Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2022/03770

 

 

 

 

 

 

 

                  2022           11            23

                                      184/ШШ2022/03770

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын гудамж, ******* *******-Интернэшнл ХХК-ийн байранд байрлах, “******* ” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, 6 дугаар хороо, тоосго 8 гудамж, 129 тоот хаягт бүртгэлтэй, дүүрэг, 5 дугаар хороо, 7-14 тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 841,361.70 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Анударь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* нь Б.*******тай 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ЗГ/170835608 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр 500,000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар олгосон. Гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссан боловч Б.******* нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин ийг хохироож байна.  

Иймд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 473,195,88 төгрөг, үндсэн хүү 232,074.88төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 95,332.97 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 40,757.97 төгрөг, нийт 841,361.70 төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулж өгнө үү” гэв.

2. Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ******* инд зэс картны өрийг бүрэн төлж дуусгасан байтал шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие саппоро салбар дээр очиж шүүлгэхэд манайд хугацаа хэтэрсэн зэс картны өр байхгүй байна гэж тус салбараас тодорхойлолт гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт:  нэхэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, ******* ны улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* ны гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 318  дугаартай Эрх олгох тухай тушаал, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 18/04-52022/1481 дугаартай итгэмжлэл, дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2022/01995 дугаартай шийдвэр, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ/170835608 дугаартай кредит картын гэрээ, кредит картын тооцооллын хүснэгт, ******* ны 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 18/04-42022/0629 дугаартай Зээлийн үлдэгдлийн тухай тодорхойлолт,

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Хариу тайлбар, ******* ны 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 20/2-327 дугаартай ******* овогтой ******* нь тус инд хугацаа хэтэрсэн зээл болон өр төлбөргүй болохыг тодорхойлсон тодорхойлолт.

3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “******* ” ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 473,195.88 /дөрвөн зуун далан гурван мянга нэг зуун ерэн таван төгрөг наян найман мөнгө/ төгрөг, зээлийн хүү 232,074.88 /хоёр зуун гучин хоёр мянга далан дөрвөн төгрөг наян найман мөнгө/ төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 95,332.97 /ерэн таван мянга гурван зуун гучин хоёр мянган төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөг, эрх хэтрүүлсний хүү 40,757.97 /дөчин мянга долоон зуун тавин долоон төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөг, нийт 841,361.70 /найман зуун дөчин нэгэн мянга гурван зуун жаран нэгэн төгрөг далан мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.******* нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд түүний итгэмжлэгдсэн Л.- нь зээлийн үндсэн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй, харин зээлийн хүү, хугацаа хэтрүүлсэн хүү, эрх хэтрүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж маргадаг.

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Зохигчдын хооронд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ЗГ170835608 дугаар Кредит картын гэрээ байгуулсан болох нь ЗГ170835608 дугаар Кредит картын гэрээний хуулбараар тогтоогдсон.

 

Зохигчид 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Кредит картын гэрээгээр 500,000 /таван зуун мянга/ хүртэлх төгрөгийг кредит картаар бэлэн /сарын 2 хувь/ ба бэлэн бусаар /сарын 3,5 хувь/ нэг сар нь 2-3,5 хувийн хүүтэйгээр 02 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулан, уг гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар талууд зээлийн дээд хэмжээ, зээлийн сарын хүү, төлбөр төлөх хугацаа, гэрээний хугацааг харилцан тохиролцсон нь нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Кредит картын гэрээний хуулбар, кердит картын тооцооллын хүснэгтээр тус тус тогтоогдож байна.

3. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, , эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно” гэж тус тус заасан байна. 

Зохигчдын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ170835608 дугаар Кредит картын гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

4. Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Кредит картын гэрээний дагуу хариуцагчид 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны  09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 1,819,538 /нэг сая найман зуун арван есөн мянга таван зуун гучин найм/ төгрөгийг гэрээний дагуу зээлдэгчийн хүсэлтээр бэлэн ба бэлэн бусаар хариуцагчийн ******* ны 462868....9549 тоот дансанд олгосон. Харин хариуцагч зээлийн гэрээнд заасны дагуу 1,346,342.12 /нэг сая гурван зуун дөчин зургаан мянга гурван зуун дөчин хоёр төгрөг арван хоёр мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн бөгөөд зээлийн үлдэгдэл төлбөр болох 473,195.88 төгрөгийг нэхэмжлэгчид хариуцагч төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Кредит картын гэрээний хуулбар, кердит картын тооцооллын хүснэгтээр тус тус тогтоогдож байх тул хариуцагчаас зээлийн үлдэгдэл төлбөр 473,195.88 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.  

 

5. Харин зохигчдын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Кредит

картын гэрээний 2.1-т зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, гэрээний 3.5-т “Кердит картын зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд эрхийн хэмжээнээс хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг гэрээний 2.1-т зааснаар тооцно” гэж заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэсэнтэй зөрчилдөж байх бөгөөд зохигчид Кредит картын гэрээний 2.1, 3.5 дахь хэсэгт нэмэгдүүлсэн хүүг буруу ойлгож тооцохоор гэрээнд тусгасан нь хуулийг илт зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр хуульчилсан бөгөөд нэмэгдүүлсэн хүүг өөр аргаар буюу кердит картын төгрөг авах дээд хэмжээг хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор хуульд тусгаагүй байгааг дурьдах нь зүйтэй юм.

Мөн Кредит картын гэрээний 2.1-т хариуцагч нэхэмжлэгчээс кердит картаар бэлэн ба бэлэн бусаар авах зээлийн нийт хэмжээг 500,000 төгрөг гэж тогтоосон атлаа уг дээд хэмжээнээс илүү төгрөг авч болохоор гэрээнд давхар зохицуулсан нь гэрээний зүйл, заалтууд хоорондоо зөрчилтэй гэрээг байгуулсан тул шүүх гэрээг зөвтгөж, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасантай зөрчилдсөн гэрээний нэмэгдүүлсэн хүү гэж нэрлэсэн эрх хэтрүүлсэн хүү 40,757.97 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Зохигчдын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ170835608 дугаар Кредит картын гэрээний 2.1-т зааснаар кредит картын хугацаа 02 жил байхаар харилцан тохиролцсон бөгөөд гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссан байхаар гэрээнд талууд харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч гэрээний 2.1, 3.1, 3.2, 3.3, 3.4-т кредит картаар зээлсэн төгрөгийг ашигласан хугацааны зээлийн хүүгийн хамт буцаан төлөхийг зохицуулсан бөгөөд хариуцагч нь гэрээний хугацаанд зээлийн хүүд 252,556.54 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь кердит картын тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.

Харин гэрээний хугацаа дууссан өдөр болох 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүүний төлбөрт 232,074.88 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд гэрээний 3.9-т “Кредит картын зээлийн зарцуулалтаа бүрэн төлөөгүй тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүү нь тэдгээрийн төлбөрийг бүрэн төлөх өдөр хүртэлх хугацаанд бодогдоно” гэж заасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай зөрчилдөж байх ба хуулийн энэхүү заалтаас үзэхэд гэрээнд заасан хугацаанд зээлийн хүүг шаардахыг хуулиар зөвшөөрсөн байх тул хариуцагчаас нэхэмжилсэн зээлийн хүүний төлбөр болох 232,074.88 төгрөгийг нэхэмжлэлээс хасч, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

7. Зохигчдын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ЗГ170835608 дугаар Кредит картын гэрээний 2.1-т зааснаар Зээлийн хугацаа хэтрүүлсэн хүүг 1 хувиар тооцохоор талууд тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас хугацаа хэтрүүлсэн хүү болох 95,332.97 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж, хариуцагчаас хугацаа хэтрүүлсэн хүү 95,332.97 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид өгөх нь зүйтэй гэж үзлээ.

8. Хариуцагч Б.******* нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн *******

ны Саппоро салбарын 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 20/2-327 дугаартай албан тоотоор хариуцагч Б.******* нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар тус инд хугацаа хэтэрсэн өр төлбөргүй болохыг тодорхойлсон баримтыг үндэслэн нэхэмжлэгчид зээлийн төлбөрийг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай тайлбарыг шүүхэд гаргадаг боловч нэхэмжлэгчээс нотлох баримтаар шүүхэд гаргасан ******* ны 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 18/04-42022/0629 дугаартай албан тоотоор Б.*******ы регистрийн дугаар буруугаас хоёр бүртгэл үүсч бүртгэлийн алдаа гарсан бөгөөд хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар ******* инд 486 хоногийн хугацаа хэтрэлттэй, зээлийн мэдээллийн санд муу ангилалтай 864,928.68 төгрөгийн кредит картын өр төлбөртэй болохыг тодорхойлсон албан бичгээр няцаагдаж байх тул хариуцагч Б.******* нь Кредит картын зээлийн гэрээний төлбөрийг бүрэн барагдуулсан, нэхэмжлэгчид өр төлбөргүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

9. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Б.*******аас зээлийн үлдэгдэл төлбөрт 473,195.88 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүүний төлбөрт 95,332.97 төгрөг, нийт 568,528.85 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* инд олгож, нэхэмжлэлээс үлдэх зээлийн хүү 232,074.88 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү 40,757.97 төгрөг, нийт 272,832.85 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,743 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 17,705.84 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Б.*******аас 568,528.85 /таван зуун жаран найман мянга таван зуун хорин найман төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 272,832.85 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,743 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 17,705.84 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.АРИУНБОЛД