Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 130/ШШ2022/00828

 

 

        

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

БӨ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш овогт З-ийн Б, Хаяг:БӨ аймаг, Ө сум 13 дугаар багт оршин суух, /харилцах утас:0000000/

Хариуцагч: БӨ аймаг дахь Нисэх буудал /дарга К./ Хаяг:БӨ аймгийн Ө сумын төвд үйл ажиллагаа явуулдаг, /харилцах утас:0000/

Нэхэмжлэлийн шаардлага: БӨ аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, БӨ аймаг дахь Нисэх буудлын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч З.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,

Орчуулагч Б.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч БӨ аймаг дахь Нисэх буудлын дарга К.Е-нд холбогдуулан тус Нисэх буудлын даргын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, БӨ аймаг дахь Нисэх буудлын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:

1.1 Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03/01 дугаар шийдвэрийн дагуу БӨ аймаг дахь нисэх буудалд үйлчлэгч шаардлагатай гэж үзээд Захиргаа удирдлагын газар, Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын газарт үүрэг өгч, нэг ажилтан нэмж ажиллуулахаар болсон. Үүний дагуу намайг БӨ аймаг дахь Нисэх буудлын даргын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар үйлчлэгчээр томилон ажиллуулж эхэлсэн. Түүнээс хойш тус ажлын байранд тогтвор суурьшилтай 5 жил гаруй ажилласан. Миний бие ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж ажиллаж ирсэн. Гэтэл намайг БӨ аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар цомхотголд орж байна хэмээн ажлаас чөлөөлж миний хөдөлмөрлөх эрхэд халдсан. Миний ажиллаж байгаа ажлын байр нь бүтэц орон тооны цомтголд орсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

1.2. Учир нь, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны сайдын 2001 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай тушаалаар баталсан “Нэг үйлчлэгчийн цэвэрлэх талбай, ажлын үлгэрчилсэн хэмжээ”-г тогтоосон журамд зааснаар 275-325 м.кв талбайг цэвэрлэх ёстой юм байна. Манай байгууллага 1250 м.кв талбайтай учраас 4 үйлчлэгч ажиллах ёстой юм байна. 2022 оны 05 дугаар сард дээд шатны байгууллагаас орон тоо хасах тухай чиглэл ирсний дагуу ажил олгогч 5 жил тус байгууллагад тасралтгүй ажиллаж байсан намайг ажлаас үндэслэлгүй халсан. БӨ аймаг дахь Нисэх буудлын дарга К.Е нь өөрийн төрсөн эгч Р гэх хүний охиныг ажилд аваад бүр тушаал гаргаад өгсөн. Тус байгууллагын дарга К.Е нь 5 жил ажилласан намайг үндэслэлгүй ажлаас халсан мөөртлөө ажилд ороод 1 жил болоогүй өөрийн төрөл садны холбоотой хүнд бүр тушаал гаргаад өгсөн нь шударга бус. Түүний энэ үйлдэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалыг зөрчиж байгаа.

1.3. Иймд БӨ аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, БӨ аймаг дахь Нисэх буудлын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв

 

2.Хариуцагч БӨ аймаг дахь Нисэх буудал дарга К.Е болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нарын хариу тайлбар, татгалзал:

2.1. БӨ аймаг дахь Нисэх буудал нь олон жилийн өмнө байгуулагдсан улсын төсвөөс санхүүжих төсөвт байгууллага юм. Тус байгууллага нь 1 үйлчлэгчийн орон тоотой. Нэхэмжлэгч З.Б нь тус байгууллагад үйлчлэгчээр Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байсан. Иргэний Нисэхийн Үндэсний төвийн даргын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/132 тоот Орон нутгийн нисэх буудлын хөлсөөр ажиллах гэрээ байгуулах ажил үйлчилгээний жагсаалт, ажлын хөлсний хэмжээ батлах тухай тушаалыг хүргүүлсэн, уг тушаалыг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх, мөрдүүлж ажиллах талаар мэдэгдсэн юм. Уг тушаалд тус Нисэх буудалд хөлсөөр ажиллуулах гэрээгээр ажиллаж байсан үйлчлэгчийн орон тоог хасаж зөвхөн 2 галч үлдээж шийдвэрлэсэн байна.

2.2. Иргэний нисэхийн Үндэсний төвийн даргын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/132 тоот Орон нутгийн нисэх буудлын хөлсөөр ажиллах гэрээ байгуулах ажил үйлчилгээний жагсаалт, ажлын хөлсний хэмжээ батлах тухай тушаалыг  2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар нийт албан хаагч, ажилчдад танилцуулж, үйлчлэгчийн орон тоог цомхотгосон талаар албан ёсоор мэдэгдсэн. Үүний дараа уг тушаалыг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж ажиллахаар тусгагдсан тул З.Б-д энэ талаар мэдэгдэж 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б/12 тоот тушаалыг гардуулан өгсөн. Ингэснээр 3.Бейбитгүл нь уг тушаалыг гардан авч хүлээн зөвшөөрч холбогдох материалыг бүрдүүлж аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажлаас халагдсаны тэтгэмжийг авсан болно.

2.3 А.З нь тус байгууллагад 1993 онд ажилд ороод 29 дэх жилдээ ажиллаж байсан ба одоо үйлчилж байгаа хууль тогтоомжоор 56 насанд хүрснээр буюу 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсэх юм байна. Иргэний нисэхийн Үндэсний төвийн даргын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/132 тоот Орон нутгийн нисэх буудлын хөлсөөр ажиллах гэрээ байгуулах ажил үйлчилгээний жагсаалт, ажлын хөлсний хэмжээ батлах тухай тушаалаар тус байгууллагад 2009 оноос хойш бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан Х.М-ийн орон тоо хасагдсан учраас түүний хүсэлтээр А.З-ийн орон тоонд ажиллуулах болсон.

2.4 Нэхэмжлэгч талаас тус байгууллагын дарга К.Е-ны эгчийн хүүхэд ажилд орсон гэж тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй учраас ямар нэгэн тайлбар гаргах шаардлагагүй гэж үзэж байна. Нэгэнт дээд шатны байгууллагаас орон тоо хасах тухай чиглэл ирсэн учраас К.Е дарга эсэргүүцэх боломжгүй. З.Б нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байсан учраас гэрээг цуцлахаас өмнө мэдэгдэх шаардлага байхгүй.

2.5  Иймд иргэн З.Б-ийн орон тоо, цалинг Иргэний нисэхийн Үндэсний Төвөөс хасаж, цомхотгосон учир цаашид ажиллуулах боломжгүй болсон тул дээрх тушаалыг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэв.

 

3.Нэхэмжлэгчээс З.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, БӨ аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БӨ аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаартай албан тоот, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 04 дугаартай Хөлсөөр ажиллуулах гэрээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н-тай байгуулсан өмгөөллийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус гаргаж өгсөн болно.

 

4.Хариуцагчаас БӨ аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 82 дугаартай хариу тайлбар, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б БӨ аймаг дахь Нисэх буудлын даргын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/104 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаартай бүртгэлийн хяналтын картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/132 дугаартай нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БӨ аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Иргэний нисэхийн ерөнхий газрын захиргаа, удирдлагын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 04/806 дугаартай албан тоотын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар танилцуулах бичиг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн үйлчлэгч З.Б-ийн ажлыг Х.М-д хүлээлгэж өгсөн тухай акт, БӨ аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 83 дугаартай албан тоот, БӨ аймаг дахь Нисэх буудлын даргын 07 дугаар сарын 20-ны өдрийн 81 дугаартай албан тоотын хуулбар, БӨ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 253 дугаартай албан тоотын хуулбар, БӨ аймаг дахь Нисэх буудлын даргын Я.С-эд олгосон итгэмжлэл, Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссарын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 05/10890 дугаартай хариу хүргүүлэх тухай албан тоотын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БӨ аймаг дахь Нисэх буудлын даргын 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/20 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/465 дугаартай нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БӨ аймаг дахь Нисэх буудлын даргын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/07, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/14 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 01-н й өдөр гарын үсэг зурсан БӨ аймаг дахь Нисэх буудлын бүртгэлийн хяналтын карт, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Х.Б-ийн БӨ аймаг дахь Нисэх буудлын даргад гаргасан өргөдөл, БӨ аймаг дахь Нисэх буудлын даргын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/41 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шүүхэд тус тус гаргаж өгсөн болно.

5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 09 дүгэр сарын 30-ны өдрийн 290 дугаартай албан бичиг, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/1727 дугаартай албан тоот, БӨ аймаг дахь Нисэх буудлын даргад А.З-аас 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гаргасан өргөдөл, бүртгэл хяналтын карт, БӨ аймаг дахь Нисэх буудлын өргөдөл, гомдол хүлээж авсан бүртгэлийн журналын 1 хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БӨ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/40 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БӨ аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 97 дугаартай албан тоотын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БӨ аймаг дахь Нисэх буудлын явуулсан бичгийн бүртгэлийн журналын 1 хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг, хариуцагчийн хүсэлтээр БӨ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 274 дугаартай албан тоотоор ирүүлсэн З.Бийн ажилгүйдлийн жагсаалт зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Намайг БӨ аймаг дахь Нисэх буудлын даргын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар үйлчлэгчээр томилон ажиллуулж эхэлсэн. Түүнээс хойш тус ажлын байранд тогтвор суурьшилтай 5 жил гаруй ажилласан. Миний бие ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж ажиллаж ирсэн. Гэтэл намайг БӨ аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар цомхотголд орж байна хэмээн ажлаас чөлөөлж миний хөдөлмөрлөх эрхийг маань зөрчсөн мөн бүтэц орон тооны цомтголд орсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж тайлбарлажээ.

 

3.Хариуцагч БӨ аймаг дахь Нисэх буудал дарга К.Е болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: БӨ аймаг дахь Нисэх буудал нь  үйлчлэгчийн орон тоотой. Нэхэмжлэгч З.Б нь тус байгууллагад үйлчлэгчээр Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байсан. Иргэний Нисэхийн Үндэсний төвийн даргын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/132 тоот Орон нутгийн нисэх буудлын хөлсөөр ажиллах гэрээ байгуулах ажил үйлчилгээний жагсаалт, ажлын хөлсний хэмжээ батлах тухай тушаалыг хүргүүлсэн, уг тушаалыг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх, мөрдүүлж ажиллах талаар мэдэгдсэн юм. Уг тушаалд тус Нисэх буудалд хөлсөөр ажиллуулах гэрээгээр ажиллаж байсан үйлчлэгчийн орон тоог хасаж зөвхөн 2 галч үлдээж шийдвэрлэсэн байна. Нэгэнт иргэн З.Бийн орон тоо, цалинг Иргэний нисэхийн Үндэсний Төвөөс хасаж, цомхотгосон учир цаашид ажиллуулах боломжгүй гэж маргажээ.

 

4. Хавтаст хэрэгт авагдсан Иргэний нисэхийн Ерөнхий газрын захиргаа,удирдлагын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 04/806 дугаар албан бичгээр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаар хурлаар тус нисэх буудалд шаардлагатай байгаа үйлчлэгчийг “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-ээр ажиллуулахаар шийдвэрлэснийг үндэслэн БӨ аймаг дахь Нисэх буудлын даргын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаартай тушаалаар З.Бийг БӨ аймгийн Нисэх буудлыг үйлчлэгчээр 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллуулахаар болсон болох нь БӨ аймаг дахь Нисэх буудлын даргын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаартай тушаал болон зохигчдын шүүхэд болон хуралдаад гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

5. Уг хугацаанаас хойш хариуцагч жил бүр нэхэмжлэгч З.Б-тэй Хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулж ажиллуулж ирсэн ба улмаар талууд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №04 дугаартай Хөлсөөр ажиллуулах гэрээгээр  2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаагаар мөн гэрээ дуусгавар болгох, гэрээ цуцлах, ажиллаагчийн сарын ажлын хөлс болон сарын хөлсийг хэзээ олгох эсэх зэргийг тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд хамаарч байна.

 

6. Улмаар хариуцагч БӨ аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар үйлчлэгч, хөдөлмөрийн хөлсөөр ажиллах ажилтан З.Б-ийг Иргэний нисэхийг үндэсний төвийн даргын орон нутгийн нисэх буудлын хөлсөөр ажиллах гэрээ байгуулах ажил үйлчилгээний жагсаалт, ажлын хөлсний хэмжээ батлах тухай тушаалаар бүтэц орон тооны цомхотголд орсон тул ногдох ээлжийн амралтыг олгож, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба уг тушаалыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байна.

 

7. Гэтэл  талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 04 дугаартай Хөлсөөр ажиллуулах гэрээний 2 дахь хэсгийн. 2.2 дахь заалтад ажил эхлэх хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр ажил дуусах хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр, 3.1-т ажиллагчийн сарын ажлын хөлс 450,000 төгрөг, 3.4-т хөлсөөр ажиллагчийн ажлын хөлсийг сар бүрийн 16,26-нд хөлсийг төлөхөөр, 9 дүгээр хэсгийн 9.1-д хөлсөөр ажиллагчтай байгуулсан гэрээг дуусгавар болгох 3 үндэслэл заасан ба 9.1.1 дэх хэсэгт гэрээний хугацаа дуусаж, сунгагдахгүй болсон бол, 9.1.2 дахь хэсэгт ажиллуулагч цэвэрлэгээ үйлчилгээний гүйцэтгэгч байгууллагыг шалгаруулж, гэрээ хүчинтэй болсон бол, 9.1.3 дахь хэсэгт биеийн эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажилд тэнцэхгүй болсон нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон бол гэрээ дуусгавар болохоор талууд гэрээндээ харилцан тохиролцсон байх боловч хариуцагчаас гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг дуусгавар болгосон нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д “хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно” гэж заасныг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

8. Мөн гэрээний 10 дугаар хэсэгт гэрээ цуцлах 9 үндэслэл заасан ба  хариуцагч  БӨ аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаар тушаалд уг үндэслэлээр зааж хөлсөөр ажиллах гэрээг цуцлаагүй байх тул  хариуцагч БӨ аймаг дахь Нисэх буудлын дарга нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний гэрээ цуцлах тухай заасан заалтуудыг зөрчсөн байна. 

Иймд шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хөдөлмөрийн гэрээ гэж үзэх үндэслэлгүйн дээр энэхүү харилцааг Хөдөлмөрийн хуулиар хянан шийдвэрлэх үндэслэлгүй болно.

 

9.  Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүрэгтэй ба хөлсөөр ажиллах гэрээгээр талууд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахдаа энэ асуудлыг зохицуулсан Иргэний хуулийн нийтлэг үндэслэлийг удирдлага болгодог бөгөөд энэ шинжээрээ хөдөлмөрийн гэрээнээс ялгаатай тул хариуцагчийн нэхэмжлэгч З.Б-ийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх даалт, 83 дугаар зүйл, 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэг, Иргэний нисэх ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.29.14 дэх заалт, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/104 дүгээр тушаалыг тус тус үндэслэл болгосон үндэслэлгүй  болсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

10.Түүнчлэн талуудын хооронд байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн №04 дугаартай Хөлсөөр ажиллуулах гэрээндээ гэрээ дуусгавар болгох, гэрээ цуцлах үндэслэлээ тус тус тодорхой харилцсан тохирсон мөн гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 17-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан бөгөөд уг гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухайгаа хариуцагч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид мэдэгдсэн эсэхээ хариуцагч БӨ аймаг дахь Нисэх буудлын дарга нь бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

 

11.Хариуцагчаас Иргэний нисэхийн ерөнхий газрын Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/132 дугаартай тушаалаар баталсан “Орон нутгийн нисэх буудлын хөлсөөр ажиллах гэрээ байгуулах ажил үйлчилгээний жагсаалт, ажлын хөлсний хэмжээ батлах тухай” тушаал болон уг тушаалын хавсралтыг  2022 оны 05 дугаар сарын 19-ний  өдрийн хамт олны хурлаар танилцуулсан тэмдэглэлийг  нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд уг тэмдэглэлээр тухайн тушаалын талаар хамт олонд танилцуулсан болохоос биш нэхэмжлэгчтэй байгуулсан №04 дугаартай Хөлсөөр ажиллуулах гэрээг цуцлах тухайгаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар мэдэгдсэн байна гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

12.Ажиллуулагч буюу хариуцагч нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/132 дугаартай тушаалаар баталсан “Орон нутгийн нисэх буудлын хөлсөөр ажиллах гэрээ байгуулах ажил үйлчилгээний жагсаалт, ажлын хөлсний хэмжээ батлах тухай” тушаалаар хөлсөөр ажиллуулах үйлчлэгчийн орон тоо цомхотгосон гэсэн үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан Хөлсөөр ажиллуулах гэрээний хугацаа дуусаагүй байхад  дангаараа гэрээг цуцлах үндэслэлгүй байна.

13. Хариуцагч БӨ аймаг дахь Нисэх буудлын дарга нь З.Б-ийг орон тоо цомхотгосон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч З.Б  болон БӨ аймаг дахь Нисэх буудлын даргатай байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээний хугацаа дуусгавар болоогүй байгаа тул нэхэмжлэгч  З.Б нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар талуудын хооронд байгуулсан Хөлсөөр ажиллуулах гэрээнд заасан хугацаагаар үйлчлэгчээр ажиллуулахыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.

 

14. Иймд нэхэмжлэгч З.Б-ээс БӨ аймаг дахь Нисэх буудлын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн боловч талуудын хооронд Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй тул талуудын хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №04 дугаартай Хөлсөөр ажиллуулах гэрээний хугацаа болох 2023 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллуулахыг Иргэний хуулийн 359 дүрээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БӨ аймаг дахь Нисэх буудлын даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

15.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс  ажил олгогчоос орон тоо цомхотгосон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухайгаа ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлж мэдэгдээгүй, үйлчлэгч А.Зоягийн орон тоонд би ажиллах ёстой гэж тус тус маргаж байгаа боловч БӨ аймаг дахь Нисэх буудлын бүтэц орон тоонд 1/ нэг/ л үйлчлэгчтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан 2016, 2022 онуудын Иргэний нисэхийн ерөнхий газрын  даргын “Орон нутгийн нисэх буудлын орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалуудаар мөн нэхэмжлэгч З.Бийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс Иргэний Нисэхийн ерөнхий газрын захиргаа, удирдлагын газрын даргын 04/806 дугаар албан бичгээр хөлсөөр ажиллуулах гэрээгээр ажиллуулж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа тул хариуцагчаас  Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас чөлөөлөх тухай нэг сарын өмнө мэдэгдэх үүрэг хүлээхгүй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хариуцагчтай Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй байгаа тул тус байгууллагын орон тоо цомхотгосон, цөөрсөн гэх үндэслэлээр  маргах эрхгүй гэж шүүх дүгнэлээ.

 

16.Мөн нэхэмжлэгчээс Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны сайдын 2001 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай тушаалаар баталсан “Нэг үйлчлэгчийн цэвэрлэх талбай, ажлын үлгэрчилсэн хэмжээ”-г тогтоосон журамд зааснаар 275-325 м.кв талбайг цэвэрлэх ёстой заасан ба аймаг дахь Нисэх буудал нь 1250 м.кв талбайтай учраас 4 үйлчлэгч ажиллах ёстой тул би ажиллах ёстой гэж маргаж байгаа боловч тус аймаг  Нисэх буудлын бүтэц орон тоог Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн  8.4-д хэсэгт Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг заасны 8.4.6 дахь заалтад “иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шууд харьяа алба, байгууллагуудын зохион байгуулалтын бүтцийг батлах, ... хяналт тавих”  эрхийг олгосноор  Иргэний нисэхийн ерөнхий газрын  даргаас БӨ аймаг дахь Нисэх буудлын бүтэц орон тоог батлахаар хуульчилсан байх тул Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны сайдын тушаалын дагуу би ажиллах ёстой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй болно.

 

17. Иймд БӨ аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Бийг БӨ аймаг дахь Нисэх буудлын үйлчлэгчээр 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаагаар ажиллуулахыг ажил олгогч БӨ аймаг дахь Нисэх буудлын даргад даалгах нь зүйтэй байна. 

 

18. Талуудын хооронд үүссэн харилцаа нь хөдөлмөрийн харилцаа бус хөлсөөр ажиллах гэрээний харилцаа байх тул  нэхэмжлэгч З.Б нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхгүй бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар  нэхэмжлэгч З.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч БӨ аймаг дахь Нисэх буудлаас  улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан  нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 364 дүгээр зүйлийн 364.1-д заалтыг баримтлан  БӨ аймаг дахь Нисэх буудлын даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Б-ийг БӨ аймаг дахь Нисэх буудлын үйлчлэгчээр 2023 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр хүртэл хугацаагаар ажиллуулахыг хариуцагч БӨ аймаг дахь Нисэх буудлын даргад даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч З.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож,  хариуцагч БӨ аймаг дахь Нисэх буудлаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Б-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Энэ шийдвэрийг зохигч,гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.Ж