Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2022/03196

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар *******, Дэнж ******* *******, 3*******а тоот хаягт оршин суух, Боржигин овогт Тунгалагийн Хишигдорж /рд:ЧО85020*******16/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, дүгээр *******, Энхтайваны өргөн чөлөө, Проспект -2 байр, *******6 тоот хаягт оршин суух, Харчин овогт Бархасын Баярцэнгэл /рд:ХВ*******90*******090*******/-д холбогдох,

 

2020 оны 05 сарын 19-ний өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, 3*******,000,000 төгрөгийн төлбөр төлөх үүрэггүй болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл төлбөр, алдангид 56,*******50,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.Хишигдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Г.Хишигдорж нь Б.Буян-Өлзий гэдэг хүнээс 0*******-2*******УБЯ улсын дугаартай авто краныг **************,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Тухайн үед нэхэмжлэгч Г.Хишигдоржид мөнгөний боломж муу байсан учраас Мөнхбаяраас **************,000,000 төгрөг зээлж авсан. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд хүү, алданги төлөх талаар тохиролцоогүй. Г.Хишигдорж авто кран авахаар Мөнхбаяраас мөнгө зээлсэн ба н.Мөнхбаярын зүгээс үлдэгдэл мөнгөө өөрөө олоорой гэх байдлаар хандсан. Ингээд нэхэмжлэгч Г.Хишигдорж авто кран болон өөрийн хашаа байшингаа барьцаалж, банкнаас 30,000,000 төгрөгийн зээл авч, авто краныг худалдан авсан. Хариуцагч Б.Баярцэнгэл нь Мөнхбаярын хамтран амьдрагч, найз эсэх аль нь болохыг мэдэхгүй. Хамт амьдардаг гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч Г.Хишигдоржийн зүгээс хариуцагч Б.Баярцэнгэлийн данс руу нийт 115,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба 2020 оны 5 сарын 19-ний өдөр Б.Баярцэнгэлийн зүгээс **************,000,000 төгрөгийг 2, 3 нугалж төлүүлнэ гэдгээ бичгээр баталгаажуулах шаардлага тавьж, нотариат дээр очиход, нотариатын зүгээс зээлийн гэрээгээ өмнө нь бичгээр байгуулаагүй учраас дараа нь байгуулах боломжгүй, харин талуудын хооронд үүссэн асуудлыг төлбөр барагдуулах гэрээгээр зохицуулж болно гэх зөвлөгөө өгсөн. Нэхэмжлэгч Г.Хишигдорж нь Б.Баярцэнгэлд 13*******,500,000 төгрөгийг төлөхөөр амаар тохиролцсон ба түүнээс 2019 оны 11 сарын 30-ны өдрийн байдлаар *******2,500,000 төгрөгийг төлсөн учраас үлдэх 65,000,000 төгрөгт тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай хэлцэл байгуулж, 65,000,000 төгрөгийг 2020 оны 5 сарын 01-ний өдрөөс 11 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөгөөр 35,000,000 төгрөгийг, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг 2021 оны 05 сарын 01-ээс 2021 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд бүрэн төлж дуусгах тухай хэлцэл байгуулсан. Энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн, хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Талуудын хооронд **************,000,000 төгрөгийн зээлийн харилцаа л үүссэн. Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай хэлцлийг гэрчилсэн нотариатчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө талуудын хооронд зээлийн харилцаа байсан гэж мэдүүлдэг. Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, *******66 дугаар зүйлийн *******66.1-т зааснаар төлбөр барагдуулах хэлцэл байгуулсан. Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний 1.1-т зааснаар энэхүү гэрээний зорилго нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс үүссэн шаардлагыг тооцоо нийлэх замаар хааж, төлбөр төлөгч тал хэлэлцэн тохирсон төлбөрийг төлбөр авагчид төлөхтэй холбоотой талуудын эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино гэсэн байна. Нэхэмжлэгч Г.Хишигдорж нь **************,000,000 төгрөг аваад, удаа дараагийн үйлдлээр 115,000,000 төгрөг болгон шилжүүлсэн ба хариуцагч Б.Баярцэнгэл нь анх нэхэмжлэгчээс 20 гаруй сая төгрөг шаардаж байсан. **************,000,000 төгрөгт банкны хүүнээс илүү хүү, алданги нэхэмжилж байгааг шударга бус гэж үзэж байна. Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ хууль зөрчсөн, шударга ёсны зарчимд нийцээгүй учир хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Мөн нэхэмжлэгчийн хувьд хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулснаар түүний үр дагавар болох өмнө нь төлсөн *******2,500,000 төгрөг, түүнээс хойш төлсөн 28,000,000 төгрөг, нийт 100,500,000 төгрөгийг нэхэмжлэхгүй, харин үлдэгдэл 3*******,000,000 төгрөгийн үүргээс чөлөөлөгдөх үр дагаврыг шаардаж байна гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Талуудын хооронд 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан болно. Нэхэмжлэгч Г.Хишигдорж нь нийт 13*******,500,000 төгрөгөөс *******2,500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 65,000,000 төгрөгийг хугацаа тогтоон төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч Г.Хишигдорж нь 2020 оны 06 сарын 0*******-ний өдрөөс 2021 оны ******* сарын 20-ны өдрийн хооронд нийт 18 удаагийн гүйлгээгээр 28,000,000 төгрөгийг, нийт 100,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 3*******,000,000 төгрөгийг төлөхгүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Тухайн үед нэхэмжлэгч Г.Хишигдорж болон Мөнхбаяр нар харилцан тохиролцож, хамтран маргаан бүхий авто краныг хямд үнээр худалдаж аваад, цааш нь өндөр үнээр худалдан борлуулах хүсэл зорилготой байсан. Ингээд талууд дахин харилцан тохиролцож, авто краныг 1*******0,000,000 төгрөгөөр өөрийн өмчлөлд авахаар Г.Хишигдорж нь Б.Баярцэнгэлтэй харилцан тохиролцсон. Ерөнхийдөө гэрээн дээрээ 1*******5,000,000 төгрөг гэж тохиролцсон боловч яг тохирсон үнэ нь 1*******0,000,000 төгрөг юм. Өөрөөр хэлбэл худалдагч талаас Б.Баярцэнгэл, худалдан авагч талаас Г.Хишигдорж нар харилцан тохиролцсон гэсэн үг юм. Талууд худалдах, худалдан авах тохиролцооны дагуу 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Иймд хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Б.Баярцэнгэл шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Т.Хишигдоржтой харилцан тохиролцож 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, мөн хуулийн *******66 дугаар зүйлийн *******66.1-т тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо хийх замаар хаахаар тохиролцох гэж заасныг үндэслэн өмнө үүссэн худалдах худалдан авах гэрээний төлбөрт тооцоо нийлж нийт 13*******,500,000 төгрөгийн тооцоотойгоос *******2,500,000 төгрөгийг 2019.11.30-нд төлсөн, үлдэх 65,0000,000 төгрөгөөс 2020 онд 20,000,000 төгрөг, 2021 онд 8,000,000 төгрөг төлсөн. Тэгэхээр үлдэх 3*******,000,000 төгрөгийн тооцоотой байдаг, үүнийг манай зүгээс шаардаж байна. Мөн гэрээний 5.1-т заасны дагуу 2021.11.30-ны өдрөөс эхлэн 2022.05.25-ны өдрийг хүртэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.*******-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул алданги 19,*******50,000 төгрөгийг, нийт 56,*******50,000 төгрөгийг Т.Хишигдоржоос гаргуулж өгнө үү гэв.

 

*******.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, тус харилцааны дагуу Г.Хишигдорж нь **************,000,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээнэ. Талуудын хооронд байгуулагдсан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ нь хүчин төгөлдөр бус хуульд харшилсан хэлцэл мөн. Талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэдэг нь баримтаар тогтоогдож байгаа ба зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учраас хүү, алданги нэмж нэхэмжлэх эрхгүй. Иймд хариуцагчийн гаргасан хууль зүйн үндэслэлгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс, Улсын тэмдэгтийн хураамж 8*******5,*******50 төгрөг, 256,*******00 төлсөн баримт, тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Т.Хишигдоржийн Хаан банкны депозит дансны хуулга, Хасбанк ХХК-ийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, фидуцийн гэрээ, Хас банкны дансны хуулга, тээврийн хэрэгслийн лавлагаа, иргэд хоорондын хэлцэл, шинжээчийн зардал төлсөн баримт, Т.Хишигдоржоос Б.Энхтүвшинд олгосон 2022 оны 09 сарын 06-ны өдрийн итгэмжлэл,

Хариуцагчаас, Итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж 355,500 төгрөг төлсөн баримт, Д.Мөнхбаярын Хаан банкны дансны хуулга, Б.Баярцэнгэлийн Хаан банкны депозит дансны хуулга,

Шүүхийн журмаар, Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн дүгнэлт, Б.Буян-Өлзий, Б.Саруултамир нарын Хаан банкны депозит дансны хуулга, тээврийн хэрэгслийн лавлагаа холбох баримтуудын хамт, Гаалийн ерөнхий газрын лавлагаа, холбогдох баримтуудын хамт, Т.Хишигдоржийн Хаан банкны дансны хуулга, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

6.Т.Хишигдорж нь Б.Баярцэнгэлд холбогдуулан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээнээс үлдэх төлбөр 3*******,000,000 төгрөгийг төлөх үүрэггүй болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийг, Б.Баярцэнгэл нь Т.Хишигдоржид холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөрт 3*******,000,000 төгрөг, алдангид 19,*******50,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Б.Баярцэнгэл нь үндсэн нэхэмжлэлийг, Т.Хишигдорж нь сөрөг нэхэмжлэлийг хэн, хэн нь зөвшөөрөхгүй хэмээн маргав.

Үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

*******.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч Т.Хишигдорж нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Б.Буян-Өлзийгөөс авто кран худалдаж авахдаа Б.Баярцэнгэлээс зээлсэн **************,000,000 төгрөгийн үүргийг 115,000,000 төгрөг болгон төлсөн, 2020 оны 05 сарын 19-ний өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ нь хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үр дагавар болох уг гэрээний үлдэх төлбөр 3*******,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид төлөх үүрэггүй болохыг тогтоолгоно хэмээн тайлбарлав.

Хариуцагч Б.Баярцэнгэл нь ...Т.Хишигдоржид 1*******0,000,000 төгрөгөөр авто кран худалдахаар тохиролцож худалдах-худалдан авах гэрээг нэхэмжлэгчийн хүсэлтээр амаар байгуулсан, 2020 оны 05 сарын 19-ний өдөр 13*******,500,000 төгрөгийн тооцоо нийлэхэд 2019 оны 11 сарын байдлаар *******2,500,000 төгрөгийг төлсөн байсан. Үлдэх 65,000,000 төгрөгийн 35,000,000 төгрөгийг 2020 онд, 30,000,000 төгрөгийг 2021 онд төлөхөөр болж гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш 2020 онд 20,000,000 төгрөг, 2021 онд 8,000,000 төгрөг тус тус төлсөн. Хүчин төгөлдөр гэрээ тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлээр гэрээний үүргийг шаардана хэмээн маргав.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараас үзэхэд 2018 оны 11 сарын 2*******-ний өдөр Иргэд хоорондын хэлцэл нэртэйгээр 0*******2*******УБЯ улсын дугаартай авто краныг худалдах худалдан авах гэрээг Т.Хишигдорж, Б.Буян-Өлзий нар байгуулсан байх ба тухайн краны үнэд Т.Хишигдоржоос *******0,000,000 төгрөгийг Б.Буян-Өлзийд төлсөн, хариуцагч Б.Баярцэнгэлийн хамтран амьдрагч гэх Д.Мөнхбаяраас **************,000,000 төгрөгийг Т.Хишигдоржийн данс руу шилжүүлсэн, Т.Хишигдорж нь 2018 оны 11 сарын 19-ний өдөр Хас банктай зээлийн, барьцааны, фидуцийн гэрээ байгуулан үл хөдлөх эд хөрөнгө болон 0*******2*******УБЯ улсын дугаартай авто краныг барьцаалж, 30,000,000 төгрөг зээлсэн, дээрх мөнгөөр краныг авсан байх ба энэхүү үйл баримтын талаар талууд маргадаггүй.

Маргаан бүхий краныг Т.Хишигдорж бусдаас мөнгө зээлж худалдаж авсан, Д.Мөнхбаяр, Б.Баярцэнгэл нар өөрийн мөнгөөр болон Т.Хишигдоржийг Хас банкнаас зээл авхуулан, зээлийг нь цаашид төлж байхаар тохиролцон худалдаж авсан гэж, мөн Д.Мөнхбаяр нь тухайн краныг бусдад үнэ хүргэж зарах зорилготой байсан боловч Т.Хишигдорж үнийг нь цувуулж төлөх нөхцөлтэйгөөр Б.Баярцэнгэлээс худалдан авсан хэмээн талууд маргадаг.

2020 оны 05 сарын 19-ний өдөр Т.Хишигдорж, Б.Баярцэнгэл нар нь Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байна. Гэрээг нэг талаас төлбөр авагч Б.Баярцэнгэл, нөгөө талаас төлбөр төлөгч Т.Хишигдорж нар үйлдсэн байх ба гэрээний 2.1-т нийт төлбөрийн хэмжээ 13*******,500,000 төгрөг, 2.2-т Т.Хишигдоржоос Б.Баярцэнгэлд нийтдээ 13*******,500,000 төгрөг төлөхөөр амаар тохиролцсон бөгөөд 2019.11.30-нд *******2,500,000 төгрөг төлсөн, 3.1-т төлбөр төлөгч үндсэн гэрээний үлдэгдэл төлбөр болох 65,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар төлбөр авагчтай гэрээ байгуулж 3.2-т төлбөрийг 2020.05.01-ээс 2020.11.30-ны өдөр хүртэл 35,000,000 төгрөг төлөхөөр тохиролцов. Сар бүр төлбөл зохих 5,000,000 төгрөгийг сар бүрийн 30-ны өдрийн дотор төлнө. Үлдэгдэл 30,000,000 төгрөгийг 2021.05.01-2021.11.30-ны өдөр хүртэл хугацаанд төлж дуусгана, 5.1-т талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг буруутай тал нь бүрэн хариуцна, 2021.11.30-ны өдрөөс хойш хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамдаа гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж тус тус гэрээнд зааж талууд гарын үсэг зуржээ.

Хэрэгт зохигчдоос ирүүлсэн дансны хуулгын баримтаар Д.Мөнхбаярын эзэмшдэг 5009*******66181 тоот Хаан банкны данснаас 2018.11.01-2019.10.15-ны хооронд 5*******,880,000 төгрөг, Б.Баярцэнгэлийн 50*******0023309 тоот Хаан банкны данснаас 2019.05.15-2019.11.19-ний хооронд *******,223,000 төгрөг тус тус Т.Хишигдоржийн 508*******099525 тоот Хаан банк дахь дансанд, нийт 62,103,000 төгрөг шилжүүлсэн,

Т.Хишигдоржийн 508*******099525 тоот Хаан банк дахь данснаас Б.Баярцэнгэлийн 50*******0023309 тоот Хаан банкны дансанд 2019 онд 58,*******00,000 төгрөг, 2020 онд 20,000,000 төгрөг, 2021 онд 8,000,000 төгрөг, нийт 86,*******00,000 төгрөг тус тус шилжин орсон байна.

Т.Хишигдорж, Б.Баярцэнгэл, Д.Мөнхбаяр нар нь олон жилийн хугацаанд санхүүгийн харилцаа, холбоотой байсан талаар талууд тайлбарлах бөгөөд ...зээл, сэлбэг, мах, баяраа эгч, тээвэр баяраа, ногооны төлбөр, лууван баяраа, төмс, тээвэр, орос сонгино, сонгино тээвэр, сонгино орос, сонгино, 10 сая хүү 2 сарын гэх утгаар хэд хэдэн удаа хариуцагч Б.Баярцэнгэлийн дансанд шилжүүлсэн мөнгөн гүйлгээ нь маргаан бүхий авто краны үнэд хамааралгүй, дээрх утгаар орсон мөнгөн шилжүүлгийн тухайд талууд маргаангүй хэмээн шүүх хуралдаанд тайлбарладаг.

Иргэний хуулийн 2*******3 дугаар зүйлийн 2*******3.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Мөнгөн шилжүүлгүүд болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 3*******,000,000 төгрөгийн үүргээс чөлөөлөгдөх үр дагаврыг бий болгох, өмнөх төлсөн нийт мөнгөн дүнд маргаан байхгүй, тооцоо нийлснээс хойш төлөгдсөн 28,000,000 төгрөгийг буцаан шаардахгүй гэх тайлбар, 2020 оны 05 сарын 19-ний өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, гэрч Б.Буян-Өлзийн ...Хишигдоржид *******5,000,000 төгрөгөөр худалдсан, 65,000,000 төгрөгийг бэлнээр авсан, 10,000,000 төгрөгийг дараа авахаар тохиролцсон, нэг хүнтэй хамтарч байгаа гэж ярьж байсан санагдаж байна гэх, гэрч Э.Эрдэнээгийн ...Мөнхбаяр кран аваад зарна л гэж байсан, Хишигдорж, Мөнхбаяр нартай ажил төрлийн холбоотой найзууд гэх, гэрч Ц.Алимаагийн ...талууд өөрсдийн хүсэлтээр байгуулсан, хуульд нийцсэн гэрээ гэх, гэрч Б.Ганхөлөгийн ...******* буудлын тэндээс Хишигдорж, Мөнхбаяр бид 3 очиж машиныг авсан, янзалж зарна л гэж ярьж байсан, Мөнхбаярыг худалдаж авч байна, Доржоо шалгаж авахад нь тусалж байна гэж ойлгосон гэх, гэрч Д.Мөнхбаярын ...Хишигдорж бид 2 анх кран хямд худалдаж аваад заръя гэж ярилцсан, сүүлд нь Хишигдорж энэ краныг 1*******0,000,000 төгрөгөөр авъя гэсэн. Манай эхнэр Баярцэнгэлийн данс руу мөнгөө шилжүүлдэг байсан гэх мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 01 сарын 03-ны өдрийн ...XCMG-QY16B загварын 16 тонны даацтай, 0*******-2*******УБЯ улсын дугаартай авто краны үнэ цэнэ 2018 оны 11-р сарын 20-ны өдрийн байдлаар 11*******,530,000 төгрөг болохыг тодорхойлов гэх шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 2*******3 дугаар зүйлийн 2*******3.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ нь худалдах, худалдан авах гэрээг дүгнэн тооцоо нийлсэн байх ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцнэ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар заасан. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, төлбөр барагдуулах хэлцлүүд нь Иргэний хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1-д заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, Иргэний хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1, *******3.2-т заасны дагуу хийгдсэн, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн тул 2020 оны 05 сарын 19-ний өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Тиймээс Т.Хишигдоржийн нэхэмжлэлийн шаардлага болох хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний үлдэх төлбөр 3*******,000,000 төгрөгийг төлөх үүрэггүй болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8.Сөрөг шаардлагын тухайд:

Б.Баярцэнгэл нь шүүхэд бичгээр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ний үүрэгт гэрээний үлдэгдэл төлбөр 39,500,000 төгрөг шаардсан боловч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...тооцооллын хувьд алдаж бодсон тул 3*******,000,000 төгрөгийг алданги 19,*******50,000 төгрөгийн хамт гаргуулна хэмээн тайлбарлав.

2020 оны 05 сарын 19-ний өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-гээр талууд нийт төлбөрийн хэмжээг 13*******,500,000 төгрөг болохыг баталгаажуулж, үүнээс 2019.11.30-нд *******2,500,000 төгрөг төлсөн, үлдэх 65,000,000 төгрөгийг төлж барагдуулахдаа 2020.05.01-2020.11.30-ны өдөр хүртэл 35,000,000 төгрөг, 2021.05.01-2021.11.30-ны өдөр хүртэл хугацаанд 30,000,000 төгрөгийг төлж дуусгахаар харилцан тохиролцсон бөгөөд уг тохиролцооноос хойш 2020 онд 20,000,000 төгрөг, 2021 онд 8,000,0000 төгрөгийг Т.Хишигдорж нь Б.Баярцэнгэлд төлсөн үйл баримтын тухайд зохигчид маргаагүй. /13*******,500,000-*******2,500,000-20,000,000-8,000,000=3*******,000,000/

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг дээр дүгнэхдээ хэлцэл хүчин төгөлдөр талаар дүгнэсэн тул уг гэрээний тухайд дахин дүгнэх шаардлагагүй болно.

Нэхэмжлэгч Т.Хишигдоржийн 3*******,000,000 төгрөгийг төлөх үүрэггүй болохыг тогтоолгох үр дагавар шаардаж байгаа, хариуцагч Б.Баярцэнгэл дээрх хэмжээний үүргийг сөрөг нэхэмжлэлээр шаардаж байгаа зэргээс үзэхэд талууд Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ний үлдэгдэл төлбөр 3*******,000,000 төгрөгийн хэмжээний талаар маргаангүй гэж үзэхээр байна.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй талаар дүгнэсэн тул хүчин төгөлдөр гэрээний үүргийг Б.Баярцэнгэл Т.Хишигдоржоос шаардах эрхтэй.

Нэгэнт зохигчид 3*******,000,000 төгрөгийн үлдэгдэл хэмжээнд маргаагүй тул нэхэмжлэгч Т.Хишигдоржоос уг мөнгийг гаргуулан Б.Баярцэнгэлд олгох нь Иргэний хуулийн 2*******3 дугаар зүйлийн 2*******3.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж заасан..

Талуудын байгуулсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ний 5.1-т талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг буруутай тал нь бүрэн хариуцна, 2021.11.30-ны өдрөөс хойш хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамдаа гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж заажээ. Нэхэмжлэгч Т.Хишигдорж нь хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг тус шүүхэд 2021 оны 09 сарын 09-ний өдөр гаргасан буюу гэрээний үүрэг биелүүлэх хугацаа 2021 оны 11 сарын 30-ны өдөр дуусгавар болохоор талууд тохиролцсон байсан тул Т.Хишигдорж үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж үзэх боломжгүй юм.

Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас алдангид шаардсан 19,*******50,000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Баярцэнгэлд холбогдох үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т.Хишигдоржид холбогдох сөрөг нэхэмжлэлээс 3*******,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж, 19,*******50,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

  9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 8*******5,*******50 төгрөг, хариуцагчаас төлсөн 612,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 3*******2,950 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэв.

Хариуцагч талаас шинжээчийн зардалд 300,000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан ба уг шүүхийн зардлыг нэхэмжлэгчид хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 2*******3 дугаар зүйлийн 2*******3.1-т зааснаар Б.Баярцэнгэлд холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 3*******,000,000 төгрөгийн төлбөр төлөх үүрэггүй болохыг тогтоолгох тухай Т.Хишигдоржийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлээс 19,*******50,000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Т.Хишигдоржоос 3*******,000,000 төгрөг гаргуулж Б.Баярцэнгэлд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 8*******5,*******50 төгрөг, хариуцагчаас төлсөн 612,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Хишигдоржоос улсын тэмдэгтийн хураамжид 3*******2,950 төгрөг, шинжээчийн зардалд 300,000 төгрөг тус тус гаргуулан хариуцагч Б.Баярцэнгэлд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.*******-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.


 
      

 

 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Д.УРАНЗУЛ