Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2022/03071

 

 

 

 

 

 

 

 

 

   2022              10               11                                           184/ШШ2022/03071

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 25 дугаар хороо, ******* ******* төвийн 7 дугаар давхар 707 тоот хаягт оршин байх “*******” ХХК/РД-*******/-ийн

Хариуцагч: ******* дүүргийн 6 дугаар хороо, ******* 8 дугаар гудамжны 98 тоот хаягт оршин байх “******* ” ХХК/РД-/-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гэрч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч "Тэнүүн газар констракшн" ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч "******* " ХХК-тай байгуулсан “Барилгын гадна цахилгаан хангамжийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу шилжүүлсэн 25.000.000 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ тохирсон хугацаанд биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу алдангид 19.200.000 төгрөг, нийт төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Ажил гүйцэтгэх гэрээ нийт 200.000.000 төгрөгийн үнэлгээтэй ба тухайн барилгын гадна цахилгаан хангамжийн ажил гүйцэтгэх гэрээний үнэд барилгын зураг, төслийг хийж гүйцэтгэх, холбогдох цахилгааны хэрэгслүүдийн техник хэрэгсэл, бараа материалыг татан авах үнэ, ажилчдын ажлын хөлс зэрэг багтсан. Барилгын гадна цахилгааны ажилд тухайн бараа материалыг угсарч, суурилуулах ажилчдын хөлс голлох зардлыг эзэлдэг. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт “Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө” гэж заасны дагуу болон талууд харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулахдаа гэрээ байгуулагдсанаас хойш 3 хоногийн дотор гэрээний үнийн дүнгийн 12,5 хувь болох 25.000.000 төгрөгийг, ажлын талбайд бараа материал татах үед 12,5 хувь буюу 25.000.000 төгрөгийг, ажлыг дууссаны дараа 75 хувь буюу 150.000.000 төгрөгийн ажлын хөлсийг төлөхөөр болсон. Ингээд “Тэнүүн газар констракшн” ХХК-ийн зүгээс ажил гүйцэтгэгчид гэрээнд заасны дагуу 25.000.000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдөр шилжүүлсэн. Төлбөрийг ажил гүйцэтгэгчийн хүсэлтээр “******* ” ХХК-ийн гүйцэтгэх захирал гийн ны тоот данс руу шилжүүлсэн. Дээрх үйл баримт нь хариуцагч байгууллагаас гаргасан хүсэлтүүдээр тогтоогддог. Барилгын гадна цахилгаан хангамжийн ажил гүйцэтгэх гэрээний нийт хугацаа 73 хоног буюу 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл байсан. Ажил гүйцэтгэгч гэрээгээр тохиролцсон хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй, тэр ч байтугай үндсэн гол нөхцөл болох барилгын гадна зураг төслийн ажлыг ч хугацаанд гаргаагүй үйл баримт тогтоогддог. Ингээд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн “...танай ажил эхлэхгүй, зураг төсөл чинь болоогүй, бараа материалаа татахгүй байна” гэх шаардлагыг удаа дараа амаар болон бичгээр тавьсан бөгөөд арга буюу 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр буюу талуудын харилцан тохиролцсон гэрээний хугацаа дууссанаас 3 хоногийн дараа албан бичгээр гэрээг цуцалсан тухай мэдэгдэл хүргүүлсэн тухай үйл баримт тогтоогддог. Мөн гэрээний нийт үнийн дүнгээс Иргэний хууль болон гэрээний холбогдох заалтад нийцүүлэн, алданги тооцсон. Алдангийг хэмжээг тооцохдоо нэхэмжлэлд анх дурдсанаар 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр буюу гэрээ байгуулагдсанаас хойш 1 сар 1 хоногийн дараа гэхэд тухайн ажлыг биелүүлэх боломжгүй үйл баримт тогтоогдсон. Тиймээс гэрээний нийт үнийн дүнгээс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаагаар алдангийг тооцсон. Талууд 200.000.000 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч хариуцагч тал нэг ч төгрөгийн ажил хийж гүйцэтгээгүй учраас гэрээний нийт үнийн дүнгээс алдангийг бодсон. 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаагаар тооцохоор нийт 32 хоног болох ба гэрээний 6.2 дахь заалтыг үндэслэн 200.000.000 төгрөгийн үнийн дүнгээс 0,3 хувиар алданги тооцвол өдрийн 600.000 төгрөг бөгөөд 32 хоногт үржүүлэхээр 19.200.000 төгрөг болно. “******* ” ХХК-ийн зүгээс “” ХХК-тай зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 12.000.000 төгрөгийг шилжүүлсэн буюу зураг төслийн ажил хийлгэж байгаа нь туслан гүйцэтгэгч нарт хамаатай асуудал. Мөн гэрээний дагуу авсан 25.000.000 төгрөгөөс 12.000.000 төгрөг болон 6.000.000 төгрөгийг туслан гүйцэтгэгч нарт шилжүүлсэн нь барилгын гадна цахилгаан хангамжийн ажилтай ямар хамааралтай болохыг мэдэхгүй байна. Тухайн барилгын талбай дээр нэг ширхэг тоосгыг “******* ” ХХК-ийн нэрээр буулгаж, байршуулсан үйл баримт байхгүй. Нэг ч төрлийн ажил хийгдээгүй байхад 6.000.000 төгрөгийг туслан гүйцэтгэгчийн ажлын төлбөрт төлсөн гэх асуудал байх боломжгүй. “” ХХК нь туслан гүйцэтгэгч бөгөөд түүнтэй зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, зураг төслийн ажлыг хийлгэсэн гэж байгаа боловч зураг төсөл гэрээний хугацаа дууссанаас 73 хоногийн дараа буюу 2021 оны 11 дүгээр сард бэлэн болсон. Туслан гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй үр дагаврыг хариуцагч "******* " ХХК ерөнхий захиалагчийн өмнө буюу “Тэнүүн газар констракшн” ХХК-ийн өмнө хариуцах үүрэгтэй. Ажил гүйцэтгэх гэрээний үр дүн болох барилгын гадна цахилгааны ажлыг 76 хоногоор хойшлуулсан. Өөрөөр хэлбэл 200.000.000 төгрөгийн ажил 76 хоногоор хойшилсон үйл баримт тогтоогдож байгаа. Гэхдээ нэхэмжлэгч анх мэдэгдэл хүргүүлсэн өдрөөр тооцож, 76 хоногоор биш, 32 хоногоор алдангийг тооцсон. Ажил гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж, гэрээг цуцалсан тохиолдолд хуулиар олгогдсон нэхэмжлэгчийн алданги, анз тооцох эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч гэрээгээр харилцан тохиролцсон хугацаанд гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгээгүй гэх үйл баримт тогтоогдсон гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримт, гэрч нарын мэдүүлэг болон хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрээ хэзээ цуцлагдсан талаар асуухад гэрээ байгуулснаас хойш 1 сарын дараа мэдсэн гэсэн. Хариуцагч тал энэ үйл баримтыг туслан гүйцэтгэгч нартаа мэдэгдээгүй. Гэрч нь зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээний хугацааг санахгүй байсан ба тухайн ажлыг хийж гүйцэтгэхдээ 3-4 сар болсны дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр экспертээр орж барилгын зураг төсөл бэлэн болсон гэсэн. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр аль хэдийн гэрээ цуцлагдсан байсан учраас манайх зураг, төслийг ашиглаагүй. Хэрэв хариуцагч тал 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэрээ цуцлагдсан талаар мэдчихээд, туслан гүйцэтгэгч нартаа мэдэгдсэн бол өөр үр дагавар үүсэх боломжтой байсан гэж үзэж байна. Туслан гүйцэтгэгч зураг төслөө батлуулаагүй гэдэг шалтгаанаар тухайн газар дээр барилгын гадна цахилгааны угсралтын ажлыг эхлүүлээгүй, хэрэв зураг төсөл батлагдаагүй байхад ажлыг эхлүүлбэл Барилгын тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар хуулийн этгээдийг 10.000.000 хүртэлх мөнгөн дүнгээр торгох зохицуулалттай. Гэрээний 5.1.2-т зааснаар ажил гүйцэтгэгч захиалагчид шаардлага тавих эрхтэй. Хариуцагч тал нэхэмжлэгчийг ерөнхий төлөвлөгөөгөө өгөхгүй бол хугацаа хэтрэх болон өөр бусад үр дагаврын хариуцахгүй гэдгийг албан ёсоор бичгээр мэдэхгүй ёстой байсан. Гэтэл энэ талаар баримт хэрэгт байхгүй. 6.000.000 төгрөгийн туслан гүйцэтгэгчийн гэрээтэй холбогдуулан 2.000.000 төгрөгийг тоосгоны урьдчилгаанд, 1.000.000 төгрөгийг самосвал, экскаваторын урьдчилгаанд 1.000.000 төгрөгийг өгсөн гэж тайлбарласан. Тиймээс хариуцагчийн 6.000.000 төгрөгийн ажил хийлгүүлсэн гэх тайлбар илтэд үндэслэлгүй байна. Мөн хариуцагчийн хариу тайлбарт дурдсанаар ТП барих газар тодорхойгүй, газраа зааж өгдөггүй байсан гэсэн боловч гэрч нь ажил гүйцэтгэх газар нь тодорхой байсан, зураг төсөл боловсруулахад олон газраар явж гарын үсэг зуруулдаг гэж мэдүүлсэн. Үнэхээр зураг төсөл боловсруулахад олон газраар явдаг 1 гарын үсэг зуруулахад 7-10 хоног зарцуулдаг байсан юм бол зураг төслийн ажил гүйцэтгэх нь тусдаа хугацаатай, тусдаа ажил болох ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа “******* ” ХХК-ийг зураг төсөл болон барилгын холболт угсралт, цахилгааны монтаж, холболтоо өөрсдөө хийж, энэ ажлыг 100 хувь хариуцаж, ажиллана гэж ойлгосон. Хэрэв туслан гүйцэтгэгч оруулсан бол түүний үүргээ гүйцэтгээгүй үр дагаврыг ерөнхий гүйцэтгэгч захиалагчийн өмнө хариуцна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч “******* ” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: "******* " ХХК болон “Тэнүүн газар констракшн” ХХК нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Барилгын гадна цахилгаан хангамжийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. “******* ” ХХК нь нэхэмжлэгч компанитай байгуулан гэрээнийхээ үүргийг биелүүлэх зорилгоор 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээг “” ХХК-тай байгуулж, гэрээний төлбөрт “” ХХК-ийн захирал данс руу 5.300.000 төгрөгийг 1.000.000 төгрөгөөр, 1.300.000 төгрөгөөр, 3.000.000 төгрөгөөр хэсэгчлэн шилжүүлсэн ба бэлнээр 6.700.000 төгрөгийг өгч, нийт ажлын хөлсөнд 12.000.000 төгрөгийг төлсөн. Мөн барилгын ажлын суурь тоосгоны төлбөрт гийн данс руу 6.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Бичгээр гаргасан хариу тайлбартаа д 6.700.000 төгрөгийг өгсөн гэж буруу бичсэн байна. Нэхэмжлэгч компанийн хувьд "******* " ХХК-ийг гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж, нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй. Учир нь тухайн үед хариуцагч компани гэрээ байгуулснаасаа хойш гэрээнийхээ дагуу ажлаа хийх гэж, туслан гүйцэтгэгч нартай гэрээ байгуулж, гэрээнд заасан угсралтын ажлын цэгийг тодорхойлуулах гэхэд зааж өгөхгүй, ажлыг удаашруулж байсан. Мөн ерөнхий төлөвлөлтийг танилцуулахгүй, тодорхой шалтгаангүйгээр саад учруулж байсан. Бид нарыг гэрээний үүргээ биелүүлэх боломжоор хангаж өгөхгүй байж байгаад, дараа нь нэхэмжлэгч тал өөрсдийн таньдаг компаниар ажлаа гүйцэтгүүлэх болсон гэдэг шалтгаанаар урьдчилгаанд төлсөн мөнгөө буцаан шаардсан албан тоотыг ирүүлсэн. "******* " ХХК-ийн хувьд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр "Тэнүүн газар констракшн" ХХК-тай гэрээ байгуулсныхаа дараа 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “” ХХК-тай гэрээ байгуулсан. Захиалагч тал Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.3-т заасан үүргээ гүйцэтгээгүй. Өөрөөр хэлбэл "******* " ХХК-ийг гэрээнд заасан үүргээ гүйцэтгэх боломжоор хангаж өгөхгүй, ажил гүйцэтгэхэд саад учруулсныхаа дараа гэрээнээс татгалзах санал гаргасан. "******* " ХХК-ийн хувьд “Тэнүүн газар констракшн” ХХК-тай байгуулсан гэрээнийхээ дагуу “” ХХК-д 12.000.000 төгрөг, д барилгын фасадын ажлын төлбөрт 6.000.000 төгрөгийг дансаар өгсөн байсан. "******* " ХХК-ийн хувьд гэрээний үүргээ биелүүлэхийн тулд эхний байдлаар 18.000.000 төгрөгийн зардал гаргасан гэрээний үүргээ биелүүлээд явж байхад “Тэнүүн газар констракшн” ХХК-ийн зүгээс урьдчилгаанд шилжүүлсэн 25.000.000 төгрөгөө буцаан шаардсан. Нэхэмжлэгч тал нийт гэрээний үнийн дүн болох 200.000.000 төгрөгөөс 19.200.000 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасан. Ийм учраас “******* ” ХХК нь гэрээний үүргээ биелүүлэх явцдаа эхний байдлаар “” ХХК-д 12.000.000 төгрөг, барилгын гадна фасадын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр д 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Иймд “******* ” ХХК-ийн гэрээнийхээ үүргийг хэрэгжүүлэхэд зарцуулсан 18.000.000 төгрөгийг "Тэнүүн газар констракшн" ХХК-ийн урьдчилгаанд шилжүүлсэн 25.000.000 төгрөгөөс хасаж, алдангиар шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Тэнүүн газар констракшн” ХХК нь "******* " ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзаж байгаа учраас алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 7.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. "******* " ХХК-ийн хувьд "Тэнүүн газар констракшн" ХХК-тай гэрээ байгуулсныхаа дараа буюу маргааш нь “” ХХК-тай зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрөө төлсөн. “******* ” ХХК-ийн хувьд компани болон хувь хүнтэй гэрээ байгуулж, гэрээнийхээ үүргийг гүйцэтгээд явж байхад “Тэнүүн газар констракшн” ХХК-ийн зүгээс биднийг үүргээ гүйцэтгэх боломжоор хангаж өгөхгүй, дараа нь найз нөхдөөрөө ажлаа гүйцэтгүүлэх зорилгоор гэрээ цуцлах тухай албан тоотыг өгсөн. Иймд “******* ” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн урьдчилгаанд шилжүүлсэн 25.000.000 төгрөгөөс 18.000.000 төгрөгийг гэрээний үүргээ гүйцэтгэхэд зарцуулсан учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Алдангийг хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцдог. Гэтэл нэхэмжлэгч тал урьдчилгаанд 25.000.000 төгрөг шилжүүлчхээд, нийт гэрээний үнийн дүн болох 200.000.000 төгрөгөөс алданги тооцож байгаа учраас буруу тооцоолсон гэж үзэж байна. “******* ” ХХК-ийн зүгээс "Тэнүүн газар констракшн" ХХК-тай байгуулсан гэрээнийхээ дагуу ажлаа гүйцэтгэхээр “” ХХК болон нартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрөө өгсөн. Гэтэл “Тэнүүн газар констракшн” ХХК-ийн зүгээс ажлын талбараа чөлөөлж өгөхгүй байсан гэдгийг гэрч нар хэлсэн. Мөн манайх зураг төслийн ажлыг хийж гүйцэтгүүлээд, бүрэн гүйцэтгэж дуусгахын өмнө "Тэнүүн газар констракшн" ХХК-ийн зүгээс гэрээгээ цуцалсан. Гэрээг хугацаандаа хийж гүйцэтгээгүй бол гэрээг цуцална гэж тусгагдаагүй учраас гэрээ цуцлах үндэслэл харагдахгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын 7,000,000 төгрөгөөс бусад үлдэх үнийн дүнг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл болон “Барилгын гадна цахилгаан хангамжийн ажил гүйцэтгэх гэрээ”-/хх6-10/, "******* " ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 09-нй өдрийн огноотой гараар бичсэн хүсэлт-/хх-11/, “******* ” ХХК-ийн нэхэмжлэх-/хх-12/, “*******” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 21/23 тоот “******* ” ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл-/хх-13/, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага-/хх-44/, нэхэмжлэгчийн 5028867840 тоот “ ” ХХК-ийн депозит дансны хуулга-/хх-67/ зэрэг,

Хариуцагч талаас хариу тайлбар/хх-20/, "******* " ХХК хуулийн этгээдийн гэрчилгээ-/хх-19/, Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ-/хх-69-70/, гийн тоот “ ” ХХК-ийн харилцах дансны хуулга-/хх72-73/, “******* ” ХХК-ийн хариу тайлбар-/хх82-83/-уудыг гарган өгсөн.

Шүүхийн журмаар гэрчээр , нарыг асуусан тэмдэглэл/шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “******* ” ХХК-ид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 25.000.000 төгрөгийг, гэрээний 6.2 дахь заалтыг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсэн хоног тутмаар 200.000.000 төгрөгийн үнийн дүнгээс 0,3 хувиар 32 хоногоор тооцон алданги 19.200.000 төгрөгийн хохирлын хамт, нийт төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх зохигч талуудын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Талуудын хооронд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Барилгын гадна цахилгаан хангамжийн ажил гүйцэтгэх гэрээ” гэх 1 дугаартай гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр захиалагч “*******” ХХК нь Улаанбаатар хотын дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Тэнүүн” хотхоны барилгын гадна 630 кВА-гийн /-г 800 Ква болгон өргөтгөх, тус ХТП-ээс 800 кВ шугамыг ашиглалтанд орох барилгад татаж, ашиглалтанд оруулан комисст хүлээлгэн өгөх ажлыг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх, ажлын хөлсийг 200.000.000 төгрөг байхаар, урьдчилгаа хөлсийг гэрээ байгуулагдсанаас хойш 3 хоногийн дотор гэрээний үнийн дүнгийн 12,5 хувь болох 25.000.000 төгрөгийг, ажлын талбайд бараа материал татах үед 12,5 хувь буюу 25.000.000 төгрөгийг, ажлыг дууссаны дараа 75 хувь буюу 150.000.000 төгрөгийн ажлын хөлсийг бартер байдлаар төлөхөөр ажил гүйцэтгэгч “******* ” ХХК-тай харилцан тохиролцсон байна.

            Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон, урьдчилгаа хөлс 25.000.000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч компанийн захирал н.гийн “ ” ХХК-ийн тоот дансаар дамжуулан хариуцагч тал авсан, түүнчлэн гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч талууд маргаагүй.

Нэхэмжлэгч тал гэрээгээр тохиролцсон 73 хоногийн хугацаанд ажлаа гүйцэтгээгүй, үр дүн гараагүйгээс 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн тул урьдчилгаанд төлсөн 25.000.000 төгрөгийг 32 хоногийн алдангийн 19.200.000 төгрөгийн хохирлын хамт гаргуулах үндэслэлтэй гээд хариуцагч талын 18.000.000 төгрөгийг туслан гүйцэтгэгч нарт зураг төслийн ажил болон самосвал, экскаватор хөлслөх, тоосгоны урьдчилгаанд шилжүүлсэн байдал нь нэхэмжлэлд хамааралгүй, уг зураг төсөл зардлыг ашиглаагүй, "******* " ХХК ерөнхий захиалагч буюу нэхэмжлэгчийн өмнө, туслан гүйцэтгэгч нар хариуцагчийн өмнө гэрээний үүргүүдээ хариуцах үүрэгтэй, зураг төслөө батлуулаагүй шалтгаанаар тухайн газар дээр барилгын гадна цахилгааны угсралтын ажлыг эхлүүлээгүйтэй холбоотой асуудлыг туслан гүйцэтгэгч нарт хамааралтай учраас нэхэмжлэлээс хасан тооцох үндэслэлгүй гэж маргаж байна.

Хариуцагч тал нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны маргааш өдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр туслан гүйцэтгэгч “” ХХК-тай “Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, гэрээний төлбөрт “” ХХК-ийн захирал тоот данс руу 5.300.000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөгөөр, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1.300.000 төгрөгөөр, 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 3.000.000 төгрөгөөр хэсэгчлэн шилжүүлсэн ба бэлнээр 6.700.000 төгрөгийг өгч, нийт ажлын хөлсөнд 12.000.000 төгрөгийг төлсөн, мөн барилгын гадна дэд өртөөг барих ажил, тоосгоны төлбөрт гийн тоот данс руу 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн, нийт 18.000.000 төгрөгийг зарцуулсан тул үлдэх 7.000.000 төгрөгийг л хүлээн зөвшөөрөх боломжтой гэж, нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн ажлыг гүйцэтгэхэд барилгын ерөнхий төлөвлөлтийн зургийг танилцуулахгүй, түүнчлэн ажлын талбараа чөлөөлж өгөхгүй байснаас гэрээний хугацаа дуусаж, гэрээнээс татгалзах санал гаргасанд буруугүй гээд, алданги гэрээнээс татгалзсан учир шаардах эрхгүй, мөн тооцоолол үндэслэлгүй, ажлын хөлсний урьдчилгаанаас зарим хэсгийг зөвшөөрч зарим хэсгийг туслан гүйцэтгэгч нарт зарцуулсан учраас хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар гарган маргаж байна.

Нэхэмжлэгч тал хариуцагч талд 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 21/23 дугаартай гэрээний хугацаа дууссан ажлыг эхлүүлээгүй шалтгаанаар гэрээ цуцлан урьдчилгаа мөнгийг буцаан шаардах тухай мэдэгдлийг албан ёсоор хүргүүлснийг хариуцагч тал авсан талаар маргаагүй, нэмэлт хугацаа тогтоогоогүй боловч мөн өдрөөс гэрээний хугацаа дууссан тул гэрээ цуцлагдсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч тал хариуцагчтай байгуулсан гэрээ цуцалснаас хойш уг ажлыг өөр ажил гүйцэтгэгчээр гүйцэтгүүлсэн байдлын талаар талууд маргахгүй байна.

Талуудын хоорондын харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаагаар зүйлчлэх нь зүйтэй юм. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-т зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд/туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болохоор заасан бөгөөд хариуцагч тал нэхэмжлэгчийн ажлыг гүйцэтгэхэд “Гэрэл-Энержи” ХХК болон нарыг туслан гүйцэтгэгчээр оролцуулсан болох нь хариуцагч талын тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогддог.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээ байгуулсан бол гэрээний үүргээ тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэхээр заасан боловч хариуцагч “******* ” ХХК нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй болох нь тогтоогддог.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмаар нөгөө тал нь гэрээ цуцалж, цуцалсантай холбогдон учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй, гэвч гэрээний хугацаа дууссан уг журмыг хэрэглэн нэмэлт хугацаа тогтоохгүйгээр гэрээ цуцлагдсан байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар гэрээ цуцлагдсан тохиолдолд талууд өгсөн авснаа харилцан буцаахаар заасан тул 25.000.000 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дах хэсэгт зааснаар хариуцагч талын татгалзалд дурдсан гэрээнээс татгалзсан явдалд нэхэмжлэгч тал нь буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй, туслан гүйцэтгэгч “Гэрэл-Энержи” ХХК-тай 25 хоногийн дотор 2х800 кВА чадалтай, хаалттай дэд өртөөний барилгын болон гадна цахилгааны хангамжийн зургийг зурах ажлыг 12.000.000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тохиролцсон боловч 3-4 сарын дараа “******* ” ХХК-ид зургийг хүлээлгэж өгсөн талаар гэрч  мэдүүлдэг, мөн гэрч Ц.Билхүү дэд өртөө барих тоосго, уг ажлыг хийх экскаватор түрээслэхэд зориулж 6.000.000 төгрөгийг авсан боловч ажил гүйцэтгээгүй талаар мэдүүлдэг.

Иймд Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2-т зааснаар хариуцагч талын туслан гүйцэтгэгч нартай холбоотой захиалагчийн ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүйгээс үүссэн үр дагавар буюу ажлын хөлс төлсөн байдлыг нэхэмжлэгч тал хариуцах үндэслэл болохгүй бөгөөд туслан гүйцэтгэгчээс шалтгаалж байсан нөхцөл байдлын тухай ерөнхий захиалагч талд хариуцагч мэдэгдэж байсан үйл баримт тогтоогдоогүй тул ерөнхий гүйцэтгэгчийн ажлын үр дүнг хариуцагч “******* ” ХХК нь захиалагч “*******” ХХК-ийн өмнө хариуцахаар байна.

Иймээс Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар нэхэмжлэгч нь гэрээ цуцалж, урьдчилгаанд төлсөн 25.000.000 төгрөгөө буцаан шаардах болон учирсан хохирлоо шаардах эрхтэй, түүнээс 18.000.000 төгрөгийг хасан тооцох үндэслэл тогтоогдсонгүй.

Харин хариуцагч талын татгалзалд дурдсан туслан гүйцэтгэгч нараас ажлын гүйцэтгэлийг хариуцагч “******* ” ХХК шаардахад уг шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч тал нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийг хохиролд тооцон 19.200.000 төгрөг гаргуулахаар шаардсаныг 200.000.000 төгрөгөөс тооцсоныг үндэслэлгүй тул 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс гэрээ цуцлагдсан тул гэрээт ажлыг хийж гүйцэтгэх сүүлийн 2021 оны 09-дүгээр сарын 20-ны өдрөөс хойш тооцон 3 хоногийн алдангийг гэрээ цуцалсан өдрөөр тооцон гаргуулах үндэслэлтэй тул 225.000///25.000.000*0,3/:100/*3/ төгрөгийн хохирлыг гаргуулж, харин гэрээ цуцлагдсанаас хойшхи хугацааны алдангийг гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдсон гэрээний үүргийн харилцаа дуусгавар болсон тул хангах үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар зохигч талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэл болон хохиролд хариуцагч “******* ” ХХК-иас 25.225.000/25.000.000+225.000/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18.975.000  төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 467.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* ” ХХК-иас 284.075 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Тэнүүн газар констракшн” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 242 дугаар зүйлийн 242.4-т заасныг баримтлан хариуцагч “******* ” ХХК-иас 25.225.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18.975.000  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 467.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* ” ХХК-иас 284.075 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “***” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ