Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0153

 

2023 02 16 128/ШШ2023/0153

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д ХХК /РД:*******/

Хариуцагч: Б сайд нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Соёлмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр тушаалаар Д ХХК-д Н дүүрэг Г тусгай хамгаалалттай газар нутгийн Хны энгэр нэртэй газрын 4.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай олгож, Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дугаар газар ашиглах гэрчилгээ олгогджээ.

2. 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа, Н дүүргийн засаг дарга нараар гарын үсэг зуруулж, тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар баталгаажуулсан байна.

3.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дугаар сарын 01-ны өдрийн дугаар тушаалаар Д******* ХХК нь газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан байна.

4.Нэхэмжлэгч Д ХХК-иас Б сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ны дугаар тушаалын Д******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

5. Нэхэмжлэгч Д******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай Д******* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тушаалаар Улаанбаатар хотын Горхи-Тэрэлжийн Хтын энгэр нэртэй байгалийн цогцолбор газарт 4 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авсан байсныг Б сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар тушаалаар хүчингүй болгосон байна.

Tyc A/358 дугаар сайдын тушаалд "Газрын тухай хууль"-ийн 35 дугаар зүйл. 35.3.1 дэх заалт, 35.3.3 дахь заалт, 35.3.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн: Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй хавсралтад заасан 13 иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг ....хүчингүй болгосугай" гээд хавсралтад 13 аж ахуй нэгж дурдсаны 13 дугаарт Д ХХК бичигдэж, ямар заалгаар гэх хүснэгтэд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 тус тус заасныг баримталсан гэжээ. Б сайдын дугаар тушаалын Д******* ХХК-д холбогдох хэсгийг дараахь үндэслэлээр хууль зөрчиж, манай компанийн эрх ашгийг хохироосон гэж үзэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл, 40.1.6-д зааснаар газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж худал дүгнэлт гаргаж, цуцалж байгаа нь хууль зөрчсөн байна. Манай компани нь уг газраа ашиглах "Т******* тур" төсөл 2017 оны 12 дугаар сарын 15-ны боловсруулж, төсөл боловсруулсан зардалд 8.000.000 төгрөг зарцуулсан болно. Мөн Т******* ХХК-нар Төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг 2017 ондоо багтааж хийлгэсэн байдаг болно. Үнэлгээ хийлгэх зардалд 10.000.000 төгрөг төлсөн болно. Манай компани нь 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр уг газар дээр гүний худаг ухаж насос байрлуулан, цэвэр усны асуудлаа шийдвэрлэсэн бөгөөд уг худгийн ажилд 20.000.000 төгрөг зарцуулсан байдаг юм. Түүнчлэн компани нь уг 4 га газар дээр баригдах барилга байгууламжийн буюу Аялал жуулчлалын цогцолборын хүрээнд баригдах барилга байгууламжийн боловсруулах тухай гэрээ"-г Э******* ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулан зураг төсөл боловсруулж уг зураг төслийн үнэд 62.000.000 төгрөг зарцуулсан болно. Д******* ХХК нь өөрийн ашиглаж буй газраа тойруулан 100.000.000 төгрөгийн бүхий 40.000 метр квадрат талбай төмөр хашааг 2018 оноос эхлэн барьж 2020 онд бүрэн дуусгасан болно. Боловсруулсан төслийн хүрээнд уг газар дээр 70.000.000 төгрөгийн үнэ бүхий 14 ширхэг барилгын суурь 2019 оноос 2020 онуудад барьж бүтээн байгуулалт хийсэн болно. Монгол улсын дээд шүүх 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдөр - Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" 15 дугаар тогтоол гаргасан бөгөөд ут тогтоолын 1.10 дахь хэсэг: Мөн зүйл хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж, талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэжээ. Гэтэл Д******* ХХК гэрээ хийснээс хойш дээрх хашаа худаг, барилгын суурь зэргийг барьж байгуулсан байхад эдгээр зүйлс огт байхгүй мэтээр буруу дүгнэж, цар тахлын үед буюу 2021 ба 2022 онуудад газраа ашиглаагүй гэж газар ашиглах эрх цуцалж байгаа нь хууль бус байна. Д******* ХХК нь ковид цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн улмаас хөл хорионд орж 2020 оны 6 дугаар сараас арга буюу бүтээн байгуулалтын ажлаа түр зогсоосон нь үнэн болно.

Газрын тухай хуулийн 40.1.5-д зааснаар газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж буруу дүгнэлт гаргасан байна. Манай компани нь жил бүр газрын төлбөрөө бүрэн төлж ирсэн байдаг бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2018/28 дугаар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний Хоёр хэсгийн 4 дэх хэсэгт зааснаар Н дүүргийн Засаг даргатай гэрээг жил бүр дүгнэж, төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлддэг байсан болно. Гэрээний дагуу 2022 оны төлбөр тооцоо нийлсэн акт 2022 оны 12 дугаар сард хийгдэх ёстой байтал үүнээс өмнө газрын төлбөрөө бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр 9 дүгээр сарын 1-ны өдөр газар ашиглах эрх байгаа хууль бус гэж зөвшөөрөхгүй байгаа болно. Манай Д******* ХХК нь цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдалд орсон хэдий ч 2021 оны газрын төлбөрийг 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр бүрэн төлсөн байхад төлөөгүй гэж цуцалж байгаа нь хууль бус байна. Нийслэлийн Н дүүргийн газар зохион байгуулалтын албатай 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр газрын төлбөрийн талаар тооцоо нийлсэн бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх төлбөр 4.093.872 төгрөгийг хугацаанд нь төлнө үү гэх нэхэмжлэл ирүүлсэн бөгөөд манай компани уг төлбөрийг хугацаандаа төлөхөөр ажиллаж байгаа болно. Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраас 2022 оны 01 сарын 14-ний өдөр мэдэгдэл ирүүлсэн бөгөөд манай компани дээрх газарт аялал жуулчлалын цогцолбор барихаар төлөвлөн зураг төслийн Э*******" ХХК-аар зураг төслөө боловсруулсан гэдгээ мэдэгдэж гэрээ, зураг төслийг хавсарган өгсөн, тухайн ашиглаж байгаа газраа төмөр хашаагаар бүрэн хашаалсан, 14 ширхэг барилгын суурь цутгасан зэрэг баримтуудаа хавсаргаж өгсөөр байтал хариуны дагуу шалгаагүй, ямар нэг хариу ирүүлээгүй.

Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу захиргааны шийдвэр гаргах, сонсох үйл ажиллагаанд оролцуулалгүйгээр дур мэдэн гэнэт 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр цуцалсанд гомдолтой байна. Бид 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр цуцалсныг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр мэдсэн болно. Манай Д******* ХХК-ийн Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Б сайдын дугаар тушаал газрын төлбөрөө төлсөн байхад төлөөгүй, төмөр хашаа, барилгын суурь, худаг гэх мэт барилга байгууламж байсаар байхад 2 жил дараалан ашиглаагүй мэтээр худал дүгнэлт үндэслэн гарсан байх бөгөөд сайд өөрөө Засгийн газрын гишүүн тул түүнээс дээш захиргааны байгууллага байхгүй гэж үзэж шүүхэд хандан дугаар тушаалын Д******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа болно.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-д "Монгол Улсын сайд, эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол. Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана" гэж,Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь "тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах" гэж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд газар ашиглагчийн эрх, үүргийг зааж өгсөн ба 35.3.1-т "газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх" гэж. 35.3.2-т "газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх" гэж, 35.3.3-т "газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх" гэж, 35.3.4-т газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх" гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.5-т "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй" гэж, 40.1.6-т "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар ашиглах эрхийг хүчингүй болгоно гэж тус тус заасан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дээрх хууль тогтоомжид заасныг болон Горхи- Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22/361 дүгээр санал, 08 дугаар сарын 16-ны өдрийн ******* дүгээр санал зэргийг үндэслэж шийдвэр гаргасан болно. Иймд газрын төлбөрөө цаг хугацаанд нь бүрэн төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй зэрэг хууль тогтоомж зөрчиж байсан нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Д******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт тулгуурлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт зааснаар үргэлжлүүлэн явуулж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.Б сайдын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тушаалаар Улаанбаатар хотын Горхи-Тэрэлжийн Хтын энгэр нэртэй байгалийн цогцолбор газарт 4 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийг Д ХХК-д олгожээ.

3.Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглаж буй нэр бүхий иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай санал хүргүүлжээ.

4. Б сайдын 2022 оны 09 дугаар сарын 01-ны өдрийн дугаар тушаалаар Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 35.3.3, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дэх хэсэгт тус тус заасан болон Горхи- Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22/361 дүгээр санал, 08 дугаар сарын 16-ны өдрийн ******* дүгээр санал зэргийг үндэслэж Д******* ХХК-ийн газар ашиглах эрхийг нь цуцалсан байна.

5. Хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан маргаан бүхий актын үндэслэл, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны саналаас үзвэл газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлүүдээр газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж шүүх дүгнэв.

6. Д******* ХХК-ийг газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 "газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх", мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй" бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус заасан байна.

7. Нэхэмжлэгч Д******* ХХК нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 23/665 тоот аж ахуй нэгж байгууллагуудын төлбөрийн мэдээллээр 2022 оны хагас жилийн үлдэгдэл 5,760,000 төлбөрийн үлдэгдэлтэй байжээ. /х.х-н 138-140/ 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар 2022 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн газрын төлбөрийн үлдэгдэл 4,093,872 төгрөг төлөгдөөгүй байсан байна. /х.х-н 15/

8. Харин 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01113-2007/02936 тоот Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар 2022 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн газрын төлбөрийн үлдэгдэл 0 төгрөг байна гэжээ. /х.х-н 240/ Нийслэлийн н дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23/42 тоот албан бичгээр Д******* ХХК нь Төрийн сан банкны 100200...943 дансанд 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдөр 4,093,872 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 4,093,872 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 4,093,872 төгрөгийг нийт 12,281,616 төгрөг төлсөн болно гэжээ. /2х.х-н 14/

9. 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус шүүхээс Н дүүргийн Газар зохион байгуулалтын албанд үзлэг хийсэн байх ба үзлэгээр Н дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Д******* ХХК-д төлбөр төлөөгүй, төлбөр төлөхийг шаардсан талаарх бичиг хүргүүлсэн гэх баримт байхгүй, албан бичиг явуулж байгаагүй. Байгаль орчны яамнаас төлбөрийн төлөлттэй холбоотой лавлагаа, тайлбар, баримт шаардсан албан бичиг ирүүлж байгаагүй байна гэж тайлбарлаж байх бөгөөд холбогдох баримтыг зургаар баталгаажуулсан байна./2х.х-н 7-9/ Мөн Нийслэлийн Н дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 23/87 тоот албан бичгээр Д******* ХХК нь 2022 оны газрын төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулсан байна гэжээ. /2х.х-н 87-88/

10. Хэрэгт авагдсан дээрх баримт, үзлэгийн тэмдэглэл, албан бичгүүдээс үзвэл, Д******* ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5. "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй" гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлж байсан, хариуцагч тухайн жил бүрэн дуусаагүй байхад буюу 9 дүгээр сарын 1-ний өдөр тухайн жилийн, хэдэн сарын төлбөрийг төлөөгүй гэж тушаал гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна.

11. Д******* ХХК-ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 35.3.2-т "газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх", 35.3.4-т газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх", 40.1.6-т "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар ашиглах эрхийг хүчингүй болгоно гэж тус тус заасан

12. Д******* ХХК нь маргаан бүхий газарт ... худаг гаргуулж, Ашиглалтын 4 га газарт тойруулан бетонан хашаа барьж, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гаргуулж, Э******* ХХК-тай Зураг төсөл боловсруулах гэрээ байгуулж, зураг төсөл боловсруулж, Суурь шонгийн бэлдэц авч, газар дээрээ байрлуулж, Тэрэлж жавхлант тур төслийг боловсруулж, 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр барилгын өрлөгийн ажил гүйцэтгэж эхлүүлсэн зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна./ х.х-н 16-35, 206-207,209-210,213-214,/

13. Дээрх ажлуудад нэхэмжлэгч нь нийт 278,305,032 төгрөгийг зарцуулсан байх бөгөөд холбогдох гэрээ болон төлбөрийн баримтыг шүүхэд ирүүлсэн байна./ х.х-н 216-239/

14. Мөн нэхэмжлэгчээс ...Д******* ХХК-иас ковид цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн улмаас хөл хорионд орж 2020 оны 6 дугаар сараас бүтээн байгуулалтын ажлаа түр зогсоосон нь үнэн болно. гэж тайлбарлаж байх бөгөөд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 02/58 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/FORCE MAJEURE/-ийн гэрчилгээ-г олгожээ.

15. Маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зураг, холбогдох нотлох баримтуудаас үзвэл, маргаан бүхий захиргааны актын үндэслэл болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

16. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалаар баталсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох журам-ын 3 дугаар зүйлийн 3.4-т ...Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна гэж заасан журмын дагуу Д******* ХХК 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа, Н дүүргийн Засаг дарга нартай байгуулж, гэрээнд заасан үүргээ биелүүлж ажиллажээ.

17. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т Хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасан.

18. Хариуцагчаас сонсох ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өдрийн сонины баасан гаригийн 6 дугаар нүүрт Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах зөвшөөрөл авсан байх боловч үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй, гэрчилгээний хугацаа дууссан, усны хамгаалалтын дэглэм зөрчсөн иргэн аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт гэсэн гарчигтайгаар нийтэлж нэхэмжлэгчид мэдэгдсэн гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

19. Гэтэл Б сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ны дугаар тушаал батлагдан гарахаас жилийн өмнө буюу 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр газар ашиглах эрх хүчингүй болсон талаар мэдэгдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хуульд заасан шаардлагын дагуу хийсэн гэж үзэх үндэслэлгүй.

20. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар тушаалын Д******* ХХК-д холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол ... эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж зааснаар хүчингүй болгож шүүх шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ны дугаар тушаалын Д******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ