Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2022/00822

 

 

 

 

 

 

 

               2022           09             29  

                            130/ШШ2022/00822

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д аймгийн Л сумын 5 дугаар баг “Ба” гэх газарт оршин суудаг С овогт М*******ын Х;

Хариуцагч: Д аймгийн Б сумын 9 дүгээр баг А тосгонд оршин суудаг М.Х

Хариуцагч: Д аймгийн Б сумын 9 дүгээр баг А тосгонд оршин суудаг, утас 99427448, С овогт Х.М,

Нэхэмжлэлийн шаардлага: Хашаа хороо байшингийн мод, газрын үнэнд өгсөн 15000000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.М*******н итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б,

Хариуцагч Х.Х, М.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х.М нь хариуцагч Х.Х, М.М нараас Б сумын 9 дүгээр баг М.М байршилтай 700 м.кв газар, хашаа хороо, байшингийн модны үнэд өгсөн нийт 15000000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч Х.М нь Д аймгийн Цэнгэл сумын 3 дугаар баг Цагаан түнгэ гэх газар оршин сууж байгаа 2014 онд Л сумын 5 дугаар багт шилжиж ирж амьдарч байна. Хувиараа мал маллаж амьдралаа залгуулдаг. 2022 оны 4 дүгээр сарын 28*******ны өдөр Цагааннуур тосгоны иргэн Х.М гэгч адуу  хайж явна гэж Х.М*******н гэрт ирсэн байх ба яриа дунд аав Х.Х нь ХМ гэх газраас хашаа хороо, газар худалдана гэхээр нь зун зуслангийн зориулалтаар газар нутаг шаардлагатай байсан Х.М түүнийг сонирхож 2022 оны 5 дугаар сарын 01*******ний үеэр Цагааннуур тосгон орж Х.Х*******тай уулзжээ.

1.2.Х.Х нь Б сумын 9 дүгээр багийн нутаг МХ гэх газар эхнэр Х.Мерекегийн нэр дээр 700 м.кв эзэмшлийн газар байгаа, тэнд чулуун хашаа барихаар буулгасан байшингийн мод байгаа 15000000 төгрөгөөр худалдана гэхээр нь зуслангийн газар сонирхож байсан Х.М түүнийг авахаар тохиролцсон байна.

1.3.Х.М нь 2022 оны 5 дугаар сарын 03*******ны өдөр ХААН банкны Д аймгийн Л сумын тооцооны төвд очиж 15000000 төгрөгийн зээл гаргуулан Х.Х*******д аваачиж өгч түүнээс Х.Мерекегийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, газар эзэмших гэрээг авчээ. Гэхдээ талууд газрыг шилжүүлэн эзэмшүүлэх ямар нэгэн үйлдэл хийгээгүй байна.

1.4.Дараа нь 2022 оны 6 дугаар сарын эхээр Х.М нь тухайн газарт зусланд гарахаар болж урьдчилан очиж үзэхэд Х.Х*******ы худалдсан гэх газар нь улсын хилийн цэргийн постын хажуу талд байрлалтай, хилийн хориотой бүсэд ордог, зөвхөн Д аймгийн Б сумын харьяат иргэд хилийн цэргийн байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр зусаж болдог газар байсан нь тодорхой болсон.

1.5.Х.М нь Д аймгийн Л сумын харьяат иргэн учир тэнд зусах боломжгүй, мөн улсын хилийн цэргийн постын хажуу талд хилийн хориотой бүсэд байрлалтай учир эргэн тойронд мал бэлчээх боломжгүй учир мөнгөө буцааж авахаар Х.Х*******д ханджээ. Гэхдээ Х.Х нь би зусаж болж байхад чи яагаад зусаж болдоггүй юм вэ? чиний мөнгийг зарцуулчихсан, одоо чамд өгөх мөнгө байхгүй гэж мөнгийг буцааж өгөөхөөс татгалзсан байна.

1.6.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “Худалдах*******худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагчийн худалдсан газар эрхийн зөрчилтэй гэж үзэж болно.

1.7.Маргаан бүхий газар хилийн зурвас газар тул Хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3 дахь хэсэгт “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь улсын хилийн зурваст улсын хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлтэйгөөр нэвтэрч энэ хууль болон бусад хууль тогтоомжоор хориглоогүй ажил, үйлдвэрлэл явуулах” гэж зааснаар Д аймгийн Б сумаас газар эзэмших гэрчилгээ олгосон боловч хилийн цэргээс ямар нэгэн зөвшөөрөл аваагүй байна.

1.8.Газар эзэмших гэрчилгээг нэхэмжлэгч авсан боловч тус газрыг нэр дээр нь шилжүүлж өгөөгүй байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт зааснаар “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” гэж зааснаар хариуцагч Х.Х тухайн газрын худалдах үед Д аймгийн Б сумын Засаг даргаас зөвшөөрөл авсан талаарх нотлох баримт байхгүй.

1.9.Иймд Х.Х*******ы мөнгө буцааж өгөхгүй байгаа үйлдлээс болж Х.М нь хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байгаа тул хариуцагч Х.Х, М.М нараас Б сумын 9 дүгээр баг М.М байршилтай 700 м.кв газар, хашаа хороо, байшингийн модны үнэд өгсөн нийт 15000000 төгрөгийг гаргуулан Х.М*******д олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Х.Х, М.М нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Х.Х 3 жилийн өмнө Казахстан Улсад нүүхээр болж эд хөрөнгө зарж эхэлсэн байдаг. 2022 оны 9 дүгээр сарын 22*******ны өдөр Казахстан Улсад нүүсэн юм.

2.2.Нэхэмжлэгч Х.М нь 2022 оны 4 дүгээр сарын 29*******нд эхнэр 2 хүүхэдтэй, мөн эхнэрийн төрсөн дүү гэх Ж**************тай хамт 3 том хүн, 2 хүүхэдтэй майти машинтай ирж хашааг үзэж байсан ба тухайн үед тус хашаа байшингийн хамт авъя гэсэн 3 хүн байсан. Тэрийг Х.М*******д хэлсэн ба би хэн түрүүлж мөнгө өгсөн хүнд өгнө гэсэн, гэтэл Х.М түрүүлж бэлэн мөнгө авч ирж өгснөөр хашааны гэрчилгээ, кадастрын зураг, гэрээг хүлээж авсан.

2.3.Х.Х, М.М нар хамтран амьдарч байгаа болохоос гэрлэсний гэрчилгээ байхгүй. 2022 оны 01 дүгээр сараас эхэлж хашаа, байшин худалдана гэж зар тавьсан. Тухайн үед Х.М гэх хүн ирээд газрыг үзэж, тус газрыг худалдаж авахаар болж тохиролцож Х.М 15000000 төгрөгийг өгсөн байна. Ямар газар худалдаж авах гэж байгаагаа Х.М мэдэж байсан. Мөнгийг өгснөөр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэж байна. Тухайн газрыг Х.М сайн дурын үндсэн дээр худалдаж авсан Х.Х ямар нэгэн байдлаар хүчээр нэхэмжлэгчээс мөнгө аваагүй юм.

2.4.Иргэний хэргийн зарчмаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд асуудал шийдвэрлэгдэнэ. Д аймгийн Б сумын Засаг даргын зүгээс Х.М гэдэг иргэн “Хаг” гэх газарт оршин сууж болохгүй гэсэн асуудал яригдаагүй. Газар эзэмших гэрчилгээг Х.М авсан байгаа.

2.5.Д аймгийн Л сумын 35 өрх, Д аймгийн Б сумын 8 өрх, Д аймгийн Бугат сумын 2 өрх айл тухайн газарт зусаж байгаа. Дээрх айлууд тус газарт зусаж байх хугацаанд ямар нэгэн асуудал гараагүй. Нэхэмжлэгч өөрийн сайн дурын үндсэн дээр тухайн газрын үзэж, худалдаж авсан байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

3.Нэхэмжлэгчээс 2017 оны 11 дүгээр сарын 17*******ны өдөр олгосон №000684134 дугаартай “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”, Д аймгийн Б сумын, 1*******р багт байршилтай, нэгж талбарын дугаар: ЛЛЛ бүхий Х.М*******ийн 700 м.кв газрын кадастрын зураг, 2017 оны 10 дугаар сарын 17*******ны өдрийн №08325*******2017/00035 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”, Х.М*******н 2022 оны 5 дугаар сарын 03*******ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 17*******ны хоорондын Х банкны “Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга”, 2022 оны 8 дугаар сарын 18*******ны өдрийн №01/139 дугаартай Хил хамгаалах ерөнхий газрын хилийн цэргийн дугаар ангийн захирагч, хурандаа Г.Мөнгөншагайн албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. 

4.Хариуцагч Х.Х, М.М нараас Д аймгийн Цагааннуур тосгоны захирагч А.Арыстаны 2022 оны 7 дугаар сарын 18*******ны өдрийн №116 дугаартай албан бичиг, Д аймгийн Б сумын Засаг дарга К.Х*******ын 2007 оны 10 дугаар сарын 17*******ны өдрийн №112 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж хавсралтын хамт, Д аймгийн Б сумын, 1*******р багт байршилтай, нэгж талбарын дугаар: ЛЛЛ бүхий Х.Мерекегийн 700 м.кв газрын кадастрын зургийг хуулбарыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр маргаан бүхий газарт шүүхийн журмаар хийсэн 2022 оны 9 дүгээр сарын 09*******ний өдөр хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, газрын үзлэгийн үеийн схем зураг 1, 2, маргаан бүхий газрыг харуулсан гэрэл зураг зэрэг нь хэрэгт авагдсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Х.М нь хариуцагч Х.Х, М.М нарт холбогдуулан Б сумын 9 дүгээр баг М.М байршилтай 700 м.кв газар, хашаа хороо, байшингийн модны үнэд өгсөн нийт 15000000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь  үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч М.Хавартай нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Х.Х*******ы худалдсан гэх газар нь улсын хилийн цэргийн постын хажуу талд байрлалтай, хилийн хориотой бүсэд ордог, зөвхөн Д аймгийн Б сумын харьяат иргэд хилийн цэргийн байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр зусаж болдог ба эргэн тойронд мал бэлчээх боломжгүй тул мөнгөө буцааж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3.Хариуцагч Х.Х, М.М нар нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...тухайн маргаан бүхий газрыг хашаа байшингийн хамт авахаар Х.М бэлэн мөнгө авч ирж өгснөөр хашааны гэрчилгээ, кадастрын зураг, гэрээг хүлээж авсан. Нэхэмжлэгч өөрийн сайн дурын үндсэн дээр тухайн газрын үзэж, худалдаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

4.1.Нэхэмжлэгч Х.М нь 2022 оны 5 дугаар сарын 03*******ны өдөр хариуцагч Х.Х, М.М нараас Б сумын 9 дүгээр баг М.М байршилтай 700 м.кв газар, хашаа хороо, байшингийн модны хамт 15000000 төгрөгөөр худалдан авсан гэх үйл баримтын талаар талууд маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа болно.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1*******д заасан худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч (худалдан авагч) Х.М нь хэлэлцэн тохирсон 15000000 төгрөгийг хариуцагч Х.Х, М.М нарт төлснөөр хариуцагч (худалдагч) нь Х.Х, М.М нар нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг нэхэмжлэгч (худалдан авагч)*******ийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч (худалдан авагч) худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн байна.

4.2.Хариуцагч Х.Х М.М нар нь хамтран амьдрагч нар бөгөөд хариуцагч М.М нь Д аймгийн Б сумын 9 дүгээр баг “ХН” гэдэг газарт байршилтай нэгж талбарын ЛЛЛ дугаартай, 700 (0,7) м2 (га) газрыг хаваржааны зориулалттай 20 жилийн хугацаатай эзэмшдэг болох нь хавтаст хэрэгт авагдсан  Д аймгийн Б сумын Засаг дарга К.Х*******ын 2007 оны 10 дугаар сарын 17*******ны өдрийн МХ дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, энэ захирамжийн хавсралт, 2017 оны 11 дүгээр сарын 17*******ны өдөр олгосон №000684134 дугаартай “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”, Д аймгийн Б сумын, 1*******р багт байршилтай, нэгж талбарын дугаар: ЛЛЛ бүхий Х.М*******ийн 700 м.кв газрын кадастрын зураг,  2017 оны 10 дугаар сарын 17*******ны өдрийн №08325*******2017/00035 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

4.3.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3*******д "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно” гэж тодорхойлсон байхад хариуцагч нар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг захиран зарцуулах буюу бусдад худалдах эрхгүй байна.

4.4.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1*******д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4*******д зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй гэж заасан.

Хариуцагч Х.М, Х.Х нар нь газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай хүсэлтээ Б сумын Засаг дарга гаргахгүйгээр шууд нэхэмжлэгч Х.М*******д эзэмшил газрыг худалдсан боловч эрхийн гэрчилгээг шилжүүлээгүй нь Газрын тухай хуулийн 35 дугаар, 38 дугаар зүйлийг зөрчсөн байна.

5.Монгол Улсын Хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт “улсын хилийн зурваст хил хамгаалалтын зориулалттайгаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглах асуудлыг Засгийн газар шийдвэрлэх” гэж, мөн 26 дугаар зүйлийн 26.3.1 дэх хэсэгт “улсын хилийн зурваст газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан байна.

Гэтэл хариуцагч Х.Мерекед 2017 оны 11 дүгээр сарын 17*******ны өдөр олгосон дугаартай “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”*******ээр эзэмшүүлсэн Д аймгийн Б сумын 9 дүгээр баг “Хн” байршилтай нэгж талбарын ЛЛЛ дугаартай, 700 (0,7) м2 (га) газар нь хилийн зурвас газарт байршилтай болох нь тус шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 09*******ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, газрын үзлэгийн үеийн схем зураг*******2, мөн 2022 оны 8 дугаар сарын 18*******ны өдрийн №01/139 дугаартай Хил хамгаалах ерөнхий газрын хилийн цэргийн дугаар ангийн захирагч, хурандаа Г.М*******н албан бичгээр тус тус тогтоогдож байна.

 2022 оны 8 дугаар сарын 18*******ны өдрийн №01/139 дугаартай Хил хамгаалах ерөнхий газрын хилийн цэргийн дугаар ангийн захирагч, хурандаа Г.М албан бичигт:” Д аймгийн Б сумын иргэн Х.Мерекед олгосон 00684134 гэрчилгээтэй газар нь хилийн зурваст орох бөгөөд газар эзэмших гэрчилгээ олгоход Хил хамгаалах байгууллагад мэдэгдээгүй...гэсэн байна.

6.Хариуцагч Х.Х, М.М нар нь дээрх байдлаар Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1*******д зааснаар хууль зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Х.М, хариуцагч Х.Х, М.М нарын хооронд байгуулсан Б сумын 9 дүгээр баг “ХН” гэдэг газарт байршилтай 700 м.кв газар, хашаа хороо, байшингийн модны хамт 15000000 төгрөгөөр худалдсан худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байна гэж дүгнэлээ.  

7.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5*******д “энэ хуулийн 56.1*******д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1*******д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй”, 256 дугаар зүйлийн 256.1*******д “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй...” гэж тус тус заасан тул нэхэмжлэлийн шаардлагын дагуу хариуцагч Х.Х, М.М нараас 15000000 (арван таван сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.М*******д олгох нь зүйтэй байна.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232950 (хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавин мянган) төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Х.Х, М.М нараас 232950 (хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавин мянган) гаргуулан нэхэмжлэгч Х.М*******д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1*******д заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Х, М.М нараас 15000000 (арван таван сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.М*******д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1*******д тус тус зааснаар нэхэмжлэгч Х.М*******н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232950 (хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавин мянган) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Х, М.М нараас 232950 (хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавин мянган) гаргуулан нэхэмжлэгч Х.М*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МАНГИЛИК