Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2022/00989

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х аймгийн Т   сумын 5 дугаар багт оршин суух, Ш овогт Н.Е,

Хариуцагч: Х аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, тус аймгийн Засаг даргын тамгын газарт үйл ажиллагаа явуулдаг, Х аймгийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 6 дугаар сарын 02*******ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 07*******ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1616573 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, мөн 2022 оны 6 дугаар сарын 02*******ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 07*******ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Е*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.

(Хариуцагч Х аймгийн Засаг дарга Д.Б*******д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1*******д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3*******д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.Е нь хариуцагч Х аймгийн Засаг даргад холбогдуулан 2022 оны 6 дугаар сарын 02*******ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 07*******ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1616573 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, мөн 2022 оны 6 дугаар сарын 02*******ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 07*******ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие Х аймгийн Т сумын 5 дугаар багт оршин суудаг ба миний бие анх Х аймгийн Т сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байгаад мөн Х аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 12*******ны өдрийн Б\30 дугаартай захирамжаар намайг Т   сумын Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн.

1.2.Миний бие Х аймгийн Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрч Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан ба Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02*******ны өдрийн 110/ШШ2022/0028 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, намайг Т  сумын Засаг даргаар эгүүлэн томилох тухай шийдвэр гарсан.

1.3.Үүний дараа 2022 оны 7 дугаар сарын 07*******ны өдөр Х аймгийн Засаг дарга Б/08 дугаар захирамжаар намайг Т сумын Засаг даргаар эгүүлэн томилсон ба 2022 оны 6 дугаар сарын 02*******ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 07*******ны өдөр хүртэлх хугацааны миний цалин хөлсийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

1.4.Хөдөлмөр нийгмийн Хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06*******ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам батлагдсан” байдаг. Тус журмын 2.1.1*******д “...нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж тооцно” гэжээ.

Иймд миний бие Т сумын Засаг даргаар Х аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 05*******ны өдрийн Б\03 дугаар захирамжаар томилогдсон ба Х аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 12*******ны өдрийн Б\30 дугаар захирамжаар намайг Т сумын Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Энэ хугацаанд миний бие дараах байдлаар цалин хөлс авч байсан. Үүнд: 2021 оны 01 дүгээр сард 1299476 төгрөг, 2 дугаар сард 1387869 төгрөг, 3 дугаар сараас 2021 оны 7 дугаар сар хүртэл сар бүр 1367869 төгрөгийн цалин авч байсан болно.

1.5.Нэхэмжлэгч Н.Е миний ажлын нэг өдөрт авч байсан цалинг дараах байдлаар тооцов: 1367869:22 хоног=62176 төгрөг;

2022 оны 6 дугаар сарын 02*******ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 07*******ны өдрийг хүртэл 35 хоног болж байгаа ба үүнээс 26 хоног нь ажлын өдөр байна. Тухайн 26 ажлын өдөрт миний авах ёстой цалин 1616573 төгрөг болж байна. (62176х26 хоног=1616573 төгрөг)

1.6.Иймд Н.Е надад 2022 оны 6 дугаар сарын 02*******ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 07*******ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1616573 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч Х аймгийн Засаг дарга Д.Б нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа: Төрийн албаны Зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 08*******ны өдрийн 04\1562 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үл биелүүлсэн Т   сумын Засаг дарга Н.Е*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх мэдэгдэл ирүүлсэн бөгөөд тус Төрийн албаны Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга миний бие 2021 оны 8 дугаар сарын 12*******ны өдрийн Б\30 дугаар захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлсөн юм.

Иймд нэхэмжлэгч Н.Е*******ы 2022 оны 6 дугаар сарын 02*******ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 07*******ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байна.

3.Нэхэмжлэгч Н.Е Х аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 05*******ны өдрийн Б/03 дугаартай “Н.Е*******ыг Т сумын Засаг даргаар томилох тухай” захирамж, Х аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 12*******ны өдрийн Б/30 дугаартай “Т   сумын Засаг дарга Н.Е*******г ажлаас чөлөөлөх тухай” захирамж,  Х аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 07*******ны өдрийн Б/08 дугаартай “Т   сумын Засаг даргаар Н.Е*******ыг  эгүүлэн томилох тухай” захирамж, Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02*******ны 110/ШШ2022/0028 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 05*******ний өдрийн 1682 дугаартай шүүгчийн захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24*******ний өдрийн 213 дугаартай Магадлал, 2021 оны 11 дүгээр сарын 24*******ний өдрийн Т  сумын ЗДТГ*******ын дарга Х.Б, ня*******бо М.А  нарын гарын үсэгтэй “Н.Е*******ы 5, 6, 7, 8*******р сарын цалин”*******ийн хүснэгт зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримт байхгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч Н.Е*******ы хариуцагч Х аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан 2022 оны 6 дугаар сарын 02*******ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 07*******ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1616573 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, мөн 2022 оны 6 дугаар сарын 02*******ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 07*******ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч Н.Е дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Миний бие Х аймгийн Т   сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байгаад мөн Х аймгийн Засаг дарга 2021 оны 8 дугаар сарын 12*******ны өдрийн Б/30 дугаартай захирамжаар намайг Т   сумын Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Дараа нь Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02*******ны өдрийн 110/ШШ2022/0028 дугаар шийдвэрээр аймгийн Засаг дарга Б/08 дугаар захирамжаар намайг Т   сумын Засаг даргаар эгүүлэн томилсон боловч 2022 оны 6 дугаар сарын 02*******ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 07*******ны өдөр хүртэлх хугацааны миний цалин хөлсийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул шүүхэд хандаж байна.

3.Хариуцагч Х аймгийн Засаг дарга нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үл биелүүлсэн Т   сумын Засаг дарга Н.Е*******ыг  үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх мэдэгдэл ирүүлсэн бөгөөд тус Төрийн албаны Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга миний бие 2021 оны 8 дугаар сарын 12*******ны өдрийн Б\30 дугаар захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэгч Н.Е*******ы 2022 оны 6 дугаар сарын 02*******ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 07*******ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

4.1.Хариуцагч Х аймгийн Засаг дарга Д.Б нь 2021 оны 8 дугаар сарын сарын 12*******ны өдрийн №Б/30 дугаартай “Т сумын Засаг дарга Н.Е*******ыг  ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар  Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг болон хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсэн гэх үндэслэлээр Т сумын Засаг дарга Н.Е*******ыг  2021 оны 8 дугаар сарын 13*******ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч Н.Е энэхүү Х аймгийн Засаг дарга Д.Бы 2021 оны 8 дугаар сарын сарын 12*******ны өдрийн №Б/30 дугаартай захирамжийг эс зөвшөөрч Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна.

Улмаар Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02*******ны өдрийн Дугаар 110/ШШ2022/0028 дугаартай шийдвэрээр Х аймгийн Засаг дарга Д.Бы 2021 оны 8 дугаар сарын сарын 12*******ны өдрийн №Б/30 дугаартай “Т сумын Засаг дарга Н.Е*******ыг  ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Н.Е*******ыг  Т   сумын Засаг даргаар эгүүлэн тогтоосон байна. 

Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 05*******ны өдрийн 1682 дугаартай “Давж заалдах гомдол гаргаагүйд тооцох тухай” шүүгчийн захирамжаар Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02*******ны өдрийн 0028 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Х аймгийн Засаг даргыг давж заалдах гомдол гаргаагүйд тооцсон байх тул нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

4.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2*******т зааснаар хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол жил олгогч хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй.

Иймээс хариуцагч Х аймгийн Засаг дарга Д.Б Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02*******ны өдрийн 110/ШШ2022/0028 дугаартай шийдвэрийг тус тус үндэслэн 2022 оны 7 дугаар сарын 07*******ны өдрийн Б/08 дугаартай захирамжаар Х аймгийн Т   сумын Засаг даргаар Н.Е*******ыг  2022 оны 7 дугаар сарын 07*******ны өдөр өдрөөс эхлэн эгүүлэн томилсон байна.

4.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1*******д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч Н.Е ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нэхэмжлэх эрхтэй байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06*******ны өдрийн А\192 дугаар тушаалын хавсралтаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам батлагдсан” байдаг. Тус журмын 2.1.1*******д “...нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж тооцно” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч Н.Е 2022 оны 6 дугаар сарын 02*******ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 07*******ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 1616573 төгрөг нэхэмжилсэн.

Хариуцагч Х аймгийн Засаг дарга нэхэмжлэгчийн нэхэмжилсэн цалингийн тооцооны талаар маргаагүй тул хариуцагч Х аймгийн Засаг даргаас 2022 оны 6 дугаар сарын 02*******ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 07*******ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 1616573 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

4.4.Мөн Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7*******д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” нь ажил олгогчийн үндсэн үүрэг гэж заасан байна. 

Иймд Н.Е*******ы 2022 оны 6 дугаар сарын 02*******ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 07*******ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу нөхөн бичилт хийхийг хариуцагч Х аймгийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

4.5.Х аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 05*******ны өдрийн Б/03 дугаартай “Н.Е*******ыг Т сумын Засаг даргаар томилох тухай” захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24*******ний өдрийн 213 дугаартай Магадлал болон 2021 оны 11 дүгээр сарын 24*******ний өдрийн Т   сумын ЗДТГ*******ын дарга Х.Б, ня*******бо М.Айболат  нарын гарын үсэгтэй “Н.Е*******ы 5, 6, 7, 8*******р сарын цалин”*******ийн хүснэгт зэрэг баримтууд нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******т зааснаар энэ нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлага 1616573 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамжид 40815 төгрөг гаргуулан улсын орлого болгох зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 158 дугаар зүйлийн 158.1.5*******д заасныг тус тус баримтлан хариуцагч Х аймгийн Засаг даргаас 2022 оны 6 дугаар сарын 02*******ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 07*******ны өдрийн хооронд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1616573 (нэг сая зургаан зуун арван зургаан мянга таван зуун далан гурван) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Е*******д олгож, нэхэмжлэгч Н.Е*******ы 2022 оны 6 дугаар сарын 02*******ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 07*******ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу нөхөн бичилт хийхийг хариуцагч Х аймгийн Засаг даргад даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаар хариуцагч Х аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 40815 (дөчин мянга найман зуун арван таван) төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МАНГИЛИК