Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 139/ШШ2022/00548

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 139/ШШ2022/00548

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг, 17 дугаар байрны 4 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:ЗЮ*******/

Хариуцагч: ******* аймгийн *******, /РД: 9033815/

Нэхэмжлэлийн шаардлага: ******* аймгийн ******* хэлтсийн даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 3, 4, 5 дугаар сарын ажилгүй байсан хугацааны цалин 2.976.474 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.

Хариуцагч ******* аймгийн *******, хэлтсийн дарга А.

Хариуцагчийн өмгөөлөгч С.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.******* нь ******* аймгийн *******, т холбогдуулан ******* аймгийн ******* хэлтсийн даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 3, 4, 5 дугаар сарын ажилгүй байсан хугацааны цалин 2.976.474 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Б.******* би 2014 оны 10 сараас хойш ******* зймгийн ******* т *******ын салбар сан, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж ирсэн. Гэтэл намайг ******* хэлтсийн дарга А. нь 2022 оны 03 сарын 01-ний өдрийн Б/05 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Тэрээр тушаалдаа хуульд байхгүй болон хамааралгүй заалтуудыг үндэслэл болгожээ. Намайг анх ажилд ******* хэлтсийн даргын 2014.10.20-ны өдрийн А/27 тоот тушаалаар *******ын салбар сан, бичиг хэргийн ажилтны орон тоон дээр хавсруулан ажил гүйцэтгүүлж ирсэн ба 2017, 2020 онд хөдөлмөрийн гэрээ байгуулсан, дахин шинэчлэн байгуулаагүй, дахин тушаал гаргаагүй, би ажил үүргээ гүйцэтгэсээр ирсэн төрийн үйлчилгээний албан хаагч юм. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн ёс болон сахилгын зөрчил гаргаж байгаагүй, шийтгэл хүлээж байгаагүй. Би 2021 оны 03 сарын 19-ний өдөр хүү Б.Мөнх-Одыг төрүүлсэн. Намайг 2021 оны 01 сараас 11 сар хүртэл жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй байх хооронд миний хавсран гүйцэтгэж байсан Салбар сан хариуцсан мэргэжилтний ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлачихаад, харин архив бичиг хэргийн ажилтны орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлаагүй, орон тоо хасагдаагүй байхад намайг Хөдөлмөрийн хуулийг зөрчин үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Одоо би нэг настай хүүхэдтэй. ******* газрын даргын 2021.09.15-ны өдрийн А/118 тоот тушаалаар манай байгууллага 13 ажилтны орон тоо батлагдсан ба миний эрхэлж байсан ажил салангид 2 орон тоо байдаг. Дээрх шийдвэрээ эргэн харж ядаж бичиг хэргийн ажилтнаар ажиллуулж өгөөч хэмээн даргадаа өргөдөл гаргасан боловч шийдэж, ямар нэгэн хариу өгөөгүй. Иймд ******* аймгийн ******* хэлтсийн даргын 2022 оны 03 сарын 01-ний өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгож, 2022.03.01-2022.06.01 хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин олговор 2.976.474 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү. Нэж буй цалин олговрыг дараах байдлаар тооцон нэж байна. 2021 оны 07 сарын 01-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо ******* аймагт байгуулагдаагүй байх тул мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасны дагуу тус шүүхэд хандаж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

2.Хариуцагч ******* аймгийн *******, хэлтсийн дарга А. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэний хариуцагч ******* аймгийн ******* хэлтсийн дарга би иргэний нэхэмжлэгч Б.*******ы зүгээс ******* хэлтсийн даргын 2022.03.01-ний өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан, ажил,албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн сзэтгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасаныг эс зөвшөөрч, дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: ******* хэлтсийн дарга А. би, нэхэмжлэгч Б.*******ыг 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр А/27 тоот тушаалаар тус т *******ын салбар сан, бичиг хэргийн ажилтны орон тоон дээр томилон ажиллуулсан бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б/05 тоот тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 27-р зүйлийн 27.1.3 дахь заалт, 33-р зүйлийн 2.1, 2.2 дахь заалтууд, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14-р тогтоолын 1-р хавсралтын 7.2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 02 сарын 00-ны өдрийн 17-р тогтоолыг үндэслэн тус байгууллагаас зарласан сургалт мэдээлэл, салбар сан хариуцсан мэргэжилтний сул орон тоон дээр, төрийн албаны тусгай шалгалтын шалгаруулалтын болзол хангаагүй тул, ******* салбар сан, бичиг хэргийн ажилтан Б.*******ыг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль үндэслэлтэй болно. Нэхэмжлэгч Б.******* нь тус т ******* салбар сан, бичиг хэргийн ажилтнаар хөдөлмөрийн гэрээгээр төрийн үйлчилгээний албан тушаал дээр 2014 оны 10 сараас хойш ажиллаж байсан нь үнэн бөгөөд ******* газрын даргын 2021 оны 9 сарын 15-ны өдрийн А/118 тоот ...Аймгийн ******* хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай тушаалын 1-р хавсралтаар ...Сургалт мэдээлэл салбар хариуцсан мэргэжилтэн нь ТЗ-5 зэрэглэлээр, дэс түшмэлийн ангилалд хамруулах шийдвэр ирсэний дагуу уг албан тушаалд төрийн албаны ерөнхий шалгалт өгч тэнцэн ажиллаж байсан Б.*******ыг төрийн албаны тусгай шалгалтад оролцуулж шалгалт өгүүлсэн боловч тус шалгалтын авбал зохих онооны шаардлага хангаагүй. Т.Төрбат гэгч тус шалгалтад өндөр оноо авч тэнцсэн тул төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь Салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 20 -ны өдрийн 17 тоот тогтоол, СХЗХ-ийн Салбар сан хариуцсан албан тушаалд нэр дэвшүүлсэн Т.Төрбатын тухай дүгнэлт зэргийг харгалзан хууль тогтоомжийн дагуу түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Нэхэмжлэгч Б.******* нь ******* салбар сан, архив бичиг хэргийн ажилтны орон тоон дээр хавсран ажил үүрэг гүйцэтгэж ирсэн ба тэрээр ******* салбар сангийн мэргэжилтний албан тушаалын ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан ч архив бичиг хэргийн ажилтны орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлаагүй, өөрөөр хэлбэл энэ орон тоо хасагдаагүй гэж маргаж байгаа боловч, бичиг хэргийн ажилтны ажлын байранд сонгон шалгаруулалт зарлах боломжгүй, өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний албан тушаалын орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлах тухай хуулийн зохицуулалт байдаггүй тул дээрх *******ын салбар сан хариуцсан ажилтан одоо ч хавсран гүйцэтгэж байгаа. Нэхэмжлэгч ******* газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны А/118 тоот тушаалаар 13 ажилтны орон тоо батлагдсан байсан гэж боловч, СХЗГ-аас Төсвийн хэмнэлтийн тухай Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 2 сарын 17-ны өдрийн 43-р тогтоолын 1. 2 -т шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр настны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж, томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх гэж заасан хууль тогтоомжийн шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар чиглэл ирүүлсэн, мөн СХЗГ-ны даргын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/118-р тушаал нь хэлтсүүдийг газар болгон өргөтгөх талаар жишиг төлөвлөгөө хийгдэж буй болгохоор шийдвэрлэж байсан боловч, Засгийн газраас төсвийн хэмнэлтийн зарим арга хэмжээний тухай тогтоолтой холбогдуулан 2022 оны 02 сарын 17-ны өдрийн А/15 тоот үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө, зарлагын санхүүжилтийн сарын хуваарь батлах тухай СХЗГ-ын даргын баталсан тушаалд нийцүүлэн аймгийн СХЗт 11 орон тоонд багтаан ажиллах шийдвэрийн дагуу ******* аймгийн СХЗХэлтсийн даргын зүгээс 2022 оны 01 сарын 03-ны өдрийн Б/01 тоот Бүтэц орон тоо, цалин хөлс шинэчлэн тогтоох тухай тушаал гарган хэрэгжүүлж ажиллаж байгаа болно. Нэхэмжлэгч Б.******* нь одоо 1 настай хүүхэдтэй, аймгийн СХЗХэлтсийн дарга А. нь хөдөлмөрийн хууль зөрчин. намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн, мөн би ажиллах хугацаандаа сахилга, ёс ямар нэг зөрчил гаргаж аагүй хэмээн маргаж байгаа ч ажил олгогчийн зүгээс Б.*******ыг ажилдаа хариуцлагагүй хайнга хандаж, ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй, сахилга ёс зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөөгүй, түүний ажиллаж байсан ажил, албан тушаал нь төрийн захиргааны албаны ангилал, зэрэглэлд хамаарах болж, улмаар уг албан тушаалын сул орон тоон дээр ТАСЗ-өөс сонгон шалгаруулалт зарлагдаж Б.*******ыг тухайн албан тушаалд нэр дэвшүүлэн сонгон шалгаруулалтад оролцуулсан боловч зохих шалгуур үзүүлэлтийг хангаагүй тул хууль тогтоомжийн дагуу түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн учир түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн тайлбар гаргаж байна. Хариуцагч аймгийн СХЗХэлтсийн дарга А. би удаа дараа Б.*******ыг ажилтай болгох талаар өөрийн дээд удирдлага болох СХЗГ болон Аймгийн даргад хандаж бичгээр болон амаар хүсэлт тавьж байсан боловч нэхэмжлэгч Б.******* нь Аймгийн Засаг даргатай 2022.03.03-ны өдөр уулзах ёстой байсан боловч очоогүй, мөн би аймгийн Хөдөлмөр халамжийн Үйлчилгээний газрын дарга Хишигдаваад Б.*******ыг ажилд авах талаар хандсан боловч мөн ******* нь өөрөө очоогүй байна. Иймд цаашид өөр арга хэмжээ авах боломжгүй байгаа болно гэжээ.

3.Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 10 сарын 20-ны өдөр тус т стандартын салбар сан, бичиг хэргийн ажилтнаар томилогдоод 8 дахь жилдээ ажиллаж байсан. 2021 оны 03 сарын 19-ний өдөр хүүхэд төрүүлж декритны амралттай байсан. *******ын салбар сан гэдэг орон тоонд төрийн албаны тусгай шалгалт зарлагдсан. *******ын салбар сан, бичиг хэрэг гэсэн 2 ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Төрийн албаны тусгай шалгалтад 2 дугаарт орсон тул стандартын салбар сан гэдэг орон тоонд 1 дүгээр байраар гарсан хүн нь томилогдсон. Би архив, бичиг хэргийн ажилтан гэх орон тооны ажилдаа үлдье гэтэл боломжгүй гэсэн хариу өгсөн. Одоо архив бичиг хэргийн албан тушаалд эргүүлэн томилуулах нэхэмжлэл гаргасан. Би *******ын салбар сан гэдэг орон тоонд буцаж ажиллая гэж хэлээгүй. Тусдаа бичиг хэргийн орон тоо байгаа учир тэр орон тоонд буцаж ажиллах гээд байгаа юм. *******ын салбар сан гэх орон тоо нь төрийн захиргааны албан тушаал болоод төрийн албаны тусгай шалгалт зарлагдаад Төрбат гэдэг хүн шалгалтад 1-ээр гараад одоо тухайн орон тоон дээрээ ажиллаж байгаа. Би архив бичиг хэрэг буюу төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллах хүсэлтэй байгаа. А/118 дугаар тушаалаар энэ 2 орон тоо тусдаа батлагдсан гэв.

4.Хариуцагчийн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* төрийн албаны шалгалтад хангалттай оноо авч чадаагүй 2 дугаарт орсон тул ажлаас чөлөөлсөн. *******ын салбар сан болон бичиг хэргийн ажил хавсран хийж байхад үндсэн цалин дээр нь 40 хувийн нэмэгдэл олгож байсан. Манай дээд газраас 2022 оны орон тоог 11 болгож баталсан. Энэ талаар газрын дарга цаашид 11 дээш орон тоо ажиллах боломжгүй гэсэн. *******ын салбар санг Төрбат гэдэг хүн хариуцаад явж байгаа. Б.******* нь бичиг хэргийн ажилтнаар ажиллаж, стандартын салбар сан хариуцсан мэргэжилтний ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Б.*******ыг Боловсрол соёл, урлагийн газарт орон тоо гарсан байна, Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт орон тоо гарсан байна, Биеийн тамир спортын газарт бичиг хэргийн ажил байна орох уу гэхэд орохгүй гэсэн. Манай цаашдаа 15 хүний орон тоотой болж томрох бүтцийн тухай ярьж байгаа болохоос 2022 онд 11 хүний орон тоо батлагдсан. Б.*******ыг буцааж ажилд авах талаар дээд байгууллага болон бусад ******* аймгийн төрийн байгууллагуудад хандсан. Манай буцааж ажилд авах боломжгүй. Дээд газрын хуулийн төлөөлөгчтэй ийм асуудал гарсан талаар ярьсан. Төрийн албаны хуульд 1 нас хүрээгүй хүүхэдтэй хүнийг Төрийн албан тусгай шалгалтын асуудлаар ажлаас чөлөөлөхгүй байх хууль эрх заалт байдаггүй юм билээ. ******* Төрийн албаны хуулийн дагуу шалгалтад орж хамгийн өндөр оноо авах ёстой байтал аваагүй. Би сайн дураараа гаргаагүй. Төрийн албаны зөвлөлийн нарийн бичгийн дарга, дээд газрын хүнээс асуухад энэ заалтаар ажлаас чөлөөл гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. 2022 оны 01 сарын 03-ны өдөр дээд газраас 11 орон тоогоор ажиллана. Төсөв нийт 116.000.000 төгрөг. Үүнээс 111.000.000 төгрөгийг нь зөвхөн цалинд зарцуулагдана гэж заасан. Төсөв 11 хүний орон тоогоор батлагдаж ирсэн. Тэр байтугай нийгмийн даатгалын т 4.000.000 төгрөгийн өртэй явж байгаа. Цаашид 11-ээс илүү орон тоотой ажиллах боломжгүй гэв.

5. Нэхэмжлэгчээс 2014 оны 10 сарын 20-ны өдрийн А/27 дугаартай ******* аймгийн *******чилал хэлтсийн даргын ажилд түр томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 4-р хуудас/, 2022 оны 03 сарын 01-ний өдрийн Б/05 дугаартай ******* аймгийн *******, хэлтсийн даргын Б.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хэргийн 5-р хуудас/, ******* аймгийн *******, хэлтсийн 2022 оны 03 сарын 31-ний өдрийн 20 тоот тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/, ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 03 сарын 31-ний өдрийн 121 тоот тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/, Б.Мөнх-Одыг 2021.03.19-ний өдөр төрснийг бүртгэсэн бүртгэлийн лавлагаа /хэргийн 8-р хуудас/, ******* аймгийн *******, хэлтсийн 2022 оны 03 сарын 31-ний өдрийн 21 тоот тодорхойлолт /хэргийн 9-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 10-р хуудас/, Б.*******ы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 150р хуудас/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна. Хариуцагчаас тайлбар /хэргийн 18-21 хуудас/, ******* аймгийн *******, хэлтсийн 2021 оны 10 сарын 26-ны өдрийн 12 дугаартай албан бичиг /хэргийн 22-р хуудас/, 2014 оны 10 сарын 20-ны өдрийн А/27 дугаартай ******* аймгийн *******чилал хэлтсийн даргын ажилд түр томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 23-р хуудас/, 2022 оны 03 сарын 01-ний өдрийн Б/05 дугаартай Б.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хэргийн 24-р хуудас/, *******, газрын даргын 2021 оны 09 сарын 15-ны өдрийн А/118 дугаартай Аймгийн *******, хэлтсийн дотоод зохион байгуулалт, албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэн батлах тухай тушаал /хэргийн 25-27 хуудас/, 2017 оны 01 сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай ******* аймгийн *******, хэлтсийн даргын цалин хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай тушаал, хавсралтын хамт /хэргийн 28-29 хуудас/, Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 02 сарын 22-ны өдрийн 18 дугаар албан бичгийн хуулбар /хэргийн 30-р хуудас/, Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 02 сарын 22-ны өдрийн 17 дугаартай тогтоолын хуулбар /хэргийн 31-р хуудас/, Т.Төрбатыг аймгийн *******, хэлтсийн салбар сан хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэр дэвшүүлэх тухай тогтоол, хавсралт /хэргийн 31-32 хуудас/, ******* аймгийн *******, хэлтсийн 2022 оны 03 сарын 04-ний өдрийн 11 дугаартай албан бичиг /хэргийн 33-р хуудас/, *******, газрын 2022 оны 04 сарын 19-ний өдрийн 01/311 дугаартай Чиглэл өгөх тухай албан бичгийн хуулбар /хэргийн 34-р хуудас/, 2022 оны 02 сарын 17-ны өдрийн А/15 дугаартай *******, газрын даргын Үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө, төсвийн зарлагын санхүүжилтийн сарын хуваарь батлах тухай тушаал, хавсралтын хамт /хэргийн 35-39 хуудас/, *******, газрын 2022 оны 04 сарын 04-ний өдрийн 03/247 дугаартай албан бичгийн хуулбар /хэргийн 40-р хуудас/, Төрийн албаны тусгай шалгалтын нэгдсэн үнэлгээний хуудас /хэргийн 41-р хуудас/, 9033815 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 43-р хуудас/, ******* аймгийн Засаг даргын 2001 оны 04 сарын 12-ны өдрийн 87 дугаартай *******, төвийн даргаар А.г томилсон захирамжийн хуулбар /хэргийн 44-р хуудас/, хууль туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 45-р хуудас/, ******* аймгийн *******, хэлтсийн 2022 оны 01 сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай Бүтэц орон тоо, цалин хөлс шинэчлэн тогтоох тухай тушаалын хуулбар /хэргийн 126-127 хуудас/ баримтуудыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх Б.*******ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2.Нэхэмжлэгч Б.******* нь ******* аймгийн *******, хэлтсийн даргын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 3, 4, 5 дугаар сарын ажилгүй байсан хугацааны цалин 2.976.474 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүсэж шаардах эрхээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: 1.******* аймгийн *******, хэлтсийн бичиг хэргийн ажилтны албан тушаалд эгүүлэн томилуулахыг хүсэж байна. Учир нь би тус т бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан ба салбар сан хариуцсан мэргэжилтний ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Салбар сан хариуцсан мэргэжилтний орон тоонд шалгалт өгсөн боловч шалгалтаар эхний байрт шалгарч чадаагүй учраас дээрх албан тушаалд ажиллах боломжгүй гэдгээ мэдэж байна. 2. Намайг Хөдөлмөрийн хуулийг зөрчиж 1 настай хүүхэдтэй байхад ажлаас чөлөөлсөн гэжээ.

 

3.Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд: Б.*******ы эрхэлж байсан ******* салбар сан хариуцсан мэргэжилтний орон тоонд төрийн захиргааны албан хаагч авч ажиллуулах шаардлага тавигдаж үүний дагуу уг сул орон тоонд Төрийн албаны салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалт явуулж хамгийн өндөр оноо авсан Т.Төрбатыг хуулийн дагуу томилсон. Үүний улмаас Б.*******ыг ажлаас чөлөөлсөн, түүний урд эрхэлж байсан архив бичиг хэргийн ажилтны ажлыг Салбар сан хариуцсан мэргэжилтэн давхар гүйцэтгээд явж байгаа учир түүнийг авч ажиллуулах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

4.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар Б.******* нь ******* аймгийн *******чилал, хэлтсийн даргын 2014.10.20-ны өдрийн А/27 дугаар тушаалаар *******ын салбар сан, бичиг хэргийн ажилтнаар томилогдон ажиллаж байсан. ******* аймгийн *******, хэлтсийн ******* салбар сан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний сул орон тоог нөхөж, Төрийн албаны зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтын оноогоор тэнцсэн Т.Төрбатыг тус албан тушаалд томилж /хэргийн 22, 30-32-рт/, нэхэмжлэгч Б.*******ыг ажлаас чөлөөлсөн /хэргийн 24-рт/ үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.*******ыг ******* аймгийн *******, хэлтсийн сургалт мэдээлэл, салбар сан хариуцсан мэргэжилтний сул орон тоонд төрийн албаны тусгай шалгалт өгч хамгийн өндөр оноо аваагүй үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

******* аймгийн *******чилал, хэлтсийн даргын 2014 оны 10 сарын 20-ны өдрийн А/27 тоот тушаал /хэргийн 23-рт/, 2017 оны 01 сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаал /хэргийн 28-29-рт/, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Б.******* нь ТҮ-5-1 ангилал зэрэглэлээр цалинжиж байсан төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд ******* салбар сангийн мэргэжилтний ажлыг хавсран гүйцэтгэж байсан болох нь нотлогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ******* салбар сангийн мэргэжилтний ажлыг гүйцэтгэж байсан бөгөөд төрийн албаны шалгалтанд хамгийн өндөр оноо аваагүй учир ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн гэж маргаж байх боловч Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно, мөн хуулийн 4.4-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулна гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байх тул түүний хөдөлмөрлөхтэй холбоотой харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.

Хөдөлмөрлөх харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-ээс 80.1.6-д заасан үндэслэлүүдийн аль нэг үндэслэлээр цуцлах бөгөөд бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг хориглоно. Нэхэмжлэгч Б.*******ыг ажлаас чөлөөлөхдөө хуулийн дээрхи заалтуудыг баримтлаагүй нь хууль зөрчсөн байх ба төрийн үйлчилгээний албан тушаалтныг Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь буруу байна. Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох шийдвэрээ ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй байна. Ажил олгогч нь хуульд заасан дээрх ажиллагааг гүйцэтгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заасан ба нэхэмжлэгч Б.*******ыг гурав хүртэлх насны хүүхэдтэй /хэргийн 8-рт/ үед ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрлөх харилцааг цуцалсан нь буруу байна. Иймд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил болох ******* аймгийн *******, хэлтсийн бичиг хэргийн ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд буюу 2976474 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь ******* аймгийн *******, хэлтсийн даргын 2022 оны 03 сарын 01-ний өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн боловч энэхүү тушаал нь нэхэмжлэлийн шаардлага бус нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болох тул шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь ******* аймгийн *******, т *******, салбар сан, бичиг хэргийн ажилтнаар /хэргийн 23-рт/ ажиллаж байсан боловч нэхэмжлэгчийн эрхэлж байсан үндсэн ажил нь бичиг хэргийн ажилтан ба ******* салбар сан хариуцсан мэргэжилтний ажлыг хавсран гүйцэтгэж байсан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримт /хэргийн 28-29-рт/, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийг ******* аймгийн *******, хэлтсийн бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ. Мөн нэхэмжлэгч нь 2022 оны 3 сарын 1-ний өдрөөс 2022 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэл ажилгүй байсан байна. Гэвч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2022 оны 3 сарын 1-ний өдрөөс 2022 оны 6 сарын 1-ний өдрийг хүртэл хугацааны олговор 2979474 төгрөг гаргуулахыг хүссэн байх тул ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэсэн болно.

6. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62574 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргаж нэхэмжлэгч Б.*******д олгож хариуцагч ******* аймгийн ******* хэлтсээс 62574 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар ******* овогт *******ын ******* /РД:ЗЮ*******/-ыг ******* аймгийн *******, /9033815/-ийн бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ******* аймгийн *******, хэлтсээс ажилгүй байсан хугацааны олговорт 2976474 /хоёр сая есөн зуун далан зургаан мянга дөрвөн зуун далан дөрвөн/ төгрөгийг гаргуулж ******* овогт *******ын ******* /РД:ЗЮ*******/-д олгож, нэхэмжлэгчийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулж, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч ******* аймгийн *******, даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62574 /жаран хоёр мянга таван зуун далан дөрвөн/ төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, хариуцагч ******* аймгийн *******, хэлтсээс 62574 /жаран хоёр мянга таван зуун далан дөрвөн/ төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.*******