Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 149/ШШ2023/00005

 

 

 

 

 

2022 оны 2 сарын 28 өдөр

Дугаар **************/ШШ2023/0000

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Мандал сумын ******* дүгээр баг, ******* № ******* тоотод оршин суух, *******0 оны ******* дугаар сарын *******-ний өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* овогт ******* /РД:ВЭ0**************/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын дугаар баг, № 2 тоотод оршин суух, *******84 оны дугаар сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, овогт /РД:ЕЙ842*******/ холбогдох

*******0800000 төгрөгийг гаргуулах тухай хүссэн, Д. сөрөг нэхэмжлэлтэй Б. холбогдох 202 оны 0 дүгээр сарын 0, 202 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн нотариатын үйлдэл бүхий гэх тооцоо нийлсэн тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., түүний өмгөөлөгч Э., хариуцагч Д., гэрч А., Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны намар 0*******-0 дугаар сард манай нэг дүү яриад Д., Д. эгч нарт туслаач гэхээр нь би тосгонд явж байгаад Д. гэрт очиж уулзсан. Утсаар ярьсан Мядагмаа гэх дүүгийн хадмууд нь Д. байсан. Тэгээд анх уулзахад Д. нь бид нар ойн сантай самар бэлтгэж өгье гэхээр нь би самар авч байгаа надаас та нар мөнгө зээлж аваад оронд нь самар бэлтгэж өгч болно шүү би өндөр үнээр авч болно гэж хэлсэн. Тэгээд би Д.т 20 сая төгрөг зээлсэн юм. 20 сая төгрөгөөс 4 сая төгрөгт нь тооцож самар авсан. 2022 оны хавар 330 ширхэг палкыг нэг бүрийг нь 2000 төгрөгөөр тооцож авахад 2*******00000 төгрөг болсон. Д.т би үлдэгдэл мөнгөө төлөх хугацаагаа хэл гэхэд 2022 оны 0 дугаар сарын 0-ний өдөр төлнө гээд нотариат дээр бичиг хийж өгсөн. Миний хувьд бол хүн гүтгээд байгаа юм алга. Одоо би *******0800000 төгрөгийг нэхэмжилж байна. Анхны өгсөн 20 сая төгрөгийн тооцоо хэвээр явж байгаад хооронд нь шилжүүлсэн . тэрбум төгрөгийн асуудал цаг тухайд нь явагдаж байсан юм. Д. надаас мөнгө зээлж аваад оронд нь самар өгөхөд нь би тухайн зах зээлийн ханшаар үнийг нь тооцож авдаг. Тэрнээс би энэ хүнд ашиг гэж өгдөггүй. Энэ хүн надаас зээлж авсан мөнгөөрөө самар бэлтгүүлж худалдаж аваад надад өгдөг. Цаанаас самраа хэдээр аваад надад хэдээр өгөх нь энэ хүний өөрийнх нь ашиг болдог болохоос бид хамтарч ажиллаад байгаа юм бол байхгүй гэв.

Хариуцагч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох нь зайлшгүй шаардлагатай юм байна гэдгийг би түрүүчийн шүүх хуралдаанаас сайн ойлгосон. Б. бид хоёр 2020 оны намар 0******* дүгээр сард анх удаа уулзсан. Үүнээс өмнө нэг ч удаа уулзаж байгаагүй. Тэр үед өөрөө санал тавьсан. Тэгээд бид нарт самар жинлэж авах жинлүүр өгсөн. Миний дансанд 2020 оны 0******* дүгээр сарын 8-ны өдрөөс 202 оны ******* дугаар сарын *******-ний өдрийг хүртэл хугацаанд . тэрбум төгрөг орсон. Б. нь хамтарч ажиллаагүй мөнгө зээлсэн гэж нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Гэтэл Б. нь Мядагмаа гэх хамаатны дүүгээ оролцуулаад байгаа юм. Болсон явдлыг үнэн зөв шударгаар яриад шийдүүлчихье гэж бодож байна. 2020 оны 0******* дүгээр сарын 8-ны өдрөөс 202 оны ******* дугаар сарын *******-ний өдөр хүртэл би Б. 0 тонн самар нийлүүлсэн байдаг. Нотариат дээр бид хоёр уулзаад ярилцсан юм байгаа. 202 онд самар ургаагүй тул самар бэлтгэж өгч чадаагүй учир Б. нь мөнгөө нэхэж эхэлсэн. Нотариат дээр очиж бичиг хийж өгөхдөө би мөнгө төлөх нь үнэн боловч би өөрөө төлөхөөр бичиг хийж өгөөгүй. Одоо надаас нэхэмжлээд байгаа *******0800000 төгрөгийг би төлөхгүй. Би энэ хүнд 0 тонн буюу . тэрбум төгрөгийн самар өгсөн. *******0800000 төгрөгийг Д. би ганцаараа аваагүй. Уг мөнгийг би цааш нь самар бэлтгэх жолооч нарт урьдчилгаа болгож тарааж өгсөн юм. Тэгэхээр миний Б.ээс аваад цааш нь мөнгө тарааж өгсөн хүмүүс надад самраа бэлтгэж өгөөгүйгээс би хохироод байгаа юм гэв.

Гэрч Сэлэнгэ аймгийн Мандал сумын дугаар баг, байрны - тоотод оршин суух, ************** оны 2 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, настай, овогт оос /РД:Вю*******23/ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Б. гэдэг хүн дээр хүмүүс бэлтгэж ирсэн самраа тушаахад нь жинлэж авдаг юм. тосгонд очиж Д.аас хуш модны самар нилээн хэдэн удаа жинлэж авч байсан нь үнэн гэв.

Гэрч Сэлэнгэ аймаг Мандал сумын дугаар баг, № тоотод оршин суух, ******* оны 2 дугаар сарын 2-ны өдөр төрсөн, 4 настай, эрэгтэй, овогт - ас /РД:МР2234/ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2020 оны намар дүгээр сард Д. гэдэг хүнээс *******. сая төгрөгийг зээлсэн. Би Зил-3 машин аваад самарт гаръя гэж бодсон. Тэгэхэд Д. надад би Б. гэдэг хүнээс мөнгө зээлж авсан байгаа шүү ирээд самраа өгөөрэй гэж хэлж байсан. Би Д.т сая төгрөгийн самар төлсөн. Одоо *******. сая төгрөгийг төлөөгүй байгаа нь үнэн гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа *******0 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн тухай баримт, 20000000 төгрөгийг ХААН банкны дансаар шилжүүлэн өгсөн баримт, 202 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр 000000 төгрөгийг 202 оны 2 дугаар сарын 0-ний өдөр төлнө гэсэн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, 202 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 000000 төгрөгийг 2022 оны 0 дугаар сарын 0-ний өдөр төлнө гэсэн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн.

Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хариу тайлбар гаргасан.

Хариуцагч Д. нь 2022 оны 2 дугаар сарын *******-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргахдаа 3*******0 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримтыг хавсаргаж өгсөн. Мөн хариуцагч Д. нь Хараагийн бүсийн сум дундын ойн ангиас нотлох баримт гаргуулах, гэрчээр Б.тулгыг асуулгаж шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг шүүх хангасан.

Нэхэмжлэгч Б.ээс гэрчээр А., П., П. нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг хангасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Д.аас *******0800000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч Б. нь 2020 оны 0 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Д. **************00802 дугаарын ХААН банкны данс руу 20000000 төгрөг, 2020 оны 0 дугаар сарын 2-ны өдөр хариуцагч Д. **************00802 дугаарын ХААН банкны данс руу 00000000 төгрөг, нийт 20000000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хавтаст хэргийн , дугаар талд авагдсан ХААН банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Уг шилжүүлсэн 20000000 төгрөгийг хариуцагч Д. нь самар бэлтгэж нийлүүлэх зорилгоор Б.ээс аваад самар бэлтгэн нийлүүлэх жолооч нар болон бусад хүмүүсээр ойгоос хуш модны самар бэлтгүүлэхээр урьдчилгаа мөнгө болгон тарааж өгөөд хуш модны самар ойгоос бэлтгэж ирэхээр нь бэлтгэсэн хүмүүсээс өөрөө зохих үнээр худалдан аваад Б.ээс самар бэлтгэн нийлүүлэх зорилгоор зээлж авсан мөнгөндөө тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцож өгөөд дундаас нь ашиг олох зорилготой байсан ба уг зээлж авсан мөнгөнийхөө 4000000 төгрөгт нь тооцож самар өгөөд үлдэгдэл 000000 төгрөгийг нь 202 оны 2 дугаар сарын 0-ний өдөр төлнө гэсэн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг 202 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр, мөн үлдэгдэл 000000 төгрөгийг 2022 оны 0 дугаар сарын 0-ний өдөр бүрэн барагдуулж дуусна гэсэн үлдэгдэл төлбөр төлөх тухай нотариатаар гэрчлүүлсэн бичгийг гаргаж өгч байсан нь хавтаст хэргийн 8, ******* дүгээр талд авагдсан байна.

202 онд хуш модны самар муу ургасан учир Д. Б.ээс мөнгө зээлж аваад хуш модны самар бэлтгүүлэхээр урьдчилгаа болгон бусад хүмүүст тарааж өгсөн мөнгийг авсан хүмүүс нь хуш модны самрыг бэлтгэн нийлүүлж чадаагүйгээс хариуцагч Д. нь нэхэмжлэгч Б.ээс авсан 20000000 төгрөгийн үлдэгдэл 000000 төгрөгийг буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө болох хуш модны самрыг хугацаандаа өгч чадаагүй тул шаардах эрх үүсч нэхэмжлэгч Б. нь хариуцагч Д.аас 30 ширхэг палк модыг нэг бүрийг нь 2000 төгрөгөөр тооцоход 2*******00000 төгрөг болсныг 000000 төгрөгөөс хасч тооцон үлдэх *******0800000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Энэ нь гэрч Б.тулгын шүүх хуралдаанд мэдүүлсэн .... 2020 оны намар дүгээр сард Д.аас *******. сая төгрөгийг самар бэлтгэж өгөхөөр зээлж авсан. Тэгэхэд Д. нь надад Б. гэдэг хүнээс мөнгө зээлж авсан шүү ирээд самраа өгөөрэй гэж хэлж байсан. Д. би одоо *******. сая төгрөгийг өгөөгүй байгаа .... гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Хариуцагч Д. нь Б. бид хоёр нь хамтран ажиллахаар тохирч 20000000 төгрөгөөс гадна 2020 оны 0******* дүгээр сарын 8-ны өдрөөс 202 оны ******* дугаар сарын *******-ний өдрийг хүртэл хугацаанд дансаараа . тэрбум төгрөгийг шилжүүлэн авч 0 тонн буюу . төгрөгийн самрыг нэхэмжлэгч Б. бэлтгэн нийлүүлсэн гэж байгаа боловч Б. хуш модны самар бэлтгэн нийлүүлэхдээ Б.ээс . тэрбум төгрөгийг олон удаагийн үйлдлээр зээлж аваад бусад хүмүүсээр хуш модны самрыг бэлтгүүлээд бэлтгүүлсэн тэр хүмүүсээс өөрөө зохих үнээр худалдан аваад Б.ээс зээлж авсан мөнгөнийхөө оронд төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө болох хуш модны самрыг тухай бүр зээлж авсан мөнгөнийхөө оронд Б. зах зээлийн ханшаар худалдаж дундаас нь ашиг олдог байсан болохоос нэхэмжлэгч Б. нь хариуцагч Д. бэлтгэн нийлүүлсэн хуш модны самрын ашиг гэж тодорхой хэмжээний хувийг өгдөггүй байсан нь тогтоогдож байна.

Мөн 2020, 202 онуудад Д. нь Б.ийг төлөөлж ойгоос хуш модны самрыг бэлтгэж байсан талаар албан бичиг баримт, итгэмжлэлийг архиваас шүүн үзэхэд байхгүй болно гэсэн Сэлэнгэ аймаг Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн 2022 оны 2 дугаар сарын 2-ний өдрийн № дугаартай албан бичиг хавтаст хэрэгт авагдсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд харин хариуцагч Д. нь нэхэмжлэгч Б. хуш модны самар бэлтгэн нийлүүлэх зорилгоор 2020 оны 0 дугаар сарын 04-ний өдөр 20000000 төгрөг, 2020 оны 0 дугаар сарын 2-ны өдөр 00000000 төгрөгийг зээлж аваад үлдэгдэл *******0800000 төгрөгийг өгөөгүй болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч Д. нь нэхэмжлэгч Б. хуш модны самар бэлтгэн нийлүүлэхдээ Б.ээс мөнгө зээлж аваад түүнийхээ оронд хуш модны самрыг тухайн үеийн зах зээлийн ханшаар худалддаг байсан нь Иргэний хуулийн 28 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч Д. нь хуш модны самар бэлтгэн нийлүүлэхэд гарах зардлын санхүүжилтийн мөнгөө нэхэмжлэгч Б.ээс зээлж аваад зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө болох хуш модны самрыг буцаан өгөх үүргийг хүлээж байсан ба хариуцагч Д.т хуш модны самрыг бэлтгэн нийлүүлэхэд гарах зардлын мөнгийг шилжүүлэн өгснөөр Б., Д. нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогдож байна.

Хариуцагч Д. нь 2022 оны 2 дугаар сарын -ны өдөр Д. 202 оны 0 дүгээр сарын 0, 202 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн нотариатын үйлдэл бүхий гэх тооцоо нийлсэн тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд Иргэний хуулийн дугаар зүйлийн ..2-д зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй болох нь гэрч П.ийн....Д. зээлээ төлөх баталгаагаа өөрийн гараар миний хажууд үйлдсэн. Тэгэхээр би өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлсэн гэж үзэж байна... гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл: Д. нь 202 оны 0 дүгээр сарын 0, 202 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн нотариатын үйлдэл бүхий гэх тооцоо нийлсэн тухай буюу 000000 төгрөгийг төлнө гэсэн баталгаа болгож гаргаж өгсөн тодорхойлолтуудыг нотариатаар гэрчлүүлэхдээ өөрийн гараар үйлдэж, өөрийнхөө хүсэл зоригийн дагуу үйлдсэн болохоос ямар нэгэн дарамт шахалтанд хавчигдаж дүр үзүүлэн хийсэн болох нь тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б. хариуцагч Д.аас *******0800000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д. 202 оны 0 дүгээр сарын 0, 202 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн нотариатын үйлдэл бүхий гэх тооцоо нийлсэн тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 0030400*******4 тоот дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир улсын тэмдэгтийн хураамжид *******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б. олгох, хариуцагч Д. нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 3*******0 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 0030400*******4 тоот дансанд төлсөн боловч сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамж 3*******0 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 0030400*******4 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2., , 8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

.Иргэний хуулийн 28 дүгээр зүйлийн 28. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.аас *******0800000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б. олгосугай.

2. Иргэний хуулийн дугаар зүйлийн ..2-д зааснаар Д. 202 оны 0 дүгээр сарын 0, 202 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн нотариатын үйлдэл бүхий гэх тооцоо нийлсэн тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн ., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 0030400*******4 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамжинд *******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б. олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн ., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн ..2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3*******0 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 0030400*******4 тоот дансанд хэвээр үлдээсүгэй.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн *******.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН