Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2022/02480

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сары02 өдөр

181/ШШ2022/02480

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.Х/РД: /-д холбогдох,

 

7,498,593.65 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбасүрэн, Д.Өлзийтөвшин, хариуцагч М.Хонгорзул, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбасүрэн, Д.Өлзийтөвшин нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Олгосон зээл: Дагдан овгийн Мөнхсайхан овогтой*******/РД: ХЙ85011202/ нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/КР/ тоот зэс кредит картын гэрээ байгуулж 2,000,000/Хоёр сая/ төгрөгийн зээлийн эрхтэй картыг авсан болно.

Кредит картын үндсэн нөхцөлд бэлэн мөнгө авсаны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэи нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй гэрээ байгуулсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно. Гэрээний үүргийн зөрчил: Зээлдэгч М.Хонгорзултай байгуулсан ЗГ/КР/ тоот кредит картын зээлийн төлбөрөө төлөхгүй банкийг хохироож байгаа бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлд: үндсэн зээлийн төлбөр 2,039,523.85 төгрөг, үндсэн хүүний төлбөр 2,124,962.10 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний төлбөр 1,060,727.33 төгрөг, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний төлбөр 1,101,887.29 төгрөг, нийт 6,327,100.57 төгрөг, Мөнхсайхан овогтой*******/РД: ХЙ85011202/-аас *******тай байгуулсан ЗГ/КР/ тоот кредит картын зээлийн гэрээний үүрэгт нийт 6,327,100.57/зургаан сая гурван зуун хорин долоон мянга нэг зуун төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж *******инд олгож өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч *******ны зүгээс зээлдэгч М.Хонгорзултай байгуулсан ЗГ/КР/ тоот ЗЭС кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,327,100.57/Зургаан сая гурван зуун хорин долоон мянга нэг зуун төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч *******ны зүгээс өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 1,171,493.08/нэг сая нэг зуун далан нэг мянга дөрвөн зуун ерэн гурван төгрөг найман мөнгө/ төгрөгөөр нэмэгдүүлэн нэхэмжлэлийн хэмжээ 7,498,593.65/долоон сая дөрвөн зуун ерэн найман мянга таван зуун ерэн гурван төгрөг жаран таван мөнгө/ төгрөг болж байгааг хүлээн авна уу.

Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх үндэслэл болсон Кредит картын гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл, үндсэн төлбөрийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дэлгэрэнгүй задаргааг доорх хүснэгтээс дэлгэрэнгүй харна уу.

Зээлийн гэрээний дугаар

Үндсэн зээлийн

үлдэгдэл

/төгрөгөөр/

Хүү

/төгрөгөөр/

Нэмэгдүүлсэн хүү/төгрөгөөр/

Хэтэрсэн

хоног

Нэхэмжилж байгаа дүн

1

ЗГ/КР/

2,039,523.85

2,433,469.83

3,025,599.97

42 cap

7,498,593.65

Нийт

at

2,039,523.85

2,433,469.83

3,025,599.97

42 cap

7,498,593.65

гэв.

 

Хариуцагч М.Хонгорзул шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016.10.27-нд *******ны 2,000,000 төгрөг зээлжил эрхийн 24 сарын хугацаатай Зэс карт эзэмших гэрээ хийсэн.

2022.02.22-нд *******наас үндсэн зээлийн төлбөр 2,039,523.85 төгрөг, үндсэн хүүний төлбөр 2,124,962.10 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүүний төлбөр 1,101,887.29 төгрөг, нийт 6,327,100.57 төгрөг нэхэмжилжээ.

Энэхүү нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ тухай тайлбарлая: 2016.10.27-оос 2018.10 сар буюу гэрээнд заасан хоёр жилийн хугацаанд бэлэн болон бэлэн бус зээл, зээлийн хүү, шимтгэлийг төлж явсан.

Картын нийт зарлага 7,131,542 төгрөг болон нийт орлого 6,080,800 төгрөг байгаагийн зөрүү болох 1,050,742 төгрөг бол миний ашигласан мөнгө юм. Үндсэн зээл гэж нэрлэгдэж байгаа 2,039,523.85 төгрөгөөс авч ашигласан 1,050,742 төгрөг хассан 988,781 төгрөг бол банкны бодсон хүү билээ.

2,039,523.85 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй тус картаар би дахин гүйлгээ хийгээгүй хаагдсан.

Карт хаагдсанаас хойш 2018.11.12 сард *******ны мэргэжилтэн утсаар холбогдоход би няраалаад удаагүй, ажилгүй байгаа тул төлөх боломжгүй байгаагаа хэлсэн. Тиймээс картын гэрээг дахин сунгах эсвэл бөөнд нь төлөх боломжгүй тул шүүхээр шийдвэрлүүлэх, хүүг зогсоох тухай удаа дараа саналаа хэлсэн билээ.

Нэгт гэрээний хугацаа дууссан тул 2018 оны эцсийн үлдэгдэл 2,039,523.85 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Хоёрт, би бээр тухайн картыг дахин ашиглаагүй тул эрх хэтрүүлсэн гэх үндэслэл байхгүй.

Гуравт, гэрээнд зааснаар хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний төлбөр, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний төлбөр байгаа гэж үзвэл Монгол Улсын банкны тухай хуульд эдгээр хүү нь тухайн авч хэрэглэсэн 1,050,742 төгрөгийн 20 хувиас хэтрэхгүй байх ёстой үндэслэлийг хангахгүй байна.

Дөрөвт, гэрээний хугацаа дууссанаас хойш бодогдсон үндсэн хүү гэх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тавд, 2,039,523.85 төгрөгийн зээлийн үнийн дүнгээр банкны нэхэмжлэлийг хангаж, энэ үнийн дүнгээр 2022 оны 4-р сардаа багтаан *******тай эвлэрэх хүсэлтэй байна. гэв.

 

Хариуцагч М.Хонгорзулын өмгөөлөгч Ц.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2,100,000 төгрөгийн зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Түүний төлбөрт 7,500,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Зээлдэгч нь хүүхэд гаргаж ажлаасаа гарч орлогогүй байгаа тухай хэлж боломжтой үеэрээ төлье гэхэд их мөнгө шаардсан. Хэтэрхий их мөнгө шаардаж байгаа учраас шүүхээр шийдвэрлүүлэх тухай хэлэхэд нь нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлээгүй юм бэ гэдэг зүйл харагдаж байна. Зээлийн гэрээ хэрэгт байгаа. Энэ гэрээнд Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн байгаа. Зээлийн эрх хэтрүүлснийг нэмэгдүүлсэн хүү. Эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү гэдэг зүйлийг санаачилж гэрээнд оруулсан байгаа. Нэмэгдүүлсэн хүү угаасаа хуульд хязгаарыг тогтоосон байдаг. Үндсэн хүүгээс 20%-с дээш байх ёсгүй гэх заалт байдаг. Эрх хэтрүүлэх асуудал байна. 2 сая төгрөгийн лимит гэрээгээр заасан. 2.1-ыг авсан байгаа. Нэмээд хэтрүүлсэн нь хийсвэр гэж үзэж байна. Эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү. Иргэний хуульд заасан анзын асуудлыг нэмэгдүүлсэн хүүгээр нэрлэсэн. Иргэний хуулийн 452-т банк анз хэрэглэхийг хориглосон. Тэгэхээр банк анзыг нэмэгдүүлсэн хүү хэлбэрээр оруулсан. Нэмэгдүүлсэн хүү тодорхой хязгаартай. Мөнгө хүүлэх санаатай явж байна. Яаж ч нэрлэсэн нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэх ёсгүй гэдгийг банк ойлгох ёстой. Нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгээс, зээлээсээ хэд дахин их байгаа юм. Зээлээс давсан ийм байх ёсгүй. Хууль тогтоомжид нийцэх ёстой. Эрсдэл үүсвэл асуудлыг тэр дор шийдэх ёстой. Гэрээнд төлөх хүртэлх хугацаанд хүү, анз тооцогдох ёстой гэж хандсан нь хууль зүйн талаас боломжгүй. Зээлээ авснаа хүлээн зөвшөөрч байгаа. 7,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх Зээлийн картны тооцооллын хүснэгт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2020/02713 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх Зээлийн картны тооцооллын хүснэгт, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №26ё2-3/1918 албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШЗ2020/13147 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч М.Хонгорзулд холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 2,039,523.85/хоёр сая гучин есөн мянга таван зуун хорин гурван төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг, үндсэн хүүний төлбөрт 2,433,469.83/хоёр сая дөрвөн зуун гучин гурван мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг наян гурван мөнгө/ төгрөгийг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,456,926.22/нэг сая дөрвөн зуун тавин зургаан мянга есөн зуун хорин зургаан төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөгийг, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,568,673.29/нэг сая таван зуун жаран найман мянга зургаан зуун далан гурван төгрөг хорин есөн мөнгө/ төгрөгийг, нийт 7,498,593.65/долоон сая дөрвөн зуун ерэн найман мянга таван зуун ерэн гурван төгрөг жаран таван мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч М.Хонгорзул нь хоёр жилийн хугацаанд бэлэн болон бэлэн бус зээл, зээлийн хүү, шимтгэлийг төлж явсан гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/КР/ дугаар Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулсан болох нь ЗГ/КР/ дугаар Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ/цаашид Зээлийн гэрээ гэх/-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний 2-ын 2.1, 3-ын 3.3-т зааснаар нэхэмжлэгч нь 2,000,000/хоёр сая/ төгрөгийг, 2/хоёр/ жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24/хорин дөрөв/ хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээний хүү нь гэрээнд заасан төлбөр эргэн төлөх өдрөөс эхлэн тооцогдож, тухайн төлбөрийг бүрэн төлсөн өдөр хүртэл бодогдохоор, бэлэн мөнгө авсаны жилийн хүүг 42/дөчин хоёр/ хувиар тооцохоор хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээл, зээлийн хүүг гэрээнд заагдсан хугацаа, нөхцөлийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээнд зааснаар хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нэхэмжлэгчээс нийт 7,131,542/долоон сая нэг зуун гучин нэгэн мянга таван зуун дөчин хоёр/ төгрөгийг шилжүүлэн авсан болох нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн картны тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний шинжтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Зээлийн гэрээнд зааснаар хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нэхэмжлэгчээс зээлд нийт 7,131,542/долоон сая нэг зуун гучин нэгэн мянга таван зуун дөчин хоёр/ төгрөгийг шилжүүлэн авсан болох нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн картны тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний 2-ын 2.1, 3-ын 3.4-т зааснаар хариуцагч нь тухайн сарын нийт зарцуулсан төлбөрийн/зээлийн/ эргэн төлөх доод хэмжээг дараа сарын 15-ны өдрөөс өмнө төлөх үүрэг хүлээсэн болох нь Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээнд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс бэлнээр шилжүүлэн авсан зээлийн үлдэгдэл төлбөр 737,172.82/долоон зуун гучин долоон мянга нэг зуун далан хоёр төгрөг наян хоёр мөнгө/ төгрөг, бэлэн бусаар шилжүүлэн авсан зээлийн үлдэгдэл төлбөр 1,302,351.03/нэг сая гурван зуун хоёр мянга гурван зуун тавин нэгэн төгрөг гурван мөнгө/ төгрөг, нийт 2,039,523.85/хоёр сая гучин есөн мянга таван зуун хорин гурван төгрөг наян таван мөнгө/ төгрөг болох нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн картны тооцооллын хүснэгтээр тогтоогдож байх ба хариуцагч нь энэ үйл баримтын талаар маргахгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт нийт 2,039,523.85/737,172.82+1,302,351.03=2,039,523.85/ /хоёр сая гучин есөн мянга таван зуун хорин гурван төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг төлөөгүй болох нь хариуцагчийн бэлэн болон бэлэн бус зээлийн үлдэгдэл дүнгийн талаарх тайлбар, 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн картны тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт нийт 2,039,523.85/хоёр сая гучин есөн мянга таван зуун хорин гурван төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Үндсэн зээл 7,131,542/долоон сая нэг зуун гучин нэгэн мянга таван зуун дөчин хоёр/ төгрөгийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх үндсэн хүү нийт 3,422,251.68/гурван сая дөрвөн зуун хорин хоёр мянга хоёр зуун тавин нэгэн төгрөг жаран найман мөнгө/ төгрөг болох нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн картны тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь хүү 988,781/есөн зуун наян найман мянга долоон зуун наян нэг/ төгрөг гэх тайлбар гаргаж байх боловч 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тус тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Зээлийн гэрээний 2-ын 2.1-т зааснаар гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон байх боловч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн/1995 он/ 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл зээлийн үндсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

 

Зохигчид Зээлийн гэрээг байгуулахдаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг/1995 он/ үндэслэл болгосон байх тул тус хуулийг хэрэглэх үндэслэлтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид үндсэн зээлд 7,131,542/долоон сая нэг зуун гучин нэгэн мянга таван зуун дөчин хоёр/ төгрөгийг, түүний үндсэн хүүнд 3,422,251.68/гурван сая дөрвөн зуун хорин хоёр мянга хоёр зуун тавин нэгэн төгрөг жаран найман мөнгө/ төгрөг, нийт 10,553,793.68/арван сая таван зуун тавин гурван мянга долоон зуун ерэн гурван төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй байх ба хариуцагч нь зээлийн төлбөрт 6,080,800/зургаан сая наян мянга найман зуу/ төгрөгийг төлсөн болох нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн картны тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний 3-ын 3.7-ийн 3, 4-т зааснаар хариуцагч нь зээлийн төлбөрт төлсөн 6,080,800/зургаан сая наян мянга найман зуу/ төгрөгийг үндсэн зээл болон үндсэн хүүнээс хасч тооцоход хариуцагч нь үндсэн хүүний төлбөрт 2,433,469.83/10,553,793.68-6,080,800=4,472,993.68, 4,472,993.68-2,039,523.85=2,433,469.83/ /хоёр сая дөрвөн зуун гучин гурван мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг наян гурван мөнгө/ төгрөгийг, үндсэн зээлийн төлбөрт нийт 2,039,523.85/хоёр сая гучин есөн мянга таван зуун хорин гурван төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн картны тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн/1995 он/ 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас үндсэн хүүний төлбөрт 2,433,469.83/хоёр сая дөрвөн зуун гучин гурван мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг наян гурван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч Зээлийн гэрээний 2-ын 2.1-т Зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүүг 1/нэг/ хувь гэжээ.

 

Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна., Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна., 452 дугаар зүйлийн 452.2Зээлдэгч ... гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. гэж заасан.

 

Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3 дахь хэсэгт зааснаар банк нь хуульд заасан үйл ажиллагааг явуулна.

 

Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулах ба Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээд, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар нэмэгдүүлсэн хүү гэж зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүүг ойлгоно.

 

Зохигчид Зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоогоогүй болох нь Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний 2-ын 2.1-т хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1/нэг/ хувь гэж заасан байх боловч хуульд заасан журмын дагуу тогтоосон болохыг тусгаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Зээлийн гэрээний эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү авах заалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нийцээгүй байна.

 

Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд зааснаар банк нь зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар банк нь эрх хэтрүүлсний хүү шаардах эрхгүй байна.

 

Зээлийн гэрээний 2-ын 2.1-т заасан хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү болон эрх хэтрүүлсний хүүний талаарх заалт нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан нэг талын санал болгож байгаа урьдчилан тогтоосон гэрээний стандарт нөхцөлд хамаарч байна.

 

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар Зээлийн гэрээний 2-ын 2.1-т заасан хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү болон эрх хэтрүүлсний хүүний талаарх заалт нь уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч хариуцагч талд хохиролтой хүчин төгөлдөр бус нөхцөл байна.

 

Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,456,926.22/нэг сая дөрвөн зуун тавин зургаан мянга есөн зуун хорин зургаан төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөгийг, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,568,673.29/нэг сая таван зуун жаран найман мянга зургаан зуун далан гурван төгрөг хорин есөн мөнгө/ төгрөгийг, нийт 3,025,599.97/1,456,926.22+1,568,673.29=3,025,599.51/ /гурван сая хорин таван мянга таван зуун ерэн есөн төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Зохигчийн байгуулсан Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон байх ба нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулах ажиллагаа хийлгэж байсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Хонгорзулаас 4,472,993.68/дөрвөн сая дөрвөн зуун далан хоёр мянга есөн зуун ерэн гурван төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдсэн 3,025,599.97/гурван сая хорин таван мянга таван зуун ерэн есөн төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,928 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 86,518 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Хонгорзулаас 4,472,993.68/дөрвөн сая дөрвөн зуун далан хоёр мянга есөн зуун ерэн гурван төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдсэн 3,025,599.97/гурван сая хорин таван мянга таван зуун ерэн есөн төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,928 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Хонгорзулаас улсын тэмдэгтийн хураамжид 86,518 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

, С.ХИШИГБАТ