Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2022/03886

 

 

 

 

 

                                         2022           12            01

                 14/ШШ2022/06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол ******* дугаар байр, 10 тоот хаягт оршин суух, эрэгтэй, ******* ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, 11 тоот хаягт оршин суух, эмэгтэй, овогт ын /регистрийн дугаар: ЧР6710*******6/,

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, 11 тоот хаягт оршин суух, эрэгтэй, овогт /регистрийн дугаар: ЧР6101777/,

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, 11 тоот хаягт оршин суух, эрэгтэй, овогт /регистрийн дугаар: ЧР040276/,

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, 11 тоот хаягт бүртгэлтэй, “” ХХК /регистрийн дугаар: *******499/ нарт холбогдох,

Хамтран ажиллах гэрээний дагуу өөрт ногдох үр шим 00.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, , хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч нарын өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Даваадулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч З., Б., Б., “” ХХК нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний дагуу өөрт ногдох үр шим 00.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Барилга засварын ажил хийдэг “” ХХК нь аймгийн суманд барилга барих боломжтой газартай болсон. Барилга барина гээд Т.*******аас хөрөнгө оруулалтын зориулалтаар 120,000,000 төгрөгийг зээлсэн. “” ХХК нь туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан болохоос биш бие даан барилга барьж байгаагүй. “” ХХК-д барилга эхлэх мөнгө байгаагүй тул гарааны мөнгө болох 120,000,000 төгрөгийг Т.******* өгсөн. Үүний дараа ашгаа 50, 50 хувиар хуваах саналтай байсан. Энэ орон сууцны барилгыг эхлэхэд “ ” ХХК-аас огт хөрөнгө гаргаагүй эхэлсэн байдаг. 120,000,000 төгрөг нь тухайн үеийн байдлаар 24 айлын орон сууц барих эхлэлийг тавихад хангалттай мөнгө байсан. Барилга баригдаж эхлэхэд захиалагч нараас захиалга аван тухайн орон сууц 2014 онд баригдаж дууссан. Энэ хугацаанд нь Т.*******тай холбогдохоо больсон. Тухайн барилгыг барьж дуусаад “” ХХК нь Улаанбаатар хотод 2 орон сууц худалдаж авсан байдаг. Ер нь барилгын компаниуд нь барилга барьсан ашгаараа дараагийн барилгаа барьдаг. Гэтэл “” ХХК нь тухайн барилгыг бариад дахиж барилга бариагүй. Тухайн барилгыг барихад 120,000,000 төгрөг шаардагдсан гэдэгтээ хэн ч маргадаггүй. Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилж зээлийн гэрээ болгон өөрчилсөн. Шүүхийн хувьд зээлийн гэрээ гэж үзтэл, давж заалдах шатны шүүс хөрөнгө оруулалтын гэрээ гэж үзэн буцаасан. Өмнөх хариуцагч Х.г сольж, З., Б., Б. ХХК нарыг татан оруулсан. Яагаад гэр “” ХХК нь барилга орон сууцыг барьж дуусгасан үеэс хойш хотод орон сууц худалдан авсан. Эдгээр худалдан авалтын эх үүсвэр нь аймагт барьсан барилгыг худалдан борлуулсны үр ашгаар авсан гэж үзэж байгаа. “” ХХК-ийн ашгийг өөртөө хөрөнгө болгон авснаар хариуцагчаар татагдсан. Шийдвэр гүйцэтгэлийн журмаар хамтран төлбөр төлөгч болдог. Хариуцагч нарын барилгаас олсон хөрөнгө оруулалтын гэрээнээс олсон ашиг болох 00,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан гэж байна. Бидний хувьд эдгээр хүмүүстэй ямар нэгэн байдлаар гэрээ хэлэлцээр хийсэн зүйл байхгүй. Мөн Т.*******аас зээлийн гэрээ байгуулж, мөнгө авч байгаагүй. Биднийг ашиг хүртсэн гэж ярьж байна. Бид бүгд тус тусдаа амьдралтай хүмүүс. Б.ы хувьд 200 оноос ажиллаж, хураасан мөнгөөрөө байрны урьдчилгаатай болсон. Одоо ипотекийн зээлтэй. Үүнийг “” ХХК-ийн барьсан барилгын ашгаар худалдаж авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна, тус барилгатай ямар ч хамааралгүй. Мөн нэхэмжлэгч тал хариуцагч нарыг ямар үндэслэлээр татсан нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага болох 00,000,000 төгрөгийг ямар үндэслэлээр, үнийн дүнг яаж тодорхойлсон нь мөн адил тодорхойгүй. Хариуцагч нараас нийт 00,000,000 төгрөгийг гаргуулах гэж байгаа юм уу эсвэл тус бүрээс нь мөнгө гаргуулах гэж байгаа нь тодорхойгүй. 201 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улсын дээд шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцаасан. 2019 оны 01  дүгээр сарын 2-ны өдөр нэхэмжлэгч талаас хариуцагчийг сольсон. Хариуцагч  нарыг татах үндэслэлээ тодорхойлохдоо хариуцагч байсан талийгаач нь өөрийн бүх хөрөнгөө компани болон гэр бүлийнхэндээ шилжүүлсэн гэдэг. Гэтэл бид ямар нэгэн байдлаар өв залгамжилсан, хөрөнгө авсан зүйл байхгүй. Талийгаачийг нас барснаас хойш түүний эхнэр З. болон хүүхдүүд нь ямар ч эд хөрөнгө өвлөж аваагүй. Үүнтэй холбогдох баримтыг Монголын нотариатчдын танхимаас ирүүлсэн. “” ХХК-ийг талийгаач Х.г амьд ахуй цагт нь Б. өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Удаа ч үгүй Б.ээс Б. руу шилжиж ирсэн. Хэрвээ талийгаач Х.г нас барсны дараа компанийг шилжүүлж авсан бол өөр зүйл яригдах байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг. Гэтэл тус гэрээг “” ХХК-тай байгуулаагүй. Энэ мөнгийг зөвхөн гэдэг хүнд 90,000,000 төгрөг болон 0,000,000 төгрөгөөр хувааж өгсөн байдаг. Өөрөө ч амьд байхдаа гаргасан хариу тайлбартаа авсан гэдгээ илэрхийлсэн. Тухайн мөнгийг маргаан бүхий барилгад зарцуулсан эсэх нь тодорхойгүй. Өнөөдөр ирсэн хариуцагч нар бол тухайн хэргийн жинхэнэ хариуцагч биш. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:  201 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Барьцааны гэрээ, Барьцааны гэрээний хавсралт, Х. эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Т.*******, нарын байгуулсан 201 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээ, Т.*******, нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Мөнгө хүлээлцсэн баримт, Х. 2014 оны 02 дугаар сарын 1-ны өдрийн баримт бичиг хүлээн авсан бичиг, Капитал банк дахь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хугацаатай хадгаламжийн хүүгийн тооцоолол, 2017 оны 05 сарын 16-ны өдрийн шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2017 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн /15******* албан бичиг, 201 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн Д.*******т олгосон итгэмжлэл, 201 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн , Ж.Амгалан нарт олгосон итгэмжлэл, 2021 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн итгэмжлэл,

 

4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 201 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хариуцагчийг төлөөлөх итгэмжлэл, Капитрон банкны 201 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийн 1/51 дугаартай “Тодорхойлолт”, 2017 оны 06 дугаар сарын 1-ны өдрийн 1421 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, Х. Капитрон банк дахь 000014479 дугаартай харилцах дансны хуулга, 000021999 дугаартай Х. нас барсны гэрчилгээний хуулбар, хариуцагч “” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн *******6 дугаартай итгэмжлэл, Хас банкны 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101002241 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 000020971 дугаартай ын нас барсны гэрчилгээний хуулбар, , нарын төрсний гэрчилгээний хуулбар, хариуцагч “” ХХК-ийн Капитрон банк дахь 00001452 дугаартай дансны хуулга, Хаан банк дахь 505664 дугаартай дансны хуулга, Хас банк дахь дугаартай дансны хуулга, хариуцагч Б.ий Хаан банк дахь 5019196 дугаартай харилцах дансны хуулга, хариуцагч Б.ы Хас банк дахь 500060050 дугаартай харилцах дансны хуулга, Голомт банк дахь 64510294 дугаартай харилцах дансны хуулга, Хаан банк дахь 64510294 дугаартай харилцах дансны хуулга, 2015 оны 0 дугаар сарын 11-ний өдрийн 90 дугаартай, 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай, 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн, 2014 оны 04 дүгээр сарын 2-ны өдрийн 1 дугаартай, 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 4 дугаартай, 2015 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн 6 дугаартай, 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 760 дугаартай, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн, 2015 оны 06 дугаар сарын 0-ны өдрийн 741 дугаартай, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 75 дугаартай, 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1109 дугаартай, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн, 2015 оны 0 дугаар сарын 21-ний өдрийн 1095 дугаартай, 2015 оны 9 дугаартай, 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн, 2015 оны 09 дүгээр сарын 1-ны өдрийн 1029 дугаартай, 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 6 дугаартай, 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 99 дугаартай, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5 дугаартай, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаартай, 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ”-үүд, хариуцагч “” ХХК-ийн дүрэм, хариуцагч З.ийн Төрийн банк дахь 1000177040 дугаартай депозит дансны хуулга, Хас банк дахь 500202697 дугаартай хугацаагүй хадгаламжийн дансны хуулга, Хаан банк дахь 50220 дугаартай депозит дансны хуулга, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2 дугаартай итгэмжлэл, Амин-Эрдэнэ эмнэлгийн ходоодны дурангийн зураг, Б.ы Хас банк дахь 10100151 дугаартай дансны хуулга, улсын дугаартай Toyota Crown маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 0 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай итгэмжлэл.

 

5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтуудыг цуглуулсан. Үүнд: Автотээврийн үндэсний төвийн 201 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай албан бичиг /Х. өмчлөлийн 24-5 улсын дугаартай автомашины лавлагаа/, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 201 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн дугаартай албан бичиг, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай албан бичиг /З., Б., Б. нарын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт/, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 71-7 дугаартай тодорхойлолт, Хаан банкны 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 29/6 дугаартай албан бичиг, Хас банкны 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 244 дугаартай албан бичиг, Төрийн банкны 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай албан бичиг /хавсралтаар 422006076 дугаартай З.ийн харилцах дансны хуулга/, Голомт банкны 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0/6 дугаартай албан бичиг,  Богд банк ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн дугаартай албан бичиг, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 0 дугаар сарын 20-ны өдрийн 6 дугаартай албан бичиг /Хавсралтаар: аймаг, сум, хороолол баг, 24 айлын орон сууцны худалдах, худалдан авах гэрээ, барилгын ажлын төсөв/, аймгийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 0 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай албан бичиг /Хавсралтаар: Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, аймгийн сумын дугаар багт баригдсан “” ХХК-ийн 24 айлын орон сууцны барилаг угсралтын ажлыг ашиглалтад авах хурлын тэмдэглэл, барилгын зураг,барилын төсөв/, “Эрдэм түм” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн АХ//21 дугаартай албан бичиг, “-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн архивын газрын 2022 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн дугаартай албан бичиг, Монголын Нотариатчдын танхимын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 21 дугаартай албан бичиг, аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай албан бичиг /Хавсралтаар: аймгийн Засаг даргын 201 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн дугаартай захирамж/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 10/050 дугаартай албан бичиг /Хавсралтаар: “” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хувийн хэрэг/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 6/690 дугаартай албан бичиг /Хавсралтаар: аймгийн сум дугаар баг, хороолол 25 дугаар байрны өмчлөгч нарын мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, “” ХХК-ийн өмчлөлийн мэдээлэл/, Үндэсний төв архивын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0/469 дугаартай албан бичиг, аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай албан бичиг, хавсралтын хамт, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 115 дугаартай албан бичиг, хавсралтын хамт.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 00,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар хариуцагчийг сольж, улмаар хариуцагч “” ХХК, З., Б., Б. нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, 00.000.000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулахаар шаарджээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “ ... 201 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тай хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр аймагт 24 айлын орон сууц хамтран барихад 120.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, барилга ашиглалтад орсны дараа ашгийг 50, 50 хувиар хувааж авахаар тохиролцсон. Гэтэл нас барж, барилгаас олсон ашгийг “” ХХК, З., Б., Б. нар ашигласан тул тэдгээрээс оруулсан хөрөнгө болон үр шимийг тэнцүү хэмжээгээр гаргуулах үндэслэлтэй...” гэж тодорхойлжээ.

. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ дээрх байдлаар үндэслэсэн болох нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2019 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан өөрчилсөн шаардлагадаа: “ ... аймгийн хотод 0 айлын 5 давхар орон сууны барилга эхлэхэд 120,000,000 төгрөг шаардлагатай байна. Ашигаа 50, 50 хувиар хувааж авъя гэж санал тавьснаар 201 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 120,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтаар өгсөн. Тус барилгад хөрөнгө оруулахаар авсан бүх мөнгийг барилгын ажилд 100 хувь зарцуулсан ба улмаар нь өөрийнхөө нэр дээр байсан бүх өмчлөлийн зүйлийг гэр бүлийн компани болох “” ХХК, болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр болгосон байх тул манай шаардлагын тухайд нь хамааралгүй этгээд болж байна. Иймд “” ХХК, З., Б., Б. нараас ... 00,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэх агуулгыг бичсэн,

 /хавтаст хэрэг 1-ийн 170 дугаар тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... “” ХХК нь аймгийн суманд барилга барих боломжтой газартай болсон. Барилга барина гээд Т.*******аас хөрөнгө оруулалтын зориулалтаар 120,000,000 төгрөгийг зээлсэн. “” ХХК нь туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан болохоос биш бие даан барилга барьж байгаагүй. “” ХХК-д барилга эхлэх мөнгө байгаагүй тул барилга эхлэх гарааны мөнгө болох 120,000,000 төгрөгийг Т.******* өгсөн. Үүний дараа ашгаа 50, 50 хувиар хуваах саналтай байсан. Энэ орон сууцны барилгыг эхлэхэд “” ХХК-иас огт хөрөнгө гаргаагүй эхэлсэн байдаг. 120,000,000 төгрөг нь тухайн үеийн байдлаар 24 айлын орон сууц барих эхлэлийг тавихад хангалттай мөнгө байсан. Барилга баригдаж эхлэхэд захиалагч нараас захиалга аван тухай орон сууц 2014 онд баригдаж дууссан. Энэ хугацаанд нь Т.*******тай холбогдохоо больсон. Тухайн барилгыг барьж дуусаад “” ХХК нь Улаанбаатар хотод 2 орон сууц худалдаж авсан. Ер нь барилгын компаниуд нь барилга барьсан ашгаараа дараагийн барилгаа барьдаг. Гэтэл “” ХХК нь тухайн барилгыг бариад дахиж барилга бариагүй. Тухайн барилгыг барихад 120,000,000 төгрөг шаардагдсан гэдэгтээ хэн ч маргадаггүй. Хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ болгон өөрчилсөн. Шүүхийн хувьд зээлийн гэрээ гэж үзтэл, давж заалдах шатны шүүс хөрөнгө оруулалтын гэрээ гэж үзэн буцаасан. Өмнөх хариуцагч Х.г сольж, З., Б., Б. ХХК нарыг татан оруулсан. Яагаад гэр “” ХХК нь барилга орон сууцыг барьж дуусгасан үеэс хойш хотод орон сууц худалдан авсан. Эдгээр худалдан авалтын эх үүсвэр нь аймагт барьсан барилгыг худалдан борлуулсны үр ашгаар авсан гэж үзэж байгаа. “” ХХК нь барилгаас олсон ашгийг өөртөө хөрөнгө болгон авснаар хариуцагчаар татагдсан .... ” хэмээн тайлбарласан,  

/хавтаст хэрэг 1-ийн 170 дугаар тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тайлбарт: “... Б. нь маргаан бүхий орон сууцыг эзэмшиж байгаа “ ” ХХК-ийн захирал, маргаан бүхий орон сууцыг худалдан борлуулсан орлогын зарим хэсгийг хувийн дансандаа хадгалж байгаа этгээд юм ...” гэх агуулга бичигдсэн,

/хавтаст хэрэг 2-ийн 114 дүгээр тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тэр мөнгийг ХХК-ийн данс руу оруулж барилга барьсан ... ” хэмээн тайлбарласан зэргээр тус тус тогтоогдож байна.

/хавтаст хэрэг 2-ийн 127 дугаар тал/

 

4. Хариуцагч тал нэхэмжлэгч Т.*******тай гэрээ байгуулаагүй буюу тэдний хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй хэмээн маргаснаас гадна үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх нэхэмжлэлийн үндэслэлийг эс зөвшөөрч 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ ... миний эцэг нь “” ХХК-ийг байгуулан аймагт орон сууцны барилга бариулсан нь үнэн боловч Т.*******ы хөрөнгө оруулалт гэж оруулсан энэхүү мөнгө нь “” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдаагүй, энэ мөнгө нь “” ХХК-ийн дансанд ороогүйн дээр Т.******* нь “” ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, тэдний хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй ... нэхэмжлэгчийн зүгээс нэг хүний гэр бүлийн компани, гэр бүлийн хүмүүс гэсэн үндэслэлээр бидэнд өгөөгүй мөнгийг шаардах хууль зүйн үндэслэлгүй ... ” гэж маргасан,

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.аас 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “ ... нэхэмжлэгч нь хариуцагч  нарыг татах үндэслэлээ тодорхойлохдоо хариуцагч байсан талийгаач нь өөрийн бүх хөрөнгөө компани болон гэр бүлийнхэндээ шилжүүлсэн тул Х.г хариуцагчаас чөлөөлж, бусад хариуцагч нарыг Х. хөрөнгийг авсан гэх тайлбартай байдаг. Мөн бид ямар нэгэн байдлаар өв залгамжилсан, хөрөнгө авсан зүйл байхгүй ... ” хэмээн мэдүүлсэн,

Мөн тэрээр: “ ... тэгэр эдгээр хүмүүсийг хариуцагч гэж үзэж байгаа гол үндэслэл нь хөрөнгүүдийг хариуцагч нар шилжүүлээд авсан учраас хариуцагчаар татсан нь ямар ч үндэслэлгүй ... ” хэмээн тайлбарлажээ.

4.1 Хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар, мэдүүлгээс үзвэл хариуцагч талыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг ойлгосон, энэ хүрээнд мэтгэлцсэн болох нь тогтоогдож байна.

5. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар

зүйлийн 2.1-д зааснаар хариуцагчийг сольсон, мөн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг шинэ хариуцагч нар болох З., Б., Б. нарт 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр, хариуцагч “” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Б.д 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тус тус гардуулсан, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн хэмжээнд мэтгэлцсэн байна.

6. Нэхэмжлэгч Т.******* нь тай 201 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь аймгийн суманд баригдаж буй “” ХХК-ийн 24 айлын орон сууцанд 120.000.000 төгрөгийн хөрөнгө оруулах, улмаар барилгаас олох, ашгийг тай 50, 50 хувиар хуваан авахаар үүрэг хүлээж Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээг байгуулжээ.

/хавтаст хэрэг 1-ийн 6 дугаар тал/

 

7. Хариуцагч тал Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.-т заасан харилцан тохиролцвол зохих зүйлийг хамтран ажиллах гэрээнд тусгаагүй хэмээн маргах боловч энэ нь талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй, эсхүл гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

. Хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч Т.******* нь 120.000.000 төгрөгийн мөнгөн хөрөнгөөр хувь оруулсан болох нь хэрэгт авагдсан Х.: “ ... миний бие 201 оны 09  дүгээр сарын 6-ны өдөр *******ийн мөнгө болох 120.000.000 төгрөгийг хүү Т.*******аар нь дамжуулж авсан бөгөөд барилгын ашгаа 50, 50 хувиар хуваана гэж ярьж тохиролцсон юм...” гэх хариу тайлбар, 201 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Барьцааны гэрээ”, “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Барьцааны гэрээний хавсралт”, “Мөнгө хүлээлцсэн баримт”-аар тус тус тогтоогдож байна.

 /хавтаст хэрэг 1-ийн 5-, -4 дүгээр тал/

 

9. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.-т зааснаар Т.*******ы оруулсан дээрх 120.000.000 төгрөгийн мөнгөн хөрөнгө нь Т.******* болон нарын хамтран өмчлөх дундын өмч болно.

10. Хамтран ажиллах гэрээний оролцогч талууд болох Т.******* болон нар нь 120.000.000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг “” ХХК-ийн барихаар төлөвлөж буй орон сууцны барилгад зарцуулсан болох дор дурдсан баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

10.1 Х. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан: “ ... орон сууцны барилга маань 201 оны 9 сард эхэлсэн барилгын суурь, зоорийн давхраа дуусгаад банкнаас барилгаа барьцаалаад зээл авна гэсэн төлөвлөгөөтэй байсан ... 2015 оны 6 сард барилгаа барьж дуусгасан юм ... 2016 оны 9 сард хамгийн сүүлийн барилгаа зарж банкны хүүнд маш их төлбөр төлснөөс барилгаас олсон ашиг байхгүй болсон юм ... мөн байр авсан хүмүүс урьдчилгаагаа төлөлгүй шүүр шийдвэрлүүлж байгаа тул *******т өгөх мөнгө удаашралтай байгаа ...” гэх тайлбар /хавтаст хэрэг 1-ийн дугаар тал/,

10.2 “ ” ХХК-д орон сууцны барилга барих зориулалтаар 900 м.кв талбай бүхий газар олгох тухай аймгийн Засаг даргын 201 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн дугаартай захирамж /хавтаст хэрэг 5-ийн 120 дугаар тал/,

10. аймгийн сум, дугаар багт баригдсан “ ” ХХК-ийн 24 айлын орон сууцыг ашиглалтад оруулах тухай улсын комиссын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай акт /хавтаст хэрэг 4-ийн 25 дугаар тал/,

10.4 “ ” ХХК-ийн өмчлөлд байсан аймгийн сумын дугаар баг, хорооллын 25 дугаар байрны 2 тоот хаягт байрлах орон сууц 2016 оны 06 дугаар сарын 2-ны өдөр иргэн ын т, 5 тоот хаягт байрлах орон сууц иргэн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэн ийн д, 6 тоот хаягт байрлах орон сууц иргэн гийн Хонгорзул нарын өмчлөлд тус тус шилжиж өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон гэх агуулга бүхий аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 115 дугаартай албан бичиг /хавтаст хэрэг 6-ийн 1-4 дүгээр тал/,

10.4 Нэхэмжлэгч Т.******* болон нарын хооронд байгуулагдсан “Барьцааны гэрээ”, “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Барьцааны гэрээний хавсралт”, “Мөнгө хүлээлцсэн баримт” гэх нотлох баримтад бичигдсэн бичвэрүүдээр тус тус тогтоогдож байна.

11. Хариуцагч “” ХХК эдгээр баримтыг няцааж чадаагүй ба өөрт ашигтай тайлбар болох “барилгыг өөр эх үүсвэрээр барьсан” гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, дугаар зүйлийн .1-д зааснаар хариуцагч өөрийн татгалзлаа нотлох үүрэгтэй. /хавтаст хэрэг 1-ийн -4 дүгээр тал/

12. Нэхэмжлэгч Т.******* болон нар хамтран ажиллах гэрээ байгуулж, 120.000.000 төгрөгийн дундын хөрөнгө бий болгох өөрөө “” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал байсан болох нь Улсын бүртгэлийн лавлагаа баримтаар тогтоогдож байна. / хавтаст хэрэг -ийн 7-9 дүгээр тал/

1. Түүнчлэн, хэргийн баримтаас үзвэл хамтран ажиллах гэрээний нэг оролцогч болох нь хувиараа бус харин “” ХХК-ийг төлөөлж Т.*******тай гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй, мөн компанийг төлөөлж байгаа мэт итгэл үнэмшлийг Т.*******д төрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Энэ нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.1 Х. гарын үсэг бүхий “Хөрөнгө оруулалтын гэрээ” гэх баримт, мөн Т.*******ы анх шүүхэд гаргасан нэхэмжлэлд: “ ... би Х. амлалтад бүрэн итгэж, олон жил хүлээцтэй хандаж ирсэн ... ” гэх бичвэр, /хавтаст хэрэг 1-ийн 2 дугаар тал/

1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ийн 201 оны 02 дугаар сарын 1-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан: “... 201 оны 09 дүгээр сарын 06-нд д 120.000.000 төгрөгийг зээлдүүлсэн ... ” гэх тайлбар,

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* 201 оны 02 дугаар сарын 1-ны өдрийн шүүх хуралдаанд даргалагч шүүгчээс асуусан: “.. орон сууцны эзэмшигч нь хэн бэ ” гэх асуултад: “... ХХК захиалагч... ” гэж хариулсан хариулт,

1.4 Мөн даргалагч шүүгчийн: “...тухайн үед “ ” ХХК, ямар холбоотой вэ? Одоо ямар холбоотой вэ ...” гэсэн асуултад: “ ...тухайн үед захирал нь байсан, одоо үүрэгт ажлаа хүлээлгэж өгсөн ...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариулт,

1.5 Түүнчлэн даргалагч шүүгчийн: “ ... тай ямар хамааралтай вэ? “ ” ХХК ямар учиртай вэ? ... ” гэх асуултуудад: “... тай нэг нутаг усны хүмүүс ... “ ” ХХК хүүгийнх нь нэр дээр байгаа ...” гэх хариултуудаар тус тус тогтоогдож байна. 

14.  Дээрх баримтуудаас үзвэл, хамтран ажиллах гэрээний нэг тал болох Т.******* нь тай танил, нэг нутаг усны хүмүүс, мөн барилгын “ ” ХХК гэх компанийн хувьцаа эзэмшигч гэх мэт Х. хувийн байдалд нь итгэж үнэмшсэний үндсэн дээр түүнтэй гэрээ байгуулсан гэж үзэр байна.   

15. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар 1 хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьцаа эзэмшигч өөрийн хувийн хөрөнгийг компанийн хөрөнгөөс заагласан эсэс үл хамаараад, компани нь өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээх үндсэн зарчимтай, ба бие дааж эрх зүйн харилцааг үүсгэх өөрчлөх дуусгавар болгох чадвар, чадамж бүхий хуулийн этгээд мөн.  

16. Өөрөөр хэлбэл, (Т.******* болон ) гэх нэгдэл нь 120.000.000 төгрөгийн дундын хөрөнгөө “” ХХК-д оруулсан байх ба нэгдлийн нэг гишүүн бөгөөд нэгдлийг гадаад харилцаанд төлөөлж байсан  Х. хувьд, тэрээр “” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал байсан эсэс үл хамаараад, “” ХХК болон (Т.*******-) нарын хооронд мөнгөн шилжүүлэг хийж, бие даасан эрх зүйн харилцааг үүсгэжээ.

17. Харин дээрх тохиолдолд, хариуцагч “” ХХК нь бие даасан “ямар эрх зүйн харилцаа” буюу “ямар хууль, гэрээ”-г үндэслэж нэгдлийн дундын хөрөнгө болох 120.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлж авч ашигласан болохоо нотлох үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй. Энэ тохиолдолд “нэгдэл”-ээс мөнгө шилжүүлэн авсан “” ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болно.

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй байдаг. Энэ шаардлагыг хөрөнгө олж авсан “” ХХК-ийн эсрэг “нэгдэл”-ийн аль нэг гишүүн гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

19. Хамтран ажиллах гэрээний нэг оролцогч болох нь 201 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нас барсан болох нь 000021999 дугаартай нас барсны гэрчилгээгээр тогтоогдсон. Ийнхүү нэгдлийн нэг оролцогч нас барснаар Иргэний хуулийн 40 дугаар зүйлийн 40.2.-т заасны дагуу хамтран ажиллах гэрээ дуусгавар болно. Энэ тохиолдолд, Т.******* хамтран ажиллах гэрээний дагуу бий болсон нэгдлийн дундын хөрөнгийг дангаар захиран зарцуулах /шаардах эрх орно/ эрхтэй болно. Иймд нэхэмжлэгч Т.******* нь энэ үндэслэлээр болон Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан үндэслэлийн аль алийг үндэслэн нэгдлийн хөрөнгийг олж авсан этгээдээс бүхэлд нь буцаан шаардах эрхтэй юм.

20. Харин нэхэмжлэгч Т.*******ы хувьд, тэрээр хариуцагч “” ХХК-ийн олсон нийт орлого /600.000.000 гэх/-оос д ногдох хэсэг /50 хувь/-ийг хасаж, үлдэх 50 хувь болох 00.000.000 төгрөгийн ашгийг авах ёстой гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, хариуцагч “” ХХК нь 120.000.000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг “нэгдэл”-ээс үндэслэлгүй олж авсан байх боловч энэ хөрөнгөөс ашиг олж авсан, үр шим хүртсэн болох нь хэрэгт авагдсан баримтын хэмжээнд тогтоогдоогүй.

20.1 Нэхэмжлэгч тал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлт гаргаж, орон сууцны өртөг, худалдан борлуулах үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасны дагуу “ т” ХХК дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлсэн. Шинжээч “ т” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-аас үзвэл, шинжээч нь орон сууц барихад гарсан зардлыг тооцохдоо жишиг үнэлгээгээр тооцож, худалдан борлуулах үнийг зах зээлийн хандлагын аргаар тогтоожээ. Хөрөнгийн үнэлгээ хийх зах зээлийн болон жишиг үнэлгээний аргачлал нь тухайн хуулийн этгээдээс гарсан бодит зардал, болон олсон цэвэр ашгийн хэмжээг тогтоож чадахгүй юм. 

20.2 Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч “” ХХК-ийг ашиг олсон болохыг эргэлзээгүй нотолж чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүх эргэлзээгүй баримтыг үндэслэж шийдвэр гаргах үүрэгтэй байдаг. Иймд хариуцагчаас ашиг буюу үр шим гаргуулах боломжгүй ба нэхэмжлэгч нь зөвхөн оруулсан хөрөнгө болох 120.000.000 төгрөгөө “” ХХК-иас буцаан шаардах эрхтэй.

21. Нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмнөх шүүх хурлуудад гаргасан тайлбартаа 120.000.000 төгрөг дээр нэмж 2.500.000 төгрөг өгсөн, үүнээс 10.000.000 төгрөгийг буцааж авсан хэмээн тайлбарлаж байгаа нь эдгээр төлбөр тооцоог “нэгдэл” болон “” ХХК-ийн хоорондын тооцооноос хасах буюу түүн дээр нэмж тооцох үндэслэл болохгүй. Учир нь, шүүх болон Т.******* нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний маргааныг шийдээгүй, харин хариуцагч “” ХХК, З., Б., Б. нар үндэслэлгүйгээр “нэгдэл”-ээс 120.000.000 төгрөгийг олж авсан эсэх маргааныг шийдсэн болно.

21.1 Нөгөө талаас, хариуцагч “” ХХК-д зөвхөн 120.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт орсон болох нь тогтоогдсон ба “” ХХК болон бусад хариуцагч болох Б., Б., З. нар 2.500.000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээж аваагүй, 10.000.000 төгрөгийг эдгээр хариуцагч нар нэхэмжлэгчид буцааж өгөөгүй тул 2.500.000 төгрөг болон 10.000.000 төгрөгийн тооцоо нь 120.000.000 төгрөг дээр нэмэгдэх буюу түүнээс хасагдах үндэслэл болохгүй.

22. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч “” ХХК-иас гадна хариуцагч Б., Б., З. нарыг 120.000.000 төгрөгийг түүний үр шимийн хамтаар тэнцүү хүртсэн гэж үзэж, эдгээр хариуцагч нараас 00.000.000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буцаан гаргуулахаар шаардсан боловч хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хариуцагч Б., Б., З. нар 120.000.000 төгрөгийг олж авсан, түүний үр шимийг хүртсэн болох нь мөн тогтоогдоогүй.

2. Мөн нэхэмжлэгч талаас, , Б., Б., З. нарыг гэр бүлийн гишүүд байсан, мөн “” ХХК нь “гэр бүлийн компани” тул үр шимийг хамтран хүртсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь, , З., Б., Б. нар нь хэдийгээр эхнэр-нөхөр, эцэг-хүүхдийн харилцаатай боловч эдгээр этгээдүүд нь тус бүрдээ насанд хүрсэн, бие даасан эрх зүйн чадвар, чадамж бүхий этгээдүүд болно. Түүнчлэн, “гэр бүлийн компани” гэх хууль зүйн ухагдахуун байхгүй тул энэ үндэслэлээр компанийн хариуцлагыг түүний үүсгэн байгуулагч болон гэр бүлийн гишүүдэд ногдуулах боломжгүй юм.

 24. Хэрэгт Капитрон банкны 201 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийн 1/51 дугаартай “Тодорхойлолт”, 2017 оны 06 дугаар сарын 1-ны өдрийн 1421 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, Х. Капитрон банк дахь 000014479 дугаартай харилцах дансны хуулга, 000021999 дугаартай Х. нас барсны гэрчилгээний хуулбар, хариуцагч “” ХХК-ийн Капитрон банк дахь 00001452 дугаартай дансны хуулга, Хаан банк дахь 505664 дугаартай дансны хуулга, Хас банк дахь дугаартай дансны хуулга, хариуцагч Б.ий Хаан банк дахь 5019196 дугаартай харилцах дансны хуулга, хариуцагч Б.ы Хас банк дахь 500060050 дугаартай харилцах дансны хуулга, Голомт банк дахь 64510294 дугаартай харилцах дансны хуулга, Хаан банк дахь 5019957 дугаартай харилцах дансны хуулга, 2015 оны 0 дугаар сарын 11-ний өдрийн 90 дугаартай, 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай, 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн, 2014 оны 04 дүгээр сарын 2-ны өдрийн 1 дугаартай, 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 4 дугаартай, 2015 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн 6 дугаартай, 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 760 дугаартай, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн, 2015 оны 06 дугаар сарын 0-ны өдрийн 741 дугаартай, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 75 дугаартай, 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1109 дугаартай, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн, 2015 оны 0 дугаар сарын 21-ний өдрийн 1095 дугаартай, 2015 оны 9 дугаартай, 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн, 2015 оны 09 дүгээр сарын 1-ны өдрийн 1029 дугаартай, 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 6 дугаартай, 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 99 дугаартай, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5 дугаартай, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаартай, 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ”-үүд, хариуцагч “” ХХК-ийн дүрэм, хариуцагч З.ийн Төрийн банк дахь 1000177040 дугаартай депозит дансны хуулга, Хас банк дахь 500202697 дугаартай хугацаагүй хадгаламжийн дансны хуулга, Хаан банк дахь 50220 дугаартай депозит дансны хуулга, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2 дугаартай итгэмжлэл, Амин-Эрдэнэ эмнэлгийн ходоодны дурангийн зураг, Б.ы Хас банк дахь 10100151 дугаартай дансны хуулга, улсын дугаартай Toyota Crown маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар баримтууд авагдсан ба эдгээр баримтууд нь нэхэмжлэгчийн өмнө шүүхэд гаргаж байсан, Т.*******ы нэхэмжлэлтэй д холбогдох, хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлт шаардсан нэхэмжлэлд хамаарах баримтууд байна. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөр хариуцагч нарт холбогдуулан өөр үндэслэлээр шаардлага гаргасан ба эдгээр баримт нь энэ хэрэгт хамааралгүй байх тул нэг бүрчлэн дүгнэлт хийгээгүй болно.

25. Хамтран ажиллах гэрээний оролцогч болох Х. өв залгамжлагч нарын зүгээс, болон Т.******* нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ, уг гэрээний дагуу бий болсон хамтран өмчлөх дундын хөрөнгийн хуваарилалттай холбоотой маргааныг шүүх шийдвэрлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

*******. Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1,65,112  төгрөгийн тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасантай нийцжээ.

*******.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс төлсөн 1,65,112 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-иас 757,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

*******.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамт шийдвэрлэвэл зохих шүүхийн зардлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй болно.

27. Зохигч талууд шүүхийн нутаг дэвсгэрийн харьяаллын талаар маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэргийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 11 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан “” ХХК-иас 120.000.000 төгрөгийг гаргуулан Т.*******д олгож, нэхэмжлэлээс 10.000.000 төгрөгийн шаардлага болон Б., Б., З. нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,65,112 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-иас 757,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГБААТАР