Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Байгалмаа |
Хэргийн индекс | 129/2022/00001/И |
Дугаар | 129/ШШ2022/00764 |
Огноо | 2022-12-16 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 129/ШШ2022/00764
огт
| 129/ШШ2022/00764 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүхогт-Өнжүүл ХХК-ийн хийсэн кольцо нь гар аргаар хийгдсэн учраас хөрсний ус нэвчсэн. Үүний улмаас худаг хоорондын дамжуулах хоолой дүүрч өвөл хөлдсөн. 1.5 километрт стандартын дагуу 30 худаг байх ёстой. Барилгын тухай хуулийг авч үзвэл 3 километрт 70-72 худаг байх ёстой. Цогт-Өнжүүл ХХК-ийн хийсэн 70 худгаас шаардлага хангасан хэсгийнх нь шугамыг сольсон, худгийг нь солиогүй. Харин шаардлага хангаагүй 23 худгийг бүгдийг буулгаад стандарт хангасан кольцоогоор хийсэн. 8 худгийн тухайд ус урсгая гэхээр тухайн 8 худаг газрын гүний усаар дүүрчихээд ус урсахгүй байсан. Улсын комисс уг 8 худгийг шаардлага хангахгүй байна гэсэн. Веркон констракшн ХХК-ийн ажилчид тухайн 8 худгийг газар дээр нь үзээд газар доорх шугамууд нь хөрсний усаар хөлдчихсөн байгаа учраас солихоос өөр аргагүй гэж тайлбарлаад газар доор хөлдсөн шугамуудыг нь сольсон. Тус компанийн худагт тавьсан кольцо нь үйлдвэрт захиалгаар хийлгэсэн хоорондоо хаймар жийргэвчтэй, ус түгжигчтэй, зузаан нь стандарт хангасан, ул бетон нь цемент бэхжүүлэгчээр холбогдсон байсан. Эх голомтын Илч ХХК нь Веркон констракшн ХХК-д ажлын хөлсөнд 280,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ 280,000,000 төгрөг болон Цогт-Өнжүүл ХХК гэрээнд заасны дагуу хугацаанд нь ажлаа хийж гүйцэтгээгүй тул 243,500,000 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа. Цогт-Өнжүүл ХХК-тай 2014 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.2, 4.2-т заасны дагуу Цогт-Өнжүүл ХХК бохир ус татан зайлуулах ажлыг гүйцэтгэсэн, улсын комисс, техникийн комисс хүлээн авснаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх гэрээ биелэгдсэн гэж үзэх байсан. Гэтэл Цогт-Өнжүүл ХХК-ийн хийсэн ажлыг улсын комисс хүлээж аваагүй, гэрээний дагуу хийгдээгүй ажлыг хийлгэхээр тохиролцсон 2017 оны шүүгчийн захирамж биелэгдээгүй учир В ХХК-иар Ц ХХК-ийн захирамжинд заасан ажлыг хийлгүүлсэн. В ХХК-иар хийлгүүлсэн 280,000,000 төгрөгийн ажилд шүүгчийн захирамжид заасан ажлууд ч ордог, эдний гэрээгээр хийгээгүй бусад ажлууд ч орсон байгаа. Цогт-Өнжүүл ХХК магадлашгүй ажлын зардлаа авмаар байна гэсэн тул 2017 оны 10 сарын 13-нд 17,000,000 төгрөг өгөх гэрээ байгуулсан бөгөөд энэ нь ажил гүйцэтгүүлэх гэрээ биш. Энэ 17,000,000 төгрөгийг өгөөд ч үр дүнд хүрээгүй. Шүүгчийн захирамжинд заасан 123,800,000 төгрөгийн тавин хувийг Цогт-Өнжүүл ХХК-д шилжүүлсэн, харин тавин хувийг нь өгөөгүй. Гэрээний дагуу гүйцэтгэх үүргийн үнийн дүн 625,000,000 төгрөг, үүний тавин хувь нь 312,500,000 төгрөг болно. 312,500,000 төгрөгийн анзыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу бодоход 243,500,000 төгрөг болж байгаа. Иргэний хуулийн 208 дугаар зүйлд заасны дагуу үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй учраас 2017 оны 10 сарын 13-ны өдрийн 22/2017 дугаар гэрээ болон Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 4 дэх заалтад “хариуцагч захирамжийг сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг нэхэмжлэгч Эх голомтын Илч ХХК нь 256,900,516 төгрөгийг нэхэмжилж дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай” гэсэн байдаг. Уг захирамж хүчин төгөлдөр байгаа учраас Цогт-Өнжүүл ХХК 243,500,000 төгрөгийн алдангийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн 2017 оны 4 сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Цогт-Өнжүүл ХХК гэрээгээр хийх ёстой ажлынхаа 40 хувийг хийсэн нь тогтоогддог харин 60 хувийг хийгээгүй асуудал дээр алданги тооцож болно. Цогт-Өнжүүл ХХК гэрээний үүргээ биелүүлээд гүйцэтгэсэн ажлаа улсын комисст хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэвч өөр компаниар гүйцэтгүүлээд улсын комисст хүлээлгэж өгсөн. 625,000,000 төгрөгөөс гүйцэтгэлийг нь тэнцүүлэн бодоод үзэхээр 250,000,000 төгрөгийн ажил хийсэн. Цогт-Өнжүүл ХХК-ийн хийж гүйцэтгээгүй 375,000,000 төгрөгийн ажил байгаа. Цогт-Өнжүүл ХХК нь гэрээнд заасны дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй, гэрээгээр заасан хугацаандаа биелүүлээгүй. Ийм учраас хариуцагч Цогт-Өнжүүл ХХК нь алданги төлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл Цогт-Өнжүүл ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алдангийг Цогт-Өнжүүл ХХК-тай 2014 оны 8 сарын 25-ны өдөр байгуулсан 01 дугаартай гэрээний 2.2-т заасны дагуу 0.1 хувиар тооцоход 243,500,000 төгрөг болж байна. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг. Цогт-Өнжүүл ХХК нь ажлынхаа үр дүнг гаргаж чадаагүй, гүйцэтгэх ажлын үр дүн нь биелэгдээгүй байдаг. Цогт-Өнжүүл ХХК гэрээнд заасан үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй учраас Эх голомтын Илч ХХК, Веркон констракшн ХХК-тай 2019 оны 5 сарын 24-ний өдөр 04 дугаар гэрээ байгуулж, ажлын хөлсөнд 280,000,000 төгрөгийг Веркон констракшн ХХК-д төлсөн. 280,000,000 төгрөг нь Цогт-Өнжүүл ХХК гэрээнд заасан үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүйтэй холбоотой хохирол. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаар захирамжид Цогт-Өнжүүл ХХК 1.5 км шугамыг худгийн хамт хийж гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Шүүгчийн захирамжид зааснаар Цогт-Өнжүүл ХХК 123,800,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэх ёстой байсан. Цогт-Өнжүүл ХХК шүүгчийн захирамжид заасан ажлыг хийсэн боловч шаардлага хангаагүй болохоор Веркон констракшн ХХК-иар дахин хийж гүйцэтгүүлсэн ажлын хөлсөнд Эх голомтын Илч ХХК 280,000,000 төгрөг төлсөн. 280,000,000 төгрөг нь Цогт-Өнжүүл ХХК-ийн гэрээний дагуу хийж гүйцэтгээгүй ажлыг хийж гүйцэтгэсэн зардал. Уг зардлыг Цогт-Өнжүүл ХХК-иас гаргуулна. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Цогт-Өнжүүл ХХК-иас алданги 243,500,000 төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлс 280,000,000 төгрөг нийт 523,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Э ХХК нь эхлээд төртэй гэрээ байгуулсныхаа дараа Ц ХХК-тай бохир ус зайлуулах шугам барих гэрээ байгуулсан. Э ХХК 2014 онд гэрээ байгуулахдаа Ц ХХК-г ноцтой төөрөгдөлд оруулж гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хавсралтыг одоог хүртэл Цогт-Өнжүүл ХХК-д өгөөгүй. Учир нь гэрээ байгуулах үед гэрээний салшгүй хэсэг болох цэвдэгтэй хөрсний талаарх мэдээлэл огт байгаагүй. Гэрээний дагуу 3.5 км урттай шугам тавих ёстой байсан боловч 2 км газарт шугам, худаг тавиад санхүүжилтын мөнгө дууссан учир ажлаа зогсоосон. Э ч ХХК 250,000,000 төгрөг шилжүүлээгүй. Ц ХХК 1.5 км шугам, худаг ямар ч асуудалгүй хийж гүйцэтгэчихээд Эх голомтын Илч ХХК-иас ажлын хөлсөө авъя гэхэд 65,000,000 төгрөгийг нь өгөхгүй гэсэн. Яагаад өгөхгүй байгаа юм бэ гэхэд эхний 3 худгийн хооронд ус байна. Тэр усыг гаргаж янзлах хэрэгтэй гэж хэлсэн. Цогт-Өнжүүл ХХК нь Эх голомтын Илч ХХК-иас магадлашгүй зардалд 17,000,000 төгрөг авч ус тасарсан 3 худгийг зассан. Ус нэвчсэн 3 худаг нь өмнө тавьсан 2 км шугамын худагт хамаарч байгаа болохоос сүүлд тавьсан 1.5 км шугам, худагт хамааралгүй. Уг 3 худгийг хийсэн ажил 2017 онд гарсан шүүхийн шийдвэр гарахаас өмнө хийгдсэн ажил. Гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардахад Эх голомтын Илч ХХК өгөхгүй байгаа. Энэ ажлыг хийхэд мэргэжлийн хяналтын албаны Бат-Амгалан гэдэг хүн байнга байсан. Нэг худаг хийгээд дуусахад дараагийн худгийг хийх зөвшөөрлийг өгдөг. Цогт-Өнжүүл ХХК нь Эх голомтын Илч ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний төлбөр авах эрхтэй. Харин Эх голомтын Илч ХХК Цогт-Өнжүүл ХХК-иас төлбөр төлөхийг шаардах үндэслэлгүй. 3 худгийн ус дүүрсэн, 8 худаг болгож өргөтгөж хийсэн талаар би мэдэхгүй. Цэвдэгтэй хөрсний нөхцөл байдлаас шалтгаалж худаг дүүрсэн асуудал нь Цогт-Өнжүүл ХХК-ийн 2 км шугам тавьсан ажилтай ямар ч хамааралгүй, Цогт-Өнжүүл ХХК хийх ёстой ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн. Цогт-Өнжүүл ХХК гэрээнд заасан ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн талаар Н.Бат-Амгалан, Цогт-Өнжүүл ХХК-ийн инженер н.Цогтбаяр нар гэрчийн мэдүүлэгтээ дурьдсан байдаг. Цогт-Өнжүүл ХХК хийж гүйцэтгэсэн 1.5 км шугам, худгийн талаар одоогоор ямар нэгэн гомдол, мэдээлэл гараагүй. Цогт-Өнжүүл ХХК 1.5 км шугам, худаг тавихдаа нэг ч худаг дутуу тавиагүй, нэг км дутаагаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан Тариат суманд газар дээр нь очиж үзлэг хийж, 1.5 км байгаа эсэхийг тогтоохоор хэмжилт, тэмдэглэл үйлдсэн байгаа. Өөрөөр хэлбэл үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн шийдвэр гүйцэтгэгч н.Хатанбаатар гэдэг хүний гарын үсэгтэй тэмдэглэлээр Цогт-Өнжүүл ХХК шүүгчийн захирамжид дурьдсан ажлыг бүрэн гүйцэд хийснийг нотолно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үзлэг хийх үед Эх голомтын Илч ХХК-ийн ажилтан н.Оюунчимэг гэдэг хүн хамт явж байсан. Тухайн үед би өөрөө байлцсан. Цогт-Өнжүүл ХХК гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэсэн талаар албан бичиг өгч байсан. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаар захирамжид заасан ажил болох 1.5 км шугамыг худгийн хамт бүрэн гүйцэд хийж гүйцэтгээд Барилга хот байгуулалтын мэргэжилтэн н.Бат-Амгалан, Эх голомтын Илч ХХК-ийн инженер н.Оюунчимэг, Цогт-Өнжүүл ХХК-ийн инженерүүд байлцаж Эх голомтын Илч ХХК-д хүлээлгэж өгсөн. Гэрээнд заасан ажлыг стандартын дагуу хийсэн. Цогт-Өнжүүл ХХК нь төртэй гэрээ байгуулаагүй учраас улсын комисст хийж гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөхгүй, харин Эх голомтын Илч ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан учраас Эх голомтын Илч ХХК-д ажлаа хүлээлгэж өгсөн. 2017 оны 5 сараас өмнө 2 км шугамыг худгийн хамт хийж гүйцэтгэсэн боловч төсөв санхүүжилтийн маргаан үүсэж Эх голомтын Илч ХХК шүүхэд хандсан байсан ба бид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 5 сараас хойш 2 дугаар худгаас цэвэрлэх байгууламж хүртэл 1.5 км шугам, худгийн хамт хийж гүйцэтгэсэн. Уг шугамд ямар нэгэн гэмтэл ус дүүрсэн асуудал байгаагүй. Б.Булганчимэг Веркон констракшн ХХК-д ажлын санал тавьсан байсан гэх нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Өсөхбаярын тайлбар үндэслэлгүй, худал тайлбар. Учир нь Цогт-Өнжүүл ХХК-иас Веркон констракшн ХХК-тай огт холбогдож байгаагүй. 2019 онд Цогт-Өнжүүл ХХК 1.5 км шугам, худаг тавиад Эх голомтын Илч ХХК-иас 123,800,000 төгрөг авах байснаас 61,800,000 төгрөг авсан. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаар захирамжид заасан ажлаа бүрэн хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Эх голомтын Илч ХХК нь Цогт-Өнжүүл ХХК-тай 2014 оны 8 сарын 25-ны өдөр “Архангай аймгийн Тариат сумын төвийн айл өрх, албан байгууллагыг цэвэр бохир, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж байгуулах ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэх ШСА-2014/223 тоот гэрээт ажлын бохир усны төв шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх” 01 дугаар гэрээ байгуулсан. Уг гэрээний 4.1-д гэрээт төсвийн ажлыг 625,000,000 төгрөгөөр үнэлсэн. Эх голомтын Илч ХХК ажил гүйцэтгэх гэрээний дагуу Цогт-Өнжүүл ХХК-д гэрээгээр тохирсон 625,000,000 төгрөгөөс хэдэн төгрөг шилжүүлсэн нь тодорхойгүй байдаг. Мөн Цогт-Өнжүүл ХХК-г ажил гүйцэтгээгүй гэж алданги 243,500,000 төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлс 280,000,000 төгрөг, нийт 523,500,000 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. 2017 оны 10 сарын 13-ны өдрийн “ажил гүйцэтгэх тухай” 22/2017 дугаар гэрээ байгуулагдснаас хойш 1 жил 5 сарын дараа Эх голомтын Илч ХХК нь Веркон констракшн ХХК-тай 2019 оны 5 сарын 24-ний өдөр 04 дугаар гэрээ байгуулсан. Эх голомтын Илч ХХК-ийн Веркон констракшн ХХК-тай байгуулсан гэрээ нь Цогт-Өнжүүл ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажилтай болон Эх голомтын Илч ХХК, Цогт-Өнжүүл ХХК-ийн байгуулсан 2014 оны 8 сарын 25-ны өдөр ШСА-2014/223 тоот гэрээ, 2017 оны 10 сарын 13-ны өдөр 22/2017 тоот гэрээтэй ямар ч хамааралгүй. Цогт-Өнжүүл ХХК-ийн урт хугацаанд хийж гүйцэтгэсэн 1.5 км шугам, худгийг Веркон констракшн ХХК 4-5 сарын хугацаанд буюу богино хугацаанд хийж гүйцэтгээд Эх голомтын Илч ХХК-иас 280,000,000 төгрөг авсан нь эргэлзээтэй байна. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-д “Хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж, 223.2-т “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж, 229 дүгээр зүйлийн 229.2-т “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэж, 351 дүгээр зүйлийн 351.2-т “Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно” гэж тус тус заасан байдаг. Цогт-Өнжүүл ХХК-ийн хувьд гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэчихээд хүлээлгэж өгөхөөр Эх голомтын Илч ХХК-д удаа дараа хүсэлт, албан бичиг өгсөн боловч захиалагч тал болох Эх голомтын Илч ХХК гүйцэтгэсэн ажлыг хугацаанд нь хүлээж авахгүй байсан үйл баримт байдаг гэв.
3. Нэхэмжлэгчээс:
- “Архангай аймгийн Тариат сумын төвийн айл өрх, албан байгууллагыг цэвэр бохир, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж байгуулах ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэх ШСА-2014/223 тоот гэрээт ажлын бохир усны төв шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх” 01 дугаар гэрээ
- Эх голомтын Илч ХХК, Цогт-Өнжүүл ХХК-ийн байгуулсан 2017 оны 10 сарын 13-ны өдрийн “ажил гүйцэтгэх тухай” 22/2017 дугаар гэрээ
- Цогт-Өнжүүл ХХК-ийн 2017 оны 9 сарын 15-ны өдрийн “ажлын гүйцэтгэлийн тухай” 69 тоот албан бичиг
- Барилга байгууламжийн техникийн комиссын 2017 оны 10 сарын 04-ний өдрийн дүгнэлт
- Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаар захирамж
- Эх голомтын Илч ХХК, Веркон констракшн ХХК-ийн байгуулсан 2019 оны 5 сарын 24-ний өдрийн “цэвдэгтэй хөрсөнд ус нэвчилтийг зогсоох барилга угсралтын ажил гүйцэтгэх” 04 дугаар гэрээ
- Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 8 сарын 26-ны өдрийн №-ББАОК 2019/22 дугаар дүгнэлт
- 2019 оны 8 сарын 26-ны өдрийн 12 дугаар гэрээг дүгнэсэн акт
- 2019 оны 5 сарын 22, 2019 оны 5 сарын 24, 2019 оны 6 сарын 07, 2019 оны 1 сарын 03, 2019 оны 6 сарын 28, 2019 оны 7 сарын 09, 2019 оны 7 сарын 22, 2019 оны 7 сарын 31, 2022 оны 8 сарын 23, 2019 оны 8 сарын 28, 2019 оны 9 сарын 06-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт
- Ч.Өсөхбаярын ХААН банкны 5029136251 тоот дансны 2019 оны 5 сарын 24, 2019 оны 5 сарын 27, 2019 оны 6 сарын 07, 2019 оны 6 сарын 17, 2019 оны 6 сарын 28, 2019 оны 7 сарын 09, 2019 оны 7 сарын 22, 2019 оны 7 сарын 31, 2019 оны 8 сарын 23, 2019 оны 8 сарын 28, 2019 оны 9 сарын 06, 2019 оны 12 сарын 31, 2019 оны 11 сарын 25, 2020 оны 02 сарын 14, 2020 оны 02 сарын 17, 2020 оны 4 сарын 17, 2020 оны 7 сарын 24-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт
- Б.О-йн ХААН банкны 5100009402 тоот дансны 2020 оны 01 сарын 03, 2020 оны 01 сарын 07, 2019 оны 11 сарын 06-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн мэдээлэл
- Н.С-н ХААН банкны 5135419308 тоот дансны 2020 оны 9 сарын 30-ны өдрийн хуулга
- В ХХК-ийн захирал Б.О-д шилжүүлсэн мөнгөний жагсаалт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн хүсэлтээр Цогт-Өнжүүл ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гомдол бүхий Цогт-Өнжүүл ХХК-д холбогдох хэрэг бүртгэлтийн 191200288 дугаар бүхий хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 сарын 07-ны өдрийн “хүсэлтийн зарим хэсгийг хангах тухай” 398 дугаар захирамж, 2014 оны 3 сарын 22-ны өдөр шинжээч Л.Цэрэннямбууд хууль тайлбарласан баримт, 2017 оны 4 сарын 26-ны өдрийн шинжээчээр ажилласан тухай баримт /Архангай аймаг дахь Шүүхийн Тамгын газрын 2022 оны 12 сарын 15-ны өдрийн 356 тоот албан бичиг/ зэргийг шүүх бүрдүүлсэн болно.
5. Хариуцагчийн төлөөлөгч Б.Булганчимэгийн хүсэлтээр Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 31-ний өдрийн 290 дүгээр захирамжтай хэргээс Цогт-Өнжүүл ХХК-д Эх голомтын Илч ХХК-ийн төлсөн ажлын гүйцэтгэлийн санхүүжилтын баримтууд, Архангай аймгийн Архивын тасгийн 2022 оны 9 сарын 22-ны өдрийн 99 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2022 оны 10 сарын 18-ны өдрийн 569 тоот албан бичиг зэргийг шүүх бүрдүүлсэн болно.
6. Хариуцагчийн өмгөөлөгч В.Гэрэлт-Одын хүсэлтээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 2 дугаар хавсралт барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 8 сарын 26-ны өдрийн №-ББАОК 2019/22 дүгнэлт /хуудсаар-42/, Архангай аймаг Тариат сумын гадна ус хангамжийн ажлын зураг альбом I /хуудсаар 21/, Архангай аймагт Тариат сумын 150 м3 усан сан, II өргөлтийн насос станц альбом II 2014 он /хуудсаар 100/, Архангай аймаг Тариат сумын гадна дулаан хангамжийн ажлын зураг альбом VI 2014 он /хуудсаар 83/, Архангай аймаг Тариат сумын 150 м3-ийн цэвэрлэх байгууламж альбом V / хуудсаар 45/, Архангай аймаг Тариат сумын халаалтын тогооны ажлын зураг альбом VII /хуудсаар 48/, Архангай аймаг Тариат сумын гадна цахилгаан хангамж альбом VIII /хуудсаар 70/ зэргийг шүүх бүрдүүлсэн болно.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ба-н хүсэлтээр Б.О-эс авсан гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн төлөөлөгч Б.Б-н хүсэлтээр Д.Ц-с авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э ХХК-ийн хариуцагч Ц ХХК-д холбогдуулан гаргасан 523,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын заримыг хэсгийг хангаж, үлдснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:
- Э ХХК, Ц ХХК-ийн хооронд 2014 оны 8 сарын 25-ны өдөр бохир усны төв шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх 01 дугаар гэрээ байгуулагдсан. Уг ажил гүйцэтгэх гэрээ 2014 оны 8 сарын 25-ны өдрөөс 2015 оны 6 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэхээр, гэрээгээр тохирсон нийт төсөв 625,000,000 төгрөг үүнээс 300,000,000 төгрөгийг урьдчилж олгох, нийт ажлын 70 хувийг гүйцэтгэсний дараа 145,000,000 төгрөгийн үлдэгдэл 100,000,000 төгрөгийг улсын комисст хүлээлгэн өгсний дараа шилжүүлэхээр, гэрээт хугацаандаа ашиглалтад өгөөгүй бол хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги ногдуулахаар харилцан тохиролцсон. Эх голомтын Илч ХХК-ийн хувьд гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах санхүүжилтыг гэрээнд заасан хугацааг баримтлахгүйгээр Цогт-Өнжүүл ХХК-д урьдчилж өгч байсан. Тариат суманд байгаа албан газар, айл өрхийн бохир усны шугам сүлжээний ажлыг тэр чигээр нь Цогт-Өнжүүл ХХК гүйцэтгэх байсан. Хариуцагч нь Архангай аймгийн Тариат сумын бохир усны төв шугамын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ мэргэжлийн хүнээр хийлгээгүй өндөржилт алдсны улмаас урсах ёстой ус нь урсахгүй, гүйхгүй байсан. Мөн худаг хөрсний усаар дүүрч битүүрчихээд байсан учраас дээрээс нь ус тавих боломжгүй болсон. Цогт-Өнжүүл ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг Барилга байгууламжийн техникийн комисс “барилга байгууламж шугам сүлжээний ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж дууссан боловч стандарт бус худаг тавьсан, цэвдэгтэй хөрсний ус доороосоо нэвтэрч байна, бохир усны шугамын 8 худаг хөрсний усаар дүүрсэн нь бохир усны шугамыг ашиглах боломжгүй байна” гэж дүгнэсэн. Би Улаанбаатар хотоос төмөр хоолой авчирч өгөөд Цогт-Өнжүүл ХХК шугамаа төмөр хоолойгоор хийсэн. Төмөр хоолойгоор хийсэн шалтгаан нь цэвдэгтэй хөрс байсан учраас цэвдгийн гүнд нь оруулахгүй, цэвдгийн гүний өндөржилтөөс нь гаргаж байгаа гэдэг талаар Янпил гуай гүйцэтгэгч компаниудад маш тодорхой зөвлөмж өгсөн. Тухайн ажлын зургийг барилгын хөгжлийн төвөөр магадлалд оруулсан. Тариат сумын төв дэх чулуугүй, бэрхшээл багатай хэсэг нь стандартын дагуу бүрэн хийгдсэн. Цогт-Өнжүүл ХХК 2014 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажлаа хийж гүйцэтгээгүй 2 жил болсон учраас 2017 онд манай компани шүүхэд хандаж бид эвлэрч Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаар захирамж гарсан боловч Цогт-Өнжүүл ХХК шүүгчийн захирамжид заасны дагуу ажлаа шаардлага хангахаар хийж гүйцэтгээгүй. Цогт-Өнжүүл ХХК-ийн хийж гүйцэтгэсэн бохир ус татан зайлуулах ажлыг гаднаас нь хараад шаардлага хангасан эсэхийг хэн ч мэдэх боломжгүй. Мэргэжлийн комиссын дүгнэлтээр Цогт-Өнжүүл ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил нь шаардлага хангаагүй байсан. Цогт-Өнжүүл ХХК магадлашгүй ажлын зардлаа авмаар байна гэсэн тул 2017 оны 10 сарын 13-нд 17,000,000 төгрөг өгөх гэрээ байгуулсан бөгөөд энэ нь ажил гүйцэтгүүлэх гэрээ биш. Энэ 17,000,000 төгрөгийг өгөөд ч үр дүнд хүрээгүй. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаар захирамжид заасан ажлыг хийж дууссан талаар Цогт-Өнжүүл ХХК-иас албан тоот ирүүлэхээр нь манайх Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт хандаж Тариат сумын ажил иж бүрэн хийгдэж дууслаа улсын комисс томилж өгнө үү гэсэн албан хүсэлт өгөхөд техникийн хяналтын комисс томилогдсон. Техникийн хяналтын комисс Тариат суманд очоод энэ ажил шаардлага хангаагүй байна, ажлаа засаж хий, дахин комисс дуудаж болно гэсэн зөвлөмж өгсний дагуу Цогт-Өнжүүл ХХК гүйцэтгэсэн ажлаа дахиж хийгээд комисст өгье гэсэн боловч ажлаа хийгээгүй 2019 он хүрсэн учраас Веркон констракшн ХХК-иар Цогт-Өнжүүл ХХК-ийн хийгээгүй ажлыг дахин гүйцэтгүүлж комисст хүлээлгэж өгсөн. Веркон констракшн ХХК гэрээгээр тохирсон ажлаа 2019 оны 8 сард хийж дуусгасан. Б.Булганчимэг Веркон констракшн ХХК-д ажлын санал тавьсан байсан. Веркон констракшн ХХК-иас надтай утсаар холбогдсноор би уг компанитай гэрээ байгуулж Цогт-Өнжүүл ХХК-ийн хийх ажлыг Веркон констракшн ХХК-иар дахин хийлгэх болсон. Цогт-Өнжүүл ХХК-ийн хийсэн кольцо нь гар аргаар хийгдсэн учраас хөрсний ус нэвчсэн. Үүний улмаас худаг хоорондын дамжуулах хоолой дүүрч өвөл хөлдсөн. 1.5 километрт стандартын дагуу 30 худаг байх ёстой. Барилгын тухай хуулийг авч үзвэл 3 километрт 70-72 худаг байх ёстой. Цогт-Өнжүүл ХХК-ийн хийсэн 70 худгаас шаардлага хангасан хэсгийнх нь шугамыг сольсон, худгийг нь солиогүй. Харин шаардлага хангаагүй 23 худгийг бүгдийг буулгаад стандарт хангасан кольцоогоор хийсэн. 8 худгийн тухайд ус урсгая гэхээр тухайн 8 худаг газрын гүний усаар дүүрчихээд ус урсахгүй байсан. Улсын комисс уг 8 худгийг шаардлага хангахгүй байна гэсэн. Веркон констракшн ХХК-ийн ажилчид тухайн 8 худгийг газар дээр нь үзээд газар доорх шугамууд нь хөрсний усаар хөлдчихсөн байгаа учраас солихоос өөр аргагүй гэж тайлбарлаад газар доор хөлдсөн шугамуудыг нь сольсон. Веркон констракшн компанийн худагт тавьсан кольцо нь үйлдвэрт захиалгаар хийлгэсэн хоорондоо хаймар жийргэвчтэй, ус түгжигчтэй, зузаан нь стандарт хангасан, ул бетон нь цемент бэхжүүлэгчээр холбогдсон байсан. Эх голомтын Илч ХХК нь Веркон констракшн ХХК-д ажлын хөлсөнд 280,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ 280,000,000 төгрөг болон Цогт-Өнжүүл ХХК гэрээнд заасны дагуу хугацаанд нь ажлаа хийж гүйцэтгээгүй тул 243,500,000 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа. Цогт-Өнжүүл ХХК-тай 2014 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.2, 4.2-т заасны дагуу Цогт-Өнжүүл ХХК бохир ус татан зайлуулах ажлыг гүйцэтгэсэн, улсын комисс, техникийн комисс хүлээн авснаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх гэрээ биелэгдсэн гэж үзэх байсан. Гэтэл Цогт-Өнжүүл ХХК-ийн хийсэн ажлыг улсын комисс хүлээж аваагүй, гэрээний дагуу хийгдээгүй ажлыг хийлгэх 2017 оны шүүгчийн захирамж биелэгдээгүй учир Веркон констракшн ХХК-иар Цогт-Өнжүүл ХХК-ийн захирамжинд заасан ажлыг хийлгүүлсэн. Шүүгчийн захирамжинд заасан 123,800,000 төгрөгийн тавин хувийг Цогт-Өнжүүл ХХК-д шилжүүлсэн, харин тавин хувийг нь өгөөгүй. Веркон констракшн ХХК-иар хийлгүүлсэн 280,000,000 төгрөгийн ажилд шүүгчийн захирамжид заасан ажлууд ч ордог, бусад ажлууд ч байгаа. Иймд Цогт-Өнжүүл ХХК нь гэрээнд заасан ажлаа бүрэн хийгээгүйн улмаас Веркон констракшн ХХК-иар хийлгүүлсэн 280,000,000 төгрөг, алданги 243,500,000 төгрөг, нийт 523,500,000 төгрөг нэхэмжилнэ гэжээ.
3. Хариуцагч доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:
- Э ХХК 2014 онд гэрээ байгуулахдаа Цогт-Өнжүүл ХХК-г ноцтой төөрөгдөлд оруулж гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хавсралтыг одоог хүртэл Цогт-Өнжүүл ХХК-д өгөөгүй. Учир нь гэрээ байгуулах үед цэвдэгтэй хөрсний талаар мэдээлэл огт байгаагүй. Гэрээний дагуу 3.5 км урттай шугам тавих ёстой байсан боловч 2 км газарт шугам, худаг тавиад санхүүжилтын мөнгө дууссан учир ажлаа зогсоосон. Эх голомтын Илч ХХК 250,000,000 төгрөг шилжүүлээгүй. Цогт-Өнжүүл ХХК 1.5 км шугам, худаг ямар ч асуудалгүй хийж гүйцэтгэчихээд Эх голомтын Илч ХХК-иас ажлын хөлсөө авъя гэхэд 65,000,000 төгрөгийг нь өгөхгүй гэсэн. Яагаад өгөхгүй байгаа юм бэ гэхэд эхний 3 худгийн хооронд ус байна. Тэр усыг гаргаж янзлах хэрэгтэй гэж хэлсэн. Цогт-Өнжүүл ХХК нь Эх голомтын Илч ХХК-иас магадлашгүй зардалд 17,000,000 төгрөг авч ус тасарсан 3 худгийг зассан. Ус нэвчсэн 3 худаг нь өмнө тавьсан 2 км шугамын худагт хамаарч байгаа болохоос сүүлд тавьсан 1.5 км шугам, худагт хамааралгүй. Уг 3 худгийг хийсэн ажил 2017 онд гарсан шүүхийн шийдвэр гарахаас өмнө хийгдсэн ажил. Гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардахад Эх голомтын Илч ХХК өгөхгүй байгаа. Энэ ажлыг хийхэд мэргэжлийн хяналтын албаны Бат-Амгалан гэдэг хүн байнга байсан. Нэг худаг хийгээд дуусахад дараагийн худгийг хийх зөвшөөрлийг өгдөг. Цогт-Өнжүүл ХХК нь Эх голомтын Илч ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний төлбөр авах эрхтэй. Харин Эх голомтын Илч ХХК Цогт-Өнжүүл ХХК-иас төлбөр төлөхийг шаардах үндэслэлгүй. 3 худгийн ус дүүрсэн, 8 худгийн талаар би мэдэхгүй. Цэвдэгтэй хөрсний нөхцөл байдлаас шалтгаалж худаг дүүрсэн асуудал нь Цогт-Өнжүүл ХХК-ийн 2 км шугам тавьсан ажилтай ямар ч хамааралгүй, Цогт-Өнжүүл ХХК хийх ёстой ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн. Цогт-Өнжүүл ХХК гэрээнд заасан ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн талаар Н.Бат-Амгалан, Цогт-Өнжүүл ХХК-ийн инженер н.Цогтбаяр нар гэрчийн мэдүүлэгтээ дурьдсан байдаг. Цогт-Өнжүүл ХХК хийж гүйцэтгэсэн 1.5 км шугам, худгийн талаар одоогоор ямар нэгэн гомдол, мэдээлэл гараагүй. Цогт-Өнжүүл ХХК 1.5 км шугам, худаг тавихдаа нэг ч худаг дутуу тавиагүй, нэг км дутаагаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан Тариат суманд газар дээр нь очиж үзлэг хийж, 1.5 км байгаа эсэхийг тогтоохоор хэмжилт, тэмдэглэл үйлдсэн байгаа. Өөрөөр хэлбэл үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн шийдвэр гүйцэтгэгч н.Хатанбаатар гэдэг хүний гарын үсэгтэй тэмдэглэлээр Цогт-Өнжүүл ХХК шүүгчийн захирамжид дурьдсан ажлыг бүрэн гүйцэд хийснийг нотолно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үзлэг хийх үед Эх голомтын Илч ХХК-ийн ажилтан н.Оюунчимэг гэдэг хүн хамт явж байсан. Тухайн үед би өөрөө байлцсан. Цогт-Өнжүүл ХХК гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэсэн талаар албан бичиг өгч байсан. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаар захирамжид заасан ажил болох 1.5 км шугамыг худгийн хамт бүрэн гүйцэд хийж гүйцэтгээд Барилга хот байгуулалтын мэргэжилтэн н.Бат-Амгалан, Эх голомтын Илч ХХК-ийн инженер н.Оюунчимэг, Цогт-Өнжүүл ХХК-ийн инженерүүд байлцаж Эх голомтын Илч ХХК-д хүлээлгэж өгсөн. Гэрээнд заасан ажлыг стандартын дагуу хийсэн. Цогт-Өнжүүл ХХК нь төртэй гэрээ байгуулаагүй учраас улсын комисст хийж гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөхгүй, харин Эх голомтын Илч ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан учраас Эх голомтын Илч ХХК-д ажлаа хүлээлгэж өгсөн. 2017 оны 5 сараас өмнө 2 км шугамыг худгийн хамт хийж гүйцэтгэсэн боловч төсөв санхүүжилтын маргаан үүсэж Эх голомтын Илч ХХК шүүхэд хандсан байсан ба бид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 5 сараас хойш 2 дугаар худгаас цэвэрлэх байгууламж хүртэл 1.5 км шугам, худгийн хамт хийж гүйцэтгэсэн. Уг шугамд ямар нэгэн гэмтэл ус дүүрсэн асуудал байгаагүй. Б.Булганчимэг Веркон констракшн ХХК-д ажлын санал тавьсан байсан гэх нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Өсөхбаярын тайлбар үндэслэлгүй, худал тайлбар. Учир нь Цогт-Өнжүүл ХХК-иас Веркон констракшн ХХК-тай огт холбогдож байгаагүй. 2019 онд Цогт-Өнжүүл ХХК 1.5 км шугам, худаг тавиад Эх голомтын Илч ХХК-иас 123,800,000 төгрөг авах байснаас 61,800,000 төгрөг авсан. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаар захирамжид заасан ажлаа бүрэн хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эх голомтын Илч ХХК, Цогт-Өнжүүл ХХК-ийн байгуулсан 2014 оны 8 сарын 25-ны өдөр байгуулсан “Архангай аймгийн Тариат сумын төвийн айл өрх, албан байгууллагыг цэвэр бохир, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж байгуулах ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэх ШСА-2014/223 тоот гэрээт ажлын бохир усны төв шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх” 01 дугаар гэрээ, Эх голомтын Илч ХХК, Цогт-Өнжүүл ХХК-ийн байгуулсан 2017 оны 10 сарын 13-ны өдрийн “ажил гүйцэтгэх тухай” 22/2017 дугаар гэрээ, Цогт-Өнжүүл ХХК-ийн 2017 оны 9 сарын 15-ны өдрийн “ажлын гүйцэтгэлийн тухай” 69 тоот албан бичиг, Барилга байгууламжийн техникийн комиссын 2017 оны 10 сарын 04-ний өдрийн дүгнэлт, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаар захирамж, Эх голомтын Илч ХХК, Веркон констракшн ХХК-ийн байгуулсан 2019 оны 5 сарын 24-ний өдрийн “цэвдэгтэй хөрсөнд ус нэвчилтийг зогсоох барилга угсралтын ажил гүйцэтгэх” 04 дугаар гэрээ, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 8 сарын 26-ны өдрийн №-ББАОК 2019/22 дугаартай дүгнэлт, 2019 оны 8 сарын 26-ны өдрийн 12 дугаартай гэрээг дүгнэсэн акт, 2019 оны 5 сарын 22, 2019 оны 5 сарын 24, 2019 оны 6 сарын 07, 2019 оны 1 сарын 03, 2019 оны 6 сарын 28, 2019 оны 7 сарын 09, 2019 оны 7 сарын 22, 2019 оны 7 сарын 31, 2022 оны 8 сарын 23, 2019 оны 8 сарын 28, 2019 оны 9 сарын 06-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Ч.Өсөхбаярын ХААН банкны 5029136251 тоот дансны 2019 оны 5 сарын 24, 2019 оны 5 сарын 27, 2019 оны 6 сарын 07, 2019 оны 6 сарын 17, 2019 оны 6 сарын 28, 2019 оны 7 сарын 09, 2019 оны 7 сарын 22, 2019 оны 7 сарын 31, 2019 оны 8 сарын 23, 2019 оны 8 сарын 28, 2019 оны 9 сарын 06, 2019 оны 12 сарын 31, 2019 оны 11 сарын 25, 2020 оны 02 сарын 14, 2020 оны 02 сарын 17, 2020 оны 4 сарын 17, 2020 оны 7 сарын 24-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Б.Отгон-Эрдэнийн ХААН банкны 5100009402 тоот дансны 2020 оны 01 сарын 03, 2020 оны 01 сарын 07, 2019 оны 11 сарын 06-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн мэдээлэл, Н.Сүхбаатарын ХААН банкны 5135419308 тоот дансны 2020 оны 9 сарын 30-ны өдрийн хуулга, Веркон констракшн ХХК-ийн захирал Б.Отгон-Эрдэнэд шилжүүлсэн мөнгөний жагсаалт, Эх голомтын Илч ХХК, Цогт-Өнжүүл ХХК-ийн байгуулсан 2014 оны 8 сарын 25-ны өдөр байгуулсан “Архангай аймгийн Тариат сумын төвийн айл өрх, албан байгууллагыг цэвэр бохир, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж байгуулах ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэх ШСА-2014/223 тоот гэрээт ажлын бохир усны төв шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх” 01 дугаар гэрээ, Эх голомтын Илч ХХК, Цогт-Өнжүүл ХХК-ийн байгуулсан 2017 оны 10 сарын 13-ны өдрийн “ажил гүйцэтгэх тухай” 22/2017 дугаар гэрээ, Цогт-Өнжүүл ХХК-ийн 2017 оны 9 сарын 15-ны өдрийн “ажлын гүйцэтгэлийн тухай” 69 тоот албан бичиг, Цогт-Өнжүүл ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гомдол бүхий Цогт-Өнжүүл ХХК-д холбогдох хэрэг бүртгэлтийн 191200288 дугаар хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 сарын 07-ны өдрийн “хүсэлтийн зарим хэсгийг хангах тухай” 398 дугаар захирамж, 2014 оны 3 сарын 22-ны өдөр шинжээч Л.Цэрэннямбууд хууль тайлбарласан баримт, 2017 оны 4 сарын 26-ны өдрийн шинжээчээр ажилласан тухай баримт, Цогт-Өнжүүл ХХК-д Эх голомтын Илч ХХК-ийн төлсөн ажлын гүйцэтгэлийн санхүүжилтын баримтууд, Архангай аймгийн Архивын тасгийн 2022 оны 9 сарын 22-ны өдрийн 99 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2022 оны 10 сарын 18-ны өдрийн 569 тоот албан бичиг, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 2 дугаар хавсралт барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 8 сарын 26-ны өдрийн №-ББАОК 2019/22 дүгнэлт /хуудсаар-42/, Архангай аймаг Тариат сумын гадна ус хангамжийн ажлын зураг альбом I /хуудсаар 21/8 Архангай аймагт Тариат сумын 150 м3 усан сан, II өргөлтийн насос станц альбом II 2014 он /хуудсаар 100/, Архангай аймаг Тариат сумын гадна дулаан хангамжийн ажлын зураг альбом VI, 2014 он /хуудсаар 83/, Архангай аймаг Тариат сумын 150 м3-ийн цэвэрлэх байгууламж альбом V / хуудсаар 45/, Архангай аймаг Тариат сумын халаалтын тогооны ажлын зураг альбом VII /хуудсаар 48/, Архангай аймаг Тариат сумын гадна цахилгаан хангамж альбом VIII /хуудсаар 70/, гэрч Б.Отгон-Эрдэнэ, Д.Цогтбаяр нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Архангай аймгийн Тариат сумын төвийн айл өрх, албан байгууллагыг цэвэр бохир, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж байгуулах ажлын “бохир усны төв шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэх” 2014 оны 08 сарын 25-ны өдөр 01 тоот гэрээг нэхэмжлэгч Эх голомтын илч ХХК, хариуцагч Цогт-Өнжүүл ХХК нь харилцан тохиролцож байгуулсан бөгөөд талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэгч Эх голомтын илч ХХК дээрх гэрээний дагуу хийгдээгүй ажлыг Цогт-Өнжүүл ХХК-иар гүйцэтгүүлэхээр 2017 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогддог.
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 тоот захирамжаар “Цогт-Өнжүүл ХХК нь бохир усны 1,5 км урт шугамын ажлыг худгийн хамт хийж гүйцэтгэнэ. 123,800,000 төгрөгийн шугам хоолойг Эх голомтын илч ХХК хариуцан гаргах, энэхүү шугам хоолойн 123,800,000 төгрөгийн санхүүжилтын 50 хувь буюу 61,900,000 төгрөгийг 2017 оны 06 сарын 01-ний өдрөөс өмнө Цогт-Өнжүүл ХХК-д Эх голомтын Илч ХХК шилжүүлснээр Цогт-Өнжүүл ХХК 1,5 км урт бохир усны шугамын ажлыг хийж эхлэх, үлдэгдэл санхүүжилт 61,900,000 төгрөгийг ажил дуусч барилгыг улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 3-5 хоногт багтаан Цогт-Өнжүүл ХХК-ийн дансанд шилжүүлэх, Цогт-Өнжүүл ХХК-д төлөх ёстой 85,000,000 төгрөгийн үлдэгдэл санхүүжилтын төсөвт багтаан Эх голомтын Илч ХХК нь бохир усны 2 насос станцыг барих ажлыг бүрэн хийж дуусгахаар эвлэрсэн” зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Эх голомтын Илч ХХК нь “Цогт-Өнжүүл ХХК шүүгчийн захирамжид заасан ажлыг гүйцэтгэсэн боловч шаардлага хангаагүй, техникийн комисс уг ажлыг хүлээж аваагүй учир Веркон констракшн ХХК-иар уг ажлыг гүйцэтгүүлж 280,000,000 төгрөг төлсөн төлбөрийг, мөн Ц ХХК ажлаа хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй хугацаа хэтрүүлсэн учир алданги 243,500,000 төгрөг нийт 523,500,000 төгрөг нэхэмжилнэ” гэж, хариуцагч Ц ХХК нь “гэрээ байгуулах үед цэвдэгтэй хөрсний талаарх мэдээлэл огт өгөөгүй. Цэвдэгтэй хөрсний нөхцөл байдлаас шалтгаалж худаг дүүрсэн асуудал нь Ц ХХК-ийн 2 км шугам тавьсан ажилтай ямар ч хамааралгүй, Ц ХХК хийх ёстой ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн. Манай компани ажлаа хийгээд Э ХХК-д хүлээлгэн өгнө, Э ХХК техникийн улсын комисст хүлээлгэн өгөх ёстой байсан” гэж талууд 2014 оны 08 сарын 25-ны өдөр байгуулсан “бохир усны төв шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-нд заасан ажлыг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 тоот захирамжинд заасан ажлыг хариуцагч Цогт-Өнжүүл ХХК гүйцэтгэсэн эсэх үйл баримтын талаар маргаж байна.
“Ц ХХК нь бохир усны 1,5 км урт шугамын ажлыг худгийн хамт хийж гүйцэтгэнэ. 123,800,000 төгрөгийн шугам хоолойг Эх голомтын илч ХХК хариуцан гаргах, энэхүү шугам хоолойн 123,800,000 төгрөгийн санхүүжилтын 50 хувь буюу 61,900,000 төгрөгийг 2017 оны 06 сарын 01-ний өдрөөс өмнө Ц ХХК-д Э ХХК шилжүүлснээр Ц ХХК 1,5 км урт бохир усны шугамын ажлыг хийж эхлэх, үлдэгдэл санхүүжилт 61,900,000 төгрөгийг ажил дуусч барилгыг улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 3-5 хоногт багтаан Цогт-Өнжүүл ХХК-ийн дансанд шилжүүлэх”-ээр зохигч эвлэрч шүүхийн шийдвэр гарсан.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Булганчимэг, гэрч Д.Цогтбаяр нар “шүүхийн шийдвэр гарснаас хойш 1,5 км бохирын шугам болон худгийг хийж гүйцэтгэсэн” гэж тайлбарлаж мэдүүлдэг боловч Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаар захирамжид заасан ажлыг Цогт-Өнжүүл ХХК зохих ёсоор гүйцэтгээгүй нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-97-98, 103-105, 121х/ шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-100,101х/ Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 07 сарын 24-ний өдрийн 02/975, 2018 оны 08 сарын 08-ны өдрийн 01/1042, 2018 оны 10 сарын 11-ний 01/1476, 2019 оны 05 сарын 03-ны өдрийн 01/570 тоот албан бичиг, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2018 оны 06 сарын 29-ний өдрийн 321, 2018 оны 09 сарын 09-ний өдрийн 386 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байх ба 2019 оны 05 сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Эх голомтын илч ХХК нь Веркон констракшн ХХК-тай гэрээ байгуулж ажил гүйцэтгэхээс өмнө барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комисс Цогт-Өнжүүл ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг хүлээж авсан нь нотлох баримтаар нотлогдоогүй.
В ХХК-иар хийлгүүлсэн 280,000,000 төгрөгийн ажилд шүүгчийн захирамжид заасан ажлууд ч ордог, бусад ажлууд ч байгаа гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарладаг бөгөөд Ц ХХК-ийн хийх байсан бохир усны 1,5 км урт шугамыг худгийн хамт В ХХК-иар хийлгүүлсэн, энэ ажлыг гүйцэтгүүлэхэд 280,000,000 төгрөг зарцуулагдсан гэдэг нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11-р зүйлд заасан боловч Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаар захирамжийг Ц ХХК нь биелүүлсэн, 123,800,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн буюу үүргээ биелүүлсэн гэдгээ нотлох баримтаар нотолж чадахгүй байна.
Нэхэмжлэгч Э ХХК, хариуцагч Ц ХХК-ийн 2014 онд байгуулсан “бохир усны төв шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийн талаарх маргааныг шүүх 2017 онд хянан шийдвэрлэснээр Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар үүрэг дуусгавар болох боловч хариуцагч Ц ХХК нь шүүхийн шийдвэрт заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч уг ажлыг В ХХК-иар гүйцэтгүүлсэн нь Э ХХК, В ХХК-ийн 2019 оны 05 сарын 24-ний өдрийн 04 дугаар гэрээ, гэрч Б.О-н “Архангай аймгийн Тариат суманд ариутгах, татуургын бохирын шугам солих ажлыг хийж гүйцэтгэсэн. Өмнө нь уг ажлыг хийсэн гэх компани гэрээнд заасан ажлаас бүрэн гүйцэд хийгээгүй стандарт байтугай л юм хийсэн байсан. Мэргэжлийн ямар ч мэдлэггүй хүмүүс хийсэн байсан. Бохирын шугамын налууг уруудуулах биш 60 см өгсгөөд тавьсан байсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогддог тул хариуцагч Ц ХХК-ийн зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн хохирлоо нэхэмжлэгч Э ХХК Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1, 227 дугаар зүйлийн 227.5-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч “2014 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгээгүй ажлыг хийлгүүлэхээр 2017 онд Ц ХХК-д холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарладаг тул Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаар захирамжинд зааснаар ЦХХК нь 123,800,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй байсан гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “шүүгчийн захирамжаар Ц ХХК-д өгөхөөр тохиролцсон 123,800,000 төгрөгөөс 61,900,000 төгрөг өгч үлдснийг өгөөгүй” гэсэн тайлбартай хариуцагчийн төлөөлөгч маргаагүй.
Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 227 дугаар зүйлийн 227.5-д зааснаар шүүгчийн захирамжид заасан ажлыг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч Э ХХК-с хариуцагч Ц ХХК-д олгосон 61,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, энэ шаардлагаас 218,100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
6. 2014 оны 08 сарын 25-ны өдрийн 01 тоот гэрээний 2.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч Ц ХХК-иас алданги 243,500,000 төгрөг нэхэмжилж байна. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 31-ний өдрийн 129/ШШ2017/00290 дугаар захирамжаар гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлэснээр Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар үүрэг дуусгавар болох тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй гэж үзлээ. Дээрх шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийн алданги нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурьдсан нь алданги гаргуулах үндэслэл болохгүй болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,775,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 467,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгов.
8. Архангай аймаг Тариат сумын гадна ус хангамжийн ажлын зураг альбом I /хуудсаар 21/, Архангай аймагт Тариат сумын 150 м3 усан сан, II өргөлтийн насос станц альбом II 2014 он /хуудсаар 100/, Архангай аймаг Тариат сумын гадна дулаан хангамжийн ажлын зураг альбом VI 2014 он /хуудсаар 83/, Архангай аймаг Тариат сумын 150 м3-ийн цэвэрлэх байгууламж альбом V / хуудсаар 45/, Архангай аймаг Тариат сумын халаалтын тогооны ажлын зураг альбом VII /хуудсаар 48/, Архангай аймаг Тариат сумын гадна цахилгаан хангамж альбом VIII /хуудсаар 70/, 2017 оны 10 сарын 13-ны өдрийн “ажил гүйцэтгэх тухай” 22/2017 дугаар гэрээ, 2017 оны 4 сарын 26-ны өдрийн шинжээчээр ажилласан тухай баримт, Веркон констракшн ХХК-д шилжүүлсэн 2019 оны 5 сарын 22, 2019 оны 5 сарын 24, 2019 оны 6 сарын 07, 2019 оны 1 сарын 03, 2019 оны 6 сарын 28, 2019 оны 7 сарын 09, 2019 оны 7 сарын 22, 2019 оны 7 сарын 31, 2022 оны 8 сарын 23, 2019 оны 8 сарын 28, 2019 оны 9 сарын 06-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Ч.Өсөхбаярын ХААН банкны 5029136251 тоот дансны 2019 оны 5 сарын 24, 2019 оны 5 сарын 27, 2019 оны 6 сарын 07, 2019 оны 6 сарын 17, 2019 оны 6 сарын 28, 2019 оны 7 сарын 09, 2019 оны 7 сарын 22, 2019 оны 7 сарын 31, 2019 оны 8 сарын 23, 2019 оны 8 сарын 28, 2019 оны 9 сарын 06, 2019 оны 12 сарын 31, 2019 оны 11 сарын 25, 2020 оны 02 сарын 14, 2020 оны 02 сарын 17, 2020 оны 4 сарын 17, 2020 оны 7 сарын 24-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Б.О-н ХААН банкны 5100009402 тоот дансны 2020 оны 01 сарын 03, 2020 оны 01 сарын 07, 2019 оны 11 сарын 06-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн мэдээлэл, Н.С- ХААН банкны 5135419308 тоот дансны 2020 оны 9 сарын 30-ны өдрийн хуулга зэрэг нотлох баримт нь маргааны зүйлд хамааралгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 227 дугаар зүйлийн 227.5-д зааснаар хариуцагч Ц ХХК-иас 61,900,000 /жаран нэгэн сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн энэ шаардлагаас 218,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжилсэн хариуцагч Ц ХХК-иас алданги 243,500,000 /хоёр зуун дөчин гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,775,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 467,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА