Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2022/00798

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 13*******р хороо 8 байр 155 тоотод үйл ажиллаагаа явуулах барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлийн Ч ХХК;

Хариуцагч: Д аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суудаг Х овогт Ж.Е;

Нэхэмжлэлийн шаардлага: Зуухны үнэд шилжүүлсэн 5400000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч ХХК*******ний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б,

Хариуцагч Ж.Еийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч Ж.Е*******ээс зуухны үнэд шилжүүлсэн 5400000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Манай компани нь 2020 онд Д аймгийн Булган сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 30 хүүхдийн дотуур байрны барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. 2021 оны 10 дугаар сард тухайн барилгын халаалтын ажилд хэрэглэхээр Өлгий сумын иргэн Ж.Етэй харилцан тохиролцож 1200*******ын халаалтын зуухыг 5400000 төгрөгөөр худалдаж авахаар амаар гэрээ байгуулсан.

1.2.Зуухны үнэ 5400000 төгрөгийг Ч ХХК*******иас 2021 оны 10 дугаар сарын 09*******ний өдөр инженер С.Х*******ын Х банк дахь 5180709987 тоот дансанд шилжүүлж ирүүлснийг С.Х нь 2021 оны 10 дугаар сарын 11*******ний өдөр Ж.Еийн Х банк дахь 1111 тоот дансанд шилжүүлж өгсөн. Тухайн үед маргаан бүхий зуухыг шалгаж авах ямар нэгэн боломжгүй байсан тул худалдагч талын ямар нэгэн асуудалгүй, бүрэн ажиллагаатай зуух учраас баталгаа өгнө гэсэн үгэнд итгээд зуухны гадна талаас авсан зургийг компанийн захиралд үзүүлээд харилцан итгэлцлийн үндсэн дээр зуухыг худалдаж авсан байсан.

1.3.Зуухыг 2021 оны 10 дугаар сарын 07*******ны өдөр Ж.Еийн эзэмшлийн “Н” ХХК*******ийн хашаан дотроос авто кранаар өргүүлж чөлөөтэй талбайд тавиулаад 10 дугаар сарын 11*******ний өдөр мөн авто кранаар ачааны автомашинд ачуулж Өлгий сумаас 270 км зайтай Ёлт гэх газар байршилтай Булган сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн дотуур байрны барилгад тээвэрлэн хүргэж тус сургуулийн 4 галч, 4 манаач, захирал, нярав гэх мэт бүх эрэгтэй багш, ажилчдын хамт 10*******аад хүн зуухыг ачиж хүргэсэн ачааны автомашины тээшнээс буулгаж зуухыг барилгад оруулж угсран сантехникийн шугамд холбож усаар дүүргэхэд тогооны дотор талын дээд хэсгээс ус гоожиж байсан.

1.4.Зуухны тогоо нь дотроо харагдахгүй хэсэг газарт гэмтэлтэй байсан, шаардлага хангахгүй болсон учир буцааж гаргаад Өлгийд тээвэрлэж ирж 2021 оны 10 сарын 14*******ний өдөр мөн Х.Женисболатын авто кранаар анх авсан хашаанд буулгаж буцааж өгсөн. Тухайн үед худалдагч Ж.Е Ногооннуур сумын Ховд багт барилгын ажил хийлгэж явж байсан тул утас нь холбогдохгүй байсан. Бид маргаан бүхий зуухыг Ж.Еийн эхнэр, хүүхдийн зааж өгсөн газарт буулгаж тавьсан. Тухайн зуухыг өмнө хэрэглэж байсан зуух байсан учраас дотор нь ус үлдсэн тохиолдолд өвөл хөлдөж хадгалалтын горим алдагдаж гэмтэл үүссэн байх магадлалтай гэж Ж.Еийн эхнэр Е.Алия хэлж байсан.

1.5.Харин мөнгийг нь өнөө маргаашдаа буцааж өгөх боломжгүй, барилгын ажлын санхүүжилт орж ирэхээр буцааж өгнө гэж хэлсэн боловч сүүлд хэлснээсээ буцаж зуухыг та нар угсрах үед буруу холболт хийсэн учраас гэмтээгээд хаясан гэж гэмтэлтэй зуухны үнийг манай компанид буцааж өгөөгүй. Бид маргаан бүхий зуухыг угсрах үед бүх үйл явцыг тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан. Гэмтэлтэй зуухыг буцааж өгснөөс хойш 8 сар гаруйн хугацаа өнгөрсөн боловч Ж.Е нь 5400000 төгрөгийг буцааж өгөхгүй компанийг хохироож байна.

1.6.Иймд энэхүү нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж иргэн Ж.Еээс зуухны үнэд шилжүүлсэн 5400000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч Ж.Е нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Хариуцагч Ж.Еээс С.Х нь 2021 онд халаалтын зуухыг худалдан авч байсан. Тухайн үед зуухыг үзэж харж шалгаж эд хөрөнгийг шилжүүлэн авч байсан боловч 5 хоногийн дараа худалдан авсан эд зүйлээ буцаах талаар худалдан авагч хэлсэн байна. Худалдагчаас зуухыг буцааж авахыг зөвшөөрөөгүй бөгөөд буцааж авахгүй гэсээр байхад худалдан авагч түүнийг Ж.Еийн эзэмшлийн “Н” ХХК*******ийн хашаанд аваачиж үлдээгээд явсан байна.

2.2.Худалдан авагч нь эд зүйлийн талаарх доголдлыг хүлээн авахаас өмнө байсан талаар хэлж байгаа боловч худалдагчийн хувьд тухайн эд зүйлийг худалдах үед ямар нэгэн доголдол байгаагүй, худалдан авагчаас үзэж харж шалгаж авчхаад Булган суманд тээвэрлэж, ачиж, буулгах явцад гэмтээсэн байх магадлалтай тул би худалдсан эд зүйлээ буцаан авахгүй гэж маргаж байгаа юм.

2.3.Хариуцагч Ж.Еийн зүгээс тухайн овор хэмжээ ихтэй зуухыг Булган суманд аваачиж буулгах үед гараар буулгаж гэмтээсэн байх магадлалтай гэж хардаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл үүнийг яг нүдээрээ үзэж харсан зүйл бас байхгүй. Энэ хэрэгт гэрч асуулгасан боловч тухайн гэрч Булган суманд зуухыг аваачиж буулгах үед байлцсан хүн биш байсан.

2.4.Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2*******т “аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана” гэж заасан байгаа. “ЧН” барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг, маргаан бүхий зуухыг тухайн үйл ажиллагаатай нь холбоотой худалдаж авсан учраас нэн даруй шалгаж авах үүргээ зөрчсөн байх тул худалдан авагч шаардах эрхээ алдсан гэж хууль зүйн хувьд дүгнэж байна.

2.5.Тухайн зуухыг худалдах үед худалдагч шалгаж өгөх боломжгүй гэсэн зүйл хэлсэн болохоос биш худалдан авагчид гэрээний зүйлийг шалгаж авахад саад учруулсан зүйл байхгүй. Худалдан авагч тал маргаан бүхий зуухыг худалдаж авах үедээ шалгаж авах бүрэн боломжтой байсан. Мөн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.3*******т “тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана” гэж заасан байгаа.

2.6.Энэ тохиолдолд маргаан бүхий зуухад гэмтэл хэзээ үүссэнийг тогтоосон зүйл одоохондоо байхгүй. Хариуцагч талаас кранаар зуухыг ачааны машинд ачих үед гэмтэл үүсэх боломжгүй, харин Булган суманд тээвэрлэж хүргэж гараар буулгах үед гэмтэл үүссэн байх боломжтой гэж үзэж байна. Мөн тухайн гэмтэл нь зуухыг зориулалтын дагуу ашиглахад саад болох гэмтэл эсэхийг тогтоосон зүйл ч байхгүй. Нэхэмжлэгч талаас Булган сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ажилчдын гарын үсэгтэй тэмдэглэл гэх нотлох баримтыг гаргаж өгсөн боловч тухайн тэмдэглэлд яг тэр хүмүүс нь гарын үсэг зурсан уу гэдэг нь ч тодорхой бус байна.

2.7.Зуухыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гараагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2*******т “худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол энэ хуулийн 255.1 хамаарахгүй” гэж заасан боловч манай тохиолдолд худалдагч Ж.Е нь доголдлыг нуун дарагдуулсан зүйл байхгүй.

2.8.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

3.Нэхэмжлэгчээс 5692555 регистрийн дугаартай Ч ХХК*******ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, 2021 оны 10 дугаар сарын 13*******ны өдрийн тэмдэглэл, С.Х*******ын Х банк дахь “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”, гэрч Х.Ж*******ын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4.Хариуцагч талаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Х.Ж*******ийг гэрчээр асуусан тэмдэглэл хэрэгт авагдсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч Ж.Ет холбогдуулан  зуухны үнэд шилжүүлсэн 5400000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь  үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч Ч ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Тухайн зуухны тогоо нь дотроо харагдахгүй хэсэг газарт гэмтэлтэй байсан, шаардлага хангахгүй болсон учир буцааж гаргаад Өлгийд тээвэрлэж ирж 2021 оны 10 сарын 14*******ний өдөр мөн Х.Женисболатын авто кранаар анх авсан хашаанд буулгаж буцааж өгсөн. Бид маргаан бүхий зуухыг угсрах үед бүх үйл явцыг тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан. Гэмтэлтэй зуухыг буцааж өгснөөс хойш 8 сар гаруйн хугацаа өнгөрсөн боловч Ж.Е нь 5400000 төгрөгийг буцааж өгөхгүй компанийг хохироож байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3.Хариуцагч Ж.Е нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Худалдагчаас зуухыг буцааж авахыг зөвшөөрөөгүй бөгөөд буцааж авахгүй гэсээр байхад худалдан авагч түүнийг Ж.Е*******ийн эзэмшлийн “Н” ХХК*******ийн хашаанд аваачиж үлдээгээд явсан байна. Худалдан авагч нь эд зүйлийн талаарх доголдлыг хүлээн авахаас өмнө байсан талаар хэлж байгаа боловч худалдагчийн хувьд тухайн эд зүйлийг худалдах үед ямар нэгэн доголдол байгаагүй, худалдан авагчаас үзэж харж шалгаж авчхаад Булган суманд тээвэрлэж, ачиж, буулгах явцад гэмтээсэн байх магадлалтай тул би худалдсан эд зүйлээ буцаан авахгүй гэж маргаж байгаа юм. Худалдан авагч тал маргаан бүхий зуухыг худалдаж авах үедээ шалгаж авах бүрэн боломжтой байсан. Энэ тохиолдолд маргаан бүхий зуухад гэмтэл хэзээ үүссэнийг тогтоосон зүйл одоохондоо байхгүй. Булган суманд тээвэрлэж хүргэж гараар буулгах үед гэмтэл үүссэн байх боломжтой гэж үзэж байна. Мөн тухайн гэмтэл нь зуухыг зориулалтын дагуу ашиглахад саад болох гэмтэл эсэхийг тогтоосон зүйл ч байхгүй. Зуухыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гараагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

4.1.Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хын Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгч Ч ХХК нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хын 5180709987 тоот дансанд 2021 оны 10 дүгээр сарын 09*******ний өдөр “зуух Е” гэж 5400000 төгрөгийг шилжүүлсэн, улмаар С.Х нь 2021 оны 10 дугаар сарын 11*******ний өдөр  Ж.Еийн 1111 тоот дансанд “халаалтын зуухны үнэ ЧН ХХК” гэж 5400000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь нотлогдож байна.

4.2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1*******д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй  эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна.

Иймд нэхэмжлэгч Ч ХХК нь зуухны үнэ гэж 5400000 төгрөгийг хариуцагч Ж.Еийн данс шилжүүлэн үнийг төлсөн ба хариуцагч Ж.Е нь зуухыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгснөөр тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1*******д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан ба энэ талаар талууд маргаагүй, тухайн үйл баримтыг зөвшөөрч байгаа болно.

4.3.Харин гэрээний зүйл болох зуух нь биет байдлын доголдолтой буюу гэмтэлтэй байсан эсэх талаар талууд маргасан ба Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1*******д “гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ”, 251.2*******д “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж заасан.

Хариуцагч Ж.Е*******ийн худалдсан зуухны тогоо нь  доголдолтой буюу зориулалтаар ашиглах боломжгүй гэмтэлтэй болох нь 2021 оны 10 дугаар сарын 13*******ны өдрийн Булган сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль болон Ч ХХК*******ний нэр бүхий хүмүүсийн гарын үсэг зурсан тэмдэглэл, гэрч Х.Женисболатын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Тодруулбал, 2021 оны 10 дугаар сарын 13*******ны өдрийн Булган сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал, сантехник, галч, манаач, нярав, Ч ХХК*******ний захирал, инженер, гагнуурчин нарын гарын үсэг зурсан тэмдэглэлд: ”Булган сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн халаалтад зориулж Ч ХХК нь Өлгий сумын иргэн Ж.Е*******ээс худалдан авч ирсэн 1200*******ын халаалтын тогоог 2021 оны 10 дугаар сарын 12*******ны өдөр зуухны барилгад оруулж угсарч орой усаар дүүргэхэд уг тогооны дотор талын дээд хэсгээс ус гоожиж байсан. Тогоо нь дотроо харагдахгүй газарт гэмтэлтэй байсан” гэсэн байна.

Мөн гэрч Х.Ж мэдүүлэгт: “...2021 оны 10 дугаар сарын 07*******ны өдөр “Н” ХХК*******ийн хашааны дотор байсан халаалтын тогоог кранаар өргөж хажууд нь байсан чөлөөтэй талбайд тавьж өгсөн. Мөн зуухыг байрнаас хөдөлгөсний дараа 3*******4 хоногийн дараа “Кантер*******Майти” маркийн машинд ачиж өгсөн ба тухайн халаалтын тогоог ачсан машин Булган сум руу явсан байсан. Харин би нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод 10 дугаар сарын 09*******ний өдөр гэж баримжаагаар бичсэн байгаа. Халаалтын зуухыг ачиж явуулсны дараа 2021 оны 10 дугаар сарын 14*******ний өдөр байх энэ зуух эвдрэлтэй байна буулгаж өгөөрэй гэж С.Х хэлсэн. Тэгээд би очиж уг зуухыг “Н” ХХК*******ийн хашаанд буулгаж өгсөн байгаа. Тухайн халаалтын зуухыг ачиж буулгахад С.Х байсан. Булган сумаас буцаж ирээд буулгахад С.Хаас гадна “Кантер*******Майти” маркийн машины жолооч, мөн Ж.Еийн эхнэр Алия, мөн түүний хүүхэд нь байсан ба өөр хүн байсан эсэхийг мэдэхгүй байна. Би тухайн халаалтын зуухыг байгаа газраас нь өөр газарт нүүлгэн шилжүүлж тэгш газарт тавих үеэр, мөн “Кантер*******Майти” маркийн машинд  тавьж өгөх үеэр ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсгээгүй, маш их анхааралтай хандаж, зөөлөн ачиж буулгасан болно. Тухайн зуухыг 3 удаа ачиж, буулгахад ажлын хөлсийг С.Х надад төлсөн байгаа” гэсэн байна.

4.4.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1*******д зааснаар нэхэмжлэгч (худалдан авагч) Ч ХХК нь зуухны тогоо гэмтэлтэй буюу эд хөрөнгийн доголдолтой гэх үндэслэлээр худалдах худалдан авах гэрээгээ цуцалж энэ тухайгаа хариуцагч (худалдагч) Ж.Ет мэдэгдэж зуухыг хариуцагчид 2021 оны 10  дугаар сарын өдөр 14*******ний өдөр буцаасан нь зохигчийн тайлбар, гэрч Х.Ж*******ын мэдүүлэг болон хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

4.5.Хариуцагч Ж.Е нь доголдолтой эд хөрөнгө буюу гэмтэлтэй зуухны тогоо худалдсан талаарх нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар үгүйсгэж чадаагүй ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2*******т зааснаар хариуцагч Ж.Е нь зуухны зориулалт, шинж чанар, хадгалах, тээвэрлэх, нөхцөл, журам, баталгаа болон эдэлгээний хугацаа зэрэг үнэн зөв мэдээллийг худалдан авагч Ч ХХК өгөх үүргээ биелүүлсэн эсэхийг нотлох баримт байхгүй байна.

4.6.Хариуцагчаас “Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2*******т “аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана” гэж заасан байхад Ч ХХК барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг, маргаан бүхий зуухыг тухайн үйл ажиллагаатай нь холбоотой худалдаж авсан учраас нэн даруй шалгаж авах үүргээ зөрчсөн...” гэж маргажээ.

4.7.Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ч ХХК*******ийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл”*******д тухайн компани нь “барилгын материалын худалдаа, гадаад худалдаа, барилгын засвар, засал чимэглэл, газар тариалан эрхлэх” чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн ба энэ нь тухайн компани нь зуухны чиглэлийн үйл ажиллагаатай холбоотой үйл ажиллагаа явуулдаггүй болохыг нотолж байгаа тул нэхэмжлэгч Ч ХХК нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2*******д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй байна.

5.Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1*******д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй”, 256 дугаар зүйлийн 256.1*******д “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч зуухны тогооны үнэд шилжүүлсэн 5400000 төгрөгийг хариуцагч Ж.Еээс буцаан шаардах эрхтэй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101350 (нэг зуун нэг мянга гурван зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Ж.Е*******ээс 101350 (нэг зуун нэг мянга гурван зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч ХХК*******нд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1*******д заасныг тус тус баримтлан хариуцагч Х овогт Ж.Е*******с 5400000 (таван сая дөрвөн зуун мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч ХХК*******нд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Ч ХХК*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101350 (нэг зуун нэг мянга гурван зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.Е*******ээс 101350 (нэг зуун нэг мянга гурван зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч ХХК*******нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МАНГИЛИК