Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 205/МА2023/00009

 

*******ын газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 140/ШШ2023/00001 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн сумын ******* багийн иргэн ******* овогт *******ын *******эд холбогдох төрд учирсан хохирол 4,835,063 /дөрвөн сая найман зуун гучин таван мянга жаран гурав/төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******ын давж заалдах гомдлоор 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******ын газрын нэхэмжлэл болон үндэслэлийн агуулга :

... Хариуцагч А.******* *******ын үйлдсэн ын ний сургуулийн гэх дугаартай, Хүний нөөцийн удирдлага // мэргэжлээр бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг бүхий диплом буюу мэргэжлийн боловсролын үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2020 онд сумын орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшиж улмаар сумын Засаг даргаар томилогдсон байгаа. А.******* нь хуурамч диплом гэдгээ хүлээн зөвшөөрөөд тухайн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар шийдвэрлэсэн. Хуульд зааснаар сумын Засаг дарга нь боловсролтой байхыг ёстой. А.******* нь сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа төрөөс хууль бусаар цалин хөлс авч байсан учраас уг цалин хөлсийг А.*******ээс гэм хорын хохиролд 4,835,063 төгрөгийг гаргуулж Завхан аймгийн сумын Засаг даргын Тамгын газарт олгож өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ийн хариу тайлбар болон татгалзлын агуулга

...Хэргийн нөхцөл байдлын хувьд А.******* нь сумын Засаг даргын албыг эрхэлж байсан. Нэхэмжлэгч байгууллага тайлбартаа сонгуульд хуурамч диплом ашиглаж ялалт байгуулсан түүний улмаас төрд хохирол учруулсан гэдэг байдлаар нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Сонгуулийн тухай хууль болон аймаг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн тухай хууль 2020 онд хүчин төгөлдөр болсон. Уг хуульд юу гэж заасан бэ? гэхээр сумын ИТХ-д дэвших аймгийн ИТХ-д дэвших нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтад боловсролтой байна гэсэн үг үсэг байхгүй. Тийм учраас дипломыг сонгуульд ашиглах боломжгүй. улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуульд аймаг, сум, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгч нь боловсролтой байна гэсэн үг үсэг байдаггүй. Тухайн хүн маань сумын Засаг даргыг төлөөлж тодорхой хугацаанд ажилласан. Ингэж ажиллахдаа төрийн нэрийн өмнөөс төрийн эрх ашиг буюу төрийг төлөөлж сумын Засаг даргын нэрийн дор төрийн ажлыг гүйцэтгэсэн.

Шударгаар ажил хийж гүйцэтгэсэн асуудал байгаа. Иргэн хүн өөрөө шударгаар хөдөлмөрлөж түүндээ таарсан цалин хөлс авна гэж улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрх байдаг. Үүний дагуу ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс авсан. Түүнээс биш ямар нэгэн байдлаар ажиллахгүйгээр цалин хөлс авсан асуудал байхгүй. Ийм тохиолдолд прокурорын байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой.

Нэхэмжлэгч нь өөрөө прокурорын байгууллага хэдий ч нэхэмжлэл гаргаж байгаагийн хувьд ИХШХШ тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй байгууллага мөн эсэхийг нь тодруулах шаардлагатай..

Өнөөдрийн байдлаар прокурорын байгууллагаас төрд учруулсан хохирлыг өөрийн санаачилгаар ИХШХШ тухай хуулийн дагуу нэхэмжлэл гаргах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргах эрх нь нээгдэнэ. Түүнээс өмнө ямар хууль үйлчлэх вэ? гэхээр төрийн байгууллагын хүсэлтээр гэж заасан байна. Гэтэл төрийн байгууллага буюу сумын Засаг дарга энэ талаар мэдүүлэг өгсөн байдаг. Мэдүүлэг өгөхдөө одоогийн байдлаар нэхэх зүйл байхгүй нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн. Төрийн байгууллагаас прокурорын байгууллагад ямар нэгэн хохирол учирсан уг хохирлыг барагдуулахаар хүсэлт гаргасан байх ёстой. Ийм хүсэлт байхгүй учраас прокурорын байгууллага санаачилгаараа тэр тусмаа төрийн байгууллагын албан тушаалтны хүсэлт байхгүйгээр нэхэмжлэл гаргах боломжгүй.

Төрийн ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл прокурор төрийн байгууллагын хүсэлтээр ИХШХШ ажиллагаанд оролцоно гэж заасан байдаг. Хэрэв прокурорын байгууллага нэхэмжлэл гаргах бол тухайн байгууллагаас итгэмжлэл авах ёстой. Гэтэл хэргийн материалд ямар нэгэн итгэмжлэл авагдаагүй байна. Тийм учраас ИХШХШ тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэлийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 140/ШШ2023/00001 дугаар шийдвэрээр

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дүгээр зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч А.*******ээс төрд учруулсан гэм хорын хохирол 4,835,063 төгрөгийг гаргуулах тухай *******ын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******ын давж заалдах гомдлын агуулга:

... А.******* нь яллагдагч Д.*******ын үйлдсэн "ын ний сургууль"-ийн гэх дугаартай, Хүний нөөцийн удирдлага // мэргэжлээр бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг бүхий диплом буюу мэргэжлийн боловсролын үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2020 онд ургамал сумын орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшиж улмаар 2020 оны 11 дүгээр сарын 22-нд сумын Засаг даргаар томилогдсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан "Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах" гэмт хэрэгт холбогдсон

Яллагдагч А.*******, Д.******* нарт холбогдох эрүүгийн дугаартай хэрэгт Завхан аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус прокурорын газрын хяналтад ирүүлснийг прокуророос хянан үзээд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 06 дугаартай тогтоолоор "... Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Коронавируст халдвар /КОВИД- 19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах зорилгоор баталсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар А.*******, Д.******* нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч буюу Завхан аймгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

А.******* нь хууль бусаар сонгуульд өрсөлдөж 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажиллах хугацаандаа нийт 4.835.063 /Дөрвөн сая найман зуун гучин таван мянга жаран гурав/ төгрөгийн цалин авсан байх бөгөөд төр, нийтийн ашигт сонирхолд гэм хор учруулсны хариуцлагыг хүлээлгэхгүй орхигдуулж болохгүй тул. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын /төрийн, нийтийн/ эд хөрөнгөд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй прокурор нэхэмжлэл гаргасан.

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар гомдол гаргана" гэж хуульчилсан, Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэж зааснаар прокурор нь дээр дурдсан хуулиудад зааснаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул прокурор нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ. Гэтэл анхан шатны шүүх Завхан аймгийн сумын Засаг даргын хүсэлтгүйгээр Завхан аймгийн прокурорын газар нь нэхэмжлэл гаргасан, хариуцагч А ******* нь сумын Засаг даргаар томилогдохдоо хуурамч диплом ашигласан болох нь тогтоогдоогүй, хуурамч бичиг баримт ашигласнаас төрд хохирол учирсан байдал нотлогдохгүй, үйлдэл гэм буруугийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх нь тогтоогдохгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний ѳдрийн 140/ШШ2023/00001 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргав гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүссэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

...Сонгуулийн тухай хууль болон аймаг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн тухай хууль 2020 онд хүчин төгөлдөр болсон. Уг хуульд юу гэж заасан бэ? гэхээр сумын ИТХ-д дэвших аймгийн ИТХ-д дэвших нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтад боловсролтой байна гэсэн үг үсэг байхгүй. Тийм учраас дипломыг сонгуульд ашиглах боломжгүй. улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуульд аймаг, сум, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгч нь боловсролтой байна гэсэн үг үсэг байдаггүй. Тухайн хүн маань сумын Засаг даргыг төлөөлж тодорхой хугацаанд ажилласан. Ингэж ажиллахдаа төрийн нэрийн өмнөөс төрийн эрх ашиг буюу төрийг төлөөлж сумын Засаг даргын нэрийн дор төрийн ажлыг гүйцэтгэсэн.

Шударгаар ажил хийж гүйцэтгэсэн асуудал байгаа. Иргэн хүн өөрөө шударгаар хөдөлмөрлөж түүндээ таарсан цалин хөлс авна гэж улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрх байдаг. Үүний дагуу ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс авсан. Түүнээс биш ямар нэгэн байдлаар ажиллахгүйгээр цалин хөлс авсан асуудал байхгүй. Ийм тохиолдолд прокурорын байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой.

Нэхэмжлэгч нь өөрөө прокурорын байгууллага хэдий ч нэхэмжлэл гаргаж байгаагийн хувьд ИХШХШ тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй байгууллага мөн эсэхийг нь тодруулах шаардлагатай..

Өнөөдрийн байдлаар прокурорын байгууллагаас төрд учруулсан хохирлыг өөрийн санаачилгаар ИХШХШ тухай хуулийн дагуу нэхэмжлэл гаргах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргах эрх нь нээгдэнэ. Түүнээс өмнө ямар хууль үйлчлэх вэ? гэхээр төрийн байгууллагын хүсэлтээр гэж заасан байна. Гэтэл төрийн байгууллага буюу сумын Засаг дарга энэ талаар мэдүүлэг өгсөн байдаг. Мэдүүлэг өгөхдөө одоогийн байдлаар нэхэх зүйл байхгүй нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн. Төрийн байгууллагаас прокурорын байгууллагад ямар нэгэн хохирол учирсан уг хохирлыг барагдуулахаар хүсэлт гаргасан байх ёстой. Ийм хүсэлт байхгүй учраас прокурорын байгууллага санаачилгаараа тэр тусмаа төрийн байгууллагын албан тушаалтны хүсэлт байхгүйгээр нэхэмжлэл гаргах боломжгүй.

Төрийн ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл прокурор төрийн байгууллагын хүсэлтээр ИХШХШ ажиллагаанд оролцоно гэж заасан байдаг. Хэрэв прокурорын байгууллага нэхэмжлэл гаргах бол тухайн байгууллагаас итгэмжлэл авах ёстой. Гэтэл хэргийн материалд ямар нэгэн итгэмжлэл авагдаагүй байна. Тийм учраас ИХШХШ тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэлийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

*******ын газар нь А.*******эд холбогдуулан төрд учруулсан гэм хорын хохирол 4.835.063 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан *******ын газрын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолд яллагдагч А.******* нь ын ний Дээд сургууль-ийн гэх дугаартай Хүний нөөцийн удирдлага // мэргэжлээр бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг бүхий диплом буюу мэргэжлийн боловсролын үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2020 онд сумын орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшиж улмаар 2020 оны 11 дүгээр сарын 22-нд сумын Засаг даргаар томилогдсон буюу хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэжээ. /25-26/ хуудас,

Мөн А.******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өөрт холбогдох үйлдэл, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг үндэслэн улсын Их хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Корона вируст нөлөөллийг бууруулах зорилгоор баталсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна./25-26/

Хэрэгт авагдсан Прокурорын тогтоол, түүнтэй холбоотой бусад баримтууд нь *******ын газрын Эрүүгийн хэргийн салбар архив 22 хуулбар үнэн тэмдэг дарагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримт байх тул шүүх үнэн зөв гэж баримтууд гэж үнэллээ.

Дээрх хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч А.******* нь хуурамч диплом ашиглаж, сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшин, улмаар сумын засаг даргаар томилогдон ажиллаж, хууль бусаар 4.835.063 төгрөгийн цалин хөлс авч төрд 4.835.063 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйл баримт хангалттай тогтоогдсон байна.

Бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс /үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зохицуулсан байх бөгөөд хариуцагч А.******* нь төрд учруулсан гэм хорын хохирлыг хариуцан төлөх төлөх үүрэгтэй, төр учирсан хохирлоо гэм хор учруулсан этгээдээс шаардах эрхтэй байна.

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор нь төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцож болох бөгөөд *******ын газар нь дээрх хохиролтой холбоотой нэхэмжлэлийг гаргах эрх бүхий этгээд биш гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Прокурор төрийн эрх ашгийг хамгаалахаар өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь хууль зөрчөөгүй байна. Хариуцагч талын хохирогч нэхэмжлэлээсээ татгалзсан байхад Прокурорын газар нь нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд Завхан аймгийн прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 140/ШШ2023/00001 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.*******ээс гэм хорын хохирол 4.835.063 төгрөг гаргуулж, Завхан аймгийн сумын Засаг даргын Тамгын газарт олгож, *******ын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, *******ын газрын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР