Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2022/03404

 

........... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ........... дүүрэг, ....... тоотод байрлах хаягтай, А ХХК /РД:5460654/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ................. өөрийн байранд байрлах, Б ХХК-ийн холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Г ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

1.Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК нд холбогдуулан шинжээч Г ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах болгох шаардлага гаргасан байна.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаарх тайлбартаа:............................ газар нь ........... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн ...................... дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааныхаа явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан байсан. Улсын бүртгэлийн .................. дугаарт бүртгэлтэй ........... дүүрэг, ... дугаар хороо, ..... хотхон, ... дугаар байр ... тоот .... м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 105,905,165 төгрөгөөр, Улсын бүртгэлийн ....................... дугаарт бүртгэлтэй ........... дүүрэг, ... дүгээр хороо, Горькийн ..дүгээр гудамж .... тоот хаягт байрлах...47.47 м.кв хувийн орон сууцыг, улсын бүртгэлийн .......................... дугаарт бүртгэлтэй 609 м.кв газрын хамт 289,311,042 төгрөгөөр тус тус Г ХХК-иар үнэлүүлсэн талаараа 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мэдэгдсэн болно. Энэ үнэлгээ нь Монгол улсын төдийгүй олон улсын хэмжээнд үүсээд байгаа цар тахлын нөлөөгөөр манайд төдийгүй олон улсад бүх зүйлийн үнэ асар хурдацтайгаар өсөж байгаа өнөө үеийн нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, шинэ нөхцөл байдлаас өмнөх үед барьж байсан аргачлалаараа бараг 8,9 жилийн өмнөх зах зээлийн үнэтэй харьцуулж бодож гаргаж ирсэн үнэлгээ байгаа нь хүлээн зөвшөөрөх боломжгүй болгож ийнхүү нэхэмжлэл гаргахад хүргэж байна. Энэхүү нэхэмжлэлийг өмнө нь шүүхэд гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаан зарласан 2022 оны... дугаар сарын 04-ний өдрийн өмнөх шөнө Биокомбинатын орчимд хөдөө газар амьдардаг ээжийн маань бие гэнэт муудаж шөнийн 23 цагаас хойш ээжийгээ сахиж хоноод шүүх хуралд ирж явтал машин явдаггүй, утасны сүлжээ барьдаггүй газарт гэнэт машин эвдэрч саатсанаас шүүх хуралдаа амжиж ирээгүй, ирж амжихгүй шалтгаанаа шүүхэд мэдэгдэж чадаагүйгээс нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны товоо мэдсэн ч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шалтгаанаа шүүхэд мэдэгдээгүй, ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй гэх үндэслэлээр ........... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны... дугаар сарын 4-ний өдрийн .............. дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Энэхүү захирамжийг хүлээн авч хэргийг хурдан шийдвэрлүүлэхийн тулд тухайн захирамжид гомдол гаргасан боловч ........... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд ................. дүгээр тогтоолоор гомдлыг маань хангахаас татгалзаж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Харин дээрх захирамжид нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай гэж заасан тул Г ХХК-ийн улсын бүртгэлийн .................., ......................., .......................... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдэд хийсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлээ дахин гаргаж байна гэжээ.

 

3.Хариуцагч Б ХХК н хариу тайлбартаа: Улсын Дээд Шүүхийн ... оны ... дугаар сарын .-ний өдрийн ..... дугаар тогтоолоор А ХХК-иас 617,104,882 төгрөгийг гаргуулах уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж К ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсний дагуу тус алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна гэжээ. Шүүхийн шийдвэрт албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан эрхийн улсын бүртгэлийн .................. дугаарт бүртгэлтэй ........... дүүрэг .. дугаар хороо, ... хотхон, ...дугаар байр ... тоотод байрлах 46 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын ......................., .......................... дугаарт бүртгэлтэй ........... дүүрэг ... дүгээр хороо Горькийн .. дугаар гудамж ... тоот хаягт байрлах 609.8 м.кв талбайтай, хувийн сууц, нэгж талбарын ..................... дугаартай...74.47 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрын хамт шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулахад төлбөр төлөгч А ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр албан бичгээр хөрөнгийн үнэлгээний саналаа ирүүлсэн. Төлбөр авагч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хөндлөнгийн үнэлгээчнээр үнэлүүлэх санал ирүүлж, төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн...5 дугаар зүйлийн...5.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Г ХХК-ийг томилж үнэлгээ тогтоосон. Дээрх ажиллагааг Иргэний хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Хэрэгт нэхэмжлэгчээс А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 4/, хариуцагчаас ........... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ...................... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн .... дүгээр магадал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн .............. дугаар тогтоолыг гүйцэтгэх ажиллагааны баримтууд /хх-ийн 16-71/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх хариуцагч Б ХХК нд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК нд холбогдуулан шинжээч Г ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ........... дүүргийн... дугаар хороо, ... хотхоны ... дугаар байрны ... тоотод байрлах, 46 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 105,905,155 төгрөгөөр, ........... дүүргийн ... дүгээр хороо, Горькийн ... дугаар гудамж, .... тоот хаягт байрлах 609м.кв талбай бүхий хувийн сууц, ........... дүүргийн ... дүгээр хороо, Горькийн .. дугаар гудамж, .... тоот...74.47 м.кв талбайтай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 289,311,042 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2022 оны 2 дугаар сарын 11-нд Г ХХК нь 2 өрөө орон сууцад хөрөнгийн үнэлгээ хийсэн. ........... дүүргийн... дугаар хороо, .................. хотхоны ... дугаар байрны ... тоотод байрлах, 46 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 105,905,155 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зөвшөөрч байна. Харин ........... дүүргийн ... дүгээр хороо, Горькийн... дугаар гудамж, ... тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө дээр үнэлгээ хийсэн дээр маргаж байна. Г ХХК нь хэтэрхий нэг талыг барьж үнэлгээг багаар гаргасан гэж үзэж байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзлаа ...Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн .... дугаар тогтоолоор "А " компаниас 613,104,882 төгрөгийг гаргуулах, уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж "К" ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан эрхийн улсын бүртгэлийн .................. дугаарт бүртгэлтэй ........... дүүргийн... дугаар хороо, .................. хотхон, ... дугаар байрны ... тоотод байрлах, 46 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц, эрхийн улсын ............дугаарт бүртгэлтэй ........... дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн .. дугаар гудамж, ... тоот хаягт байрлах 609.8 м.кв талбайтай/хувийн сууц, нэгж талбарын ..................... дугаартай...74.47 м.кв талбайтай, гэр бүлийн шийдвэр гүйцэтгэх хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг битүүмжлэн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулахад төлбөр төлөгч "А " ХХК 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр албан бичгээр хөрөнгийн үнэлгээний саналаа ирүүлсэн. Төлбөр авагч "К" ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хөндлөнгийн үнэлгээчнээр үнэлүүлэх санал ирүүлсэн. Талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн...5 дугаар зүйлийн...5.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр "Г " ХХК-ийг томилж үнэлгээ тогтоосон. Дээрх ажиллагааг Иргэний хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.

 

5.Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг нэхэмжлэгчид 2022 оны 01 сарын 24-ний өдөр танилцуулж, төлбөр төлөгчөөс 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан хүсэлтийн үндэслэн хөрөнгөө бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа олгосон байх бөгөөд, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ........... дүүргийн Иргэний хэргийн шүүхэд үнэлээ хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан байна. Гэвч нэхэмжлэгч 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр товлосон шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх нэхэмжлэлийг буцаажээ. Нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамжид гомдол гарч, шүүх 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гомдлыг хэлэлцэн хангаас татгалзсан байна. Нэхэмжлэгч нь шүүхэд үнэлгээний талаарх гомдлоо дахин 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн...5 дугаар зүйлийн...5.7-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзэв.

 

6............ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ...................... дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн .... дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн .... дугаар тогтоолоор хариуцагч "А " ХХК-иас 613,720,381 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "К" ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, ........... дүүргийн... дугаар хороо, .................. хотхоны 105 дугаар байрны 65 тоотод байрлах, 46 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц, ........... дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамж, 183 тоот хаягт байрлах 609м.кв талбай бүхий хувийн сууц, ........... дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамж, 183 тоот...74.47 м.кв талбайтай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 18-28/

 

7.Дээрх шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүйгээс ........... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 сарын 22-ны өдрийн ..... дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн ...... дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр үүгэн явуулжээ. /хх-ийн 16, 17, 29/

 

8.Шийдвэр гүйцэтгэгч ........... дүүргийн... дугаар хороо, .................. хотхоны ... дугаар байрны ... тоотод байрлах, ... м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц, ........... дүүргийн .. дүгээр хороо, Горькийн ... дугаар гудамж, .. тоот хаягт байрлах 609м.кв талбай бүхий хувийн сууц, ........... дүүргийн ... дүгээр хороо, Горькийн ... дугаар гудамж, ... тоот...74.47 м.кв талбайтай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилж, төлбөр төлөх хугацааг тогтоосон боловч төлбөр төлөөгүй учир Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийн талаар санал авахад төлбөр авагч хөрөнгийг үнэлүүлэх санал гаргасан байна. Иймээс шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Г ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх-ийн 35-37/

 

9.Шинжээч Г ХХК нь ........... дүүргийн... дугаар хороо, .................. хотхоны 105 дугаар байрны .... тоотод байрлах, 46 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 105,905,155 төгрөгөөр, ........... дүүргийн .. дүгээр хороо, Горькийн ... дугаар гудамж, ... тоот хаягт байрлах 609м.кв талбай бүхий хувийн сууц, ........... дүүргийн ... дүгээр хороо, Горькийн... дугаар гудамж, ... тоот...74.47 м.кв талбайтай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг нийт 289,311,042 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. /хх-ийн 40-51/

 

10.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээг үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлохоор заасан.

 

11.Шинжээч хөрөнгийн үнэлгээг өртгийн хандлагаарх тооцоолол, зах зээлийн хандлагаарх тооцооллыг тус тус хийж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон байна. Ийнхүү шинжээч хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гаргахдаа ойролцоо байршлын, ижил шинж чанарын 3-аас багагүй хөрөнгөтэй харьцуулан, хөрөнгийн талбай, байршил, өмчлөх эрх, сайжруулалт, хөрөнгийн биет байдал зэрэгт тохируулга хийсэн байна. Дээрх хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзвэл хөрөнгийн үнэлгээний дүгнэлтүүд Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

12.Нэхэмжлэгч ........... дүүргийн... дугаар хороо, .................. хотхоны .. дугаар байрны ... тоотод байрлах, 46 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд уг хөрөнгийг 105,905,155 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зөвшөөрч маргаагүй.

 

13.Иймд 2022 оны 01 сарын 11-ний өдрийн ... тоот Шинжээч томилох тухай тогтоолын дагуу шинжээчээр томилогдсон Гт ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А ХХК нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

14.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн...6, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн...5 дугаар зүйлийн...5.7-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК нд холбогдох шинжээч Г ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ........... дүүргийн... дугаар хороо, .................. хотхоны .. дугаар байрны .. тоотод байрлах, .. м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 105,905,155 төгрөгөөр, ........... дүүргийн ... дүгээр хороо, Горькийн .. дугаар гудамж, .. тоот хаягт байрлах 609м.кв тал...83 тоот...74.47 м.кв талбайтай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 289,311,042 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн...6 дугаар зүйлийн...6.1-д зааснаар нэхэмжлэгч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР