Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2022/01034

 

 

 

 

 

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

ББ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ББ аймгийн СС сумын 5 дугаар багт оршин суух, Х овогт С-ын Е

Хариуцагч: ББ аймгийн ӨӨ сумын 3 дугаар багт оршин суух, Ж овогт Е-ний З

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдсан УАЗ-469 маркийн ААААА ББББББББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлж, худалдсан эд хөрөнгийн эрхийн доголдлыг арилгахыг хариуцагч Е.З-т шийдвэр гаргуулах тухай.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр талуудын хооронд байгуулсан арилжааны гэрээг цуцалж, биет байдлын доголдолтой мөнгөлөг саарал өнгийн Mitsubishi Pajero маркийн ССССССССС ИИИИИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг С.Б-д буцаан өгч, бор өнгийн УАЗ-31512 маркийн ААААА ББББББББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Е.З-т буцаахыг С.Б-д даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч Х.З

Хариуцагч Е.З, түүний өмгөөлөгч Х.Б

Гэрч Б.М

Орчуулагч Б.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Е.Зт холбогдуулан худалдсан УАЗ-469 маркийн ААААА ББББББББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлж, худалдсан эд хөнөргийн эрхийн доголдлыг арилгахыг хариуцагч Е.З-т шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие С.Б нь 2022 оны 09-р сарын 03-ны өдөр ӨӨ сумын 3-р багийн иргэн Е.З гэх залуугийн эзэмшлийн “УАЗ-469” маркийн, бор өнгийн, ААААА ББББББББ улсын дугаартай суудлын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн “Раjего” маркийн, мөнгөлөг өнгийн, ССССССССС ИИИИИ улсын дугаартай суудлын тээврийн хэрэгслээр сольж авч, арилжааны хэлцэл хийсэн байсан.

1.2. Арилжааны гэрээний талууд болох С.Б, Е.З бид арилжааны гэрээ, хэлцлийн дагуу тус тус эзэмшилд байгаа арилжиж байгаа хөрөнгийг харилцан хүлээлцэж, Е.З нь надаас авсан “Раjего” маркийн, ССССССССС ИИИИИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, тээврийн хэрэгслийн эзэмших эрхийн гэрчилгээний хамт авч үлдсэн ба надад худалдсан “УАЗ-469” маркийн ААААА ББББББББ улсын дугаартай хэрэгслийг, тээврийн эзэмших эрхийн гэрчилгээний хамт хүлээлгэж өгсөн юм.

Гэтэл хариуцагч Е.З нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “УАЗ-469” маркийн, ААААА ББББББББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмших эрхийн гэрчилгээ болон С.Б миний цахим үнэмлэх, Хаан Банкны Виза картын хамт хулгайлан авч явсан байна.

1.3. Арилжааны журмаар худалдагч Е.З нь арилжааны журмаар худалдан авагч С.Б надад уг “УАЗ-469” маркийн машиныг хүлээлгэн өгснөөр би уг машиныг хадгалж, эзэмшиж байгаа боловч эзэмших эрхийг хууль ёсоор шилжүүлээгүй, Автотээврийн Үндэсний төвд бүртгүүлж өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг Е.З биелүүлээгүй Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн журам”, Монгол Улсын шадар сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын хамтарсан 2018 оны 192 дугаар тушаалаар баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын “Тав” дахь бүлгийн 5.2 дахь хэсгийн 5.2.2, 5.2.4 дэх хэсгүүдэд заасныг зөрчиж, Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3, 252 дугаар зүйлийн 252.2 дахь хэсэгт заасан “Эд хөрөнгийн эрхийн доголдолтой” эд хөрөнгө буюу эрхийн зөрчилтэй эд хөрөнгө шилжүүлсэн нь тогтоогдсон учир дээрх зөрчлийг арилгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

1.4. Нэгэнт худалдагч Е.З, худалдан авагч С.Б бид Арилжааны зүйл болох тээврийн хэрэгслийг хүлээн авсан тодорхой үйлдэл хийсэн нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3, 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хүлээн авсанд тооцох боловч, мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 -д заасан “Эд хөрөнгийн эрхийн доголдолтой” эд хөрөнгө худалдсан учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.  

 

2.Хариуцагч Е.З хариу тайлбартаа: Миний бие бор өнгийн, “УАЗ-31512” загварын, ААААА ББББББББ улсын дугаартай тээврийг хэрэгсэлтэй бөгөөд 2022 оны эхээр фейсбукт боломжтой машин байвал солино гэж зар тавьсан байсан.Тэр үед “РРРРРРРРРР” гэдэг фейсбук хаягаас жижиг суудлын машины зураг явуулж солих уу гэхээр нь би хөдөө явах том тэрэг байвал солино, жижиг тэргээр солихгүй гэж хэлсэн.Тэгээд 2022 оны 08 дугаар сарын сүүл, 9 дүгээр сарын эхээр нөгөө хаягаас Mitsubishi Pajero маркийн автомашины зураг явуулж солих уу гэсэн. Би тухайн тэрэг нь том тэрэг учир соливол сольё, манайд хүрээд ир гэсэн. Тэрний дагуу 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр С.Б нь Mitsubishi Pajero маркийн автомашинаар Цагаан аралд байдаг манай гэрт очсон. Би эцэг эхийн хамт түүний унаж ирсэн машиныг үзээд хоорондоо солилцохоор болж тохиролцож би түүний Mitsubishi Pajero маркийн ССССССССС ИИИИИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч үлдэж, С.Б нь миний бор өнгийн, “УАЗ-31512” загварын, ААААА ББББББББ улсын дугаартай тээврийг хэрэгслийг унаж явсан. Тэгж явахдаа Mitsubishi Pajero маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татвар төлөх гэрчилгээг надад орхиж явж хэд хоногийн дараа аймагт хүрээд ир, тэр үед нэр дээр шилжүүлэг хийе гээд тохиролцсон. Би түүний дагуу 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Цагаан арал”-аас Өлгий орохоор гарсан ба гэрээс гараад 20-иод км яваад машин гэнэт унтарсан, асаах гэж оролдсон боловч огт асахгүй байхаар нь замын машинаар аймаг орж засварчин Мейрам гэдэг хүнийг авч очиж үзүүлсэн боловч мөн асаагүй. Тэгэхээр нь Алтанцөгц сум орж тус сумын иргэн Азимханы Серёшка гэгчтэй харилцан тохиролцож, 200,000 төгрөгийн хөлс төлж, түүний Mitsubishi Pajero маркийн тээврийн хэрэгслээр ачиж аймагт авч ирсэн. Аймагт авч ирээд хэд хэдэн засварчин дагуулж очиж үзүүлсэн боловч мотор солих шаардлагатай, засах боломжгүй гэсэн. Тэгээд би СС суманд очиж С.Б-тай уулзаж өөрийн машинаа буцааж авъя, эсвэл машиныг засуулж өг гэсэн боловч тухайн үед тохиролцоод солилцоо хийсэн, одоо чамд өгөх юм байхгүй гэж гэрээсээ хөөгөөд гаргасан. Иргэний хуульд зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй тээврийн хэрэгсэл худалдах, биет байдлын доголдол гарсан тохиолдолд засаж өгөх ёстой. Иймд нэхэмжлэгч С.Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Е.З-аас нэхэмжлэгч С.Б-д холбогдуулан 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр талуудын хооронд байгуулсан арилжааны гэрээг цуцалж, биет байдлын доголдолтой мөнгөлөг саарал өнгийн Mitsubishi Pajero маркийн ССССССССС ИИИИИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан авч, бор өнгийн УАЗ-31512 маркийн ААААА ББББББББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Е.З надад буцаахыг С.Б-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “Иргэний хуульд зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй тээврийн хэрэгсэл худалдах, биет байдлын доголдол гарсан тохиолдолд засаж өгөх ёстой. 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан арилжааны гэрээг цуцалж, биет байдлын доголдолтой мөнгөлөг саарал өнгийн Mitsubishi Pajero маркийн ССССССССС ИИИИИ улсын дугаартай тээврийн хэрэгчдийг буцаан авч, бор өнгийн, “УАЭ-31512” загварын, ААААА ББББББББ улсын дугаартай тээврийг хэрэгслийг Е.З надад буцаахыг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэж тайлбарласан байна.

 

4.Нэхэмжлэгч С.Б хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд “Хариуцагч Е.З нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн “УАЭ-31512” маркийн ААААА ББББББББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч С.Б миний эзэмшлийн Mitsubishi Pajero маркийн ССССССССС ИИИИИ улсын дугаартай суудлын тээврийн хэрэгслээр арилжааны хэлцэл хийж, хоорондоо эд хөрөнгийг авч өгөлцсөн юм. Хариуцагч Е.З, нэхэмжлэгч С.Б бид хоёрын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан “Арилжааны гэрээ” хийгдсэн бөгөөд мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт зааснаар “арилжааны гэрээ"-нд Иргэний хуульд заасан “худалдах, худалдан авах гэрээ”-ний зохицуулалт нэгэн адил үйлчлэх билээ. Арилжааны гэрээний худалдан авагч тал Е.З нь “арилжааны гэрээ”-г ӨӨ сумын 3 дугаар баг, “Цагаан арал” гэх газарт Е.З-ын оршин суугаа газар хийх санал гаргаж, надад арилжааны зүйл болох тээврийн хэрэгслийг хүргэж өгөхийг утсаар холбогдон илэрхийлсэн учир С.Б миний бие өөрийн эзэмшлийн Mitsubishi Pajero маркийн ССССССССС ИИИИИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ББ аймгийн СС сумын төвөөс ББ аймгийн ӨӨ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Цагаан арал” гэх газарт худалдан авагч Е.З-ын гэр хүртэл 140 км гаруй зам явж хүргэж өгсөн болно. Уг машин нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, биет байдлын доголдолгүй байсан болно. Хариуцагч Е.З нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн “Мустанг-150” маркийн мотоциклоор ахтай хамт унаж ирээд, намайг зам тосож, хүлээж аваад өөрийн гэр хүртэл 10 км газар замчилж хүргэсэн болно. Хариуцагч Е.З, түүний эцэг Х.Е нар миний эзэмшлийн Mitsubishi Pajero маркийн ССССССССС ИИИИИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үзэж шалгаж, өөрснөө жолоодож, явж байгаад хүлээж авсан болно. С.Б надаас тухайн тээврийн хэрэгслийг хүлээж авсан 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тээврийн хэрэгсэлд ямар нэгэн биет байдлын доголдол байгаагүй, хэвийн ажиллагаатай, ямар ч доголдолгүй байсан болно. Худалдан авагч Е.З нь тухайн тээврийн хэрэгслийг өөрөө зөвшөөрч, биет байдлын доголдолгүй гэдгийг үнэлж, хүлээн авч үлдээд, өөрийн эзэмшлийн “УАЗ-Э1512” маркийн ААААА ББББББББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг надад хүлээлгэн өгч явуулсан юм. Хариуцагч Е.З нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тээврийн хэрэгслийг ямар ч биет байдлын доголдолгүй байхад хүлээн авч, гэрээ хэлцэл дуусгавар болсны дараа өөрөө эзэмшилд авч, эдэлж хэрэглэж байгаад эвдэж хэмхэлж, хаяад буцаах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй болно.

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д зааснаар “эд хөрөнгийг хүлээж авсан” болох нь батлагдсан, гэрээний үүргийг талууд бүрэн биелүүлсэн байгаа учир Иргэний хуулийн 249 дүгээр зүйлд заасан “гэрээнээс татгалзах” үндэслэл байхгүй, мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасан “тоо,хэмжээ, чанар” бүхий эд зүйл хүлээн авсан болох нь үйлдлээр нотлогдсон учраас биет байдлын доголдолгүй гэж үзнэ. Тухайн арилжааны зүйл болох тээврийн хэрэгсэл нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-д зааснаар “биет байдлын доголдолгүй” байгаа болно. Хариуцагч Е.З нь үзэж, шалгаж байж хүлээн авч, хүлээж авсны баталгаа болгож ёс журмаар “хадаг”-аа уяж хүлээн авсан нь нотлогдож байна. 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш одоо хүртэл Е.З өөрөө хүлээн авч, ашиглаж байгаагаас гадна тухайн үед шалгаж авсан учир Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д заасан үндэслэлээр “гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан” гэж үзэж байна” гэсэн тайлбарыг гаргасан.

 

5.Нэхэмжлэгчээс фейсбүүк мессенжерээр харилцсан зурвас, өмгөөлөгч Х.З-тай байгуулсан өмгөөллийн гэрээ, С.Б-ы иргэний үнэмлэхийн лавлагаа, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

6. Хариуцагчаас Е.З-ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ААААА ББББББББ улсын дугаартай UAZ31512 маркийн тээврийн хэрэгслийн 000000000 дугаартай тээврийн хэрэгслийн техникийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ССССССССС ИИИИИ улсын дугаартай Mitsubishi Pajero маркийн 0000000 дугаартай тээврийн хэрэгслийн техникийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, А.С-ийн гарын баримтын нотариатаар гэрчлүүлсэн гарын баримт болон орчуулгын хамт, ААА ААААТ улсын дугаартай Daewoo Cargo маркийн 00720005 дугаартай тээврийн хэрэгслийн техникийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, А.С-ийн жолооны үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, К, А нарын гарын баримт болон орчуулгын хамт, 2 ширхэг фото зураг, хариу тайлбар, өмгөөлөгч Х.Б-тай байгуулсан өмгөөллийн гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

7. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

8. Нэхэмжлэгч С.Б хариуцагч Е.З-т холбогдуулан худалдсан УАЗ-469 маркийн ААААА ББББББББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлж, худалдсан эд хөнөргийн эрхийн доголдлыг арилгахыг хариуцагч Е.З-т шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

8.1. Нэхэмжлэгч С.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ӨӨ сумын 3 дугаар багийн иргэн Е.З гэх залуугийн эзэмшлийн “УАЗ-469” маркийн, бор өнгийн, ААААА ББББББББ улсын дугаартай суудлын тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн “Раjего” маркийн, мөнгөлөг өнгийн, ССССССССС ИИИИИ улсын дугаартай суудлын тээврийн хэрэгслээр сольж авч, арилжааны хэлцэл хийсэн байсан. Арилжааны гэрээний талууд болох С.Б, Е.З бид арилжааны гэрээ, хэлцлийн дагуу тус тус эзэмшилд байгаа арилжиж байгаа хөрөнгийг харилцан хүлээлцэж, Е.З нь надаас авсан “Раjего” маркийн, ССССССССС ИИИИИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, тээврийн хэрэгслийн эзэмших эрхийн гэрчилгээний хамт авч үлдсэн ба, надад худалдсан “УАЗ-469” маркийн ААААА ББББББББ улсын дугаартай хэрэгслийг, тээврийн эзэмших эрхийн гэрчилгээний хамт хүлээлгэж өгсөн юм. Худалдагч Е.З, худалдан авагч С.Б бид Арилжааны зүйл болох тээврийн хэрэгслийг хүлээн авсан тодорхой үйлдэл хийсэн нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3, 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хүлээн авсанд тооцох боловч, мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 -д заасан “Эд хөрөнгийн эрхийн доголдолтой” эд хөрөнгө худалдсан юм. Иймд худалдсан УАЗ-469 маркийн ААААА ББББББББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлж, худалдсан эд хөнөргийн эрхийн доголдлыг арилгахыг хариуцагч Е.З-т шийдвэр гаргуулж өгнө үү гэв. 

 

9. Хариуцагч Е.З нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний бие С.Б-тай харилцсан тохиролцож түүний Mitsubishi Pajero маркийн ССССССССС ИИИИИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч үлдэж, С.Б нь миний бор өнгийн, “УАЗ-31512” загварын, ААААА ББББББББ улсын дугаартай тээврийг хэрэгслийг унаж явсан. 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Цагаан арал”-аас Өлгий орохоор гарсан ба гэрээс гараад 20-иод км яваад машин гэнэт унтарсан, асаах гэж оролдсон боловч огт асахгүй байхаар нь замын машинаар аймаг орж засварчин Мейрам гэдэг хүнийг авч очиж үзүүлсэн боловч мөн асаагүй. Тэгэхээр нь Алтанцөгц сум орж тус сумын иргэн А-ны С гэгчтэй харилцан тохиролцож, 200,000 төгрөгийн хөлс төлж, түүний Mitsubishi Pajero маркийн тээврийн хэрэгслээр ачиж аймагт авч ирсэн.Аймагт авч ирээд хэд хэдэн засварчин дагуулж очиж үзүүлсэн боловч мотор солих шаардлагатай, засах боломжгүй гэсэн. Тэгээд би СС суманд очиж С.Б-тай уулзаж өөрийн машинаа буцааж авъя, эсвэл машиныг засуулж өг гэсэн боловч тухайн үед тохиролцоод солилцоо хийсэн, одоо чамд өгөх юм байхгүй гэж гэрээсээ хөөгөөд гаргасан. Иргэний хуульд зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй тээврийн хэрэгсэл худалдах, биет байдлын доголдол гарсан тохиолдолд засаж өгөх ёстой. Иймд нэхэмжлэгч С.Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

10. Хариуцагч Е.З сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “Иргэний хуульд зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй тээврийн хэрэгсэл худалдах, биет байдлын доголдол гарсан тохиолдолд засаж өгөх ёстой. Надад бүрэн бус эрхийн доголдолтой тээврийн хэрэгслийг өгсөн, одоо хүртэл бичиг баримтыг миний нэр буулгаж өгөөгүй, энэхүү тээврийн хэрэгсэл нь өөр хүний нэр дээр байгаа, нэхэмжлэгч С.Б-тай уулзаж өөрийн машинаа буцааж авья, эсвэл машиныг засуулж өг гэсэн боловч тухайн үед тохиролцоод солилцоо хийсэн одоо чамд өгөх юм байхгүй гэсэн тийм учраас 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан арилжааны гэрээг цуцалж, биет байдлын доголдолтой мөнгөлөг саарал өнгийн Mitsubishi Pajero маркийн ССССССССС ИИИИИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг С.Б-д буцаан өгч, бор өнгийн УАЗ -31512 маркийн ААААА ББББББББ улсын дугаартай тээврийг хэрэгслийг Е.З надад буцаахыг хариуцагч С.Бд даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэж тодорхойлсон.

 

11. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “хариуцагч Е.З, түүний эцэг Х.Есен нар миний эзэмшлийн Mitsubishi Pajero маркийн ССССССССС ИИИИИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үзэж шалгаж, өөрсдөө жолоодож явж байгаад хүлээж авсан, уг машин нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, биет байдлын доголдолгүй байсан” гэх үндэслэлээр няцаасан. 

 

12. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

12.1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ, мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2-т арилжааны гэрээгээр талууд нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болно, мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад нэхэмжлэгч С.Б, хариуцагч Е.З нар нь арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсний дагуу  нэхэмжлэгч С.Б, хариуцагч Е.З нар нь эд хөрөнгө буюу тээврийн хэрэгслийг нэг нэгэндээ хүлээлгэн өгсөн боловч тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хуулийн журмын дагуу нэг нэгнийхээ нэр дээр шилжүүлж өгөөгүй болох нь зохигч нарын тайлбараар нотлогдож байна.

 

13. Хариуцагч Е.З нь С.Б-д холбогдуулан гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан арилжааны гэрээг цуцалж, биет байдлын доголдолтой мөнгөлөг саарал өнгийн Mitsubishi Pajero маркийн ССССССССС ИИИИИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан авч, бор өнгийн УАЗ -31512 маркийн ААААА ББББББББ улсын дугаартай тээврийг хэрэгслийг Е.З надад буцаахыг хариуцагч С.Бд даалгах тухай сөрөг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Б нь худалдсан УАЗ-469 маркийн ААААА ББББББББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлж, худалдсан эд хөрөнгийн эрхийн доголдлыг арилгахыг хариуцагч Е.З-т даалгах шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь,

13.1. Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.1-д зааснаар Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ гэжээ.

13.2. Гэтэл нэхэмжлэгч С.Б нь ССССССССС ИИИИИ дугаартай Mitsubishi Pajero маркийн  тээврийн хэрэгслийн өмчлөгч эсхүл эзэмшигч гэдгийг нотлох баримт байхгүй байна.

 

13.3. Хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ААААА дугаартай  техникийн гэрчилгээнд ССССССССС ИИИИИ улсын дугаартай Mitsubishi Pajero маркийн мөнгөлөг өнгөтэй, арал V75W0000432 дугаартай суудлын автомашины өмчлөгч нь Ж Е гэж  бичигдсэн байх ба уг автомашины өмчлөгч нь нэхэмжлэгч С.Б биш болох нь тээврийн хэрэгслийн техникийн гэрчилгээгээр нотлогдож байна.

13.4. Нэхэмжлэгч С.Б-ы арилжааны гэрээгээр солилцсон тээврийн хэрэгслийн өмчлөгч нь С.Б биш, тээврийн хэрэгслийн өмчлөгч нь өөр хүн болох нь нэхэмжлэгч С.Б-ы шүүх хуралдааны шатанд өгсөн тайлбараар давхар нотлогдож байна.

13.5. Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.2-д Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж, мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тушаалын хавсралт Авто тээврийн хэрэгслийг бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам-ын 4.1-д Шилжүүлж буй өмчлөгчөөс олгосон эрх, түүний ирүүлсэн хүсэлтийн дагуу тухайн автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэнэ гэж тус тус заасан байна.

13.5. Хариуцагч /худалдан авагч/ Е.З нь автомашиныг шалгаж авсан хэдий ч эрхийн доголдолтой байсан нь тухайн эд хөрөнгийг хүлээн авах үед илрээгүй ч, ашиглалтын явцад буюу 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Өлгий сум руу ирэх зорилгоор гарахад замд эвдэрч эрхийн зөрчилтэй байсан нь илэрснийг нэхэмжлэгч С.Б нь баримтаар үгүйсгэж чадаагүй болно.

13.6. Нэхэмжлэгч С.Б нь худалдан авагч Е.З нь тухайн тээврийн хэрэгслийг өөрөө зөвшөөрч биет байдлын доголдолгүй байхад хүлээн авч, гэрээ хэлцэл дуусгавар болсны дараа өөрөө эзэмшилд авч, эдэлж хэрэглэж байгаад эвдэж хаяад буцаах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасныг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар бичгийн нотлох баримт гаргаж өгч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэж чадаагүй болно.

13.7. Хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Е.З нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна.

13.8. Мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар тухайн эд хөрөнгийг шилжүүлж авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн бол энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй ба хариуцагч Е.З  нь шаардлага гаргасан байна. 

13.9. Хариуцагч /худалдан авагч/ Е.З-ын арилжааны гэрээгээр солилцсон  автомашин нь замд эвдэрсэн буюу эрхийн доголдолтой байсан нь хавтаст хэрэгт авагдсан А.С-ийн “би Зангар гэдэг залуугийн машиныг А сумын Х худаг гэдэг газраас Өлгийд хүргэж өгсөн, хөлсөнд 200,000 төгрөг авсан. Пажеро ИИИИИ 23-04 машин гэж “ нотариатаар баталгаажуулсан баримт болон шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гэрч Хажет нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

13.10. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т ... гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасан ба хариуцагч /сөрөг/ С.Б нь ССССССССС ИИИИИ улсын дугаартай, Mitsubishi Pajero маркийн тээврийн хэрэгслийг сөрөг нэхэмжлэгч Е.Зт хүлээлгэн өгч солилцсон байх ба Mitsubishi Pajero маркийн тээврийн хэрэгсэл нь эрхийн доголдолтой тээврийн хэрэгсэл өгсөн болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулсан арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-ийн 6-д механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байх ёстой, мөн 3.7-ийн в-д зохих журмын дагуу  улсын бүртгэлд хамруулаагүй ..., түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг жолоочид хориглосон байх тул нэхэмжлэгч С.Б, хариуцагч Е.З нар нь арилжааны гэрээгээр солилцсон тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байна.

13.11. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч /худалдан авагч/ Е.З нь гэрээний зүйл болох автомашиныг эрхийн зөрчилтэй гэх үндэслэлээр 2022 оны 09 дүгээр сарын 03-ний арилжааны гэрээг цуцлах эрхтэй ба талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй тул сөрөг нэхэмжлэгч Е.З-аас мөнгөлөг саарал өнгийн Mitsubishi Pajero маркийн ССССССССС ИИИИИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч буюу сөрөг хариуцагч С.Б-д буцаан өгч,  бор өнгийн УАЗ -31512 маркийн ААААА ББББББББ улсын дугаартай тээврийг хэрэгслийг хариуцагч Е.З-т буцаахыг сөрөг хариуцагч С.Б-аас гаргуулан тус тус олгох нь зүйтэй байна.

13.12. Нэхэмжлэгч С.Б нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан гэх боловч иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

14. Хариуцагч Е.З-ын хавтаст хэрэгт нотлох баримтаа гаргаж өгсөн К, А нарын гар баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.  

Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тушаалын хавсралт Авто тээврийн хэрэгслийг бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам-ын 4.2 дах хэсэгт заасан холбогдох баримтуудыг бүрдүүлэн автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийлгээгүй мөртлөө нэхэмжлэгч С.Б нь энэ журмын холбогдох заалтыг зөрчиж иргэн Ж.Е-ын өмчлөлийн СССССССССИИИИИ улсын дугаартай Mitsubishi Pajero маркийн мөнгөлөг өнгөтэй тээврийн хэрэгслийг Е.З-т  худалдсан буюу арилжаалсан нь үндэслэлгүй болсон байна. 

 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхээр тус тус заасны дагуу нэхэмжлэгч С.Б, сөрөг нэхэмжлэгч Е.З нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /70,200+70,200/  төгрөгийг улсын орлого болгож, сөрөг хариуцагч С.Баас 70,200 төгрөгийг гаргуулан сөрөг нэхэмжлэгч Е.З-т олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б, хариуцагч Е.З нарын хооронд байгуулсан 2022 оны 09 дүгээр сарын 03-ний өдрийн арилжааны гэрээг  цуцалж,  сөрөг нэхэмжлэгч Е.З-аас мөнгөлөг саарал өнгийн Mitsubishi Pajero маркийн ССССССССС ИИИИИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч буюу сөрөг хариуцагч С.Бд буцаахыг,  сөрөг хариуцагч С.Баас бор өнгийн УАЗ -31512 маркийн ААААА ББББББББ улсын дугаартай тээврийг хэрэгслийг хариуцагч Е.З-т буцааж өгөхийг тус тус даалгаж, нэхэмжлэгч С.Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б, сөрөг нэхэмжлэгч Е.З нарын тус бүрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, сөрөг хариуцагч С.Б-аас 70200 төгрөг гаргуулан сөрөг нэхэмжлэгч Е.З-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ББ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     К.Б