Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2022/03603

 

 

 

 

 

 

    2022             11              14                                           184/ШШ2022/03603

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 18 дугаар хороо, ******* *******,  20 дугаар байрны 320 тоот хаягт түр оршин суух ******* овогт ******* *******/РД:*******/-гийн

Хариуцагч: ******* дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хорооллын, 25 дугаар байрны 2 дугаар орцны 0 тоот хаягт оршин байх “*******-” СӨХ/РД:/-д холбогдох

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, хүн амын орлогын албан татвар төлүүлэхийг даалгах, тушаал хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, мөн сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч /ШТЭҮ-/, хариуцагчийн өмгөөлөгч /ШТЭҮ-/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХнь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “*******-” СӨХ-д орцны жижүүр цэвэрлэгчээр 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж дарга тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Миний бие 2011 оноос эхлэн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл өөрийн хариуцсан орцны жижүүр цэвэрлэгчээр ажиллахаас гадна орцны эд хогшлыг бүрэн бүтэн байлгаж сууц өмчлөгчдийн холбооны дарга удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж ирсэн ба орцны оршин суугчдаас байнгын талархал хүндлэлийг хүлээж ирсэн. Мөн хуучин дарга гуай намайг ажлаа ямар сайн хийдэг болохыг маш сайн мэднэ. Хууль тогтоогч намайг ажил хийж болохгүй гэж заагаагүй байна. Миний бие орцны жижүүр үйлчлэгчийг маш сайн хийхээс гадна байнгын Онц сайн гэсэн үнэлгээг оршин суугчдаас авдаг байсан. Гэтэл 2021 оны 10 дугаар сараас “*******-” СӨХ-ийн дарга гэж шинээр гэгч ирэн намайг болон лифтчин цахилгаанчин орцны жижүүр гээд маш олон хүнийг ажлаас үндэслэлгүй халсан. Гэтэл шинээр ирсэн сууц өмчлөгчдийн холбооны дарга нь намайг үндэслэлгүй халсан ба миний бие нь энэ ажлыг хийж амьдрал ахуйгаа залгуулж ирсэн. Миний бие нь ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл гэнэт ажлаас халсан. Хүний хөдөлмөр, цалин хөлсийг өгөх ёстой гэж бодож байна. Миний бие нь халагдсан тушаалаа авъя гэхээр одоо болтол өгөхгүй хохироосоор ирлээ. Миний бие нь “*******-” СӨХ-нд ажиллаж байсан ажилласан жил хасагдаж миний эрх зүйн байдал дордоход хүрээд байна. Мөн тус “*******-” СӨХ-ноос ажилд орсон тушаал, ажлаас халсан тушаал, хөдөлмөрийн гэрээ зэргийг авахаар очихоор өгөхгүй байна. Маш их гомдолтой байна. Хууль дүрмийг мэдэхгүй, эрх зүйн байдал нимгэн зэргээс болж хаана хандахаа мэдэхгүй арга буюу шүүхэд хандаж байна. Иймд Л.******* намайг “*******-” СӨХ-ны орцны жижүүр цэвэрлэгчийн ажилд эргүүлэн томилж, 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх цалинг олгуулж, хүн амын орлогын албан татварыг төлүүлж өгнө үү гэжээ. халагдах тушаал байхгүй, арга хэмжээ авахгүй ажлаас гар гэсэн. Ажилдаа эргэж орж өмнөх цалингаа авах хүсэлтэй байна. Дарга гэсэн тушаал байхгүй байж хүмүүсийг ажлаас гар гэдэг. Би 2012-2022 оны 1 сар хүртэл “*******-” СӨХ-нд орцны жижүүрээр ажилласан. ажил хүлээлцэж авч халсан. Шүүхийн зардал өмгөөлөгчид хандахаа мэдэхгүй хожимдож өмгөөлөгч авсан. гэдэг хүн захирлын албан тушаал эрхлэх эрхгүй хүн байж Л.*******г ажлаас халсан. 2022 оны 01 дүгээр сарын 12-ны 03 тоот тушаалыг хүчингүй болгох тухай шаардлагаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн. Хөдөлмөрийн гэрээтэй асуудалд архи уусан шээсэн зэрэг асуудал холбогдолгүй гэж үзэж байна. Намайг хүүхэд зодсон гэж хэлээд байна. Хэддүгээр байрны, хэн гэдэг хүний хүүхдийг зодсон юм, хэн гэж хүн хэлсэн юм. Би хүүхэд зодоогүй. Би даргыг сууц өмчлөгчдийн холбоонд ажилладаг байхад ажилд орж байсан. дарга намайг хөөж байсан зүйл байхгүй гэв.

 

Хариуцагч “*******-” СӨХ-ны төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргаж байсан тайлбартаа: 1.Л.******* нь 2020 онд даргын үед ажлаас халагдсан тушаалтай. 2 захирал солигдох завсар гэдэг/өмнө 24-9 дүгээр орцны жижүүр хийж байхад нь идэшний мах зөөж оруулж өгөөгүй ажлаас хал гэж дарга дээр орж ирж халуулж байсан гэсэн/ хүн өөрөө халуулсан мөртлөө ирж ажилла гээд оруулсан байсан. Иймээс би энэ хүнтэй хамтарч ажиллахгүй өөрсдөө дур мэдэж энэ ажилд жижүүрийн өрөөг ашиглан амьдарч байна гээд тушаал гаргаагүй байсан. 2.Энэ хүнийг жижүүрийн байр чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж өөрт нь албан шаардлага өгсөн ба 16 дугаар хороо хариуцсан цагдаа, байцаагч, цагдаагийн газар 3 дугаар хэлтэст албан бичиг хүргүүлж байсан. 3.25 дугаар байрны 3, 4 дүгээр орцны суугчид энэ хүнээ зайлуул, ажлын шаардлага тавихад хэрэлдэж, хүүхэд зоддог, орцонд хувинд шээгээд өөрөө шээсээ цацдаг гэх мэт гомдол их орж ирдэг. 4. Байрны удирдах зөвлөлийн дарга н. өөрөө энэ орцонд амьдардаг, удирдах зөвлөлийн хурлаар удаа дараа оруулж, өөрт нь хүртэл хэлэн ажлаас гаргаж, ажлын байраа арай хийж чөлөөлж авсан. 5.Бусад жижүүрүүдийн ажлыг хийлгэдэггүй, хов ярьдаг, худлаа ярьдаг, хүн гүтгэдэг. Энэ ажилдаа мэргэшсэн хүн юм. 6. Мөн н.Бэхбат, н., нар нь бүлэглэн миний нэр төрд бүдүүлгээр халдаж, худал хуурмаг яриа тарааж/2021 оны 10 дугаар сараас одоог хүртэл/ байгаа болно. 7.Ажлаас халагдсан мөртлөө одоо ажиллаж байгаа гэж худлаа ярьж, сууц өмчлөгчдийн холбооны усны өрөөнд янз бүрийн хүн авч ирж усанд оруулсан. Жижүүрүүдийн ажил хийлгэхгүй дуудаж архи уулгадаг, зохион байгуулалттай ажил таслуулж байна. 8.Хар хорины архичдыг явуулж 25-3 дугаар орцонд  өөрөө саванд шээж өгч явуулж асгуулдаг. Лифт, хаалга санаатайгаар эвдэж сүйтгэж байна гэжээ. Л.******* 2012 онд “******* ” СӨХ-нд анх ажилд орсон гэж хэлээд байна. Л.******* гэдэг хүн гэх хүнтэй хөдөлмөрийн гэрээ хийхдээ хуурамч гэрээ хийсэн гэж хэлдэг. Хөдөлмөрийн гэрээ дээр нь 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажилд орсон гэж гарч ирсэн. Л.******* гэх хүнийг ажлаас би халаагүй. Миний бие 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажилд авч ажилласан. Л.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 18 дугаар тушаалаар н.Цогбаатар гэх даргын үед ажлаас халагдсан байсан. Сууц өмчлөгчийн холбооны 2 дарга солигдох хооронд гэх хүн нь Л.*******г ажилд оруулсан байсан. Л.******* 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас халагдсан байна. Энэ талаараа өөрөө сайн мэдэж байгаа. 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх цалин, хөлсийг нэхээд байна. Энэ хугацаанд нь би ажиллаж байгаагүй. Л.******* намайг ажлаа хүлээж авахад “******* ” СӨХ-нд ажилладаг байсан. Удирдах зөвлөлийн хурал дээр энэ хүний талаар танилцуулж байсан. Удирдах зөвлөлөөс Л.*******г хөөж гаргах асуудлыг хурал дээр тавьж байсан. Удирдах зөвлөл нь оршин суугчдаас төлөөлсөн хамгийн том байгууллага. Халагдсан тушаал нь гарсан байхад ямар учраас ажиллуулж байгаа талаар удаа дараа удирдах зөвлөлөөс надад асуулт тавьж байсан. Л.*******д удаа дараа ажлаа хүлээлгэж өгөхийг хэлсэн. Миний зүгээс Цагдаагийн 3 дугаар хэлтэст Л.*******г өвөл болохоос өмнө гаргаж, ажлын байрыг нь чөлөөлж өгөөч гэх асуудлыг тавьж байсан. Үндэслэлгүй халсан гэж хэлээд байгааг нь гайхаж байна. Л.******* нь ёс суртахууны зөрчил гаргаж, айлын хүүхэд зодсон. Миний зүгээс нэхэмжлэгчийн архи уудаг, тамхи татдаг гэж хэлээгүй. Өмнөх даргын үед зөрчил гаргаж байсан байна. Хүйтнээс өмнө ажлын байраа чөлөөлж өг гэж миний зүгээс удаа дараа удирдах зөвлөлийн хурал дээр хэлж байсан. Сууц өмчлөгчдийн хурлаар ч бас хэлж байсан. Л.******* нь ажлын байраа суллаж өгөхгүй. Өдөр нь өрөөгөө түгжээд алга болчихдог, өөрөө нас өндөр болсон учир цэвэрлэгээ хийж чаддаггүй. Манай н. гэх цэвэрлэгчид мөнгө өгч цэвэрлэгээгээ хийлгэдэг байсан. Орцонд байнгын шээстэй, гадны хүн орж ирдэг, жижүүр нь ажилладаггүй гэх гомдол оршин суугчдаас гомдол ирж, явуулах тухай шаардлага удаа дараа ирж байсан. Л.******* нь ажлаа хүлээлгэж өгөхгүй, өвөл болсон байсан тул түр тушаал гаргаж ажиллуулж, түр ажиллуулах явцад дахин зөрчил гаргахгүй байвал ажилла гэж хэлсэн. Зөрчил гаргавал тухайн өдөр нь ажлаас хална гэж хэлж байсан. Л.******* нь байнга ажлын байр нь дээрээ байдаггүй. Хүүхдээ эмнэлэгт үзүүлсэн гэж хэлээд байна. Тэр хүүхэд нь өөрийнх нь хүүхэд биш, хүүхэд байсан талаар мэдэхгүй, харж байгаагүй. Ажилчдаасаа хүүхэдтэй талаар нь асуухад охиных нь хүүхэд бөөрний дутагдалд ордог хүүхэд байдаг талаар хэлж байсан. Уулзахаар дуудсан боловч би танай ажилтан биш гэж орж ирдэггүй. Оршин суугчдаас маш их гомдол ирж байсан тул ажлаас халсан. Өндөр настай 70 нас хүрсэн хүн 2 орц цэвэрлээд явах боломж байхгүй тул ажлаас халсан. н. даргын үеийн тушаалд хавсаргасан тайлбар байдаг тул нэхэмжлэгч харах хэрэгтэй. Худлаа гүтгэж хэлээд байгаа зүйл нэг ч байхгүй. дарга өвлийн бэлтгэлээ хийгээд махаа бэлдээд ирэхэд нь Л.*******гийн нөхөр хаалгыг нь хаасан гэж хэлсэн. Тэгэхэд нь нь н. дарга дээр уйлж орч ирээд, энэ хүнээ хал гэж хэлсэн гэж хэлж байсан гэжээ.

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар/хавтаст хэргийн-3 дугаар тал/, Хөдөлмөрийн гэрээ/хавтаст хэргийн 4-8 дугаар тал/, ******* дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт/хавтаст хэргийн 9 дүгээр тал/ зэрэг баримтыг гарган өгсөн.

Хариуцагч талаас иргэний үнэмлэхийн лавлагаа/хавтаст хэргийн 12 дугаар тал/, хариу тайлбар/хавтаст хэргийн 16-17 дугаар тал/, “******* ” СӨХ-ны гүйцэтгэх захирлын албан мэдэгдэл/хавтаст хэргийн 22 дугаар тал/, “******* ” СӨХ ******* дүүргийн 16 дугаар хорооны Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлтүүд/хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/, албан шаардлага/хавтаст хэргийн 25 дугаар тал/, банкны гүйлгээний мэдээлэл/хавтаст хэргийн 26 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг гарган өгсөн.

Шүүхийн журмаар хариуцагч талаас “******* ” СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хариуцсан орцны жижүүртэй хийсэн гэрээ/хавтаст хэргийн 51 дүгээр тал/, “******* ” СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 18 дугаартай тушаал/хавтаст хэргийн 52 дугаар тал/, “******* ” СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0/66 дугаартай тушаал/хавтаст хэргийн 53 дугаар тал/, “******* ” СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай тушаал/хавтаст хэргийн 54 дугаар тал/, “******* ” СӨХ-ны гэрчилгээ/хавтаст хэргийн 55 дугаар тал/, “******* ” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 25-ны тогтоол/хавтаст хэргийн 56 дугаар тал/, , Ш., , нарыг гэрчээр асуусан тэмдэглэл/хавтаст хэргийн 70-84 дүгээр тал/, Татварын Ерөнхий газраас ирүүлсэн хариу хүргүүлэх тухай албан бичиг/хавтаст хэргийн 99 дүгээр тал/, “******* ” СӨХ-оос шүүхийн журмаар тус холбооны дотоод журам, хамтран ажиллах гэрээний хүлээх хариуцлага/хавтаст хэргийн 101-102 дугаар тал/,  “******* ” СӨХ-ны албан мэдэгдэл/хавтаст хэргийн 103 дугаар тал/, “******* ” СӨХ-ийн цалингийн жагсаалт/хавтаст хэргийн 104 -106 дугаар тал/, “******* ” СӨХ-ны орцны жижүүрийн ажил үүргийн хуваарь/хавтаст хэргийн 107 дугаар тал/, “******* ” СӨХ-ны ТУЗ-ын хурлын 02 дугаартай тогтоол/хавтаст хэргийн 108-114 дүгээр тал/, “Миндүг аудит” ХХК-ийн хараат бус аудитын тайлан/хавтаст хэргийн 117-136 дугаар тал/ нотлох баримт бүрдүүлээгүй байна

 

Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь “*******-” СӨХ-нд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, хүн амын орлогын албан татвар төлүүлэхийг даалгах тухай гомдлыг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* ” СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагаар нэхэмжлэлийг нэмэгдүүлсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “орцны жижүүр үйлчлэгчээр 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцсан 2 орцны дотор болон гадна талбайг цэвэрлэн эд хогшлыг бүрэн бүтэн байлгаж, удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь сайн биелүүлж ирсэн боловч шинэ удирдлага томилогдсонтой холбогдуулан ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй атал гэнэт ажлаас халж, шатны доорх хонгилд байрлах өрөөнөөс эд хогшлыг гаргасан байсан, ажилд орсон, халагдсан тушаалаа авъя гэхэд одоо болтол өгөөгүй, хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулаагүй, хүүхэд зодсон, архи уусан, шээсэн гэх зэрэг асуудал надад холбогдолгүй,  “******* ” СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны 03 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан” гэж тодорхойлсон байна.

Хариуцагч “*******-” СӨХ нь нэхэмжлэгч Л.******* 25 дугаар байрны 3, 4 дүгээр орцыг түр хариуцан ажиллаж байх хугацаандаа ажил үүргээ бүрэн биелүүлэхгүй, оршин суугчидтай зүй бус харьцдаг, тавьсан шаардлагыг хүлээж авдаггүй, гадуур хов жив ярьдаг, худлаа цуурхал тараадаг, бөөрний дутагдалтай хүүхдээ үзүүлэхээр ажлын байр орхидог, цэвэрлэж байгаа орцондоо гадны хүн оруулдаг, усанд оруулдаг, орцоо сайн хардаггүй, байнга хүн шээдэг тул ажлаас халсан, Л.*******г 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 18 дугаар тушаалаар СӨХ-ийн дарга даргын үеэс ажлаас халагдсан тушаалтай, цаашид ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан тул дахин ажиллуулахгүй ажлаас халсан нь үндэслэлтэй, ажлын байраа арай хийж чөлөөлж авсан, жижүүрүүдийн ажил хийлгэхгүй дуудаж архи уулгадаг, зохион байгуулалттай ажил таслуулдаг, өөрөө саванд шээгээд Хархорин орчмын архичдаар асгуулдаг, лифт санаатайгаар эвдэж сүйтгэж, ёс суртахууны зөрчил гаргаж, айлын хүүхэд зодсон, мөн нас өндөр болсон тул цэвэрлэгээ хийж чадахгүй, оршин суугчдаас маш их гомдол ирж, СӨХ-ийн төлбөр төлөхгүй гэсэн тул түр тушаал гаргаж ажиллуулах явцад дахин зөрчил гаргасан тул тухайн өдөр нь ажлаас хална гэж хэлж байсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх талуудын шүүхэд гаргасан тайлбар,  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хянаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч Л.*******г ажлаас халсан гэх “******* ” СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай тушаалыг нэхэмжлэгчид гардуулаагүй, 2022 оны 06 дугаар 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу хариуцагч талаас гаргуулж уг тушаалыг гаргуулан авсан, тушаал гардуулалттай холбоотой баримтыг ажил олгогч тал гарган өгөөгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2, 157.1 дэх зүйлүүдэд заасан тус хуульд заасан хугацаанаас хэтрүүлэн шүүхэд хандсан ч шүүх хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлэх байгууллага байгуулагдаагүй, түүнчлэн шүүх гомдол гаргах хугацааг сэргээн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдол нь шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байна гэж үзлээ.

Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн дараах үйл баримт тогтоогдов.

Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч “*******-” СӨХ-той 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс  “Хөдөлмөрийн дугаартай гэрээ” байгуулан “Орцны жижүүр үйлчлэгч” гэх ажилд томилогдон сарын үндсэн цалин 420.000 төгрөгөөр, хөдөлмөрийн хэвийн нөхцөлтэйгөөр, ажлын үргэлжлэх цаг 24 цаг байхаар тохиролцсон ажиллаж эхэлжээ./хх-ийн 4-8 дугаар тал/

Түүнээс гадна нэхэмжлэгч Л.*******тэй хариуцагч “*******-” СӨХ нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай ““*******-” СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хариуцсан орцны жижүүртэй хийсэн гэрээ” гэгчийг байгуулан тус холбооны болон орцны жижүүрийн ажлын эрх, үүргийг тусган цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл тодорхойгүй гэрээ хэрэгт мөн авагдсан./хх-ийн 51 дүгээр тал/

“******* ” СӨХ-ны гүйцэтгэх захирал ын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 18 дугаартай тушаалаар мөн өдрөөс нэхэмжлэгчийг оршин суугчидтай зүй бусаар харьцсан, хүүхэд загнадаг, зодсон, орц цэвэрлэхгүй, согтуу хүмүүс хонодог зэрэг гомдол удаа дараа гарсан, ...сануулсан боловч гомдол тасраагүй шалтгаанаар ажлаас халсан тушаал авагдсан байна/хх-ийн 52 дугаар тал/

Хариуцагч “******* ” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тус холбооны удирдах зөвлөлийн мөн өдрийн тогтоолоор ыг үргэлжлүүлэн ажиллуулсан тогтоол авагдсан байна./хх-ийн 56 дугаар тал/

“******* ” СӨХ-ны гүйцэтгэх захирал ын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0/66 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Л.*******г 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 25 дугаар байрны 3 дугаар орцыг 420.000 төгрөгөөр, мөн орцыг 168.000 төгрөгөөр буюу 40 хувиар бодож цалинг олгон хүйтний улирал дуустал буюу 2022 оны 01 дүгээр сар хүртэл түр ажиллуулахаар тушаал мөн авагдсан байна./хх-ийн 53 дугаар тал/

Гэвч дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хууль баримтлаагүйгээс гадна уг тушаалд үндэслэн шинэ Хөдөлмөрийн тухай хууль батлагдан мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан ажилтантай хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээг байгуулаагүй, хугацаатай ажиллуулах бол туршилтын болон хугацаатай дээрх гэрээнүүдийг байгуулах үүргээ биелүүлээгүй, мөн түүнчлэн ыг “******* ” СӨХ-ны Удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирлаар сонгосон болон гүйцэтгэх захирал нь ажилтан Л.*******г түр авч ажиллуулах эрхтэй байсан эсэх нь тодорхойгүй үед дээрх тушаалыг гаргасан, мөн өмнөх “******* ” СӨХ-ны гүйцэтгэх захирал ын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ажлаас халсан тушаалд дурдсан сахилгын зөрчлийн тухай дурдсан байдаг.

Гэтэл Л.*******гийн түр ажиллуулах тушаалын хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр дуусгавар болохоос өмнө “******* ” СӨХ-ны гүйцэтгэх захирал нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөр тасалбар болгон 03 дугаартай тушаалаар Л.*******г ажлаас халсан тушаал гаргасан байдаг/хх-ийн 54 дугаар тал/

Ажил олгогчийн уг тушаалд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3, 4.6, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн СӨХ-ийн захирлын өөрийн түр ажиллуулах тухай тушаалыг үндэслэн “25 дугаар байрны 3, 4 дүгээр орцыг түр хариуцан ажиллаж байх хугацаандаа ажил үүргээ бүрэн биелүүлэхгүй, оршин суугчидтай зүй бус харьцдаг, тавьсан шаардлагыг хүлээж авдаггүй, гадуур хов жив ярьдаг, худлаа цуурхал тараадаг, ажлын байранд байнга байдаггүй, цэвэрлэж байгаа орцондоо гадны хүн оруулдаг, орцоо сайн хардаггүй, байнга хүн шээдэг, оршин суугчдын гомдол удаа дараа гарсан” гэсэн үндэслэл дурджээ.

Тус тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалт баримтлаагүй, Дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3, 4.6 заалтыг баримталсан боловч хариуцагч талаас гарган өгсөн “******* ” СӨХ-оос албадан гаргуулсан тус холбооны дотоод журам, хамтран ажиллах гэрээний хүлээх хариуцлага гэх хөдөлмөрийн дотоод журамд тийм зүйл хэсэг байхгүй байна./хх-ийн 101-102 дугаар тал/

Гэвч уг тушаалын агуулгаас үзвэл ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан/хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэх заалтад хамааруулахаар байна.

Өөрөөр хэлбэл, ажил олгогчоос ажилтан Л.*******г хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гэж үзжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзах, уг зүйлийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын 5 шийтгэлээс сонгон хэрэглэх заалтыг хариуцагч байгууллага нь хэрэгжүүлээгүй ба хариуцагчаас гаргасан сахилгын зөрчилтэй холбоотой гэх тушаалуудыг нэхэмжлэгч талд танилцуулж байгаагүй, нэхэмжлэгч үндэслэлийг ч мэдээгүй гэх тайлбарыг хариуцагч тал үгүйсгэж чадаагүй.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинж агуулсан тул хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглох, хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохоор заасан тул ажил олгогчийг байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргийг биелүүлдэггүй, 1 хувийг ажилтанд өгөх, 10 хоногийн дотор нөхөн байгуулаагүй, түүнчлэн ажилтныг 24 цагаар ажиллах шаардлага тавих болон зөвхөн цэвэрлэгээ үйлчилгээнээс гадна харуул хамгаалалт, аюулгүй байдлын ажлыг хамтран гүйцэтгүүлж байгаа байдал, ажил олгогчоос гарсан тушаал шийдвэрийг бичгээр гарган танилцуулдаггүй, ажилгүйдлийн тэтгэмжийн асуудлыг орхигдуулсан, албан хэрэг хөтлөлтийн талаар хууль тогтоомж хэрэгжүүлэхгүй бүртгэл хяналтын систем байхгүй байгаа байдал зэрэг нь түүний хөдөлмөрлөх эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэхийн сацуу, хөдөлмөрийн гэрээг байгуулснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болон дуусгавар болгох үр дагаврууд үүсдэг, үүний үр дагавар ялгааг хариуцагч тал тодорхой үндэслэл гаргаж татгалзаагүй. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зөвхөн тушаалаар шийдвэрлэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа хэлбэр юм.

Гүйцэтгэх захирал ын үед оршин суугчидтай зүй бусаар харьцсан, хүүхэд загнадаг, зодсон, орц цэвэрлэхгүй, согтуу хүмүүс хонодог зэрэг гомдол удаа дараа гарсан, ...сануулсан боловч гомдол тасраагүй гэх 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн сахилгын зөрчил, ын үеийн 25 дугаар байрны 3, 4 дүгээр орцыг түр хариуцан ажиллаж байх хугацаандаа ажил үүргээ бүрэн биелүүлэхгүй, оршин суугчидтай зүй бус харьцдаг, тавьсан шаардлагыг хүлээж авдаггүй, гадуур хов жив ярьдаг, худлаа цуурхал тараадаг, ажлын байранд байнга байдаггүй, цэвэрлэж байгаа орцондоо гадны хүн оруулдаг, орцоо сайн хардаггүй, байнга хүн шээдэг, оршин суугчдын гомдол удаа дараа гаргасан гэх нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн зөрчлүүдэд ажил олгогч нар хоёуланд нь ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь зөрчилтэй, хугацаатай гэрээний харилцааг дуусгавар болгож байгаа эсэх талаар хариуцагч тал маргаагүй.

Ажил олгогчоос гарган өгсөн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “******* ” СӨХ-ны ТУЗ-ын хурлын 02 дугаартай протоколд Л.*******тэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын 2 дах хэсэгт тусгасан ч хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй./хх-ийн108-114 дугаар тал/

Түүнд хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт танилцуулсан талаар нотлох баримт байхгүй, Сууц өмчлөгчдийн “******* ” СӨХ-ны орцны жижүүрийн ажил үүргийн хуваарь гэх баримтыг нотлох баримтаар гарган өгсөн боловч түүнийг танилцуулсан эсэх нь тодорхойгүй./хх-ийн 107 дугаар тал/

            Зохигчид талуудын хүсэлтээр , Ш., , нарыг гэрчээр асуусан тэмдэглэлээр уг нэхэмжлэгчийн гаргасан гэх дээрх сахилгын зөрчлийг нөхөн нотлохгүйн зэрэгцээ, тэдний мэдүүлгээр нэхэмжлэгч Л.*******г Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн сахилгын зөрчлийн шинжтэй буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан үндэслэлээр хариуцагч талаас гаргасан тушаал шийдвэр танилцуулах болон гардуулалт, шуудан хүргэлттэй холбоотой нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн боловч энэ тухай нотлох баримт гарган өгөөгүй.

            Дээрх зөрчлүүдээс үзвэл нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын шийтгэл удаа дараа хүлээсэн, цаашлаад Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хэмжээний хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээх зөрчил гаргасан нь нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Хариуцагч талаас татгалзлаа нотлохоор ирүүлсэн хавтаст хэргийн 18,19, 20, 21 дугаар талд авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.

          Дээрх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн    158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Л.*******г хариуцагч “******* ” СӨХ-ны “Орцны жижүүр үйлчлэгч”-ийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-д “ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцохоор заасан, нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэх тул 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх 9 сарын хугацааны олговорт 3.524.000/420.000*9/ төгрөгөөс Хүн амын орлогын албан татварыг суутган тооцон төлж, үлдэх хэсгийг нэхэмжлэгч Л.*******д олгон шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “******* ” СӨХ-ноос 211.734 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг  баримтлан нэхэмжлэгч Л.*******г хариуцагч “******* ” СӨХ-ны “Орцны жижүүр үйлчлэгч”-ийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан хариуцагч “******* ” СӨХ-ноос дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 3.524.000/420.000*9/ төгрөгийг гаргуулан, уг олговроос хүн амын орлогын албан татварт ноогдох хувь хэмжээгээр суутган улсын орлогод оруулж, үлдэх хэсгийг нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “******* ” СӨХ-ноос 211.734 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


 

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ