Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2022/03738

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ................................ дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын гудамж, өөрийн байранд байрлах, С ,

Нэхэмжлэгч: ................... давхарт байрлах, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...................өөрийн байр ... тоотод байрлах, М ХХК /РД:/-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ............ байранд байрлах, М ,

 

Нэхэмжлэлийн шаардлага: .......................................................... 216м.кв талбайтай, 1 давхрын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ..............тоот Ирээдүйн хорооны конторын байр хүлээн авах тухай гэрээ, гэрээний хавсралт конторын байрны план зураг хийж баталгаажуулж өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл хийгдсэн болохыг тогтоолгох,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: ....................... давхарт байрлах, 170.66м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, ........ ТГ, М ХХК-ийн хооронд 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан ..............тоот Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С , Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М ны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, С.М,

Нэхэмжлэгч Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч, өмгөөлөгч А.Н,

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, өмгөөлөгч Л.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С , Н нь хариуцагч М ХХК-д холбогдуулан ........ ТГ, М ХХК-ийн хооронд 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ..............тоот Ирээдүйн хорооны конторын байр хүлээн авах тухай гэрээ, гэрээний хавсралтаар конторын байрны план зураг хийж баталгаажуулж өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл хийсэн болохыг тогтоолгож, .......................................................... 216м.кв талбайтай, 1 давхрын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан байна.

 

2.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: ........ ТГ нь Нийслэлийн өмчийн хөрөнгөд бүртгэлтэй хорооны орон нутгийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулсан 700 м.кв газартай ба уг газарт байрших 2004-2005 онд барьсан дулаан, цэвэр, бохир усанд холбогдсон дэд бүтэцтэй, конторын барилгыг нийтийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сайжруулах зорилгоор 2007 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 2007/02 тоот бусдын газар дээр барилга, байгууламж барих тухай гэрээ болон 2007 оны 11 сарын 7-ны өдөр ..............тоот ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах тухай гэрээг тус тус байгуулсан байдаг ба эдгээр гэрээг тус дүүргийн Засаг дарга асан Л.Н, М ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б нар нь баталгаажуулж, нэг талаас Засаг даргын Тамгын газрын дарга П.С, тус дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга Б.Б, нөгөө талаас М ХХК-ийн дэд захирал Ч.Б нар оролцож гарын үсэг зурсан байдаг. Энэ хоёр гэрээний дагуу М ны Засаг дарга болон Иргэдийн Нийтийн Хурал нь 2007 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр ..............тоот ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах тухай гэрээний дагуу ............... байрны 216 м.кв талбай, 1 давхрыг 2009 оноос одоо хүртэл ашиглаж байна. Дээрх хоёр гэрээний агуулга нь харилцан хамааралтай бөгөөд нэг талаас Засаг даргын Тамгын газрын ашиглаж буй хуучин барилгыг буулгаж уг эзэмшил газрыг чөлөөлж өгөх, газрыг хугацаатай ашиглуулах, нөгөө талаас буулгасан барилгын суурь газар дээр 20 айлын .... дугаартай орон сууцны барилга барьж 2008 оны 12 сард ашиглалтад оруулах, уг барилгын 1 давхрын 216 м.кв /тэнхлэгээр 12х16.6 м хэмжээтэй/ талбайг эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ бусад бичиг баримтын хамт Засаг даргын Тамгын газрын өмчлөлд төлбөр шаардахгүйгээр шилжүүлэхээр тохиролцсон байдаг. Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар өөрийн эдэлбэр газар дээр баригдсан .... дугаар орон сууцны барилгын 1 давхрыг ........ ТГт эзэмшүүлж, ашиглуулахаар өмнө болон одоогийн байдлаар тодруулбал гэрээг жил бүр байгуулж сүүлчийн байдлаар 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр .......гэрээ, 2021 оны 9 сарын 15-ны өдөр 3202 дугаар гэрээг байгуулсан байдаг. ........ ТГ нь хэд хэдэн удаа бие даасан хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Дээр дурдсан үндэслэлээр ........ ТГ нь нэхэмжлэгчийн хувьд хамтран өмчлөгч буюу шударга эзэмшигч юм. Иймд М болон М ХХК-ийн хооронд 2007 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр №..............тоот ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах тухай хэлцэл хийж, гэрээ байгуулсан болохыг, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 105 дугаар зүйлийн 105.1, 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Н болон ................................ дүүргийн Засаг даргын Тамгын газрыг тус дүүргийн ..... дугаар хорооны Засаг дарга болон Иргэдийн Нийтийн Хурлын эзэмшил, ашиглалтад 2009 оноос одоо хүртэл байгаа, тус хорооны нутаг дэвсгэрт байрших ................... байрны 4 өрөө 216 м.кв талбай, 1 давхрын байрны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талууд 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр ................... дугаартай бусдын газар дээр барилга, байгууламж барих эрхийн гэрээ, 2007 оны 11 сарын 8-ны өдөр ..............дугаартай ирээдүйн хорооны конторын байр хүлээн авах гэрээг тус тус байгуулсан байдаг. Энэ хоёр гэрээний агуулгыг бүхэлд нь тайлбарлавал, нэг талаас ........ ТГ нь өөрийн эзэмшил газрыг ашиглах эрхийг, Төрийн албан хаагчийн орон сууц барих эрхийн хамт хугацаатайгаар М ХХК-д шилжүүлэх, ингэхдээ хуучин конторын барилгыг буулгаж, шинэ конторын байр бүхий орон сууцны барилга баригдах газрыг нь чөлөөлөх, нөгөө талаас М ХХК нь шилжүүлж авсан газар дээр зориулалт бүхий тус бүр нь 20 айлын орон сууцны нийт /№...., 63/ барилга барих, ашиглалтын хугацаанд газрын төлбөр төлөх, барилгын захиалагчийн эрхийг эдлүүлэх, тухайн барилгын А корпус .... дугаар байрны 1 давхар 213.6 м.кв талбайтай, конторын зориулалт бүхий хэсгийг ........ ТГт үнэ төлбөргүй шилжүүлэх үүргийг тус бүртээ хүлээсэн ба үр дүнд нь ........ ТГ нь өмчлөх эрх бүхий 6 дугаар хорооны конторын байртай болох, үлдэх ...лын орон сууцыг М ХХК нь зах зээлд дангаараа нийлүүлэх эрхийг тус бүрдээ авах хүсэл зориг илэрхийлэгдсэн байдаг. Мөн агуулга нь ........ ТГ нь өөрийн эзэмшил дэд бүтэцтэй /дулаан, цахилгаан цэвэр устай/ конторын зориулалттай газрыг, зориулалтыг Төрийн албан хаагчийн орон сууцны зориулалтаар 6 дугаар хороонд олгов гэж, эдэлбэр газрыг хугацааг сунгасан байдаг ба гэрээ болон баталгаажсан кадастрын зураг, захирамж гэрчилгээнд энэ бүгдийг зааж оруулсан. Улсын төв архивын санд үлдсэн барилгын хувийн хэрэг-т захиалагч нь ................................ Засаг даргын Тамгын газар байх ба орон сууцны барилга нь орон сууц санхүүжилтын корпорацийн харъяа төрийн албан хаагчийн орон сууц бөгөөд төсвийн хөрөнгөөр санхүүжсэн гэж тэмдэглэгдсэн, барилга байгууламжийн баталгаат схем зурагт хорооны конторын зохион байгуулалт бүхий давтагдахгүй гэсэн зураг байна. чөлөөлөгдсөн газар дээр баригдсан 2 барилгаас төрийн албан хаагч орон сууц аваагүй гэсэн үйл баримтуудаар гэрээний агуулга үндэслэлтэй болох нь тогтоогдож байна. Энэ хоёр гэрээ хамтдаа хэрэгжвэл хоёр талын ашиг сонирхол тэнцэгдэх, харилцан хамаарал бүхий төр, хувийн хэвшил түншилсэн хүсэл зоригуудын илэрхийлэл байдаг бол дангаар хэрэгжих тохиолдолд нэг талын эрх, ашиг сонирхол зөрчигдөх тодруулбал, нэг тал нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих, нөгөө тал нь конторын байртай байснаа огт байргүй болж, дэд бүтцэд оруулсан хөрөнгө бусдад үнэгүй шилжих, эзэмшил газраа үр ашигтай ашиглаж байх эрсдэлтэй болох юм. Ирээдүйд орон суц худалдах, худалдан авах гэрээ нь 2007 оны 9 сарын 10-ны өдөр байгуулагдсан ба Засаг дарга гэрээг баталж, 9 дүгээр сургууль болон М ХХК нь гэрээний тал болдог ба энэ гэрээнд заагдсан орон сууцны 61 дүгээр барилга нь тус сургуулийн эзэмшил газар дээр, 2008 оны 10 сард баригдаж дууссан. Газрын асуудал нь Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр шийдвэрлэгдэх ба Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-42.7 дахь заалтад хамаарагдах газар гэж үзэж байна. Энэ гэрээнд орон сууцыг Засгийн газраас 2006 онд тогтоосон тариф үнээр 2007 онд багтаан худалдан авах эрхийг 8 багшид олгосон ба 2 сарын хугацаанд төлбөрөө төлөөгүй бол гэрээ дуусгавар болохоор заасан байдаг. Мөн 6 дугаар хороо нь конторын барилгыг буулгах, газрыг чөлөөлөх, ....,63 дугаар барилгыг эхлүүлэх, дуусгах хүртэлх 1 жилийн хугацаанд 61 дүгээр ОС-ны барилгад түр байрласан. Иймээс Ирээдүйд орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Бусдын газар дээр барилга, байгууламж барих эрхийн гэрээ болон Ирээдүйн хорооны конторын байр хүлээн авах гэрээнүүдтэй цаг хугацаа, гэрээний зүйл, эрх үүргийн нэгдлээрээ шууд хамааралтай гэж үзэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодотгож байна. Тодруулбал М ны эзэмшил конторын барилгын газрын асуудалд 9 дүгээр сургуулийн газар дээр баригдсан 61 дүгээр ОС-ны барилга, энэ байрнаас М ХХК нь тус сургуулийн захирал Д.Намнансүрэнд бэлэглэлийн гэрээ, 8 багшид худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууц шилжүүлсэн нь тус бүрдээ огт хамааралгүй бөгөөд тусдаа гэрээгээр зохицуулагдсан асуудал юм. Мөн бусдын газар дээр барилга, байгууламж барих эрхийн гэрээний 4.4-т заасан эрх олж авагч нь ...үлдсэн хэсгийг зах зээлд өөрөө худалдан борлуулах, захиран зарцуулах эрхтэй гэсэн заалтын дагуу М ХХК нь Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яамтай 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дотор ....,63 дугаар байрнаас 20 орон сууцыг ахмад дайчдад нийлүүлсэн байдаг. Энэ нь гэрээ байгуулагдсан огноо болон гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа зэргээр тогтоогдоно. 2.1 талууд бусдын газар дээр барилга, байгууламж барих эрхийн гэрээ-г 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулж 2010 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр энэ гэрээний хугацаа дуусаж гэрээний хугацаа сунгагдаагүй ба М ХХК нь бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байдаг. Гэрээний хугацаанд М ХХК нь ...., 63 дугаартай орон сууцны барилгыг барьж 2009 оны 11 сард ашиглалтад оруулсан түүх байна. Харин ирээдүйн хорооны конторын байр хүлээн авах гэрээний дагуу .... дугаар орон сууцны барилгаас 1 давхрыг бүхэлд нь ........ ТГ нь авах эрхтэй тул 2010 он гэхэд уг байранд шилжин орж одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байна. ........ ТГ нь өөрийгөө уг байрны шударга эзэмшигч гэж үзэж байгаа. Өнөөдөр М ХХК нь энэ гэрээний үүргийн дагуу уг барилгын 1 давхрын талбайн бичиг баримтыг манай мэдэлд шилжүүлээгүй ба шилжүүлэхгүй байх олон асуудал гаргаснаас ................................ дүүргийн Засаг даргын Тамгын газраар улсын бүртгэлд энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохоо бүртгүүлж чадахгүй байна. Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно гэж заасан тул ........ ТГ нь бусдын газар дээр барилга, байгууламж барих эрхийн гэрээ-ний 4.4, 6.3, мөн ирээдүйн хорооны конторын байр хүлээн авах гэрээ-ний 1.2, 1.4, 2.1, 2.2, 2.4-т заасны дагуу Ханын материалын ХД-.... дугаар орон сууцны барилгын 1 давхрын 213.6 м.кв талбайтай 137,921,520 төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ, бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан заалтуудыг нэхэмжлэгч тал илт зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал нэхэмжлэгч ................................ дүүргийн Засаг даргын Тамгын газрын гаргасан хариуцагч М ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг бол Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.3-т зааснаар Нийслэлийн ................................ дүүргийн Засаг дарга асан Л.Н , М ХХК-ийн захирал С.Б нар баталгаажуулж, тус дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга Б.Бр, М ХХК-ийн дэд захирал Ч.Б нар оролцон 2007 оны 11 сарын 07-ны өдөр ..............тоот ирээдүйн хорооны конторын байр хүлээн авах тухай гэрээ байгуулан, өмчлөх эрх шилжүүлсэн тухай хэлцэл хийсэн гэдгийг тогтоолгох тухай байгаа ба энэ нэхэмжлэлийн шаардлагыг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байна. Мөн хариуцагч М ХХК нь ийм гэрээ, хэлцэл хийгээгүй гэж маргаж байгаа. Үүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх гэрээ, хэлцлийг талууд хүлээн зөвшөөрөх тохиолдолд нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт заасан эрхийг эдлэх, эрх ашгаа хамгаалах боломж байгаа юм. Шүүх үндсэн нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд талууд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудал бас бий. Энэ бүгдээс үндэслэн ...тухай гэрээ, хэлцэл хийсэн гэж үзэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг, ...тухай гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох тухай нэхэмжлэлүүдийг хамтруулан шийдвэрлэх боломжгүй ба боломжтой гэж шийдвэрлэх нь дээр дурьдсан хуульд заасан болон хуулиар олгосон эрхээ эдлэх, эрх ашиг хамгаалах боломжгүйд хүрэх хор уршигтай гэж манай тал үзэж байна. Мөн М ХХК нь ................................ дүүргийн шүүхэд харъяалал дагуу нэхэмлэл гаргах эрх нь нээлттэй гэж нэхэмжлэгч тал үзэж байна. Иймд хариуцагч талаас гаргасан нэмэлт сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүйгээс гадна шүүх хамтруулан шийдвэрлэх шийдвэр гаргах үндэслэлгүй нэхэмжлэгчийн эрх ноцтой зөрчигдөхөд хүрэх тул тусдаа шийдвэрлэх асуудал гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: М ХХК нь М ханын материал /....../, ХД .... дугаар хаягт байрлах 5 давхар орон сууцны зориулалттай барилгыг 100 хувь өөрийн хөрөнгөөр барьж 2009 оны 9 сарын 15-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан. Бид тус барилгын 1 давхарт байрлах, үйлчилгээний зориулалттай, 165.45 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өөрийн өмчлөлд авахаар Улсын бүртгэлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргаж, ............ дугаарт үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гарсан. Манай компанийн зүгээс барилгыг ашиглалтад оруулах үед 165.45 м.кв үйлчилгээний талбайг хариуцагч ..................... дүүргийн Засаг даргын хүсэлт /тухайн үеийн Засаг дарга/-ээр М г өөрийн байртай болох хүртэлх тодорхойгүй хугацаагаар үнэ төлбөргүй эзэмшүүлж, ашиглуулах зөвшөөрлийг өгч оруулж байсан. Харин 2016 оноос компанийн эдийн засгийн байдал хүндэрч өөрийн үл хөдлөх хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулах боломжгүй болж, мөн оны 9 дүгээр сараас эхлэн ................................ дүүргийн Засаг даргад удаа дараа албан бичгийг хүргүүлж, 165.45 м.кв үйлчилгээний талбайтай үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж буй тул "давуу эрхийн дагуу худалдан авах, түрээслэх, чөлөөлж өгөх тухай мэдэгдэж байсан. Гэтэл хариуцагч байгууллага өнөөдрийг хүртэл компанийн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгөөгүй, талбайг ашиглаж хуулийн этгээдийн хувийн өмч хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, компанийн өмчлөх эрх, өмчөө захиран зарцуулах эрхийг ноцтойгоор зөрчиж хохирол учруулж байна. Иймд, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурдагдсан үйл баримтуудыг урд өмнө нь шүүх үнэлэлт дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тухайд: ................................ дүүргийн Засаг даргын Тамын газрын нэхэмжлэлтэй М ХХК-д холбогдох иргэний хэргийг дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2014 онд хянасан тухайд : Нэхэмжлэгч тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон маргаан бүхий зүйлийн талаар 2014 онд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ...2007 оны 11 ны өдрийн ..............дугаар гэрээний үүргийг хангуулах, М ны 213.6 м.кв талбай бүхий конторын байрыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхээс нэхэмжлэлийг хянаж үзээд нэхэмжлэгч ........ ТГ нь, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтын хүрээнд нотолж чадаагүй тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2014 оны 9 сарын 4-ний өдрийн ............ дугаар шийдвэрээр гаргаж нэхэмжлэгч ................................ дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ............ дугаар шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон. М ХХК-ийн нэхэмжлэлтэй ................................ дүүргийн Засаг дарга, М ны Засаг даргад холбогдох иргэний хэргийн ................................ дүүргийн Иргэний хэргийн анхан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим тус тус хянасан тухайд: М ХХК нь 2019 онд ................................ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд М ны ханын материал /....../, ХД .... дугаар байрны 1 давхарт байрлах, 165.45 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгө ашигласны төлбөрт ...... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байсан бөгөөд хариуцагч нар тус нэхэмжлэлийг эс зөвшөөрч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох ........ ТГ болон М ХХК-ийн хооронд 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр №..............тоот Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах тухай гэрээ байгуулагдсан, тус гэрээний дагуу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авах ёстой гэж маргасан. Харин ................................ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ........................ дугаартай шийдвэр гарч, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Тодруулбал хариуцагчийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хохиролд ......... төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ................................ дүүргийн Засаг даргын тамгын газраас шүүхийн шийдвэрт гомдол гаргаж, Нийслэлийн давж заалдах шатны иргэний хэргийн шүүхээс 2021 оны 02 сарын 05-ны өдөр 322 дугаартай магадлал гарч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэсэн. ................................ дүүргийн Засаг даргын Тамгын газраас хяналтын журмаар гомдол гаргаж, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаас 2021 оны 04 сарын 09-ний өдрийн ...... дугаар тогтоол гарч, хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр тус маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан М , Ханын материал /....../, ХД-.... дугаар байрны 1 давхрын 165,45 м.кв талбайтай, ....... дугаарын бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан болно. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, агуулгад дурдсан асуудлаар өмнө шүүхээр тогтоосон тул тухайн үйл баримтыг нэхэмжлэгч нь дахин тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй бөгөөд шүүх түүнийг дахин нотлохгүй болно. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг шуух үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Мөн тухайн нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцэхгүй болох тухайд аливаа этгээдүүд гэрээ байгуулах тохиолдолд гэрээ байгуулах талаар харилцан хүсэл зоригийн илэрхийллийг гаргаж, нөгөө тал түүнийг хүлээж авснаар хүчин төгөлдөр хэлцэл болдог. Хэрэв бичгээр гэрээ байгуулах тохиолдолд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ гээд 43.2.3-т хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн гэж заасныг хангах, тус зохицуулалтаар Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх гэж заасны дагуу бичгээр байгуулж, талуудыг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж нотариатаар гэрчлүүлэх шаардлагыг хангаснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх гэрээ байгуулагдсан гэж үздэг. Энэ нь Иргэний хуульд зааснаар гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцэхгүй бөгөөд шүүхээр гэрээ, хэлцэл хийсэн гэж үзэх тухай шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй гэж үзэж байна. Мөн М ХХК нь ................................ дүүргийн Засаг даргатай 2007 оны 11 сарын 08-ны өдөр ..............тоот Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах тухай гэрээг байгуулж байгаагүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хуулиар хүлээсэн. Гэтэл нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримт нь хуулбар /канондсон/ бөгөөд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд тус үйл баримтыг 2014 онд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх дүгнэж шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон. Мөн нэхэмжлэгч нь ..................... дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2019 оны 4 сарын 12-ны өдөр М ХХК нь бусдын газар дээр барилга байгууламж байгуулах эрхийн гэрээгээр халхавчилж залилсан гомдол гаргасан бөгөөд тус гомдол нь дагуу эрүүгийн ................. дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж М ХХК-д холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд ..................... дүүргийн прокурорын газраас хяналтын прокурор А.Т нь 2020 оны 10 сарын 01-ны өдрийн 3872 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хаасан байдаг. Нэхэмжлэгч төрийн байгууллага хувийн өмч хөрөнгө рүү халдаж, хууль хяналтын байгууллагад удаа дараа гомдол, нэхэмжлэл гаргасан бөгөөд хууль хяналтыг байгууллагаас нэхэмжлэгчийн гомдол, нэхэмжлэлийг хянаад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байтал дахин тус үйл баримтаар 14 жилийн дараа нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй, мөн Иргэний хуулийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон болно. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т энэ хуулийн 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед мон хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж, талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэж тус тус заасны дагуу дээрх иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч С т холбогдуулан ........ ТГ, М ХХК-ийн хооронд 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан ..............тоот Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, ................................ дүүрэг, 6 дугаар хороо /....../, ХМК-ийн ХД-.... дугаар байрны 1 давхарт байрлах, 170.66м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

6.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Зохигчдын хооронд байгуулсан гэрээ байгуулах үндэслэл болон байгуулсан гэрээ нь бүрэн хэрэгжсэн тухайд М ХХК нь 1998 оноос хойш барилга угсралт, барилгын засвар үйлчилгээ, барилгын материал үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсын барилгын салбарт инженерийн бүтээн байгуулалтын чиглэлээр олон улсын стандартад нийцсэн угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа хувийн хэвшлийн байгууллага болно. Бид барилгын салбарт удаан хугацаанд үйл ажиллагаа явуулсан туршлагатай компани байсан тул 2007 оны 9 дүгээр сарын эхээр ................................ дүүргийн Засаг дарга тухайн үеийн/ Л.Н нь М ХХК-ийн захирал /тухайн үеийн/ С.Б тай уулзаж Засаг даргаас М ХХК-д хандаж "... өөрийн дүүргийн харъяа 9 дүгээр сургуульд багшлах боловсон хүчин дутагдалтай, хотын захын хороолол болохоор багшлах сонирхолтой хүн бага орсон, багш нар нь тогтвортой ажиллахгүй байгаа болохоор тус сургуулийн багш, ажилчдын нийгмийн баталгааг сайжруулах, амьдрах орон байраар хангах шаардлагатай байна, тиймээс бид өөрийн эзэмшлийн, төрийн албан хаагчдын орон сууцны зориулалттай газар дээр барилга бариулах сонирхолтой байна, танайх барилгын бүх хөрөнгө оруулалтыг гаргаж, орон сууцны барилга барьж, тус барилгаас чинь тодорхой хэсгийг 9 дүгээр сургуулийн багш нарт, мөн ахмад дайчдад хөнгөлөлттэй нөхцөл худалдан авах саналтай байна" гэж хэлцэл хийх саналыг гаргасан. Тус хэлцлийн дагуу ирээдүйд баригдах барилгаас 9 дүгээр сургуулийн багш, ажилтан нарт хөнгөлөлттэй үнийн нөхцөлүүд буюу Засгийн газрын 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 311 дүгээр тогтоолын хавсралтад заасан (350 ам.доллараар) жишиг үнийг баримтлан орон сууцыг худалдах болж 2007 оны 9 сарын 10-ны өдөр "М " ХХК дэд захирал Ж.Б, ................................ дүүргийн 9-дүгээр дунд сургуулийн нийгмийн ажилтан Нина нар нь Иргэний хуулийн 269-дүгээр зүйлийг үндэслэн СХД/01 дугаар "Ирээдүйд орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсан бөгөөд тус гэрээг ................................ дүүргийн Засаг дарга Л.Н , М ХХК-ийн захирал С.Б нар баталгаажуулсан болно.Талууд дээрх хэлтсийг хэрэгжүүлэхээр ................................ дүүргийн тамгын газар болон "М " ХХК нар нь 2007 оны 11 сарын 7-ны өдрийн Иргэний хуулийн 150 дугаар зүйлийг үндэслэн ..... тоот "Бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн гэрээ"-г байгуулсан. 2007/02 дугаар гэрээгээр эрх олгогч ........ ТГ, эрх олж авагч нь "М " ХХК бөгөөд эрх олгогчийн эзэмших эрхийн ................................ дүүргийн Засаг даргын 2007 оны 7 сарын 18-ны өдрийн .... дугаар захирамжтай, ....... дугаарын гэрчилгээтэй, төрийн албан хаагчдын орон сууцны зориулалттай, 15 жилийн хугацаатай, 700 метр квадрат талбайтай газар дээр орон сууцны барилга барих эрхийг М ХХК-д олгож, газрыг хүний эзэмшил ашиглалтад шилжүүлэх, эрх олж авч нь хариу төлбөр хийхээр гэрээний нөхцөлийг харилцан тохиролцсон болно. Тус гэрээний 3.1-д зааснаас "орон сууцны барилга барих эрх олж авагч нь уг эрхийг эзэмшсэний төлбөрт жилийн 30,800 төгрөгийг урьд жилд нь багтаан эрх олгогчид төлнө" 4.3-т "эрх олж авагч нь... ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан 12.9х16.8 хэмжээтэй 1 байр, 13.5х18.5 м хэмжээтэй 1 байр, 13.5х16.8 м хэмжээтэй 1 байр, .... эдэлбэр газарт 5 давхар 20 айлын орон сууцны 3 барилгыг хугацаанд нь барина". 4.4-т "Эрх олж авагч нь барилга баригдсаны дараа орон сууцны тодорхой нэг хэсгийг гэрээгээр тохиролцсоноор эрх олгогчид худалдах ба үлдсэн хэсгийг зах зээлд өөрөө худалдан борлуулах, захиран зарцуулах эрхтэй" гэж тус тус гэрээний нөхцөлийг талууд харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн болно. Дээрх гэрээний дагуу "М " ХХК нь 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар эхний 61 дүгээр байрыг 2008 оны 10 дугаар сард, ...., 63 дугаар байрыг 2009 оны 9 дүгээр сард тус тус бүрэн барьж, улсын комисс хүлээлгэн өгч, 2009 оны 9 сарын 15-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын ..... дугаар акт гарч барилгаа бүрэн ашиглалтад оруулсан. "М " ХХК-ийн зүгээс ... дугаар "Ирээдүйд орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-гээр хүлээсэн үүргээ биелүүлж ................................ дүүргийн 9 дүгээр сургуулийн 8 багш, ажилтан нарт харилцан тохиролцсон үнээр болох орон сууцны 1 метр квадрат талбайг 350 ам.доллар буюу тухайн үеийн валютын ханшаар 400,000-450,000 орчим төгрөгөөр тооцож багш, ажилтан тус бүртэй "Бэлэглэлийн гэрээ"-г байгуулж, орон сууцыг хүлээлгэн өгсөн. Мөн ахмад дайчдыг орон сууцтай болгох зорилгоор "М " ХХК-ийн барьсан барилгаас хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авахаар эрх олгогч талын зааснаар Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яам болон "М " ХХК-ны хооронд .......дугаартай "Ахмад дайчдад орон сууц нийлүүлэх гэрээ"-г байгуулж, нийт 20 орон сууцыг хөнгөлөлттэй нөхцөлөөр тус тус нийлүүлсэн болно. Иймд, "М " ХХК нь 2007 оны 11 сарын 7-ны өдөр ...... тоот "Бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн гэрээ"-ний үүргээ бүрэн биелүүлсэн буюу гэрээ бүрэн хэрэгжсэн байдаг. "М " ХХК-с М ны Ханын материал /....../, ХД .... дугаар байрны нэгдүгээр давхарт байрлах үйлчилгээний зориулалттай, 165.45 метр квадрат талбайтай, Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох, нэхэмжлэлийн шаардлага гаргах тухай: Тухайн барилгыг зуун хувь өөрийн хөрөнгөөр бүрэн барьж ашиглалтад оруулсан бөгөөд тухайн үеийн ................................ дүүргийн Засаг даргын хүсэлтээр тус дүүргийн 6 дугаар хороог өөрийн гэсэн байртай болох хүртэлх хугацаанд нь ....-дугаар байрны 1 давхрын үйлчилгээний зориулалттай талбайд түр байрлуулж, үнэ төлбөргүй эзэмшүүлж, ашиглуулахыг хүсэлт тавьж, "М " ХХК-иас зөвшөөрсөн байдаг. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т "Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ" гэж заасны дагуу маргаан бүхий .... дугаар барилгын 1 давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 165.45 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгийг "М " ХХК нь өмчлөлдөө авахаар Улсын бүртгэлийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргаж, .............. дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг 2010 оны 2-дугаар сарын 10-ны өдөр авсан байдаг. Ингээд 2016 оноос компанийн эдийн засгийн байдал хүндэрч, өөрийн үл хөдлөх хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулах боломжгүй болж, тус оны 9 дүгээр сараас эхлэн ................................ дүүргийн Засаг дарга, 6 дугаар хорооны Засаг дарга нарт удаа дараа албан бичгийг хүргүүлж, үл хөдлөх хөрөнгийг "давуу эрхийн дагуу худалдан авах", "түрээслэх", "чөлөөлж өгөх" тухай удаа дараа мэдэгдэж байсан. Улмаар 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр ................................ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 106.1-д заасан үндэслэлээр хариуцагч М ны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргаж, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2020 оны 10 сарын 23-ны өдөр 03245 дугаар шүүхийн шийдвэр гарч, давж заалдах, хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн 03245 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байдаг. Харин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ........ ТГ нь "Нийслэлийн М ны Ханын материал /....../ ХД .... дугаар байрны 1 давхрын үл хөдлөх эд хөрөнгийг "М " ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлийн ............. дугаарт бүртгэсэн бүртгэл болон ............... тоот гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох" тухай нэхэмжлэлийн шаардлагыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргаж, улмаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 5 сарын 19-ний өдрийн ................... дугаар шийдвэрээр "... "М " ХХК-ийн Улсын бүртгэлийн байгууллагад гаргасан мэдүүлэг нь онооны хувьд засвартай, мэдүүлэг гаргасан этгээд хэн болох нь тодорхойгүй... тухайн бүртгэлд хуульд заасан журмын дагуу хийгдээгүй илт хууль бус тул өмчлөх эрхийн гэрчилгээ мөн илт хууль бусад тооцогдоно" гэж үндэслэлээ тайлбарлаж, захиргааны хэргийн шүүхээс ................................ дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэсэн. Тодруулбал, Захиргааны хэргийн шүүхээс "М " ХХК-ийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш гэж дүгнээгүй. Гагцхүү улсын бүртгэлд бүртгэлээ хийхдээ ажиллагааны алдаа гаргасан талаар шүүх дүгнэж, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байдаг. Нөгөөтэйгүүр тус шүүхэд нэхэмжлэгч ................................ дүүргийн Засаг даргын Тамгын газраас "М " ХХД-д холбогдуулан "................................ дүүргийн 6-дугаар хороо Ханын материал /....../, ХД ....-дугаар байрны 1 давхарт орших үйлчилгээний зориулалттай 216 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоох" тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул "М " ХХК нь тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэл болж байна. Иймд, Монгол Улсын Үндсэн хуулийн 16-дугаар зүйл 3-т "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө" гэх, Иргэний хуулийн 83-дугаар зүйлийн 83. 1-т "Аливаа этгээд хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баярын хөрөнгө болно" 100 дугаар зүйлийн 100.1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, ... болон хуулийн этгээд өмчлөгч байна" гэх, "М " ХХК болон ........ ТГтай байгуулсан "Бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн гэрээ"-ний 4.4-т "Эрх олж авагч нь барилга баригдсаны дараа орон сууцны тодорхой нэг хэсгийг гэрээгээр тохиролцсоноор эрх олгогчид худалдах ба үлдсэн хэсгийг зах зээлд өөрөө худалдан борлуулах, захиран зарцуулах эрхтэй" гэх заалтыг тус тус үндэслэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл шүүхэд гаргаж байна. Өмчлөх эрх гэдэг бол субектив хууль ёсны эрх юм. Тиймдээ ч тусдаа хууль тогтоомжоор зохицуулагдаж төрөөс баталгаа олгодог. "М " ХХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг ................................ дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн газар дээр барилга байгууламж барьсан боловч, дээрх барилга нь "М " ХХК-ийн 100 хувь өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан тул маргаан бүхий хөрөнгө нь "М " ХХК-ийн өмч хөрөнгө юм. Хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч ................................ дүүргийн Засаг даргын Тамгын газрын 700 м.кв эзэмшил газар дээр 2007 оны 11 сарын 07-ны өдрийн 2007/02 дугаартай бусдын газар дээр барилга барих эрхийн гэрээгээр эрх олгогдсоны дагуу 56 айлын 5 давхар 3 орон сууцыг 100 хувь өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсан. Уг гэрээний 4.4-д зааснаар барилга баригдсаны дараа орон сууцны тодорхой хэсгийг эрх олгогчид хямд үнээр худалдах ба үлдэх хэсгийг өөрөө зах зээлд худалдан борлуулах эрхтэйгээр тохиролцсон. Энэ дагуу 2007 оны 09 сарын 10-ны өдөр .... дугаартай ирээдүйд орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, дүүргийн 9 дүгээр дунд сургуулийн нэр бүхий 8 багш, ажилчид, 20 ахмад дайчдыг тохиролцсон хямдралтай үнэ бүхий орон сууцаар хангасан. Улмаар тухайн үеийн ................................ дүүргийн Засаг даргын хүсэлтээр дүүргийн 6 дугаар хороог өөрийн хөрөнгөөр барьсан орон сууцны 1 давхарт нүүлгэн оруулж, тодорхойгүй хугацаагаар, төлбөр авахгүйгээр үйл ажиллагааг нь явуулах нөхцөлөөр хангасан. Харин ........ ТГ нь 2014 оноос эхлэн уг үл хөдлөх эд хөрөнгийн талаар шүүхэд маргаан үүсгэсэн ба дээр дурьдсан 2007 оны 11 сарын 08-ны өдрийн ..............дугаартай ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах гэрээ хэлцлийг нэхэмжлэлийн үндэслэлээ болгодог. 2007 оны 11 сарын 08-ны өдрийн ..............дугаартай ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах гэрээ хэлцэл нь Иргэний хууль, Нотариатын тухай хуульд зааснаар нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцэл юм. Мөн дээрх хэлцэл нь Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлбэл зохих хэлцэл юм. Ийнхүү хэлцэл нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-д заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл учраас хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Иймд 2007 оны 11 сарын 08-ны өдрийн ..............дугаартай ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

 

7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: М бол гэрээний нэг тал болж гэрээнд гарын үсэг зурсан. Одоо 2007, 2008 оноос тухайн орон сууцад байрлаж, 6 дугаар хорооны 9000 өрхийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааг явуулж, шударгаар эзэмшээд ашиглаад явж байна. Нэхэмжлэгч болон хамтран нэхэмжлэгч нарын тайлбарыг дэмжиж байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8.Хэрэгт нэхэмжлэгчээс Барилга байгууламжийн хувийн хэрэг /хх-ийн 9-19/, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Н.Б тодорхойлолт /хх-ийн 20/, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн П.С тодорхойлолт /хх-ийн 21/, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Т.С тодорхойлолт /хх-ийн 22/, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б.Б тодорхойлолт /хх-ийн 23/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн................ дугаар шийдвэр /хх-ийн 24-35/ Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 36/, 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх-ийн 37-39/, кадастрын зураг /хх-ийн 40-41/, 2012 оны 10-дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл /хх-ийн 42-47/, ................................ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн  дугаар тогтоол /хх-ийн 48-49/, Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 6 сарын 18-ны өдрийн 73 тоот албан бичиг /хх-ийн 58/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 392 дугаар магадлал /хх-ийн 102-112/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дугаар шийдвэр /хх-ийн 113-124/, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1/605 албан тоот /хх-ийн 125/ Нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогын дүнгийн тухай 2016 оны 7 сарын 14-ний өдрийн илтгэх хуудас /хх-ийн 126-128/, маргаантай үндсэн хөрөнгийн нэгтгэл /хх-ийн 129-130/, Нийслэлийн ................................ дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн албан бичиг /хх-ийн 131/, Т.С гэрчийн мэдүүлэг /хх-ийн 145,146/, Б.Б гэрчийн мэдүүлэг /хх-ийн 147-150/, П.С гэрчийн мэдүүлэг /хх-ийн 151-153/, ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах гэрээ /2хх-ийн 36, 37/, СХД-ийн 6 дугаар хороонд конторын зориулалтаар хүлээлгэн өгөх 1 дүгээр давхрын план /2хх-ийн 38/, ................................ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ....... дугаар тогтоол /2хх-ийн 39-44/, Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ........ бичиг /2хх-ийн 134/, 2006 оны ................................ дүүргийн ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн газрын хувийн хэрэг /2хх-ийн 135-158/, 2011 оны ................................ дүүргийн ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн газрын хувийн хэрэг /2хх-ийн 159-182/, 2017 оны ................................ дүүргийн ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн газрын хувийн хэрэг /2хх-ийн 183-188/, Г газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/2237 тоот албан бичиг /2хх-ийн 189/, хавсралт /2хх-ийн 190-192/, ................................ дүүргийн 9 дүгээр сургууль нийслэлийн өмчийн эд хөрөнгийн үзлэгийн тооллого /2хх-ийн 193-223/, Дүүргийн Засаг даргын Тамгын 2005 оны ажлын төлөвлөгөө /2хх-ийн 224-230/, Дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2005 оны 1-р улиралд зохион байгуулсан үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт /2хх-ийн 231-236/, Дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2005 оны 2-р улиралд зохион байгуулсан үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт /2хх-ийн 237-239/, Дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2005 оны 3-р улиралд зохион байгуулсан үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт /2хх-ийн 240, 3хх-ийн 1, 2/, Дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2005 онд зохион байгуулсан үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт /3хх-ийн 3-15/, төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /3хх-ийн 16/, план зураг /3хх-ийн 17/, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /3хх-ийн 18-20/, план зураг /3хх-ийн 21/, ................................ дүүргийн Засаг даргын захирамж /3хх-ийн 22/, газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай /3хх-ийн 23/, план зураг /3хх-ийн 24,25/, ................................ дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 3/858 тоот албан бичиг /3хх-ийн 103,104/, М ХХК-ийн тайлбар /3хх-ийн 105/, М ХХК-ийн хүсэлт /3хх-ийн 106/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ............ дугаар шийдвэр /3хх-ийн 107-109/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүх хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ............ дугаар тэмдэглэл /3хх-ийн 110-117/, ................................ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн  дугаар тэмдэглэл /3хх-ийн 118-121/, ................................ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8 дугаар захирамж /3хх-ийн 121,122/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 00322 дугаар тэмдэглэл /3хх-ийн 123-126/, ................................ дүүргийн прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1/2169 тоот албан бичиг /3хх-ийн 127/, хавсралт /3хх-ийн 128-139/, Монгол шуудан ХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 09/420 тоот албан бичиг /3хх-ийн 151/, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт /3хх-ийн 152/, эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг /3хх-ийн 153/, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт /3хх-ийн 154/, эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг /3хх 155/, Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн 2005 оны төсвийн гүйцэтгэл, 2007 оны төсвийн төсөлд хийсэн дүгнэлт /3хх-ийн 156-158/, ................................ дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2007 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ /3хх-ийн 159,160/, ................................ дүүргийн 2007 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл /3хх-ийн 161-165/, Нийслэлийн ................................ дүүргийн Засаг даргын сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт /3хх-ийн 166,167/, ................................ дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон эдийн засаг, нийгмийг 2005 онд хөгжүүлэх зорилтын хэрэгжилт, 2006 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөлд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх нийгмийн бодлогын ажлын хэсгээс өгөх дүгнэлт /3хх-ийн 168-170/, ................................ дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл /3хх-ийн 171-177/, ерөнхий төлөвлөгөө /3хх-ийн 178/, үндсэн иж бүрэн ажлын зургийн нэгдсэн жагсаалт /3хх-ийн 179/, Нийслэлийн ................................ дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 92 тоот албан бичиг /3хх-ийн 180/, Үндэсний төв архивын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн  тоот албан бичиг /3хх-ийн 221/, М ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн  тоот албан бичиг /3хх-ийн 222/, төсөвт өртгийн нэгдсэн товчоо /3хх-ийн 223/, М ХХК-ийн 2008 онд М .... дугаар байр барихад зориулан хадгаламж банкнаас авсан зээлийн орлого, зарлагын баримтын жагсаалт /3хх-ийн 224/, зээлийн дансны хуулга /3хх-ийн 225-227/, депозит дансны хуулга /3хх-ийн 228-230/, кассын зарлагын ордер /3хх-ийн 231-235/, Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ /4хх-ийн 3-7/, ................................ дүүргийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий мэдээлэл /4хх-ийн 8/, ................................ дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд байгаа барилга байгууламжийг хүлээлгэн өгсөн акт /4хх-ийн 9-11/, нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ /4хх-ийн 12-17/, ................................ дүүргийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий мэдээлэл /4хх-ийн 17/, ................................ дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд байгаа барилга байгууламжийг хүлээлгэн өгсөн акт /4хх-ийн 18,19/, зээлийн гэрээ /4хх-ийн 20-23/, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /4хх-ийн 24,25/, төсөвт өртгийн нэгдсэн тооцоо /4хх-ийн 26/, М ХХК-ийн 2008 онд ................................ 6 дугаар хороо .... дугаар байр барихад зориулан хадгаламж банкнаас авсан зээлийн орлого, зарлагын баримтын жагсаалт /4хх-ийн 27/, зээлийн дансны хуулга /4хх-ийн 28/, Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол /4хх-ийн 29/, Хадгаламж банкны албан бичгүүд /4хх-ийн 30-32/, М ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 326/IX тоот албан бичиг /4хх-ийн 33/, барилга байгууламжын 2021 оны бүртгэл /4хх-ийн 49-51/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тогтоол /4хх-ийн 61-66/, М ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 268 тоот албан бичиг /4хх-ийн 67/, М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 73/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн дугаар ............ дугаар шийдвэр /хх-ийн 74,75/ ................................ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10-дугаар сарын 23-ны өдрийн дугаар  дугаар шийдвэр /хх-ийн 76-83/ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 322 дугаар магадлал /хх-ийн 84-87/, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн дугаар тогтоол /хх-ийн 88/, Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/3044 тоот хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 89/, 2007 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 2007/02 дугаар бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн гэрээ /хх-ийн 93-95/, М ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 96/, М ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 9/260 тоот албан бичиг /хх-ийн 180/, Монгол шуудан ХК-ийн баримт /хх-ийн 181/, М ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 12/346 тоот албан бичиг /хх-ийн 182/, Монгол шуудан ХК-ийн баримт /хх-ийн 183/, М ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 5/521 тоот албан бичиг /хх-ийн 184/, 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээ /хх-ийн 185/, ахмад дайчдад орон сууц нийлүүлэх гэрээ /хх-ийн 186-187/, ахмад дайчдад нийлүүлсэн орон сууцны жагсаалт /хх-ийн 188/, ........ ТГтай 2007 оны 9 сарын 10-ны өдөр байгуулсан СХД/01 дугаартай гэрээний биелэлт, /хх-ийн 189-190/, Нийслэлийн ................................ дүүргийн прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3872 дугаар прокурорын тогтоол /хх-ийн 191-195/, 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 075/2009 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын акт /хх-ийн 196,197/ 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Капитрон банк, зээлийн барьцааны гэрээ /хх-ийн 198,199/, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/1235 тоот албан бичиг /хх-ийн 200/, хавсралт /хх-ийн 201-235/, газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-ийн 236/, 2007 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх-ийн 237-239/, хамтран эзэмшигчдийн бүртгэл /хх-ийн 240/, мөрдөгчийн тогтоол /2хх-ийн 1,2/, ................................ дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан хүсэлт /2хх-ийн 3,4/, ирээдүйд орон сууц худалдах, худалдан авах гэрээ /2хх-ийн 5, 6/, ахмад дайчдад орон сууц нийлүүлэх гэрээ /2хх-ийн 7-9/, бэлэглэлийн гэрээ /2хх-ийн 10/, ирээдүйд орон сууц худалдах, худалдан авах 2007.09.10-ны №СХД/01 гэрээний хэрэгжилт /2хх-ийн 11/, бэлэглэлийн гэрээ /2хх-ийн 12/, хэмжилтийн зураг /3хх-ийн 50,51/, барилгын талбайн хэмжээ дүгнэлт /3хх-ийн /3хх-ийн 52/, Барилга, хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөл /3хх-ийн 53/, улсын бүртгэлийн гэрчилгээ /3хх-ийн 54/, Нийслэлийн Засаг даргын захирамж /3хх-ийн 56-60/, Нийслэлийн ................................ дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/906 тоот албан бичиг /3хх-ийн 98/, ................................ дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дугаар захирамж /3хх-ийн 141,142/, Н.Б гэрчийн мэдүүлэг /хх-ийн 158,159/, П.С гэрчийн мэдүүлэг /хх-ийн 160-1..../, Б.Б гэрчийн мэдүүлэг /хх-ийн 163-165/, Т.С гэрчийн мэдүүлэг /хх-ийн 166-169/, үзлэгийн тэмдэглэл /2хх-ийн 53-70/, Үндэсний төв архивын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 03/1066 тоот албан бичиг /2хх-ийн 71/, хавсралт /2хх-ийн 72-130/, Х ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 71-79/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгч С , Н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч С нь .......................................................... 216м.кв талбайтай, 1 давхрын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, ................................ дүүргийн Засаг дарга, М ХХК-ийн хооронд 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан ..............тоот Ирээдүйн хорооны конторын байр хүлээн авах тухай гэрээ, гэрээний хавсралт конторын байрны план зураг хийж баталгаажуулж өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл хийгдсэн болохыг тогтоолгох, өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхийг даалгах шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Н тай хамтран ........ ТГ, М ХХК-ийн хооронд 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ..............тоот Ирээдүйн хорооны конторын байр хүлээн авах тухай гэрээ, гэрээний хавсралт конторын байрны план зураг хийж баталгаажуулж өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл хийгдсэн болохыг тогтоолгож, .......................................................... 216м.кв талбайтай, 1 давхрын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч С т холбогдуулан ........ ТГ, М ХХК-ийн хооронд 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан ..............тоот Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, ................................ дүүрэг, 6 дугаар хороо /....../, ХМК-ийн ХД-.... дугаар байрны 1 давхарт байрлах, 170.66м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ ... ................................ дүүргийн Засаг дарга асан Л.Н , М ХХК-ийн захирал С.Б , СХД-ийн 6 дугаар хорооны Засаг дарга Б.Б нар ........ ТГ нь хорооны орон нутгийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулагдсан 2004-2005 онд барьсан дулаан цэвэр бохир усанд холбогдсон 4 өрөө конторын байрыг сайжруулах, мөн нутаг дэвсгэр дэх сургуулийн багш ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр СХД/01 тоот Ирээдүйд орон сууц худалдах-худалдан авах гэрээ, 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2007/02 тоот Бусдын газар дээр барилга байгууламж барих гэрээ, 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ..............тоот Ирээдүй хорооны конторын байр хүлээн авах гэрээг тус тус байгуулсан. Эдгээр гэрээ хоорондоо салшгүй холбоотой юм. Хариуцагч Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах тухай гэрээнээс бусад гэрээг хүлээн зөвшөөрдөг. Гэрээнүүдийн агуулга нэг талаас эзэмшил газраа чөлөөлж өгөх, ингэхдээ Засаг даргын Тамгын газрын хуучин барилгыг буулгаж, барилгын суурь газар дээр 20 айлын ...., 63 дугаартай 2 барилгыг барьж 2008 оны 12 дугаар сард ашиглалтад оруулах, 61 дүгээр байрны 8 орон сууцыг багш нарт хөнгөлөлттэй үнээр өгөх, .... дугаар байрны нэг давхарт конторын байр хүлээн авахаар тохиролцсон. Гэвч ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах гэрээ хэрэгжээгүй. Хэрэгжүүлээгүй шалтгаан нь тухайн үеийн албан тушаалтнууд хайнга хандсаны улмаас гэрээ алга болсон. Гэхдээ ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах гэрээний дагуу .... дугаар байрны 216м.кв талбайг 2009 оноос одоог хүртэл ашиглаж байгаа ба нэхэмжлэгчийн хувьд шударга эзэмшигч юм. Уг хөрөнгө нь нийслэлийн өмчид бүртгэлтэй бөгөөд засвар үйлчилгээг хийдэг гэж тайлбарласан.

 

4.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ...Маргаан бүхий гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д заасны дагуу 15 жилийн хугацаа өнгөрсөн учир гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Мөн Иргэний хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 195 дугаар зүйлийн 195.1-д заасны дагуу гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж хоёр тал гарын үсэг зурсан байна. Тухайн гэрээний утга агуулгын ойлгож хийсэн. Гэрээний ихэнх хэсэг биелэгдсэн байна. СХД-ийн 6 дугаар хороонд шилжүүлж өгөөд арван хэдэн жил болсон байна. Ийм учраас хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарласан.

 

5.Хариуцагч сөрөг нэхэмжлэл болон нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ...2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ..............дугаартай Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах гэрээ хэлцэл хийсэн. 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ..............дугаартай Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах гэрээ хэлцэл нь Нотариатын тухай хуульд зааснаар нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцэл юм. Мөн Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуульд зааснаар Улсын бүртгэл бүртгүүлбэл зохих хэлцэл юм. Тухайн үед хэлцэл хийж байсан боловч энэ хэлцэл нь цааш хэрэгжихдээ хуульд заасан нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх зарчмаар хэрэгжих байсан. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-д заасан шарлага хангаагүй. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл учир хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзэж байна. Бусдын газар дээр барилга барих эрх олж авсан. Энэ эрхийн дагуу үүргээ биелүүлсэн. Таван давхар орон сууц барьж, хөрөнгө оруулалтыг зуун хувь бид шийдсэн. Төрийн албан хаагч нарыг орон сууцаар хангасан, хямдралтай үнээр зарсан. Тухайн үед 6 дугаар хороог үнэ төлбөргүйгээр байлгаж, ашиглуулъя гэж нийгмийн өмнө болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Бид барьсан барилгаа тухайн газраас салгаж авч чадахгүй учир тухайн барилгыг нэхэмжлэгчид зохих хэмжээний үнээр авах санал тавьсан. Хуулийн дагуу өмчлөх эрхтэй гэж тайлбарласан.

 

6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ................................ дүүрэг, 6 дугаар хороо шүүхэд гаргасан тайлбартаа: ...М бол гэрээний нэг тал болж гэрээнд гарын үсэг зурсан. 2008 оноос хойш тухайн байранд байрлаж, 6 дугаар хорооны 9,000 өрхийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааг явуулж байна. Шударгаар эзэмшээд ашиглаад явж байна. Нэхэмжлэгч болон хамтран нэхэмжлэгч нарын тайлбарыг дэмжиж байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7.Нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэлийн агуулгаас үзвэл 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ..............тоот Ирээдүйн хорооны конторын байр хүлээн авах тухай гэрээ, гэрээний хавсралт конторын байрны план зураг хийж баталгаажуулж өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл хийгдсэн болохыг тогтоолгох нь .......................................................... 216м.кв талбайтай, 1 давхрын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэлд хамаарахаар байна.

 

8.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Хариуцагч М ХХК нь 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ................................ дүүрэг, 6 дугаар хороо, ХМК-ийн /....../ ХД-.... дугаар байрны 1 давхрын 165.45м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ........ дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний дөрийн 392 дугаар магадлалаар хүчингүй болгосон байна./1хх-ийн 102-124/

 

9................................. дүүргийн Засаг даргын 2007 оны 07 сарын 18-ны өдрийн 233 дугаар Газар эзэмших эрх олгох тухай захирамжаар ........ ТГт Төрийн албан хаагчдын орон сууцны зориулалтаар М ны нутаг дэвсгэрт 0.07га газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай олгосон байх бөгөөд газар эзэмших эрхийн ...... дугаар гэрчилгээ 2007 оны 11 сарын 07-ны өдөр гарсан байна. /2хх 28-29, 76-79/

 

10......... ТГ, М ХХК, М ны хооронд 2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр СХД/01 тоот Ирээдүйд орон сууц худалдах-худалдан авах гэрээ, 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2007/02 тоот Бусдын газар дээр барилга байгууламж барих гэрээ, 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ..............тоот Ирээдүй хорооны конторын байр хүлээн авах гэрээг тус тус байгуулж, ..............тоот Ирээдүй хорооны конторын байр хүлээн авах гэрээнд М ны конторын зориулалтаар хүлээлгэн өгөх 1-р давхрын план зургийг хавсралтаар баталгаажуулсан байна.

 

11.Хариуцагч дээрх 3 гэрээг байгуулж, гэрээний хавсралтыг баталгаажуулсан талаар, 2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн СХД/01 тоот Ирээдүйд орон сууц худалдах-худалдан авах гэрээ, 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2007/02 тоот Бусдын газар дээр барилга байгууламж барих гэрээ хэрэгжсэн талаар, зохигч мараан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 35/2009 тоот актаар ашиглалтад орж, энэ үеэс хариуцагч тал нэхэмжлэгч талын эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгч, нэхэмжлэгч одоо магаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж байгаа талаар маргаагүй байна.

 

12.Талуудын хооронд 2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан СХД/01 тоот Ирээдүйд орон сууц худалдах-худалдан авах гэрээний 1.1-д Энэхүү гэрээгээр худалдагч тал нь М , 9 дүгээр сургуулийн ард баригдах 5 давхар 20 айлын орон суунаас 8 айлын орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдсан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж,

2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан 2007/02 тоот Бусдын газар дээр барилга байгууламж барих гэрээний 1.1-т ................................ дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн эзэмших эрхийн 0135448 дугаар гэрчилгээтэй, 700 м.кв газар дээр орон сууцны барилга барих эрхийг М ХХК-д олгож, газрыг түүний эзэмшил ашиглалтад шилжүүлэх, эрх олж авагч нь хариу төлбөр хийхээр тохиролцов, 4.3-т Эрх олж авагч нь тухайн газрыг чөлөөлүүлж өгөхийг эрх олгогчид шаардах эрхтэй ба чөлөөлүүлж авсан газраа зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй бөгөөд ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан 12.9х16.8м хэмжээтэй 1 байр, 13.5х18.5м хэмжээтэй 1 байр, 13.5х16.8м хэмжээтэй 1 байр, нийт 3 байрны эдэлбэр газарт хийт 5 давхар 20 айлын орон сууцны 3 барилгыг хугацаанд нь барина, 5.1-д Эрх олгогч нь 6 хорооны одоо байгаа байрыг буулгах зөвшөөрлийг холбогдох газраас авч тухайн газрыг чөлөөлж өгөх үүрэгтэй. Газар чөлөөлөхтэй холбогдон гарч болох бүхий л хариуцлагыг эрх олгогч хүлээнэ гэж,

2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан ..............тоот Ирээдүй хорооны конторын байр хүлээн авах гэрээний 1.2-т Хүлээлгэн өгөгч тал нь СХД-ийн 6 хорооны конторын 15.0 сая төгрөгийн үнэ бүхий төмөр торон шавардлагаатай хуучин барилгыг буулган суурин дээр нь 5 давхар 20 айлын орон сууцны барилга барих, хүлээн авагч тал энэ хугацаанд түр шилжин байрлаж шинэ барилга баригдсаны дараа уг барилгын А корпусын 1-р давхрыг бүрэн хэмжээгээр (тэнхлэгээрээ 12х17.6м хэмжээтэй) нийт талбай 213.6м.кв хурлын заал, конторын зориулалтаар хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлэх /хүлээн авагч шилжин байрласан байрнаасаа нүүж орох/ үүргийг тус тус хүлээнэ, 1.4-т Бүх талбай 213.6м.кв, нийт 117,480$ буюу 137,912,520 ₮-ийн үнэ бүхий (ханш1$ =1,174₮) хэсгийг үнэ төлбөргүй хүлээн авна гэж тохиролцов, 2.1-т Хүлээлгэн өгөгч нь орон сууцны 1 давхрын талбайн төлбөрийг төлөхийг хүлээн авагчаас шаардах эрхгүй гэж тусгасан байна.

 

13.Дээрх гэрээний агуулгаас үзвэл нэхэмжлэгч ........ ТГт төрийн албан хаагчийн орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон газар дээр хариуцагч М ХХК нь орон сууцны 3 барилгыг өөрийн хөрөнгөөр барьж, нэг барилгаас 8 орон сууцыг төрийн албан хаагчид, үлдэх орон сууцыг өөрөө худалдах, үүний зэрэгцээ М ны хуучин байрыг нурааж суурин дээр шинээр орон сууцны барилга барьж, барилгын 1 дүгээр давхарт конторын зориулалттай 213.6м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг М нд буюу ........ ТГ өмчлөлдөө авахаар харилцан тохиролцсон хүсэл зоригоо гэрээнд тусгасан байна.

 

14.Ирээдүй хорооны конторын байр хүлээн авах гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газар дээр өөрийн хөрөнгөөр орон сууц, конторын зориулалттай барилга барьж, барилгаас 1 давхрын хэсгийг буюу үр дүн болох конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч хүлээн авах, хариуцагч барилгын бусад хэсгийг өөрөө захиран зарцуулахаар тохиролцсоноор талуудын хоронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

 

15.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

16.Талууд гэрээг бичгээр байгуулж, гэрээний дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Ажил гүйцэтгэх гэрээг байгуулахад нотариатчаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг хэлбэрийн шаардлага тавигдахгүй тул хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй.

 

17.Нэхэмжлэгч нар ашиг сонирхлын зөрчилгүй болохоо илэрхийлж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамран өмчлөгчөөр тогтоолгохоор шаардлага гаргасан. ........ ТГ нь хорооны орон нутгийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулагдсан конторын байрыг сайжруулан шинэ конторын барилга бариулан Нийслэлийн өмчид бүртгүүлсэн болох нь 2012, 2016 оны Нийслэлийн өмчийн эд хөрөнгөд үзлэг тооллого, төрийн өмчийн хорооны 2012 оны Төрийн болон болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн тооллогын баримтаар нотлогдож байна. /1хх-ийн 201-229/

 

18.Шүүхээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээг тогтоолгохоор Х ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч 2022 оны 04 сарын 05-ны өдөр гаргасан дүгнэлтдээ ...М , ХКМ-.... дугаар байр, 1 давхрын талбайн хэмжээ 170,66м.кв, нийтийн эзэмшлийн талбай байхгүй болохыг тодорхойлсон. /3хх-ийн 71-73/

 

19.Иймд нэхэмжлэгч С , Нийслэлийн өмчийн харилцааны газрыг ................................ дүүрэг, 6 дугаар хороо, ХМК-ийн ХД-.... дугаар байрны 1 давхрын 170.66м.кв талбайтай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч С т холбогдох ........ ТГ, М ХХК-ийн хооронд 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан ..............тоот Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, ................................ дүүрэг, 6 дугаар хороо /....../, ХМК-ийн ХД-.... дугаар байрны 1 давхарт байрлах, 170.66м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох хариуцагч М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэв.

 

20.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 847,557 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 1,832,800 төгрөгөөс 1,765,314 төгрөгийг /сөрөг нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 847,557+70,200=917,757 төгрөг, нэхэмжлэл хангагдсантай холбоотой улсын төсөвт нөхөн төлөх тэмдэгтийн хураамж 847,557 төгрөг нийт 1,765,314 төгрөг/ улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 67,486 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу нэхэмжлэгч С , Нийслэлийн өмчийн харилцааны газрыг ................................ дүүрэг, 6 дугаар хороо, ХМК-ийн ХД-.... дугаар байрны 1 давхрын 170.66м.кв талбайтай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6, 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч С т холбогдох ........ ТГ, М ХХК-ийн хооронд 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан ..............тоот Ирээдүйд хорооны конторын байр хүлээн авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, ................................ дүүрэг, 6 дугаар хороо /....../, ХМК-ийн ХД-.... дугаар байрны 1 давхарт байрлах, 170.66м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох хариуцагч М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч С , Н нь улсын тэмдэгтийн хураамж 847,557 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М ХХК-иас сөрөг нэхэмжлэлд төлсөн 1,832,800 төгрөгөөс 1,765,314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 67,486 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР