Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2022/02736

 

 

 

 

 

2022 11 28

181/ШШ2022/02736

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  Ц.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ц ХХКхолбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 75,082,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Х,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Ц ХХК-д холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу төлсөн төлбөрт 50,082,000 төгрөг, алдангид 25,000,000 төгрөг, нийт 75,082,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Миний бие хариуцагч Ц ХХК-тай орон сууцны барилгын захиалгын урьдчилсан гэрээг 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулан, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд баригдах Residence-55 орон сууцны цогцолборын 55/2 дугаар байрны 1 дүгээр орц, 7 дугаар давхар, С хэсэгт 83,47 м.кв талбайтай, 3 өрөө байрыг 1 м.кв талбайг 1,500,000 төгрөгөөр худалдан авахаар 1,000,000 төгрөгийг төлсөн. 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр орон сууц захиалгаар барих 27 дугаартай гэрээг байгуулан, байрны үнийн дүнгийн 40 хувь буюу 49,082,000 төгрөгийг урьдчилан төлсөн.

Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр 2011 оны 4 дүгээр улиралд барилгын ажлыг дуусгавар болгож хүлээлгэн өгөх үүргийг хариуцагч компани нь хүлээсэн юм. Барилга угсралтын ажил нь Нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас хойшилсон гэх үндэслэлээр 2011 оны 10 дугаар сарын 5-ны өдөр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан, барилгын ажлыг 2012 оны 2 дугаар улиралд багтаан эхлүүлэхээр тохиролцсон. Захиалсан барилгын газар олголттой холбоотой захиргааны хэргийн маргааныг Улсын дээд шүүх 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр эцэслэн шийдвэрлэсэн байхад барилгын ажлыг эхлүүлээгүй, захиалгын төлбөрт хүлээн авсан 50,082,000 төгрөгийг буцаан олгоогүй.

Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр барилгын ажлыг эхлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, хохирлыг барагдуулах, эсхүл хариуцагчийн барих өөр орон сууцны төсөлд гэрээг шилжүүлэх эсэхийг харилцан тохиролцож шийдвэрлэхээр заасан байдаг. Үүний дагуу төлбөрийг буцаан авах болон гэрээг шилжүүлэх талаар удаа дараа уулзаж, шаардлагыг гаргасан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлэхгүй байна.

Гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөдлийг бичгээр гаргасан болов ч түүнийг хүлээн авч шийдвэрлээгүй. Хариуцагч нь төлбөрийг буцаан төлөх болон гэрээний үүргийн биелэлтийг хэрэгжүүлэхгүй байсны эцэст 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 20/04 дугаар албан бичгээр төлбөрийг хэсэгчлэн төлөх болно гэх хариуг өгсөн.

Мөн гэрээг цуцлах саналыг хүлээн авсан гэж төлбөрийг буцаан олгох бичигт хариуцагч компанийн ерөнхий нягтлан бодогч нь дурдсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд гэрээнд заасны дагуу алданги төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт гэрээнд заагаагүй бусад зүйлсийг үндсэн гэрээ болон холбогдох хууль, тогтоомжоор зохицуулна гэж заасан. Орон сууц захиалгаар барих гэрээний 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт хариуцагч үүргээ 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд шилжүүлсэн төлбөрийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөх үүргийг хүлээсэн. Хариуцагчид 2012 оны 3 дугаар улирал буюу 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хоногийн 50,082 төгрөгийн алданги төлөх үүрэг үүсч байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэх ёсгүй гэж заасан тул хариуцагчаас 25,000,000 төгрөгийн алдангийг гаргуулах хүсэлтэй байна.

Иймд хариуцагч Ц ХХК-иас орон сууц захиалгаар барих гэрээний дагуу төлсөн 50,082,000 төгрөг, алдангид 25,000,000 төгрөг, нийт 75,082,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. гэжээ.

 

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. гэв.

 

2. Хариуцагч Ц ХХК нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

 

...Нэг. Ц ХХК нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд Residence 55/2 орон сууцны барилгын зураг төслийг батлуулж, хөрөнгө оруулалт санхүүжилтийг хариуцаж, барилгын ажлыг гүйцэтгүүлж байх явцдаа захиалагчтай гэрээ байгуулж байсан ба энэ дагуу "Орон сууцны барилгын захиалгын гэрээ-ний урьдчилгаа 1,000,000 төгрөг, мөн гэрээ байгуулагдсантай холбоотойгоор 49,082,000 төгрөг, нийт дүнгээр 50,082,000 төгрөгийг тус компанид гэрээний дагуу төлөгдсөн болно.

Хоёр. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсноос авч үзвэл:

а. Талууд хооронд байгуулагдсан гэрээндээ 2011 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-г байгуулснаар гэрээний нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байгаа ба үүгээр гол асуудал нь барилгын ажилд саад учирсан, энэ нь шүүхэд бусад этгээдээс хандсан маргааны асуудалтай холбоотойгоор ийнхүү гэрээ хэрэгжих эсэх, хэрвээ энэ нь сунжирч гэрээ хэрэгжихээргүй бол хэрхэн шийдэхийг талууд тохиролцож, уг Нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээ-ний 2.4 болон 2.5 заалтаар шийдвэрлэсэн.

Гэрээний энэ заалтын дагуу 2012 оны 2 дугаар улиралд буюу 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдөр барилгын ажил эхлээгүй, шүүхийн маргаан нь дуусаагүй бөгөөд энэ дагуу захиалагч иргэн Ц.С ын хувьд дээр дурдсанчлан гэрээг цуцлах, төлбөрөө буцаан авах шаардлагыг компанид хандаж гаргаж байсан, үүнд мөн бид маргаагүй ба харин төлбөрийг буцаан олгохыг хэрэгжүүлж чадаагүй, төлбөрийн боломжгүй байсан тул үүгээр талуудын хоорондох гэрээ цуцлагдсан болно.

б. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ тодорхойлсончлон дээр дурдсан маргааныг шүүх 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр эцэслэн шийдсэн байхад барилгыг эхлүүлээгүй, төлбөрт хүлээн авсан 50,082,000 төгрөгийг буцаан олгоогүй ... гэсэн байх ба энэ нь нэхэмжлэгч дурдсан шалтгаанаараа гэрээгээ цуцалсан гэж, төлбөрөө шаардаж байсан ч манай компани төлбөрийг буцаан олгож чадаагүй гэдэгтэй маргах зүйлгүй болно.

в. Ийнхүү гэрээнд заасан дагуу болон хуулийн дагуу хандаж, энэхүү нэхэмжлэлдээ тодорхойлсноор нь захиалагч тал гэрээ цуцлахаа мэдэгдэж, төлбөрөө буцаан авахаар шаардаж байсан нь Иргэний хуулийн 204, 225 дугаар зүйлд заасан дагуу хууль ёсны гэж үзэж байна.

Эдгээр байдлаар захиалагч тал (i) Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээний 2.4, 2.5 заалт дахь хугацаагаар гэрээ цуцлагдсан гэж, (ii) шүүхийн маргаантай асуудалд анхны шүүхийн шийдвэр гарснаар 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ цуцлагдсан гэж, (iii) сүүлчийн байдлаар 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бичгээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг буюу мөнгөө авахаар шаардаж, энэ үед гэрээг цуцалж ийнхүү шаардаж байсан гэх тул талууд хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан хугацаагаар хуулийн дагуу төлбөрийг буцаан олгох үүрэг үүссэн ба энэ үүргээ хариуцагч манай компани биелүүлж чадаагүй өнөөг хүрсэн тул хуулийн дагуу тухайн хугацаагаар тооцож хэрэг маргааныг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ц ХХК нь иргэн Ц.Сүхбаттай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэрээний асуудал дээр талуудын хооронд ямар нэгэн маргаан байхгүй. 2009 онд Ц ХХК нь Хүдэр-Эрдэнэ ХХК-иас агуулахын зориулалттай хуучин барилгыг түүний эзэмшил бүхий газрын хамт худалдан авч, тухайн газартаа барилга бариулах зураг төслийн эскиз батлуулаад зөвшөөрөл авсан. Улмаар Нийслэлийн Засаг даргаар дамжиж газрын эрхийг орон сууцны зориулалтаар өөрчлүүлээд барилгын ажлыг 2010 оноос эхлүүлсэн. Барилгын ажил эхлэх явцад зэргэлдээх газрыг эзэмшигч талуудаас манай газарт барилга барьсан гэх асуудлаар захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн ба 2016 оны 12 дугаар сард шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ бүх хугацаанд шүүхийн маргаанд оролцож байсан. Ц компани нь Нийслэлийн Засаг даргаас иргэний журмаар хохирлоо нэхэмжилсэн. Нийслэлийн Засаг даргаас харъяа дүүргийн газруудад барилга барихтай холбогдсон бүх зөвшөөрлийг шалгасны үндсэн дээр уг барилга 5 давхар карказны хэмжээнд баригдсан байхад энэ асуудал үүссэн. Одоо ч уг барилга энэ хэмжээндээ байгаа. Иргэний журмаар хэрэг шийдвэрлэхдээ Ц ХХК-ийг хохирсон байна гэж үзээд 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Энэ шүүхийн шийдвэрийг хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн. Ц ХХК нь өөрийн буруутай үйлдлээс хамаарахгүй бусад нөхцөл байдлаас шалтгаалан барилга барих боломжгүй болсон талаар хүмүүст нь танилцуулсан. Иргэн Ц.Сүхбат 2011 оны 8 дугаар сард Ц ХХК-тай гэрээ байгуулж өгсөн мөнгөө буцааж авах талаар хүсэлтээ өгсөн. Хүсэлтийг хүлээн авсан. Үүнээс хойш шүүхийн маргааны явцад энэхүү шаардлагаа гаргасан. Ц.Сүхбатын шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй. Гэрээ байгуулагдаад шүүхийн маргаан үргэлжилж байхад нэмэлт гэрээ байгуулагдсан. Улмаар гэрээний хугацааг 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдөр буюу 2 дугаар улирал дуусах хүртэл сунгах, энэ хугацаанд барилгын ажил эхлүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, хохирлыг барагдуулах талаар тохиролцсон. Тиймээс Ц ХХК гэрээний хувьд маргах зүйл байхгүй. Төлөх ёстой мөнгийг төлөөгүй нь эдгээр нөхцөл байдлаас шалтгаалсан тул төлбөрийг төлөх болно. Харин алданги төлөх үндэслэлгүй. ... гэв.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Ц ХХК-тай 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 11 дугаартай Орон сууцны барилгын захиалгын урьдчилсан гэрээ-ний хуулбар, 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 27/1 дугаартай Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-ний хуулбар, орон сууцны үнийн урьдчилгаа төлбөр төлсөн кассын орлогын ордерууд, Ц ХХК-иас захиалагч Ц.С од хүргүүлсэн 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 20/04 дугаартай Төлбөр төлөх тухай албан бичгийн хуулбар /хх 5-12/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар: Ц ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2021/00166 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хувилсан/, Ц ХХК-иас тус шүүхэд гаргасан 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 20/67 дугаартай бүхий гомдол /хувилсан/, Шийдвэр гүйцэтгэх албанаас Ц ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярцэцэг, иргэн К.Султанинкарим нарт хүргүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 04/3531 дугаартай Өргөдөлд хариу өгөх тухай албан бичиг /хувилсан/, Ц ХХК-иас Шийдвэр гүйцэтгэх албаны даргад гаргасан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 20/62 дугаар бүхий гомдол /хувилсан/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ц ХХК-д хүргүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4/1047 дугаартай хариу мэдэгдэх хуудас /хувилсан/, Ц ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 20/50 дугаар бүхий хүсэлт /хувилсан/, Ц ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаар Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай шийдвэрийн хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/02322 дугаар шийдвэрийн хуулбар, Ц.С оос Ц ХХК-ийн захиралд гаргасан 2011 оны 8 дугаар сарын 18, 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрүүдэд гаргасан өргөдөлүүд, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 578 дугаар магадлалын хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2021/01570 дугаар тогтоолын хуулбар /хх 20, 37-57, 84, 92-102/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагчийн хүсэлтээр шүүх Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ц ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, иргэн К.Султанинкаримын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 77-80/ зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,   

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Ц ХХК-д холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу төлсөн төлбөрт 50,082,000 төгрөг, алдангид 25,000,000 төгрөг, нийт 75,082,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнээс хариуцагч 50,082,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.

 

1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардаж байна. Үүнд:

- Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр 2011 оны 4 дүгээр улиралд барилгын ажлыг дуусгавар болгож хүлээлгэн өгөх үүргийг хариуцагч компани нь хүлээсэн юм. Барилга угсралтын ажил нь Нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас хойшилсон гэх үндэслэлээр 2011 оны 10 дугаар сарын 5-ны өдөр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан, барилгын ажлыг 2012 оны 2 дугаар улиралд багтаан эхлүүлэхээр тохиролцсон. Захиалсан барилгын газар олголттой холбоотой захиргааны хэргийн маргааныг Улсын дээд шүүх 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр эцэслэн шийдвэрлэсэн байхад барилгын ажлыг эхлүүлээгүй, захиалгын төлбөрт хүлээн авсан 50,082,000 төгрөгийг буцаан олгоогүй.

Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр барилгын ажлыг эхлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, хохирлыг барагдуулах, эсхүл хариуцагчийн барих өөр орон сууцны төсөлд гэрээг шилжүүлэх эсэхийг харилцан тохиролцож шийдвэрлэхээр заасан байдаг. Үүний дагуу төлбөрийг буцаан авах болон гэрээг шилжүүлэх талаар удаа дараа уулзаж, шаардлагыг гаргасан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлэхгүй байна.

Гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөдлийг бичгээр гаргасан болов ч түүнийг хүлээн авч шийдвэрлээгүй. Хариуцагч нь төлбөрийг буцаан төлөх болон гэрээний үүргийн биелэлтийг хэрэгжүүлэхгүй байсны эцэст 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 20/04 дугаар албан бичгээр төлбөрийг хэсэгчлэн төлөх болно гэх хариуг өгсөн.

Мөн гэрээг цуцлах саналыг хүлээн авсан гэж төлбөрийг буцаан олгох бичигт хариуцагч компанийн ерөнхий нягтлан бодогч нь дурдсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд гэрээнд заасны дагуу алданги төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт гэрээнд заагаагүй бусад зүйлсийг үндсэн гэрээ болон холбогдох хууль, тогтоомжоор зохицуулна гэж заасан. Орон сууц захиалгаар барих гэрээний 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт хариуцагч үүргээ 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд шилжүүлсэн төлбөрийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөх үүргийг хүлээсэн. Хариуцагчид 2012 оны 3 дугаар улирал буюу 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хоногийн 50,082 төгрөгийн алданги төлөх үүрэг үүсч байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэх ёсгүй гэж заасан тул хариуцагчаас 25,000,000 төгрөгийн алдангийг гаргуулах хүсэлтэй байна гэж тайлбарлав.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд:

- 2009 онд Ц ХХК нь Хүдэр-Эрдэнэ ХХК-иас агуулахын зориулалттай хуучин барилгыг түүний эзэмшил бүхий газрын хамт худалдан авч, тухайн газартаа барилга бариулах зураг төслийн эскиз батлуулаад зөвшөөрөл авсан. Улмаар Нийслэлийн Засаг даргаар дамжиж газрын эрхийг орон сууцны зориулалтаар өөрчлүүлээд барилгын ажлыг 2010 оноос эхлүүлсэн. Барилгын ажил эхлэх явцад зэргэлдээх газрыг эзэмшигч талуудаас манай газарт барилга барьсан гэх асуудлаар захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн ба 2016 оны 12 дугаар сард шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ бүх хугацаанд шүүхийн маргаанд оролцож байсан. Ц компани нь Нийслэлийн Засаг даргаас иргэний журмаар хохирлоо нэхэмжилсэн. Нийслэлийн Засаг даргаас харъяа дүүргийн газруудад барилга барихтай холбогдсон бүх зөвшөөрлийг шалгасны үндсэн дээр уг барилга 5 давхар карказны хэмжээнд баригдсан байхад энэ асуудал үүссэн. Одоо ч уг барилга энэ хэмжээндээ байгаа. Иргэний журмаар хэрэг шийдвэрлэхдээ Ц ХХК-ийг хохирсон байна гэж үзээд 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Ц ХХК нь өөрийн буруутай үйлдлээс хамаарахгүй бусад нөхцөл байдлаас шалтгаалан барилга барих боломжгүй болсон талаар хүмүүст нь танилцуулсан. Иргэн Ц.Сүхбат 2011 оны 8 дугаар сард Ц ХХК-тай гэрээ байгуулж өгсөн мөнгөө буцааж авах талаар хүсэлтээ өгсөн. Хүсэлтийг хүлээн авсан. Үүнээс хойш шүүхийн маргааны явцад энэхүү шаардлагаа гаргасан. Ц.Сүхбатын шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй. Гэрээ байгуулагдаад шүүхийн маргаан үргэлжилж байхад нэмэлт гэрээ байгуулагдсан. Улмаар гэрээний хугацааг 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдөр буюу 2 дугаар улирал дуусах хүртэл сунгах, энэ хугацаанд барилгын ажил эхлүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, хохирлыг барагдуулах талаар тохиролцсон. Тиймээс Ц ХХК гэрээний хувьд маргах зүйл байхгүй. Төлөх ёстой төлбөрийг төлөх болно. Харин алданги төлөх үндэслэлгүй гэж маргав.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ц ХХК болон иргэн Ц.С нарын хооронд 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 11 дугаартай Орон сууцны барилгын захиалгын урьдчилсан гэрээ-ний хуулбар, 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 27/1 дугаартай Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-ний хуулбар, орон сууцны үнийн урьдчилгаа төлбөр төлсөн кассын орлогын ордерууд, Ц ХХК-иас захиалагч Ц.С од хүргүүлсэн 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 20/04 дугаартай Төлбөр төлөх тухай албан бичгийн хуулбар, Ц.С оос Ц ХХК-ийн захиралд гаргасан 2011 оны 8 дугаар сарын 18, 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрүүдэд гаргасан өргөдөлүүд, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/02322 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 578 дугаар магадлалын хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2021/01570 дугаар тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Зохигч талуудын хооронд 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 11 дугаартай Орон сууцны барилгын захиалгын урьдчилсан гэрээ байгуулагдаж, уг гэрээний 2.1, 2.2, 3.1, 3.4, 4.4.1-т зааснаар нэхэмжлэгчийн захиалгаар Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Residence-55 орон сууцны цогцолбор, 55/2 байрны 1 дүгээр орц, 7 давхар, С хэсэг, 83,47 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг 1 м.кв нь 1,500,000 төгрөгөөр тооцож, нийт 125,205,000 төгрөгөөр хариуцагч нь гэрээнд заасан хугацаа /2011 оны 4 дүгээр улирал/-нд барьж гүйцэтгэн захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Гэрээний зорилго, гол нөхцөл, талуудын тохиролцоо, хүсэл зоригийн шинжээс үзвэл нэхэмжлэгч нь тодорхой давхарт, өрөөний тоо, талбайн хэмжээ, загварыг тодорхойлон орон сууц захиалж, үүний төлөө хөлс төлөх, хариуцагч нь уг ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд талууд уг гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдалд нийцүүлэн, агуулгыг өөрсдөө тодорхойлон, хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

3.2. Нэхэмжлэгч орон сууцны урьдчилгаа төлбөрт 2011 оны 3 дугаар сарын 30, 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдрүүдэд нийт 50,082,000 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь кассын орлогын ордер, зохигчдын маргаангүй тайлбараар тогтоогдож байх бөгөөд тэрээр гэрээнд заасан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

 

3.3. Хариуцагч нь 2011 оны 4 дүгээр улиралд багтаан орон сууцыг барьж дуусган, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээсэн боловч Нийслэлийн Засаг даргаас гаргасан маргаан бүхий захиргааны актын улмаас орон сууцны барилгыг барих хугацаа хойшилсонтой холбогдон үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан дээрх гэрээнд 2011 оны 10 дугаар сарын 5-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, орон сууцны барилгын ажлыг 2012 оны 2 дугаар улиралд багтаан эхлүүлэхээр, ингэхдээ 2.5-д энэ хугацаанд барилгын ажил эхлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, хохирлыг барагдуулах, эсхүл гүйцэтгэгчийн барих өөр орон сууцны төсөлд гэрээг шилжүүлэх эсэх асуудлыг тухайн үед харилцан тохиролцож шийдвэрлэхээр талууд тохиролцжээ.

 

4. Талуудын маргааны зүйл нь нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнд заасан хугацаанд орон сууцны барилгын ажлыг эхлүүлээгүйгээс алданги шаардсан байх бөгөөд хариуцагч нь уг шаардлагыг эс зөвшөөрч, татгалзсан үндэслэлээ ...барилгын ажил эхлэх явцад зэргэлдээх газрыг эзэмшигч талуудаас манай газарт барилга барьсан гэх асуудлаар захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн ба 2016 оны 12 дугаар сард шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Ц компани нь Нийслэлийн Засаг даргаас иргэний журмаар хохирлоо нэхэмжилсэн. Нийслэлийн Засаг даргаас харъяа дүүргийн газруудад барилга барихтай холбогдсон бүх зөвшөөрлийг шалгасны үндсэн дээр уг барилга 5 давхар карказны хэмжээнд баригдсан байхад энэ асуудал үүссэн. Одоо ч уг барилга энэ хэмжээндээ байгаа. Иргэний журмаар хэрэг шийдвэрлэхдээ Ц ХХК-ийг хохирсон байна гэж үзээд 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Ц ХХК нь өөрийн буруутай үйлдлээс хамаарахгүй бусад нөхцөл байдлаас шалтгаалан барилга барих боломжгүй болсон талаар хүмүүст нь танилцуулсан. Иргэн Ц.Сүхбат 2011 оны 8 дугаар сард Ц ХХК-тай гэрээ байгуулж өгсөн мөнгөө буцааж авах талаар хүсэлтээ өгсөн. Хүсэлтийг хүлээн авсан. Гэрээ байгуулагдаад шүүхийн маргаан үргэлжилж байхад нэмэлт гэрээ байгуулагдсан. Улмаар гэрээний хугацааг 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдөр буюу 2 дугаар улирал дуусах хүртэл сунгах, энэ хугацаанд барилгын ажил эхлүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, хохирлыг барагдуулах талаар тохиролцсон. Тиймээс Ц ХХК төлөх ёстой төлбөрийг төлөх болно. Харин алданги төлөх үндэслэлгүй. ... гэж тайлбарлан холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Талуудын хооронд байгуулагдсан нэмэлт гэрээний 2.6-д Энэ гэрээнд заагаагүй бусад зүйлсийг үндсэн гэрээ болон холбогдох хууль, тогтоомжоор зохицуулна. гэж, үндсэн гэрээний 7.3-т Гүйцэтгэгч гэрээний 2.2.7-д заасан хугацааг 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн бол энэ хугацаанаас хойш хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагчийн шилжүүлсэн орон сууцны үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө. гэж тус тус заасан.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үндсэн үүрэг буюу орон сууцыг хүлээлгэн өгөх, өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг шаардах, улмаар үүргээ биелүүлээгүйгээс гэрээнд заасан нэмэлт үүргийг шаардах эрх үүсэхээр байна.

 

Учир нь, хоёр талын гэрээнд хариуцагчийг үүргээ зөрчсөн, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзсэн тохиолдолд гэрээний хариуцлага болох алдангийг нэхэмжлэх эрх үүсэх атал гэрээнд зааснаар орон сууцыг барих, улмаар захиалагчид хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байхад гэрээнд заасан алдангийг нэхэмжлэх үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн нэмэлт гэрээний 2.4, 2.5-т гүйцэтгэгч нь орон сууцны барилгын ажлыг 2012 оны 2 дугаар улиралд багтаан эхлүүлэх, ... эхлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, хохирлыг барагдуулахаар заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь хохирол шаардсан талаар нэхэмжлэл гаргаагүйн гадна, гэрээнээс татгалзсан, гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул хариуцагчаас алданги шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймд хариуцагч Ц ХХК-иас орон сууц захиалгаар бариулах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 50,082,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.С од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу алдангид 25,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хурааамжид төлсөн 533,360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ц ХХК-иас орон сууц захиалгаар бариулах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 50,082,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.С од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу алдангид 25,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.С ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533,360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 408,360 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.С од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН