж зээл аваад өгөөч, би өөрөө зээл авах гэхээр зээлийн шаардлага хангахгүй байна гэснийг Д.Ганжууржав зөвшөөрсөн. Ингээд оны сарын -ний өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр Ц., нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Москва *******, дүгээр байрны тоот хаягт байрлалтай 3 өрөө орон сууцыг шилжүүлсэн. Д.Ганжууржав нь ХХК-тай /53 тоот зээлийн гэрээ, /53 тоот барьцааны гэрээ байгуулан 87 500 000 төгрөгийн зээл авч, ийн дансанд байрны урьдчилгаа 40 000 000 төгрөгийн хамт нийт 1******* 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Зээл авснаас хойш Ц., нар нь ХХК-нд удаагийн үйлдлээр 72 116 749 төгрөг төлсөн бөгөөд 20 онд Ковид- халдварын улмаас хил хаасантай холбоотойгоор эрхэлж байсан нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа нь зогсож, зээлээ төлж чадахгүй болсон. Энэ хугацаанд ХХК нь зээлдэгч холбогдуулан нэхэмжлэл гаргаж, тухайн хэрэгт Ц. оролцож зээлийг би авсан, төлнө гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гарсан байтал одоо нэхэмжлэгч нь бодит байдлаас өөр тайлбар гаргаж байна. Учир нь хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүх хуралдаанд Д.Ганжууржав нь орон сууцыг зээл авах зорилгоор шилжүүлсэн, худалдах-худалдан авах гэрээ хийгээгүй гэж үнэн зөв тайлбарладаг. Иймд бодитоор худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй тул уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.

Худалдах-худалдан авах гэрээ байгуулсан цаад зорилго нь Ц. өөрийн нэр дээр зээл авах боломжгүй учраас Д.Ганжууржавын нэр лүү орон сууцаа шилжүүлж зээл авсан. Ц. нь нэхэмжлэгчийг ХХК-д төлсөн мөнгөө гаргуулна гэж шаардвал төлөхөд татгалзах зүйлгүй, гэтэл нэхэмжлэгч нь ийм шаардлага гаргаагүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийг тухайн үед бие даасан шаардлага яагаад гаргаагүй вэ гэдэг, тухайн хэрэг нь ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Ганжууржавт холбогдох зээлийн гэрээний маргаан учраас хариуцагч Ц. бие даасан шаардлага гаргах боломжгүй байсан, одоо нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрх нь нээлттэй. Нөгөө талаас нэхэмжлэлд дурдсан худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж үзвэл хариуцагч, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөнө. Нэхэмжлэгч өмнөх шүүх хуралдаан дээр орон сууцыг хэдээр худалдсан бэ гэхэд 87 500 000 төгрөг гэсэн, өнөөдөр 1******* 500 000 төгрөг гэж байна. 1******* 500 000 төгрөг хэрхэн бүрдсэн болох нь талуудын өгсөн дансны хуулгаар нотлогдоно. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-д зааснаар сөрөг нэхэмжлэлийг хангаж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20 оны 08 сарын -ны өдрийн Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 4/ШЗ20/006 дугаар захирамж, дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрэл зураг, оны сарын -ний өдрийн №/53 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, оны сарын -ний өдрийн №/53 дугаар Орон сууцны зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, ХХК-ийн оны сарын -ны өдрийн -02/06 дугаар тодорхойлолт, ХХК-ийн оны сарын -ний өдрийн орлогын мэдүүлэг, Мөнгөн шилжүүлгийн баримт, Хаан банк ХХК-ийн оны сарын -ний өдрийн зарлагын мэдүүлэг, харилцах дансны харилцагчийн хуулга, /хэргийн 4-, 3-8 тал/

Хариуцагч нь оны сарын -ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, ХХК-ийн нэхэмжлэл, оны сарын -ний өдрийн №/53 дугаар Орон сууцны зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, оны сарын -ний өдрийн №/53 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дугаар барьцаалбар, Д.Ганжууржав, нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хүү тооцооллын хүснэгт, Д.Ганжууржавын зээлийн дансны хуулга, Д.Ганжууржавын 20 оны 03 сарын -ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт гуравдагч этгээд оролцуулах тухай хүсэлт, Д.Ганжууржавын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Депозит дансны харилцагчийн монгол хуулга, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 20 оны 08 сарын -ны өдрийн 4/ШШ20/006 дугаар тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20 оны 08 сарын -ны өдрийн Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 4/ШШ20/006 дугаар захирамж, /хэргийн 30, 133-162 тал/

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь харилцах дансны харилцагчийн хуулга, /хэргийн 2 тал/

Шүүх Улсын бүртгэлийн ерөнхий газраас Сонгинохайрхан дүүргийн хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, байрны тоот хаягт байрлах, 89.33 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг, түүхчилсэн лавлагааг тус тус бүрдүүлсэн. /хэргийн 41-123 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Ганжууржавын орон сууцнаас албадан чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, Ц.ын оны сарын -ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн татгалзлаа дэмжиж: орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн атал хариуцагч орон сууц чөлөөлөхгүй байх тул албадан чөлөөлүүлэх эрхтэй, орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн тул орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсоноор үүсэх үр дагавар нь тодорхой бус гэж,

Хариуцагч татгалзал, сөрөг нэхэмжлэлээ дэмжиж: хариуцагч нь зээл авах зорилгоор нэхэмжлэгчид орон сууцаа шилжүүлснээс бус худалдах-худалдан авах гэрээгээр шижлүүлээгүй, өөрөөр хэлбэл бодит байдал дээр талууд худалдах-худалдан авах гэрээг үнэн санаанаасаа бус, зээл авах зорилгоор дүр үзүүлэн байгуулсан тул хүчин төгөлдөр бус гэж тус тус тайлбарлажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэг талаас худалдагч төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч , нөгөө талаас худалдан авагч Ц., нар 2008 оны сарын -ний өдөр Сонгинохайрхан дүүрэг, хороо, Энхтайваны өргөн чөлөө, байр, тоот хаягт байрлах, гэрчилгээний 00042, улсын бүртгэлийн Ү-220054 дугаартай, 89.33 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 2008 оны сарын -ний өдөр тухайн орон сууц нь Ц., нарын өмчлөлд бүртгэгдсэн. /х.х-ийн 71, 75 тал/

Худалдагч Ц., , худалдан авагч Д.Ганжууржав нар оны сарын -ний өдөр Сонгинохайрхан дүүрэг, хороо, Энхтайваны өргөн чөлөө, байр, тоот хаягт байрлах, гэрчилгээний 00032, улсын бүртгэлийн Ү-220054 дугаартай, 89.33 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, оны сарын -ний өдөр тухайн орон сууц нь Д.Ганжууржавын өмчлөлд бүртгэгдсэн. /х.х-ийн 30, 95, 98 тал/

Зээлдүүлэгч ХХК, зээлдэгч Д.Ганжууржав, нар оны сарын -ний өдөр 87 500 000 төгрөгийг жилийн 26.40 хувийн хүүтэй, 0 сарын хугацаатай, орон сууцны зээл зориулалтаар №/53 дугаар зээлийн гэрээ байгуулж, /53 дугаар барьцааны гэрээгээр Сонгинохайрхан дүүрэг, хороо, Энхтайваны өргөн чөлөө, байр, тоот хаягт байрлах, гэрчилгээний 000580766, улсын бүртгэлийн Ү-220054 дугаартай, 89.33 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалжээ. /х.х-ийн 9-12, 5-8, 113-116 тал/

Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 1 дугаар зүйлийн 1.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор тус тус заажээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Ганжууржав нь Сонгинохайрхан дүүрэг, хороо, Энхтайваны өргөн чөлөө, байр, тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах гэрээний дагуу өөрийн өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлснээр өмнөх өмчлөгч Ц.ын өмчлөх эрх дуусгавар болно. Гагцхүү орон сууц худалдах-худалдан авах гэрээ буюу хэлцэл нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр бус байх үндэслэлгүй тохиолдолд дээрх эрх хэрэгжинэ.

Хэдийгээр худалдагч Ц., болон худалдан авагч Д.Ганжууржав нарын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, орон сууцны өмчлөх эрх Ц., нараас Д.Ганжууржавын өмчлөлд шилжсэн боловч бодит байдалд худалдах-худалдан авах гэрээ хэрэгжээгүй, орон сууцны эзэмшил шилжээгүй, талуудын хэн алинд нь орон сууцыг худалдах эсхүл худалдан авах хүсэл зориг байгаагүй болох нь хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж заасан бөгөөд хэргийн 4-5, 150-151 тал дахь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20 оны 08 сарын -ны өдрийн 006 дугаар захирамж, Д.Ганжууржавын тайлбараар тэрээр банкнаас зээл авах гэсэн Ц.ын хүсэлтийн дагуу түүний өмчлөлийн орон сууцыг худалдах-худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлж, ХХК-аас 87 500 000 төгрөгийн зээл авч, мөнгийг Ц., түүний гэр бүлийн гишүүн нарт шилжүүлжээ. Сонгинохайрхан дүүрэг, хороо, Энхтайваны өргөн чөлөө, байр, тоот хаягт байрлах, гэрчилгээний 00032, улсын бүртгэлийн Ү-220054 дугаартай, 89.33 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 30 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй байна. Учир нь худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч Ц. нар нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Д.Ганжууржав нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд Д.Ганжууржав нь Ц.д орон сууцны үнэ 30 000 000 төгрөг өөрөөсөө төлөөгүй, түүнд авч өгсөн зээлээс төлсөн, орон сууцаа хүлээж аваагүй нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн гэх үндэсгүй.

Иргэний хуулийн хуулийн 56 дугаар зүйлээр хүчин төгөлдөр бус байх хэлцлийг зохицуулсан бөгөөд 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэгт тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хэлцэл хийхийг ойлгодог. Хуулийн 56.1.-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл-д хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант холбоотой, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноос эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг хамааруулдаг.

Иймд Иргэний хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.-д зааснаар Д.Ганжууржавын нэхэмжлэлтэй Ц.д холбогдох орон сууцнаас албадан чөлөөлөх тухай үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Ц.ын нэхэмжлэлтэй холбогдох оны сарын -ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэлээ.

Хариуцагч талаас орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулснаар ямар үр дагавар гарахыг тодруулахад тэрээр нэхэмжлэгч Д.Ганжууржавыг ны зээлд төлсөн мөнгөө шаардвал хүлээн зөвшөөрнө гэх агуулга бүхий тайлбар гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх тул орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон болохыг дурдах нь зүйтэй.

Үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378 150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Ганжууржаваас 378 150 төгрөг гаргуулан хариуцагч Ц.д олгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.1, 115.2.1, 115.2.3, 116, 1 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.-д зааснаар Д.Ганжууржавын нэхэмжлэлтэй Ц.д холбогдох орон сууцнаас албадан чөлөөлөх тухай үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, оны сарын -ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378 150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Ганжууржаваас 378 150 төгрөг гаргуулан хариуцагч Ц.д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР