Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2022/01082

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 10 дугаар багт оршин суух, Ж овогт Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух, Т овогт А-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр өгсөн махны үнэ 5790800 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д, түүний өмгөөлөгч З,

Хариуцагч А, түүний өмгөөлөгч Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д нь хариуцагч Ад холбогдуулан зээлээр худалдан авсан махны үнэ 5790800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Иргэн А нь 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхэлж үхрийн мах, ямааны мах авснаас сүүлийн тооцоогоо 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хийсэн ба үүний дараа үлдсэн 5790800 төгрөгийг өгнө гэснээр өдий хүрлээ.

1.2 А-д уг 5798000 төгрөг өгөх талаар хэлэхэд, би чиний мөнгийг мэдэж байна. Одоо боломжгүй байгаа учраас үүнийг боломжоороо өгөх болно гэсэн юм. Тэгээд үүнээс хойш жил гаруй болж байна. Би мөнгө хэрэгтэй болсон надад мөнгийг маань яаралтай төлж өгөх талаар Аблайханд хэд хэдэн удаа хэлсэн боловч миний үгийг тоогоогүй учраас би шүүхэд хандсан.

1.3 Хариуцагчийн зүгээс надад 2022 оны 05 дугаар сард мөнгө өгсөн гэж байна. Гэхдээ уг мөнгө нь ямааны махны үнэ  байсан. 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхэлж би ямааны мах өгсөн. Энэ он сар, жинтэй нь хамт миний тэмдэглэлийн дэвтэрт тодорхой бичигдсэн. Миний 6 удаагийн үйлдлээр өгсөн махны нийт үнэ нь 6899000 төгрөг болсон. Үүнийг шилжүүлсэн болох нь дансны хуулгаар нотлогдож байна.

1.4 Харин хариуцагчийн хэлж байгаа тайлбар нь ямар ч үндэслэлгүй. Би ч гэсэн махны чиглэлээр ажиллаад 10 гаруй жил болж байна. Гэхдээ А бүх юм тодорхой байхад, маргаад байгаад нь би өөрөө гайхаж байна. Надад шилжүүлсэн мөнгөний үнийн дүн болон махны жин бүх зүйл таарч байхад, яагаад маргаад байгаа нь бүр ойлгомжгүй. 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 182 кг сул мах, 27.8 кг нь ястай мах, 06 дугаар сарын 11-ний өдөр 37.7 кг хонины мах, 20.9 кг ямааны мах, 06 дугаар сарын 21-ний өдөр 74.5 кг сул мах, 14.7 кг ястай мах, 08 дугаар сарын 01-ний өдөр 112 кг сул мах, 11 кг хавирга, 08 дугаар сарын 02-ны өдөр 18 кг хавирга, 08 дугаар сарын 29-ний өдөр 114 кг сул мах, 18.6 кг ястай мах, 09 дүгээр сарын 01-ний өдөр 68.5 сул мах, 13.10 кг ястай мах, 09 дүгээр сарын 05-ны өдөр 158 кг сул мах, 19.7 кг ястай мах, 48500 төрөгт нуруу болон ахар ястай адууны мах тус тус өгсөн. Бүгд нийлээд 11908000 төгрөг болж байна. Үүнээс надад 07 дугаар сарын 31-ний өдөр 1200000 төгрөг, 09 дүгээр сарын 10-ны өдөр 1300000 төгрөг, 09 дүгээр сарын 28-ний өдөр 800000 төгрөг тус тус шилжүүлсэн. Мөн 04 дүгээр сарын 06-ны өдөр 500000 төгрөгийг өмнөх мөнгөнөөс хасна шүү, хойд явуулсан ямааны махтай нийлүүлэхгүй шүү гэж хэлсэн. Үүнийг ч гэсэн тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглээд бичиж авсан. Уг 500000 төгрөгийг өмнөх мөнгөнөөс хасахад, үлдэгдэл 5790800 төгрөг үлдсэн. Тийм учраас би 2021 оны мөнгийг нэхэмжилж байна гэжээ.

2.Хариуцагч А хариу тайлбартаа: Миний бие иргэн Д-ийн шүүхэд надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

2.1 Миний бие Дээс 2016 оноос эхлэн 2022 оны 08 дугаар сар хүртэл худалдах, худалдан авч хамтран ажиллаж ирсэн билээ.

2.2 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Д нь надтай тооцоо хийж байгаа хэмжээн хэлж, үлдэгдэл 5790800 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж надаар гарын үсэг зуруулж авсан.

2.3 Түүний дараа Д-ийн ХААН банк дахь 0000000 тоот дансанд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 500000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 400000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 28-ний өдөр 500000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 600000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 887000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 08-ний өдөр 395000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 1054000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 20-ний өдөр 900000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 855000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 808000 төгрөг, нийтдээ 6899000 төгрөг шилжүүлсэн.

2.4 Эдгээр шилжүүлсэн мөнгөний зарим нь буюу 3929200 төгрөг нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш мах худалдан авсны төлбөр байсан. Одоо үлдэгдэл 2821000 төгрөгийг тооцоо байгаа юм. Харин түүний илүү нэхэмжилж буй хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.5 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш 4 удаагийн үйлдлээр 3929000 төгрөгийн мах авсан. 10 удаагийн үйлдлээр 6899000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс 3929000 төгрөг махны үнэ 2968000 төгрөг урьд нь зээлээр авсан махны үнэ юм. Тэгээд би 05 дугаар сарын 29-ий өдөр 400000 төгрөг, 05 дугаар сарын 05-ны өдөр 500000 төгрөг, 05 дугаар сарын 06-ны өдөр 600000 төгрөг шилжүүлсний дараа нь мах авах талаар хэлсэн. Иймд надад дахиад 2-3 удаа мах авч ирж өгсөн. Хэрвээ би өгөх өглөгтэй байгаад өгөхгүй явж байсан бол тухайн үед надад дахиад мах өгөхгүй байсан. Тийм учраас би илүү нэхэмжилсэн мөнгөн төлбөрийг төлж чадахгүй. Харин 2821000 төгрөгийг төлөхөд бэлэн байна.

2.6 Би нэхэмжлэгчээс мах аваад түүний мөнгийг өгөхгүй зугтаад явж байгаа зүйл огт байхгүй. Д өөрөө андуураад буруу тооцоо гаргаж байна. Б аймагт зөвхөн Д-тай хамтран үйл ажиллагаа явуулахгүй. Түүнээс гадна 10 гаруй хүнээс мах авч ажилладаг. Намайг нэхэмжлэгчийг хохироох ямар нэгэн шаардлага байхгүй гэжээ.

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар түүний Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  гарын баримт, өмгөөллийн гэрээ зэргийг,

Хариуцагчаас А-ийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, өмгөөллийн гэрээ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар зохигчдын хүсэлтээр үзлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Д-ийн  хариуцагч А-аас 5790800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Үүнд: Хариуцагч А нь 2021 оны 06 дугаар сарын 6-ны өдрөөс эхэлж үхрийн мах, ямааны мах авснаас сүүлийн тооцоогоо 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хийхэд 5790800 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан бөгөөд уг мөнгийг өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Д-ээс 2016 оноос 2022 оны 8 дугаар сар хүртэл мах худалдан авч хамтран ажиллаж ирсэн ба 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Д надтай тооцоо хийж байгаа хэмээн үлдэгдэл 5790800 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж надаар гарын үсэг зуруулж авсан. Түүний дараа Д-ийн ХААН банк дахь 0000000 тоот дансанд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 500000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 400000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 500000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 600000 төгрөг, 2022 оны 06 дугар сарын 06-ны өдөр 887000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 395000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 1054000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 900000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 855000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 808000 төгрөг, нийтдээ 6899000 төгрөг шилжүүлсэн. Эдгээр шилжүүлсэн мөнгөний зарим нь буюу 3929200 төгрөг нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш мах худалдан авсны төлбөр байсан. Одоо үлдэгдэл 2821000 төгрөгийн тооцоотой байгаа юм. Д-ийн илүү нэхэмжилж буй хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: Нэхэмжлэгч Д нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар зээлээр өгсөн махны үнээс 5790800 төгрөгийн үлдэгдэлтэй байсан нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар болон нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “Зээл 4/6-ноос хойш Аблайхан 5790800 үл” гэж бичигдсэн баримтаар тогтоогджээ. ХААН банкны харилцагч А-ийн  Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд харилцагчийн данснаас 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 99423141 ямаа гэсэн агуулгаар 500000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 99423141 ямаа гэсэн агуулгаар 400000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 99423141 ямаа гэсэн агуулгаар 500000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 99423141 ямаа гэсэн агуулгаар 600000 төгрөг, 2022 оны 6 дугар сарын 6-ны өдөр 99423141 ямаа гэсэн агуулгаар  887000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 99423141 үхэр гэсэн агуулгаар 395000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 99423141 ямаа гэсэн агуулгаар 1054000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 99423141 ямаа гэсэн агуулгаар 900000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр  99423141 үхэр гэсэн агуулгаар 855000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 99423141 ямаа гэсэн агуулгаар 808000 төгрөгийн зарлага тус тус хийгдсэн ба дээрх зарлагууд хийгдэх тухай бүрт 0000000 дугаартай дансанд харьцсан болох нь тогтоогджээ. Тухайн харьцсан 0000000 дугаартай данс нэхэмжлэгч Д-ийн данс болохыг талууд хүлээн зөвшөөрч тайлбарласан байна. Нэхэмжлэгч хариуцагч нараас тус тусын мах авч өгч байсан талаарх тэмдэглэлийн дэвтрийг гаргаж өгсөн ба уг тэмдэглэлийн дэвтрийн холбогдох хэсэгт шүүхийн зүгээс үзлэг хийсэн бөгөөд уг тэмдэглэлийн дэвтэр нь талуудын өөрсдийн хувийн тэмдэглэлийн дэвтэр болох нь тогтоогджээ.

8. Нэхэмжлэгч Д нь хариуцагч А 2022 оны 04 дүгээр сарын байдлаар үлдсэн махны үлдэгдэл үнэ 5790800 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарласан байх ба хариуцагчийн зүгээс дээрх мөнгөнөөс зарим хэсэг нь төлөгдсөн гэж маргажээ.

9. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Зохигч нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

10.Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар худалдсан, худалдан авсан махны үнийн талаар тооцоо хийж худалдан авагч А нь худалдагч Д-д 5790800 төгрөг төлөх үлдэгдэл төлбөртэй болох нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримт болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогджээ.

11.Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөөгүй ба тухайн татгалзлын үндэслэлээ 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш хугацааны ХААН банкны депозит дансны хуулгаар нотлогдоно гэжээ. Талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч хариуцагч нар нь тооцоо нийлсний дараа буюу 2022 оны 04 дүгээр сарын 6-ны өдрөөс хойш худалдах, худалдан авах гэрээгээр  мах худалдаж, худалдан авч байсан нь тогтоогдож байгаа ба нэхэмжлэгчийн зүгээс тооцоо нийлснээс хойш худалдан авсан махны үнийг шилжүүлсэн ба урьдах үлдэгдлээс ямар нэгэн мөнгө төлөгдөөгүй гэж, хариуцагчийн зүгээс тооцоо нийлснээс хойш нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн мөнгөний зарим хэсэг нь урьдах үлдэгдлээс хасагдах ёстой гэж тус тус тайлбарласан байна.

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тухайн баримт ямар үйл баримтыг нотолж, тогтоож байгааг шалгах шаардлагатай бөгөөд хариуцагчаас гаргаж өгсөн ХААН банкны депозит дансны хуулга нь үлдэгдэл төлбөр болох 5790800 төгрөгийн зарим хэсэг төлөгдсөнийг нотлох шууд нотлох баримт гэж үзэх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч хариуцагч нар тооцоо нийлсний дараа мах худалдах, худалдан авах үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийж байсан бөгөөд тухайн дансны хуулгын агуулгад хариуцагчийн утасны дугаар, мөн ямаа, үхэр гэж бичигдсэн байх ба урьдах үлдэгдэл төлбөр болох 5790800 төгрөгтэй холбоотой үйл баримт дурдагдаагүй байх тул тухайн баримтыг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн үйл баримттай холбож тайлбарлаж нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч А-аас 5790800 төгрөгийг гаргуулан Д-д олгох нь зүйтэй байна.

12.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107603 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 107603 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А-аас 5790800 /таван сая долоон зуун ерэн мянга найман зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107603 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А-аас 107603 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д-д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х