Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2022/03374

 

 

 

 

 

 

 

 

 

  2022                10            28                                             184/ШШ2022/03374

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  ******* даргалж, шүүгч  *******, *******  нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, 3 дугаар баг, ******* 3 дугаар гудамжны 1 тоот хаягт оршин суух ******* ******* *******/РД-/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: дүүрэг, 26 дугаар хороо, овоогийн 19 дүгээр гудамжны 12 тоот хаягт оршин суух /РД-/,

            Хариуцагч: дүүрэг, 30 дугаар хороо, ******* 3 дугаар гудамжны 20 тоот хаягт оршин суух         /РД-/ нарт холбогдох

Гэм хорын хохиролд  төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, мөн сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч /ШТЭҮД:/, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов. Иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* миний бие 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр маркийн улсын дугаартай автомашинтайгаа ******* дүүргийн 1 дүгээр хороо Шангриллагийн зүүн уулзварт иргэн Д.ын маркийн улсын дугаартай автомашинтайгаа гарч ирэн замын хөдөлгөөний дүрэм зөрчин миний машиныг мөргөсөн. Тухайн үед замын цагдаагаас ирж хэмжилт хийсэн бөгөөд иргэн Д.ын буруу талаар дүгнэлт гаргасан. Хохирлоо “ ” ХХК-иар үнэлүүлэхэд төгрөг болсон. Д. одоо болтол миний хохирлыг барагдуулахгүй удааж байгаад бие сэтгэлийн маш их гомдолтой байна. Иймд иргэн Д.аас хохирол төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Д. гэх хүн урсгал сөрж орж ирсний улмаас миний машиныг мөргөсөн. Тухайн үед зөвхөн миний машиныг мөргөөгүй 3 хүн давхар мөргөсөн. Д.тай уулзаж ярьж тохиролцох талаар хэлсэн боловч зөвшөөрөөгүй. Шүүхэд анх төгрөгийн нэхэмжлэл гаргаж байсан. Гэвч хөдөө орон нутгаас хэд хэдэн ирж очих зардал, 1 сар гаруй хугацаанд ажилдаа явах боломжгүй нөхцөл байдал үүсэж байсан тул төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Д.т цагдаа дээр 3 удаа холбоо барьж машинаа янзлуулах талаар хэлж байсан. Д. нь хүний машин мөргөчхөөд зөвхөн өөрийн машиныг янзлуулсан байсан. Эхнэрт нь машиныхаа засварын мөнгө авах гэж хэлэхээр “энэ миний нөхөр биш, хамтран амьдрагч гэж хэлдэг” байсан. Аргаа барахдаа шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Машины “ 200” маркийн УНЭ улсын дугаартай машин байдаг. Уулзаад тохирох талаар хэлхээр янз бүрийн шалтаг хэлж төлдөггүй. Кроун 200  маркийн машины 30 эд анги нь эвдэрсэн гэж шинжээчийн дүгнэлтээр гарсан. Өөрт учирсан хохирол төлбөрийг хариуцагч Д.аас гаргуулах хүсэлттэй байна. Нэхэмжлэлийн шаардлага болох төгрөгийн задаргааны хувьд төгрөг гээр гарсан зардал, үлдэгдэл мөнгө нь ажил хийж чадаагүй үеийн мөнгө, орон нутгаас ирж очсон зардал, ний төлбөр болох 392.000 төгрөг зэрэг багтсан. Хариуцагч Д.ын машин дотор байсан 2 хүн гэмтэл авч байсан. Иргэний хэрэг шүүхээр яваад 2 жилийн нүүр үзэж байна. Хэргээ хурдан шийдүүлэх хүсэлттэй байна гэв.

Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д. миний бие 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 21 цагийн орчимд ******* дүүргийн нутаг дэвсгэрт Гадаад харилцааны яамны урд уулзварт урагшаа чиглэлд 2 дугаар эгнээгээр явж байгаад чигээрээ явах гэрлэн дохио асахаар нь явах гэхэд гэнэт хажуугаас явган зорчигч зам хөдлөн гарахаар зам дээр явсан учраас би машинаа зүүн гар руугаа эргүүлээд саадыг тойрохоор эсрэг урсгал руу ороход эсрэг урсгалаас 200 маркийн улаан хүрэн өнгийн машин маш хурдтай ирээд миний машиныг мөргөсөн. Би мөргүүлээд эсрэг урсгалын зүүн хойно гэрлэн дохионд байсан машиныг мөргөөд зогссон. Иймээс Кроун маркийн улсын дугаартай автомашины хурдыг зайлшгүй шалгуулж шийдвэрлүүлмээр байна. Кроун Маркийн улсын дугаартай автомашины урд талын хэсэг гэмтсэн, миний 20 маркийн улсын дугаартай автомашины урд талын копуд, гупер, 2 , мотор, гар, жолооч талын зүүн урд дугуй гэмтэж 3.800.000 төгрөгийн хохирол учирсан. Гэтэл Кроун маркийн улсын дугаартай автомашины эзэмшигч Б.******* биш өөр хүн байсан. Цагдаагийн байгууллагаас эзэмшигчийн лавлагааг гаргуулж өгнө үү. Тиймээс Б.******* эзэмшигч биш тул уг хохирлыг хуулийн дагуу нэхэмжлэх эрхгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний унаж явсан 20 маркийн улсын дугаартай автомашин нь жолоочийн хариуцлагын д хамруулсан тул Кроун маркийн улсын дугаартай автомашины хохирлоос 2.325.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Энэ нь ын компани юм. Кроун маркийн улсын дугаартай автомашины журмын хашааны болон ачилтын мөнгөнд 170.000 төгрөг, оношилгооны төлбөрт 50.000 төгрөгийг тус тус би төлсөн. Кроун маркийн улсын дугаартай автомашины 2020 онд оношилгоонд орсон баримтыг нь гаргуулж өгнө үү. Мөн д хамрагдаагүй гэж Б.******* хэлж байсан. Гэхдээ д хамрагдаагүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, д хамрагдсан бол ын компаниас хохирлыг нь гаргуулж авах ёстой тул ын компаниас лавлагаа гаргуулж өгнө үү. Кроун маркийн улсын дугаартай автомашины г дахин гаргуулж өгнө үү. Үнэлгээний компани төгрөгөөр үнэлсэн ч энэ нь бодит хохирлын биш, миний буруутай үйлдлээс болоогүй тул хохирлыг төлөх үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нийт төгрөг нь юуны хохирол нэмэгдээд байгаа нь ойлгомжгүй байна. Би уулзаад учраа ололцъё, утсаар ярих гэхээр утсаа авахгүй байсан. ******* дүүргийн Авто тээврийн Цагдаагийн хэлтсээс уг ослын камерын бичлэгийг шүүхийн журмаар хуулбарлан авч, энэ хэрэгт хавсаргаж өгнө үү. Эдгээр асуудлыг нарийн шалгаж нэхэмжлэх эрхгүй этгээд буюу автомашины эзэмшигч биш хүн нэхэмжлэл гаргасан, авто осол миний буруугаас болоогүй, Кроун машин чигээрээ маш хурдтай ирээд миний автомашиныг мөргөсөн, хэт өндөр, би өөрийнхөө автомашинаараа хохирсон тул эдгээрийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А. миний бие Б.*******гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үнэлгээ ямар ч үндэслэлгүй гарсан. Д.ын унаж явсан машин миний нэр дээр байсан нь үнэн. Нөхөн төлбөрийг А. миний бие төлж чадахгүй гэжээ.

Хариуцагч Д., А. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Зам тээврийн осол гарсан нь үнэн, цагдаагийн албан хаагчдын бүрэлдэхүүн тус хэргийн газар очсон. Цагдаагийн албан хаагч нар нь тэмдэглэл хийж осол гарсан газар нь ямар эвдрэл гэмтэл байсан талаар тодорхой тэмдэглэл үйлдэх үүрэгтэй. Гэтэл хавтаст хэргийн 19 дүгээр тал Тээврийн цагдаагийн албаныхан ирж үзлэг хийгээд улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл байхгүй гэж тэмдэглэл хийсэн байна. Нэхэмжлэгч талаас нотлох баримтыг гаргаж өгч байсан. Мөн зөрчлийн хэрэг нээж шалгах ажиллагаа явуулж байсан. Тээврийн хэрэгсэлд шинжээч томилсон тохиолдолд тогтоол гаргаж, хууль сануулсан баримт дээр гарын үсэг зуруулдаг. Гэтэл нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн төгрөгийн ямар нэгэн төрийн албан хаагчийн тогтоол хавтаст хэрэгт байхгүй. Тээврийн цагдаагийн албаны архиваас лавлахад хийлгэсэн талаар ямар нэгэн баримт гарч ирээгүй. Хохирол дээр 2 гарсан, шууд болон нийт гэж хийсэн.  Шууд нь төгрөг гарсан. Нийт зардал нь төгрөгийн гарсан байна. Үнэлгээ хийсэн ний тайлан дээр 2020 оны 07 дугаар сарын 25-ны гарсан байна. Үнэлгээний тайланд тээврийн хэрэгслийн эзэмшигч нь гэх хүний нэр дээрх машин гэж гарсан. Үнэлгээний байгууллага нь  “ ” ХХК-ийн  оношилгооны тайланг харгалзаж гаргаж байгаа гэж тайлбар бичсэн байдаг. 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргасан. Гэтэл урьдчилаад гаргасан байсан нь эргэлзээтэй зүйл илэрч байна. Үнэлгээний байгууллага болон оношилгооны байгууллага нь хоёр тусаа чиг үүрэгтэй үйл ажиллагаа явуулдаг. Оношилгооны байгууллага нь лабораторид тээврийн хэрэгсэлд ямар эвдрэл үүссэн талаар оношилж гаргаж ирдэг. “ ” ХХК нь гаргадаггүй. Харин “ ” ХХК нь гаргасан эвдрэлүүд нь ямар үнэтэй байдаг, зах зээлийн үнээр хэдэн төгрөг болж байгаа талаар нь судлах субъект. “ ” ХХК-ийн дүгнэлтээр 19 нар төрлийн эвдрэл гэмтэл байна гэж оношилсон. “ ” ХХК-ийн зүгээс 30 нэр төрлийн эвдрэл байгаа талаар гаргасан байна. Үүнээс харахад ний компаниудын гаргаж байгаа нь хууль зүйн үндэстэй, бодит байдалд тулгуурласан, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргасан гэхэд эргэлзээтэй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Иймд тээврийн хэрэгслийн г дахиж хийлгэх хүсэлтийг манай талаас гаргаж байсан. Шүүх хүсэлтийг хүлээн авч, машины г хийлгэхээр шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамжаар ний байгууллагад хандахад хавтаст хэргийн 247 дугаар талд хариу шүүхэд хүргүүлсэн. Хариу нь тээврийн хэрэгслийг бодит байдал дээр үнэлэхгүйгээр хавтаст хэрэгт авагдсан фото зурагт үндэслэж дүгнэлт гаргах боломжгүй талаар тайлбар ирүүлсэн байдаг. Нэхэмжлэгч талын шаардаад байгаа төгрөгийг бодит байдлаар тогтоогдоогүй, хууль зөрчсөн байдаг тул манай талаас хүлээн зөвшөөрөхгүй байна. Тээврийн хэрэгслийг бодит байдлаар үнэлүүлэх гэж шүүгчийн захирамжид гомдол гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй. Мөн нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэгч тал ярьдаг. төгрөг нь гээр гарч байгаа , үлдэгдэл мөнгө нь цалин, унааны зардлыг мөнгө гэж тайлбар өгөөд байна. Нэхэмжлэлийн шаардлага дээр өөрчлөлт гараад байгаа юм шиг ойлгогдож байгаа. Цалин хөлстэй холбоотой нэхэмжлэл дээр дурдсан зүйл байхгүй. Харин сэтгэл санааны хохиролтой байна гэж нэхэмжлэл гаргаад байгаа гэж зүйл хэлээд байгаад. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өмнө хуралдаан дээр яригдсан тэмдэглэлүүд машин байхгүй, засагдсан гэж тайлбар хэлдэг. Шууд хохирол нь   төгрөг нэхээд байдаг. Нийт зардал нь төгрөг нэхэмжлээд байгаа. Нийт зардлаа нэхэмжлэн гэхээс дүгнэлтийг харж нэхэмжлэх боломжгүй гэж үзэж байна. Тээврийн хэрэгсэл одоо хаана байгаа вэ гэдэг асуудал яригдах ёстой. Тухайн тээврийн хэрэгсэл нь одоо нэхэмжлэгчид байхгүй хэд хэдэн хүний гар дамжаад явсан. Тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл биш Б.Гаваадамба гэх хүний өмчлөлийн тээврийн хэрэгсэл байна. Иймд гом хорын хохиролтой холбоотой нэхэмжлэх үндэслэл нэхэмжлэгч талд байхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой машины байхгүй, эвдрэл гэмтэл учирсан баримт нь байхгүй байгаа. Нэхэмжлэгч талаас гарсан ний баримт нь цагдаагийн байгууллагад зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдээгүй нотлох баримт байна гэдэг нь нотлох баримт шинжлэн судлахад тогтоогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломж байхгүй гэв. 

 

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар/1хх-3 дугаар тал/ “ ” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт/1хх-4 дүгээр тал/, Д.ын иргэний үнэмлэхийн лавлагаа/1хх-5 дугаар тал/, Д.ын жолоочийн лавлагаа/1хх-6 дугаар тал/, жолооны лавлагаа/1хх-7 дугаар тал/, дүүргийн 30 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт/1хх-8 дүгээр тал/, эрх бүхий албан тушаалтны магадалгаа/1хх 9-10 дугаар тал/, эд зүйл, бичиг баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл/1хх-11-13 дугаар тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ/1хх 12-13 дугаар тал/, Шийтгэлийн хуудасны хуулбар/1хх-14 дүгээр тал/,  “ ” ХХК-ийн ажил байдлын тодорхойлолт/1хх-16 дугаар тал/, А.ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар/1хх-17 дугаар тал/, А.ийн ******* дүүргийн замын цагдаагийн газар гаргасан өргөдөл/1хх-18 дугаар тал/, Тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал/1хх-19-22 дугаар тал/, “ ” ХХК-ийн Автомашин техникийн ний тайлан/1хх-23-29 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагааны хуулбар/1хх-30-31 дүгээр тал/ УНИ улсын дугаартай автомашины гэрчилгээний хуулбар/1хх-33 дугаар тал/, иргэн Б.Гаваадамбын тодорхойлолт/1хх-134 дүгээр тал/, итгэмжлэл/1хх-218 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч талаас Хариу тайлбар, “ ” ХК-ийн нөхөн төлбөр олгох тухай шийдвэр/1хх-39 дүгээр тал/, итгэмжлэл/2хх-18 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. 

Шүүхийн журмаар ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс ирүүлсэн баримтууд/1хх-85-116 дугаар тал/,  Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, хавсаргасан баримтууд/1хх-145-180 дугаар тал/, “ ” ХХК-иас ирүүлсэн баримтууд/1хх-187-206 дугаар тал/, “ ” ХХК-иас шүүхийн тогтоолд хариу ирүүлсэн тодорхойлолт/1хх-247 дугаар тал/ зэрэг нотлох баримт цугларсан байна.    

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д., А. нарт холбогдуулан хариуцагч нарын гэм буруутай үйлдлийн улмаас өөрийн автомашинд учирсан эвдрэл гэмтлийг засварлахад гарах гээр тогтоогдсон зардал төгрөг, хийлгэхэд төлсөн 392.000 төгрөгийн төлбөр болон уг ослын улмаас авч чадаагүй цалин, орон нутгаас ирж очсон зардал, сэтгэл санааны хохирол зэрэгт төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нар өөрийн гэм бурууг эс хүлээн зөвшөөрөхийн сацуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлыг үнэлэхдээ хэт өндөр тогтоосон, “ ” ХХК-ийн ослын оношилгооны дүгнэлтийг үндэслэсэн, уг дүгнэлтэд 19 нэр төрлийн эвдрэл гэмтэл тогтоосон атал “ ” ХХК-ийн ний тайланд 38 нэр төрлийн эвдрэл гэмтлүүдийг үнэлж гаргасан нь бодит хохирлын биш эргэлзээтэй гээд, Замын цагдаагийн байгууллагаас зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдалд нэхэмжлэгчийн автомашинд учирсан эвдрэлийг бичээгүй хоосон орхигдуулсан учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагаас 560.000 төгрөгийг л хүлээн зөвшөөрөх боломжтой гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.******* нь Г.Гаваадамбын эзэмшлийн 200 маркийн улсын дугаартай автомашин унаж 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хороо, Шангриллагийн зүүн уулзвар орчмын замын хөдөлгөөнд оролцож байхад А.ийн өмчлөлийн, Д.ын унаж замын хөдөлгөөнд оролцож явсан 20 маркийн улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ.

Уг гаргасан осол зөрчилд хариуцагч Д.ыг ******* дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51, Замын хөдөлгөөний дүрмийн 15.4-т зааснаар “Жолооч ногоон дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин Б.*******гийн жолоодож явсан маркийн УНИ улсын дугаартай автомашинд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээхээргүй гэж үзэж  дугаартай шийтгэлийн хуудсаар  нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, Д.т холбогдох 593 дугаартай зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дууссан тухай материал хэрэгт авагджээ./1хх-86-116 дугаар тал/

Уг зөрчил хянан шийдвэрлэсэн материалд авагдсан осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилт бүдүүвч, хохирогч Б.*******гээс авсан мэдүүлэг, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны магадалгаа, мөн өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, шийтгэлийн хуудас, хариу мэдэгдэх хуудас, фото зургийн үзүүлэлтүүд зэрэгт дурдсанаар нэхэмжлэгчийн автомашинд 8.200.000 төгрөгийн хохирол учирсан, түүнчлэн хохирлыг барагдуулаагүй талаар тусгагджээ./1хх-92, 95, 114, 116 дугаар тал/

Түүнчлэн хариуцагч Д. өөрийн эхнэр А.ийн эзэмшлийн автомашиныг унаж явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөний улмаас осол гарган 3 автомашин мөргөн тэдэнд нийтдээ 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрсөн, торгуулийн арга хэмжээ авахад татгалзахгүй гэх мэдүүлэг зэргээс үзвэл хариуцагчийн буруутай үйлдлээс нэхэмжлэгчийн автомашинд хохирол учруулсан гэм буруу тогтоогдсон, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Замын цагдаагийн албан хаагч нь “Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал” гэх баримтад нэхэмжлэгчийн автомашины эвдрэлийг дурдаагүй нь түүнийг гэм буруугүй гэж үзэх үндэслэл болохгүй, үйлдэл холбогдол, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна./1хх-91 дүгээр тал/

Мөн хариуцагч талын Б.*******г нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж маргасан нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар түүний унаж явсан автомашин Б.Гаваадамбын эзэмшилд бүртгэлтэй байсан боловч Б.Гаваадамбын шүүхэд ирүүлсэн тодорхойлолтоор 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс тус маркийн УНИ улсын дугаартай автомашиныг Б.*******д худалдсан боловч эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлээгүй байсан болох нь тогтоогддог, Б.Гаваадамба эзэмшлээсээ татгалзан нэхэмжлэл гаргах эрхийг түүнд хүлээн зөвшөөрсөн тодорхойлолт гарган өгсөн нь түүний эзэмшил дуусан дараагийн эзэмшигч Б.******* нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэв./1хх-134, 145-180 дугаар тал/

Нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг жолоодож явсан буруутай этгээд болон өмчлөгч эзэмшигчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Б.******* “ ” ХХК-ийн ний тайланд үндэслэн эвдрэл хохирлын ний төгрөг, хийлгэхэд төлсөн 392.000 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлыг үнэлэхдээ хэт өндөр тогтоосон, “ ” ХХК-ийн ослын оношилгооны дүгнэлтийг үндэслэсэн, уг дүгнэлтэд 19 нэр төрлийн эвдрэл тогтоосон атал “ ” ХХК-ийн ний тайланд 38 нэр төрлийн эвдрэл гэмтэл үнэлж гаргасан нь үндэслэлгүй гэж тайлбарлан шүүхээс хохирлын хийлгэхээр гаргасан хүсэлтийг шүүх ханган шинжээч томилсон боловч нэхэмжлэгч маргаж буй автомашиныг худалдан борлуулсан тул шинжээч хэрэгт авагдсан баримт болон зургийн үзүүлэлтэд үндэслэн дүгнэлт гаргахаас татгалзсан.

Хариуцагч А.ийн автомашин “ ” ХХК-тай жолоочийн хариуцлагын албан журмын тай байсан байх ба хариуцагч талын татгалзалд дурдсанаар “ ” ХХК-иас шүүхийн журмаар гаргуулсан нотлох баримтуудад “ ” ХХК нь тухайн үед хохирлын г төгрөгөөр үнэлсэн байх ба “-Оюу” ХХК тус эвдрэл бүхий эд ангийг хагарсан, гулзайсан, задарсан тасарсан, эвдэрсэн алдагдсан гэх байдлаар 19 нэр төрлийн гэх оношилгооны тодорхойлолтыг гаргасан, түүнд үндэслэн “ ” ХХК эвдрэл, хохирлын г 38 нэр төрлөөр жагсаан үнэлснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй./1хх-187-206 дугаар тал/

Тус ын компанийн шийдвэрээр даатгуулагч А.ийн хүсэлтээр 5.000.000 төгрөг нэхэмжилснийг маркийн УНИ улсын дугаартай автомашинд учирсан хохиролд 47 хувь буюу 2.350.000 төгрөгөөр багасган хариуцуулахаар шийдвэрлэж, даатгуулагчийн хүсэлтийн дагуу Б.Гаваадамбын “ ” ХХК-ийн тоот дансаар 2.325.000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай нөхөн төлбөр олгох тухай шийдвэрээр олгосон, нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд уг нөхөн төлбөрийг авсан талаар тайлбар гаргадаг./1хх-39 дүгээр тал/

Иймд хариуцагч тал өөрийн гэм буруугүй, хохирол учруулаагүй гэх татгалзлаа нотлоогүй тул хөрөнгийн ний байгууллагаар тогтоогдсон төгрөгийн хохирол болон хийлгэхэд төлсөн 392.000 төгрөгийн төлбөрийг хариуцагч нар хамтран хариуцах нь зүйтэй. Харин үүнээс ын байгууллагаас авсан гэх 2.325.000 төгрөгийг хасан тооцож 6.411.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зам тээврийн ослын улмаас авч чадаагүй цалин хөлс, орон нутгаас ирж буцсан замын зардал, сэтгэл санааны хохирол гэх зэрэгт 2.264.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүргээ биелүүлээгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 117.526 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйд нийцнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигч талууд иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д., А. нараас бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 6.411.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.589.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д., А. нараас 117.526 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                

 

                                           ШҮҮГЧИД