Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/03949

 

..... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, Ерөнхий шүүгч Р.Алтантуяа, шүүгч М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: ...... тоот хаягт байрлах, Ж ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ....... тоот хаягт оршин суух, ..... ургийн овогтой С Ү /РД:/-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  тоотод оршин суух хаягтай, Х ургийн овогтой О З /РД:/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд*******4,558,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бг,

Хариуцагч С.Ү , түүний өмгөөлөгч Б.О,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.З ,

Иргэдийн төлөөлөгч Г.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж ББСБ ХХК нь хариуцагч С.Ү д холбогдуулан гэм хорын хохиролд*******4,628,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: ...... улсын дугаартай Toyota crown маркийн автомашин нь 2019 оны*******2 дугаар сарын 23-ны өдрийн ........................ дугаар автомашин барьцаалсан зээлийн үйлчилгээний гэрээ, мөн өдрийн .......................... дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу манай компанийн өмчлөлд шилжсэн. Уг автомашиныг 2021 оны 6 дугаар сарын 02-ны шөнө 2 цаг 40 минутын үед ....... хойд замд хариуцагч С.Ү нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ жолоодож яваад замын хашлага, гэрэлтүүлгийн шон мөргөсөн байна. Энэ талаар ..... дүүргийн замын цагдаагийн хэлтсээс шалган тогтоож, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулсан байдаг. Тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээг 2021 оны 8 дугаар сарын*******0-ны өдөр А ХХК-иар хийлгэсэн бөгөөд 52 төрлийн эд анги эвдэрсэн тул солих, засах шаардлагатай гэж*******3,190,000 төгрөгийн үнэлгээ тогтоосон. Мөн тээврийн хэрэгсэл осолд орсноос хойш журмын хашаанд байсан Журмын хашааны төлбөрт 520,000 төгрөг, ачилтын төлбөр*******20,00 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөрт 649,000 төгрөг, оношлогооны төлбөрт 50,000 төгрөг, нотариатын зардалд 29,00 төгрөг, эрэн сурвалжлуулах улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт*******4,628,200 төгрөгийг хохирлыг хариуцагчаас гаргуулна гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: гэжээ. Миний бие нь 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 02-нд шилжих шөнө ..... дүүрэг, ................... гудамж орчим ...... улсын дугаартай Toyota crown маркийн автомашиныг гэрлийн шон мөргүүлсэн гэх бөгөөд уг үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь тухайн машиныг н.А гэдэг хүнээс худалдаж авна гэж манай найз залуу ярьж тохиролцсон. Эвдрэл гэмтэлтэй машин байгаа учир 4,000,000 төгрөг дээр тохиролцож, урьдчилгаа болох 2,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж, үлдсэн 2,000,000 төгрөгийг жаахан байж байгаад шилжүүлээд авчихна гэж тохиролцсон. Яралтай урьдчилгаа 2,000,000 төгрөгийг хийчих гэж хэлсэн. Уг машиныг хүлээж авахад маш олон тооны эвдрэл гэмтэл, бүх сануулах гэрэл нь ассан, хий гарсан запас дугуйтай байсан. Гайгүй хямдхан өгчихнө гэж 4,000,000 төгрөг дээр тохиролцсон. Эвдрэл гэмтэлтэй машин байсан учир осол гарсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: Миний бие Ж ББСБ ХХК-иас 2019 оны*******2 дугаар сарын 23-ны өдрийн ........................ дугаар автомашин барьцаалсан зээлийн үйлчилгээний гэрээ болон мөн өдрийн .......................... дугаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг зээлдэгч байгуулан 14,200,000 төгрөгийн зээлийг сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай байгуулсан. Энэ гэрээний дагуу ...... улсын дугаартай Toyota crown маркийн машин нь банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд шилжсэн. С.Ү нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож яваад зам тээврийн осол гарган, ...... тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан. Уг ослын улмаас тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээг 2021 оны 8 дугаар сарын*******0-ны өдөр А ХХК-иар хийлгэсэн бөгөөд 52 төрлийн эд анги эвдэрсэн байгаа тул солих, засах шаардлагатай гэж нийт*******3,190,000 төгрөгийн үнэлгээ тогтоосон. Үнэлгээний төлбөрт 649,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллага төлсөн. Мөн тээврийн хэрэгсэл осолд орсноос хойш журмын хашаанд байсан бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх журмын хашааны төлбөр 520,000 төгрөг, журмын хашаанаас зөөсөн ачилгын төлбөр*******20,000 төгрөг, оношилгооны төлбөр 50,000 төгрөгийн зардлууд гарсан талаар баримтаа банк бус санхүүгийн байгууллага нь гаргаж өгсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна. С.Ү нь машиныг унаж яваад осол гаргаж, хохирол учруулчихаад одоо болтол төлөхгүй байгаад гомдолтой байна. Учир нь уг тээврийн хэрэгсэл нь ашиглах аргагүй, хөдөлгөөгүй******* жил 4 сар өнгөрөөд байгаа бөгөөд заавал засвар хийж байж унахаар байгаа. Үүнээс болж миний бие зээлээ төлж чадахгүй болоод байна. Иймд Ж ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.

 

4.Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: С.Ү нь согтуугаар машин жолоодож яваад асуудал үүсгэжээ. Мөн н.А банк бус санхүүгийн байгууллагад байгаа үнэтэй машиныг нэлээн унаж, эдэлж, муудсаны дараа 4,000,000 төгрөгөөр С.Ү д зарсан нь асуудалтай. О.З гийн нөхөр эхнэрээсээ асуухгүйгээр н.А т уг автомашиныг шилжүүлсэн. байна гэжээ.

 

5.Хэрэгт нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 4/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 5-7/ ..... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ..... дугаар захирамж /хх-ийн 9/, ...... улсын дугаартай Тоёота кроун тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн*******0/, ... дугаартай зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал /хх-ийн*******1-29/, А ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 30-35/, бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 36/, .... төлбөрийн баримт /хх-ийн 37/, Чингис маркетинг ХХК-ийн зарлагын баримт /хх-ийн 38/, Чингис групп ХХК-ийн оношлогооны тодорхойлолт /хх-ийн 39/, нотариатын мөнгөний тасалбар /хх-ийн 40/, .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ...дугаар шийдвэр /хх-ийн 41/, ..... дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2021 оны*******0 дугаар сарын 28-ны өдрийн албан бичиг /хх-ийн 42/, 2019 оны*******2 дугаар сарын 23-ны өдрийн ........................ тоот автомашин барьцаалсан зээлийн үйлчилгээний гэрээ /хх-ийн 71/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 72/, 2019 оны*******2 дугаар сарын 23-ны өдрийн .......................... тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-ийн 73,74/, иргэдийн зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл /хх-ийн 90,91/, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-ийн 95,96/, автомашин барьцаалсан зээлийн үйлчилгээний гэрээ /хх-ийн 97/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 98/, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт /хх-ийн 99-101/ Ж ББСБ ХХК-ийн албан бичгүүд /хх-ийн*******02-105/, хариуцагчаас хэвлэмэл зураг /хх-ийн 51/, М.О-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 92/, шүүхээс М.О-ын гэрчийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Ж ББСБ ХХК нь хариуцагч С.Ү д холбогдуулан Тоёота Краун маркийн, ...... улсын дугаартай автомашинд учирсан эвдрэл гэмтлийг засварлах зардал*******3,190,000 төгрөг, автомашины эвдрэлийг тогтоолгохтой холбогдон гарсан зардал 819,000 төгрөг, журмын хашааны төлбөр 520,000 төгрөг, бусад зардал 99,200 төгрөг, нийт*******4,28,200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2019 оны*******2 дугаар сарын 23-ны өдрийн ........................ дугаар Автомашин барьцаалсан зээлийн үйлчилгээний гэрээ, мөн өдрийн .......................... дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу манай компанийн өмчлөлд Тоёота Краун маркийн, ...... улсын дугаартай автомашин шилжсэн. Манай компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг С.Ү 2021 оны 06 дугаар сарын 02-ны шөнө согтуугаар жолоодож яваад хохирол учруулсан. С.Ү д Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож, гэм бурууг тогтоосон. Манайд учирсан хохирлын хэмжээг тогтоолгохоор үнэлгээ хийлгэхэд*******3,190,000 төгрөг, үнэлгээний төлбөрт 649,000 төгрөг, журмын хашааны төлбөрт 520,000 төгрөг, ачилтын төлбөрт*******20,000 төгрөг, оношилгоо хийлгэхэд 50,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 29,000 төгрөг, оршин суугаа хаяг тодорхойгүй байсан тул эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт*******4,628,200 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Тухайн автомашиныг манай найз залуу н.А гэх хүнээс худалдан авахаар болсон бөгөөд авах үед машин эвдрэлтэй байсан. Гэмтэлтэй машин байсан учир 4,000,000 төгрөг дээр тохиролцож, урьдчилгаа болох 2,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж, үлдсэн 2,000,000 төгрөгийг дараа шилжүүлнэ гэж тохиролцсон. Анх бид хоёрт ирэхдээ урд талын гүпер салсан, бүх шийдэн гэрэл ассан эвдрэл гэмтэлттэй машин байсан. Эвдрэл гэмтэлтэй машин байсан учир осол гарсан. Ослын улмаас шаардсан мөнгөн дүнг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

 

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа ...Би энэ С.Ү г гэдэг хүнийг анх удаа харж байна. Би огт танихгүй. Миний зөвшөөрөлгүй тухайн машиныг барьж яваад осол гаргасан. Би тухайн машины зээлийн төлбөрийг төлж чадахгүй байгаа. Зээлийн асуудлаа Ж ББСБ ХХК-тай шийдэж чадаагүй байгаа. Машинаа төлбөрт тооцож өгсөн зүйл байхгүй. Иймд хохирлыг гаргуулах хүсэлттэй байна гэж тайлбарласан.

 

6.Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ ...О.З гийн нөхөр машинаа н.А т шилжүүлсэн. н.А машиныг С.Ү гийн найз залууд зарсан. О.З , С.Ү нарын хооронд асуудал байгаа учир нэхэмжлэлийн шаардлага хангахгүй байна гэжээ.

 

7.Ж ББСБ ХХК нь О.З тай 2019 оны*******2 дугаар сарын 23-ны өдөр ........................ дугаартай автомашин барьцаалсан зээлийн гэрээг байгуулж,*******4,200,000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлдүүлж, тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар, 2019 оны*******2 дугаар сарын 23-ны өдөр .......................... дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулжээ. /хх-ийн 72-73/

 

8.Хариуцагч С.Ү нь Тоёота Кроун маркийн, ...... улсын дугаартай, автомашиныг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон яваад зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ....... дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн*******4.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. /хх-ийн*******1-29/

 

 

9.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга юм.

 

10.2019 оны*******2 сарын 23-ны өдрийн .......................... тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.1.2-т Үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол түүнээс фидуцийн зүйлийг үл маргах журмаар, бодитойгоор гаргуулан авахаар шаардах, 3.1.5-д Үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гэрээний хугацаа дууссан эсвэл зээлийн гэрээ цуцлагдсан өдрөөс эхлэн зээлдүүлэгч фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах, 8.2-т Зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөрийн үүрэг бүрэн биелэгдэж, үүрэг гүйцэтгэгч фидуцийн зүйлийг буцаан авсан, эсхүл гэрээнд заасны дагуу фидуцийн зүйл зээлдүүлэгчийн өмчлөлд бүрэн шилжсэнээр энэхүү гэрээ дуусгавар болно гэж тохиролцсон байна.

 

11.Нэхэмжлэгч нь Авто тээврийн улсын бүртгэлд ...... улсын дугаартай автомашиныг фидуцийн гэрээний үндсэн дээр бүртгүүлж өмчлөгч болсон учир автомашинд учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж тайлбарласан. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтаар О.З нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой мэдэгдэл авсан байх боловч фидуцийн зүйлийг бодитоор нэхэмжлэгчид шилжүүлэн өгч гэрээний харилцаа дуусгавар болсон, фидуцийн зүйл нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

12.Мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн ...Зээлийн болон фидуцийн гэрээний үүргийн талаар тохиролцож чадаагүй байгаа, ...автомашиныг гэрээний дагуу шилжүүлж өгөөгүй гэх тайлбараас үзвэл фидуцийн зүйлийг нэхэмжлэгч бодитоор шилжүүлэн аваагүй, өмчлөх эрх шилжээгүй болох нь нотлогдож байна.

 

13.Нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний дагуу зээлдэгч О.З гаас фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авч, өөрийн өмчлөлд шилжин авсан болохоо нотолж чадаагүй тул автомашинд учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар хариуцагчаас шаардах эрхгүй этгээд гэж үзэхээр байна.

 

14.Иргэдийн төлөөлөгч ...О.З гийн нөхөр машинаа н.А т шилжүүлсэн. н.А машиныг С.Ү гийн найз залууд зарсан. О.З , С.Ү нарын хооронд асуудал байгаа учир нэхэмжлэлийн шаардлага хангахгүй байна гэж дүгнэсэн нь өмчлөх эрхийн маргаантай буюу өмч шилжээгүй байхад шаардлага гаргасан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэж байна.

 

15.Иймд хариуцагч С.Ү д холбогдох гэм хорын хохиролд*******4,628,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

16.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,091 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******15 дугаар зүйлийн*******15.2.3,*******16,*******18 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч С.Ү д холбогдох гэм хорын хохиролд*******4,628,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,091 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19 дүгээр зүйлийн*******19.2,*******20 дугаар зүйлийн*******20.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш*******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.АЗБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Р.АЛТАНТУЯА

 

ШҮҮГЧ  М.МӨНХТӨР