Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/03471

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Б дүүрэг, * хороо, ** хороолол, * дугаар байрны * тоотод оршин суух, М ХХК /РД:*******/-ийн хүсэлттэй,

 

Нэхэмжлэгч: Ч дүүрэг, * хороо, ** гудамж */*, өөрийн байр, С дүүргийн Татварын хэлтэс /РД:******/,

 

Нэхэмжлэгч: Ч дүүрэг, * дүгээр хороо, С гудамж, Нийслэлийн засаг захиргааны * дугаар байранд байрлах, Ч дүүргийн Татварын хэлтэс /РД:*******/,

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, * дүгээр хороо, *** гудамж **, өөрийн байранд байрлах, ХХБ ХХК /РД:*******/,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б дүүрэг, ** дугаар хороо,  ** дугаар гудамж, **/* тоот хаягт байрлах МС ХХК,

 

Хүсэлт гаргагчийн дампуурсанд тооцож, төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгох тухай хүсэлттэй, нэхэмжлэгч С дүүргийн Татварын хэлтсийн 67,697,275 төгрөг, 97 мөнгийг, Ч дүүргийн Татварын хэлтсийн 60,240,221 төгрөг 53 мөнгийг, ХХБ ХХК-ийн 410,665,186 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн 74,780,990 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогч:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.З,

Хэрэг гүйцэтгэгч А.Э,

Нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц,

Нэхэмжлэгч С дүүргийн татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б,Ж.Д

Нэхэмжлэгч Ч дүүргийн татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд МС ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Хүсэлт гаргагч М ХХК-ийн төлөөлөгч А.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М" ХХК нь 2005 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд гадаад худалдаа буюу бараа импортлон худалдаалах үйл ажиллагаа явуулж байсан юм. Гэвч валютын ханш өссөнөөс ам.доллароор авсан зээлийн ханшийн зөрүү нэмэгдэж зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүссэн мөн үйлдвэрлэгч AC компаниас дистрибьютер эрхийг цуцалж, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад худалдаалах эрхийг олноор олгосон, валютын ханш нэмэгдсэнээс бараанд ногдох төгрөгийн үнэ өсч борлуулалт буурсан, ижил төрлийн хямд үнэ бүхий бараа зэх зээлд ихээр бий болсноос компанийн үйл ажиллагаа нь 2015 оноос доголдож эхэлсэн. 2005 оноос 2019 онуудад тус компанийн өмнөх эзэмшигч С.З ХХБнаас өөрийн болон хамаатан садны орон сууцуудыг барьцаалан авсан 2,920,434,224 төгрөгийн зээлээ төлж чадахгүйд хүрснээс 2,620,434,224 төгрөгийн зээлийн төлбөрт оффисын зориулалттай 5 давхар барилгаа өгсөн.

Мөн дурдсан зээлийн үлдэгдэл төлбөр болох 408,174,166 төгрөгийг С.З гэр бүлийн хамт амьдарч байсан 585,958,477 төгрөгийн үнэлгээ бүхий барьцааны хөрөнгө болох Х дүүргийн ** дүгээр хороо, З гудамж, ** дугаар байр, ** тоот орон сууц, авто зогсоолоор хаахаар банктай тохиролцож, улмаар энэ асуудлаар С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ20188/01059 дугаартай шүүгчийн шийдвэр гарсан ба энэ асуудал одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд явж байгаа болно.

Өөрөөр хэлбэл, М ХХК эдгээр зээлийн төлбөрүүдээс үүдэн ямар ч өөрийн хөрөнгөгүй, төлбөрийн чадваргүй болсон юм. Байдал яг ийм болсон үед нь миний бие А.Б тус компанийг босгох, эсхүл худалдаж бага ч гэсэн ашиг олох зорилготойгоор 2019 онд С.З-ээс компанийг шилжүүлэн авсан боловч чадсангүй.

Тус компани 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүйн дээр 2017 оны 10 сарын байдлаар татварын хэлтэст 43,664,224.41, нийгмийн даатгалд 40,452,454.73, УБЦТС 8,024,767, МХС ХХК 5,855,740, МС ХХК 74,780,990 төгрөг, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар /ОНӨААТҮГ/-т 905,379,647 төгрөг, нийт 1,486,331,989.14 төгрөгийн өр төлбөртэй, авлагагүй байгаа бөгөөд миний хувьд, компанийг сэргээх ямар ч боломжгүй, чадамжгүй боллоо.

Ийнхүү М компани өөрийн хөрөнгөгүй, тэгсэн атлаа нийт 1,486,331,989.14 төгрөгийн өр төлбөртэй, ямар ч төлбөрийн чадваргүй дампуурлын байдалд ороод байна.

Иймд дампуурлын хэрэг үүсгэж, тус компанийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоож өгнө үү гэв.

 

1.1.Нэхэмжлэгч ХХБ ХХК болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд МС ХХК нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хүсэлт гаргагч М ХХК-ийн төлбөрийн чадваргүй болохыг тогтоолгох тухай хүсэлтэд тайлбар байхгүй гэв.

 

1.2.Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс нь М ХХК-ийн хүсэлтэд гаргасан тайлбартаа:

Хүсэлт гаргагч М ХХК-ийг дампууруулахыг дэмжихгүй байна. Учир нь хүсэлт гаргагч М ХХК-ийн сүүлийн 3 жилийн санхүүгийн тайланд бусдаас авлагатай харагдаж байна. Иймд аль болох тус компанийг дампууруулахгүйгээр татварын өр төлбөрөө авах хүсэлтэй байна гэв.

 

1.3.Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжилсэн үнийн дүнгээр татварын өр төлбөрийг төлүүлэх хүсэлтэй байна. Уг компанийг дампууруулах хүсэлтийг дэмжихгүй гэв.

 

Хоёр: Нэхэмжлэгч ХХБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХБ ХХК нь М ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 79,268,300 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2,920,434,224 төгрөгийг зээлүүлсэн байдаг. Үүнээс хойш зээлдэгч нийт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир 2018 оны 4 дүгээр сард ХХБ ХХК-ийн зүгээс С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд М ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, талуудын эвлэрлийг шүүгчийн захирамжаар баталсан байдаг. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1059 тоот захирамжаар М ХХК-аас ХХБ ХХК-д нийт зээлийн гэрээний үүрэгт 408,174,176 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,289,020 төгрөгийг тус тус хариуцагч М ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгохоор талууд харилцан тохиролцсоныг шүүгчийн захирамжаар баталсан байдаг ба шүүгчийн захирамжийг хариуцагч эвлэрлийн гэрээнд заасан хугацаагаар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох С.Зн өмчлөлийн улсын бүртгэлийн 2206****** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамж гарсан. 2018 оны 5 дугаар сард захирамж гарснаас хойш М ХХК шүүгчийн захирамжийг биелүүлээгүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар М ХХК нь ХХБ ХХК-д зээлийн гэрээний үнэ буюу шүүгчийн захирамжаар баталсан үнэ болох 408,153,165 төгрөг, тухайн үед улсын тэмдэгтийн хураамж төлсөн 2,289,020 төгрөг, мөн шүүгчийн захирамж гарснаас хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 220,000 төгрөг, нотариатын зардал 3000 төгрөг, нийт М ХХК-аас 410,665,486 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хэрэв М ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгөөс эдгээр нэхэмжлэлийн шаардлагын үнэ гаргуулахад хүрэлцэхгүй байх юм бол барьцааны зүйл болох С.З н өмчлөлийн улсын бүртгэлийн 2206****** дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөс ХХБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгайлан тусгаж өгнө үү.

Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.7 дахь хэсэгт зааснаар барьцаат нэхэмжлэгчийн барьцаалсан эд хөрөнгийг борлуулсан орлого нь түүний үүргийг хангахад хүрэлцэхгүй бол ийнхүү хүрээгүй хэсгийг энгийн нэхэмжлэлийн дараалалд шилжүүлнэ гэсэн хуулийн заалт байдаг. Үүнээс харахад хэрэв хүсэлт гаргагч буюу дампуурлын төсөл гаргасан хуулийн этгээд нь үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гэрээ байгуулсан бол эхний ээлжид барьцааны зүйлээс нэхэмжлэгчийн шаардлагыг хангуулна. Харин үлдсэн буюу хүрэлцээгүй хэсгийг энгийн нэхэмжлэлийн дараалалд шилжүүлээд гаргуулах дараалалтай байдаг. Энэ нь тухайн барьцааны зүйл нь заавал дампуурлын төсөл гаргагч буюу тухайн хуулийн этгээдийн өмчлөлийн хөрөнгө гэж тусгайлан заагаагүй учир гуравдагч этгээдийн хөрөнгө байгаа эсэхээс үл хамааран барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

2.1 Хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэрээр ХХБ ХХК-ийг гэр бүлийн маргаантай байр буюу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх байрыг гэр бүлийн бусад өмчлөгч нарт мэдэгдэлгүйгээр барьцаалсан нь буруу гэж гарсан. Тиймээс үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй байна. Харин нэхэмжилж байгаа 410,665,486 төгрөгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Гурав.Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Татвар төлөгчийн 503**** дугаартай М ХХК нь 2005 онд байгуулагдан, бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Улсын бүртгэлд бүртгэгдсэн. Тус компанийн өр төлбөр нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 190,748,653.22 төгрөг байна. Дээрх өр төлбөр нь 2015 оноос үүссэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн өр байна. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө, 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх заалтад татвар төлөгчөөс болон татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдээс татварын өрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд бүрэн төлөөгүй; гэсэн заалтыг тус тус зөрчсөн. Татварын алба татварын өрийг төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан ажилбар хийж татвар төлөгчид татварын өрийг төлөхийг шаардсан мэдэгдэх хуудас гардуулсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй гэх үндэслэлээр 190,748,653.22 төгрөгийн татварын өрийг төлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус компанийн татварын өр төлбөрийг тооцоолж үзэхэд 67,697,275 төгрөг, 97 мөнгөний татварын өртэй байна. Иймд тус компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч М ХХК-аас татварын өр төлбөрт 67,697,275 төгрөг, 97 мөнгийг нэхэмжилж байна гэв.

 

3.1 Хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч С дүүргийн Татварын хэлтсийн гаргасан нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С дүүргийн татварын хэлтсийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Маргахгүй гэв.

 

Дөрөв:Нэхэмжлэгч Ч дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М ХХК (РД:503****) нь 2005 онд байгуулагдан, бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Улсын бүртгэлд бүртгэгдсэн. Тус компани нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж татан буугдаж дампуурах тухай хүсэлт гаргасныг өдөр тутмын сонинд мэдээлсэн байна. Тус компанийн нийт татварын өр төлбөр нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний байдлаар 250,988,774.75 төгрөг байна. Иймд анх нийт татварын өр төлбөрийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин одоо тухайн компанийн нийт татварын өр төлбөр биш зөвхөн Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст хамаарах өр төлбөрийг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Тус компани нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татварын 20,845,649.87 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үнэ 38,620,375.65 төгрөг, авто тээвэр болон өөрөө явагч тээврийн албан татварын мөнгө 112,000 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татвар 658,096.1 төгрөг, агаарын бохирдлын төлбөрийн үлдэгдэл 100 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэсд Татварын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгч өөрөө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж тайлангаа үнэн зөв тайлагнаж, татвараа хуулийн хугацаанд төлнө гэсний дагуу төлөх ёстой байсан боловч уг үүргээ биелүүлээгүй ба татварын алба төлөх ёстой өр төлбөрөө барагдуулах талаар талаар татвар төлөгчид нэхэмжлэл хүргүүлсэн. Иймд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст 60,240,221 төгрөг 53 мөнгийг М ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

4.1 Хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн гаргасан нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Маргахгүй гэв.

 

Тав. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд МС ХХК нь шүүх гаргасан бие даасан шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

МС ХХК нь М ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 190,467,460 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэн ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн. Уг гэрээний дагуу М ХХК нь 74,780,990 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй ба Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах газарт эвлэрч 2018 оны 02 дугаар сард багтаан төлөхөөр тохиролцож Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12-р сарын 07-ны өдрийн 181/Ш32017/16115 тоот шүүгчийн захирамжаар захирамжилсан болно. Гэвч шүүхийн захирамжийг М ХХК-нь биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 03-р сарын 14-ний өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байсан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байх үед М ХХК нь дампуурлын хэрэг тус шүүх дээр үүсгэсэн байгаагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байна. М ХХК-ийг тус шүүхээс татан буулгаж дампуурлыг зарласан тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох тул МС ХХК-ийн М ХХК-аас авах төлбөр болон шүүгчийн захирамж биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсч байна.

Иймд М ХХК-аас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12-р сарын 07-ны өдрийн 181/Ш32017/16115 тоот шүүгчийн захирамжийн дагуу 74,780,990 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

5.1 Хариуцагч М ХХК нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд МС ХХК-ийн бие даасан шаардлагад гаргасан гаргасан тайлбартаа:

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Маргахгүй гэв.

 

Зургаа: Хэрэг гүйцэтгэгч А.Э шүүхэд бичгээр гаргасан дүгнэлт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт уг дүгнэлтээ тайлбарлахдаа:

М ХХК-ийн танилцуулга:

М ХХК нь Улсын бүртгэлийн 9011******* дугаартай, 503**** тоот регистртэй, Улаанбаатар хот, Б дүүрэг, *-р хороо, ** хороолол, ХХ төвийн * давхарт байрлаж ажиллахаар 2005 оны 12-р сарын 19-ны өдөр 1 гишүүнтэйгээр гадаад худалдаа, худалдааны зуучлал эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагджээ. М ХХК нь 2008 оны 03-р сарын 06-ны өдөр дүрмийн сан 89,986,500 төгрөг болсныг, 2018 оны 09-р сарын 21-ний өдөр хувьцаа эзэмшигч нь А.Б болж өөрчлөгдсөнийг тус тус улсын бүртгэлд бүртгүүлжээ. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь А.Б байна.

Дампуурлын тухай хуулийн 35-р зүйлд зааснаар хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгийг мөнгөн хөрөнгө болгон нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах зохицуулалттай байдаг. Иймд М ХХК-ийн эзэмшил, өмчлөлд буй дараах эд хөрөнгийг Дампуурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан борлуулж нэхэмжлэгчид хуваарилан өгөх нь Дампуурлын тухай хуулийн зохицуулалтад нийцэх юм. М ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгө нь:

1. Арилжааны банкууд дахь М ХХК-ийн харилцах данснуудын үлдэгдэл 47,414.20 төгрөг,

2. М ХХК-ийн хөрөнгөд бүртгэлтэй 26 нэр төрлийн 843 ширхэг

1,026,928,269 төгрөгийн үнэ бүхий камер болон иж бүрдэл тоног төхөөрөмж, эд хөрөнгө

3. Харин М ХХК-ийн ХХБтай байгуулсан

ЗБ/СС1604****** тоот Үл хөдлөх хөрөнгө,түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээбарьцааны зүйл болох бусдын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө нь М ХХК-ийн эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгөд үл хамаарах хөрөнгө байна.

Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт Дампуурлын хэрэг үүсгэхэд хариуцагчийн өмчлөлд байсан буюу түүнийг татан буулгаж улсын бүртгэлээс хасах хүртэлх хугацаанд шинээр бий болсон өмчлөлийн зүйлс, тэдгээрээс бий болох ашиг орлогыг хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөд хамруулна гэж заасан байх тул:

Иргэн С.Зн өмчлөлийн бүхий Х Дүүрэг, ** хороо, **** гудамж,** байрны ** тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-2206****** дугаартай, 263 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон зоорийн давхар ** тоотод байрлах 18 мкв авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Дампуурлын хуулиар зохицуулсан төлбөрийн чадваргүй болсон этгээдийн өмчлөлд үл хамаарах буюу хуваарилагдах хөрөнгөд хамаарахгүй хөрөнгө байх ба нэхэмжлэлийн шаардлагыг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлага нь тусдаа буюу ердийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага тул онцгой ажиллагааны журмаар дампуурлын хэрэг хянан шийдвэрлэхэд хариуцагч биш этгээдэд хамаарах асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШЗ2022/01295 дугаар захирамжаар М ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу Нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5-р зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу ӨНӨӨДӨР сонины 2022 оны 02-р сарын 16-ны өдрийн № 030 (7332) дугаарт нийтэд мэдээлсний дагуу нийт 3 байгууллага нэхэмжлэл гарган шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгчдийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд нь үндэслэн нэхэмжлэлд эзлэх хувийг гаргасан болно. Үүнд:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн дүн нийт нэхэмжлэлд эзлэх хувь ХХБ ХХК 410,665,186 төгрөг буюу 48.18%, Ч дүүргийн татварын хэлтэс 250,988,774.75 төгрөг буюу 29.44%, С дүүргийн татварын хэлтэс 190,748,653.22 төгрөг буюу 22.38%, нийт нэхэмжлэлийн дүн 852,402,613.97 100%

Шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлүүдээс 1 нь буюу ХХБны нэхэмжлэл өмнө гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байна.

Дүгнэлт: Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт заасан Онцгой ажиллагааны журмаар шүүх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоох ба хэрэв онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт маргаан байвал уг хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэдэг.

Хариуцагч М ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлүүдийн шаардлагуудаас ХХБны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй. Харин Ч дүүргийн Татварын хэлтсийн болон С дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлүүдийн зарим хэсгийг буюу үл хөдлөх хөрөнгийн албан татварт ногдуулсан дүнг хүлээн зөвшөөрдөггүй. Хэрэв хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, маргаантай байгаа тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.5 дахь хэсэгт ч шүүхээр шийдвэрлүүлэх тухай заалт байдаг ба Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ердийн журмаар буюу нэхэмжлэлээр үүсэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай зохицуулалттай.

Нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6/8102 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр татвар ногдуулсан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203*******, Ү-2203****** дугаартай үл хөдлөх хөрөнгүүд нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 142 дугаартай нотариатчийн гэрчилсэн Худалдах, худалдан авах гэрээгээр А групп ХХК /РД:******/ -ийн өмчлөлд шилжсэн байна. С болон Ч дүүргийн Татварын хэлтсүүд нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн албан татвар 190,748,653.22 төгрөгийг давхардуулан нэхэмжилсэн байна. М ХХК нь ногдуулсан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203*******, Ү-2203****** дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс өмнөх татварыг хариуцах нь Татварын Ерөнхий хууль болон Иргэний хуулийн зохицуулалтад нийцэх юм. Иймд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн албан татвар дараахь байдлаар ногдуулахаар байна. Татвар ногдох он өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаараар Ү-2203******* Ү-2203****** 2015 он 20,730,975 төгрөг, 2016 он 19,324,831.40 төгрөг 11,986,035.74 төгрөг, 2017 он 2-р улирал 9,662,415.70 төгрөг, 5,993,017.85 төгрөг, нийт 28,987,247.10 төгрөг 38,710,028.59 төгрөг, татвар ногдох нийт дүн 67,697,275.69 төгрөг байна.

Дүгнэлт: Татварын маргаан бүхий нэхэмжлэлийн шаардлагуудыг дараахь байдлаар шийдвэрлэх нь зүйтэй юм.

1. Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/406 дугаартай нэхэмжлэлийн шаардлагыг 67,697,275.69 төгрөг болгон өөрчлөх,

2. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01/401 дугаартай нэхэмжлэлийн шаардлага 250,988,774.75 төгрөгөөс давхардуулан ногдуулсан 190,748,653.22 төгрөгийг хасан тооцож 60,240,121.53 төгрөгөөр тогтоох,

3. Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг заалтыг тайлбарлах тухай 01 дугаар тогтоолын 8 дахь хэсэгт: Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн "...нэхэмжлэгч бүр бүх нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнд өөрийн нэхэмжлэлийн шаардлагын эзлэх хувьтай тэнцүү саналын эрхтэй оролцоно" гэдгийг Нэхэмжлэгчдийн хурал болох тухайн үеийн нэхэмжлэлийн шаардлагын нийт үнийн дүнд нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын эзлэх хувьтай тэнцүү саналын эрхтэй оролцоно гэж ойлговол зохино. Өөрөөр хэлбэл дээрх саналын эрхийг тооцохдоо хэрэг гүйцэтгэгч энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан дагуу дүгнэлт гаргахаас өмнөх хугацаанд энэ тайлбарын заалтад заасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг, харин хэрэг гүйцэтгэгч дүгнэлт гаргасан тохиолдолд уул дүгнэлтийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тус баримтална гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд эзлэх саналын эрхийг тооцоход:

Нэхэмжлэлд эзлэх хувь ХХБ ХХК 410,665,186 төгрөг буюу 76.25%, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс 60,240,121.53 төгрөг буюу 11.18%, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс 67,697,275.69 төгрөг буюу 12.57%, нийт нэхэмжлэлийн дүн 538,602,583.22 төгрөг буюу 100% байна.

Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэж буй дампуурлын хэрэгт нэхэмжлэлийн шаардлагатай эвлэрэх, хариу тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг ажиллагаа хийгдэхгүй.

Миний бие тус хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулсан ба бүх нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнгийн 100 %-ийн ирцтэйгээр хуралдаж хэлэлцсэн асуудлаа Дампуурлын тухай хуулийн 9-р зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэсэн болно. Хурлаар:

1. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу Хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүхийн хяналт оролцоогүйгээр биелүүлэхээр хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100% -ийн саналаар шийдвэрлэлээ.

2. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг гүйцэтгэгчээр А.Эыг томилуулахаар шүүхэд санал болгохыг хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100% -ийн саналаар шийдвэрлэлээ.

3. Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг танилцуулж, хэлэлцүүллээ.

Дээрхи шийдвэрүүд нь Дампуурлын хуулийн 9-р зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу буюу 100 %-иар батлагдаж хүчин төгөлдөр болсон.

Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно.

Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг,

хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус М ХХК нь 2016 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс М ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33-р зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.

Дампуурлын тухай хуулийн 33-р зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 3538 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй билээ гэжээ.

 

5. Хүсэлт гаргагч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, албан бичиг /хх-6/, нэхэмжлэх /хх-7/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-8-9/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-10-12/, Төрийн банк ХХК-ийн баримт /15-19/, М ХХК-ийн хүсэлт /хх-21-24/, Төрийн банк ХХК-ийн харилцагчийн анкет /хх-25-26/, М ХХК-ийн хүсэлт /хх-27-28/, ХХБ ХХК-ийн дансны хуулга /хх-29-38/, Төрийн банк ХХК-ийн дансны хуулга /хх-39-44/, Хас банк ХХК-ийн дансны хуулга /хх-45-54/, М ХХК-ийн санхүүгийн тайлан /хх-55-114/, итгэмжлэл /3хх-50/, М ХХК-ийн албан бичиг /3хх-180/, зэрэг баримтыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.

 

6. Шүүх хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны албан бичиг /хх-157/, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны албан бичиг /хх-158/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /хх-159/, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны албан бичиг /хх-160/, Голомт банк ХХК-ийн албан бичиг /хх-162/, Капитал банк ХХК дах банкны эрх хүлээн авагчийн албан бичиг /хх-163/, Ариг банк ХХК-ийн албан бичиг /хх-164/, Капитрон банк ХХК-ийн албан бичиг /хх165/, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс /хх-166/, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын тодорхойлолт /хх-167/, Авто тээврийн үндэсний төвийн албан бичиг /хх-168-172/, Хаан банк ХХК-ийн албан бичиг /хх-173/, Чингис хаан ХХК-ийн албан бичиг /хх-174/, Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын алба /хх-175/, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны алан бичиг /хх-176/, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны албан бичиг /хх-177/, Богд банк ХХК-ийн албан бичиг /хх-178/, Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны албан бичиг /хх-179/, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаны албан бичиг /хх-180/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг /хх-181-183/, ХХБ ХХК-ийн албан бичиг /хх-184-186/, Гаалийн ерөнхий газрын албан бичиг /хх-187/, Хас банк ХХК-ийн албан бичиг /хх-188-190/, Тээвэр хөгжлийн банк ХХК-ийн албан бичиг /хх-191/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг /хх-192-210/, Газар зохион байгуулалтын алба /хх-211/, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны албан бичиг /хх-212/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /хх-213-218/, Ашигт малтмал, газрын тосны газар /хх-219/, Багахангай дүүргийн газар зохион байгуулалтын албаны албан бичиг /хх-220/, Төрийн банк ХХК-ийн албан бичиг /хх-221-222/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг /хх-223-2хх-223/, шүүх нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн хүсэлтээр Хаан банк ХХК-ийн албан бичиг /3хх-141/, Богд банк ХХК-ийн албан бичиг /3хх-142/, Чингис хаан банк ХХК-ийн албан бичиг /3хх-143/, Голомт банк ХХК-ийн албан бичиг /3хх-144/, Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн албан бичиг /3хх-145/, Ариг банк ХХК-ийн албан бичиг /3хх-146/,Тээвэр хөгжлийн банк ХХК-ийн албан бичиг /3хх-147/, Капитал банк ХХК дах банкны эрх хүлээн авагчийн албан бичиг /3хх-148/, Хас банк ХХК-ийн албан бичиг /3хх-149-171/, Төрийн банк ХХК-ийн албан бичиг /3хх-172-176/, Капитрон банк ХХК-ийн албан бичиг /3хх-177/, зэрэг нотлох баримтыг цуглуулсан байна.

 

 

8. Дампуурлын хэрэг гүйцэтгэгчээс хэрэгт нотлох баримтаар төлбөрийн чадварын талаархи дүгнэлт /2хх-226-3хх-7/, дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт /3хх-68-85/, зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.

 

9. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс итгэмжлэл /3хх-13/, хуулийн этгээдийн лавлагаа /3хх-6-17/, Монголын татварын албаны нэхэмжлэх /3хх-18-21/, Татварын ерөнхий газрын даргын тушаал /3хх-22/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-23/, зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.

 

10. Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс хэрэгт нотлох баримтаар итгэмжлэл /3хх-26/, улсын бүртгэлийн гэрчилгээ /3хх-27/, татварын тооцоолол /3хх-28-30/, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /3хх-31-32/, Нийслэлийн татварын газрын тушаал /3хх-33/, М ХХК-ийн татварын өрийн үлдэгдэл /3хх-182-183/, М ХХК-ийн татварын өрийн үлдэгдэл /3хх-208-209/, зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.

 

11. Нэхэмжлэгч ХХБ ХХК-аас хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /3хх37-38/, улсын бүртгэлийн гэрчилгээ /3хх-39-40/, итгэмжлэл /3хх-41-42/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /3хх-43-45/, шүүхийн гүйцэтгэх хуудас /3хх-46/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /3хх-47-48/, итгэмжлэл /3хх-66/, М ХХК-ийн дансны хуулга /3хх-128-139/, зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.

 

12. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд МС ХХК-ийн зүгээс хэрэгт нотлох баримтаар /3хх-96/, улсын бүртгэлийн гэрчилгээ /3хх-97/, Монгол улсын дээд шүүхийн тогтоол /3хх-99-106/, итгэмжлэл /3хх-189/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /3хх-191/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /3хх-192/, гүйцэтгэх хуудас /3хх-193/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /3хх-206-207/, зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар: Хүсэлт гаргагчийн хүсэлт, нэхэмжлэгч нарын нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч М ХХК нь дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлтийг, М ХХК-аас нэхэмжлэгч ХХБ ХХК нь 410,665,186 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь 67,697,275 төгрөг 69 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс нь 60,240,221 төгрөг, 53 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд МС ХХК нь 74,780,990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

1.Шүүх хүсэлт гаргагч М ХХК-ийн дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлт болон хариуцагч М ХХК-аас татварын өр төлбөрт Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 67,697,275 төгрөг, 69 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 60,240,221 төгрөг 53 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг, нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн 410,665,186 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд МС ХХК-ийн 74,780,990 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

2. М ХХК нь хүсэлтийн үндэслэлээ М ХХК нь 2005 оноос 2019 онуудад тус компанийн өмнөх эзэмшигч С.З ХХБнаас өөрийн болон хамаатан садны орон сууцуудыг барьцаалан 2,920,434,224 төгрөгийн зээл авсан бөгөөд валютын ханш өссөнөөс ам.доллароор авсан зээлийн ханшийн зөрүү нэмэгдэж зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүссэн, ...мөн үйлдвэрлэгч AC компаниас дистрибьютер эрхийг цуцалж, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад худалдаалах эрхийг олноор олгосон, ...валютын ханш нэмэгдсэнээс бараанд ногдох төгрөгийн үнэ өсч борлуулалт буурсан, ...ижил төрлийн хямд үнэ бүхий бараа зэх зээлд ихээр бий болсноос компанийн үйл ажиллагаа нь 2015 оноос доголдож эхэлсэн. Улмаар дээрх зээлийн эргэн төлөлтийн улмаас манай компани ямар ч өөрийн хөрөнгөгүй, төлбөрийн чадваргүй болсон юм. Тус компани 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүйн дээр нийт 1,486,331,989.14 төгрөгийн өр төлбөртэй, авлагагүй байгаа бөгөөд миний хувьд, компанийг сэргээх ямар ч боломжгүй, чадамжгүй боллоо гэж тодорхойлсон.

 

3.Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс нь хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...тус компанийн манай татварын хэлтэст төлөх татварын өр төлбөр 67,697,275 төгрөг, 97 мөнгө байгаа бөгөөд уг төлбөр өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй гэж тайлбарласан бөгөөд хариуцагч М ХХК нь тус нэхэмжлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.

 

4.Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс нь хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...тус компанийн манай татварын хэлтэст төлөх татварын өр төлбөр 60,240,221 төгрөг, 53 мөнгө байгаа бөгөөд уг төлбөр өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй гэж тайлбарласан бөгөөд хариуцагч М ХХК нь тус нэхэмжлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.

 

5. Нэхэмжлэгч ХХБ ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01059 дугаартай захирамжаар хариуцагч М ХХК нь 408,174,166 төгрөгийг төлж барагдуулахаар, сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох С.Зйн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206****** дугаарт бүртгэлтэй, Х дүүрэг, ** дүгээр хороо,  **** гудамж,** дугаар байрны ** тоот хаягт байрлах орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,269,020 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд өнөөдрийг хүртэл хариуцагч нь энэхүү шийдвэрийн дагуу төлбөр барагдуулаагүй байна.

Иймд уг шийдвэрийн дагуу төлөх 408,174,166 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан зардал 220,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2,269,020 төгрөг, зардал 3,000 төгрөгийн нэмж, нийт 410,665,186 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, барьцаа хөрөнгийн үнийн дүн төлөх төлбөрт хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тайлбарласан.

 

5.1.Хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 410,665,186 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй.

Харин үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх ба үндэслэлээ ... гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх орон сууцыг гэр бүлийн бусад өмчлөгч нарт мэдэгдэлгүйгээр барьцаалсан нь буруу гэж шүүх шийдвэрлэсэн гэж тайлбарласан бол хэрэг гүйцэтгэгч нь шүүхэд бичгээр гаргасан дүгнэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...иргэн С.Зйн өмчлөлийн бүхий Х Дүүрэг, ** хороо, *** гудамж, ** байрны ** тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-2206****** дугаартай, 263 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон зоорийн давхарт ** тоотод байрлах 18 м.кв авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Дампуурлын хуулиар зохицуулсан төлбөрийн чадваргүй болсон этгээдийн өмчлөлд үл хамаарах буюу хуваарилагдах хөрөнгөд хамаарахгүй хөрөнгө байх ба нэхэмжлэлийн шаардлагыг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлага нь тусдаа буюу ердийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага тул онцгой ажиллагааны журмаар дампуурлын хэрэг хянан шийдвэрлэхэд хариуцагч биш этгээдэд хамаарах асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм гэж тайлбарлаж байна.

 

5.2 Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01059 дугаартай захирамжаар хариуцагч М ХХК нь 408,174,166 төгрөгийг төлж барагдуулахаар, сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох С.Зйн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206****** дугаарт бүртгэлтэй, Х дүүрэг, ** дүгээр хороо, , **** гудамж,** дугаар байрны ** тоот хаягт байрлах орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,269,020 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Энэхүү шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ2018/07785 дугаартай захирамж болон 181/ГХ2018/00643 дугаартай гүйцэтгэх хуудас, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч М ХХК нь энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч талд төлбөр төлөөгүй гэх үйл баримтын талаар маргаагүйгээс гадна шүүхийн шийдвэр гарсны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан зардал болох 220,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал болох 3,000 төгрөгийг тус тус нэмж нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

5.3 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02420 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 139 дүгээртэй магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/00821 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Б.А, хариуцагч С.З нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэсэн байна.

Иймд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх орон сууцыг гэр бүлийн бусад өмчлөгч нарт мэдэгдэлгүйгээр барьцаалсан нь буруу гэж шүүх шийдвэрлэсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01059 дугаартай захирамж нь хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд уг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй баримт бичиг юм.

 

Өөрөөр хэлбэл дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч ХХБ ХХК нь нэхэмжлэгчээр оролцсон нь хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн өмнөх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ2018/07785 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэгч ХХБ ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ2018/07785 дугаартай захирамжийн дагуу төлбөр гаргуулан авах эрхтэй тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариуцагчийн татгалзал болон хэрэг гүйцэтгэгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймд Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.7 дахь хэсэгт зааснаар барьцаат нэхэмжлэгчийн барьцаалсан эд хөрөнгийг борлуулсан орлого нь түүний үүргийг хангахад хүрэлцэхгүй бол ийнхүү хүрээгүй хэсгийг энгийн нэхэмжлэлийн дараалалд шилжүүлнэ гэсний дагуу хариуцагч М ХХК-аас 410,665,186 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох С.Зйн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206****** дугаарт бүртгэлтэй, Х дүүрэг, ** дүгээр хороо, *** гудамж,** дугаар байрны ** тоот хаягт байрлах орон сууцаас хангаж, хүрэлцэхгүй тохиолдолд энгийн нэхэмжлэлийн дараалалд шилжүүлж, хариуцагчийн эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

6. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12-р сарын 07-ны өдрийн 181/Ш32017/16115 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч М ХХК-аас 74,780,990 төгрөгийг гаргуулан МС ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа боловч хариуцагч нь төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр МС ХХК нь уг дампуурлын хэрэгт бие даасан шаардлага гаргаж хариуцагч М ХХК-аас 74,780,990 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч нь хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч М ХХК-аас татварын өр төлбөрт 67,697,275 төгрөг, 69 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст, 60,240,221 төгрөг 53 мөнгийг гаргуулан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст, 410,665,186 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох С.Зйн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206****** дугаарт бүртгэлтэй, Х дүүрэг, ** дүгээр хороо, *** гудамж,** дугаар байрны ** тоот хаягт байрлах орон сууцаас хангаж, хүрэлцэхгүй тохиолдолд энгийн нэхэмжлэлийн дараалалд шилжүүлж, хариуцагчийн эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулж, 74,780,990 төгрөг гаргуулан, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд МС ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

7.Хариуцагч М ХХК нь Улсын бүртгэлийн 9011******* дугаартай, 503**** тоот регистртэй, Улаанбаатар хот, Б дүүрэг, * хороо, ** хороолол, ХХ төвийн * давхарт байрлаж ажиллахаар 2005 оны 12-р сарын 19-ны өдөр 1 гишүүнтэйгээр гадаад худалдаа, худалдааны зуучлал эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагджээ. М ХХК нь 2008 оны 03-р сарын 06-ны өдөр дүрмийн сан 89,986,500 төгрөг болсныг, 2018 оны 09-р сарын 21-ний өдөр хувьцаа эзэмшигч нь А.Б болж өөрчлөгдсөнийг тус тус улсын бүртгэлд бүртгүүлжээ. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь А.Б байгаа болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа, М ХХК-ийн дүрмээр тус тус тогтоогдсон.

8.Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт Шүүх дампуурлын хэрэг үүсгэхдээ хэрэг гүйцэтгэгчийг түр томилж болно гэж заасны дагуу, шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШЗ2021/11920 дугаар Хэрэг гүйцэтгэгч түр томилох тухай захирамжаар түр хэрэг гүйцэтгэгч А.Эыг томилж, хэрэг гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №04 тоот дүгнэлтээр М ХХК-ийг 2014-2019 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтээр компанийн нийт өр төлбөр 2,063,554,300 төгрөг болж, өөрийн хөрөнгийн -560.46%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон учир М ХХК нь төлбөрийн чадваргүй болсон гэж дүгнэсэн байна.

9.Түр хэрэг гүйцэтгэгчийн дээрх дүгнэлтийг үндэслэн, шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШЗ2022/01295 дугаар захирамжаар Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар М ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсонд тооцон, шүүх 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Өнөөдөр сониноор нийтэд энэ тухай мэдээлсний дагуу Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс, ХХБ ХХК нар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийг тус тус хариуцагчид гардуулсан.

10. Харин МС ХХК тус хэрэгт анх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хүсэлт гарган,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаж оролцсон.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг нэхэмжлэгчийн эрх үүрэгтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

11.Нэхэмжлэгчдийн анхны хурал 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгчдийн бүрэн ирцтэйгээр хуралдан, хуралд оролцогч нэхэмжлэгчийн 100% саналаар дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр А.Эыг томилж, хэрэг гүйцэтгэгч 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр №05 тоот дүгнэлт гарган шүүхэд ирүүлсэн бөгөөд, уг дүгнэлтээр:

М ХХК-ийн удирдлага, хувьцаа эзэмшигч нар нь санхүү эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, татварын болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан их хэмжээний өр төлбөрт орсон, компанийн санхүүгийн хүндрэлийг зөвхөн зээл авах байдлаар зохицуулахаар оролдож, менежментийг орхигдуулсан зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж, бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь удирдлагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж дүгнэсэн байна.

Мөн, дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр М ХХК-ийн дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэфициентүүд бүгд сөрөг утгатай гарч байгаа нь тус компанийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөс хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн, нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгчээс хуульд заасан хугацаанд М ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй зэргийг нэгтгэн дүгнэж, М ХХК-ийг татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж, хариуцагчийг татан буулгах санал гаргасан.

12.Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараахь этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу зохигчдоос болон хэрэг гүйцэтгэгчээс М ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө, хүсэлт шүүхэд гаргаагүй байна.

13.Дампуурлын Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээс М ХХК-ийн өөрийн нийт хөрөнгө болон өр төлбөрийн нийт дүн, зохигчдын дахин хөрөнгөжүүлэх хүсэл сонирхолгүй байгаа зэргийг харьцуулан дүгнээд, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар М ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

14.Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт Дампуурлын хэрэг үүсгэхэд хариуцагчийн өмчлөлд байсан буюу түүнийг татан буулгаж улсын бүртгэлээс хасах хүртэлх хугацаанд шинээр бий болсон өмчлөлийн зүйлс, тэдгээрээс бий болох ашиг, орлогыг хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөд хамруулна гэж заасан.

 

Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд хариуцагчийн эд хөрөнгийг:

1. Арилжааны банкууд дахь М ХХК-ийн харилцах данснуудын үлдэгдэл 47,414.20 төгрөг,

2. М ХХК-ийн хөрөнгөд бүртгэлтэй 26 нэр төрлийн 843 ширхэг, 1,026,928,269 төгрөгийн үнэ бүхий камер болон иж бүрдэл тоног төхөөрөмж, эд хөрөнгөтэй гэж тодорхойлсон байх тул нэхэмжлэгч нар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарт төлөх төлбөрийг хуваарилах нь зүйтэй.

 

15. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хэрэв хариуцагч энэ хуулиар тогтоосон хугацаанд дахин хөрөнгөжүүлэх хүсэлтээ гаргаагүй, төлөвлөгөөг шүүхэд өгөөгүй буюу уг төлөвлөгөөг шүүх батлаагүй, эсхүл хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан бол хариуцагчийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг шүүхийн шийдвэрээр хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ гэж заасны дагуу Мг ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор компанийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч /А.Э/-д шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь: 

 

1.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасны дагуу М ХХК-ийг дампуурсанд тооцон, татан буулгасугай.

 

2.Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу М ХХК-д холбогдох нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 67,697,275 төгрөг, 69 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 60,240,221 төгрөг 53 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг, нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн 410,665,186 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд МС ХХК-ийн 74,780,990 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг тус тус хангасугай.

 

3.Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу М ХХК-ийг дампуурсанд тооцон, татан буулгасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц компанийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч /А.Э/-д шилжүүлсүгэй.

 

4.М ХХК-ийг татан буулгах ажиллагааг явуулж, дуусгавар болгож, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч /А.Э/-д даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс болон Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,269,020 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд МС ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хүсэлт гаргагч М ХХК-аас 2,269,020 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХБ ХХК-д, 70,200 төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд МС ХХК-д тус тус олгосугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА