Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 130/ШШ2022/00855

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

С аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С аймгийн Б сумын 1 дүгээр багт оршин суудаг, М овогт С.Б;

Нэхэмжлэгч: С аймгийн Б сумын 1 дүгээр багт оршин суудаг, У овогт С.С;

Хариуцагч: С аймгийн Б сумын 1 дүгээр багт оршин суудаг, Б овогт Х.С;

Нэхэмжлэлийн шаардлага: Хөрш болох Х.С*******ы барьж эхэлж байгаа 2 давхар байшинг нүүлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С,

Хариуцагч: Х.С,

Хариуцагчийн өмгөөлөгч Я.С,

Орчуулагч Б.Жанерке,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.С, С.С нар хариуцагч Х.С*******д холбогдуулан хөрш болох Х.С*******ы барьж эхэлж байгаа 2 давхар байшинг нүүлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.С, С.С нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Бидний хөрш болох Х.С нь бидний үл хөдлөх хөрөнгө болох өвлийн сууцны хажууд 2м хүрэхгүй зайтай байшин барих гэж байна. Х.С нь өчигдрөөс эхлэн шинээр байшин барихаар болж суурийн ажлаа хийхээр хэв харшмал угсарч эхэлсэн. Бид түүнд шинээр байшин барих гэж байгаа бол ядаж 4*******5 метрийн зайтай үлдээж байшин бариарай, хашаандаа хангалттай зай байгаа, заавал бидний байшинд ойртуулж наалдуулж байшин барих шаардлага байхгүй гэдгээ хэлсэн.

1.2.Учир нь, байшингууд нэг нэгнээ халхавчилж нар харах боломжгүй болгохоос гадна гал түймэр гарсан нөхцөлд аюултай нөхцөл үүснэ, дээрээс нь гал унтраах техник хэрэгсэл хүрч унтраах боломжгүй болно гэдгийг хэлсэн боловч чиний байшин, хөрөнгө галд шатах эсэх нь надад огт хамаагүй гэх мэтээр биднийг үл тоомсорлосон.

1.3.Байшингийнхаа яг хажуу талд байнгын барилгын ажил эхлүүлснээс болж гэр оронд маань тос шоороо орсноос гадна, чимээ шуугиан, элдэв үнэр гэх мэт нь бидний орон гэр тайван амьдрах нөхцөлийг алдагдуулах боллоо.

1.4.Иргэний хуулийн 135.4*******т “Энэ хуулийн 135.3*******т заасан барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй”, 137.1*******т “Газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй” гэж зааснаар хөрш Х.Сий барьж эхэлж байгаа байшинг нүүлгэж өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч Х.С нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Миний бие С аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Хус арал 19*******01 тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2015 оны 6 дугаар сарын 05*******ны өдрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр өмчилж аваад 7 жилийн нүүр үзэж байна. Уг өмчилж авсан газарт 106.5 м.кв талбайтай хувийн сууцтай.

2.2.Хувийн сууцанд 2012 оны 9 дүгээр сарын 17*******ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Ингээд миний бие 2022 оны хавраас өөрийн хууль ёсоор эзэмшиж буй газарт шинээр өвлийн сууц барьж байна. Учир нь, бидний амьдарч байсан өвлийн сууц хуучирсан учраас шинэ байшин барихаар болсон. Х.С миний шинээр барьж буй хувийн сууц нь хөрш болох Б.С, С.С нарын эзэмшил газар буюу хашаанаас 2,4*******2,6 метрийн зайтай юм.

2.3.Харин Б.С, С.С нар 2017 онд манай хашаанд тулгаж байгаад байшин барьж одоо ашиглаж сууж байна. Тэр нэхэмжлэлдээ нар харах боломжгүй, гэр оронд тоом шороо орсон, чимээ шуугиантай, элдэв үнэр гарсан гэж бичсэн байна. Бодит байдалд тийм зүйл байхгүй. Харин манай хашаанд тулгаж барьсан талд 2 унтлагын өрөөний цонх байх бөгөөд энэ нь ертөнцийн зүүн зүгт байна. Манай байшингийн зүүн талын цонхыг Б.С*******ийн байшин халхалж байна. Иймд миний бие хөрш зэргэлдээ орших Б.С, С.С нарын газар эзэмших эрхийг зөрчөөгүй гэж үзэж байгаа тул тэдний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

3.Нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.С, С.С нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2017 оны 01 дүгээр сарын 20*******ны өдөр олгосон №0000 дугаартай “Гэр  бүхий хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”, Б.С, С.С нарын 2017 оны 01 дүгээр сарын 25*******ны өдөр олгосон №00001 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”, газрын кадастрын зураг;

4.Хариуцагчаас Х.С, Х.А нарын 2012 оны 09 дүгээр сарын 17*******ны өдөр олгосон №00002 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”, Х.С, Х.А*******ын 2015 оны 06 дугаар сарын 05*******ны өдөр олгосон №00003 дугаартай “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”, Х.С*******ий иргэний үнэмлэхийн лавлагаа, кадастрын зураг зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

5.Нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхээс томилсон шинжээч нарын 2022 оны 08 дугаар сарын 15*******ны өдрийн №01 “Шинжээчийн дүгнэлт”, нэхэмжлэгч нарын хүсэлтээр Х.Сий барьсан хашаа хороо байшин үзлэг хийсэн тэмдэглэл, маргаан бүхий газрын үзлэгийн схем зураг зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн болно

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч Б.С, С.С нар хөрш болох Х.С*******ы барьж эхэлж байгаа 2 давхар байшинг нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Б.С, С.С нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Бидний хөрш болох Х.С нь хашаандаа хангалттай зай байхад бидний байшинд ойртуулж наалдуулж байшин барьснаар байшингууд нэг нэгнээ халхавчилж нар харах боломжгүй болгохоос гадна гал түймэр гарсан нөхцөлд аюултай нөхцөл үүснэ, дээрээс нь гал унтраах техник хэрэгсэл хүрч унтраах боломжгүй болно гэдгийг хэлсэн боловч чиний байшин, хөрөнгө галд шатах эсэх нь надад огт хамаагүй гэх мэтээр биднийг үл тоомсорлосон. Байшингийнхаа яг хажуу талд байнгын барилгын ажил эхлүүлснээс болж гэр оронд маань тос шоороо орсноос гадна, чимээ шуугиан, элдэв үнэр гэх мэт нь бидний орон гэр тайван амьдрах нөхцөлийг алдагдуулсан. Тийм учраас хариуцагчийн байшинг албадан нүүлгэхээр шүүхэд хандсан гэв.

3.Хариуцагч Х.С нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Б.С, С.С нар 2017 онд манай хашаанд тулгаж байгаад байшин барьж одоо ашиглаж сууж байна. Харин манай хашаанд тулгаж барьсан талд 2 унтлагын өрөөний цонх байх бөгөөд энэ нь ертөнцийн зүүн зүгт байна. Манай байшингийн зүүн талын цонхыг Б.С*******ийн байшин халхалж байна. Иймд миний бие хөрш зэргэлдээ орших Б.С, С.С нарын газар эзэмших эрхийг зөрчөөгүй гэж үзэж байгаа тул тэдний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

4.1.Нэхэмжлэгч С.С нь С аймгийн 1*******р баг хуст аралд байршилтай нэгж талбарын 8312015382 дугаар бүхий 493 (0.0493) м2 (га) газрыг 39 жилийн хугацаатай гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар эзэмшүүлсэн нь 2017 оны 01 дүгээр сарын 20*******ны өдөр олгосон “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ” болон тус газрын кадастрын зургаар нотлогдож байна.

мөн нэхэмжлэгч Б.С нь С аймгийн Б сумын 1*******р баг “ХХХ” хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай 120 м.кв талбайтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү*******02000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болох нь 2017 оны 01 дүгээр 25*******ны өдөр олгосон №00001 дугаартай “Үл хөдлөх эл хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”*******ээр нотлогдож байна.

4.2.Хариуцагч Х.Х, (эхнэр Х.А) нар нь С аймгийн 1*******р баг “ХХХ” 19*******01 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 031306118 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 917 м.кв газрын хууль ёсны өмчлөгч тул өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г*******02000000 дугаарт бүртгэж 2015 оны 6 дугаар сарын 05*******ны өдөр  №00003 дугаартай “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” олгосон байна. Энэ нь тухай газрын кадастрын зургаар давхар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1*******д зааснаар өмчлөгч (хариуцагч) Х.С өмчлөлийн зүйл болох гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 917 м.кв газрыг өөрийн үзэмжээр чөлөөтэй, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй болно.

Иймээс хариуцагч Х.С нь тухайн газартаа эхнэр Х.А хоёрын өмч болох хуучин байшинд амьдарч байгаа болох нь С аймгийн Б сумын 1*******р баг “ХХХ”*******д байршилтай, хувийн сууцны зориулалттай 106 м.кв талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү*******02003 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн гэж 2012 оны 9 дүгээр 17*******ны өдөр олгосон №00001 дугаартай “Үл хөдлөх эл хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”*******ээр нотлогдож байна.

Мөн маргааны зүйл болох хариуцагч Х.Сий тухайн өмчлөлийн газарт барьж байгаа 2 давхар байшин нь баригдаж дуусаагүй тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ аваагүй байна.

4.3.Шинжээч С аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Ш, Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Т.Ө нарын 2022 оны 8 дугаар сарын 15*******ны өдрийн №01 “Шинжээчийн дүгнэлт”*******ийн дүгнэх хэсэгт:

а.2022 оны 8 дугаар сарын 15*******ны өдөр иргэн С.С, Б.С болон иргэн Х.Сий байшингуудад үзлэг шалгалт хийхэд 2 байшингийн хоорондын зай 2.9 метр зайтай байсан. 2 байшингийн 1 нь 1 давхар саарал тоосгон ханатай байшин байсан ба 1 нь 2 давхар палкан байшин байсан. (Үзлэг хийсэн 1 зургийг хавсаргав) Монгол Улсын Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1*******д “орон сууц” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэр*******ийг гэж заасан байна. Иргэд С.С, Б.С болон иргэн Х.Сы байшингууд Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 211 дугаар тушаалаар баталсан “Барилга, байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журам”*******д заасны дагуу зураг төсөл шаардахгүй барилгын тоонд орно. Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын Сайдын 2010 оны 12 дугаар сарын 23*******ны өдрийн 418 дугаар тушаалаар батлагдсан “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх норм ба дүрэм” БНбД 31*******01*******10*******ийн 4.18*******д “Орон сууцны барилгын өөр хооронд болон орчны барилга, байгууламжтай харьцах зай хэмжээг энэхүү норм ба дүрмийн зөвлөмжийн 4 дүгээр хавсралт ёсоор тогтооно” гэсэн байна. Энэ норм ба дүрмийн зөвлөмжийн 4 дүгээр хавсралтын зөвлөмжийн 12 дугаар хүснэгтэд 2*******4 давхар тууш тал хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөдлөн талуудын хоорондын зай 10 метр гэж заасан байна.

б.”Барилга байгууламжийн зураг төсөл зохих галын аюулгүй норм” БНбД 21*******02*******02*******д байшин, гэр хоорондын зайг нормчлоогүй.

в.Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 339 дүгээр тогтоолоор баталсан Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.8 дугаар заалтад гэр байшин, гэр хоорондын зай 5*******аас багагүй байна гэж заасан.

 Энэхүү 2022 оны 8 дугаар сарын 15*******ны өдрийн №01 “Шинжээчийн дүгнэлт”*******ээр нэхэмжлэгч С.С, Б.С болон хариуцагч Х.Сий байшингууд Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 211 дугаар тушаалаар баталсан “Барилга, байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журам”*******д заасны дагуу зураг төсөл шаардахгүй барилгын тоонд орох тул нэхэмжлэгч Б.С, С.С нарын байшингийн хойд талд татсан ягаан өнгийн төмөр хашаанаас хариуцагч Х.Сий барьж байгаа 2 давхар байшин хүртэл хоорондын зай 2.9 метр байгаа нь Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын Сайдын 2010 оны 12 дугаар сарын 23*******ны өдрийн 418 дугаар тушаалаар батлагдсан “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх норм ба дүрэм” болон Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 339 дүгээр тогтоолоор баталсан Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм”*******ийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй байна.

4.4.Нэхэмжлэгч нарын хүсэлтээр тус шүүхээс хийсэн 2022 оны 10 дугаар сарын 04*******ний өдрийн газрын үзлэгийн тэмдэглэл болон Газрын үзлэгийн үеийн схем зургаар: Хариуцагч Х.Сий өмчлөл газар, нийт талбайн хэмжээ 967,7м.кв; Хариуцагч Х.С*******ийн шинээр барьж байгаа 2 давхар байшин талбайн хэмжээ 108 м.кв; Нэхэмжлэгч Б.С, С.С, хариуцагч Х.С нарын газар, байшинг тусгаарлан ягаан өнгийн төмрөөр татсан хашаа 24,8 метр; Нэхэмжлэгч Б.С, С.С нарын байшингийн хойд талд татсан ягаан өнгийн төмөр хашаанаас хариуцагч Х.Сий 2 давхар байшин хүртэл хоорондын зай 2.3 метр;  Нэхэмжлэгч Б.С, С.С нарын байшингийн хойд талд татсан ягаан өнгийн төмөр хашаанаас хариуцагч Х.Сий галын зуухны үнс гаргадаг цэг хүртэл хоорондын зай 3.6 метр; Нэхэмжлэгч Б.С, С.С нарын байшингийн хойд талд татсан ягаан өнгийн төмөр хашаанаас хариуцагч Х.Сий бохир усны цооног хүртэл хоорондын зай 4.3 метр; Хариуцагч Х.Сий худаг болон 2 давхар байшингийн хоорондын зай 0.3 метр болох нь нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Б.С, С.С нарын хариуцагч Х.С нь хашаандаа хангалттай зай байсаар байхад бидний байшингийн хажууд наалдуулж 2 давхар байшин барьсан бөгөөд байшингийнхаа бохирын цоног, гал түлдэг өрөө, галын зуухны үнс гаргадаг нүхийг манай байшингийн талаас нь тулгаж гаргасан гэдэг нь үгүйсгэгдэж байна.

Мөн хариуцагч Х.С нь өөрийн өмчлөлийн газарт 2 давхар байшингаа барьж байгаа  явдал нь бусдын эрх ашгийг зөрчөөгүй байна.

4.5.Маргааны зүйл болох хариуцагч Х.С*******ийн барьж эхэлж байгаа байшин дуусаагүй, ашиглалтад ороогүй байх тул нэхэмжлэгч нарын хариуцагчийн байшингийн зуухнаас гарсан утаа, үнс нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд халдаж байна гэсэн нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. 

5.Хариуцагчийн “...нэхэмжлэгч Б.С, С.С нарын эзэмшлийн газарт байгаа объектуудын байршил...” зэргийг тодруулахаар шүүхийн журмаар үзлэг хийхийг хүссэн хүсэлтийг тус шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22*******ны өдрийн 130/ШЗ2022/02357 дугаартай захирамжаар хангаж, шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхээр очиход хариуцагч Х.С болон түүний өмгөөлөгчөөс газартай холбоотой маргаан байхгүй гэж нэхэмжлэгч Б.С, С.С нарын хашаа, байшин, эзэмшил газар, уг газарт байгаа объектуудад хэмжилт үзлэг хийхээс татгалзсан болно.

6.Дээрх хууль ёсны нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.С, Б.С болон хариуцагч Х.С нар хоорондоо хөрш болон хөрш залгаа газартай  ба хөрш заалга газрын хил хязгаарыг ягаан төмрөөр хуваасан байна.

Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3*******д зааснаар “хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдээ зогсоохыг шаардах эрхтэй” гэж заасан.

Дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч нарын хөрш залгаа газрын өмчлөгч Х.С нь  2 давхар байшинг шинээр барьснаар нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож байгаа талаар нотлох баримт байхгүй байна.

Иймд Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С, С.С нарын хөрш болох хариуцагч Х.Сий барьж эхэлж байгаа 2 давхар байшинг нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2*******д зааснаар нэхэмжлэгч Б.С, С.С нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлого олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 135.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.С, С.С нарын хөрш болох хариуцагч Х.С*******ийн барьж эхэлж байгаа 2 давхар байшинг нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаар нэхэмжлэгч Б.С, С.С нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МАНГИЛИК