Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 140/ШШ2023/00001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүгч Ш.Одонзул, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нэхэмжлэгч: аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ын *******эд холбогдох,

төрд учирсан хохирол 4,835,063 /дөрвөн сая найман зуун гучин таван мянга жаран гурав/төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, иргэдийн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга Г. нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч аймгийн *******ын газар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Яллагдагч А.******* нь яллагдагч Д.ын үйлдсэн Монголын Үндэсний дээд сургуулийн гэх дугаартай, Хүний нөөцийн удирдлага // мэргэжлээр бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг бүхий диплом буюу мэргэжлийн боловсролын үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2020 онд ургамал сумын орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшиж улмаар ******* сумын ар томилогдсон. А.*******ийн дипломыг хуурамч гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас шалгахад сонгуульд нэр дэвшээд ялалт байгуулаад ар томилогдсон А.******* гэдэг хүний диплом хуурамч, Монголын Үндэсний дээд сургуулийн уг дипломыг боловсролын үнэлгээний төв болон холбогдох эрх бүхий албан тушаалтан шалгаж хуурамч болохыг тогтоосон. Мөн хуурамч диплом үйлдсэн болохоо Монголын Үндэсний дээд сургуульд багшаар ажиллаж байсан гэдэг хүн хэргийг шалгах явцад дипломыг хуурамчаар үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Мөн яллагдагч А.******* нь хуурамч диплом гэдгээ хүлээн зөвшөөрөөд тухайн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар шийдвэрлэсэн. Хуульд зааснаар сумын нь дээд боловсролтой байхыг ёстой. Гэтэл А.*******ийн энэхүү үйлдэл нь хуульд заасан шаардлага буюу дээд боловсролтой байх шаардлагыг хангахгүй байна гэдэг шалтгаанаар аймгийн А.*******ийг ажлаас чөлөөлсөн. Ингээд А.******* нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан. А.******* нь сумын ар ажиллаж байх хугацаандаа төрөөс цалин хөлс авч байсан учраас уг цалин хөлсийг *******ын байгууллагаас зайлшгүй гаргуулах нь зүйтэй гэж үзсэн. Яагаад ингэж үзсэн бэ гэхээр хуульд зааснаар сумын дээд боловсролтой, хуульд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай. Гэтэл тухайн шаардлагыг хангахгүй байж Засаг даргын ажлыг хийсэн, мөн төрөөс цалин хөлс авч байсан нь хууль зөрчсөн байна. Хуульд заасан шаардлагыг хангасан хүн тухайн ажил албыг хаших ёстой. Гэтэл шаардлага хангахгүй байгаа гэдгээ өөрөө мэдсээр байж өөрийн гаргасан үйлдлээ нуун дарагдуулсан нь төрийн ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзсэн. Тийм учраас аймгийн *******ын газраас нэхэмжлэл гаргасан. Иймд А.*******ээс гэм хорын хохиролд 4,835,063 төгрөгийг гаргуулж аймгийн ******* сумын т олгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын байгууллагаас нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг үндэслэж мөн *******ын тухай хуулийн 41 дүгээр зүйл, ИХШХШ тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг баримталж нэхэмжлэл гаргасан байна. Хэргийн нөхцөл байдлын хувьд А.******* нь ******* сумын Засаг даргын албыг эрхэлж байсан. Нэхэмжлэгч байгууллага тайлбартаа сонгуульд хуурамч диплом ашиглаж ялалт байгуулсан түүний улмаас төрд хохирол учруулсан гэдэг байдлаар нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Сонгуулийн тухай хууль болон аймаг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн тухай хууль 2020 онд хүчин төгөлдөр болсон. Уг хуульд юу гэж заасан бэ? гэхээр сумын ИТХ-д дэвших аймгийн ИТХ-д дэвших нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтад дээд боловсролтой байна гэсэн үг үсэг байхгүй. Тийм учраас дипломыг сонгуульд ашиглах боломжгүй. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуульд аймаг, сум, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгч нь дээд боловсролтой байна гэсэн үг үсэг байдаггүй. Тухайн хүн маань ******* сумын Засаг даргыг төлөөлж тодорхой хугацаанд ажилласан. Ингэж ажиллахдаа төрийн нэрийн өмнөөс төрийн эрх ашиг буюу төрийг төлөөлж ******* сумын Засаг даргын нэрийн дор төрийн ажлыг гүйцэтгэсэн.

Шударгаар ажил хийж гүйцэтгэсэн асуудал байгаа. Иргэн хүн өөрөө шударгаар хөдөлмөрлөж түүндээ таарсан цалин хөлс авна гэж Монгол улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрх байдаг. Үүний дагуу ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс авсан. Түүнээс биш ямар нэгэн байдлаар ажиллахгүйгээр цалин хөлс авсан асуудал байхгүй. Ийм тохиолдолд прокурорын байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой.

Нэхэмжлэгч нь өөрөө прокурорын байгууллага хэдий ч нэхэмжлэл гаргаж байгаагийн хувьд ИХШХШ тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй байгууллага мөн эсэхийг нь тодруулах шаардлагатай. ИХШХШ тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т прокурор бусдын эрхийг хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох гэсэн заалт байдаг. ******* төрийн эрх ашгийг зөрчилдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасны дагуу оролцож байгаа гэж ойлгож байгаа. Уг хууль 2021 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр өөрчлөлт орсон. Уг нэмэлт өөрчлөлтөөр эсхүл прокурорын байгууллага өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно гэсэн заалтыг оруулсан. Гэтэл энэ үйл явдал нь хэзээ өрнөөд байгаа вэ? гэхээр 2020 онд болсон.

Мөн А.******* 2021 онд ажлаасаа чөлөөлөгдсөн учраас ямар ч хамааралгүй болчхоод байгаа. Өнөөдрийн байдлаар прокурорын байгууллагаас төрд учруулсан хохирлыг өөрийн санаачилгаар ИХШХШ тухай хуулийн дагуу нэхэмжлэл гаргах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргах эрх нь нээгдэнэ. Түүнээс өмнө ямар хууль үйлчлэх вэ? гэхээр төрийн байгууллагын хүсэлтээр гэж заасан байна. Гэтэл төрийн байгууллага буюу ******* сумын энэ талаар мэдүүлэг өгсөн байдаг. Мэдүүлэг өгөхдөө одоогийн байдлаар нэхэх зүйл байхгүй нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн. Төрийн байгууллагаас прокурорын байгууллагад ямар нэгэн хохирол учирсан уг хохирлыг барагдуулахаар хүсэлт гаргасан байх ёстой. Ийм хүсэлт байхгүй учраас прокурорын байгууллага санаачилгаараа тэр тусмаа төрийн байгууллагын албан тушаалтны хүсэлт байхгүйгээр нэхэмжлэл гаргах боломжгүй.

Төрийн ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл прокурор төрийн байгууллагын хүсэлтээр ИХШХШ ажиллагаанд оролцоно гэж заасан байдаг. Хэрэв прокурорын байгууллага нэхэмжлэл гаргах бол тухайн байгууллагаас итгэмжлэл авах ёстой. Гэтэл хэргийн материалд ямар нэгэн итгэмжлэл авагдаагүй байна. Тийм учраас ИХШХШ тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэлийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

Нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар А.*******ийн нийгмийн даатгалын дэвтэр, аймгийн Засаг даргын ажилд томилсон болон чөлөөлсөн тухай захирамжууд, ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн хурлын тогтоол, мөрдөгчийн тогтоолууд, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл, ******* сумын ЗДТГ-ын 2020, 2021 онуудын цалингийн картууд, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай аймгийн *******ын газрын тогтоол зэргийг ирүүлсэн,

Хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар А.*******ийн ******* сумын ар ажиллаж байх хугацаандаа гаргаж байсан ...Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай, Ажлын хэсэг байгуулах тухай, Хөрөнгө зарах тухай, Тооллогын комисс томилох тухай, Газар эзэмшүүлэх тухай, Талбайн хэмжээг өөрчлөх тухай ....гэх мэт захирамжуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн болно.  

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

аймгийн *******ын газар нь А.*******эд холбогдуулан төрд учруулсан гэм хорын хохирол 4,835,063 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ... ...төрийн байгууллагын хүсэлтгүйгээр нэхэмжлэл гаргасан, мөн шударгаар хөдөлмөрлөж түүндээ таарсан цалин хөлс авсан. Түүнээс биш ямар нэгэн байдлаар ажиллахгүйгээр цалин хөлс авсан асуудал байхгүй, ... сонгуулийн тухай хууль болон аймаг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн тухай хууль 2020 онд хүчин төгөлдөр болсон. Уг хуульд сумын ИТХ-д дэвших аймгийн ИТХ-д дэвших нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтад дээд боловсролтой байна гэсэн үг үсэг байхгүй. Тийм учраас дипломыг сонгуульд ашиглах боломжгүй, ашиглаагүй... учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д ******* төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэснийг Монгол Улсын Их Хурлын 2021.01.15-ны өдрийн хуулиар ******* төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж өөрчлөн найруулж, 2022.07.01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан.  

Монгол Улсын Дээд шүүхийн 2002 оны 263 дугаартай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 7-д Энэ заалтын прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар нь хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, төрийн өмчийн зүйлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, төрөөс төлөх нөхөн төлбөр, олговор зэрэг асуудлаар Үндсэн хууль болон бусад хуулиар тодорхойлсон эрх, үүргээ хэрэгжүүлэх, иргэний эрх зүйн харилцаанд оролцох явцад маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд уул асуудлыг хариуцах төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд байхгүй, тийм этгээд бий боловч тэрээр нэхэмжлэл гаргахаас татгалзсан, эсхүл нэхэмжлэл гаргах боломжгүй /эрх нь дуусгавар болсон, эрхийг түдгэлзүүлсэн, зогсоосон зэрэг/ байхыг ойлгоно гэж тайлбарласан байна.  

Гэтэл аймгийн ******* сумын нь нэхэмжлэл гаргахаас татгалзсан, эсхүл нэхэмжлэл гаргах боломжгүй /эрх нь дуусгавар болсон, эрхийг түдгэлзүүлсэн, зогсоосон /зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна. 

Түүнчлэн аймгийн ******* сумын нь *******ын газарт хүсэлт гаргахдаа тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргахаас татгалзсан, нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлт гаргаж байгаа эсэх, эсхүл итгэмжлэл олгож оролцуулж байгаа эсэх нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй.  

Мөн хариуцагч А.******* нь аймгийн ******* сумын ар томилогдохдоо Монгол сургуулийн хуурамч диплом ашигласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. 

Өөрөөр хэлбэл хуурамч бичиг баримт ашигласнаас төрд хохирол учирсан байдал нотлогдохгүй, үйлдэл гэм буруугийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх нь тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Учир нь эд хөрөнгөд учруулсан гэм хорын хэмжээ тогтоогдсон байхыг шаардахаас гадна гэм буруутай этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-тэй шалтгаант холбоотой эсэх, шалтгаант холбоотой бол үүнтэй холбогдон гарсан зардал тогтоогдсон байх учиртай. 

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчдод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шийдвэрлэнэ. 

Гагцхүү хэргийн оролцогч болон нэхэмжлэгч, хариуцагч талууд дээрх хугацааны дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж хавтаст хэрэгт хариуцагч А.*******ийн нийгмийн даатгалын дэвтэр, аймгийн Засаг даргын ажилд томилсон болон чөлөөлсөн тухай захирамжууд, ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн хурлын тогтоол, мөрдөгчийн тогтоолууд, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл, ******* сумын ЗДТГ-ын 2020, 2021 онуудын цалингийн картууд, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай аймгийн *******ын газрын тогтоол зэргийг ирүүлсэн боловч энэ нь хууль журмын дагуу авагдаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд аймгийн ******* сумын Засаг даргын хүсэлтгүйгээр аймгийн *******ын газар нь нэхэмжлэл гаргасан, хариуцагч А.******* нь ******* сумын ар томилогдохдоо хуурамч диплом ашигласан болох нь тогтоогдоогүй, хуурамч бичиг баримт ашигласнаас төрд хохирол учирсан байдал нотлогдохгүй, үйлдэл гэм буруугийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

аймгийн *******ын гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд  

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ: 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дүгээр зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч А.*******ээс төрд учруулсан гэм хорын хохирол 4,835,063 төгрөгийг гаргуулах тухай аймгийн *******ын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.      

2. Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, прокурор эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ 

ШҮҮГЧИД Ш.ОДОНЗУЛ

Э.ОЮУН-ЭРДЭНЭ