Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 130/ШШ2022/01012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х аймгийн С сумын 8 дугаар багт оршин суудаг Д. овогт Д.Г;

Хариуцагч: Х аймгийн С сумын 8 дугаар багт оршин суудаг С овогт Б.К;

Хамтран хариуцагч: Х аймгийн С сумын 8 дугаар багт оршин суудаг С овогт Б.С;

Нэхэмжлэлийн шаардлага: Х аймгийн С сумын нутаг “Х систем Б дугаар талбай”*******д байршилтай өргөн нь 33 метр, уртаашаа 303 метр буюу 1 га талбайтай хадлангийн зориулалттай газрыг иргэн Б.К, Б.С нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Г, түүний өмгөөлөгч Х.Б, 

Хариуцагч Б.К, хамтран хариуцагч Б.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Г хариуцагч Б.К, Б.С нарт холбогдуулан Х аймгийн С сумын нутаг “Х систем Б дугаар талбай”*******д байршилтай өргөн нь 33 метр, уртаашаа 303 метр буюу 1 га талбайтай хадлангийн зориулалттай газрыг иргэн Б.К, Б.С нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие С сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрийн А/106 дугаартай захирамжаар С сумын нутаг “Х систем Б дугаар талбай” гэх газар байршилтай 1 га буюу 10000 м.кв талбайтай газрыг хадлангийн зориулалтаар 30 жилийн хугацаагаар эзэмшиж байна. Сумын газрын даамал дээрх захирамжийг үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 22*******ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгч газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Тухайн газрыг 1993*******1999 онуудад газар эзэмших гэрчилгээгүй хадаж ирсэн.

1.2.1999 онд миний эцэг Д*******ийн нэр дээр гэрчилгээтэй байсан ба аав Д нас барсны дараа 2016 оноос тухайн газар миний нэр дээр шилжиж эзэмшлийн гэрчилгээ шинээр авсан. Миний эзэмшлийн газартай залгаа иргэн Б.Кий дүү Б.С гэгчийн эзэмшил газар байдаг. Б.К нь газар эзэмших эрхийн гэрчилгээтэй гэж миний эзэмшлийн газрын талыг жилийн жилд хадаж авдаг. Би энэ асуудлыг шийдвэрлүүлэх гэж 2021 оны 8 дугаар сард сумын Засаг даргад хандахад сумын Засаг дарга маргааныг газар дээр нь шийдвэрлүүлэхээр газрын даамал Т.Н, багийн Засаг дарга Д.Е, Ү.М нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Надад эзэмшүүлсэн газрын хэмжээ ёсоор өргөн нь 33 метр, урт нь 303 метр газар байх ёстой. Ажлын хэсэг 2021 оны 8 дугаар сарын 25*******ны өдөр газар дээр ирж хэмжилт хийхэд миний газрын өргөн 19 метр гарсан. Тухайн үед Б.К нь надад бас газар эзэмших гэрээ байгаа, авч ирж үзүүлнэ гэж яваад ирээгүй. Ажлын хэсэг түүнийг хүлээж байгаад ирэхгүй болохоор нь тодорхой шийдвэр гарахгүй яваад өгсөн. Ажлын хэсэг түүнийг хүлээж байгаад ирэхгүй болохоор нь тодорхой шийдвэр гаргахгүй яваад өгсөн.

1.3.Ажлын хэсэг тодорхой шийдвэр гараагүй учир би 2022 оны 6 дугаар сард сумын Засаг даргад дахин өргөдөл гаргасан. 2022 оны 6 дугаар сарын 21*******ний өдөр сумын Засаг засаг даргын өрөөнд ажлын хэсгийн хурал болж миний өргөдлийг авч хэлэлцсэн. Тухайн хуралд Б.К мөн оролцсон, тухайн хурлаас К, М, А нарын гэрчилгээг үзэхээр, 149, 150, 151, 153, 154, 155 дугаар бүхий хадлангийн талбайн гэрчилгээг олох, олсны дараа ажлын хэсэг дахин хуралдахаар шийдвэрлэсэн. Дараа нь 2022 оны 8 дугаар сарын 02*******ны өдөр ажлын хэсэг дахин хуралдаад нэрсийн жагсаалтын дагуу бүх хүмүүсийн талбайд хэмжилт хийж, гэрчилгээ шалгах шийдвэр гаргасан. Тэрний дагуу С сумын Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 02*******ны өдрийн А/198 дугаартай захирамжаар талбайг хэмжиж, иргэний гомдлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг тухайн өдөр талбайд хэмжилт хийхэд Салыхын эзэмшил газрын өргөн 31м, Кий эзэмшил газрын өргөн 15м, миний эзэмшил газрын өргөн 19м болох нь тогтоогдсон. Ажлын хэсгээс тухайн маргааныг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу гарсан учир эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандсан.

1.4.Миний бие захирамж ёсоор өргөн нь 33 метр, уртаашаа 303метр газар эзэмших ёстой. Гэтэл Б.К, Б.С нар нь миний эзэмшлийн газрын өргөнөөс 14 метр газрын хадланг жил бүр хадаж авч байгаагаас миний хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна. Иймд миний хууль ёсоор эзэмшиж байгаа Х аймгийн С сумын нутаг “Х систем Б дугаар талбай”*******д байршилтай өргөн нь 33 метр, уртаашаа 303 метр буюу 1 га талбайтай хадлангийн зориулалттай газрыг иргэн Б.К, Б.С нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч Б.К нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:2.1.Х аймгийн С сумын “ХУ систем” гэх хадлангийн талбайг сумын захиргаанаас 1998 оноос эхлэн хувийн хадлангийн талбай болгон сумын иргэдэд тарааж өгсөн. Уг талбайгаас Б.К надад болон миний дүү Б.С нарт 1999 оны 3 дугаар сарын 29*******ний өдрийн сумын Засаг даргын  19 тоот шийдвэрээр тус бүрд 1 га нийт 2 га газрыг хадлангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Б.К, Б.С бид хоёр уг хадлангийн талбайг ашиглан чулууг түүж, усалж, тордож 24 дэх жилдээ хадлан авч  хууль ёсоор эзэмшиж байна. Уг газрыг эзэмшүүлэхдээ иргэдэд уртаашаа 150 метр, өргөн нь 33 метр байхаар жагсаалтаар эзэмшүүлсэн билээ.

2.2.Д.Г нэхэмжлэлдээ: “...би захирамж ёсоор өргөн нь 33 м, уртаашаа 303 м газар эзэмших ёстой, одоо уг газрын 19 м болж хэмжээндээ хүрэхгүй байна...” гэх маргаан үүсгэжээ. Бодит байдалд Б.К миний эзэмшиж буй хадлангийн талбай нь иргэн Д.Г*******ийн эзэмшиж буй гэх газартай ямар нэгэн давхцалгүй. Тухайн үед иргэдэд хадлангийн талбай эзэмшүүлсэн жагсаалтын 151*******т Х.С, 152*******т Т.Д (Г*******ийн эцэг), 153*******т Б.С, 154*******т Б.К нарын нэрс байгаа. Энэхүү жагсаалтаас үзэхэд Т.Дийн эзэмшлийн газар Б.К миний хадлангийн талбайтай давхцах боломжгүй, Т.Дийн дээд талд Х.Солтан, доод талд Б.С нарын хадлангийн талбай байгаа юм. Хэрвээ давхцал байсан бол Д.Г*******өөс өнгөрсөн 23 жилдээ яагаад маргаан гаргахгүй байгаа вэ.

2.3.Иймээс нэхэмжлэгч Д.Г*******ийн нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн “Хадлангийн талбайг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

3.Хамтран хариуцагч Б.С нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

3.1.Х аймгийн С сумын “ХС систем” гэх хадлангийн талбайг С сумын захиргаанаас 1998 оноос эхлэн хувийн хадлангийн талбай болгон сумын иргэдэд тарааж өгсөн. Уг талбайгаас Б.С миний ах Б.К нарт 1999 оны  дугаар сарын 29*******ний өдрийн сумын Засаг даргын 19 тоот шийдвэрээр тус бүрд 1 га нийт 2 га газрыг хадлангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Б.К, Б.С бид хоёр уг хадлангийн талбайг ашиглан чулууг түүж, усалж, тордож 24 дэх жилдээ хадлан авч хууль ёсоор эзэмшиж байна. Уг газрыг эзэмшүүлэхдээ иргэдэд уртаашаа 150м, өргөн нь 33м байхаар жагсаалтаар эзэмшүүлсэн билээ.

3.2.Д.Г нэхэмжлэлдээ:”...би захирамж ёсоор өргөн нь 33м, уртаашаа 303м газар эзэмших ёстой, одоо уг газрын 19 м болж хэмжээндээ хүрэхгүй байна” гэх маргаан үүсгэжээ. Бодит байдалд Б.С миний эзэмшиж буй хадлангийн талбай нь нэхэмжлэгч Д.Гийн эзэмшиж буй гэх газартай ямар нэгэн давхцаагүй. Тухайлбал, тухайн үед иргэдэд хадлангийн талбай эзэмшүүлсэн жагсаалтын 151*******т Х.Солтан, 152*******т Т.Д (Г эцэг), 153*******т Б.Салых, 154*******т Б.К нарын нэрс байгаа. Энэхүү жагсаалтаас үзэхэд Т.Дийн эзэмшлийн газар Б.С миний эзэмшлийн хадлангийн талбайтай хил залгаа байгаа боловч Б.С миний хадлангийн талбай Гтийн эзэмшлийн хадлангийн талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй гэж үзэж байна. Хэрвээ давхцал байсан бол Д.Г*******өөс өнгөрсөн 23 жилдээ яагаад маргаан гаргахгүй байгаа вэ.

3.3.Иймээс нэхэмжлэгч Д.Г*******ийн нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч Д.Гийн “Хадлангийн талбайг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх“ тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.    

4.Нэхэмжлэгч Д.Г*******өөс 2016 оны 9 дүгээр сарын 22*******ны өдөр Х аймгийн С сумын газрын даамал олгосон №000660 дугаартай “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”, 2016 оны 9 дүгээр сарын 22*******ны өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”, 2021 оны 12 дугаар сарын 28*******ны өдрийн Протокол, 2022 оны 6 дугаар сарын 21*******ний өдрийн №01 дугаартай “Хурлын тэмдэглэл”, 2022 оны 8 дугаар сарын 02*******ны өдрийн “Д.Гийн услалтын системд хадлангийн маргааныг хэлэлцүүлэх тухай” хурлын тэмдэглэл, Х аймгийн С сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын №А/198 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж, 2022 оны 8 дугаар сарын 02*******ны өдрийн орой 21 цаг 40 минутад” К, О нарын маргааныг эцэслэн шийдвэрлэхээр дахин хуралдаж талбайд хэмжилт хийсэн тухай” тэмдэглэл,

5.Хариуцагч Б.К*******ээс 1999 оны 3 дугаар сарын 29*******ний өдрийн №19 дугаартай Х аймгийн С сумын засаг даргын “Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай”  захирамж, энэ захирамжийн II хавсралт, 1999 оны 5 дугаар сарын 07*******ны өдөр олгосон №03*******13*******2009 дугаартай “Иргэний газар ашиглах гэрчилгээ”, 1999 оны 5 дугаар сарын 07*******ны өдөр олгосон №03*******13*******2008 дугаартай “Иргэний газар ашиглах гэрчилгээ”, хариуцагч Б.Кий үйлдсэн “Х аймгийн С сумын “ХУ систем”*******ээс иргэдэд хадлангийн талбай эзэмшүүлсэн жагсаалт”, Шүүх Х аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 10 дугаар сарын 25*******ны өдрийн №250 дугаартай албан бичиг, Баян*******Өлгийн аймгийн С сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрийн №А/106 дугаартай “Хадлангийн газар эзэмшүүлэх тухай” захирамж, 2 дугаар хавсралтын хамт, 2022 оны 10 дугаар сарын 25*******ны өдрийн “Үзлэг хийсэн тухай тэмдэглэл”, Х аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 29*******ний өдрийн №561 дугаартай албан бичиг, Х аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 11 дүгээр сарын 29*******ний өдрийн №281 дугаартай албан бичиг, Х аймгийн С сумын Засаг даргын 1999 оны 3 дугаар сарын 29*******ний өдрийн “Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай” захирамж, энэ захирамжийн II хавсралт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан болно. 

6.Шүүхийн журмаар тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13*******ны өдрийн 130/ШЗ2022/02557 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Х аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас 2022 оны 10 дугаар сарын 25*******ны өдрийн 25 дугаартай албан бичгээр Х аймгийн С сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрийн “Хадлангийн газар эзэмшүүлэх тухай” А/106 дугаартай захирамжийг хавсралтын хамт, тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23*******ны өдрийн 130//ШЗ2022/03088 дугаартай захирамжийн дагуу Архивын тасгаас 2022 оны 11 дүгээр сарын 29*******ний өдрийн 289 дугаартай албан бичиг, С сумын Засаг даргын 1999 оны 3 дугаар сарын 29*******ний өдрийн 19 дугаартай захирамж, уг захирамжийн 2 дугаар хавсралт, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2022 оны 11 дүгээр сарын 29*******ний өдрийн 561 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг тус тус шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн хүсэлтээр маргаан бүхий “Х систем Б дугаар талбай”*******д шүүхийн журмаар 2022 оны 10 дугаар сарын 25*******ны өдөр үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэл болон маргаан бүхий газрын зургийг хэрэгт хавсаргав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч Д.Г дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...С сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Б.Салыхын эзэмшил газрын өргөн 31м, Б.К ий эзэмшил газрын өргөн 15м, миний эзэмшил газрын өргөн 19м болох нь тогтоогдсон. Гэтэл миний бие захирамж ёсоор өргөн нь 33 метр, уртаашаа 303метр газар эзэмших ёстой байтал Б.К, Б.С нар нь миний эзэмшлийн газрын өргөнөөс 14 метр газрын хадланг жил бүр хадаж авч байгаагаас миний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн тул шүүхэд хандсан.

3.Хариуцагч Б.К, Б.С нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...иргэдэд хадлангийн талбай эзэмшүүлсэн жагсаалтаас үзэхэд Т.Д*******ийн эзэмшлийн газар Б.С миний эзэмшлийн хадлангийн талбайтай хил залгаа байгаа боловч Б.С миний хадлангийн талбай Д.Г*******ийн эзэмшлийн хадлангийн талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй болно. Хэрвээ давхцал байсан бол Д.Г*******өөс өнгөрсөн 23 жилдээ яагаад маргаан гаргахгүй байгаа вэ? Иймээс нэхэмжлэгч Д.Г*******ийн нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.   

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

4.1.Нэхэмжлэгч Д.Г нь Х аймгийн С сумын нутаг дэвсгэрээс тус сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 19*******ний өдрийн А/106 тоот шийдвэрийг үндэслэн, 10000 (1га) м2 газрыг 30 жилийн хугацаатай “Х систем 152*******р талбай”*******г хадлангийн зориулалтаар эзэмшүүлсэн нь 2016 оны 9 дүгээр сарын 22*******ны өдөр Х аймгийн С сумын газрын даамлаас олгосон №000660 дугаартай “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ” болон нэхэмжлэгч Д.Г С сумын газрын даамал нарын 2016 оны 9 дүгээр сарын 22*******ны өдөр байгуулсан “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”*******ээр тус тус нотлогдож байна.

4.2.Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5*******д “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, хадлангийн талбайг усалгаатай болгох, хамгаалах, бордох, ойн зурвас тарих зэргээр өөрийн хүч, хөрөнгөөр сайжруулалт хийж, ургацыг нь тогтвортой дээшлүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сумын Засаг дарга уг талбайг нь эзэмшүүлж болно” гэж заасан байна.

Х аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн даргын  2022 оны 10 дугаар сарын 25*******ны өдрийн №250 дугаартай албан бичгээр Х аймгийн С сумын  Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрийн №А/106 дугаартай “Хадлангийн газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хавсралтын хамтаар хуулбар хүргүүлсэн байна.

Х аймгийн С сумын  Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрийн №А/106 дугаартай “Хадлангийн газар эзэмшүүлэх тухай” захирамжаар....бэлчээрийн зохих ургацтай хэсгийг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сайжруулж, бордож, чулууг нь түүж, шуудуу гаргаж усжуулж, ойг өсгөн үржүүлж хамгаалан ойжуулах хүсэлт гаргасан хавсралтад заасан нэр бүхий 14 иргэнд 20,4 га газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй...эзэмшүүлсэн газрыг гэрээнд заасны дагуу иргэдэд үүрэг болгосугай...гэсэн ба энэ захирамжийн хавсралт дахь Газар эзэмшигч иргэний нэрсийн жагсаалтын 3*******д Д Гт *******Услалтын системийн 152 талбайд байршилтай, 1 га хэмжээтэй газрыг хадлангийн зориулалтаар, өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээлт хийсэн гэсэн тайлбартай тусгасан байна. 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1*******д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан ба дээрх нотлох баримтаар нэхэмжлэгч Д.Г нь С сумын “ХУ системийн 152 талбай”*******д байршилтай 10000 (1га) м2 газрыг 30 жилийн хугацаатай хадлангийн зориулалтаар эзэмшигч мөн байна.

Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1*******д зааснаар энэхүү 10000 (1га) хэмжээтэй хадлангийн зориулалттай газар нэхэмжлэгч Д.Г*******ийн эзэмшилд байгаа тул түүний газар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй байна.

4.3.Хариуцагч Б.К нь  1999 оны 5 дугаар сарын 07*******ны өдөр олгосон №03*******13*******2008 дугаартай “Иргэний газар ашиглах гэрчилгээ”*******ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгсөн ба эх хувь нь алга болсон гэж шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Энэхүү хариуцагч Б.К*******д 1999 оны 5 дугаар сарын 07*******ны өдөр олгосон №03*******13*******2008 дугаартай “Иргэний газар ашиглах гэрчилгээ”*******нд Х аймгийн С сумын Засаг даргын 1992 оны 3 дугаар сарын 29*******ний өдрийн 19 тоот шийдвэрийг үндэслэн Х аймгийн С сумын нутаг дэвсгэрт Услалтын систем бүхий 3 толгойгоос дээш тариалангийн газрын С дугаар талбай 10000 ам дөрвөлжин метр газрыг олон наст таримал, хадлан авах зориулалтаар 15 жил хугацаатай гэрээнд заасны дагуу ашиглуулсан байна.

Мөн хариуцагч Б.С*******т 1999 оны 5 дугаар сарын 07*******ны өдөр олгосон №03*******13*******2009 дугаартай “Иргэний газар ашиглах гэрчилгээ”*******нд Х аймгийн С сумын Засаг даргын 1992 оны 3 дугаар сарын 29*******ний өдрийн 19 тоот шийдвэрийг үндэслэн Х аймгийн С сумын нутаг дэвсгэр Услалтын систем бүхий 3 толгойгоос дээш тариалангийн газрын В дугаар талбай 10000 ам дөрвөлжин метр газрыг олон наст таримал, хадлан авах зориулалтаар 15 жил хугацаатай гэрээнд заасны дагуу ашиглуулсан байна.

Энэхүү хариуцагч Б.К, Б.С нар хадлангийн зориулалтаар газар ашиглуулсан 15 жилийн хугацаа 2014 оны 5 дугаар сарын 07*******ны өдөр тус тус дууссан байна.

4.4.Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8*******д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1*******34.5, 34.6.1 ******* 34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7*******34.10*******д заасан журмыг баримтална” гэж заасан байна.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1*******д “Энэ хуулийн 33.1*******д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 34.5*******д “Улсын бүртгэлд эрхийн гэрчилгээг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон газрын нэгж талбарын дугаар, хэмжээ, байршлыг тэмдэглэх бөгөөд эрхийн гэрчилгээтэй холбогдсон аливаа өөрчлөлтийг тусгах зориулалт бүхий хавсралттай байна” гэж заасан байхад хариуцагч Б.К, Б.С нар нь С сумын нутаг дэвсгэр “ХУ систем” бүхий талбайгаас хадлангийн зориулалттай газрыг ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээгүй, газар эзэмших гэрээ хийгдэж байгаагүй байна.

Мөн Х аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 29*******ний өдрийн 561 дугаартай албан бичигт: С сумын 7*******р багийн иргэн Б.К, Б.С нарт С сумын төвөөс болон “ХУ систем”*******ийн ойролцоо газраас хадлангийн зориулалтаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр байхгүй байна...гэсэн байна.

Иймд хариуцагч Б.К, Б.С нар Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3*******д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27 дугаар зүйлийн 27.4*******д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж тухайн газраас хадлан авч байсан байна.

4.5.Хариуцагч Б.К, Б.С нар хадлангийн зориулалтаар газар ашиглуулах гэрчилгээ олгоход үндэслэл болгосон Х аймгийн С сумын Засаг даргын 1992 оны 3 дугаар сарын 29*******ний өдрийн 19 дугаар дугаартай захирамжийг Х аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2022 оны 11 дүгээр сарын 29*******ний өдрийн 289 дугаартай албан бичгээр хуулбарлан хүргүүлсэн байна.

Энэхүү Х аймгийн С сумын Засаг даргын 1992 оны 3 дугаар сарын 29*******ний өдрийн 19 дугаар дугаартай захирамжаар....Услалтын систем бүхий хадлангийн аж ахуйн нэгжийн эзэмшилд байгаа газрыг иргэдэд 1*******р хавсралтаар ашиглуулах...гэж тусгасан боловч энэхүү захирамжийн 1 дүгээр хавсралт аймгийн Архивын тасагт байхгүй болох нь зохигчдын тайлбар  болон Х аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 11 дүгээр сарын 29*******ний өдрийн 289 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Энэхүү Х аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 11 дүгээр сарын 29*******ний өдрийн 289 дугаартай албан бичигт:...С сумын Засаг даргын 1999 оны 3 дугаар сарын 29*******ний өдрийн 19 тоот захирамжийн 1, 3 дугаар хавсралт гараагүй гэсэн байна.

4.6.Иймд хариуцагч Б.К өөрөө үйлдсэн гэх “Х аймгийн С сумын ХУ системээс иргэдэд хадлангийн талбай эзэмшүүлсэн жагсаалт”*******ыг ямар эх сурвалжийг үндэслэсэн үйлдсэн нь тодорхой бус холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй эргэлзээтэй байгаа тул энэхүү жагсаал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2*******т хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

4.7.С сумын маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн 2021 оны 12 дугаар сарын 28*******ны өдрийн “Протокол”*******д: Х аймгийн С сумын Услалтын системийн талбай дээр байгаа иргэн Д.Гийн маргаанаар 2021 оны 8 дугаар сарын 25*******ны өдөр ажлын комиссын гишүүд болох газрын даамал Т.Н, услалтын системийн ажилтан Ж.Указ, 8, 9 дүгээр багийн Засаг дарга Д.Е, Ү., ОНХС ажилтан Х.А очоод, Г*******ийн газрыг хэмжихэд гектарын өргөн нь 19 м байсан, хажууд нь байсан К гэгч хүн “миний газар 2 хүний газар гэрчилгээ авчирч үзүүлнэ” гэж яваад орой хүртэл ирээгүй болохоор бид яваад өгсөн. К газрын өргөн нь 47м байсан. Энэ маргааныг бид шийдэж чадахгүй болохоор хуулийн дагуу шийдэж өгөх нь зүйтэй” гэж тусгасан байна.

4.8.Мөн 2022 оны 6 дугаар сарын 21*******ний өдрийн 11:00 цагт С сумын Засаг даргын өрөөнд болсон “Хурлын тэмдэглэл”*******д: хуралд Засаг дарга Т.А, Засаг даргын орлогч Ш.Насихат, 8 дугаар багийн Засаг дарга Д.Е, Татварын улсын байцаагч Б.К, Газрын даамал Ц.Н, иргэн Ж.О (шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Г миний эхнэр гэв), хүү нь Г.Т (шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Г миний төрсөн хүү гэв) нар оролцож, архив, бичиг хэргийн эрхлэгч Б.Ла хурлын тэмдэглэл хөтөлсөн байна...Т.А (Засаг дарга) С сумын 7 дугаар багийн иргэн Гтөөс удаа дараа өргөдөл ирсэн байна. Уг өргөдлийн утга нь хадлангийн газрын хэмжээ багассан тухай хэдэн жил маргаж явж байгаа юм байна. Одоо газрын хэмжээ нь 1га*******д хүрэхгүй хажууд нь байгаа Б.Кий газар илүү байна. Манай эзэмшлийн газар багассан гэсэн утгаараа гомдол гаргаж энэ газрын маргаан дахин хөндөгдөж байна. О та өөрийн гомдлын талаар ярина уу гэхэд. О (нэхэмжлэгч Д.Гийн эхнэр): “Миний хувьд хадлангийн талбайн хэмжээ 1га хүрэхгүй байна. Энэ маргаан үүсэж 5 жил боллоо. Хадлангийн газрын гэрчилгээтэй, гэрчилгээнд 1га газрыг 30 жилийн хугацаатай ашиглахаар 2016 онд гэрчилгээ авсан байна. Энэхүү газрыг маань шийдвэрлэж өгнө үү. К та гэрчилгээ аваад ир гэрчилгээг үзэж үнэхээр үнэн бол танд гомдолгүй болж бусад хэлбэрээр газраа шийдвэрлүүлж авна” гэсэн байна. Б.К (хариуцагч): Би ч бас адилхан 1га газартай миний хажууд Салых бас 1га газартай байсан. Миний газар ч бас 1га хүрэхгүй байна. Бид гэрчилгээтэй 20 жил тэндээс хадлан авч ирлээ. Хэнийг ч гэсэн хохиролгүй 1*******1 га газрыг бүтэн олгохоор шийдвэрлэж өгөхийг хүсье” гэсэн байна. Т.А (Засаг дарга): “Өнгөрсөн жил би комисс гаргасан, тэр комисс очихоор та яагаад газрын гэрчилгээг үзүүлээгүй юм вэ. Байгаа бол тэр гэрчилгээг энэ хүмүүст үзүүлээрэй. Тэгээд энэхүү маргааныг дуусгая...” гэсэн байна. Д (8 дугаар багийн Засаг дарга): “Энэ маргаанд намар томилогдсон ажлын хэсэг би газар дээр нь очиж, хэмжиж үзсэн байгаа. Гэхдээ газрын хэмжээ нь хүрэхгүй байсан. Тэр өдөр Б.Кий газрын гэрчилгээ байхгүй болохоор шийдвэр гараагүй тараад явсан байсан” гэсэн байна. Г.Т (нэхэмжлэгч хүү): “Кий гэрчилгээг үзье. Үнэхээр гэрчилгээтэй бол бид энэ хүнд гомдохоо больё. Өөрсдийн газраа тусдаа өөр арга журмын дагуу шийдвэрлүүлж авъя” гэсэн байна. Т.А (Засаг дарга): Энэ хүний гэрчилгээ олдох юм бол маргаанаа зогсооно. Энэ хүмүүсийн гомдолд та нар К, С гэдэг 2 хүний нэр дээр гэрчилгээ байгаа гэдэгт итгэхгүй байна. Гэрчилгээ олох хэрэгтэй. О (нэхэмжлэгч Д.Гийн эхнэр) та шүүхэд гомдол гаргах эрхтэй. Бид сумын удирдлагын хувьд чадах чинээгээрээ шийдвэрлэж өгөх тал дээр ажиллаж байна. О (нэхэмжлэгч Д.Гийн эхнэр): “Тиймээ 2 гэрчилгээтэй гэдэгт итгэхгүй байна. Тэр 2 гэрчилгээ гаргаад ирээрэй. Би танаас 2018 оноос гэрчилгээ нэхэж байгаа шүү” гэсэн байна.. Шийдвэрлэсэн нь: К, , А гэдэг хүмүүсийн гэрчилгээг үзэхээр болсон. 149, 150, 151, 153, 154, 155 дугаар бүхий хадлангийн талбайн гэрчилгээг олох, олсны дараа ажлын хэсэг дахин хуралдахаар шийдвэрлэв гэсэн байна.

4.9.Улмаар 2022 оны 8 дугаар сарын 02*******ны өдөр Д.Гийн услалтын системд хадлангийн маргааныг дахин авч хэлэлцсэн тухай тэмдэглэлд: Хуралд сумын Засаг дарга Т.А, улсын байцаагч Т, 8 дугаар багийн Засаг дарга Д.Е, 9 дүгээр багийн Засаг дарга Ү.ММ, хадлангийн услалтын системийн дарга Ж.У, 2016*******2020 онд орлогч дарга хийж байсан Б, гомдол гаргагч нар К болон О нар оролцон, газрын даамал Б тэмдэглэл хөтөлсөн байна. Хурлыг нээж сумын Засаг дарга Т.А “...1999 оны Х аймгийн С сумын Засаг даргын захирамжийг танилцуулан. Х аймгийн архиваас шүүлгэхэд 2 дугаар хавсралтаас өөр хавсралт олдоогүй байхгүй байна. Гтийн маргаантай холбоотой түүний эхнэр О 4*******5 удаа ирж гомдол мэдүүлсэн. Би энэ маргаанаар 2 дах удаа хуралдаж байна. Өмнө ажлын хэсэг очиж шалгахад хажууд нь газар эзэмшиж байгаа хүмүүс газрын гэрчилгээ байхгүй гээд үзүүлээгүй. Талбайн өргөн нь 33 метр, урт нь 300 метр байх ёстой. Миний санал бол К, С нар гэрчилгээг үзүүлэх шаардлагатай. Энэ маргаан А Засаг дарга хийж байхад эхэлсэн 12*******16 жил болсон маргаан байна. Энийг шийдэх цаг нь болсон. Бүх хүмүүсийн талбайд дахин хэмжилт хийж дахин хуваарилах ёстой” гэсэн байна. Дараа нь Бекет: “Энэ хүнтэй холбоотой 2*******3 удаа ажлын хэсэг байгуулсан боловч шийдвэр гарч чадаагүй” гэсэн байна.  Т.А (Засаг дарга): Указ та хэдэн оноос услалтын системийг хариуцаж ажиллаж байна. Ж.У ( услалтын системийг хариуцагч): “2004 оноос эхлэн ажилласан. Энэ маргаан би энд ажиллахаас өмнө гарсан. Жил болгон яригддаг” гэсэн байна. Т.А (Засаг дарга): Энэ маргаантай холбоотой өнгөрсөн жил бас ажлын хэсэг томилж явуулсан. Ямар ч шийд гараагүй” гэсэн байна.  О(нэхэмжлэгч Д.Гийн эхнэр): “Би энэ маргаантай холбоотой 5*******6 удаа ирсэн. 1999 онд гарсан Засаг даргын захирамжтай холбогдуулан бүх хүмүүс ижил хэмжээтэй газар байх ёстой. Газраа тэгш хуваарилуулж авмаар байна. 1999 онд сугалаа татаж газраа сонгож авсан. Тухайн үед ах дүү хоёр нэг газар байдаг гэсэн (Салых, К)...К: Би энэ хадланг 20  жил эзэмшиж хадаж ирсэн. Тухайн үед Б, Ш нар багийн Засаг дарга хийж байсан. Би ч гэсэн шүүхэд хандах болно. Дүү бид хоёр 2 га газартай боловч хэмжээ нь хүрэхгүй байна. Өргөн нь 20 метр байх ёстой. Одоо 50метр газрыг хадаж байна... О (нэхэмжлэгч Д.Гийн эхнэр): “К та 2га газрыг гэрчилгээг үзүүл. Миний дээдхийн Муратбекийн газрын өргөн нь 32*******33 метр байгаа. Би залгаад 33 метр авах эрхтэй. Би хөгжлийн эрхшээлтэй хүн, жил болгон хохирч байна. Миний эрх зөрчигдөж байна...”гэсэн байна.  К (хариуцагч): “Услалтын нэрсийн жагсаалтад миний нэр ч байгаа, дүү С нэр ч байгаа...” гэсэн байна. Т: “Хүн болгон гэрчилгээг үзүүлэх хэрэгтэй. К та 2га газрын гэрчилгээг үзүүл. Та хоёр асуудлаа шүүхэд хандаж шийдүүл” гэсэн байна. К (хариуцагч): “Энэ талбайд эхнээс нь хэмжилт хийх хэрэгтэй” гэсэн байна.... Т.А (Засаг дарга): “Эцсийн шийдвэр дээрх нэрсийн жагсаалтын дагуу хүмүүсийн талбайд хэмжиж, гэрчилгээг шалгах талаар үүрэг өгсөн”... гэсэн байна.

4.10.Х аймгийн С сумын Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 02*******ны өдрийн №А/198 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар ....Харгантын услалтын системд хадлангийн талбай эзэмшигч Д.Гийн гомдлын дагуу тухайн эгнээнд хадлангийн талбайтай 70 гаруй иргэний талбайг хэмжиж иргэний гомдлыг шийдвэрлэх ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Хэсгийн ахлагч Д.Т*******БОХ*******ын улсын байцаагч, нарийн бичгийн дарга Б.Б *******  газрын даамал; гишүүд У.У*******Усалгааны системийн хариуцагч, Д.Е*******8 дугаар багийн Засаг дарга, Ү.ММ*******9 дүгээр багийн Засаг дарга гэсэн байна.

Ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээр газар дээр нь очиж бүх талбайд хэмжилт хийж нэрсийн жагсаалтын дагуу 78 хүний газарт хэмжилт хийсэн ба нэрийн жагсаалтын 7*******д Салых*******31м, 8*******д К*******15м, 9*******д Гт 19м,...болохыг хэмжиж тогтоосон ба К (хариуцагч), Г.Т (нэхэмжлэгч Д.Гийн хүү), Ж.О (нэхэмжлэгч Д.Гийн эхнэр) болон комиссын гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

4.11.Улмаар 2022 оны 8 дугаар сарын 02*******ны өдрийн 21 цаг 40 минутад К, О нарын маргааныг эцэслэн шийдвэрлэхээр орой дахин хуралдсан хурлын тэмдэглэлд: Засаг дарга Т.А: “Ажлын хэсэг бүх бүрэлдэхүүнээр газар дээр нь очиж бүх талбайд хэмжилт хийж нэрсийн жагсаалтын дагуу 78 хүний газарт хэмжилт хийж ирлээ. Та хоёр одоо хоорондоо тохирсон уу. О: Би 1га газраа авна. Миний гэрчилгээний №152, К 2га газар байсан гэж байна. Одоо газрын гэрчилгээг үзүүлэх хэрэгтэй” гэсэн байна. К (хариуцагч): “Би гэрчилгээг олохгүй байна. Гэхдээ түүнийг заавал олж үзүүлнэ. Би 2га газраа авна. Гт өөрийн газраа алдсан. Миний газарт шахаад орж ирсэн. Энэ хэмжилт хийхэд эхний 24 хүний газар нийлээд зөрж тарсан. Газрыг эхнээс нь хэмжиж ....хийх хэрэгтэй. Бидний булаацалдсан газар энэ хүмүүст 1метр хагас метрээр орсон байна. О (нэхэмжлэгч Д.Гийн эхнэр): “ Хэрвээ та хоёр 2га газартай байсан бол Гт өөрийн газраа олж ав гээд хажуудаа яагаад газар өгсөн вэ? Таны ярьж байгаа зүйл худал, танд 2га газар байхгүй.Миний 14 метр газрыг та авсан. Би 19 метр газар хадаж байна. тэр хоёрыг нийлүүлбэл 33 метр болж миний 1га гараад ирж байна. Та гэрчилгээг үзүүл гэв. К: Би энэ асуудлаар бас шалгуулна. Гэрчилгээг үзүүлэх болно” гэсэн байна....Энэ асуудлаар ажлын хэсэг хуралдаж хоёр хүний хоорондоо тохиролцоонд хүрээгүй учраас хуулийн байгууллагад хандах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн  байна.

4.11.Нэхэмжлэгч талаас Б.К, Б.С нарт маргаан бүхийг хадлангийн газрыг ашиглах гэрчилгээ байхгүй, удаа дараа шаардахад гаргаж өгөөгүй гэж маргаж байсан нь эдгээр хурлын тэмдэглэл, протоколоор тус тус нотлогдож байгаа боловч шүүхэд хариуцагч Б.С 1999 оны 5 дугаар сарын 07*******ны өдөр олгосон №03*******13*******2009 дугаартай “Иргэний газар ашиглах гэрчилгээ”*******ний эх хувийг гаргаж өгсөн.

Хариуцагч Б.К 1999 оны 5 дугаар сарын 07*******ны өдөр олгосон №03*******13*******2008 дугаартай “Иргэний газар ашиглах гэрчилгээ”*******ний эх хувийг алга болгосон гэж шүүхэд гаргаж өгөөгүй ба хэзээ ямар байдлаар алга болсныг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч чадаагүй тул Б.Кд 1999 оны 5 дугаар сарын 07*******ны өдөр олгосон №03*******13*******2008 дугаартай “Иргэний газар ашиглах гэрчилгээ”*******тэй байсан гэсэн нь эргэлзээтэй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2*******т хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

4.12.Хариуцагчийн хүсэлтээр тус шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 25*******ны өдөр маргаан бүхий газарт үзлэг хийсэн ба үзлэгийн товыг нэхэмжлэгч Д.Гт шүүхээс урьдчилан мэдэгдсэн боловч үзлэг хийх ажиллагаанд ирээгүй болно.

Иймээс хариуцагч Б.Кий хэлж зааж өгсний дагуу маргаан бүхий хадлангийн талбайг хэмжихэд Б.Кий хадаж авсан гэх 154 дугаартай хадлангийн талбайн урт нь 303 метр, өргөн нь 31 метр нийт талбайн хэмжээ 9393 м.кв, хариуцагч Б.Салыхын хадаж авсан гэх 153 дугаартай хадлангийн талбайн урт нь 303 метр, өргөн нь 28 метр нийт талбайн хэмжээ 8484 м.кв, байв. Мөн нэхэмжлэгч Д.Г нь үзлэгийн ажиллагаанд оролцоогүй тул хариуцагч Б.Кий зааж харуулснаар нэхэмжлэгч Д.Гийн тавьсан чулуунаас хариуцагч Б.Кий талбайн баруун урд булан хүртэл буюу 152 дугаартай хадлангийн талбайг хэмжихэд өргөн нь 15 метр, урт нь 303 метр байв” Энэ талаар газрын үзлэгийн тэмдэглэл болон газрын үзлэгийн үеийн схем зурагт тодорхой тусгасан болно.

4.13.Хавтаст хэрэгт авагдсан дээрх хурлын тэмдэглэл, ажлын хэсгийн хэмжилт, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн үеийн схем зураг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Гт С сумын нутаг “Х систем Б дугаар талбай”*******д байршилтай өргөн нь 33 метр, уртаашаа 303 метр буюу 1га газрыг хадлангийн зориулалтаар эзэмших ёстой байтал одоогийн эзэмшил газрын өргөн нь 15 метр болж багассан нь нотлогдож байна.

4.14.Мөн нэхэмжлэгч Д.Гийн хадлангийн зориулалттай эзэмшлийн газартай хил залгаа гэх хариуцагч Б.К, Б.С нарт маргаан бүхий хадлангийн талбайг эзэмшүүлсэн, ашиглуулсан тухай хууль ёсны шийдвэр байхгүй тул хариуцагч нар Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1*******д заасан газар ашиглагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхгүй болно.

5.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2*******т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулахаар, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, мөн 106.4*******д “Энэ хуулийн 106.2 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Гийн эзэмшлийн Х аймгийн С сумын нутаг “Х систем Б дугаар талбай”*******д байршилтай өргөн нь 33 метр, уртаашаа 303 метр буюу 1 га талбайтай хадлангийн зориулалттай газрыг хариуцагч Б.К, Б.С нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нь зүйтэй байна.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1*******д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч нараас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Гийн эзэмшлийн Х аймгийн С сумын нутаг “Х систем Б дугаар талбай”*******д байршилтай өргөн нь 33 метр, уртаашаа 303 метр буюу 1 га талбайтай хадлангийн зориулалттай газрыг хариуцагч Б.К, Б.С нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаар нэхэмжлэгч Д.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.К, Б.С нараас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МАНГИЛИК