Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2022/03768

 

 

 

 

 

 

 

       2022 оны өдөр

      11 сар      23  р                                        184/ШШ2022/03768

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: ********** /РД: ******/. Хаяг: Сүхбаатар дүүрэг, *** дүгээр хороо, Ориент плаза төв ******* тоот

Хариуцагч: ********* овогт ****** ********* /РД: ***********/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ***  дугаар хороо, **** дүгээр хороолол, **** дугаар байр, ***** тоот

Гуравдагч этгээд: ******* овогт ******** *********** /РД: *********/. Хаяг: ********** дүүрэг, ***-р хороо, ***-р хороолол, ***-р байр, ***** тоот

******* улсын дугаартай, ****** маркийн, цагаан өнгийн өргөгч машины өмчлөх эрхийг хэлцлийн дагуу **********-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********, хариуцагч ************, хариуцагчийн өмгөөлөгч **********, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ****** нь өөрийн өмчлөлийн 2003 онд үйлдвэрлэгдсэн, арлын дугаар KMFLA19AF3C038187, **** **** улсын дугаартай, HYUNDAI **** маркийн цагаан өнгийн өргөгч машиныг 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ажил хэргийн шаардлагаар өдөр **** нэр дээр түр шилжүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр буцаан шилжүүлэхээр тохиролцсон. Иргэн ***** нь манай авто машины өмчлөх эрхийг тохиролцсон хугацаандаа шилжүүлэхгүй, элдэв шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрсэн бөгөөд уг тээврийн хэрэгслийг манай компани өнөөдрийн байдлаар эзэмшиж ашиглаж байна. Иймд **** ***** улсын дугаартай ****** маркийн цагаан өнгийн өргөгч машины өмчлөх эрхийг хэлцлийн дагуу нэхэмжлэгч ********-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие тус компанийн эзэмшлийн 2003 онд үйлдвэрлэгдсэн, арлын дугаар KMFLA19AF3C038187, ***** ***** улсын дугаартай, HYUNDAI ******* маркийн цагаан өнгийн өргөгч машиныг түр хугацаагаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь үнэн бөгөөд тус машиныг миний бие ****** өмчлөлд буцаан шилжүүлэхийг болон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна.

Гуравдагч этгээдийн тайлбарт дурдагдсан мөнгө төлж байсан тухайд бол автомашиныг ашиглаж байгаа хугацаандаа зээлийг нь төлөх нь миний үүрэг байсан, 50,000,000 төгрөгийн автомашиныг 7,000,000 төгрөг төлөөд шууд авна гэж байхгүй,  үнийг төлөөгүй тул буцаан өгсөн. 

Гуравдагч этгээд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********* нэхэмжлэлтэй ******** холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээд ****** миний бие нэхэмжлэлтэй танилцаад, түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч ****** нь ******* миний нөхөр юм. Нэхэмжлэгч ******, түүний захирал ********* нь нөхөр ********* төрсөн эгч, ******, ****** бид нар амьдралаа дээшлүүлэх гэж 2015 онд банкнаас зээл авах гэхээр шаардлагад нь нийцэхгүй байсан тул эгч ****** хэлж, түүний компани нэр дээр зээл авч, өөрсдөө cap бүр төлөхөөр тохиролцсон. Үүнийг ***** зөвшөөрч, зээл авч байсан. Ингээд бид эгч дүү бэр учраас 2015 оны 3 дугаар сард ****** эгчийн эзэмшлийн *********-ийн нэр дээр Голомт банкнаас 20,000,000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай авч, ********** улсын дугаартай HYUNDAI ******* маркийн цагаан өнгийн өргөгч машиныг худалдан авсан. ******, ******** нар 2015 оны 3 дугаар сараас хойш cap бүр 1,100,000 – 1,200,000 төгрөгийг Голомт банкинд тушаан, зээлийг бүрэн төлж дуусгасан учир 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж авсан. 2015 оны 3 дугаар сард машиныг худалдан авснаас хойш нөхөр ********** нь өнөөдрийг хүртэл өөрөө болон бусад хүмүүсээр жолоодуулан ажил гүйцэтгэж амьдралаа авч явдаг. Энэ хугацааны тээврийн хэрэгслийн даатгал, бусад төлбөрийг бид л төлж ирсэн. Миний бие энэ машины төлбөрийг ****** банкинд биечлэн 2017 оны 5 дугаар сарын 30-нд 1,210,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-нд 1,205,500 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 30-нд 1,180,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 30-нд 1,156,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 31-нд 1,037,037 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 31-нд 1,100,000 төгрөгийг тус тус тушаасан ба нийт 7,292,537 төгрөг болсон. Мөн өөр баримт надад байсан боловч алга болсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******** болон *********-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг түр эзэмшүүлэх тухай хэлцэл, тус тээврийн хэрэгслийн лавлагаа, *******-ийн *********-тай байгуулсан ЗГ3******** дугаартай зээлийн гэрээ,хөрөнгийн үнэлгээний *********-ийн дүгнэлт,   гуравдагч этгээдээс 2017 оны ********-ны орлогын мэдүүлгийн 6 ширхэг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12392 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигч, гуравдагч этгээдийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ********* нь хариуцагч ********** холбогдуулан 2003 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд импортлогдсон, *********** улсын дугаартай, HYUNDAI ****** маркийн цагаан өнгийн өргөгч машиныг компанийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргаж байна.  

********* нь 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр нэрээ өөрчилж ************ болсон нь тус компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогдсон. /хх-ийн 102, 105, 106/

Хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад хариуцагч ********** эхнэр ********* хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ маргаж буй автомашиныг хариуцагч ******** санхүүгийн байдлыг дэмжих зорилгоор эзэмшилд нь түр шилжүүлсэн тул буцаан гаргуулна гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч автомашиныг ашиглаж байх хугацаандаа тухайн автомашиныг худалдан авах зорилгоор ******* банкнаас *********-ийн авсан зээлийг сар бүр төлөх, мөн автомашинтай холбоотой татвар, даатгал, урсгал зардлыг төлөх үүрэг хүлээсэн гэж зохигчид тайлбарладаг. 

Гуравдагч этгээд ****** нь энэхүү автомашиныг гэр бүлийн дундын өмч, нэхэмжлэгчээс худалдан авсан, **********-ийн зээлийг бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарлах бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй болно.

************ нь 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр ******** банктай ЗГ********* тоот зээлийн гэрээ байгуулан, 28,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар өргөгч машин худалдан авах зориулалтаар зээлэн  авчээ. /хх-ийн 95/

Энэхүү зээлээр 2003 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд импортлогдсон, ******* улсын дугаартай, ******** ****** маркийн цагаан өнгийн өргөгч машиныг худалдан авсан, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч ********* нэр дээр шилжүүлэн өгсөн байна. /хх-ийн 5, 131/

Гуравдагч этгээд нь зээлийг төлж байснаа нотлох баримтууд болох Голомт банкны орлогын мэдүүлэг /2017 оны 5-10 сар/-ээр 7,421,000 төгрөгийг төлж байсан нь тогтоогдох бөгөөд хариуцагч автомашинаар ажил хийж байхдаа зээлийг төлөх үүрэг хүлээсэн, ажил хийж олсон орлогоосоо төлж байсан гэж тайлбарласан.

Хариуцагч *********, гуравдагч этгээд ********* нар нь гэр бүлийн /эхнэр, нөхөр/ хүмүүс, нэхэмжлэгч компанийн захирал ******** нь хариуцагч ********** төрсөн эгч бөгөөд хариуцагч, гуравдагч этгээдийн автомашиныг эзэмшиж, ажил хийж орлого олж байсан тухайд маргадаггүй.

Нэхэмжлэгчээс шаардлагаа нотлохоор хариуцагч ******** 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр бичгээр үйлдсэн тээврийн хэрэгсэл түр эзэмшүүлэх хэлцэл гэх баримтыг гаргаж өгсөн ба тухайн баримтын агуулга, зохигчийн тайлбараар хариуцагч автомашинаар ажил хийх зорилгоор өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан  болох нь тогтоогддог. 

Хэрэгт авагдсан  **********-ийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны 20-273 тоот хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтээр ********** улсын дугаартай, HYUNDAI ******* маркийн цагаан өнгийн өргөгч машиныг 43,000,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 137/

Хариуцагч автомашины үнийг төлсөн гэх баримтгүй, ашиглаж байх хугацаандаа зээлийн төлбөр, татвар даатгалыг төлж байсан нь өмчлөлдөө шилжүүлэн авах үндэслэл болохгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх, шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар зохицуулсан.

Маргаж буй автомашин нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад байгаа боловч тээврийн хэрэгслийн эзэмшигч нь хариуцагчийн нэрээр бүртгэгдсэнээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  2003 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд импортлогдсон, ******* улсын дугаартай, ******** маркийн цагаан өнгийн өргөгч автомашиныг эзэмших эрхийг нэхэмжлэгч ********* /хуучин нэрээр ************/-д буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, 29.5 дахь хэсгүүдэд зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээдэг болохыг, шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй болохыг дурдах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан *********** улсын дугаартай, *********** маркийн цагаан өнгийн өргөгч автомашиныг эзэмших эрхийг нэхэмжлэгч *************** /хуучин нэрээр **********/ -д буцаан шилжүүлэхийг хариуцагч ********** даалгасугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх  хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

           

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.БАТСҮХ