Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 104/ШШ2022/00543

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, , , , , од оршин суух, ******* ******* овогт *******гийн ******* /РД:*******/,

 

Нэхэмжлэгч: , , , , од оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: , , , ТӨҮГ /РД:/-т холбогдох

 

Ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, контрактын гэрээг дүгнэхийг даалгах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. /цахимаар/, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.,

Хариуцагчийн өмгөөлөгч Л. нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ж.******* нь ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 7 сарын 21-ний өдрийн 18/2016 тоот тогтоолоор ХХК-ийн ,аар томилогдон контрактын гэрээ байгуулан ажиллаж байсан.

Нэхэмжлэгч Б.******* нь ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 7 сарын 21-ний өдрийн 16/2016 тоот тогтоолоор тус үйлдвэрийн аар томилогдон, 2016 оны 7 сардаа контрактын гэрээ байгуулан ХХК-ийн аар ажиллаж эхэлсэн.

Б.*******ыг ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 3 сарын 6-ны өдрийн Б/265 тоот тушаалаар, Ж.*******ийг мөн захирлын 2019 оны 3 сарын 6-ны өдрийн Б/266 тоот тушаалаар Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйл, Засгийн Газрын 2019 оны 3 сарын 6-ны өдрийн 91 дүгээр тогтоол зэргийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар бүтэц зохион байгуулалтын бүтцээс тухайн ажлын байр байхгүй болохыг эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн байхыг шаарддаг ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажилтанд нэг сараас 45 хоногийн өмнө энэ тухайгаа мэдэгдэх үүрэгтэй байдаг. Гэтэл урьдчилж мэдэгдэхгүйгээр ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөрийн хуулиар зохицуулсан харилцааг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан контрактыг цуцлах үндэслэл хангагдаагүй байхад гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь хуулиар зохицуулсан хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан контрактыг цуцалж байгаа тохиолдолд 2 сар буюу түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх үүрэгтэй гэсэн заалтад нийцэхгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7 дахь хэсэгт зааснаар контрактыг цуцлах үндэслэл болох эсэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 25, 41 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагатай уялдуулан гэрээ дүгнэсний дараа гэрээ цуцлах эсэхийг шийдвэрлэх ёстой байна. Контракт бол хөдөлмөрийн харилцаатай төдийгүй өмчийн харилцаатай холбоотой байдаг.

Мөн контрактын гэрээний талууд үр дүнг заавал дүгнэдэг зэргээр хөдөлмөрийн гэрээнээс ялгаатайгаар зохицуулагдсан байна. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3 дахь хэсэг, 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь хэсэгт зааснаар контрактын гэрээг цуцлах эрх ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах ба ерөнхий захирлын эрхэд хамаарахгүй.

Нэхэмжлэгч Ж.******* нь контрактын гэрээг дүгнэхийг ТӨҮГ-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байдаг. Эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч Б.******* нь контрактын гэрээг дүгнүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх гэсэн боловч контрактын гэрээнийхээ эх хувийг олохгүй байсан юм. Ийм учраас нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж чадаагүй.

Иймд ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр Хөдөлмөрийн хууль болон Компанийн тухай хууль, ХХК-ийн дүрмийг тус тус зөрчсөн тул Ж.*******ийг ,ын ажилд, Б.*******ыг ын ажилд тус тус эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Ж.*******, Б.******* нарт тус бүрт нь 45 сарын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний 827,000,000 төгрөгийн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, Ж.Эрдэнбилэгийн контрактын гэрээг дүгнэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч талын гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийг үндэслэн гарсан Засгийн газрын 2019 оны 3 сарын 6-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газар ХХК-ийг шууд хяналтдаа авч ХХК-д нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, тус компанийн ерөнхий захиралд бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн зохион байгуулах үүрэг чиглэл өгч, эрх олгосны дагуу ерөнхий захирал 2019 оны 3 сарын 6-ны өдөр А/143 дугаар тушаал гаргаж ХХК-ийн удирдлага, зохион байгуулалтын түр бүтцийг баталсан.

Энэхүү шинэчилсэн бүтэц, зохион байгуулалтаар нэхэмжлэгч Б.*******ын эрхэлж байсан ын ажил, албан тушаал, нэхэмжлэгч Ж.*******ийн эрхэлж байсан санхүү,ын ажил, албан тушаалын орон тоо тус тус хасагдсаныг үндэслэн тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Үүний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлалгүйгээр тухайн нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн асуудал бол нэхэмжлэгч талын хэлж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад заасан хууль зүйн үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нар нь 2016 оны 9 дүгээр сараас эхлэн ийн эрх бүхий албан тушаалтнуудаар томилогдсон байдаг. Эдгээр хүмүүсийг ажлаас чөлөөлөхгүйгээр 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх боломжгүй байсан. Тогтоолыг биелүүлэх үүднээс эрх бүхий албан тушаалтан буюу 8 албан тушаалтныг чөлөөлсөн байдаг. Нэхэмжлэгч нар нь 1991 онд батлагдсан Засгийн газарт эрх олгох тухай хуультай маргадаггүй. Мөн Засгийн газрын 91 дүгээр тогтоолтой маргадаггүй.

Тийм байхад тухайн хууль болон тогтоолыг үндэслэж гаргасан захирлын тушаалыг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Засгийн газрын 91 дүгээр тогтоолыг Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.1, 8.1.1 дэх заалтад заасны дагуу төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга н. нь А/46 тоот тушаал гаргаж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан н. өөрөө очиж т онц дэглэм тогтоож байсан. Мөн тухай үед гүйцэтгэх захирал байсан н.д эрх олгосон байдаг. Тэр эрхийн хүрээнд ажлаас чөлөөлсөн учир Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг баримтлахгүйгээр уг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлөх тухай асуудал нь 1991 онд батлагдсан Засгийн газарт эрх олгох тухай хуулийн хүрээнд шийдэгдсэн учраас нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэстэй гэв.

 

Хэрэгт нэхэмжлэгч талаас Ж.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, ХХК-н ерөнхий захирлын 2019 оны Б/266 дугаар тушаал, Б.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, ХХК-н ерөнхий захирлын 2019 оны Б/265 дугаар тушаал, ХХК-н 2016 оны 16/2016 дугаар тогтоол, гэрээ дүгнүүлэх хүсэлт, 2016 оны 07 сарын 21-ны 02/2016 дугаартай контракт,контрактын нэмэлт контракт, Ж.*******ийн мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээний хуулбар, , нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 694, 3127 дугаар захирамж, Ж.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт

хариуцагч талаас ТӨҮГ-н 2019 оны ХБ-117-112/730 дугаартай албан бичиг, ХХК-н хөдөлмөрийн дотоод журам, нэмэлт өөрчлөлт, ХХК-н ерөнхий захирлын 2015 оны А/15, 2016 оны А/485, А/499, А/458, 2017 оны А/435, А/702, А/228, А/895, 2018 оны А/235, 2019 оны А/143, А/156 дугаар тушаал, ажилтны хувийн мэдээлэл, цалингийн тодорхойлолт, ХХК-н санхүүын ажлын байрны тодорхойлолт, иргэнийг ажилд авах журам, ХХК-н 2007, 2019 оны дүрэм, ТӨҮГ-н ерөнхий захирлын А/244 тушаал, хавсралт, худалдан авах, онцгой комиссын журам, ТӨҮГ-н хуулийн этгээдийн гэрчилгээ, ХХК-н хуулийн этгээдийн гэрчилгээ, ХХК-н 2016 оны ЦД-118-12/591 албан бичиг, Монгол улсын Дээд шүүхийн 1999 оны өргөдлийн хариу, хамтын гэрээ, ТӨҮГ-н лавлагаа, тушаалын бүртгэл, МУ-н засгийн газрын 2016 оны 330, 2019 оны 91 дугаар тогтоол, ХХК-н зөвлөлийн хурлын тэмдэглэл, үйлдвэрийн бүтэц, Ж.*******ийн хөдөлмөрийн гэрээний зардал, ерөхий захирлын 1-р орлогчийн ажлын байрны тодорхойлолт, санхүү эдийн засаг хариуцсан орлогчийн ажлын байрны тодорхойлолт, ажилтны үндсэн цалингийн сүлжээ, МУ-н Сангийн яамны 2020 оны 6/5043 дугаар албан бичиг, Ж.*******, Б.*******ын цалингийн тооцоолол, ТӨБЗГ-н 2020 оны А-1/2237 дугаар албан бичиг, ын ажлын байрны тодорхойлолт, ын өрөөний баримт бичгийн жагсаалт,

шүүхийн журмаар хариуцагч тал, МУ-н Үндсэн хуулийн цэц, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлж, флаш дискинд үзлэг хийх ажиллагааг явуулжээ.

 

 Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.   Нэхэмжлэгч Б.*******, Ж.******* нар нь хариуцагч төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдуулан тэднийг ажлаас чөлөөлсөн ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 3 сарын 6-ны өдрийн Б/265, Б/266 дугаар тушаалуудыг тус тус хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, нэхэмжлэгч Ж.******* нь контрактын гэрээг дүгнэхийг төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгах нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад Ж.*******, Б.******* нарын ажилгүй байсан хугацааны цалингийн олговор тус бүр 827,430,360 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

 

3.  Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан болно.

4.  Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

-Нэхэмжлэгч Б.*******ыг ХХК-н төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 16/2016 дугаар тогтоолоор ХХК-н аар томилжээ. /1-р ХХ-н 32, /

 

-2016 оны 07 сарын 21 өдөр ХХК-н ТУЗ-н даргаас нэхэмжлэгч Ж.*******тэй 4 жилийн хугацаатай контрактын гэрээ байгуулжээ. /4-р ХХ-н 57-65/

 

-Нэхэмжлэгч Б.*******ыг ХХК-н ерөнхий захирлын 2019 оны 03 сарын 06 өдрийн Б/265 дугаар тушаалаар ын албан тушаалаас, Ж.*******ийн ХХК-н ерөнхий захирлын 2019 оны 03 сарын 06 өдрийн Б/266 дугаар тушаалаар санхүү,ын албан тушаалаас тус тус чөлөөлж, холбогдох тооцоог хийж дуусгахыг захиргаа удирдлагын хэлтэст даалгажээ. /1-р ХХ-н 5, 31/

 

- ХХК-н ерөнхий захирлын 2019 оны 03 сарын 06 өдрийн Б/265, Б/266 дугаар тушаал нь Монгол улсын засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйл, Засгийн газрын 2019 оны 03 сарын 06 өдрийн 91 дүгээр тогтоолд үндэслэсэн байна.

 

-2018 оны 09 сарын 09 өдөр баталсан санхүү,ын ажлын байрны тодорхойлолтод уг албан тушаал нь ерөнхий захирал, ын шууд харьяанд, эдийн засгийн хэлтэс, санхүү бүртгэлийн хэлтсийг шууд харьяалан удирдахаар тодорхойлогдсон байна. /5-р ХХ-н 96-99/

 

- ХХК-н 2019 оны 03 сарын 06 өдрийн А/143 дугаар тушаалаар батлагдсан ХХК-н удирдлага, зохион байгуулалтын бүтцэд Ерөнхий захирал нь үйлдвэрлэл хариуцсан /ерөнхий инженер/, эдийн засаг хариуцсан, нийгмийн асуудал хариуцсан, хөгжлийн асуудал хариуцсан 4 орлогчтой байхаар, эдийн засаг хариуцсан орлогчид эдийн засаг маркетингийн хэлтэс, санхүүгийн удирдлагын хэлтэс харьяалагдхаар тогтоогдсон байна. /2-р ХХ-н 169/

 

- ТӨҮГ-н ерөнхий захирлын 2019 оны 04 сарын 15 өдрийн А/244 дугаар тушаалаар батлагдсан бүтэц орон тооны тушаалаар ерөнхий захирал нь 1 дүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер, санхүү эдийн засаг хариуцсан, хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан, хөгжлийн асуудал хариуцсан нийт 4 орлогчтой байхаар, санхүү эдийн засаг хариуцсан орлогчийн харьяанд эдийн засгийн бодлогын, санхүү нягтлан бодох бүртгэлийн, маркетингийн, худалдан авалт хангамжийн, экспорт борлуулатын хэлтэс байхаар тус тус тогтоосон байна. /1-р ХХ-н 168-170/

 

-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 06 сарын 09 өдрийн 283 дугаар ТӨҮГ-н бүтэц тооны тогтоолоор Ерөнхий захирал нь тамгын газрын дарга, ерөнхий инженерийг шууд харьяалан удирдахаар, тамгын газрын даргын эрхлэх асуудалд эдийн засгийн хэлтэс, санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтэс байхаар тогтоогдсон байна. /6-р ХХ-н 17-18-р хуудас/

 

- ХХК-н ын ажлын байрны тодорхойлолт ТӨҮГ-т хадгалагдаагүй тухай албан бичгийг хариуцагч талаас ирүүлсэн байна. /5-р ХХ-н 94-95/

 

Хэрэгт авагдсан баримт /бүтэц орон тоо тогтоосон ХХК, ТӨҮГ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоол/-аар нэхэмжлэгч Б.*******ын урьд эрхэлж байсан ажил, албан тушаал /тэргүүн дэд захирал/ ХХК болон ТӨҮГ-т байхгүй /орон тоо хасагдсан/ болсон байна.

 

Нэхэмжлэгч Ж.*******ийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаал /санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал/ ХХК-н болон ТӨҮГ-н бүтэц орон тоонд байхгүй, эрхлэх асуудал өөрчлөгдсөн байна. байна.

 

ХХК-н Монгол улсын засгийн газрын 2019 оны 03 сарын 21 өдрийн 102 дугаар тогтоолоор төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилөн байгуулжээ.

 

Нэхэмжлэгч нар ажилд эгүүлэн тогтоолгох / ХХК-н тэргүүн дэд захирал; санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал/ нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул ТӨҮГ-н бүтцэд байхгүй албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлгүй юм.

 

Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 сарын 04 өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол улсын Засгийн газарт олгосугай. гэж заажээ.

 

МУ-н засгийн газрын 2019 оны 03 сарын 06 өдрийн 91 дугаар тогтоолын 1 дугаар зүйлд Улс орны эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаанд нэн чухал үүрэг бүхий ХХК, Монголросцветмет ХХК-д үүсээд байгаа маргаантай нөхцөл байдлыг шийдвэрлэх, ... шаардлагыг харгалзан, ХХК үйл ажиллагааг засгийн газрын шууд хяналтанд авч 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосугай. , 2 дугаар зүйлд Онцгой дэглэмийн хугацаанд ...дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг дараах албан тушаалтанд зөвшөөрсүгэй. 2.1-д компанийн статусыг өөрчлөн зохион байгуулах хүртэл компанийн дотоод зохион байгуулалтын бүтэц, ... бүх шатны удирдах ажилтныг томилохыг ХХК-н ерөнхий захирал Х.Бадамсүрэнд гэжээ.

 

ийн ерөнхий захирал Засгийн газрын 2019 оны 91 дугаар тогтоолын үндэслэн ХХК-н бүтэц орон тоог тогтоож, бүтэц орон тоонд нийцүүлэн нэхэмжлэгч Б.*******, Ж.******* нарыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглээгүй нь Монгол улсын Засгийн газарт эрх олгох хуулийн ... тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож ... гэх заалттай нийцсэн гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нарыг үүрэг ажлаас чөлөөлснөөр талуудын хооронд байгуулагдсан контрактын гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон тул гэрээг дүгнэхийг даалгах шаардлага үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч Б.*******, Ж.******* нарын хариуцагч төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдуулан гаргасан ажлаас чөлөөлсөн ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 3 сарын 6-ны өдрийн Б/265, Б/266 дугаар тушаалуудыг тус тус хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Ж.*******тэй байгуулсан контрактын гэрээг дүгнэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

5.  Нэхэмжлэгч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогоос гаргуулан буцаан олгохоор шийдвэрлэв.  

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******, Ж.******* нарын хариуцагч төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдуулан гаргасан ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүйд тооцох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин тус бүрт 827,430,360 төгрөг буюу нийт 1,654,860,720 төгрөг гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Ж.*******ийн контрактын гэрээг дүгнэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрхи нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч Ж.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөг, нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.БАЯРДАВАА