Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2022/00960

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

С аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С аймгийн Е сумын 7 дугаар багт оршин суудаг, Б овогт М.К

Хариуцагч: С аймгийн Е сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг, Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль (захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Н), 

Нэхэмжлэлийн шаардлага: С аймгийн Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Н*******ы 2022 оны 9 дүгээр сарын 08*******ны өдрийн Б/61 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, монгол хэл*******уран зохиолын багшийн байнгын орон тоонд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.К,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.

(Хариуцагч Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Н*******д шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр эзгүйд хийх тухай хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3*******д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч М.К хариуцагч С аймгийн Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг “Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд монгол хэл уран зохиолын үндсэн багшийн ажилд эгүүлэн томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах шийдвэр гаргуулахыг тухай” гэж, мөн “С аймгийн Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 18*******ны өдрийн “Ажилд томилох тухай” 50/Б тушаалаар томилогдсон өндөр насны тэтгэвэр тогтоолгосон Д.Ц багшийн орон тооны албан тушаалд томилох шийдвэр гаргаж өгнө үү” гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг “Е сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 18*******ны өдрийн “Ажилд томилох тухай” 50 дугаар тушаалаар томилогдсон байдлыг харгалзан Хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэж янз бүрээр тодорхойлсныг шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөн тодруулан хариуцагч С аймгийн Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Н*******ы 2022 оны 9 дүгээр сарын 08*******ны өдрийн Б/61 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, монгол хэл*******уран зохиолын багшийн байнгын орон тоонд эгүүлэн тогтоолгох тухай” гэж  нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон болно.

Нэхэмжлэгч М.К нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд

1.1.Миний бие 2020 онд Х.И сургуулийг монгол хэл, уран зохиолын багшийн мэргэжлээр төгссөн бөгөөд 2020 оны 9 дүгээр сараас эхлэн МУИС*******ийн харьяа С аймаг дахь салбар сургуульд түр багшилж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 14*******ний өдөр Е сумын Ерөнхий боловсролын сургуулийн үндсэн багшийн сул орон тоонд  зарласан “сонгон шалгаруулалтад” бүртгүүлэн орж, 95 оноогоор тэргүүн байр эзэлж, тухайн орон тоонд томилогдох болзлыг хамгийн илүү оноогоор хангасан боловч, сонгон шалгаруулалтын үр дүнгээр 85 оноогоор 2 дахь байранд шалгарсан К.К гэх багшийг давуу байдал бий болгон томилж, 2021*******2022 оны хичээлийн жилд М.К намайг цагийн багшаар томилон ажиллуулж байв.

1.2.Тус сургуулийн “Монгол хэл уран зохиолын багш” ажилтай Д.Ц өндөр насны тэтгэвэр тогтоолгож, ажлаас чөлөөлөгдсөн учир Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 18*******ны өдрийн “Ажилд томилох тухай” 50\Б дугаартай тушаалын 1 дэх заалтаар М.К намайг 2022 оны 8 дугаар сарын 25*******ны өдрөөс эхлэн байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахаар үндсэн багшийн оронд томилсон болно.

1.3.Гэтэл өмнөх захирал ажлаас өөрчлөгдөж 2022 оны 9 дүгээр сарын 01*******ний өдрөөс тус сургуулийн захирлаар түр томилогдсон А.Н зохих журмаар томилогдож үндсэн багшийн орон тоонд байнгын ажлын байранд багшаар ажиллаж байсан багш З.К, М.К бид хоёрыг орон тоог “сул байгаа орон тоо” хэмээн хууль бус зарлаж, 2022 оны 9 дүгээр сарын 08*******ны өдөр “Сонгон шалгаруулалт” нэрээр сургалтын менежер, мэргэжлийн нэг багш оролцуулан шалгалт авсан дүр эсгэж өөрсдийн давуу байдал буй болгохоор санаархаж байсан бөгөөд энэ онд сургууль төгссөн шинээр багш мэргэжил эзэмшсэн гэх эмэгтэй Ч.О*******ийг тэргүүн байр эзлүүлсэн шалгаруулж миний ажиллаж байсан орон тоонд томилон, М.К намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1*******д зааснаар “хувийн чөлөө” авсан гэх Отгонжаргал багшийн орон тоонд 3 сар буюу чөлөөний хугацаагаар томилон ажиллуулж байна.

1.4.Миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 18*******ны өдрийн “Ажилд томилох тухай” 50\Б дугаартай эрхийн акт (тушаал)*******аар өндөр насны тэтгэвэр тогтоолгож, бүр мөсөн чөлөөлөгдсөн багш Ц.АА*******ын сул орон тооны ажлын байранд томилогдсон М.К намайг, захиргааны “хувийн чөлөө” авсан багш Отгонжаргалын орон тоонд түр томилон ажиллуулсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзээд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1.5.Өндөр насны тэтгэвэр тогтоолгон, ажлаас чөлөөлөгдсөн багш Ц.АА*******ын ажиллаж байсан сул орон тоонд тус сургуулийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 18*******ны өдрийн “Ажилд томилох тухай” 50 дугаартай тушаалаар М.К намайг томилон ажиллуулсан.

1.6.Өндөр насны тэтгэвэр тогтоолгож, ажлаас чөлөөлөгдсөн багш Ц.АА*******ын ажиллаж байсан ажлын байранд М.К намайг томилон ажиллуулсан байхад уг орон тоог сул орон тоо хэмээн зарлаж, уг орон тоонд сонгон шалгаруулалт явуулсан нь бодит байдалд нийцэхгүй, бусдыг томилон ажиллуулах үүднээс дүр эсгэж сонгон шалгаруулалт явуулсан, шинээр томилогдсон От давуу байдал олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1*******д заасан “Үл ялгаварлан гадуурхах”, 5.1.3*******д заасан “дарамт, хүчирхийллийг хориглох”, 5.1.7*******д заасан “шударга бус үйлдлийг хориглох” талаарх хөдөлмөрийн харилцааны суурь зарчмыг зөрчсөн үйлдэл гэж харж байна.

1.7.Төрийн албаны Зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 28*******ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”*******д зааснаар зөвхөн төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал (захирал, эрхлэгч) болон төсвийн шууд захирагчийн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахаар заасан байдаг. Мөн Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7 дахь хэсэгт”...сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах” гэж хуульчилсан учир “Сонгон шалгаруулалт”*******ын тухай асуудал зөвхөн захирал, эрхлэгч гэх удирдах албан тушаалтан, төсвийн захирагч нарт хамааралтай байна.

1.8.Харин багш албан тушаалын орон тоонд сонгон шалгаруулалт явуулах талаар эрх зүйн зохицуулалт байхгүй. Багш гэх албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах журам үгүй тул Сургуулийн захирал Н*******ы зохион байгуулж явуулсан 2022 оны 9 дүгээр сарын 08*******ны өдрийн сонгон шалгаруулалт хууль бус хүчингүй бөгөөд албан тушаалын байдлыг хэтрүүлэн гэмт үйлдэл байхаас гадна эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл байхгүй учраас тест боловсруулах, шалгалтын комисс томилох, шалгалт авах, үнэлгээ өгөх зэрэг бүх үйлдэл, үйл ажиллагаа нь хуульд нийцэхгүй байна.

1.9.Миний бие сургуулийн захирал 2022 оны 8 дугаар сарын 18*******ны өдрийн “Ажилд томилох тухай” 50\Б дугаартай тушаалаар томилогдсон байхад хариуцагч А.Н нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1*******д заасан “ажил олгогч...хөдөлмөрийн гэрээ байгуулна” гэх заалтыг, гэх заалтыг, 48 дугаар зүйлийн 48.1*******д заасан “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах ба гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэснийг ноцтой зөрчиж, ажил олгогч үүргээ биелүүлээгүй байна. Хөдөлмөрийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1*******д зааснаар “хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах” үүргийг зөрчсөн байна.

1.10.Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болох” үндэслэл тогтоогдоогүй, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан “ажил олгогчийн  санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлах үндэслэл” тогтоогдохгүй байхад хариуцагч А.Н нь өмнөх захирал У*******ын ажилд томилох тушаал, шийдвэр хүчингүй хэмээн тайлбарлах юм. Гэтэл хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсэгт “...байгууллагын удирдлага өөрчлөгдсөн нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй.” гэж хуульчилсан тул захирал У*******ын ажлаас өөрчлөгдсөн явдал ажилтан намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

1.11.Хариуцагч намайг 2022 оны 8 дугаар сарын 18*******ны өдөр томилогдсон өндөр насны тэтгэвэрт гарсан Д.Ц багшийн орон тооны ажлын байрны албан тушаалаас үндэсгүй чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар “хувийн чөлөө” түр хугацаагаар 3 сар авч, хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.12*******д заасан үндэслэлээр ажлын байрыг хэвээр хадгалагдаж байгаа ажилтын орон тоонд томилж, хууль ёсны эрх ашгийг хөндөж байна.

Иймд С аймгийн Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Н*******ы 2022 оны 9 дүгээр сарын 08*******ны өдрийн Б/61 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, монгол хэл*******уран зохиолын багшийн байнгын орон тоонд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн байна. 

2.Хариуцагч С аймгийн Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Н*******ы нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

 2.1.Тус сургуулийн захирал байсан М.У 2022 оны 8 дугаар сарын 10*******ны өдөр эрүүгийн шүүхээс “Нийтийн албанд ажиллах эрхээ 2 жилээр хасуулах” ял сонсчхоод маш яаралтай 2022 оны 8 дугаар сарын 18*******ны өдөр ЕБС*******ийн ажил эрхлээгүй байхад хэд хэдэн тушаал гаргасан. Үүнд: Монгол хэлний багшаар М.Кг, Эрүүл мэндийн багшаар Х.А, Хими*******биологийн багшаар Е.К*******ийг, сургуулийн үйлчлэгчээр К.Ш*******ийг, Дотуур байрны үйлчлэгчээр Х.З нарт тушаал гаргасан.

2.2.Тэрхүү тушаал нь 8 дугаар сарын 25*******нд хүчин төгөлдөр үйлчлэх юм гэнэ. Энэ бол цэвэр ашиг сонирхлын зөрчилтэй тушаал юм. 2022 оны 8 дугаар сарын 25*******нд энэ хүн ажилд орсон гэх боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын 5 хоногийн цалин гаргаагүй, 8 сарын цалингийн цэс хавсаргав. Цалингийн цэс дотор М.К*******н нэр нь байхгүй.

Энэ нь нэгэнт ял авсан юм чинь нэг л өдөр сумын Засаг дарга захирамж гаргаж магадгүй гэж бодоод хийсэн М.У*******ын хууль бус үйлдэл юм.

2.3.Миний бие 2022 оны 9 дүгээр сарын 06*******ны өдөр сумын Засаг даргын захирамжаар захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Хэд хэдэн эцэг эх, залуу багш нар сонгон шалгаруулалт зарлахыг хүссэн. Энэ хүсэлтийн дагуу 2022 оны 9 дүгээр сарын 08*******ны өдөр хэд хэдэн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулсан. Энэ нь Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2*******т багш, ажилтныг сонгон авч ажиллуулах гэсэн заалтын дагуу сонгон шалгаруулалт явуулсан. Монгол хэлний багшийн орон тоонд 1*******р байр З.К, 2*******р байр Ч.О, 3*******р байр М.К нар орсон. К.К нь 2022 оны 9 дүгээр сарын 08*******нд Монгол хэл******* Уран зохиолын үндсэн орон тоонд (З.К нь 3 дугаар сарын 31*******нд ажилд орсон болно.) Ч.О, М.К нар туршилтын журмаар 3 сар түр ажилд орсон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3, 64.5 дугаар заалтыг мөрдөж нормативаар 7 хоногт 19 цаг хичээл зааж үндсэн цалингаа авч байгаа болно.

2.4.Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хамт олон хэлэлцэж баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”*******д шинээр орсон багшийг сонгон шалгаруулалтаар авна. Мөн эхний 3 сар түр туршилтаар ажиллана гэсэн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.5 дугаар заалтыг М.У захирал зөрчсөн. Энэ нь хамт олныг үл тоосон хэрэг юм.

2.5.Нэхэмжлэгч М.К*******н хэлээд байгаа 2021 оны 11 дүгээр сарын 14*******нд болсон сонгон шалгаруулалт бол цагийн багшийн сонгон шалгаруулалт байсан юм. Тэрхүү сонгон шалгаруулалт нь зөвхөн тестээр авсан шалгалт юм. Мөн энэхүү шалгалтыг Монгол хэл*******Уран зохиолын заах аргын нэгдлийн ахлагч М.У авсан болно. Энэ шалгалт нь тухайн хичээлийн жилд хамаатай. Учир нь, үндсэн багшийн орон тоо биш цагийн багшийн орон тоо юм.

2.6.М.У захирал 2022 оны 8 дугаар сарын 18*******ны өдөр тушаал гаргасан боловч Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулах хугацаа байсан. Миний бие биечлэн хөдөлмөрийн гэрээ байгуулахыг санал болгосон боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь заалтыг М.К зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дугаар заалтад зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцож, 9,10 дугаар сард цалин гаргасан болно. (9,10*******р сарын цалингийн цэсийг хавсаргав).

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгч М.Кн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэсэн байна.

3.Нэхэмжлэгч С аймгийн Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал М.У*******ын 2022 оны 08 дугаар сарын 18*******ний өдрийн Ажилд томилох тухай 50 дугаар тушаал, Х.И сургууль, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн 2020 оны 06 дугаар сарын 12*******ны өдрийн D202020000 дугаартай бакалаврын диплом хавсралтын хамт, Х.И сургуулийн НХУС*******ийн хэл зохиолын тэнхимийн монгол хэл, уран зохиолын IV ангийн оюутан М.К сурлага төлөвшлийн талаар тус сургуулийн захирлын 2020 оны 05 дугаар сарын 18*******ны өдрийн тодорхойлолт, Төрийн мэдээллийн сангаас 2022 оны 9 дүгээр сарын 21*******ний өдөр олгосон “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх, тодорхойлолт” зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн “Хөдөлмөрийн дотоод журам”, тус сургуулийн 2022 оны  10 дугаар сарын цалин олгох хүснэгт, тус сургуулийн 2022 оны 09 дүгээр сарын цалин олгох хүснэгт, Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 08*******ны өдрийн Б/60 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 08*******ны өдрийн Б/61 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 31*******ний өдрийн Б/29 дугаартай “Ажилд авах тухай” тушаал, Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 08*******ны өдрийн Б/59 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, тус сургуулийн 2022 оны  08 дугаар сарын цалин олгох хүснэгт,  Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 08 дугаар сарын 18*******ны өдрийн 50 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч М.К*******н С аймгийн Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Н*******ы 2022 оны 9 дүгээр сарын 08*******ны өдрийн Б/61 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, монгол хэл*******уран зохиолын багшийн байнгын орон тоонд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч М.К дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Өндөр насны тэтгэвэр тогтоолгож, ажлаас чөлөөлөгдсөн багш Ц.АА*******ын ажиллаж байсан ажлын байранд М.К намайг томилон ажиллуулсан байхад уг орон тоог сул орон тоо хэмээн зарлаж, уг орон тоонд сонгон шалгаруулалт явуулсан нь бодит байдалд нийцэхгүй, бусдыг томилон ажиллуулах үүднээс дүр эсгэж сонгон шалгаруулалт явуулсан, шинээр томилогдсон От давуу байдал олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1*******д заасан “Үл ялгаварлан гадуурхах”, 5.1.3*******д заасан “дарамт, хүчирхийллийг хориглох”, 5.1.7*******д заасан “шударга бус үйлдлийг хориглох” талаарх хөдөлмөрийн харилцааны суурь зарчмыг зөрчсөн байна. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7 дахь хэсэгт”...сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах” гэж хуульчилсан учир “Сонгон шалгаруулалт”*******ын тухай асуудал зөвхөн захирал, эрхлэгч гэх удирдах албан тушаалтан, төсвийн захирагч нарт хамааралтай байна. Харин багшийн албан тушаалын орон тоонд сонгон шалгаруулалт явуулах талаар эрх зүйн зохицуулалт байхгүй. Багш гэх албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах журам үгүй тул Сургуулийн захирал Н*******ы зохион байгуулж явуулсан 2022 оны 9 дүгээр сарын 08*******ны өдрийн сонгон шалгаруулалт хууль бус хүчингүй бөгөөд албан тушаалын байдлыг хэтрүүлэн гэмт үйлдэл байхаас гадна эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл байхгүй учраас тест боловсруулах, шалгалтын комисс томилох, шалгалт авах, үнэлгээ өгөх зэрэг бүх үйлдэл, үйл ажиллагаа нь хуульд нийцэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1*******д заасан “ажил олгогч...хөдөлмөрийн гэрээ байгуулна” гэх заалтыг, 48 дугаар зүйлийн 48.1*******д заасан “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах ба гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэснийг ноцтой зөрчиж, ажил олгогч үүргээ биелүүлээгүй байна. Хөдөлмөрийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1*******д зааснаар “хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах” үүргийг зөрчсөн тул шүүхэд хандсан.

3.Хариуцагч С аймгийн Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Н нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2*******т багш, ажилтныг сонгон авч ажиллуулах гэсэн заалтын дагуу сонгон шалгаруулалт явуулсан. ... Ч.О, М.К нарыг туршилтын журмаар 3 сар түр ажилд орсон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3, 64.5 дугаар заалтыг мөрдөж нормативаар 7 хоногт 19 цаг хичээл зааж үндсэн цалингаа авч байгаа болно. Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хамт олон хэлэлцэж баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”*******д шинээр орсон багшийг сонгон шалгаруулалтаар авна. Мөн эхний 3 сар түр туршилтаар ажиллана гэсэн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.5 дугаар заалтыг М.У захирал зөрчсөн. Нэхэмжлэгч М.К*******н хэлээд байгаа 2021 оны 11 дүгээр сарын 14*******нд болсон сонгон шалгаруулалт бол цагийн багшийн сонгон шалгаруулалт байсан юм. Энэ шалгалт нь тухайн хичээлийн жилд хамаатай. Учир нь, үндсэн багшийн орон тоо биш цагийн багшийн орон тоо юм. М.У захирал 2022 оны 8 дугаар сарын 18*******ны өдөр тушаал гаргасан боловч Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулах хугацаа байсан. Миний бие биечлэн хөдөлмөрийн гэрээ байгуулахыг санал болгосон боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь заалтыг М.К зөрчсөн. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгч М.К*******н тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэсэн байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэхэмжлэгч М.К монгол хэл*******уран зохилын багш мэргэжилтэй, боловсрол судлалын ухааны бакалавр зэрэгтэй болох нь Х.И сургууль, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн 2020 оны 6 дугаар сарын 12*******ны өдрийн D202020000 дугаартай бакалаврын диплом болон дипломын хавсралтаар нотлогдож байна.

4.2.Нэхэмжлэгч М.К 2021 оны 01 дүгээр сарын 14*******ний өдөр Е сумын Ерөнхий боловсролын сургуулиас зарласан сонгон шалгаруулалтад орж шалгаран тус сургуулийн монгол хэл уран зохиолын багшаар 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сард ажилласан болох нь талуудын тайлбар болон ажил олгогч С аймгийн Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас М.К (даатгуулагч)*******д олгосон цалин, төлсөн шимтгэлийн талаарх Төрийн мэдээллийн сангаас 2022 оны 9 дүгээр сарын 21*******ний өдөр олгосон “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”*******оор тус тус нотлогдож байна.

4.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1*******д “ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна”, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1*******д “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй”, 48.2*******т “Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

            Гэтэл тухайн үед ажил олгогч буюу С аймгийн Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал М.У нь М.К*******г тус сургуулийн монгол хэл*******уран зохиолын багшийн түр орон тоонд ажиллуулсан боловч ажил олгогчоос ямар нэгэн ажилд томилсон эрхийн акт гаргаагүй, мөн хөдөлмөрийн гэрээ хийгээгүй нь Хөдөлмөрийн хуулийн дээрх холбогдох зүйл заалтыг тус тус  зөрчсөн байна.

Үүнд нэхэмжлэгч М.К*******г буруутгах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

4.4.Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3*******д “Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцох” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч М.К С аймгийн Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн монгол хэл уран зохиолын багшийн түр орон тоонд 2021 оны 11 дүгээр сараас ажиллаж эхэлснээр талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцох нь зүйтэй байна.

            4.5.Улмаар С аймгийн Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал М.Унатын 2022 оны 8 дугаар сарын 18*******ны өдрийн №50 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар тус сургуулийн монгол хэл*******уран зохиолын багш Д.Ц өндөр насны тэтгэвэрт гарсан тул түүний оронд нь М.Кг 2022 оны 8 дугаар сарын 25*******ны өдрөөс эхлэн бүр томилсон боловч мөн адил хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, захирлын ажлаас чөлөөлөгдсөн байна.

Мөн 2022 оны 9 дүгээр сарын 06*******аас томилогдсон гэх С аймгийн Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Н нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2*******т зааснаар хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүргээ биелүүлээгүй байна.

            4.6.Иймээс нэхэмжлэгч М.К тус сургуулийн монгол хэл*******уран зохиолын багшаар 2022 оны 8 дугаар сарын 25*******ны өдрөөс томилогдсон боловч тухайн сард цалин аваагүй гэдэгт маргаагүй ба тус сургуулийн 8 дугаар сарын цалин олгох хүснэгтэд нэхэмжлэгчийн нэр байхгүй болох нь нотлогдож байна.

            4.7.2022 оны 9  дүгээр сарын 06*******ны өдөр Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон А.Н нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 50 дугаар зүйлийн 50.1.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2*******т заасныг үндэслэн  2022 оны 09 дүгээр сарын 08*******ны өдрийн №Б/61 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын 1 дэх заалтаар  М.К*******г 2022 оны 9 дүгээр сарын 08*******ны өдрөөс эхлэн монгол хэл*******уран зохиолын багшаар түр авч ажиллуулан, 3 дахь заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийг зөрчсөн гэх үндэслэлээр өмнөх захирлын 2022 оны 8 дугаар сарын 18*******ны өдрийн 50 дугаартай тушаалыг хүчингүй болгосон нь доорх байдлаар хууль зөрчсөн байна. Үүнд:

            4.7.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1*******д “Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно”, 64.2*******д “Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно” гэж тус тус заасан.

            Мөн Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн “Хөдөлмөрийн дотоод журам”*******ын 5.1.5*******д “ажилтныг тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг шалгах зорилгоор 3 сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор 1 удаа 3 сараас илүүгүй хугацаагаар “Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ” байгуулна гэж заасан байна.

Нэхэмжлэгч М.К Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн монгол хэл уран зохиолын багшийн түр орон тоонд 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 6 дугаар саруудад ажилласан гэдгийг хариуцагч үгүйсгээгүй ба дээрх нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг монгол хэл*******уран зохиолын багшаар 2022 оны 8 дугаар сарын 25*******ны өдрөөс эхлэн бүр томилоход Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйл, Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн “Хөдөлмөрийн дотоод журам”*******ын 5.1.5*******д тус тус зааснаар М.К*******д туршилтын хугацаа хэрэглэх үндэслэл бий болоогүй туршилтын хугацаа тогтоох хуулийн хугацаа өнгөрсөн, мөн урьд нь тус сургуульд багшаар ажиллаж байсан нэхэмжлэгч М.Кг туршилтын хугацаагаар ажиллуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтад нийцээгүй байна.

Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.2 дахь заалтад багш ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх захирлын хуулиар олгосон эрхтэй тул Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал М.У2022 оны 8 дугаар сарын 18*******ны өдрийн 50 дугаартай тушаалаар урьд нь тус сургуульд монгол хэл, уран зохиолын багшийн түр орон тоонд ажиллаж байсан М.Кг тус сургуулийн монгол хэл*******уран зохиолын багшаар бүр томилсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.7.2.Мөн хариуцагч С аймгийн Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Н нь нэхэмжлэгч М.К*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй мөртлөө Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийн 43.1.1*******д заасан “ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох” гэсэн заалтыг, мөн 50 дугаар зүйлийн 50.1.2*******т заасан “туршилтын хугацаагаар ажиллуулах” гэсэн заалтыг тус тус үндэслэл болгосон нь бодит байдалтай нийцээгүй байна.

Иймд хариуцагч С аймгийн Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Н нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийг зөрчсөн гэж өмнөх захирлын 2022 оны 8 дугаар сарын 18*******ны өдрийн 50 дугаартай тушаалыг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй тул хариуцагчийн 2022 оны 9 дүгээр сарын 08*******ны өдрийн Б/61 дугаартай тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.              

4.8.Анх 2021 оны 01 дүгээр сарын 14*******ний өдөр Е сумын Ерөнхий боловсролын сургуулиас зарласан сонгон шалгаруулалтад орж шалгаран тус сургуулийн монгол хэл уран зохиолын багшийн түр орон тоонд ажилласан үйл баримтад хариуцагч маргаагүй бөгөөд хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбарт “нэхэмжлэгч М.К*******н хэлээд байгаа 2021 оны 11 дүгээр сарын 14*******нд болсон сонгон шалгаруулалт бол цагийн багшийн сонгон шалгаруулалт байсан...тэрхүү сонгон шалгаруулалт нь зөвхөн тестээр авсан шалгалт юм..энэ шалгалт нь тухайн хичээлийн жилд хамаатай... үндсэн багшийн орон тоо биш цагийн багшийн орон тоо юм...” гэж дурдсан байна.

Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн “Хөдөлмөрийн дотоод журам”*******ын 5.1.1*******д “Батлагдсан бүтцийн дагуу нээлттэй байгаа орон тоонд шаардагдах хүний нөөцийг бүрдүүлнэ. 5.1.2*******т “ажилд авах үйл ажиллагаа эхлэхээс өмнө дотоод эх үүсвэрээс сонгон шалгаруулалт хийх боломжтой эсэхийг судална” гэж тус тус заасан байхад “түр орон тоонд ажиллаж байсан багшийг бүр орон тоонд томилохын тул тус тусдаа сонгон шалгаруулалт зарласан гэх хариуцагчийн тайлбар нь тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журамд нийцэхгүй байна.

5.Хавтаст хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2022 оны  10 дугаар сарын цалин олгох хүснэгт, тус сургуулийн 2022 оны 9 дүгээр сарын цалин олгох хүснэгт, Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 08*******ны өдрийн Б/60 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 3 дугаар сарын 31*******ний өдрийн Б/29 дугаартай “Ажилд авах тухай” тушаал, Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 08*******ны өдрийн Б/59 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал зэрэг бичгийн баримтууд нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

6.Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2*******ийг баримтлан нэхэмжлэгч М.К*******н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч С аймгийн Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Н*******ы 2022 оны 9 дүгээр сарын 08*******ны өдрийн Б/61 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Кг монгол хэл*******уран зохиолын багшийн байнгын орон тоонд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******т зааснаар энэ нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч С аймгийн Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийн 158.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагч С аймгийн Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Н*******ы 2022 оны 9 дүгээр сарын 08*******ны өдрийн Б/61 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б овогт М.К*******г монгол хэл*******уран зохиолын багшийн байнгын орон тоонд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаар хариуцагч С аймгийн Е сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70200 (далан мянга хоёр зуун) төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МАНГИЛИК