Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2022/03562

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, шүүгч Т.Батсүх, А.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Хүнс трейдийн урд байрлах, “Б” ХХК /РД:/,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, толгойт  тоото оршин байрлах, “К” ХХК /РД:/,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, толгойтын тоото оршин суух, Адуу овогт Жгийн Б /РД:ТЖ/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн   гудамж, 37 тоото  байрлах, МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Үндэсний геологийн алба,

Хариуцагч:Чингэлтэй  дүүрэг  барилгачдын  талбай 3, Засгийн газрын   дугаар  байранд  байрлах, МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг А, болон Г нарт холбогдох,  

 

Хохирол төлбөрт 7,*******25,*******7*******,745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх  хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Д, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, түүний  өмгөөлөгч Б.С, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, иргэдийн төлөөлөгч М.Б, шүүх  хуралдааны  нарийн  бичгийн  дарга   У.Анударь нар  оролцов. 

 

                                          ТООРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Дархан-Уул аймгийн Дархан, Орхон сумын нутагт Хараа 1 нэртэй элсний орд газарт 2**************7 оны 2 сарын 12-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газартай гэрээ байгуулж, тус газарт хийгдсэн геологи хайгуул, судалгааны зардал 1*******,*********************,********************* төгрөгийг төлж, 82*******7А дугаартай 28 га газарт Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байтал 2*******16 оноос эхлэн Ашигт малтмал газрын тосны газраас Гол мөрнхий урсац бүрэлдэх эх, голын ай сав газарт олзворлолт, ашиглалт явуулахыг хориглосон талбайн, уулын ажлын төлөвлөгөө, ТЭЗҮ, ордын нөөцийн тайлан зэргийг баталж өгөөгүйгээс тус үйлдвэр зогсож өнөөг хүртэл хохирсоор байна. Иймд “Б” ХХК-ийн геологи хайгуулын ажлуудад зарцуулсан 1,326,26*******,92******* төгрөгийг Үндэсний геологийн алба, Ашигт малтмалын газрын тосны газраас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн үндэслэл нь “Б” ХХК нь 1992 онд байгуулагдаж, элс хайрга дайрга олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Улмаар 1997 оноос ашигт малтмал хайгуулын чиглэлд хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулах болсон. “Б” ХХК нь 2**************7 оны 2 сарын 12-ны өдрөөс эхлэн Дархан-Уул аймгийн Дархан, Орхон сумын нутагт Хараа 1 нэртэй 28 га газарт цахиурын элсний олзворлолт, ашиглалт явуулж байгаад 2**************9 оны 7 сарын 16-ны өдрөөс Гол мөрний урсац бүрэлдэх эх, голын ай сав газарт геологи хайгуулын ажил болон олзворлолт, ашиглалт явуулахыг хориглосон хууль хэрэгжиж эхэлснээс хойш манай компанийн ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан талбай тус хуулийн хүрээнд хамрагдаж 2*******16 оноос тус газарт ашигт малтмал олзворлолтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

Ашигт малтмал газрын тосны газрын Геологийн алба нь тус орд газрын уулын ажлын төлөвлөгөө, орд газрын нөөцийн тайланг танай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь голын ай сав газар хуулийн хамран хүрээнд орсон байна гэсэн үндэслэлээр өнөөг хүртэл баталж өгөөгүй.

А, Төрийн захи                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             ргааны төв байгууллага тус орд газраас элс олзворлох зөвшөөрөл олгож, тайлан төлөвлөгөө баталж өгөөгүй. Гэвч ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно.” 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө. 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно” гэж заасан байдаг боловч өнөөдрийг хүртэл нөхөн төлбөр өгөөгүй. Мөн Иргэний хуульд бусдад гэм хор учруулсан эсвэл үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон бол олох ёстой байсан орлого, боитойгоор учирсан хохирол зэргийг хариуцан төлөхөөр хуульд заасан. Гэтэл төрийн эрх бүхий байгууллагаас газрыг хууль гаргах замаар буцаан авсан боловч ашиглалтын үйл ажиллагааны зардал, ашиглалтын үйл ажиллагаанаас учруулсан хохирол, олох ёстой байсан орлого зэргийг хариуцаж төлөөгүй, гэм хорыг огт арилгаагүй “Б” ХХК-ийг хохироосон. Ардчилсан дэглэм бүхий Үндсэн хуульт улс оронд төрийн эрх мэдэлтэйгээ ашиглан иргэн хуулийн этгээдийг хохироосон үйлдэл хийсэн бол үүний улмаас учирсан хохирлыг хариуцаж төлөх нь шударга ёсонд нийцэхээр байна. “Б” ХХК нь Монгол улсын Засгийн газар, Геологи, уул уурхайн яам, Ашигт малтмалын газруудад итгэл найдвар тавьж асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө гэж итгэж хүлээсэн боловч үр дүнд хүрээгүй. Эцэстээ тэсвэр алдан шүүхэд хандаж байна. Ашигт малтмал хайгуулын үйл ажиллагааны явцад “Б” ХХК-иас 1,326,26*******,92******* төгрөгийг Ашигт малтмал хэрэг эрхлэх газарт төлсөн байдаг. Иймд Геологи хайгуул, уул уурхайн чиглэлээр Ашигт малтмалын газарт тушаасан 1,326,26*******,92******* төгрөгийг санхүүгийн баримтыг үндэслэн Геологийн алба болон Ашигт малтмал газрын тосны газраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь 2*******22 оны *******1 сарын *******3-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн торуулсан шаардлагатаа: Ж.Б миний бие “Б” ХХК-ийг анх 1992 онд үүсгэн байгуулж түүнээс хойш геологи хайгуул, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Тус компани нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар иргэний хэрэг үүссэн билээ. Уг Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн санхүүгийн баримт нь зөвхөн “Б” ХХК-ийн нэр дээр төлөгдсөн баримтууд байсан боловч, тус компанийн захирал Ж.Б өөрийн нэр дээр төлөгдсөн санхүүгийн баримт, шүүхэд өгсөн санхүүгийн баримтаас хоцорч ирсэн. Ж.Б миний хүсэлтийн дагуу “М О А” ХХК-иас санхүүгийн баримтад үзлэг шалгалт хийж, “Б” ХХК-ийн үйл ажиллагааны зардалд Ж.Б өөрийн нэрээр Сангийн яаманд төлсөн 6,885,769 төгрөгийн санхүүгийн баримтыг үндэслэн баталгаажсан юм. “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн үнийн дүн 1,326,26*******,92******* төгрөг, Ж.Бгийн өөрийн нэрээр тушаасан 6,885,769 төгрөгийг нэмж нийт 1,333,146,689 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагад торуулга хийж өгнө үү гэжээ.

 

    Нэхэмжлэгч Ж.Б нь 2*******22 оны *******5 сарын *******3-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатаа: Ж.Б миний бие 1998 оноос хойш Геологи, хайгуул уул уурхайн салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж улмаар Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт орших Хараагийн хөндий хэмээх газар Кварцийн элсний орд газрыг нээн илрүүлж улмаар геологи хайгуул судалгааны ажлуудыг хийж Ашигт малтмал газрын тосны газраас тус газарт 82*******7А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байтал 2**************9 оны 7 сард Гол мөрний урсац бүрэлдэх эх голын сав газарт, геологийн хайгуул, судалгааны ажил, ашиглалт, олзворлолт хийхийг хохиглох хууль гарч, улмаар тухайн газарт 2*******16 оноос эхлэн ашиглалт, олзворлолтын үйл ажиллагаа эрхлэхийг хориглосноор миний ажиллаж амьдрах эрх зөрчигдөж эхэлсэн юм. Иймд Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газарт лицензийн төлбөрт 5,664,144 төгрөг, үйлчилгээний хураамжид 1,221,325 төгрөг, бүгд 6,885,769 төгрөгийг тушаасан болохыг “М О А” ХХК-ийн 2*******21 оны 12 сарын 1*******-ны өдрийн 69 тоот албан бичгээр баталгаажуулсан А-ын дүгнэлтийг үндэслэж, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т, 14.4, 14.5-т заасан байдаг боловч өнөөдрийг хүртэл нөхөн төлбөр төлөөгүй. Иймд иргэн Ж.Б миний Ат тушаасан 6,885,763 төгрөгийг Ашигт малтмал газрын тосны газраас гаргуулж өгнө үү. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хянагдаж байгаа Б миний анх үүсгэн байгуулж хөрөнгө оруулалт хийсэн “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ат холбогдох нэхэмжлэлд дээр хамтран нэхэмжлэгчээр оролцуулж өгнө үү.

Хариуцагч АМГТГ, АМГТГ-ын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтэс буюу Төрийн захиргааны байгууллагад холбогдуулж шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохиролд “Б” ХХК 4,222,676,852 төгрөг, “К” ХХК 2,743,487,642 төгрөг, иргэн Б 58,9*******6,25******* төгрөг нийт 7,*******25,*******7*******,745 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Дээрх дүгнэлтийг санхүүгийн шинжээч “Голден пэйж а” ХХК, сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны итгэмжлэгдсэн Хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-иуд нь хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтүүдийг тус тус гаргасан. Нэхэмжлэгч компаниуд 1996 оноос хойш Монгол улсын Сангийн яаманд геологи хайгуул, уул уурхайн чиглэлээр АМГТГ-аар дамжуулаж их хэмжээний хөрөнгө оруулсан. Гэтэл 2**************9 оны 7 сараас эхлэн Гол мөрний урсац бүрэлдэх эх, голын ай сав газарт геологи хайгуул судалгааны ажил болон ашиглалт олзворлолтын ажил хийхийг бүр мөсөн хориглосон хууль хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл Ашигт малтмал газрын тосны газраар дамжуулан Монгол улсын сангийн яаманд оруулсан хөрөнгө оруулалтуудын оронд эзэмших, ашиглах эрхээ олж авсан 82*******7А дугаартай кварцын элсний ашиглалтын А лицензийг эзэмших, ашиглах эрхийг хуулиар хориглосноос үүдэж нэхэмжлэгч талуудад асар их хэмжээний хохирол учирч олон жил ажил амьдралгүй явцгааж байгаа хохирлыг АМГТГ-аас нэхэмжилж байгаа юм.

Нэхэмжлэгч “Б” ХХК, “К” ХХК, иргэн Ж.Б нар нь 1996-2*******1******* оны хооронд МУ-ын Сангийн яаманд 1,*******88,552,5************** төгрөгийг сангийн яаманд тушаасан нь тухайн үеийн ханшаар гурван банк байгуулж болох дүрмийн сантай тэнцэх хэмжээний төгрөг бөгөөд тухайн үеийн 4*******,5******* мянгатын орон сууцуудыг бүхэлд нь худалдан авах их хэмжээний төгрөг байсан. Хариуцагч тал нэхэмжлэгч бидний байдлыг ойлгож манай талаас бүрдүүлсэн нотлох баримтуудад няцаасан тайлбар гаргаагүй, хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч, Сангийн яаманд оруулсан их хэмжээний хөрөнгө орууллтад хүндэтгэлтэй хандаж байгаа болно.

Иймд “Б” ХХК нь нэхэмжлэлтэй хохиролд авах талбайн байршил хэмжээ Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших 1,288.88 га Бор булан нэртэй газар, Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших 516.88 га Туулын хөндий нэртэй газар, Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт орших 1,388.17 га Агуйт нэртэй газар, Төв аймгийн Аргалант сумын нутагт орших 25.23 га Ацын элс нэртэй газар, “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй хохиролд авах талбайн байршил хэмжээ нь Төв аймгийн Заамар сумын нутагт орших 778.28 га Дэнж нэртэй газар, иргэн Ж.Бгийн нэхэмжлэлтэй хохиролд авах талбайн байршил хэмжээ Төв аймгийн Аргалант сумын нутагт орших 3*******2,*******9 га Молцогийн зүүн жалга нэртэй газар эдгээр талбайг бидэнд эзэмшүүлж шилжүүлэхээр хариуцагч ярилцаад ойлголцолд хүрсэн.

Талуудын хоорондох маргааны харьяаллыг Иргэний хуулийн 48 дугаар зүйлд ердийн шүүх буюу иргэний шүүх шийдэхээр зохицуулсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13, 11.1-т заасныг тус тус үндэслэж Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтэстэй хайгуулын нэр бүхий 6 талбай дээр харилцан тохиролцож кадастрын зураглал хийсэн болно.

Төрийн захиргааны байгууллага буюу АМГТГ, АМГТГ-ын Геологи уул уурхайн кадастрын хэлтсээс нэхэмжилсэн хохиролын асуудлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******2,1******* дугаар зүйлүүдэд хохиролтой холбоотой маргааныг ерөнхий харьяаллын шүүхэд хандаж шийдвэрлүүл гэж заасан байна. Иймд хариуцагч байгууллагаас хохирлын зарим хэсгийг буюу 4,817.22 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор хариуцагч ойлголцолд хүрсэн хохирол барагдуулахаар зөвшилцсөн болно. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд 7,*******25,*******7*******,745 төгрөгийн авах авлагаас 2,*******25,*******7*******,745 төгрөгийг хасаж хайгуулын талбайтай дүйцүүлж Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т заасныг үндэслэн нийт 4817.22 га газар буюу хайгуулын талбай 6 ширхэг хайгуулын тусгай зөвшөөрөл гаргуулж үлдсэн 5,*********************,*********************,********************* төгрөг гаргуулахаар талууд зөвшилцсөн. Талууд ийнхүү шийдсэн нь үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу “Газрын доорх баялаг нь Монгол Улсын иргэн бүрийн өмч мөн” гэж заасныг хэрэгжүүлэх боломжтой болж байна. Монгол Улсын нийт баялагийн орд газруудын 7******* хувь, геологи судалгаа хийх хайгуулын талбайнуудын 7******* хувийг зөвхөн БНХАУ-ын компаниуд эзэмшиж байгаа нөлөөллийг бага ч боловч бууруулахыг талууд харилцан тохиролцож шийдвэр гаргасан гэж үзэж байна. Геологи хайгуул, судалгааны талбайг Хятадын компаниудын болон гадаадын компаниудын хооронд дуудлага худалдаанд оруулахдаа 1 га газрыг 6,********************* төгрөгөөр үнэлж тусгай зөвшөөрөл олгоог. Харин манай компаний хувьд 1 га талбайг 1**************,********************* төгрөгөөр үнэлж авахаар тохиролцоо байна гэжээ.

 

Нэхэмжлэгч  “К” ХХК нь 2*******22 оны *******5 сарын *******5-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагатаа: “К” ХХК нь 2*******11 оноос хойш геологийн хайгуул, уул уурхайн салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, улмаар Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт орших Хараагийн хөндий хэмээх газар Кварцийн элсний орд газрыг нээн илрүүлж, улмаар геологи хайгуул, судалгааны ажлуудыг хийж Ашигт малтмал газрын тосны газраас тус газарт 82*******7А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байтал 2**************9 оны 7 дугаар сард Гол мөрний урсац бүрэлдэх эх, голын сав газарт геологи хайгуул судалгааны ажил ашиглалт, олзворлолтын үйл ажиллагаа эрхлэхийг хориглосноор миний ажиллаж амьдрах эрх зөрчигдөж эхэлсэн юм. Манай компани нь Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газарт лицензийн төлбөрт 2*******11 онд 79,456,72******* төгрөг, 2*******12 онд 158,5**************,********************* төгрөг, 2*******13 онд 15*******,*********************,********************* төгрөг, 2*******14 онд 3*******,*******42,85******* төгрөг, 2*******16 он 39,995,84******* төгрөг, 2*******17 онд 7,8*******7,53******* төгрөг, 2*******18 онд 9,313,*******6******* төгрөг, 2*******19 онд 52,476,5************** төгрөг, 2*******2******* онд 53,575,1************** төгрөг нийт 581,349,6************** төгрөгийг тус тус төлснийг 2*******21 оны *******5 сарын 12-ны өдрийн 4/2*******35 албан бичгээр АМГТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс баталгаажуулж ирүүлсэн. Ашигт малтмалын тухай хууомйн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14.4, 14.5-т тус заасан боловч өдийг хүртэл нөхөн төлбөр өгөөгүй. Иймд “К” ХХК-ийн Ат тушаасан 581,349,6************** төгрөгийг Ашигт малтмал газрын тосны газраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь 2*******22 оны *******7 сарын *******1-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн торуулсан шаардлагадаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа “Б” ХХК, “К” ХХК, иргэн Ж.Б нарын нэхэмжлэлтэй Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Ашигт малтмал, газрын тосны газар”-аас

“Б” ХХК 1999 оноос хойших хугацаанд АМХЭГ-и лицензийн төлбөрт 219,*******76,92******* төгрөг, үйлчилгээний хураамжид 18,631,6************** төгрөг, хайгуулын ажил гүйцэтгэсэн зардалд 452,294,4************** төгрөг нийт 69*******,*********************,92******* төгрөгийг тушаасан болохыг,

 иргэн Ж.Б 1998 оноос хойших хугацаанд АМХЭГ-т лицензийн төлбөрт 5,664,144 төгрөг үйлчилгээний хураамжил 1,221,625 төгрөг нийт 6,885,769 төгрөгийг тушаасан болохыг холбогдох

“К” ХХК лицензийн төлбөрт 92,234,718 төгрөг, хайгуулын ажлын зардалд 636,26*******,1************** төгрөг нийт 728,494,818 төгрөг дээрх хуулийн этгээдүүд нийлээд нийт 1,*******88,552,5************** төгрөгийг нэхэмжилсэн.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхэд хянагдаж байгаа нэхэмжлэгч компаниудын хэрэгт авагдсан санхүүгийн бичиг баримтад хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шүүхэд хандсаны дагуу шүүх хүсэлтийг хүлээн авсан.

 Монгол Улсын санхүүгийн тухай хуулийн дагуу тус хэргийн материалд санхүүгийн шинжээчийн дүгнэлт хийсэн “Голдан пэйж а” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэж, Монгол Улсын санхүүгийн зохицуулах хороо Сангийн яамнаас итгэмжлэгдсэн хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-иар тус компаниудын хохирлын үнэлгээг Олон улсын стандартын дагуу үнэлгээ хийлгэхэд “Б” ХХК 4,222,676,852 төгрөг, “К” ХХК 2,743,487,642 төгрөг, иргэн Ж.Б 58,9*******6,25******* төгрөгийн тус тус хохирсноор хохирлын үнэлгээний тайланд баталгаажуулан шүүхэд хүргүүлснийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг нийт 7,*******25,*******7*******,745 төгрөгийг Ашигт малтмал, газрын тосны газраас гаргуулахаар шинжээчийн дүгнэлт гарсныг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тоотголыг хүргүүлж байна. Иргэний хуулийн дагуу 7,*******25,*******7*******,745 төгрөгийн авах авлагаасаа 2,*******25,*******7*******,745 төгрөгөнд дүйцүүлж, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т заасныг үндэслэн нийт 4817,22 га газар буюу хайгуулын талбай 6 ширхэг хайгуулын тусгай зөвшөөрөл гаргуулж, үлдсэн 5,*********************,*********************,********************* төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн тоотголыг хүргүүлж байна.

1.Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших 1288.88 га Бор булан нэртэй газар, 2. Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших 516,88 га Туулын хөндийн нэртэй газар, 3.Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт орших 1388,17 га Агуйт нэртэй газар, 4.Төв аймгийн Заамар сумын нутагт орших 778,28 га Дэнж нэртэй газар, 5.Төв аймгийн Аргалант сумын нутагт орших 25,23 га Ацын элс нэртэй газар, 6.Төв аймгийн Аргалант сумын нутагт орших 3*******2,*******9 га Молцогийн зүүн жалга нэртэй газруудыг Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн дуудлага худалдааны дээд үнээр жишиг үнэ болгон үнэлж хохиролын үнэлгээнээс хасаж тооцуулахаар нэхэмжлэлийн тоотголыг хүргүүлж байна.

 

 Нэхэмжлэгч “Б” ХХК нь 2*******22 оны *******8 сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “А” АМГТГ-ын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн даргаас “Б” ХХК 1999 оноос хойших хугацаанд АМХЭГ-т лицензийн төлбөрт 219,*******76,92******* төгрөг, үйлчилгээний хураамжид 18,631,6************** төгрөг, хайгуулын ажил гүйцэтгэсэн зардалд 452,294,4************** төгрөг нийт 69*******,*********************,92******* төгрөгийг тушаасныг Монгол Улсын санхүүгийн тухай хуулийн дагуу тус хэргийн материалд санхүүгийн шинжээчийн дүгнэлт хийсэн “Голдан пэйж а” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэж Монгол улсын санхүүгийн зохицуулах хороо Сангийн яамнаас итгэмжлэгдсэн хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-иар тус компаниудын хохиролыг үнэлгээг Олон улсын стандартын дагуу үнэлгээ хийлгэхэд “Б” ХХК 4,222,676,852 төгрөгөөр хохирсоноор хохиролын үнэлгээний тайлангаар баталгаажуулан шүүхэд хүргүүлснийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг нийт 4,222,676,852 төгрөгийг Ашигт малтмал газрын тосны газраас гаргуулахаар шинжээчийн дүгнэлт гарсныг үндэслэж нэхэмжлэлийн тоотголыг хүргүүлж байна. Иргэний хуулийн дагуу 4,222,676,852 төгрөгийн авах авлагаасаа 321,916,********************* төгрөгөнд дүйцүүлж Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т заасныг үндэслэн нийт 3,219.16 га газар буюу хайгуулын талбай 4 ширхэг хайгуулын тусгай зөвшөөрөл гаргуулж, үлдсэн 3,9**************,76*******,852 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн хүргүүлж байна.

1.Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших 1288.88 га Бор булан нэртэй газар, 2. Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших 516,88 га Туулын хөндийн нэртэй газар, 3.Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт орших 1388,17 га Агуйт нэртэй газар, 4.Төв аймгийн Заамар сумын нутагт орших 778,28 га Дэнж нэртэй газар, 5.Төв аймгийн Аргалант сумын нутагт орших 25,23 га Ацын элс нэртэй газар, 6.Төв аймгийн Аргалант сумын нутагт орших 3*******2,*******9 га Молцогийн зүүн жалга нэртэй газруудыг Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн дуудлага худалдааны дээд үнээр жишиг үнэ болгон үнэлж, хохирлын үнэлгээнээс хасаж тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн хүргүүлж байна. 1 га газрыг 1**************,********************* төгрөгөөр үнэлж 3,219.16 га газрыг үнэ 321,916,********************* төгрөгийг хохиролын нийт үнийн дүн болох 4,222,676,852 төгрөгөөс хасаж 3,9**************,76*******,852 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “К” ХХК нь 2*******22 оны *******8 сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “А” АМГТГ-ын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн даргаас “К” ХХК АМХЭГ-т лицензийн төлбөрт 92,234,718 төгрөг, хайгуулын ажлын зардалд 636,26*******,1************** төгрөг нийт 728,494,818 төгрөгийг тушаасныг Монгол улсын санхүүгийн тухай хуулийн дагуу тус хэргийн материалд санхүүгийн шинжээчийн дүгнэлт хийсэн “Голдан пэйж а” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэж Монгол Улсын санхүүгийн зохицуулах хороо Сангийн яамнаас итгэмжлэгдсэн хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-иар тус компаниудын хохиролын үнэлгээг Олон Улсын стандартын дагуу үнэлгээ хийлгэхэд “К” ХХК 2,743,487,642 төгрөгөөр хохирсоноор хохиролын үнэлгээний тайлангаар баталгаажуулан шүүхэд хүргүүлснийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг нийт 2,743,487,642 төгрөгийг Ашигт малтмал газрын тосны газраас гаргуулахаар шинжээчийн дүгнэлт гарсныг үндэслэж, нэхэмжлэлийн тоотголыг хүргүүлж байна. Иргэний хуулийн дагуу 2,743,487,642 төгрөгийн авах авлагаасаа 77,228,********************* төгрөгөнд дүйцүүлж Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т заасныг үндэслэн нийт 778,28 га газар буюу хайгуулын талбай нэг ширхэг хайгуулын тусгай зөвшөөрөл гаргуулж үлдсэн 2,666,259,642 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн хүргүүлж байна.

Төв аймгийн Заамар сумын нутагт орших 778,28 га Дэнж нэртэй газруудыг Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн дууддлага худалдааны дээд үнээр жишиг үнэ болгон үнэлж, хохиролын үнэлгээнээс хасаж тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн хүргүүлж байна. 1 га газрыг 1**************,********************* төгрөгөөр үнэлж 778,28 га газрыг үнэ 77,228,********************* төгрөгийг хохирлын нийт үнийн дүн болох 2,743,487,642 төгрөгөөс хасаж 2,666,259,642 төгрөгийг тус тус  гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “К” ХХК болон Ж.Б нарын нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тайлбараа хэлье.  Ашигт малтмалын хуулийн дагуу Дархан-Уул аймагт “К” ХХК болон Ж.Б нар 82*******7А тусгай зөвшөөрөлтэй холбогдуулж Ат Ж.Б лицензийн төлбөрт 5,664,********************* төгрөг, үйлчилгээний хураамжид 1,221,625 төгрөг нийт 6,885,769 төгрөг тушаасан. “К” ХХК нь лицензийн төлбөрт 92,237,718 төгрөг, хайгуулын ажлын зардалд 636,26*******,1************** төгрөг нийт 728,494,818 төгрөгийг тушаасан байдаг.

Нэхэмжлэлийн шаардлагад Ж.Б Төв аймгийн Аргалант сумын нутагт орших 3*******2,*******9 га Молцогийн зүүн жалга нэртэй газар хайгуулын ажил хийх тусгай зөвшөөрөл, “К” ХХК Төв аймгийн Заамар сумын нутагт орших 778,28га Дэнж нэртэй газар газрыг нэхэмжлэлдээ тус тус нэхэмжилсэн. Анхны нэхэмжлэлийн шаардлага нь Ашигт Малтмалын Газар Сангийн яамнаас нотлох баримт гаргаж ирснээр тухайн нотлох баримтыг үндэслэн аын газраар дүгнэлт хийлгэсэн. Аын газраас гарсан дүгнэлтийг үндэслэн хохирлын үнэлгээгээр “К” ХХК-нд 2,743,847,642 төгрөг, Ж.Бд 58,9*******6,25******* төгрөгийг хохиролд нэхэмжилсэн. Хохирлыг нэхэмжлэхдээ иргэн Ж.Б болон “К” ХХК нар “М о” санхүүгийн аын компани А тушаасан мөнгөн гүйлгээн дээр санхүүгийн аын дүгнэлтийг хийлгүүлсэн авсан байдаг. “М о” санхүүгийн аын компанийн дүгнэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар А тушаасан мөнгөн хөрөнгийн журналыг А болон Сангийн яамнаас гаргуулах хүсэлт гаргасан. Хүсэлтийг шүүх хүлээн авч Ж.Б, “К” ХХК, “Б” ХХК  нарын тушаасан мөнгөн хөрөнгийн журналыг гаргаж ирсэн байдаг. Сангийн яамнаас нэхэмжлэгчдийн тушаасан мөнгөн дүн нь зөв байна гэдгийг баталж гаргаж ирсэн. А тушаасан мөнгөн хөрөнгө нь аын дүгнэлттэй таарч байдаг. Нэхэмжлэгчдийн тушаасан мөнгөн дүн дээр маргаан байдаггүй учир нь мөнгөн дүнтэй холбоотойгоор ямар нэгэн зөрүү байхгүй гэдгийг Сангийн яам, А, Монгол улсын хуулийн этгээдүүд буюу 2 удаагийн аын дүгнэлтээр баталсан.

Аын дүгнэлтийг үндэслэн хохирлын хэмжээг гаргасан байдаг нь иргэн, аж ахуй нэгжид тохирсон хохирлын үнэлгээг шүүхийн захирамжаар "ЛЭНДС" ХХК хохирлын үнэлгээг хийсэн. Ингээд хохирлын хэмжээг үндэслэн нэхэмжлэгчдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Бидний зүгээс нэхэмжлэгчид нь геологи хайгуул, уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг тул хохирлоо мөнгөн хэлбэрээр бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд нэхэмжилсэн байдаг. Бидний хувьд 7,*********************,*********************,********************* төгрөгийн хохирлын хэмжээ нь асар бага гэж боож байна. Учир нь уг хэрэг маргаантай холбоотойгоор хохирсон хүмүүсийн тоо хамгийн багадаа 3*******-4******* байдаг. Иймд мөнгөн дүнгээр бус цаашид ашиглагдах үйл ажиллагаа эрхлэх боломжтой тул ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нэхэмжилсэн байдаг. Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсээс хайгуулын 1га газрыг 7,6************** төгрөгөөр бусдад зарж борлуулах ханштай байдгийг бидний зүгээс 1га газрыг 1**************,********************* төгрөгөөр үнэлж хохиролдоо 6 газрыг тооцож авах саналаа гаргасан байна. “Б” ХХК –ийн нэхэмжлэлийн шаардлагын талаар дэлгэрэнгүйг өмгөөлөгч ярина. Хайгуулын талбай хүсэж буй гол шалтгаан нь манай компани боловсон хүчин маш өндөр түвшинд бэлтгэсэн ихэнх нь геологийн салбарт өндөр зэрэглэлийн хүмүүс байдаг. Тиймээс бидэнд геологи хайгуулын судалгаа болон эрдэм шинжилгээний ажил хийх 6 талбай өгөөч гэж хандсан байгаа. Эдгээр газрууд нь байшин талбай барих болон бэлчээрийн мал аж ахуй эрхлэх буюу бизнесийн зориулалттай ашиглагдах  бус эрдэм шинжилгээний зориулалттай ашиглагдах газар гэдгийг олгоосой гэж хүсэж байна. Ат тушаасан мөнгөө буцаан авах юм. Бидний үйлдвэрлэлээ явуулдаг байсан 82*******7А гэх ашиглалтын тусгай зөвшөөрлийг улс хурааж авсан. Тухайн лицензийг авахын тулд асар их мөнгийг зарцуулсан. 1995-1996 оны хооронд 1,*********************,********************* хөрөнгө оруулалтыг хийсэн ба тухайн үед 1,*********************,*********************,********************* төгрөг нь 5 банк байгуулах хэмжээний мөнгө байсан. Үүнээс гадна бид орд газар дээрээ асар их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсний дараа улс бидний үйл ажиллагааг зогсоож, хохирол учруулсан. Аын хохирлын дүгнэлт нь 7,*********************,*********************,********************* гэж гарсан ч бид тухайн лиценз байсан бол тэрнээс хэд дахин их хэмжээний ашгийг олох байсан тул үрэгдээд дуусах мөнгө бус цаашид ашиглагдах боломжтой, эрх нь зөрчигдсөн үйл ажиллагаа нь зогссон компанийн үйл ажиллагаанд чухал ач холбогдол бүхий 6 хайгуулын газрыг бидэнд өгч гэсэн хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн гол шаардлага монгол улсын Сангийн яам болон А тушаасан мөнгөний жаахан хэсгийг буцаан авах буюу тухайн мөнгөн дүнгийн оронд 6 хайгуулын газрыг авъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Б ХХК-ийг 1991 онд би өөрөө байгуулсан 1992 оноос Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн бэлтгэн нийлүүлэгч компани байсан. Тухайн үедээ 2*******,*********************,*********************-3*******,*********************,********************* долларын ашиг олж байсан. Тухайн ашгаар 82*******7А лицензэд хөрөнгө оруулалт хийгдсэн. Б ХХК нь Ж.Б ба түүний дүү н.Жгийн хүүхдүүдийн нэг гэр бүлийн компаниудын хувь нийлүүлсэн компани юм. Өнгөрсөн оныг хүртэл би Б ХХК-ийн захирал хэвээр байсан. Гэтэл Монгол улсын төрийн албанаас ажлын байрны санал ирснээр хувийн өмчлөлийн компаниудаа ахынхаа дүүгийн нэр дээр шилжүүлсэн. 3 нэхэмжлэгч нарын төлбөр төлсөн мөнгө бүгд “Б” ХХК-ийн өмнөөс төлөгдсөн байдаг. Энэ бүгдийг тайлагнасан байгаа нь шинээчийн дүгнэлтээр гаргаж ирүүлсэн.

Бид анх Захиргааны хэргийн шүүхэд хандсан гэтэл энэ хэрэг нь Иргэний хэргийн асуудал учир манайд шийдэхгүй гэснээр бид Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Гомдол гаргахдаа эхлээд Геологийн үндэсний албыг хариуцагчаар татсан боловч манайхтай холбоотой хэрэг биш гэснээр Ашигт малтмал газрын тосны газрыг татсан байдаг. Бидний хувьд явах газаргүй болсон тул өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргээ шийдүүлэхээр хандсан байгаа. Бидний зүгээс эрдэм шинжилгээ явуулах зориулалттай 6 талбайг хүссэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж буй тайлбартай холбогдуулан хариуцагч нараас лиценз эзэмшүүлэх шаардлагаасаа татгалзаж төлбөр буюу 7,*******25,*******7*******,745 төгрөгийг Ашигт малтмал газрын тосны газраас гаргуулах анхны нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Үүнээс иргэн Ж.Б надад хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 58,9*******6,25******* төгрөгийг хариуцагч Ашигт малтмал газрын тосны газраас гаргуулж өгнө үү. Мөн “К” ХХК-д хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 2,743,487,642 төгрөгөөр тооцон нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч “Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК нь 1999 оноос А 82*******7А лицензтэй холбоотой лицензийн төлбөрт 219,*******76,2******* төгрөг, үйлчилгээний хураамжид 18,631,6************** төгрөг, хайгуулын ажил гүйцэтгэсэн зардалд 452,294,4************** төгрөг нийт 69*******,*********************,92******* төгрөг тушаасан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээч томилж Голден пэйж а ХХК бболон "ЛЭНДС" ХХК гэх 2 аын газраар хохирлын үнэлгээ, олох байсан орлого, эрсдэлийн үнэлгээг гаргуулж нийт 7,*******25,*******7*******,745 төгрөгийг хохирлын үнэлгээ, олох байсан орлого болон эрсдэлийн үнэлгээ гэж дүгнэсэн байдаг. Үүний 4,222,676,852 төгрөг нь Б ХХК-д учирсан хохирол гэж дүгнэлтэд гарсан байдаг. Тухайн хохирлын мөнгөн дүнгийн 321,916,********************* төгрөгт нийт 4ш хайгуулын газрын тусгай зөвшөөрлийг гаргуулах буюу Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших 1,288.88га Бор булан нэртэй газар, Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших 516.88га Туулын хөндий нэртэй газар, Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт орших 1,388.17га Агуйт нэртэй газар, Төв аймгийн Аргалант сумын нутагт орших 25.23га Ацын элс нэртэй газруудыг тус тус газруудыг гаргуулахаар нэхэмжилж нийт 3219,16га газар болон үлдэгдэл 3,9**************,76*******,852 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар гаргасан байна. Төлбөрийн зарим хэсэгт тооцуулан нэр бүхий 4 газарт хайгуулын тусгай зөвшөөрөл гаргуулан нөхөн тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байсан. Нэхэмжлэгч нар шүүх хуралдаанаас өмнө энэ талаар ярилцаж байсан учир шаардлагаа өмнөх байдлаараа өөрчилж, 321,916,********************* төгрөгт нийт 4ш хайгуулын газрын тусгай зөвшөөрлийг гаргуулах шаардлагаа өөрчилж, нийт “Б” ХХК нь хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 4,222,676852 төгрөгийн хэмжээгээр тооцон хариуцагч Ашигт малтмал газрын тосны газраас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбарыг сонслоо, Хариуцагч урт нэртэй хуулийн үйлчлэлтэй холбоотойгоор журам батлагдсан. Талбайн давхцалд орж буй компани хувь хүн нь нөхөн олговор авах хүсэлтээ 9******* хоногийн дотор гаргах ёстой гэх заалтыг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг гаргаж байна. Тухайн заалтын хүрээнд манай талаас буюу нэхэмжлэгчид хүсэлт гаргаагүй. Б ХХК болон К ХХК-д Ж.Бгийн гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд нь хувьцааг эзэмшдэг. Эдгээр хамаарал бүхий этгээдүүдийн эрх ашиг мөн хохирсон байдаг. Жишээ нь Ч ХХК адил нөхцөлөөр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон байдаг. Тиймээс журмын дагуу 9******* хоногийн дотор болон 9******* хоног дууссаны дагаагаар ч мөн адил удаа дараа хүсэлтээ гаргасан байдаг. Гэтэл хариу тайлбарт журам гарсан ч процессын журам батлагдаагүй буюу нөхөн олговор олгох ямар нэгэн журам өнөөдрийн байдлаар Монгол улсын хуульд тусгагдаагүй байна тиймээс хүсэлтийг хангах боломжгүй байн гэдэг тайлбарыг хэлсэн байдаг. Ж.Б нь уг үйл явдлыг мэдэж байсан тул хүсэлт гаргах шаардлагагүй гэж үзсэн. Өнөөдрийн байдлаар төр нэг ч удаа буцаалт хийгээгүй байдаг. Манай компанийн хувьд зах зээлээс шахагдах, дампуурах байдал үүссэн. Тэмдэгтийн хураамжийг төлж чадахгүй хойшлуулах байдалд хүрээд байна. Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд олон хэвшил бүхий эдийн засагтай байна гэж заасан байдаг. Мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дах зааснаар хувийн эзэмшлийг олж авах эрхтэй төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэх эрх нь зөрчигдсөн байна. Төр бидэнд ашигла гэж гарын лицензийг олгоо бидний зүгээс цаг тухай бүрд нь буюу нийт 1,888,*********************,********************* төгрөгийг төлсөн байдаг. Бидний шаардлага бол төрд төлсөн төлбөрөө эргүүлэн авах юм. Гэтэл өнөөдөр биднийг тухайн цаг үедээ урт нэртэй хууль нь ямар процессын журмаар хэрэгжих боломж нь тоорхойгүй байх үед хүсэлт гаргаагүй, 9******* хоногтоо багтаагүй гэх зүйлийг хариуцагч талаас ярьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн лицензийг ашиглаж байсан бол улс орондоо асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийх, олон айлыг ажилтай орлоготой болгох, их хэмжээний татвар төлөлт хийх боломжтой байсан. Энэ үйл явдалд ганц нэхэмжлэгчид бус олон маш олон хувь хүн байгууллага, ажилчид хохирч үлдсэн. Төр шийдвэр гаргасан бол нөхөн олговор өгөх ёстой.

1996 онд уг лиценз нь хайгуулын лиценз байсан. Тиймээс 1996 оноос төлбөр төлсөн гэдэг нь хайгуул хийх үед зардал гарч төлбөр төлөгддөг байсан. 2**************4 онд ашиглалтын лиценз болсон иймээс хайгуулын лицензээс ашиглалтын лиценз болох хүртэлх бүх зардалаа нэхэмжилж байна гэдгээ торуулж хэлье гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж буй нөхөн олговор авах хүсэлтээ 9******* хоногийн дотор гаргаагүй гэдэг асуудлыг ярьж байна. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн агуулгад хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэх заалтыг 9******* хоногийн журмаар хязгаарлах боломжгүй гэж үзэж байна. 9******* хоногийн хүсэлт нь н.Солонгын хэлсэнчлэн нэг ч удаа хэрэгжиж байгаагүй учир ямар ч үндэслэлгүй. Бид зөвхөн нөхөн олговор бус Иргэний хуулийн 219 дүгээр зүйл, 228 дугаар зүйл, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм хорыг нэхэмжилж байгаа. Гэм хорыг нэхэмжилж буй шалтгаан нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал газрын тосны газраас 82*******7А гэх тусгай зөвшөөрлийг 2**************4 онд 6******* жилийн хугацаатай, 2**************7 онд 3******* жилийн хугацаатай авч байсан. Б ХХК 3******* жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулна гэдэг тооцоололтойгоор лицензэд тоорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж холбогдох төлбөр хураамжуудыг төлж байсан. Тухайн хураамжуудыг шинжээчийн дүгнэлтээр К ХХК 2,743,487,********************* төгрөг, Ж.Б 58,9*******6,25******* төгрөг, Б ХХК 4,222,676,852 төгрөг нийт 7,*******25,*********************,********************* гэж тогтоосны үндсэн дээр бид нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. А нь Ашигт малтмалын тухай хуулиар манай Б ХХК-ийн лицензийг 3******* жилийн турш тогтвортой эзэмшүүлэх үүрэгтэй байсан. Тиймээс бид Иргэний хуулийн 219, 228, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх зүйлийг үндэслэн гэм хорын хохирлоо нэхэмжилж байна. Урт нэртэй хууль нь 2**************7 оноос өмнө гарсан бол гарсан бол бид хууль ёсоор лиценз эзэмшсэн гэж үзэх үндэслэлгүй гэтэл бид лиценз эзэмшиж эхэлсний дараагаар 2**************9 онд урт нэртэй хууль гарсан нь Б ХХК К ХХК, Ж.Б нарт хохирол учруулах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Бидний 4 газраар хохирлыг дүйцүүлэх болсон шалтгаан нь Ашигт малтмалын тухай хууль 9 дүгээр зүйлийн 9.1.13 дах хэсэгт заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно гэж заасан байдаг. Хэрэв бид төрөөс 7,*********************,*********************,********************* төгрөг мөнгөөр нэхэмжиллээ гэж боохо төр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгжүүлэх боломжгүй учир бидний зүгээс 2,*********************,*********************,********************* төгрөгт төрийн эрх мэдлийн хүрээнд байгаа 4 лицензийн газрыг хууль ёсны дагуу эзэмших шаардлага гаргасан. Иймээс бид Ашигт малтмалын тухай хууль 9 дүгээр зүйлийн 9.1.13 дах хэсэг, Иргэний хуулийн 219, 228, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх зүйлийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна. Гэвч шүүхийн хэлэлцүүлэгийн явцад хариуцагч нараас лиценз эзэмшүүлэх шаардлагаасаа татгалзаж анх гаргасан төлбөр буюу 7,*******25,*********************,********************* төгрөгөөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Үүнээс нэхэмжлэгч иргэн Ж.Бд хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 58,9*******6,25******* төгрөгийг хариуцагч Ашигт малтмал газрын тосны газраас гаргуулж өгнө үү. Мөн “К” ХХК-д хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 2,743,487,642 төгрөгөөр, “Б” ХХК-д хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 4,222,675,852 төгрөгөөр тооцон тус тус нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Үндэсний геологийн алба шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Б” ХХК-аас хариуцагч Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн алба болон Ат холбогдох 1,326,26*******,92******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна.

Монгол улсын Их хурлын 2*******2******* оны *******1 дүгээр сарын 3*******-ны өдрийн 12 дугаар тогтоол, Монгол улсын Засгийн газрын 2*******2******* оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 23******* дугаар тогтоолуудаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албыг шинээр г»сгэн байгуулсан.

Үндэсний геологийн алба нь Ашигт малтмалын тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1111.1.1111.1..2, 111.1.3, 111.1.4 дэх хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг.

“Б” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэг болон 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь заалтуудад нөхөн олговрын асуудлыг тухайн шийдвэр гаргасан байгууллага төлөхөөр заасан бөгөөд Үндэсний геологийн алба нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах чиг үүргийг хэрэгжүүлдэггүй, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргадаггүй тул аливаа хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулсан үйл ажиллагаатай холбогдон зардлыг хариуцан шийдвэрлэх эрхгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дэх хэсэгт заасан зохицуулалт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг улсын тусгай хэрэгцээнд авч, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх асуудлыг зохицуулсан байх бөгөөд эл тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээ хийж, асуудлыг шийдвэрлэх эрх зөвхөн тусгай зөвшөөрөл олгох, цуцлах эрх бүхий этгээдэд буюу Ашигт малтмал, газрын тосны газрын чиг үүрэгт хамаарах асуудал юм.

Түүнчлэн уг хуулийн заалтад дурдагдсан улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээ хийж нөхөн олгох асуудлыг ч мөн Үндэсний геологийн алба хариуцан шийдвэрлэдэггүй болно.

Үндэсний геологийн алба нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллахдаа нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй ямар нэг үйлдэл гаргаагүй, гаргах үндэслэлгүй тул хуульд заасан хариуцагч биш байна.

“Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь Үндэсний геологийн албыг хариуцагчаар татах үндэслэл нь нотлогдохгүй, тус албаны чиг үүрэгт огт хамааралгүй асуүдал байх тул хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газарт тушаасан гэх 1,326,26*******,92******* төгрөгийг төлөх нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б” ХХК-иас Геологи хайгуул, уул уурхайн чиглэлээр Ашигт малтмалын газарт тушаасан 1,326,26*******,92******* төгрөгийн санхүүгийн баримтыг үндэслэн Үндэсний геологийн алба болон Ашигт малтмал, газрын тосны газраас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна.

 Дархан-Уул аймаг, Орхон сумын нутагт орших 28,65 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-**************82*******7 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2**************4 оны *******8 дугаар сарын 1*******-ны өдрийн 1*******31 дүгээр шийдвэрээр “Б” ХХК-д олгосон байна.

Дархан-Уул аймаг, Орхон сумын нутагт орших 28,65 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-**************82*******7 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2*******15 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон усан сан бүхий газартй 18,42 га талбайгаар хэсэгчилэн, эдэлбэр газартай бүхэлдээ давхцалтай байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 25.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно" гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно” гэж тус тус заасны дагуу өнөөдрийг хүртэл нөхөн төлбөр төлөөгүй талаар дурджээ.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2*******22 оны *******3 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг тайлбарласан. Дээрх албан ёсны тайлбарын “Тайлбарлах” хэсгийн 2-т “Энэ заалтын “тусгай хэрэгцээнд авах” гэдгийг Газрын тухай хуульд заасан газрын нэгдмэл сангийн ангилалын газрыг Улсын Их Хурал болон Засгийн газраас уг хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд улсын тусгай хэрэгцээнд авч, тухайн газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглох үйл ажиллагааг ойлгоно” гэжээ.

Гэтэл маргаан бүхий дээрх талбайг Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд “тусгай хэрэгцээнд” аваагүй болно, Өөрөөр хэлбэл маргаан бүхий талбай нь Засгийн газрын 2*******15 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон усан сан бүхий газартай хэсэгчлэн, эдэлбэр газартай бүхэлдээ давхцалтай байна.

Нөгөө талаар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйл нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал юм.

Дархан Уул аймаг Орхон сумын нутагт орших 28,65 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-**************82*******7 тоот дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн ГУУКК-системд хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

Монгол улсын Засгийн газрын 2*******1******* оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “журам батлах тухай” 299 дүгээр тогтоолоор “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох” журмыг батлан гаргасан.

Уг журмын 3 дугаар зүйлд нөхөх олговор олгохгүй байх тохиолдлуудыг дурдсан ба журмын 3.4.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 9******* хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй” бол нөхөх олговрыг олгохгүй гэж заасан.

Гэтэл иргэн Ж.Бгийн үүсгэн байгуулсан “Б” ХХК дээрх хугацаанд нөхөх олговор авах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргаагүй fайх тул нөхөх олговор олгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн ГУУКК-системд Ашигт малтмалын ашиглалтын MV-**************82*******7 тоот дугаартай тусгай зөвшөөрлийг ззэмшигч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Батсайхан бүртгэлтэй, тул компаниа төлөөлөөд явах бүрэн боломжтой тул иргэн Ж.Бг хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулах нь үндэслэлгүй юм.

Иймд “К” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газарт тушаасан 581,349,6**************,************** /таван зуун наян нэгэн сая гурван зуун дөчин есөн мянга зургаан зуун/ төгрөгийг, иргэн Ж.Бгаас Ашигт малтмал, газрын тосны газарт тушаасан 6,885,763,************** /зургаан сая найман зуун наян таван мянга долоон зуун жаран гурав/ төгрөгийг тус тус Ашигт малтмал, газрын тосны газраас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Б” ХХК 1999 оноос хойших хугацаанд АМХЭГ-т лицензийн төлбөрт 219,*******76,92******* төгрөг, үйлчилгээний хураамжид 18,631,6************** төгрөг, хайгуулын ажил гүйцэтгэх зардалд 452,294,4************** төгрөг нийт 69*******,*********************,92******* төгрөг тушаасныг Иргэний хуулийн дагуу 4,222,676,852 төгрөг авах авлагаасаа 321,916,********************* төгрөгт дүйцүүлж, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т заасныг үндэслэн нийт 3,219.16 га газар буюу хайгуулын талбай 4 ширхэг хайгуулын тусгай зөвшөөрөл гаргуулж үлдсэн 3,9**************,76*******,852 төгрөг гаргуулахаар “К” ХХК нь АМХЭГ-т лицензийн төлбөрт 92,234,718 төгрөг, хайгуулын ажлын зардалд 636,26*******,1************** төгрөг нийт 728,494,818 төгрөг тушаасныг Иргэний хуулийн дагуу 2,743,487,642 төгрөг авах авлагаасаа 77,228,********************* төгрөг дүйцүүлж Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т заасныг үндэслэн нийт 778.28 га газар буюу хайгуулын талбай нэг ширхэг хайгуулын тусгай зөвшөөрөл гаргуулж үлдсэн 2,666,259,642 төгрөг, иргэн Ж.Б 1998 оноос хойших хугацаанд АМХЭГ-т лицензийн төлбөрт 5,664,144 төгрөг, үйлчилгээний хураамжид 1,221,625 төгрөг нийт 6,885,769 төгрөг тушаасныг Иргэний хуулийн дагуу 58,9*******6,25******* төгрөг авах авлагаасаа 3*******,29*******,********************* төгрөг дүйцүүлж, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т заасныг үндэслэн нийт 3*******2,9 га газар буюу хайгуулын талбай нэг ширхэг хайгуулын тусгай зөвшөөрөл гаргуулж үлдсэн 28,616,25******* төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Дархан-Уул аймаг Орхон сумын нутагт орших 28,65 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-**************82*******7 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын албаны даргын 2**************4 оны 8 дугаар сарын 1*******-ны өдрийн 1*******31 дүгээр шийдвэрээр Б ХХК-д олгосон байна.

 УИХ-аас 2**************9 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Гол мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай” хуулийг баталсан.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2*******11 оны 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг хэсэгчлэн тогтоож, тогтоолд дурдагдсан 7211 солбилцлыг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн.

Гэтэл “Б” ХХК-ийн Дархан-Уул аймаг Орхон сумын нутагт орших 28,65 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-**************82*******7 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай 18,42 га талбайгаар хэсэгчлэн давхцалтай байсан байна.

Засгийн газрын  2*******1******* оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгааллатын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын дагуу төрийн захиргааны байгууллагаас өдөр тутмын сонин болох Зууны мэдээ сонины 2*******11 оны 1******* дугаар сарын 1*******/11-ний өдрийн 239/24******* дугааруудад нийтэлсэн ба Ашигт малтмалын газрын www.mram.gov.mn цахима хуудсанд байрлуулж нийтэд мэдээлсэн болно.

“Б” ХХК нь нөхөн олговрын журмын 3.4.2-т заасны дагуу 2*******12 оны *******1 дүгээр сарын *******8-ны өдрөөс өмнө төрийн захиргааны байгууллагад ашигт малтмалын ашиглалтын MV-**************82*******7 дугаартай тусгай зөвшөөрөл дээрээ нөхөх олговор авах хүсэлт ирүүлээгүй байна.

Хуулиар хориглосон хязгаарласан талбайтай давхцалтай байсан мөн нөхөн олговор авах талаар хууль, журамд заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар сангийн яамны дэд сайдын 2*******12 оны *******3 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1458 тоот албан бичигт “ хүсэлтээ хугацаандаа гаргаагүй аж ахуй нэгжүүдэд нөхөн олговор олгох үндэслэлгүй...” болохыг дурдсан байна.

“Б” ХХК нь дээрх хугацаанд нөхөх олговор авах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргаагүй байх тул нөхөнх олговор олгох хууль зүйн үндэслэлгүй байна. иймд “Б” ХХК, “К” ХХК, иргэн Б нарын нөхөх олговор болон Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу талбай дүйцүүлэн авах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор хариу тайлбарыг бичгээр хэлбэрээр шүүхэд гаргаж өгсөн байгаа үүнийгээ дэмжиж байна. Дархан-Уйл аймгийн нутаг дэвсгэрт орших ашигт малтмалын МВ**************82*******7А тусгай зөвшөөрлийг анх 2**************4 онд “Б” ХХК  олгосон гэтэл УИХ-ын 2**************9 онд баталсан гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсантай холбоотойгоор “Б” ХХК –ийн зөвшөөрөлтэй газар нь усан сан бүхий газарт багтсан байсан. Урт нэртэй хуультай холбоотойгоор гарсан журмын дагуу тухайн үедээ төрийн захиргааны байгууллагад нөхөн олговор олгох хүсэлт гаргаагүй байдаг тул нөхөн олговор авах эрх үүсэхгүй тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.

Нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч н.Дгийн гаргасан Ашигт малтмалын тухай хууль 9 дүгээр зүйлийн 9.1.13 дах хэсгээр нэхэмжлэх нь боитой зүйл гэж үзэхгүй байна. Өмнө гаргасан хариу тайлбарт Ашигт малтмалын тухай хууль 9 дүгээр зүйлийн 9.1.13 дах хэсгийн талаар дэлгэрэнгүй бичсэн байгаа. Иргэний хуулийн 219, 228, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх зүйлийг үндэслэлийг шүүх өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдэх байх өөр тайлбаргүй.  

Ооогийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагад байх 6 талбайд хайгуул хийгдээгүй байгаа. Ашигт малтмал газрын тосны газрын системээс солбилцолын цэгээр шүүлт хийж үзэхэд ямар нэгэн давхцал байхгүй байдаг. Гэвч тухайн талбай нь өнөөдрийн байдлаар үнэ цэнэтэй юу гэх асуудал дээр Ашигт малтмал газрын тосны газраас судалгаа хийгддэггүй учраас хэлж мэдэхгүй байна. Өмнө нь өргөдлөөр олгоог байсан. Ооогийн байдлаар сонгон шалгаруулалтын байдлаар болон Ашигт малтмалын тухай хууль 9 дүгээр зүйлийн 9.1.13 дах хэсгээр олгогдож байгаа

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй холбогдуулан мэргэжлийн хүний хувьд тайлбар хийхэд хайгуулын тусгай зөвшөөрлийг тухайн үед 9 жилийн хугацаатайгаар авдаг байсан. Энэ хугацаанд лиценз эзэмшигч нь ашиг олж, ашигт малтмал олборлож болохгүй зөвхөн геологи хайгуул, судалгааны ажлыг хийнэ, үүний дараа тоорхой хэмжээний нөөц олоо түүнийгээ ашигтай лиценз болгож ажлаа хийнэ гэсэн үг юм. Тийм учраас хайгуул хийгээд ашиг олсон гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгч нарын мөнгөн дүнгээр нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тайлбар хэлэхэд  Б ХХК, Ж.Б, К ХХК нараас төлбөрт төлсөн мөнгөн дүнг үгүйсгэсэн зүйл байхгүй. Бүх баримтууд манай санхүүгээс гарсан учраас мөнгөн дүнтэй маргахгүй миний маргаж буй зүйл бол хугацаатай холбоотойгоор маргасан. 9******* хоногийн дотор хүсэлтээ өгөөгүй гэж л маргаж байгаа.  

Нөхөн олговор гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд байгаа ч журам нь батлагдаагүй, төсөвт мөнгө нь суугаагүй учир өгсөн зүйл байхгүй. Ооогийн байдлаар нөхөн олговрын асуудлаар Сангийн яам төсвийг шийдвэрлээгүй байгаа. 2*******15 оны 2-р сарын 15-ны өдрөөс хойш 9******* хоног дотор гэж тухайн үедээ журамдаа тэгж заасан. Үүний дагуу хүсэлтийг хүлээж авч дээш мэдүүлж байсан гэв.

 

Нэхэмжлэгчээс “Б” ХХК-ийн №****************************776*******3 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Б” ХХК-ийн 82*******7А дугаартай Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, хавсралт, “Ашигт малтмал газрын тосны газрын 2*******21 оны 12 дугаар сарын *******9-ний өдрийн 2/549******* дугаар “Б” ХХК-д гэх албан бичиг, “М –О а” ХХК-ийн 2*******21 оны 12 дугаар сарын 1*******-ны өдрийн 67 тоот “Б” ХХК-ийн удирдлагад “Баталгаажуулалт хийсэн тухай” гэх албан бичиг, “М о а” ХХК-ийн ****************************122394 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “М о а” ХХК-ийн аын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ,Байгаль орчин аялал жуулчлалын яам Хараа-Ерөө голын сав газрын захиргаа 2*******21 оны *******9 сарын *******2-ны өдрийн 83 дугаартай “Б” ХХК-д гэх албан бичиг, 2*******21 оны *******9 сарын *******2-ны өдрийн “Б” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хийсэн үзлэг шинжилгээний дүгнэлт, фото зураг, Ашигт малтмал газрын тосны газрын 2*******21 оны 12 сарын *******3-ны өдрийн 6/5385 дугаартай “Б” ХХК-д гэх албан бичиг, “М о а” ХХК-ийн 2*******21 оны 12 сарын 1*******-ны өдрийн 69 дугаартай Монгол улсын иргэн Ж.Бд гэх албан бичиг, Ж.Бгийн үйлчилгээний хөлс төлсөн байдал гэх хүснэгт, АМГТХЭГ-ын Хадгаламж банк дахь 17****************************32473 тоот дансны орлогын мэдүүлгийн баримт, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын албаны Хайгуулын лиценз авах өргөдлийг хүлээн авсан тухай тоорхойлолтууд, Ано банкны АМХЭГ-ын 499*******22*******38 тоот дансны кассын орлогын мэдүүлэг, Түшиг уул ХК-ийн төлбөрийн даалгаврын баримт,Хаан банк ХХК дахь 21*******11*******3 тоот АМХЭГ-ын дансны мөнгөн шилжүүлэгийн баримт, Ж.Баянтөрийн лицензийн төлбөр хийсэн тухай тоорхойлолт, Худалдаа хөгжлийн банк ХХК дахь АМХЭГазрын 499*******4445******* тоот дансны төлбөрийн баримт, “Б” ХХК-ийн хамаарал бүхий эзэмшилийн лицензийн төлбөр төлсөн баримт, Улаанбаатар хотын банк ХХК-ийн төлбөрийн баримтууд, “К” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тоорхойлолт, Ашигт малтмал газрын тосны газрын 2*******21 оны *******5 дугаар сарын 12-ны өдрийн “Ч девелопмент” ХХК-д гэх албан бичгийн хуулбар, “Б” ХХК-ийн усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай талбайн зураглал, “К” ХХК-ийн ****************************19192 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Б” ХХК-ийн №****************************776*******3 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчаас Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын албанд “Б” ХХК-иас Ашигт малтмал ашиглах лиценз хүсч гаргасан өргөдөл, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын 2**************4 оны *******8 сарын 1*******-ны өдрийн 5-643******* тоот Б ХХК-ийн захирал Ж.Баянтөрд “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 82*******7А дугаартай Ашигт малтмал ашиглах лицензийн гэрчилгээний хуулбар, “Б” ХХК-ийн Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тоорхойлолт, тойм зураг зэрэг бичгийн баримтыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар Сангийн яамнаас АМХЭГ-ын орлогын дансны хуулга, “Голден пэйж а” ХХК-ийн 2*******22 оны *******6 сарын *******7-ны өдрийн б/65 дугаартай Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүгч Х.Оюунжаргал танаа Материал хүсэх тухай албан бичиг, 2*******22 оны *******6 сарын *******7-ны өдрийн Голден пэйж а ХХК-ийн б/64 тоот Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүгч Х.Оюунжаргал танаа “Шинжээч томилсон ажлын талаар” гэх албан бичиг, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2*******22 оны *******6 дугаар сарын 24-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн танаа Шинжээчийн дүгнэлт хүргүүлэх тухай, “Голден пэйж а” ХХК-ийн 2*******22 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/34 тоот Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх ерөнхий шүүгч Х.Оюунжаргал танаа “Шинжээчийн тайлан”, “Б” ХХК-ийн санхүүгийн тайлангийн орлого зарлагын товчоо, “Б” ХХК-ийн үйлчилгээний хөлс төлсөн баримтын жагсаалт, Уул уурхайн кадастрын зургууд зэрэг бичгийн баримтыг бүрдүүлсэн байна.

 

Иргэдийн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч нар, тэдний төлөөлөгч өмгөөлөгч нарын тайлбар, хариуцагчийн тайлбарыг сонслоо. Баримтаар тогтоогдож байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хохирлыг барагдуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэв. 

 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн алба, Ашигт малтмалын газрын тосны газарт холбогдуулан Геологи хайгуул уул уурхайн чиглэлээр Ашигт малтмалын газарт төлбөрт тушаасан 1,326,26*******,92******* төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн  шаардлагыг тус шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

    Хэрэг  хянан  шийдвэрлэх  ажиллагааны  явцад нэхэмжлэгч болон “К” ХХК, Ж.Б нар нь хамран нэхэмжлэгчээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн ба  Ж.Б нь нь хариуцагч нарт холбогдуулан геологи хайгуул, судалгааны зардал болон тусгай зөвшөөрлийн төлбөрт төлсөн төлбөрт өөрийн нэрээр тушаасан 6,885,76*******,********************* төгрөгийг  гаргуулахаар, нэхэмжлэгч “К” ХХК нь мөн геологи хайгуул, судалгааны зардал болон тусгай зөвшөөрлийн төлбөрт төлсөн төлбөрт өөрийн нэрээр тушаасан 581,349,6************** төгрөгийг  гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа эд хөрөнгөд учирсан хохирол, олох ёстой байсан орлогыг хохиролд тооцон нэмэгдүүлж, 2*******22 оны 7 дугаар сарын *******1-ний өдөр “Б” ХХК нь нийт 4,222,676,852 төгрөг, “К” ХХК нь 2,743,487,642 төгрөг, Ж.Б 58,9*******6,25******* төгрөг гаргуулахаар тус тус нэмэгдүүлсэн байна.

Улмаар 2*******22 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өөрчилж Үндэсний геологийн албад холбогдох шаардлагаас буюу түүнийг хариуцагчаар оролцуулахаас татгалзан харин Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэсийг хамтран хариуцагчаар оролцуулахаар сонгон хариуцагч нараас нэхэмжлэгч “Б” ХХК нь нийт 4,222,676,852 төгрөгийн нэхэмжлэлийн шаарддагын 321,916,********************* төгрөгт дүйцүүлж 3,219.16 га газар буюу хайгуулын талбай 4 ширхэг газарт тусгай зөвшөөрөл гаргуулан авч үлдэх 3,9**************,76*******,852 төгрөг гаргуулахаар, “К” ХХК нь 2,743,487,642 төгрөг гаргуулах шаардагаа өөрчилж уг мөнгөн дүнгийн 77,228,********************* төгрөгт тооцон 778.28 га газар буюу хайгуулын талбай бүхий 1 ширхэг газарт тусгай зөвшөөрөл гаргуулан авч, үлдэх 2,666,259,642 төгрөг гаргуулахаар, нэхэмжлэгч Ж.Б нь 58,9*******6,25******* төгрөг гаргуулах шаардагаа өөрчилж уг мөнгөн дүнгийн 3*******,29*******,********************* төгрөгт тооцон 3*******2.9 га газар буюу хайгуулын талбай бүхий 1 ширхэг газарт хайгуулын тусгай зөвшөөрөл гаргуулан авч, үлдэх 28,616,25******* төгрөг гаргуулахаар тус тус өөрчилсөн. /хх-ийн 211-212, 23*******, 239, 24*******/ 

Нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа торуулан нийт нэхэмжлэлээр шаардсан 7,*******25,*******7*******,745 төгрөгийг хариуцагч Ашигт малтмал газрын тосны газраас тус тус Б ХХК нь нийт 4,222,676,852 төгрөгийг, “К” ХХК нь 2,743,487,642 төгрөг, нэхэмжлэгч Ж.Б 58,9*******6,25******* төгрөг гаргуулахаар өөрчилж, хариуцагч Ашигт малттмал газрын тосны газрын Геологи  уул  уурхайн  кадастрын  хэлтсийг хариуцагчаар  оролцуулахаас татгалзсан.

Хариуцагч нарын төлөөлөгчөөс уг нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж торуулсан шаардлагатай холбогдуулан хугацаа авахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэжлүүлэх хүсэлт гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч шаардлагаа өөрчлөх, үндэслэлээ торуулах эрхтэй учир торуулсан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх нэхэмжлэгч,  хариуцагч    тэдгээрийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгч  нараас   шүүх  хуралдаанд  гаргасан  тайлбар, хэрэгт  хуульд  заасан  журмаар  цугларсан   бичгийн  нотлох  баримтууд зэргийг  шинжлэн судалж үнэлээд  нэхэмжлэгч  нарын   нэхэмжлэлийн  шаардлагыг   бүхэлд нь хангаж  шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримт талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан, Орхон  сумын  нутагт   Хараа  1  нэртэй элсний орд газарт орших 28 га талбай бүхий уурхайн талбайд 1*******,*********************,********************* төгрөгийн зардлаар геологи, судалгааны ажлыг хийж гүйцэтгэн улмаар хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглах зөвшөөрлийг 3******* жилийн хугацаатай 1911**************1*******91 тоот гэрчилгээ бүхий, 82*******7А дугаар бүхий Ашигт малтмал ашиглалтын тусгай ЗӨВШӨӨРӨЛ-ийг 2**************7 оны *******2 дугаар сарын 12-ны өдөр авч, уг талбайд ашигт малтмалын ашиглалтын МҮ-**************82*******7 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу 28.65 га талбайд үйл ажиллагаа явуулж байжээ.

2**************9 оны *******7 сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах тухай хууль батлагдсан бөгөөд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтооно гэж заасны дагуу Засгийн газраас 2*******12 оны *******6 сарын *******5-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн болон Ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоосон байна.

“Б” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 82*******7А дугаартай тусгай зөвшөөрлийн 28 га талбай нь дээрх тогтоолоор баталсан хилийн заагт бүхэлдээ хамрагдсан тул 2*******16 оноос эхлэн ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон үйл баримт тогтоогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө гэж, энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК нь 28.65 га талбайд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш 1999 оноос хойш хугацаанд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт лицензийн төлбөрт 219,*******76,92******* төгрөг, үйлчилгээний хураамжид 18,631,6************** төгрөг, хайгуулын ажил гүйцэтгэсэн зардалд 1,*******88,552,4************** төгрөг, нийт 1,326,26*******,92******* төгрөгийг төлсөн гэж, нэхэмжлэгч Ж.Б өөрийн нэрээр лицензийн төлбөрт 5,664,144 төгрөг, үйлчилгээний хураамжид 1,221,625 төгрөг, нийт 6,885,769 төгрөгийг төлсөн гэж, “К” ХХК  лиценцийн  төлбөрт   92,234,718 төгрөг, хайгуулын ажлын зардалд  636,26*******,1************** төгрөг нийт  728,494,818  төгрөг төлсөн гэж, нийт  төлбөрийг нэгтгээд тооцохо 1,*******88,552,5************** төгрөгийг хариуцагч байгууллагад  дээрх тусгай зөвшөөрөл бүхий газрын төлбөрт тушааж үйл ажиллагаагаа   явуулж  байсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тоорхойлж, үүнийгээ нотлох зорилгоор санхүүгийн аын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “М-О а” ХХК-аар дүгнэлт гаргуулан, баталгаажуулалт хийж ирүүлсэн байна.

Улмаар нэхэмжлэгч нарын хүсэлтээр Монгол Улсын сангийн яамнаас “Булган-Инвест” ХХК болон Ж.Б нараас лицензийн төлбөр болон үйлчилгээний хураамжид 1997-2*******19 оны хооронд төлбөр төлсөн талаарх санхүүгийн баримтыг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Сангийн яамнаас 2*******22 оны 4 дүгээр сарын *******7-ны өдрийн *******3/2*******49 тоот албан бичгээр Засгийн газрын санхүүгийн мэдээллийн системд бүртгэгдсэн дансны хуулгыг гарган ирүүлсэн. Уг баримтаар хариуцагч “Булган-Инвест” ХХК, Ж.Б нараас Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дансанд 2**************7 оны 1******* дугаар сарын 12-ны өдрөөс 2*******19 ны *******1 дүгээр сарын 24-ний хооронд лицензийн төлбөр болон үйлчилгээний хураамж төлж байсан нь тогтооож байна.

Нэхэмжлэгч нар Сангийн яамнаас ирүүлсэн дансны хуулга болон “М-О а” ХХК-ийн дүгнэлт, өөрийн төлбөр төлсөн тухай санхүүгийн анхан шатны баримтуудыг үндэслэн хөндлөнгийн санхүүгийн шинжилгээ хийлгэх, мөн нэхэмжлэгч нарын  олох ёстой орлого, боитойгоор учирсан хохирол,  эрсдэл  түүний зах зээлийн үнэ цэнийг тусгай эрх бүхий  зөвшөөрөлтэй үнэлгээний  байгууллагаар гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасныг үндэслэн санхүүгийн хөндлөнгийн шинжээчээр “Голден пэйж А” ХХК, “Лэндс” ХХК-ийг тус тус томилж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн.

Шүүгчийн захирамжийн дагуу нягтлан бопох бүртгэл, а, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий “Голден пэйж А ХХК”-иас 2*******22 оны 6 дугаар сарын 27-ны өдөр А/24 дугаартай шинжээчийн тайлан дүгнэлтийг гарган ирүүлсэн. /хх-ийн 186-2*******6-р хуудас/ Уг дүгнэлтээр 1997-2*******2******* он хүртэл ашигт малтмалын лицензийн төлбөр, үйлчилгээний хураамж, хайгуулын зардалд  “Б” ХХК нь 69*******,*********************,92******* төгрөг, “К” ХХК нь 728,494,818 төгрөг, Ж.Б 6,885,769 төгрөгийг тус тус төлж нийт 1,425,381,5*******7 төгрөгийг төлсөн байна. “М О А” ХХК-ийн 2*******21 оны 12 дугаар сарын 1*******-ны өдрийн 67 дугаартай “Баталгаажуулалт хийсэн тухай” тус байгууллагаас гарган хэрэгт хавсаргасан баталгаажуулалт нь баталгаажуулах ажлын олон улсын стандарт /АОУС, Бусад баталгаажуулах ажлын олон улсын стандарт/-т нийцсэн үнэн зөв анхан шатны зохих баримтыг үндэслэн баталгаажуулсан байна гэх дүгнэлтийг гарган ирүүлсэн.

Мөн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий “Лэндс” ХХК-иас 2*******22 оны 6 дугаар сарын 24-ний өдөр дүгнэлтээ гарган ирүүлсэн. /хх-ийн 168-185/ Дүгнэлтээр “Б” ХХК, иргэн Ж.Б “К” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж, хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан ашигт малтмалын орд газарт хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсны улмаас дээрх компани, иргэнд учирсан хохирол /олох ёстой орлого, боитойгоор учирсан хохирол, эрсдэл/-ийг зах зээлийн үнэ цэнийг үнэлгээний өдрийн байдлаар үнэлбэл бүгд 7,*******25,*******7*******,745.33 төгрөг, үүнээс “Б” ХХК-ийнх 4,222,676,852.************** төгрөг, иргэн Ж.Бгийнх 58,9*******6,25*******.64 төгрөг, “К” ХХК-ийнх 2,743,487,642.69 төгрөг гэж дүгнэж байна гэжээ.

Дээрх шинжээч нарын дүгнэлт болон санхүүгийн баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн боит хохирол олох ёстой байсан орлогоыг хохиролд тооцон нэхэмжилснийг хариуцагч нарын төлөөлөгчөөс шинжээчийн дүгнэлт болон санхүүгийн баримтуудын эсрэг баримт гарган ирүүлээгүй бөгөөд нэхэмжилж буй мөнгөн дүнгийн талаар маргахгүй, харин хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх тайлбарыг гаргаж байна.  

Мөн хариуцагч талаас “Б” ХХК-ийн Дархан-Уул аймаг Орхон сумын нутагт орших 28,65 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-**************82*******7 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай 18,42 га талбайгаар хэсэгчлэн давхцалтай байсан болох талаар мөн маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

Харин хариуцагчаас Засгийн газрын  2*******1******* оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгааллатын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын дагуу төрийн захиргааны байгууллагаас өдөр тутмын сонин болох Зууны мэдээ сонины 2*******11 оны 1******* дугаар сарын 1*******/11-ний өдрийн 239/24******* дугааруудад нийтэлсэн ба Ашигт малтмалын газрын www.mram.gov.mn цахима хуудсанд байрлуулж нийтэд мэдээлсэн, “Б” ХХК нь нөхөн олговрын журмын 3.4.2-т заасны дагуу 2*******12 оны *******1 дүгээр сарын *******8-ны өдрөөс өмнө төрийн захиргааны байгууллагад ашигт малтмалын ашиглалтын MV-**************82*******7 дугаартай тусгай зөвшөөрөл дээрээ нөхөх олговор авах хүсэлт ирүүлээгүй бол нөхөх олговрыг олгохгүй гэж заасан тул олгох  үндэслэлгүй гэж  маргаж байна.

Нэхэмжлэгч  нарын итгэмжлэгдсэн  төлөөлөгч  хариуцагчийн уг татгалзлыг эс зөвшөөрч уг хугацаанд өргөдөл хүсэлтийг гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй, холбогдох журам нь батлагдаагүй гээд нэг ч байгууллагад нөхөн олговор олоогүй, иргэн Ж.Б, “Б ХХК, “К ХХК-ууд нь 82*******7А дугаартай   28 га  газарт  Ашигт малтмалын  тусгай   зөвшөөрөл  авч   1997 оноос эхлэн  ашигт малтмал хайгуулын  чиглэлээр хайгуул судалгааны  ажлуудыг хийх  явцдаа их хэмжээний  хөрөнгө   оруулалт  хийсэнч нэг ч төгрөгний ашиг олоогүй, 3******* жилийн хугацаатай зөвшөөрөлтэй, олборлолт явуулж ашиг олохоос өмнө үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болгож маш их хэмжээний хохирол, алдагдал, эрсдэлд оруулсан..., ...”Ч Девелопмент” ХХК-иар нөхөн олговор авах хүсэлтээ шат дараалан хүргүүлсэн боловч ооо болтол журам нь гараагүй, төсөв нь батлагдаагүй гээд өгөөгүй тул шүүхэд хандсан байгаа...” гэх тайлбарыг гаргаж байна.

Шүүх хуралдаанд  нэхэмжлэгч, харицагч нараас  ирүүлсэн   бичгийн  нотлох   баримтууд  болон  талуудын   тайлбараас   үзэхэд: Улсын их хурлаас 2**************9 оны 7 дугаар  сарын 16-нд  “Гол мөрний урсац бүрэлдэх  эх,усны сан бүхий газрын хамгаалалтын  бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг  хориглох  тухай хууль батлагдсан. Засгийн газрын 2*******15 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон  усан сан  бүхий газартай  хэсэгчлэн, эдэлбэр газартай бүхэлдээ  давхцалтай  гэж  тогтоосон.

 Нэхэмжлэгч компанийн эзэмшлийн маргаан бүхий Дархан-Уул аймгийн Орхон  сумын нутагт орших 28,65 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын  МV-**************82*******7  тоот   дугаартай  тусгай  зөвшөөрлийн  талбай нь  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн ГУУКК-системд бүртгэлтэй байгаа ба тусгай зөвшөөрлийн талбай нь бүхэлдээ дээрх хоригт багтсан тухай тайлбарлаж, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

“Ашигт малтмалын  тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн  9.1.13-д “...тусгай  зөвшөөрлөөр  олгосон    талбайг ...   улсын эдийн  засаг, нийгмийн хөгжилд   нөлөөлөх  төсөл хэрэгжүүлэх,   тусгай  хэрэгцээнд  авах  зорилгоор     төрийн  мэдэлд  шилжүүлэн  авч  нөхөх  олговрын  асуудлыг  шийдвэрлэхдээ   тусгай  зөвшөөрөл  эзэмшигчтэй  хэлэлцэн  тохирсоны  үндсэн  дээр   улсын  төсвийн  хөрөнгөөр  гүйцэтгэсэн  геологийн судалгааны  ажлын  явцад  тогтоогдсон  эрдсийн хуримтлал   бүхий талбайг...  олгож  болохоор   энэ  хуулийн   26 дугаар зүйлийн  26.9-д заасан  талбайгаас тусгай  зөвшөөрөл олгож  болохоор  зохицуулсан байна.  

Хуулийн  дээрх  заалтуудаас дүгнээд үзвэл: Нэхэмжлэгч нараас ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр  олгосон  талбайг   тусгай  хэрэгцээний  зорилгоор  төрийн  мэдэлд шилжүүлэн   авахад  нөхөх  олговор   олгохоор  журамласан ба  уг  нөхөр  олговрын  асуудлыг   шийдвэрлэхийн  тулд   тусгай  зөвшөөрөл  эзэмшигчтэй   хэлэлцэн  тохиролцох  үүрэгтэй бөгөөд  эрдсийн хуримтлал  бүхий талбай, эсхүл  сонгон  шалгаруулалтаар    олговол зохих талбайгаас тусгай  зөвшөөрлийг  сонгож  олгох  боломжтой, тохиролцсон  талбайг   солбицлоор  тоорхойлох  үүргийг   хариуцагч Геологи  уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн  захиргааны байгууллагад олгосон болохыг хуулиар зохицуулсан боловч дээрх   хуулийн зохицуулалтыг талууд цаг тухай  үед нь хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг  мөнгөн  хэлбэрээр нэхэмжилсэн  байна.       

Нэхэмжлэгч нар  2*******14  оноос   эхлэн   Ашигт малтмал  газрын  тосны газарт нөхөн  олговор  авах  тухай  хүсэлт болон өөрийн геологи, хайгуул, судалгааны ажилд зарцуулсан нийт зардлын хэмжээг баталгаажуулах тухай хүсэлтийг тус тус  гаргаж  байсан  ба  хариуцагчаас     нөхөн   олговор олгох  журам батлагдаагүй тул олгох боломжгүй гэсэн  хариу өгч байсан  тухай  тайлбарласан. Талуудын энэ талаар гаргасан тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар шууд нотлогдохгүй байх боловч хариуцагч үгүйсгэдэггүй бөгөөд энэ талаар холбогдох байгууллагад хандаж байсан болох нь “Б” ХХК-ийн Ат гаргаж байсан хүсэлт, түүний хариу хүргүүлсэн тухай 2*******21 оны 12 дугаар сарын *******3-ны өдрийн 6/5385 тоот албан бичиг, 2*******21 оны 5 дугаар сарын 12-ний өдрийн 4/2*******35 дугаартай албан бичиг зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Ашигт малтмал газрын тосны газраас 2*******22 оны 8 дугаар сарын *******8-ны өдрийн 1*******/4*******51 тоот албан бичгээр “Булган-Инвест” ХХК-д “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлсэн ба уг албан мэдэгдэлээр “...Геологи, уул уурхайн кадасртын хэлтсийн даргны 2*******22 оны 8 дугаар сарын *******8-ны өдрийн 34******* дугаар шийдвэрээр Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт байрлах Хараа-1 нэртэй 28.65 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын  МV-**************82*******7  тоот   дугаартай  тусгай  зөвшөөрлийг цуцалсаныг мэдэгдье.” гэжээ.

Дээрх баримтуудаас дүгнэн үзвэл нэхэмжлэгч хуулийн хугацааг хэтрүүлсэн, нөхөн олговор авах хүсэлтээ гаргаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нар мөнгөн хөрөнгө шаардсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 228, 229 дүгээр зүйлд заасны дагуу тоорхойлон нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.” гэж мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан боит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан байна.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно гэж зааснаар Засгийн газраас 2*******1*******.11.17-ны өдөр 299-р тогтоолоор баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох тухай журам батлагдаж, уг журамд зааснаар гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт олгогдсон ашиг малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн давхардлыг арилган солбилцолд нь зохих өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд холбогдох тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохоор журамлажээ.

 Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан 28.56 га талбай бүхий газар нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах тухай хуульд зааснаар Засгийн газрын тогтоолоор баталсан журмын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн болон Ойн сан бүхий газрын хилийн заагт бүхэлдээ хамрагдсан хориглосон талбайтай давхцалтай боловч Засгийн газрын 299-р тогтоолоор эрх бүхий байгууллагаас нөхөх олговор олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах талаар заасанчлан түүний тусгай зөвшөөрлийн 2*******22 оны 8 дугаар сарын *******8-ны өдрийн 34******* дугаартай шийдвэрээр тусгай зөвшөөрлийн цуцласан байна.

Иймээс Засгийн  газрын  хэрэгжүүлэгч  агентлаг  буюу  хариуцагч  Ашигт малтмал Газрын тосны газраас мэргэшсэн санхүүгийн болон хөрөнгийн үнэлгээний   байгууллагуудаас гаргасан дүгнэлт буюу Санхүүгийн шинжээч  болон  хөрөнгийн  үнэлгээний “Голден пэйж а “ ХХК-ны санхүүгийн дүгнэлт, хөрөнгийн  үнэлгээний  “Лэндс”  ХХК-ны   дүгнэлт  зэргийг  үндэслэн 7,*******25,*******7*******,745.33  төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь боитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоо итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч нь нэхэмжлэгчийн  тайлбар  болон  хэрэгт ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг няцаасан баримт шүүхэд гарган ирүүлээгүй, энэ талаар ямар нэгэн хүсэлт санал гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, түүнийг нотлох  журмаар  мэтгэлцэх хуулийн  шаардлагыг хэрэгжүүлэхгүй  байна гэж үзлээ.       

 

Иймд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбар,  иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч “Б” ХХК-д  4,222,676,852 төгрөг, нэхэмжлэгч Ж.Бд 58,9*******6,25*******.64 төгрөг, “К” ХХК-нд  2,743,487,642.69 төгрөг  бүгд  7,*******25,*******7*******,745.33 төгрөгийн төлбөр, олох ёстой байсан орлого хохиролд тооцон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмалын газрын тосны газраас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нийт /1,*********************,*********************+21,271,334/ 22,271,334 төгрөг, нэхэмжлэгч Ж.Б /7*******,2**************+452,481/ нийт 522,681 төгрөгийг, нэхэмжлэгч “К” ХХК 13,875,388 төгрөгийг төлсөн ба нэхэмжлэгч нарын нийт улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,336,4*******3 төгрөгийг улсын төсвийн орлого хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

                                            ТОГТООХ  нь:

 

  1.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн  228.1, 229 дүгээр зүйлийн 229.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар  нэхэмжлэгч  “Б” ХХК-д 4,222,676,852 төгрөг, нэхэмжлэгч Ж.Бд 58,9*******6,25*******.64 төгрөг,  “К” ХХК-нд  2,743,487,642.69 төгрөг  бүгд  7,*******25,*******7*******,745.33 төгрөгийн хохирлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын тосны газраас тус тус  гаргуулсугай.

 

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******6 дугаар зүйлийн 1*******6.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Үндэсний геологийн алба болон  Ашигт малтмалын газрын тосны газрын уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /1,*********************,*********************+21,271,334/ 22,271,334 төгрөг, нэхэмжлэгч Ж.Бгаас төлсөн  /7*******,2**************+452,481/ нийт 522,681 төгрөгийг, нэхэмжлэгч “К” ХХК-аас төлсөн 13,875,388 төгрөгийг тус тус  улсын төсвийн орлого хэвээр үлдээж, хариуцагч  Ашигт малтмалын газрын тосны газраас 22,271,334 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д, 522,681 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Бд, 13,875,388 төгрөгийг нэхэмжлэгч “К” ХХК-д  гаргуулан тус тус олгосугай.  

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурсаны дараа зохигч  шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолохо саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ч.НЯМСҮРЭН

 

                       ШҮҮГЧИД                                                      Т.БАТСҮХ

 

                                                                                                А.ЭНХТӨР