Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0145

 

2023 02 13 128/ШШ2023/0145

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Б******* /РД:*******/

Хариуцагч: Ш*******д холбогдох захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас учруулсан хохиролтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Иргэн Ц.Б******* нь тус шүүхэд хандан 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
  2. Тэрээр анх нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч Ц.Б******* намайг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй, хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Монгол Улсын Ш*******ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ш*******д даалгуулах, Ц.Б******* намайг шүүгчээр томилохоос татгалзсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоон, шүүгчээр томилохыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгуулах, Ц.Б******* миний эрх ашиг зөрчигдсөн асуудлыг бүрэн шийдвэрлээгүй байхад намайг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарласан Ш*******ийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.
  3. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн ******* дүгээр шүүгчийн захирамжаар Нэхэмжлэгч Ц.Б******* намайг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй, хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Монгол улсын Ш*******ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Монгол улсын Ш*******д даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны хэрэг үүсгэж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
  4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол 275,316,120 төгрөгийг Ш*******өөс гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх энэ шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн.
  5. Нэхэмжлэгч Ц.Б******* шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би , Монгол Улсын Үндсэн хууль, тухайн үед мөрдөж байсан Шүүхийн тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу нэр дэвшин шүүгчийн албан тушаалд томилогдон ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхэд шүүгч, Ерөнхий шүүгч, мөн Нийслэлийн ******* дүүргийн болон Баянзүрх дүүргийн шүүхүүдэд шүүгчээр нийт 19 жил ажилласан. Шүүхийн тухай багц хууль батлагдаж хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор шүүхийн Байгууллагын нэршил, бүтэц зохион байгуулалтад зохих өөрчлөн байгуулалт хийснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн "Зарим хүмүүсийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай" 198 дугаар зарлигаар аймаг, нийслэлийн давж заалдах болон анхан шатны шүүхийн нийт шүүгчдийг үүрэгт ажлаас нь чөлөөлж , мөн өдрийн "Зарим хүмүүсийг шүүгчийн албан тушаалд томилох тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 199 дүгээр зарлигаар шүүгчдийг томилохдоо шүүгч миний биеийг шүүгчээр дахин томилохгүй орхигдуулсан юм. Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр бусад 11 иргэний хамт шүүгчээр дахин томилоогүй орхигдуулсан 2013 оны 12 сарын 18-ны өдрөөс хойш 8 жилийн туршид шийдвэр гаргах эрх мэдэл бүхий хүн, хуулийн этгээдүүд, хүний эрхийг хамгаалах байгууллагуудад хандсаны эцэст Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Ц.Б******* намайг (нарыг) томилуулахаар өргөн мэдүүлээгүй Монгол Улсын Ш*******ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, миний биеийг дүүргийн анхан шатны аль нэг шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ш*******д даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ба Ш*******ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит хуралдаанаар миний биеийг ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулахаар 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот дугаартай албан бичгээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Ш*******ийн ийнхүү өргөн мэдүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар албан бичгээр " ... Шүүхийн ерөнхий Ш*******өөс ирүүлсэн санал өргөн мэдүүлэх тухай албан бичигт "нэр дэвшигч нар тус бүр Шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан болзол , шаардлагыг хэрхэн хангаж буй талаарх нотлох баримт тусгагдаагүй " ...Иймд танай ирүүлсэн 2022 оны ******* тоот санал , өргөн мэдүүлэх албан бичиг , нэр бүхий 12 иргэнд холбогдох хавсралтыг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул буцааж байгааг мэдэгдэж байна ... гээд буцаасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс намайг шүүгчээр томилуулах саналыг буцаасан шалтгаан нь Ш*******ийн буруутай ажиллагаанаас болсон бөгөөд дээрх Саналыг буцаан хүргүүлэх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн ******* дугаартай албан бичгийг ...мэдэгдсэн агуулгатай захиргааны актын шинжүүдийг агуулаагүй тул захиргааны акт гэж үзэх боломжгүй тухай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 сарын 26-ний өдрийн ******* дугаар тогтоолд дурдсан. Ш******* гаргасан алдаагаа залруулахаар 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хуралдаанаар дахин өргөн мэдүүлэх асуудлыг хэлэлцээд Ц.Б******* намайг "шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэх асуудлыг хойшлуулсан" байсан. Хойшлуулсан талаар надад мэдэгдээгүй.

Дээрх 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хуралдааны тэмдэглэлд Ш*******ийн гишүүд миний ... 36 сарын тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэхийг судлах , шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх талаар дахин ярилцах хэрэгтэй гэсэн боловч дахин шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар ярилцаагүй миний эрх ашиг хөндөгдсөн хэвээр үлдсэн.

Ингээд 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ******* албан бичгээр ... Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ******* албан бичгийн дагуу судлан үзэхэд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт заасан шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг хэтэрсэн байна. Мөн 2015 оны 11 сард өндөр насны тэтгэвэр тогтоолгожээ. Иймд таныг шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол улсын Ерөнхийлөгчид дахин хүргүүлэх боломжгүй гэсэн хариуг Ш******* өгсөн. Ийнхүү Ш******* нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй" гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, намайг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй юм.

Өөрөөр хэлбэл 2022 оны 02 сарын 08-ны өдрийн ******* дугаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр миний зөрчигдсөн эрх хамгаалагдаагүй, сэргээгдээгүй болно. Харин дээрх шийдвэрээр хариуцагч Ш*******ийг шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах , зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээ авах " хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, /миний эрх зөрчигдсөн болохыг/ шуугчийн албан тушаалд буцаан томилуулахаар "өргөн мэдүүлээгүй " Монгол Улсын Ш*******ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт "захиргааны байгууллагын ...эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй " гэж зааснаар захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол 275,316,120 төгрөгийг Ш*******өөс гаргуулж өгнө үү. гэжээ.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Б******* Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан "Ажилгүй байсан хугацааны буюу 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх цалин хөлс 195,387,000.0 төгрөгийг, мөн өндөр насны тэтгэвэр тогтоолгосонтой холбогдуулан нэг удаагийн тэтгэмж болох 91,329,120.0 төгрөгийг тус тус гаргуулах, эдгээрийн нийлбэр 287,316,120.0 төгрөгөөс 2014 онд олгосон 12,000,000.0 төгрөгийг хасаж нийт 275,316,120.0 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд дараах хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хохирлыг тооцож гаргуулах үндэслэлтэй тухай нэхэмжлэлд дурдсан байх бөгөөд Ш*******ийн хууль бус ажиллагаанаас болж шүүгчээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон тул хохирсон гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Б******* болон бусад нэр бүхий 11 иргэнийг шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Ш*******д даалгасан шийдвэрийг биелүүлж , тус зөвлөлийн 2022 оны 74 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Ц.Б*******г ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулахаар шийдвэрлэж, өргөн мэдүүлсэн.

Ш******* ийнхүү өргөн мэдүүлсний хариуд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны ******* тоот албан бичгээр саналыг буцаан ирүүлсэн бөгөөд тус албан бичигт "танай ирүүлсэн 2022 оны ******* тоот санал өргөн мэдүүлэх албан бичиг, нэр бүхий 12 иргэнд холбогдох хавсралтыг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул буцааж байгааг үүгээр мэдэгдэж байна." гэсэн байдаг. Монгол Улсын шүүхийн тухай хуульд шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг буцаах гэсэн ойлголт байхгүй.

Иймд дээрх албан бичгийг харин тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч тухай нэр дэвшигчийг шүүгчид тавих болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл албан бичгээр мэдэгдэх тухай хуульд заасны дагуу Монгол Улсын ерөнхийлөгч 2022 оны ******* тоот албан бичгээр мэдэгдсэн гэж Ш******* үзсэн.

Нэхэмжлэгч Ц.Б******* нэхэмжлэлдээ Монгол Улсын ерөнхийлөгчөөс намайг шүүгчээр томилуулах саналыг буцаасан шалтгаан нь Ш*******ийн буруутай ажиллагаанаас болсон гэж үзсэн байгаа талаар, Монгол Улсын ерөнхийлөгчийн 2022 оны ******* тоот албан бичгийг Ш******* шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэхдээ бүрдүүлбэр хангаагүй, дутуу өргөн мэдүүлсэн тул буцаасан гэж тайлбарлаж байгаа талаар дурджээ.

Тухайн тохиолдолд Баримт бичгийн бүрдүүлбэр гэх ойлголт Монгол Улсын шүүхийн тухай хуульд тодорхойлогдож тусгагдаагүй . Иймд ш*******ийн 2022 оны 74 дүгээр тогтоолоор өргөн мэдүүлсэн нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны ******* тоот "Санал буцаан хүргүүлэх тухай албан бичгээр мэдэгдсэн үндэслэлийг нэр дэвшигч хуульд заасан болзол шаардлагыг хангаагүй гэсэн агуулгаар, хоёрдмол утгагүйгээр ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл бүрдүүлэх ёстой баримт бичгүүд болон түүний жагсаалтыг хуульд заагаагүй тул бүрдүүлбэрийг хангасан, эс хангасан гэх ойлголт байхгүй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд баримт бичгийн бүрдүүлбэр хангаагүй гэж буцаах хууль ёсны үндэслэл байхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч томилуулах саналыг хүлээн авч томилоогүй тухай албан бичгээр мэдэгдсэнийг татгалзсан гэж үзэхийг Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т тодорхой заасан. Ш******* Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрийг биелүүлж зохих ёсоор өргөн мэдүүлсэн нь дээрх байдлаар болон холбогдох тогтоол, албан бичгээр нотлогдож байгаа.

Үүнээс гадна тухайн шүүхийн шийдвэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдгээр иргэдийг шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тэдгээрийг урьд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэр гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг анхаарах нь зүйтэй.

Шүүхийн энэ шийдвэрээр Ц.Б*******г хууль бусаар шүүгчийн эрхээс нь түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан, ажлын байранд эгүүлэн тогтоох тухай маргаан буюу хөдөлмөрийн эрхийн маргаан, Ш******* нэхэмжлэгчид хохирол учруулсан тухай маргаан зэргийг шийдвэрлээгүй бөгөөд Ш******* ямар нэгэн хохирол учруулаагүй болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэн Ц.Б*******гийн нэхэмжлэлтэй Ш*******д холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Шүүхийн тухай багц хууль батлагдаж, хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор шүүхийн байгууллагын нэршил, бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Зарим хүмүүсийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай 198 дугаар зарлигаар, аймаг, нийслэлийн давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгчдийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарим хүмүүсийг шүүгчийн албан тушаалд томилох тухай 199 дүгээр зарлигаар шүүгчдийг томилохдоо намайг томилоогүй орхигдуулсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

3. Улмаар шүүгчээр томилохгүй орхигдуулсан шийдвэрийн талаар захиргааны хэргийн шүүхэд Ц.Б******* болон шүүгчээр ажиллаж байсан 11 иргэд нэхэмжлэл гаргажээ.

4. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрт: ... Шүүгчээр ажиллаж байсан 12 иргэний шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох эрх зүйн үндэслэл үүсээгүй байхад тэднийг шүүгчийн албан тушаалд буцаан томилоогүй орхигдуулсан нөхцөл байдал бий болсон байна. ... Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хараат бус байдлыг хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээ авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх нь Ш*******ийн үүрэг байх ба Ш******* нь энэ чиг үүргээ хэрэгжүүлж, нэхэмжлэгч 12 иргэнийг шүүгчийн албан тушаалд буцаан томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин /шинээр/ өргөн мэдүүлэх зэргээр шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой арга хэмжээг өнөөдрийг хүртэл аваагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. гэж дүгнээд нэхэмжлэгч нарыг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй Ш*******ийн эс үйлдэхүй, хууль бус болохыг тогтоож, Ц.Б*******г дүүргийн анхан шатны аль нэг шүүхийн шүүгчээр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

5. Уг шүүхийн шийдвэрийг биелүүлж, Ш*******ийн 2022 оны 74 дүгээр тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлжээ.

6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн ******* дүгээр албан бичгээр Монгол улсын шүүхийн тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан эсэхийг нягтлан үзээгүй гэсэн үндэслэлээр саналыг буцаасан байна.

7. Уг албан бичгийн дагуу Ш******* судлан үзэж, иргэн Ц.Б*******д Та Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт заасан шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг хэтэрсэн байна. Иймд таныг шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол улсын Ерөнхийлөгчид дахин хүргүүлэх боломжгүй гэсэн хариуг өгчээ.

8. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэж үзвэл Ш******* Шүүхийн тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас иргэн Ц.Б*******гийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн болох нь тус шүүхийн 2022 оны 70 дугаар шийдвэрээр тогтоогдсон байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал дахин нотлохгүй гэж зааснаар хариуцагчийн буруутай үйл ажиллагаа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэж үзсэн болно.

9. Нэхэмжлэгчээс өөрт учирсан хохирол гэж 2014 оны 1 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сарын 20 хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, нэг удаагийн тэтгэмж нийт 275,316,120 төгрөгийг Ш*******өөс гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэж зааснаар тэрээр хохирлоо нэхэмжлэх эрхтэй байна.

11. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт Тавин таван насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно, 24.8 Хуульд заасан нас, болзлын дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан шүүгчид сүүлийн нэг жилийн цалингийн дунджаар тооцон 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заажээ.

12. Ц.Б******* нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр 55 нас хүрч, 2015 оны 12 дугаар сараас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэх, Нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолтоор тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацааны цалингийн зарим хэсгийг хангаж, 2014 оны 1 дүгээр сараас 2015 оны 11 дүгээр сарыг дуустал 23 сараар тооцож, 2.723=62.1 сая төгрөг, нэг удаагийн тэтгэмж 2.736=97.2 сая төгрөг, нийт 159,300,000 /нэг зуун тавин есөн сая гурван зуун мянга/ төгрөгийг Ш*******өөс гаргуулахаар шүүх шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.7, 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 24.8, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Б*******гийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол 275,316,120 төгрөг нэхэмжилснээс 159,300,000 /нэг зуун тавин есөн сая гурван зуун мянга/ төгрөгийг Ш*******өөс гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ш*******өөс 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ